#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 11:55 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 115 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: ISIS
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.14 6:35 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
amerikchuudin ergej iraq ruu nevtreh arga u? esvel daraagin al qaeda yu?

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.14 7:05 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
http://cassad.net/tv/videos/616/

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.14 6:36 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Даравч далдайна, булавч бултайна гэж энэ дээ. Шашин уламжлалынхаа төлөө сэтгэл зүрхээсээ тэмцэж бгаа нөхдүүдийг улаан цент хөөсөн капиталистууд барахгүй дээ. АНУ болон түүний барууны хүчирхэг хамсаатнуудын эсрэг хэдүүлэхнээ улаан гараараа босно гэдэг их зоригтойн шинж дээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.14 10:18 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Ишлэл:
amerikchuudin ergej iraq ruu nevtreh arga u? esvel daraagin al qaeda yu?
Иран биш үү? ISIS чинь Путинг сүрдүүлээд уналаа одоо бүр.

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.14 2:23 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Yamar ch dain tusul bugded ni mungu sanhuujilt heregtei. Henees sanhuujij baigaag ni olchihvol shaltgaan ni todroh bish uu.

ISIS bulgiin tuhai uuriin oilgoson dugneltee bichihed.

1. Olon ulsiin daichidaas burdsen army (Syria iraq usa england france saudi arab )

2. Sunny islam shashintai daichid

3. Baiguulagdaad 5 jil bolj baigaa. Baiguulagdsan anhnii zorilgo ni syriig bashar asadiin deglemees salgaj, shariatiin uls baiguulah.

4. Sanhuujuulj baisan gol ulsuud ni saudiin arab, katar, usa, euro( lavtaya ehnii 4 jil)

5. Suuliin jil tsar hureegee urgujuulj iraqt haldsan. Umnu ni usa saudiin arabiin naiz baisan bol odoo usa giin daisan. Gehdee odoo ch gesen saudiin arab, katar tednii esreg medrgdel gargaagui baigaa!!!

6. Tovchondoo tejeesen nohoin eznee hazaad ehellee.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.14 2:33 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
ISIS-тай АНУ дайн хийх сайхан л шалтаг баймаар юм.
Өрөндөө живээд хэцүүхэн л байгаа бололтой. эсвэл цөлөмдөгөө цөлмөөд хоосон яс л үлдсэн болхоор тоохгүй байна.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.14 4:21 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Исламын улс буюу “ISIS” гэж хэн бэ

Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал Ойрхи дорнод, тэр дундаа Исламын улсын дайчдад хамгийн ихээр анхаарал хандуулж байна. Уг бүлэглэл хэдхэн сарын дотор олон зуун хүнийг нийтээр нь буудан хороож, цаазалж, цовдлох зэрэг харгис үйлдлүүдээрээ нэрд гарсан билээ.
2004 онд Абу Мусаб аль-Заркави гэгч Аль Каида бүлэглэлээс салбарласан өөр нэгэн жижиг бүлэглэлийг тэргүүлэх болсон байна. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хоёр жилийн дотор тэрбээр шийтүүдийн эсрэг жижиг тэмцлүүдийг өрнүүлж байжээ. Гэвч 2006 оны зургаадугаар сард АНУ-ын хийсэн агаарын дайралтын үеэр аль-Заркави амиа алдсан байна. Хэдэн сарын дараа түүний залгамжлагч Абу Айюб аль-Масри Ирак дахь Исламын улсыг байгуулснаа зарласан аж.

Зураг

Харин 2013 оны наймдугаар сард Аль Каида бүлэглэлд түшиглэдэг Сири дахь “Фронт аль-Нусра” бүлэглэлийг өөртөө нэгтгэж удирдагчаар Абу Бакар аль-Багдадыг сонгожээ. Мөн нэрээ “Ирак, Левант дахь Исламын улс” хэмээн өөрчилсөн байна.

Дэлхий нийтийн хэвлэлүүдээр тус бүлэглэлийн нэрийг “ISIL”, “ISIS”, “Исламын улс” гэх мэтчилэн олон янзаар товчлон нэрийддэг билээ.
АНУ болон НҮБ-ын зарим мэдээллийн хэрэгслийн байгууллага “Islamic State in Iran and the Levant” хэмээх нэрийг товчлон “ISIL” бичдэг. Ассошиэйтед Пресс агентлагийн дэд Ерөнхийлөгч Жон Данисзевский “Тус бүлэглэлийн нэрийг ийнхүү тодорхойлох нь хамгийн оновчтой юм. Энэ нь тэдний Ойрхи дорнод дахь үйл ажиллагааны чиглэл, зорилгыг тодорхой хэмжээгээр тусгаж байна” гэжээ.

Харин зарим эрдэмтэд “L” хэмээх үгний товлолыг Левант биш “Ал шам” хэмээх үгийг төлөөлж байна гэж үзжээ. Ал шам гэдэг үг нь Араб хэлэнд маш олон утгыг илэрхийлэх боловч хамгийн оновчтой хувилбар нь Туркаас Египет, Сири хүртэл сунаж тогтсон, тэр дундаа Палестин, Иордан, Ливан зэрэг бүс нутгуудыг багтаасан ойлголт гэж Колумбийн их сургуулийн профессор Рашид Халиди тайлбарлажээ.

Зураг

Тэгвэл “ISIS” гэх хэллэг нь Араб хэлний “Al-Dawla Al-Islamiya fi al-Iraq wa al-Sham” гэсэн нэрний англи товчлол гэнэ. Исламын алан хядагчид бүлэглэлийнхээ зорилгыг Турк, Сири, Египет,, Палестин, Иордан зэрэг улсуудыг нэгтгэсэн Исламын халифатыг байгуулах явдал хэмээн тунхагладаг билээ. Энэ утгаараа дээрх нэр томьёо илүү зүйтэй гэж үзэх судлаачид байдаг аж. Харин “CNN” зэрэг мэдээллийн томоохон агентлагууд “the Islamic State in Iraq and Syria” нэрний товчлол гэж тайлбарладаг. Мөн “ISIS” гэдэг нь эртний Грекийн хайр дурлал, эрүүл мэндийн бурхны нэр юм. Гэхдээ эдгээр нэршлүүдээс гадна “Исламын улс” хэмээх нэрийг олон улсад түлхүү хэрэглэж заншсан байна.
Одоогийн байдлаар тус Исламын улс Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийг хамарсан 40 мянган километр квадрат газар хяналтаа тогтоогоод байгаа юм. Энэ бүс нутгуудад нийт найман сая орчим хүн амьдарч байгаа бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ нэгэнт Бельги улстай эн зэрэгцэхээр болжээ. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тус террорист байгууллагын зэвсэгт дайчдын тоо 31 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Эдгээрийн дотор 80 орчим орноос ирсэн 15 мянган гадаадын дайчид багтдаг бөгөөд үүний дотор барууны иргэншилтэй 2000 орчим дайчин байдаг гэнэ.

Үүнээс гадна тус Исламын улс хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй бөгөөд санхүүгийн эх үүсвэрээ дараах байдлаар зузаатгадаг байна. Үүнд:

Иракийн Гадаад харилцааны зөвлөлийн гаргасан тайланд, ISIS бүлэглэл 2013 онд Мосул хотыг хяналтандаа авсаны дараагаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг сүрдүүлэн сар бүр найман сая ам.долларыг бэлэн мөнгө болон татвар авах замаар бүрдүүлж байсан гэжээ. Түүнчлэн тус бүлэглэлийн хяналтаа тогтоосон бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг олон улсын байгууллагуудыг айлган сүрдүүлж тодорхой хэмжээний тусламж дэмжлэг авдаг байна. Эдгээр үзүүлэлт цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолжээ.
ISIS-ийг бусад жихадист бүлэглэлээс илүү мафийн бүтэц зохион байгуулалттай гэж хэлж болох юм. Учир нь тус бүлэглэл террорист үйл ажиллагааныхаа санхүүжилтийг хүн хулгайлах, томоохон хэмжээний дээрэм зохион байгуулах, мансууруулах бодис худалдаалах мөн хууль бусаар мөнгө угаах зэргээр бүрдүүлдэг гэнэ.
Нью-Йорк Таймс сонинд бичсэнээр ISIS-ийнхэн Башар ал-Ассадын Засгийн газрыг буулгаж авахдаа Сирийн хойд хэсэгт орших цахилгааны станцыг өөрсдийн мэдэлд оруулсан бөгөөд уг үеэс эхлэн цахилгаан, эрчим хүчийг төлбөртэйгээр түгээдэг болсон гэжээ. Мөн өнгөрөгч зургаадугаар сард Киркук хотын ойролцоох цахилгаан үйлдвэрлэх байгууламж, боловсруулах үйлдвэрт хяналтаа тогтоосон гэх албан бус мэдээ бий.
Сири бол газрын тос экспортлогч түлхүүр орнуудын нэг билээ. Харин ISIS бүлэглэл Сирийн хойд хэсэг дэх газрын тосны зарим үйлдвэрийг хянадаг бөгөөд түүхий нефть олборлон Засгийн газарт зарж их хэмжээний бэлэн мөнгө олдог байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эдгээр үйлдвэрүүд өдөрт 30-40 мянга орчим баррель газрын тос олборлодог ажээ. Энэ удаагийн Ирак руу дайрсан цаад шалтгаан мөн л “хар алт”-наас үүдэлтэй хэмээн судлаачид үздэг.
АНУ-ын холбоотонд тооцогддог Кувейт, Катар, Саудын Араб зэрэг улсад амьдардаг чинээлэг хөрөнгөтнүүд жил бүр тодорхой хэмжээний мөнгийг тус бүлэглэлд хандивладаг байна. “CNN” агентлагийн мэдээлснээр тус улс Засгийн газар үүнийг өнгөн дээрээ үгүйсгэдэг ч үнэн чанартаа өөрсдөө ч мөн холбоотой байдаг гэжээ.
Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг эзлэж авсанаар бүхэлдээ алтны уурхайтай болсон гэхэд хилсдэхгүй юм. Учир нь тэд Мосул хотын төв банк, бусад санхүүгийн байгууллагуудаас нийтдээ 430 сая ам.долларын өртөг бүхий алтан гулдмайнуудыг дээрэмдсэн байна.

Зураг

Зураг


Эх сурвалж: http://world.eagle.mn/content/read/22743.htm

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.14 9:21 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Amerik ugahgui ediin zasgiin hymrald orohooroo dahij tom dain hiih baih aa

_________________
i am no1


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.14 9:48 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm
Бичлэгүүд: 77
Ишлэл:
Даравч далдайна, булавч бултайна гэж энэ дээ. Шашин уламжлалынхаа төлөө сэтгэл зүрхээсээ тэмцэж бгаа нөхдүүдийг улаан цент хөөсөн капиталистууд барахгүй дээ. АНУ болон түүний барууны хүчирхэг хамсаатнуудын эсрэг хэдүүлэхнээ улаан гараараа босно гэдэг их зоригтойн шинж дээ
Muu er daind hoorno gegcheer ncad batsaan ih daldganaj bnaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.14 5:04 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Сайн эр тэгээд сүүлээ хавчаад чицага алддаг юмуу


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.14 10:59 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
ISIS-н нефтийн орд эзэмшиж мөнгө олоод, үндэстнээр нь геноцит хийгээд байгаа Ирак руу биш далимд нь Сири лүү цохилт өгөв.
өрөвдмөөрч юмдаа энэ хар нигер чинь.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 6:38 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.20.03 9:00 pm
Бичлэгүүд: 481
Байршил: The nicest place ever I seen on the world
Холион бантан юм байна даа, Гол нь Сири чинь Оростой найзалдаг улс шүү дээ, Арабын хавар одоо энэ Украйн шиг л эхэлсэн байх даа, Сири барууны гарт орвол ямархуу үйл явц өрнөх гээд байна? Гэтэл алиных нь ч талд ордоггүй ISIS гээч бүлэг гараад ирлээ,

Обама ч нэр нь ерөнхийлэгч болохоос бие даан шийдвэр гаргах чадалгүй хүн биш үү, Тэр том улсын мөнгө санхүүг барьж байгаа эзэд л том дарга нар нь байх даа


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 7:45 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Босогчдын газрын тосны үйлдвэрийг бөмбөгджээ

АНУ-ын тэргүүлсэн Исламын улсын эсрэг эвсэл Сирийн нутаг дэвсгэрт агаарын дайралтаа эхлүүлснээс хойш гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр бөмбөгдөгч онгоцууд Исламын улсын хяналтандаа аваад байсан газрын тосны үйлдвэрт агаараас цохилт өгсөн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр агаарын дайралтын үеэр 14 зэвсэгт босогч, таван энгийн иргэн амиа алдсан гэжээ. АНУ-ын цэргийн хүчний мэдэгдсэнээр энэхүү газрын тосны үйлдвэр нь өдөрт хоёр сая ам.доллартай тэнцэхүйц тосыг боловсруулан гаргах хүчин чадалтай аж.

Исламын улс хэмээн нэрлэгдсэн суннитын зэвсэгт дайчид сүүлийн хэдэн сард Ирак, Сирийн нэлээд олон газрыг хяналтандаа оруулаад байгаа төдийгүй хэд хэдэн газрын тосны ордуудыг хяналтандаа авсан гэнэ.
Одоогийн байдлаар Исламын улсын эсрэг тэмцэлд 40 орчим улс нэгдээд байгаа билээ. Харин АНУ наймдугаар сараас хойш Иракийн нутаг дэвсгэрт 200 орчим удаа агаараас цохилт өгсөн бөгөөд өнгөрөгч даваа гарагаас Сирийн нутаг дэвсгэрт орогнож буй Исламын улсын босогчдын байршилд цохилт өгч эхэлсэн юм.

http://world.eagle.mn/content/read/23148.htm

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 10:14 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
АНУ-н пуужингууд ч байгаа онохоос илүү гэм зэмгүй игэд, хүүхэд шуухад л алах юмдөө.
http://www.infowars.com/report-u-s-air- ... s-members/

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 2:16 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Ишлэл:
Босогчдын газрын тосны үйлдвэрийг бөмбөгджээ


http://world.eagle.mn/content/read/23148.htm
Хятадууд лалын хэт даврагсдын гарт байсан Эрдэнэт үйлдвэр, ОюуТолгойг агаараас бөмбөгдөж газартай нь тэгшлэв.
янаглан хорлоно гэдэг энэ байх даа. :haha:

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 2:32 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Сирид байгаа ISIS-г хэдхэн сарын өмнө ардчилалын төлөөх тэмцэгч, гэмгүй иргэд, freedom fighters,.
Ассад бол алуурчин дарангуйлагч суудлаа өгөгхгүй байна гээд тархи угаагаад байсан.
одоо нөгөө freedom figthers-уудаа бөмбөгдцөн туужаах шив.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 3:29 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Кадыров «Исламын улсын» дайчдад хатуу хариу барих болно гэдгээ амлав

Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров Кавказад шинэ дайн эхлүүлэхээр заналхийлж буй «Исламын Улс» бүлэглэлийн дайчдад хатуу хариу барих болно гэж мэдэгдлээ.
Орос улсыг болон манай улсын ерөнхийлөгч Владимир Путиныг заналхийлэх бодол толгойд нь орж ирсэн хэн ч болов тэрхүү үйлдлийг хийсэн тэр газартаа даруй устгагдах болно гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид тэднийг онгоцны залуур гартаа атгаад суух тэр цагийг хүлээж сууна гэж огт байхгүй, бид тэднийг өөрсдийнх нь ах дүү алан хядагчид болох Хатаб, Абу Валид болон барууныхны илгээсэн бусад хүмүүсийн хүүр ялзарч хэвтээ тэр газар уруу нь даруй илгээх болно гэж Кадыров өөрийн Instagram дээр бичжээ.
Кадыровын бодлоор бол Чечень болон Кавказад дайн эхлүүлнэ гэж заналхийлсэн «Исламын улсын» дайчид нь исламд ямар ч хамаагүй ажээ. Тэд өөрсдийн эзэд болох барууны тусгай албадын даалгасан зүйлийг л ярьж байна, барууныхан бол бүх дэлхийн мусульмануудын шууд дайсан мөн. Гэнэхэн хүмүүс л хоёрхон онгоцоор Чеченийг болон бүх оросыг айлгаж болно гэж боддог байх. Тэд хоёр мянган онгоцны жолооны ард суулаа ч Орос хүртэл нисэж чадахгүй. Америкийн хяналтад байдаг бүх л орон Орост хориг тавиад юунд ч хүрч чадаагүй. Гэтэл тэнд нэг муу хэдэн халтар эрүүгийн элементийн толгойд ийм юм багтана гэж байж болшгүй гэж Кадыров бичжээ.
Түүний хэлснээр бол «Орос оронд дайсных нь үүр уурхай хаана ч байсан тэднийг олоод хүзүүг нь хуга мушгиж чадах, эх орныхоо ямар ч тушаалыг биелүүлэхэд бэлэн эрэлхэг хөвгүүд хангалттай бий» гэжээ. «Сири Иракт байгаа тэр дайчид дангаараа бол хэн ч биш. Тэд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг Сири, Иракийн шатам халуун нарны дор өнгөрөөх болно. Үхэлтэй нүүр тулах эхний хормоос л тэднийг мөнхийн тамын халуун дөл бүчин авах болно гэдгийг би онцолж хэлмээр байна» гэж Чечений тэргүүн бичжээ.
Сануулж хэлэхэд «Исламын улсын» бүлэглэлийн дайчид Кавказад шинэ дайн эхлүүлнэ, тэр дотроо Аллахын тааллаар Чечень ба нийт Кавказыг чөлөөлнө гэж сүрдүүлсэн видео бичлэг өнгөрсөн лхагва гаригт нийтийн сүлжээнд тавигдсан юм.
Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд «Ирак ба Левантын исламын улсын» төлөөлөгчид Ирак ба Сирийн булаан эзлэгдсэн нутаг дээр Исламын Халифт улс байгуулснаа зарлаж бүх дэлхийн жихадууд түүнд үнэнчээ батлан тангараглахыг уриалсан ба уг бүлэглэл нь нэрээ өөрчилж «Исламын улс» гэгдэх боллоо гэсэн юм.
Орост Сириэс 400 орчим хөлснийхөн эргэн ирэх болно гэж нэг жилийн өмнө ФСБ мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна Сирийн дайчдын дунд Кавказынхнаас бүрдсэн тусгай бүлгүүд байгаа тухай ч мөн мэдээлж байсан билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 11:04 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Путлерийн уяаны нохой, чеченийн ард түмнээс урвасан хулгай, аавынхаа үхлээр гарч ирсэн манкурт боол Арамзааны уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан өгч дээ цаад орос эзэд нь.
Мөхөс би Жохар Дудаев, Ахмед шах Масуд 2ыг онцгой хүндэтгэдэг. Эдэн шиг хүмүүс ахиж төрөхгүй лдээ. Хайран хүмүүс. Жохарын чигчий хуруунд ч хүрэхгүй улс төрийн амьд үхдэл юу юу гэнээ. Энэ баагийгийн хангалттай тэнэг гэдэг нь машиных нь цуваанаас л харагддаг шдээ. Орос доторхи нэг муу бүс нутгийн тэргүүнцэр байжийж ямар их ямба эдэлж тансагладаг гээч. Бөгсийг нь долоож, чечений ард түмнийг дарж байдаг тул түүний ямар ч үйлдлийг Кремль хараагүй дүр эсгэдэг. Путлер нь зайлсан цагт энэ баасын яаж дуугарахыг харна аа. Урвагчдыг амьд үед нь битгий хэл үхсэн хойноо ч түүх шийтгэдэг.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.14 11:35 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.20.03 9:00 pm
Бичлэгүүд: 481
Байршил: The nicest place ever I seen on the world
Ер нь бол үнэн л хэлж..Орос чинь стратегийн ач холбогдолтой газраа алдахгүйн тулд сүнсээ гартал айж, өөрсдийг нь өөрсдөөр нь даруулж байна шүү дээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:08 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Даравч далдайна, булавч бултайна гэж энэ дээ. Шашин уламжлалынхаа төлөө сэтгэл зүрхээсээ тэмцэж бгаа нөхдүүдийг улаан цент хөөсөн капиталистууд барахгүй дээ. АНУ болон түүний барууны хүчирхэг хамсаатнуудын эсрэг хэдүүлэхнээ улаан гараараа босно гэдэг их зоригтойн шинж дээ

shashin ulamjlaliinhaa toloo bish alt mongo, erh medeliin tuluu shashinaa ulandaa gishgesen neg terrorist buleg shuu dee. sanhuugiin eh uusver ni har tamhi, hunii naimaanaas oldog garuud shuu dee.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:29 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Сири лүү цэргээ оруулахын тулд АНУ-н өөрсдөө бодож олж шинээр үүсгэсэн бүлэг.
тагнуулын мэдээ, стратегийн зааварчилгааг сайн өгч маш хурдан амжилтанд хүргэсэн.
ISIS-н бүх лидерүүд АНУ-н нэг шоронд байрлаж тэндээ бэлтгэгдсэн гэж байгаа.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:47 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Зарим хүмүүс ам загатнуулаад болохгүй нь ээ. Бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс их болжээ. Негр гэж зөв бичиж чадахгүй байжийж бас Обамаг баалах санаатай. Нигер гэж голын нэр, мэд ээ. Бас 2 улсын нэр. Ер нь заавал бичиг үсэгт тайлагдах, монгол хэлний зөв бичих дүрмээр байх албагүй лдээ, гэхдээ ядаж муулж байгаа юмаа мэдэж байж бичих хэрэгтэй шдээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:56 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Huuhduud shuu dee naaduul chini. Ali neg taliin propagandad tarhia ugaalgah ni amarhan. Tegej bgaad tuilshirch guihee bolino biz

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:56 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ишлэл:
Путлерийн уяаны нохой, чеченийн ард түмнээс урвасан хулгай, аавынхаа үхлээр гарч ирсэн манкурт боол Арамзааны уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан өгч дээ цаад орос эзэд нь.
Мөхөс би Жохар Дудаев, Ахмед шах Масуд 2ыг онцгой хүндэтгэдэг. Эдэн шиг хүмүүс ахиж төрөхгүй лдээ. Хайран хүмүүс. Жохарын чигчий хуруунд ч хүрэхгүй улс төрийн амьд үхдэл юу юу гэнээ. Энэ баагийгийн хангалттай тэнэг гэдэг нь машиных нь цуваанаас л харагддаг шдээ. Орос доторхи нэг муу бүс нутгийн тэргүүнцэр байжийж ямар их ямба эдэлж тансагладаг гээч. Бөгсийг нь долоож, чечений ард түмнийг дарж байдаг тул түүний ямар ч үйлдлийг Кремль хараагүй дүр эсгэдэг. Путлер нь зайлсан цагт энэ баасын яаж дуугарахыг харна аа. Урвагчдыг амьд үед нь битгий хэл үхсэн хойноо ч түүх шийтгэдэг.
Чечений эвгүй гаруудыг шүтдэг. Дайн болбол казахстанлуу зугтана гэж бичдэг.
Хятадтай холбооны улс байгуулж оросыг айлгадаг хүнээс юу ч хүлээхэвдээ.
Чи энд орос муу гэж орилж байхаар украйнд очиж оросуудтай байлдаач.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 12:57 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Бүр баалах барьц олдохгүй үсгийн алдаа хайх шив. бүр ядцан тэ. :haha:
хүний толгой тасддаг гаруудыг дэмжигч ороод ирцэн эвгүй байна шүү. хэд хоног сураггүй алга болдогч юм уу


ISIS-с гадна ISIS-тай хамтардаг өөр нэр алдаргүй жижгэвтэр экстрийм бүлгүүдэд нөгөө хар нээгр чинь 500 million USD урамшуулал өгхөөр болсон.
Саудын хунтайж хувийнха онгоцоор Сирийн нефтийн ордыг бөмбөгдөхөд өөрийн биеээр оролцоно гэж байна.
ийм улаан цагаандаа гарсан юмыг ойлгоход пропагандасаад байх юм байхгүй.
Зураг

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: ISIS
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.14 2:41 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 115 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр