#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.16.26 2:32 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.10 4:04 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
За хамгиин дуртай шүлгүүдэ тавиарай...энэ миниих


Сероглазый король
Слава тебе, безысходная боль!
Умер вчера сероглазый король.
Вечер осенний был душен и ал,
Муж мой, вернувшись, спокойно сказал:
"Знаешь, с охоты его принесли,
Тело у старого дуба нашли.
Жаль королеву. Такой молодой!..
За ночь одну она стала седой".
Трубку свою на камине нашел
И на работу ночную ушел.
Дочку мою я сейчас разбужу,
В серые глазки ее погляжу.
А за окном шелестят тополя:
"Нет на земле твоего короля..."

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.10 4:10 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.03.10 7:53 pm
Бичлэгүүд: 1828
өө чи орос хэлтэймүү найс айн :-D


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.10 8:19 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Уншаад ойлгохгүй болхоор ямар ч урам алга...
Уул нь унших санаатай орж ирсийн.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.10 1:16 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
би амьд үлдэх гэж үхлийг сонгосон нэгэн
би хайрлах гэж зүрхээ тасдсан яргачин
би хөлжих хүслээсээ болж хөрөнгөө барсан харамч
би мөрөөдлөөр баян ч модоо барьсан гуйлгачин
би амийг нь тасддаг ч өрөвдөж уйлдаг анчин
би биеийг биш сэтгэлийг алдаг алуурчин
би бүгдийг мэдэхийг хүсдэг ч сурахаа зогссон сурагч

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.10 1:17 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
модны өчил
жил бүр би үрээн үхэхийг хардаг
жил бүр би өөрийгөө өвгөрөхийг мэдэрдэг
салхины аясаар мөчир минь сарвалзахаас өөр би яаж ч чадахгүй
сайхан үрс минь түүний аясаар унахад өчүүхэн төдий ч хөдлөх эрхгүй
үрээн алдаад би нүцгэрч үлдэнэ
хайруу өвлийг би шалдан угтана
хүйтэн салхинд би ганцаараа хоцорноо.
даарсан ч хүн шиг би элгээн тэврэхгүй
гашуудсан ч чам шиг би нулимсаан урсгахгүй
өнчирч үлдсэн ч зовлон хэлэхгүй
өмөрч унасан ч амьдралд хоргдохгүй....
удахгүй би үхэх гэж байна
үхэхдээ хүйтэн хөрөөний чинь ирэнд
хүчирхэг ишээн тасдуулж
хуруу болсон мөчир минь
хүн чиний гарт хугчуулна
гэвч үндэс минь үлдэнээ.
удахгүй ээ чи ч бас үхнэ
үхэхдээ өөрөө өөрийгөө хөнөөнө
бусад зүйлсийг хайрлахгүй устгасан
бузар гар чинь өөрийгөө багалзуурдана
тэр үед үр чинь үхнэ үндэс чинь ч мөхнө



хүмүүс бас таалагддаг шүлгүүдээ оруулаарай :mrgreen:

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.10 11:56 am 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.31.09 9:38 pm
Бичлэгүүд: 187
Байршил: Дугаар хорооноос...
Шинэ өглөө


Өвөрт минь гvнж шиг нойрссон бvсгvй
Өглөө босоод усанд ороход би дуртай
Шvршvvрийн доор дагина мэт зогсоход
Шvvдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай


Надаас авсан бvхнээ усанд vйж
Нартад заяаснаас бусдаа усанд гээж
Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай

Гvн нойрыг минь чимж
Гvнж шиг нойрссон бvсгvй
Халуун хөнжлөөс сэмхэн сугарч
Хvйтэн шvршvvрт ороход

Дусал дусал ус зvрхэн дээгvvр
Дурлал хайр мэт бөмбөрч
Шvvдрийн дусал мэт ариухнаар
Шvлгэн сэрэл өдөөдөгөө

Будаг ч vгvй, юу ч vгvй төрмөл биеэрээ
Бурханы бvтээл шиг эрхэмсэг бvсгvй
Уруулаа хацарт нааж, энгэрт эрхлэхэд дуртай
Унаган харцаа нууж удаахан ширтэхэд нь дуртай

Шvvдэрт орчлонгийн өглөө бvхнээс
Шvршvvрт орсон амраг өвөрт эрхлэхэд дуртай
Нvргэлэх тэнгэрийн асгарах бороонд
Нvглээ арилгаж нvцгэн зогсоё бvгдээрээ

Бусдаас нvглээ нуухгvй гэсэн шиг
Бурхан хvртэл нvцгэн байдаг шvv дээ
Төрөхдөө нvцгэн ирээд

Төрөл арилжихдаа нvцгэн буцдаг хорвоод
Тэнгэрийн шvршvvрт нvглээ гээж
Тэмvvлэх наранд дулаацаж явах минь.

“Болор цом 2006” наадмын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат

_________________
Цэнхэр цуурал...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.18.11 1:09 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.03.09 8:46 pm
Бичлэгүүд: 114
Байршил: I can do it
гоё шүлэг байна уу


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.17.11 10:38 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.01.09 5:44 pm
Бичлэгүүд: 13
Сар хүртэл атаархаж хонодог байсан \ууялаарай яруу найрагчийнх нь нэрийг мэддэггүй, мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй. баярлалаа- гоё шүлэг шүү\

Сар хүртэл атаархаж хонодог байсан
Сайхан учралуудын дээд нь минийх байсан
Бурханаас илүү юуг хүсэх вэ?
Би орчлонд дэндүү жаргаж үзсэн хүн
Одод хүртэл харуусч хонодог байсан
Олон хагацалуудын нэг нь минийх байсан

Туулсан шаналанг бусад нь бүү эдлэг
Тавилангын хажууд би сөхөрч үзсэн
Он жилүүд бүхнийг аван одсон ч
Орчлонгийн маргааш угтаж ирдэг
Жаргалд мартагдсан зүрх минь
Шаналангийн дарс нэрж хөлчүүрдэг
Амьдралаас өөр юу ч үл хүснэ
Ганцхан чамайг хайрлахдаа
Гагцхүү чамайг хайрлахыг хүссэн ч
Гэнэн залуу насныхаа дэврүүн сэтгэлээр
Ганцхан жижиг алдаанаас хамаг бүхнээ алдсан юм
Хайрыг би амсаагүй ээ
Хагацалд би сөхрөөгүй
Хайралдаг байсан юм шүү чамайгаа
Минийх гэж харамлахдаа
Мөн ч их гэнэн байж дээ
Холдоё гэж холдсонгүй ээ хайрт минь
Хорвоо биднийг салгасан юм
Хайрлан хайрлах тоолонд
Хичнээн их жаргалтай байсан гээч
Чинийхээ зургийг хараад
Чимээгүйхэн уйлахдаа би
Чин зүрхэндээ
Чи минийх гэж хэлсэн юм
Орой бүр гуниглан суухдаа
Өөрийн эрхгүй чамайгаа боддог шүү
Өөрөө би чамайг хуураагүй ч
Өр зүрх минь намайг хуурчээ
Холын холоос тэмүүлэн байх
Хонгор чамайгаа би яана
Холбож нийлэхгүй амьдрал байсан юм бол
Хос зүрхийг цохилуулж байсны учир юу вэ?
Газарын холоос тэмүүлж байх
Гол халуун сэтгэлээ би яана
Гарыг чинь мөнхөд атгахгүй юм бол
Гэгэлхэн сэтгэлээ холбосны учир юу бэ?
Мөнхийн тэнгэрлэг амьдралыг зөгнөж
Мөрөөдөж бүхэн минь чамруу тэмүүлсэн ч
Минийх болоогүй хайрт минь чи
Мөрөөдөл бүхэн минь чамруу тэмүүлсэн ч
Аглаг холоос чамтайгаа би учирч
Амраг хайрын сэтгэл үүсгэсэн ч
Амьдрал болоогүй хайр минь чи
Аз жаргалын бяцхан хараацай байж дээ
Уярал хайраар дүүрсэн харцыг чинь
Уянгат дуундаа би шингээе
Ялдам зөөлөн аашийг чинь
Яруу найргийн мөрөнд мөнхлөе
Гэгээ татуулсан мөрөөдлийг чинь
Гэрэлт амьдралдаа би биелүүлье
Гэнэн хонгор чамайгаа би
Гэгэлзэх сэтгэлдээ мөнхөлж явъя.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.13 5:07 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.29.13 3:54 pm
Бичлэгүүд: 722
Ишлэл:
би амьд үлдэх гэж үхлийг сонгосон нэгэн
би хайрлах гэж зүрхээ тасдсан яргачин
би хөлжих хүслээсээ болж хөрөнгөө барсан харамч
би мөрөөдлөөр баян ч модоо барьсан гуйлгачин
би амийг нь тасддаг ч өрөвдөж уйлдаг анчин
би биеийг биш сэтгэлийг алдаг алуурчин
би бүгдийг мэдэхийг хүсдэг ч сурахаа зогссон сурагч
:wd:

_________________
So close to you, Yet so far away


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.14 7:29 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
энэ одоо хэдэн онд юу нээгээд хаяцымбээ.
хүмүүс нь тэгээд шүлэг мүлэг нэм л дээ.
би яруу найраг уншихаа болиод үрэгжилсэн үгийн зохиолууд л уншиж бна даа.

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.06.14 3:54 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.01.13 11:16 am
Бичлэгүүд: 122
Baisan gazraa zogsoodl baina
Odorjin mori mal shig zutgene
Shono ni hagas dutuu untana
Yunii toloo mongonii toloo amidrahiin toloo
Hendch hereggui tsaas hendch hereggui buteen bguulalt ediin zasag uls tor too barimt blalabla
Boon temtsel
Hunii alaan orshoolgui emh zambraagui
Ymrch utga uchirguig
Utagatai bolgoson temtsel
Hunii niigem
Bugd huuramch
Estestee tegedl utga uchirgui
Gehdeel temtsene togsgoloo hurtel zogsoltgui utga uchirguiluu temuulne


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр