#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.30.26 2:56 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 28 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.11 8:15 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.09.11 1:54 pm
Бичлэгүүд: 9
Гарчиг
Жон Кехо
Талархлын үг
Оршил


1р бүлэг.Бодит байдлыг өөрөөр харах нь
2р бүлэг.Ухамсар
3р бүлэг.Сэтгэлдээ ургуулан харах буюу төсөөлөн бодох нь
4р бүлэг.Бодлын суурь тавих арга
5р бүлэг.Үнэмшил
6р бүлэг.Ухаарал
7р бүлэг.Далд ухамсар
8р бүлэг.Зөн совин
9р бүлэг.Зүүд
10р бүлэг.Бодит байдал
11р бүлэг.Төвлөрөл ба эргэцүүлэн бодох нь
12р бүлэг.Үзэл бодол ба түүнийг бэхжүүлэх нь
13р бүлэг.Өөрийгөө үнэлэх үнэлэмж
14р бүлэг.Бүтээлч хандлага
15р бүлэг.Ямар ч асуудал байсан зөвхөн боломжууд
16р бүлэг.Өөрийгөө анагаа
17р бүлэг.Урагштай хүний ухамсар
18р бүлэг.Бидний харилцаа
19р бүлэг.Тууштай дасгал хий, үр дүн нь таны хүлээж байснаас ч их байх болно


Сүүлийн удаа pcd 7-р сар.03.12 10:05 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
icon added


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.11 8:25 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.09.11 1:54 pm
Бичлэгүүд: 9
Жон Кехо
1975 онд Жон Кехо 3 жилийн турш соёл иргэншлээс холдон хүний тархины үйл ажиллагааны дотоод зарчмыг танин мэдэх зорилгоор ойд амьдрахаар явсан юм. Тэрээр шашны, шинжлэх ухааны болон өөрийн ажиглалт дээр тулгуурласан мэдээллийн төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийсний эцэст тархины хүчийг хөгжүүлэх анхныхаа хялбархан хэрнээ үр дүнтэй хөтөлбөрийг боловсруулсан юм. Тэрээр 1978 оноос өөрийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу хүмүүсийг сургаж эхэлсэн ба 1980 он гэхэд дэлхий дахинд маш их амжилтыг олсон юм. Сүүлийн 20 жилийн турш Жон Кехо хичээл зааж, ном хэвлүүлж, лекц уншиж байгаа бөгөөд одоо эхнэртэйгээ Номхон далайн баруун хойд эрэгт амьдарч байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.11 8:36 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.09.11 1:54 pm
Бичлэгүүд: 9
Оршил
Би та бүхэнтэй шинэ бодит байдлыг бүтээхэд шаардлагатай хэд хэдэн арга мэхийг хуваалцах гэсэн юм. "Далд ухамсар бүхнийг чадна" энэхүү номд би олон хүний түүхийг өгүүлэх болно. Тэд амьдрал дээр аргыг маш амжилттай хэрэглэсэн ба, яагаад ийм үр дүнтэй байгааг нь тайлбарлах болно.
Орчлонгийн хүчнүүдийг удирдаж, өөрийн санаа зорилгоо биелүүлэхийн тулд идэвхитэй ажиллах нь их сонирхолтой юм. Миний ном шаардлагатай бүх аргуудыг зааж өгнө. Харин та үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх л үлдэж байна.
20 жилийн туршид би 100 гаруй мянган хүнийг уг аргад сургасан билээ. Одоо ном хэвлэгдсэнээр энэ аргыг дэлхий даяар сая сая хүмүүс хэрэглэж чадах болно. Хэрвээ та энэ номыг анх удаа гартаа барьж байгаа бол, тавтай морилно уу. Миний нээлтүүд танд олон зүйл дээр тусалж чадна гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд "Далд ухамсар бүхнийг чадна" гэдэг аргыг танд танилцуулахдаа таатай байна.


Сүүлийн удаа Uwidasmaaa 4-р сар.10.11 12:37 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.11 10:58 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.09 6:36 pm
Бичлэгүүд: 2476
Байршил: дандаа бороо ордог газар
mark

_________________
always raining in my world


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.11 1:30 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Бичлэгүүд: 5099
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Orulad bgara ! :wd:

_________________
MVP for a reason !


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.11 2:10 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.09.11 1:54 pm
Бичлэгүүд: 9
1р бүлэг.Бодит байдлыг өөрөөр харах нь
-- "Манай ухаантнуудын зүүдэнд ч ороогүй зүйлс Орчлон дээр олон бий, найз Гроциа минь" Шекспир

Та машин барихын тулд заавал карбюраторын бүтцийг нь судлах шаардлага байдаггүйн адил тархины хүчийг ашиглахын тулд физикийн хуулиудыг судлах, эсвэл бодит байдлын мөн чанарыг таньж мэдэх шаардлагагүй юм. Цөөхөн хэдхэн хүн л машины нарийн бүтцийг мэддэг, гэхдээ энэ нь олон сая хүн машин жолоодоход саад болдоггүй билээ. Тархины хүчний тухайд ч байдал ийм л байна. Ямар ч хүн энэ системийн үндсийг суран, өдөр тутмынхаа амьдралд амжилттай хэрэгжүүлэх боломжтой юм. Тэгэхээр бид бодит байдлын мөн чанарыг судлахаас, тэр тусмаа сүүлийн 20 жилийн шинжлэх ухааны гайхамшигтай нээлтүүдээс эхлэе, эдгээр нь тархи хэрхэн өөрийн бодит байдлыг бүтээдгийг ойлгоход туслах юм. Эдгээр нь харах, эсвэл төсөөлөн бодохын адилаар зүгээр нэг хэрэггүй мөрөөдөл биш, харин хүмүүст аливаа зүйлсийг хооронд нь наах, шингэнийг уур болгох, эсвэл ургамлын үрийг хөөлгөж соёолуулах чадалтай эрчмийн урсгалыг хянаж, чиглүүлэхэд туслах бүтээлч үйл ажиллагаа юм.
Эдгээр эрчмийн урсгалын мөн чанарыг таньж мэдсэнээр та тархины мөн чанарыг ойлгож, залбирал, зөн совин, ямар нэгэн далдын зүйл биш, харин хүн нээн илрүүлж, ашиглаж чадах хуулиудад захирагддагийг ойлгох болно. Хүний тархины хүч орчлонгийн бүх зүйлсийн адилаар онолын хүнд хэллэгүүдээс салгаж, энгийн байдлаар таниулах юм бол, хэн ч ойлгож чадах энгийн зүйл юм.
Эдгээр нээлтүүдийн сонирхолтой ертөнцтэй таныг танилцуулахыг минь зөвшөөрнө үү.
Өнөөдрийн физикийн шинжлэх ухаан Орчлонг динамик идэвхжилийн хуваагдашгүй сүлжээ гэж үздэг. Орчлон оршин тогтнон байнга өөрчлөгдөж байдаг ба түүний бүх бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо үйлчлэлцэж байдаг юм. Анхдагч түвшинд Орчлон хуваагдашгүй нэгдмэл, эрчмийн ёроолгүй далай мэт, аливаа зүйлс, үйл явдалд оршиж байдаг зүйл мэт төсөөлөгддөг. Өөрөөр хэлбэл өнөөдөр эрдэмтэд олон зуун жилийн өмнө зөн билэгтнүүд, далдыг харагч, үзмэрчдийн хэлдэг байсныг баталгаажуулж байна. Өөрөөр хэлбэл, бид нэгэн бүхлийн өчүүхэн хэсгүүд билээ.
-- "Ганц өвсийг тасдахад Орчлон бүхлээрээ доргидог" Эртний Унишидаас
Орчин үеийн физикийн шинжлэх ухаан материаллаг ертөнцийг үзэх бидний үзлийг өөрчилсөн юм. Өнөөдөр хэн ч бичил хэсгүүд ямар нэгэн үндсэн "бодитоос" бүрддэг гэж батлан:тэднийг эрчмийг багц гэж үздэг. Тэд ямар нэгэн гэнэтийн шилжилт хийж болзошгүй, үүнийг "квант үсрэлт" гэдэг. Ингэхдээ зарим тохиолдолд нэгдмэл зүйл шиг байдаг бол заримдаа цэвэр эрчмийн долгион шиг байдаг. Бодит байдал урсан өнгөрдөг, юу ч тогтмол биш, бүх зүйлс байнгын хөдөлгөөнд орших нэгэн загварын хэсгүүд билээ. Тэр ч бүү хэл хад чулуу ч эрчмийн галзуу "бүжгийн" үр дүн юм. Орчлон амьд ба байнгын хөдөлгөөнд оршино. Тэгэхээр түүний дотор орших бид ч бас амьд ба хөдөлгөөнтэй.


[*] Орчлон бол аварга том голограмм (Гурван хэмжээст зураг) юм
Гурван хэмжээст зургийн үндэс болсон онолыг 1947 онд Денис Гарбор нээсэн юм. Тэрээр хожим нь үүнийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн билээ. Гурван хэмжээст зураг бол "бүхэл" нь түүнийг бүрэлдүүлэгч хэсэг бүрт агуулагдаж байдаг үзэгдэл юм. Жишээ нь: далайн од тодорхой хэмжээний Гурван хэмжээст зургийн чанарыг агуулж байдаг. Түүний биеийн ямар нэгэн хэсгийг тайрах юм бол эргээд ургаж гүйцдэг. Түүгээр ч үл барам тасарсан хэсгээс нь шинэ далайн од ургаж ч болдог, түүний генийн код хэсэг бүрт нь байдаг.
Хэдэн жилийн өмнө Гурван хэмжээст зургийн үзэсгэлэн дээр би голограф эффект ашиглан авсан зургуудыг үзсэн юм. Тэнд нэгэн бүсгүйн зураг байсан юм. Баруун талаас нь харах юм бол бүсгүй тамхи татан зогсож харагдана, харин зүүн талаас нь харах юм бол томоогүйхэн гуя хасаа харуулна. Хэрэв энэ зураг унаад бутрах юм бол та хагархай хэсгүүдэд юу олж харна гэж бодож байна? Хэсгүүдэд хүүхний гутал, хувцасны дүрс харагдахгүй, харин бүтэн зургийг олж харах юм. Ямар ч хэлтэрхийг нь хоёр талаас нь харахад нөгөө л тамхи татсан, эсвэл дур татмаар төрхтэй харагдана. Хэлтэрхий бүр өөртөө бүтэн зургийг агуулж байдаг. Өнөөдөр бодит байдал мөн л гурван хэмжээст зураг, тархины үйл ажиллагаа Гурван хэмжээст зургийн тусгал дээр үндэслэгдсэн гэж тооцох болжээ. Бидний сэтгэн бодох Орчлонгийн доод түвшний хөгжилтэй олон талаараа төстэй бөгөөд яг адилхан "бодисоос" бүтсэн байдаг юм. Тархи бол гурван хэмжээст Орчлонг агуулсан гурван хэмжээст зураг юм.
Энэхүү гайхамшигтай санааг Эйнштейны шавь, Лондонгийн их сургуулийн физикч Дэвид Бом болон дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургуулийн квантын физикч, нейрофизиологч Карл Прайбрам нар анхлан дэвшүүлсэн юм. Тэд өөр өөр салбарт ажиллаж байхдаа бие биенээсээ хамааралгүйгээр энэ нээлтээ хийсэн юм. Бом нэлээд хэдэн жилийн турш квантын физикийн үзэгдлүүдийг уламжлалт онолын дагуу тайлбарлах гэж оролдоод чадалгүй, Орчлонгийн гурван хэмжээст зургийн санаанд хүрсэн байдаг. Прайбрам хүний тархийг судалж байхдаа мөн л тархины олон нууцлаг чанаруудыг удамжлалт шинжлэх ухааны аргаар тайлбарлах боломжгүйг олж мэдсэн байна. Хоёр эрдэмтний хувьд гурван хэмжээст зургийн утга санаа, өмнө тайлбарлах боломжгүй байсан зүйлсийн хариуг олох боломжийг нээн өгсөн юм. Тэд өөрсдийн нээлтээ 1970-аад оны эхээр хэвлүүлсэн билээ. Тэдний нээлт шинжлэх ухааны хүрээнд ихээхэн сонирхол татсан боловч, харамсалтай нь түүнээс цааш ахисангүй. Зарим нь тэдний нээлтэд шүүмжлэлтэй хандаж байсан. (Ямар ч нээлт үүнтэй тулгардаг шүү дээ) боловч нэр хүндтэй, Дэлхийд тэргүүлэгч эрдэмтэд тэдний талд орсон юм. Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэн, 1973 оны физикийн салбарын Нобелийн шагналт Брайан Жоферсон Бом Прайбрамын онолыг:"бодит байдлын мөн чанарыг таньж мэдэх үйлсэд гарсан үсрэлт" гэж дүгнэсэн байдаг. Энэ санааг нь Канадын Хааны Их сургуулийн эрдэмтэн, физикч, "Матери ба тархины хоорондох гүүр" номыг зохиогч Дэвид Пит дэмжиж байжээ. Тэрээр:"Бидний сэтгэн бодох үйл явц хүмүүсийн бодож байгаагаас илүүгээр бодит ертөнцтэй холбоотой байдаг" гэж баталдаг юм.
Принстоны Их Сургуулийн Техникийн ба хавсарга шинжлэх ухааны сургуулийн декан, Роберт Ж.Жан 1979 онд "бодит байдлыг бүтээхэд ухамсарын үүрэг"-ийг судлах хөтөлбөр боловсруулсан юм. Олон мянган судалгааны ажил хийсний эцэст Жан болон түүний туслахууд: тархи материаллаг бодит байдалд нөлөөлөх чадвартай ба нөлөөлсөөр байгаа тухай нээлтийн ажлаа нийтлүүлсэн юм.
1994 онд дэлхийд тэргүүлэх эрдэмтэд Принстоны Их сургууль дээр цугларан энэхүү гайхамшигт нээлтийг амьдралд болон шинжлэх ухаанд хэрхэн ашиглаж болох талаар зөвлөлдсөн юм. Энэ нээлт үнэхээр гайхамшигтай, энгийн биш зүйл юм, тиймээс амьдралд шууд хэрэгжүүлэх нь бас эргэлзээ дагуулж байгаа билээ.
Бодол санаа, материаллаг ертөнцийн холбоо нь өнөөдөр уран зөгнөлт зүйл байхаа больсон байна. Учир нь оюун санаа бол эрчмийн хамгийн нарийн хэлбэр болохыг нэгэнт баталжээ. Энэ нь бидний бодол төсөөлөл, ухамсарын дүр төрхүүд бодит байдалд нөлөө үзүүлж, биелэлээ олдгийг ойлгох боломж олгож байгаа юм. Бодит байдлын мөн чанартай холбоотой ийм төрлийн нээлтүүд бидний цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох хүчин зүйл болж магадгүй юм. Нээлттэй, эрч хүчтэй Орчлонгийн нэгэн хэсэг, тархи бодит байдлыг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэдэгийг ойлгосноороо хүн төрөлхтөн амьдралд илүү идэвхитэй, бүтээлч ханддаг болж болох юм. Шинэ нээлтүүд одоо болж буй явдлуудыг ажиглан замын хажууд зогсох шаардлагагүй болсон гэдгийг ойлгуулж байна. Бүх зүйлс харилцан үйлчлэл дээр тулгуурласан байдаг. Бид хаашаа ч явсан, юу ч хийж байсан бодол санаа маань орчныг бүтээж байдаг юм. Эйнштейн:"Шинэ онолыг нээх нь өндөр уулан дээр гарахтай адил, уулнаас өмнө харж байгаагүй өргөн дүр зураг харагддаг" гэж хэлж байсан юм. Энэ номыг уншаад танд яг тийм сэтгэгдэл төрөх болно. Та өөрийн үнэн чадварыг нээснээр оюун санааны тань "өрнөлт" үр дүнгээ өгөх болно.[/color]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.11 2:40 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Шав

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.02.11 5:33 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.28.11 6:20 pm
Бичлэгүүд: 11
цаашаа орчуулаарай хүлээж байя :bigthumpup:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.02.11 7:42 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.09.11 1:54 pm
Бичлэгүүд: 9
hehe. bi orchuulj bga yum bish shu. oruulj bsn yum.
dajgui nom sanagdaad ta bugdtei huwaaltsah gsn bolowch unshij bga hun bhgui yum shig bolohoorn orhitson bsima.
urgeljluulj oruulnaa tgj bgad.
uur oruulah hun bwal oruulj l bhgui yu


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.02.11 9:43 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.19.11 9:39 pm
Бичлэгүүд: 14
Байршил: Never tell your problems to anyone...20% don't care and the other 80% are glad you have them.
марк

_________________
*Be strong!*


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.03.11 11:57 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.28.11 6:20 pm
Бичлэгүүд: 11
blgui l yahavdee hehe


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.07.11 1:32 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.03.05 2:43 pm
Бичлэгүүд: 2
oo ene nomiig dahij oruulahguin bhdaa. neeh surhii ehleed duuschihsan bhiin?!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.11 1:24 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Mark

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.11 11:58 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 5-р сар.30.11 12:43 am
Бичлэгүүд: 87
Байршил: work ----> work
"Далд ухамсар бүхнийг чадна"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.11 11:59 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 5-р сар.30.11 12:43 am
Бичлэгүүд: 87
Байршил: work ----> work
dald uhamsar gej yu yum be? zvvd yumuu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.12 3:23 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.23.12 11:05 am
Бичлэгүүд: 5
2-р бүлэг
"Та санаа болгоноо яг байгаагаар нь хүн бүрт харагдаж байхаар тэнгэрт галт үсгээр бичсэн мэтээр төсөөлж байх хэрэгтэй"

Өөрийн бодол санаагаа Бид материаллаг бодит байдал гэж нэрлээд, байгаа зүйлтэй зэрэгцэн орших бодит байдал гэж ойлгосноор та энэ 2 зүйлийн хоорондын гайхамшигт холбоог ойлгоход ойртож очих болно.
Бид нэгэн зэрэг 2 ертөнцөд, 2 бодит байдалд амьдарч байгаа юм. Бодол санаа, мэдрэмжийн дотоод ертөнц болон хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс орших гадаад ертөнц. Бид дотоод болон гадаад ертөнцөө тусгаарлаж чаддаггүй болохоор гадаад ертөнцийн ноёрхлыг хүлээн зөвшөөрсөн байгаа билээ. Ингэснээрээ дотоод ертөнцдөө зөвхөн бидэнтэй тохиолдож буй үйл явдлуудын тусгал харагддаг толины үүрэгтэй болгосон байх юм. Бидний дотоод ертөнц маш мэдрэмтгий билээ. Тиймээс зөвхөн гадаад хүчин зүйлст хариу үйлчлэл үзүүлснээрээ бид ямар хүч чадалтай болохоо мэдэх боломжгүй. Хүн бодит байдлыг тасралтгүй анхаарахааа больсон цагтаа л бодит байдлыг өөрчлөх чадвартай болдог нь сонирхолтой зүй тогтол юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.12 4:04 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.23.12 11:05 am
Бичлэгүүд: 5
Дотоод ухамсар бол асар их хүч юм. Түүний нөлөө амьдралын тохиолдол бүрт тусгалаа олсон байдаг. Дотоод хүч бол таны мөн чанарын хамгийн гол, чухал хэсэг бөгөөд таны амжилт, азгүйдэлд нөлөөлж байдаг.
Бүх зүйл эрчмээс бүтсэн байдаг, бодож сэтгэж байхдаа та асар их хэмжээний эрчмийг захирч байгаа хэрэг юм. Бодол санаа хэлбэр дүрсээ олохыг эрмэлзэж байдаг. Энэ нь түүний мөн чанар юм. Хүний энгийн санаанууд галын цогтой адил хурдан алга болдог билээ. Хэдхэн хором амьдраад дээш цойлон гарч тэндээ дүрсхийн алга болдог юм.
Ганц санаа их хүчийг агуулдаггүй, харин олон дахин давтаж, түүний хүчийг нэмэгдүүлэн, төвлөрүүлж, чиглүүлж болдог. Хэдий чинээ олон давтагдана тэр хэмжээгээрээ их хүчтэй болж утга агуулгатай болдог.
"Салангид дорой бодол, Салангид дорой хүч
Төвлөрсөн их бодол, Төвлөрсөн их хүч"
Үүнийг ойлгохын тулд нарны гэрэлд барьсан томруулдаг шилийг төсөөлөөд үз. Томруулдаг шилийг ийш тийш нь хөдөлгөх юм бол нарны гэрэл сарнин үйлчлэл нь илрэхгүй. Харин нэг газарт төвлөрүүлэн удаан барих юм бол хүчийг олж өвс, цаасыг шатаах чадалтай болдог.
Яг ийм зүйл бодол санаатай болдог юм. Тархины хүчийг судлах тусмаа бодол санаагаа төвлөрүүлэн, чадавхийг нь нэмэгдүүлж сурах юм. Энэ үедээ бодол санаа өөрийн гэсэн хүч чадалтай байдгийг ойлгох нь хамгийн чухал юм. Таны итгал үнэмшил, айдас, найдвар, үзэл бодол, хүсэл, бодол санаа бүр танд болон таны эргэн тойрны хүмүүст нөлөөлж байдаг.
Ихэнхи хүмүүс бодол санаагаа анзаардаггүй, тархи хэрхэн ажиллаж байдгийг, юу хүсэж байгааг, юунаас айж байгааг огт анзаардаггүй юм. Бид идэж уух, ажиллах, ярилцах, санаа зовох, найдах, төлөвлөгөө гаргах, хайрлаж дурлах, худалдаа наймаа хийх, тоглохдоо юун тухай хэрхэн бодож байгаагаа бараг анзаардаггүй.
