#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.25.26 8:15 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 53 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.15 8:52 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Рубль, юанийн сулралын дараа Каз тенге өнөөдөр даруй 30% суларлаа. Төгрөгөөр бодвол нэг ам доллар 1850 байснаа 2550 болчихлоо гэсэн үг. Тенге төгрөг 2 сүүлийн 10аад жил 1:10 орчим ханштай явж ирсэн юм. Хэдийгээр өөр хоорондоо ямар ч хамааралгүй валютууд боловч нэг нь сулрангуутаа нөгөөх нь бас л сулрах зэргээр 1:10 харьцаагаа ямагт барьж ирсэн. Тэгэхээр монголд нэг юм болох нь. Эсвэл өсгөе гэсэн ч тэр дойлуурыг авах хүн байхгүй болоод ийнхүү 2000 дээр тогтоод байгаамуу. Нэг л биш ээ. Монголд валютын интервенци хийчихээр олигтой нөөц ч байхгүйг бүгд мэднэ. Лав л энэ 2000 орчим дээр удаан тогтохгүй ээ.
Манайхыг бодвол валют, алтан сандаа 29 тэрбум, үндэсний сандаа 70 гаруй тэрбум ногоонтой Казахстан цаашид тенгег хүчээр барих нь утгагүй гэж ийнхүү ханшаа бүрэн чөлөөлчихлөө.
Мөн тэдний эрх баригчид ойрын 5 жилд түүхий эдийн үнэ өсөх төлөвгүй байна гэж прогноздлоо. Хямрал улам гүнзгийрч магадгүй гэж анхааруулж байна. Бас энэ удаагийн хямралыг санхүүгийнх биш, бүхий салбарыг хамаарсан "универсаль" маягийн хямрал гэж байна. Ер нь түүхий эдийн экспортон дээр суурилсан ЭЗтай хөгжиж байгаа орнуудын байдал их л хүнд байна.
Оросын байдал бүр муу. Саяхан гэхэд нэг хүнд ноогдох ДНБий хэмжээгээр Казахстаныг урдаа оруулчихлаа. Балтийн хэдийг эс тооцвол хуучин Зөвлөлтийн орон зай дахь улсуудад анх удаа ЭЗийн үзүүлэлтээрээ гүйцэгдэж байгаадаа оросууд дурамжхан л байна лээ.
Каз энэ жилийн ЭЗийн өсөлтийг 3% гэж төсөөлсөн боловч оны эхний хагасын байдлаар дөнгөж 1,5%тай гарлаа. Ийнхүү эргэн тойрны улсуудыг хараад байхад манай хямрал улам л дамжирах төлөвтэй байна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.15 9:57 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Би нэг л юмыг баттай хэлж чадна, МОНГОЛД ЖИНХЭНЭ ХЯМРАЛ ЭХЛЭЭГҮЙ БГАА, гэхдээ нэг их удахгүй бх. Учир нь
- үнийн уналтын эффект зөвхөн нүүрсэн дээр л тусаж дөнгөж эхлээд явж бн, үргэлжилсэн эффэктууд айсуй. Ганц торгоож бсан зэс унаад эхэлсэн ирэх 7 хоногт 4000тай тоо руу орно.
- Өрийн ямар ч дарамтгүй бн, ирэх жилээс бил үү дээ хамгийн эхний хөгжлийн банкны бондын 600 билүү 800сая-н өрийн төлөлт эхэлнэ. Өрийг доллараар нь мэдээж төлнө, яаж доллар олох уу? Одоо бл бид зөвхөн 12онд идсэн Чалко-н 200сая-аа л төлж бгаа, гэхдээ валютаар биш нүүрсээр.
- Санхүүгийн систем хөгжөөгүй өнгөрсөн зуунаараа яваагийн буян ч гэх үү юу ч гэх үү хямрал санхүүгийн системд орж ирээгүй бн, Томоохон банкуудын бдал харьцангуй гайгүй төлөвтэй бн. Ялангуяа ХААН
- Моргейжийн зээлүүд боломжийн бн, удахгүй гэхдээ э\з хямраад ирэхээр муудна, тэр нь банкинд шинэ дарамт үүсгэнэ. Хэр дарамт үүсгэх нь л сонин бн. Ямартай ч үл хөдлөхийн том хямрал блн.

Миний бодлоор далхийн эдийн засагт сайн муу 2н аль нэг нь л болоод бн.
Муу нь гэвэл олон том э\з-чид судлаачид дэлхийн э\з шинэ мөстлөгийн үетэй тулсан гэж бн. Энэ нь бүгдээрээ балрана гэсэн үг, АНУ-н том өрөөс эхлээд
Сайн нь гэвэл энэ зөвхөн барууны улсуудын сүүлийн үед эрчийг аваад бгаа БРИКС-н холбоо тэр дундаа доллары системд бодитой аюул үүсгээд бгаа шинэ хөгжлийн банкийг нь боох гэсэн алхам бж болох юм.

Манайд бол нөлөөлөл нь эсрэгээрээ тусна.

Хэрвээ том хямрал болвол цөөн хүн амтай жижиг улс манайх харьцангүй гайгүй өнгөрнө, Захын жишээ авахад өр гэхэд нэгэнт бүгд нэг нэгэндээ өртэй болсон бл э\з-т өрийг цайруулж хөнгөлдөг арга бн, ойлгомжтой хэлбэл бүх улсын өрийг 10 дахин багасгаж бүртгэж тооцно гэдэг ч юм уу. Тэгж э\з-таа дарамтгүй гарна, ингэвэл манай муу 1,5тэрбум маань өчүүхэн юм болчихно, хэдхэн хувийг нь төлөөд л ок болно.

Харин БРИКС-н эсрэг э\з дайн болоод бгаа бл энэ хэцүү, манайх тэр зодоонд хэлмэгдэж гөвүүлнэ гэсэн үг.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 1:53 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
көктүрік, KAzakstanii tuhai oor medeenuud taviarai. sonirholtoi sanagdlaa.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 9:04 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Тенгег сулруулахгүйн тулд сүүлийн хоер жил гэхэд бараг 28 тэрбум ногоон зарцуулсан байна. Цаашид энэ байдлаар интервенц хийгээд байвал нөгөө үндэсний санд байгаа хэдэн ногоон дуусах нь тодорхой болсон тул аргагүйн эрхэнд хийжээ. Иргэд нь хэзээ мөдгүй үнэгүйдэл болно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан учир энэ арга хэмжээг бараг дэмжих нь холгүй хүлээн авч байна.
Орос рубль 100%, юань албан есоор 2,4%, албан бусаар хэдэн ч хувь суларсаныг гагцхүү хятадын ардын банк болон бурхан л мэдэх учир үүнийг дагаад цаашид манай төгрөг ч хэцүүдэх бололтой. Ганц торгоож байгаа юм нь иргэдийн худалдан авах чадвар илт буурсан учир инфляци, ногоон 2 хүссэнээрээ галзуурч чадахгүй байна.
Фанк31ийн хэлсэнээр манайд бүрэн шок ирээгүй л байна. Энэ өвөл хямрал оргилдоо хүрэх бололтой.
Гэхдээ жижиг цомхон орон учир ямар ч хямралаас түргэн гардаг давуу тал бий.
Үнэндээ 2008 оны хямрал бол хямрал биш байжээ. Жаахан хямармаар аядаад ирэхээр түүхий эдийн үнэ өсч эргээд сэхээд л ирсэн. Харин энэ удаад түүхий эдийн үнэ өсөх ямар ч төлөв харагдахгүй байна. Иймд хямрал дор хаяж 2 жил, давуулж хэлбэл 5 жил ч үргэлжилж мэдэхээр байна. Тэгэхээр манай тэлсэн гэж яригддаг ЭЗ буцаад агшиж ерээд он биш юмаа гэхэд 2000аад оны дунд түвшиндээ эргэж очихоор байна.
Иймд намууд улсын төсвийн жаахан хэдэн цааснаас хумсална л гэхгүй юм бол ирэх жилийн сонгуульд нэг их алалцаад хэрэггүй юм шиг ээ :lol: Угаас миний дотор хүн МАНгарууд олонх биш юмаа гэхэд хамгийн олон суудал авч магадгүй гэж төсөөлж байгаа. Тэгээд тэдний засаглалын сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ эргээд өсч тэд ч ахин сонгогдож ийн маягаар 2030 хүрч монголчууд хөл хөсөр гар амар "жиргажу" байгаад тэсэлгүй хувьсгал гарч нэг мөр цэгцэрмой гэж харагдаад байгаам :??: Форум болоод бид амьд байвал энд бичсэнийг унших буй заа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 9:26 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Orosiig bodvol bas usulttei bgaa yum bna sh d. Ugaasaa neftiin une unaj baihad argagui l dee . Yur ni iimerhuu yumnuud bol dunguj ehelj bna gej oilgoj bgaa . Mongold jinhene hymral ireh onoos ehleh baih . Muu ch ugui bas 3% iin usulttei baigaa sh d tsaad ediin zasag chini . Gol ni Hytadiin sulral l evgui baina daa

_________________
i am no1


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 9:47 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
наад 3 хувийн өсөлтийг чинь худлаа тоо гээд байгаа шдээ.

Хямрал байхгүй ээ болохгүй ээ гэсээр байгаад хугацаа их алдаж байна. Дэлхийн эдийн засаг ялангуяа 2 хөршийн байдал, дээрээс нь нэмээд түүхий эдийн үнийн хандлага бидний эсрэг байна. Фанкийн хэлсэн сайн муу 2 зүйлийн аль нь ч болсон бай манай эдийн засагт муугаар нөлөөлнө, бас энэ удаад дэлхийн хямрал холуур өнгөрөхгүй байх гэж бодож байна. Хямрал болох нь тодорхой. Хямралыг гааруулах хүчин зүйл нь барилгын салбарын үнийн хөөс, моргейжийн зээл. Моргейжийн зээл ихээр муудаж орон сууцны үнэ унавал банкны систем хэцүүднээ. Санхүүгийн системийн 90 хувийг бүрдүүлж байгаа банкны систем доголдвол жинхэнэ шок болно биз.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 9:50 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Тэгэхээр шоконд оролгүй яаралтай арга хэмжээ авах, эсвэл эртхэн шоконд ороод хөхтүрэгийн яриад байгаа 2030 оны хувьсгалыг гялс хийгээд 0-ээс эхлэх 2 жим байна шүү.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 10:23 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.30.13 12:35 am
Бичлэгүүд: 62
янзтай мэдээлэл байна, өөр санал бодлоо бичээд байгаарай


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 10:42 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Казахстаны хувьд хямралд оросыг бодвол гайгүй боловч Монголоос хүчтэй нэрвэгдэж байна. Хятадын хувьд хямралд гайгүй өртөж байна. Учир нь юу вэ? Эдгээр асуултуудад өөрийнхөөрөө дор хэсэг хариулья!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 10:54 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Казахстаны э/з бол Оросоос үлэмж хамааралтай явж ирсэн бөгөөд энэ хамаарал жил тутам багассаар байгаа боловч нөлөө бүхий хэвээр байна. Хятадтай хийж буй худалдаанаас Казахстаны э/з-ийн өсөлт бүхэлдээ хамаарж ирсэн бөгөөд Оросууд Хятадын зах зээл дээр тэдэнтэй ижил төрлийн түүхий эдээр өрсөлдөж, зах зээлийг нь булааж бодлого явуулж эхэлсэн учраас э/з-ийн хямрал хэн бүхний төсөөлж байснаас илүү хүчтэй нөлөөлж байна.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 10:57 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Монголын хувьд Хятадын дотоод зах зээлээс 90 хувь хамааралтай учраас хямрал ядаж хасах үзүүлэлт рүү орчоогүй явж байна. Энэ нь нэг талаар бидэнд аврал болж байна.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 10:58 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
бас нэг сайхан сэдэв бузарлагчтай болж дээ. бичиж байгаа юм нь "ОРОС ПЛОХО", залхмаар сда бэ.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 11:06 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хятадын э/з 7 хувь руу орж байгаагаа э/з-ийн удаашрал гэж тодорхойлж байгаа нь дэлхийд сайн үзүүлэлтдээ орж байна. Яагаад Хятадын э/з ийм амьдрах чадвар сайтай байна вэ? Мэдээж, хятадын экспорт голлох нь дан боловсруулсан түүхий эд, аж үйлдвэрийн бараа. Хамгийн гол нь тэдний гол худалдан авагч нь дэлхийн э/з-ийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа АНУ, ЕХ, Япон, Солонгос, Шинэ Зеланд, Австрали, Канад юм. АНУ-ын э/з нэмэх 2-3 хувьтай явж байгаа нь хөгжингүй орнуудын дотроо тэргүүн зэргийн өсөлт юм. Дээр нь хятадуудын хуримтлал үүсгэх чадвар бас нөлөөтэй, хадгаламж, валютын нөөц маш сайн өссөөр ирсэн.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 11:16 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Казахстан нэг хүнд оногдох ДНБ -ээрээ 1991 гэхэд оросоос 2 дахин бага, монголоос 80 хувиар их байсан, мэдээж ойролцоогоор шүү. Одоо энэ жил оросоос давж эхэлж байна. Хятадтай худалдаа хийж эхэлснээр Казахстаны э/з-ийн гайхамшиг эхэлсэн. Оросууд энэ орон зайг олж харж Хятадын зах зээлд Нефть, байгалийн хий, нүүрс, төмрийн хүдэр гэсэн түүхий эдүүдэд маш их найдвар тавьж байна. Энэ нь цаашдаа Казахстан болон Монголын э/з-т сөргөөр нөлөөлнө. Учир нь Хятадын зах зээл бас дотоод багтаамжтай, хэмжээ хязгаартай. Хятадын зах зээл дээр дээрх түүхий эдүүдийн үнийн уналтад оросын импортыг тооцсон нөлөөлөл маш их бий.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 11:22 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хятадын зах зээлд оросууд дэлхийн нефтийн зах зээлд иранчууд орж ирснээр үнийн уналтанд нэрвээс болсонтой төстэй төлөв харагдаж байна. Казахстан болон Монголчуудын дунд Хятадаас тусгаарлах үзлийг санаатай дэврээж байдаг улс нь Орос улс юм. Эртний нүүдэлчдийг 1960-аад 37 км нутгаар тусгаарласан улсууд бол оросууд юм. Иймд төв азийн улсууд гэдгээрээ бид эв нэгдэлтэй байх учиртай юм.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 11:24 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Адууч зүгээр мэтгэлцэж чадах бол аргумент болон факт бич! Наад орос хараалыг чинь би үзэн яддаг юм шүү! Чамд анхааруулъя!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 11:41 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Хараал бичсэн хүн алга, орос хэлтэй агаа нар чинь утгыг нь хэлээд өгөх байлгүй. Тэгээд ч чи тодорхой нэг зорилгоор хаанаас олсон нь мэдэгдэхгүй хэдэн тоо цуглуулж бичсэнээ их юманд бодох хэрэггүй. Чи анхааруулаад яах вэ гэж.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 12:02 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.30.13 12:35 am
Бичлэгүүд: 62
зураг яаж оруулдаг вэ? би 1 зурагтай мэдээ оруулах гэсэн юм


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 12:38 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Хараал бичсэн хүн алга, орос хэлтэй агаа нар чинь утгыг нь хэлээд өгөх байлгүй. Тэгээд ч чи тодорхой нэг зорилгоор хаанаас олсон нь мэдэгдэхгүй хэдэн тоо цуглуулж бичсэнээ их юманд бодох хэрэггүй. Чи анхааруулаад яах вэ гэж.
Наад бичсэн юмнууд нь ихэнх нь худлаа бдым дөө, өөрийнхөө бодолд тааруулаад гусчдым шиг бгаан :razz:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 12:43 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
odoo l ajiglaj bgamu? aali 4 jiliin umnu l todorhoi bsn. uhaalag neg ne hdn jiliin umnu l hamgaalaltaa shiidchihsn bsn. shine mdee bish bn.
Худлаа наагаад бгаарай, чи их мэдэж бсан юм бол монголын хэдэн олигархуудад хэлээд өрөнд оруулахгүй бх нь яасы тэд нар чинь үнэ өснө гэж үзээд бөөн мөнгө зээлээд алууллаа шд. Чи эрсдлийг нь хэлж зөвлөөд 1% аа авсан бол өдийд бараг 10сая ногоонтой биз дээ ай??


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 12:48 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.22.10 9:03 pm
Бичлэгүүд: 90
Австралын доллар бас 30% унасиймуудаа, түүхий эд нийлүүлэгчч биднуус ч хятадаас том хамааралтай болжээ, одоо улстөрийн л наймаа явах байхдаа


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.15 9:58 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хаха, угаасаа э/з, дэлхийн мэдээ сонирхож уншиж өссөн, тийм орчинд байсан болохоороо ихэнх тоо, баримтыг нетээс ухаад байх хэрэг надад байдаггүй, шаардлага гараад нягтлаад үзэхэд үнэнээс хол байхгүйд итгэлтэй, мэддэг учраас тэр юм. Чиний наад хараал чинь чи ээжийнхээ нууц эрхтнийг доромж үгээр хэлээд байнаа л гэж ойлгоход болно, орос тольд ч оруулдаггүй тийм л дорд үг. Жирийн орос хүний амнаас барагтай гардаггүй юм, голдуу архичин, тэнэмэл бомж, орон шоронд морилоод гарсан нөхдүүдийн л хэрэглэдэг үг. Ядаж оросыг шүтдэг санаатай юм бол олигтойг нь сурах хэрэгтэй чи!

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.15 10:03 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хэрвээ чамд эсрэг баримт байвал тэрийгээ тавиад мэтгэлцэж болно. Би бичсэн тоо, баримтыхаа эх сурвалжийг ядах юмгүй нетээс гаргаад ирж чадна, учир нь эдгээр тоонууд юм уншдаг хүнд шинэ гайхалтай юм бол огт биш.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.15 1:09 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ногоон буцаад жаал номхорч 256-c 237 болчихож. Яг ийм тенденц манайд ч ажиглагддаг юм. Ногооны хэрэгцээ байхгүй болмогц яалт ч үгүй өсөхөө байгаад зогсчихдог. Хаа газрын ченжүүд, баячууд адилхан юмаа.

Үндэсний валют нь үнэгүйдсэн улсууд юм гэнэ:

Норвег крон жилийн дотор 32,9%
Канад доллар – 19,9%
Австрали доллар – 26,2%
Евро – 20,0%
Белорус рубль – 54%
Азербайжан манат – 40%
Гүрж лари – 35,3%
Хятад юань – 4,2% (2,4%)
Өмнөд солонгос вон – 16,2%
Япон иен – 21,0%
Сингапур доллар – 12%
Турк лир – 32%
Малайз ринггит – 32,3% тус тус унасан байна. Харин орос рубль жил хагасын дотор 100% унасан үзүүлэлттэй байна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.15 1:30 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ишлэл:
Казахстаны хувьд хямралд оросыг бодвол гайгүй боловч Монголоос хүчтэй нэрвэгдэж байна...
Миний бодлоор монгол илүү нэрвэгдэж байгаа. Монголд томоохон бүтээн байгуулалт гэж байхгүй байна. (угаасаа байсан биш). Тэнд хичнээн хямрал боллоо ч гэсэн бүтээн байгуулалт нь зогсчихоогүй байна. Баруун хятад Баруун европ чиглэлийн Каз-ын нутгаар дайрах 2800 гаруй км замыг бараг барьж дуусгалаа. Ихэнх хэсэг нь 4 урсгалтай, зарим хэсэг нь бүр манайд, энэ Сонсголонгийн замд тавих гээд жил дамнаж байгаа бетонон хучилттай, 6 урсгалтай хүчитгэсэн зам юм.
Бас нийслэлээс дөрвөн зүг чиглэсэн замуудаа шинээр тавьж эхэллээ. 1500 км төмөр зам тавьж одоо түүнийг зүгшрүүлж байна. Экспо2017 болон түүнийг угтсан томоохон ажил өрнөж л байна. Өөрөөр хэлбэл хямралыг ийм маягаар томоохон бүтээн байгуулалт хийж ажлын байр олноор бий болгох замаар даван тулах төлөвлөгөөтэй байна. Манайд хийе гэхээр мөнгө нь байхгүй, нэгэнт мөнгөгүй учир улс төрчид нь хэрэлдээд суудаг ажилтай. Тэгэхээр яаж ч байсан монгол нь илүү хямрахаар байгаа юм даа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Төв Азийн мэдээ
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.15 6:53 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Зэсийн үнэ өчигдөр шууд 150доллараар унаж 4888 боллоо


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 53 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр