Тун удахгүй буюу ердөө гуравхан сарын дараа E3 2013 наадам зохион байгуулагдах гэж байна шүүдээ. Энэ жилийн хувьд 6-р сарын 11 => 13-ны хооронд Лос Анжелест зохиогдох юм байна. Мөн урьд урьдын жилүүдийнхээс хамаагүй илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь :
[*]Мэдээж хэрэг SONY-ынхон өөрсдийн PS4 цоо шинэ платформын талаар, мөн шинэ шинэ тоглоом бүтээлүүдийн хамтаар илүү дэлгэрэнгүй танилцуулах бизээ. PSP VITA-г ч мартаж болохгүй.
[*]Call of Duty болоод Medal of Honor зэрэг тоглоомуудыг үндэслэгч Jason West, Vince Zampella нарын шинэ студи RESPAWN анх удаагаа оролцох болно. Тэдний 4 жилийн хугацаанд хийсэн бүтээл чухам юу байв?
[*]Энэ удаад VALVe-ынхан оролцох магадлал өндөр байгаа бөгөөд SteamBOX-ын талаар дэлгэрэнгүй мэдэхийг үнэхээр их хүсч байна шүү. Мэдээж хэрэг HALF LIFE-ын шинэ ангийн талаарх сураг ажгийг чих тавин хүлээж сууна.
[*]Microsoft-ын хувьд 45 минутын уйтгартай Kinect танилцуулгын оронд Xbox-ын цоо шинэ хувилбарыг танилцуулахыг үгүйсгэхгүйэ.
[*]FALLOUT 4-ын талаарх сураг ажиг гарах цаг нь болсондоо. Bethesda-ынхан бидэнд ямар сюрприз барих бол? id-ийн шинэ бүтээл "DooM 4"-ыг бид харах болов уу?
[*]EA-ын хувьд мэдээж хэрэг BATTLEFIELD4-ыг танилцуулах байх. Өөр бусад гайхалтай сюрпризүүд ч хүлээж байгаа биз. Гэхдээ жил ирэх тусам EA-г гэх үнэлэмж маань буурсаар л байгаа. DICE-ын хувьд бид бүхнийг "Mirror's Edge 2"-ыг хүлээж байгааг тэд даанч сайн мэднэ.
[*]ACTIVISION-ы хувьд COD-ын шинэ ангийн gameplay тоглолтыг харуулах байх. Харин танилцуулгын хувьд бол ойлгомжтой NBA улирлын тоглолтын дундуур трэйлэрийг цацна, өө тэгэлгүй яахав тэрнээс өмнө нууцлаг байдлаар *tease* хийж веб сайтад хугацаа тоолуулах бизээ.
[*]NINTENDO өөрсдийн Wii U дээрээ олон арван шинэ тоглоомыг танилцуулах нь тодорхой.
[*]ROCKSTAR ... тиймээ, GTAV-ын анхны тоглолтын бичлэгийг олонд сонирхуулах нь дамжиггүй. Team Bondi-ын хэцүүхэн нэртэй, шинэ бүтээл хэзээ гарах бол?
[*]Ubisoft-ын хувьд Assassin's Creed-ийн удаах ангийн талаар танилцуулах магадлал тун өндөр байгаа. Мөн тэдний нууцлаг тоглоом болох "OSIRIS" гэж чухам юу юм бол?
[*]Telltale-ынхан Walking Dead Season 2-ыг танилцуулах болов уу?
[*]THQ-ийн түмэн тийш бутарсан тоглоомнууд юу болж байгаа бол?
[*]Capcom, Square Enix-ийн зүгээс энэ удаад ямар сюрприз барих бол?
[*]CDPROJEKTRED-ийн уран бүтээлчид "Witcher 3 : Wild Hunt"-ыг дэлгэрэнгүй танилцуулах болов уу? Эсвэл "Cyberpunk 2077"-ийн тоглолтыг харуулах уу?
[*]Crysis-ийг бүтээгчид шинэ бүтээлээ дэлгэрэнгүй танилцуулах боловуу. Тоглоомдоо өгсөн сүр жавхлангүй нэрээ тэд сольсон болов уу?
[*]Мөн Creative Assembly-ынхан ROME 2 TOTAL WAR-ын тоглолтыг харуулах байх гэж найдаж байна.
Энэ мэт олон асуултын хариу эдгээр өдрүүдэд тайлагдах болно. Харин таны хувьд E3 2013 үзэсгэлэнгээс юуг хүлээж байна ?