Магадгүй бодол санаа бүрийнхээ төлөө нэг доллар авах юм уу өгдөг байсан бол бид ухаан санаандаа илүү анхааралтай ханддаг байх байсан биз. Өдөр бүр тархинд мянга мянган санаа төрдгийг тооцох юм бол энэ ч ашигтай санал мэт санагдах байх. Таны тархинд нягтлан бодогч суучихаад аль санаа ашиг авчирч, аль нь алдагдал авчирч байна гэж тооцоолж байна гээд төсөөл дөө, тэгвэл та бодол санаандаа маш хянамгай ханддаг болох байх.
Үнэндээ бидэнд ийм л зүйл тохиолдож байгаа юм. Гагцхүү долларын оронд эрчим байгаа. Энэ аварга том тооцоолох тогтолцоо нь Орчлон бөгөөд нэг ч санаа бодол анхаарлаас нь гадна орхигддоггүй юм.
Хүний дотоод ертөнц бол амьгүй тоосго, чулуун овоо биш. Таны бодол санаа бүр энэ тогтолцоотой харилцан үйлчлэлцэж, нөлөөлж байдаг. Та хүссэн хүсээгүй бодож сэтгэхдээ өөрийн бодит байдлыг бүтээж байдаг.
Шинэ амьдралын эхний алхам маш хялбархан, өөрийн бодол санааны урсгалыг хянаж, зохих ёсоор чиглүүлж байх л хэрэгтэй.
Хүн бүр өөрийн амьдралаа бүтээж байдаг, тийм болохоор өөрийн амьдралын хэв маягийг шүүмжлэлтэй талаас нь ажиглаад үзээрэй. Та санхүүгийн амжилтад тэмүүлж байдаг боловч, үргэлж л юмны үнэ өссөн, мөнгө хүрэлцээгүй байгаа талаар гомдоллож явдаг. Та өөрт байхгүй зүйлс дээр анхаарлаа байнга төвлөрүүлэн, сарын эцсийн тооцоонуудаас айж, нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай бодож байдаг. Та санхүүгийн чөлөөт байдалд эрмэлздэг ч гэсэн таны бодол санаа мөнгөний дутагдал, санхүүгийн хямралд төвлөрсөн байдаг болохоор хангалуун байдалд хүрч чадахгүй.
Магадгүй та өөрийн бодол санаагаа бүтээлчээр илэрхийлэх, сонирхолтой, цалин сайтай шинэ ажил олох хэрэгтэй байх. Ийм ажил олох хэцүү гэж өөртөө итгүүлснээр та сайн цалинтай ажлыг хэзээ ч олж чадахгүй.
Та биеэ чөлөөтэй авч явж, бусадтай нээлттэй, чөлөөтэй, өөртөө итгэлтэй харьцдаг байхыг хүсдэг байж болох юм. Гэхдээ өөрийн дутагдлуудаа хэт анхааран, өөрийгөө эв дүйгүй болхи гэж тооцон, өөрийн хүндрэлтэй асуудлуудын тойргоос гарч чадахгүй бол хүссэн байдалдаа хүрч чадахгүй л болов уу. Та хүч чадалтай болохыг хүсдэг боловч таны ухамсарт сул дорой байдал шингэсэн бол та хэзээ нэгэн цагт хүчтэй болно гэсэн бүтэхгүй мөрөөдлөөр сэтгэлээ зогоосоор байх болно.
Өөрөөр хэлбэл зөвхөн хүсэл тэмүүллээр амжилтад хүрэхгүй. Нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдах нь утга учиргүй юм. Ачаалал ихтэй, өдөрт 12-15 цаг ажиллаад ч нэмэргүй, харин байрнаасаа хөдлөхийн тулд өөр чухал нөхцөл хэрэгтэй. Энэ нь бодол санааны хэв маягаа өөрчлөх явдал юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.12 6:59 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.12 6:44 pm
Бичлэгүүд: 2
urgeljluuuled oruuulaarai pls,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.12 7:12 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.03.12 8:08 am
Бичлэгүүд: 5
Hi ene nomiig bvtneer ni opuulaaarai guiya


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.12 11:16 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.17.07 7:30 pm
Бичлэгүүд: 8
Байршил: Contested Territory
Сайн уу. үргэлжлэлийг хүлээж байна шүү.

_________________
Хэрхэхийг Тэнгэр мэднэ биз...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.14.12 4:58 pm 
Оффлайн
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.11.11 9:47 pm
Бичлэгүүд: 405
Байршил: Энүүгээр тэрүүгээр....
үргэлжлүүлээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.14.12 5:01 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.01.09 10:46 pm
Бичлэгүүд: 1789
Байршил: Алхам тутам асуултын тэмдэг
mark pdf-eer oldoh bolu

_________________
Алхам алхамаар ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.21.12 8:48 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.16.09 8:30 pm
Бичлэгүүд: 154
Байршил: Бодлууд дотроо...
Энэ орж байгаамуу ? чадна чадна

_________________
smile for you


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.13 1:34 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.17.13 12:48 am
Бичлэгүүд: 5
Жон Кехо -Далд ухамсар бүхнийг чадна авна шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.13 6:18 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.12 8:00 pm
Бичлэгүүд: 60
tsaaash n tavih yum boluu??? hariu ntr...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.13 6:18 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.29.13 2:40 pm
Бичлэгүүд: 66
Уншиж байсан одоо ч байна. Ядаргаатай нуршуу ном яг л киноны трэйлер шиг


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 28 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр