#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 7:06 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.13 11:16 am 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Зураг

Тун удахгүй буюу ердөө гуравхан сарын дараа E3 2013 наадам зохион байгуулагдах гэж байна шүүдээ. Энэ жилийн хувьд 6-р сарын 11 => 13-ны хооронд Лос Анжелест зохиогдох юм байна. Мөн урьд урьдын жилүүдийнхээс хамаагүй илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь :

[*]Мэдээж хэрэг SONY-ынхон өөрсдийн PS4 цоо шинэ платформын талаар, мөн шинэ шинэ тоглоом бүтээлүүдийн хамтаар илүү дэлгэрэнгүй танилцуулах бизээ. PSP VITA-г ч мартаж болохгүй.
[*]Call of Duty болоод Medal of Honor зэрэг тоглоомуудыг үндэслэгч Jason West, Vince Zampella нарын шинэ студи RESPAWN анх удаагаа оролцох болно. Тэдний 4 жилийн хугацаанд хийсэн бүтээл чухам юу байв?
[*]Энэ удаад VALVe-ынхан оролцох магадлал өндөр байгаа бөгөөд SteamBOX-ын талаар дэлгэрэнгүй мэдэхийг үнэхээр их хүсч байна шүү. Мэдээж хэрэг HALF LIFE-ын шинэ ангийн талаарх сураг ажгийг чих тавин хүлээж сууна.
[*]Microsoft-ын хувьд 45 минутын уйтгартай Kinect танилцуулгын оронд Xbox-ын цоо шинэ хувилбарыг танилцуулахыг үгүйсгэхгүйэ.
[*]FALLOUT 4-ын талаарх сураг ажиг гарах цаг нь болсондоо. Bethesda-ынхан бидэнд ямар сюрприз барих бол? id-ийн шинэ бүтээл "DooM 4"-ыг бид харах болов уу?
[*]EA-ын хувьд мэдээж хэрэг BATTLEFIELD4-ыг танилцуулах байх. Өөр бусад гайхалтай сюрпризүүд ч хүлээж байгаа биз. Гэхдээ жил ирэх тусам EA-г гэх үнэлэмж маань буурсаар л байгаа. DICE-ын хувьд бид бүхнийг "Mirror's Edge 2"-ыг хүлээж байгааг тэд даанч сайн мэднэ.
[*]ACTIVISION-ы хувьд COD-ын шинэ ангийн gameplay тоглолтыг харуулах байх. Харин танилцуулгын хувьд бол ойлгомжтой NBA улирлын тоглолтын дундуур трэйлэрийг цацна, өө тэгэлгүй яахав тэрнээс өмнө нууцлаг байдлаар *tease* хийж веб сайтад хугацаа тоолуулах бизээ.
[*]NINTENDO өөрсдийн Wii U дээрээ олон арван шинэ тоглоомыг танилцуулах нь тодорхой.
[*]ROCKSTAR ... тиймээ, GTAV-ын анхны тоглолтын бичлэгийг олонд сонирхуулах нь дамжиггүй. Team Bondi-ын хэцүүхэн нэртэй, шинэ бүтээл хэзээ гарах бол?
[*]Ubisoft-ын хувьд Assassin's Creed-ийн удаах ангийн талаар танилцуулах магадлал тун өндөр байгаа. Мөн тэдний нууцлаг тоглоом болох "OSIRIS" гэж чухам юу юм бол?
[*]Telltale-ынхан Walking Dead Season 2-ыг танилцуулах болов уу?
[*]THQ-ийн түмэн тийш бутарсан тоглоомнууд юу болж байгаа бол?
[*]Capcom, Square Enix-ийн зүгээс энэ удаад ямар сюрприз барих бол?
[*]CDPROJEKTRED-ийн уран бүтээлчид "Witcher 3 : Wild Hunt"-ыг дэлгэрэнгүй танилцуулах болов уу? Эсвэл "Cyberpunk 2077"-ийн тоглолтыг харуулах уу?
[*]Crysis-ийг бүтээгчид шинэ бүтээлээ дэлгэрэнгүй танилцуулах боловуу. Тоглоомдоо өгсөн сүр жавхлангүй нэрээ тэд сольсон болов уу?
[*]Мөн Creative Assembly-ынхан ROME 2 TOTAL WAR-ын тоглолтыг харуулах байх гэж найдаж байна.

Энэ мэт олон асуултын хариу эдгээр өдрүүдэд тайлагдах болно. Харин таны хувьд E3 2013 үзэсгэлэнгээс юуг хүлээж байна ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.13 11:51 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.04 2:21 am
Бичлэгүүд: 1075
Байршил: Asus G53SW
XBOX 720 танилцуулагдах болов уу

_________________
Спортын цонх


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.13 2:46 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
PS4 taniltsuulagdsan yum chini XBOX 720 taniltsuulagdah l bailgui

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.13 10:26 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Харин XBOX 720-ын тухай цуу ярианууд гараад л байгаа юм. Өрсөлдөгч нь шинэ хувилбараа гаргаж байгаа юм чинь зүгээр суугаад байхгүй байхаа. Магадгүй E3 дээр, HALO5-ын хамтаар танилцуулж мэдэх л юм гэснээс өнөөх Bungie чинь PS4 дээр шинэ бүтээлээ гаргана гэж байхчунлээ хэх.

Зураг
Зураг
Зураг
Зураг


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot] болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр