модны өчил
жил бүр би үрээн үхэхийг хардаг
жил бүр би өөрийгөө өвгөрөхийг мэдэрдэг
салхины аясаар мөчир минь сарвалзахаас өөр би яаж ч чадахгүй
сайхан үрс минь түүний аясаар унахад өчүүхэн төдий ч хөдлөх эрхгүй
үрээн алдаад би нүцгэрч үлдэнэ
хайруу өвлийг би шалдан угтана
хүйтэн салхинд би ганцаараа хоцорноо.
даарсан ч хүн шиг би элгээн тэврэхгүй
гашуудсан ч чам шиг би нулимсаан урсгахгүй
өнчирч үлдсэн ч зовлон хэлэхгүй
өмөрч унасан ч амьдралд хоргдохгүй....
удахгүй би үхэх гэж байна
үхэхдээ хүйтэн хөрөөний чинь ирэнд
хүчирхэг ишээн тасдуулж
хуруу болсон мөчир минь
хүн чиний гарт хугчуулна
гэвч үндэс минь үлдэнээ.
удахгүй ээ чи ч бас үхнэ
үхэхдээ өөрөө өөрийгөө хөнөөнө
бусад зүйлсийг хайрлахгүй устгасан
бузар гар чинь өөрийгөө багалзуурдана
тэр үед үр чинь үхнэ үндэс чинь ч мөхнө
хүмүүс бас таалагддаг шүлгүүдээ оруулаарай
