Тенгег сулруулахгүйн тулд сүүлийн хоер жил гэхэд бараг 28 тэрбум ногоон зарцуулсан байна. Цаашид энэ байдлаар интервенц хийгээд байвал нөгөө үндэсний санд байгаа хэдэн ногоон дуусах нь тодорхой болсон тул аргагүйн эрхэнд хийжээ. Иргэд нь хэзээ мөдгүй үнэгүйдэл болно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан учир энэ арга хэмжээг бараг дэмжих нь холгүй хүлээн авч байна.
Орос рубль 100%, юань албан есоор 2,4%, албан бусаар хэдэн ч хувь суларсаныг гагцхүү хятадын ардын банк болон бурхан л мэдэх учир үүнийг дагаад цаашид манай төгрөг ч хэцүүдэх бололтой. Ганц торгоож байгаа юм нь иргэдийн худалдан авах чадвар илт буурсан учир инфляци, ногоон 2 хүссэнээрээ галзуурч чадахгүй байна.
Фанк31ийн хэлсэнээр манайд бүрэн шок ирээгүй л байна. Энэ өвөл хямрал оргилдоо хүрэх бололтой.
Гэхдээ жижиг цомхон орон учир ямар ч хямралаас түргэн гардаг давуу тал бий.
Үнэндээ 2008 оны хямрал бол хямрал биш байжээ. Жаахан хямармаар аядаад ирэхээр түүхий эдийн үнэ өсч эргээд сэхээд л ирсэн. Харин энэ удаад түүхий эдийн үнэ өсөх ямар ч төлөв харагдахгүй байна. Иймд хямрал дор хаяж 2 жил, давуулж хэлбэл 5 жил ч үргэлжилж мэдэхээр байна. Тэгэхээр манай тэлсэн гэж яригддаг ЭЗ буцаад агшиж ерээд он биш юмаа гэхэд 2000аад оны дунд түвшиндээ эргэж очихоор байна.
Иймд намууд улсын төсвийн жаахан хэдэн цааснаас хумсална л гэхгүй юм бол ирэх жилийн сонгуульд нэг их алалцаад хэрэггүй юм шиг ээ

Угаас миний дотор хүн МАНгарууд олонх биш юмаа гэхэд хамгийн олон суудал авч магадгүй гэж төсөөлж байгаа. Тэгээд тэдний засаглалын сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ эргээд өсч тэд ч ахин сонгогдож ийн маягаар 2030 хүрч монголчууд хөл хөсөр гар амар "жиргажу" байгаад тэсэлгүй хувьсгал гарч нэг мөр цэгцэрмой гэж харагдаад байгаам

Форум болоод бид амьд байвал энд бичсэнийг унших буй заа.