|
Чи үнэхээр амьдралаас тасарчихсан юм байна эсвэл орчин тойрноо мэдэхгүй элий балай болчихсон юм уу. Чи ядахдаа хөдөөгүүр яваад үзээ ч, чаддаггүй юм аа гэхэд гэр хорооллоор нэг яваад үзээрэй. хүмүүс яаж амьдарч байгааг хар. тэд жаргалтай байна уу үгүй юу гэдгийг. Гэрээсээ толгой цухуйлгаж үзээгүй новш л чам шиг юм ярьж тэнэгтэнэ.
Нэгдүгээрт би чамтай санал зөрөлдөж байгаа нь чи намайг новш гэж дуудах шалтгаан биш гэж бодож байна. Бас би элий балай биш.
Архины асуудал бол өөр наад зах нь дундаж рестран, Pub-д ороод нэг литр пиво 4-5 мянга байхад 300 грамм жүүс 7-8 мянга байна гээд боддоо, цэвэр ус 4-5 мянга байна. нэг ёсондоо архи пиво нь цэвэр уснаасаа хямдхан байна. энэ бол цэвэр стратеги бодлого буюу улс орны залуучуудыг чиглэсэн сүйрүүлэх том бодлого явагдаад байна. энийг маш зохион байгуулалтайгаар бий болгож байгаа нийгмийн сүүдэр.
Архи пиво яг үнэнийг хэлэхэд тийм ч хямдхан биш байгаа шүү дээ. Сая манайх цагаан сараар архи авах гэтэл л өч төчнөөн л мянган төгрөг сонсогдож байна лээ. Чиний хэлэх гээд байгаа зүйл чинь хамгийн гол нь архиныхаа үнэнд биш архиныхаа савалгаанд байгаа юм. Би сонсч байсан юм байна. Манай оронд 0.33, 0.5, 0.75 л зэрэг бага хэмжээгээр савалгаатай байдаг тул хүмүүс худалдаж авахад хялбар, тэр чинээгээрээ үнэ нь буурдаг. Гэтэл аль оронд гэлээ дээ сайн санахгүй байна цагаан архины савалгааг доод тал нь 3 литр байхаар тушаал гаргаснаас хойш архины хэрэглээ маш багассан гэдэг. Мэдээж 3 л архи тийм ч хямдхан биш байж таараа. Хүн болгон аваад байх боломжгүй. Би архины жишээг яагаад татсан бэ гэхээр хүмүүс мөнгөгүй мөнгөгүй гэж гомдоллодог мөртлөө архинд бол мөнгийг яаж ийгээд гаргаад утас, шөрмөсөө ломбардаад байдагт л гайхаад байгаагаа хэлсэн санаа юм.
Энэ хар сүүдэр лүү нийгмийг түлхэхийн тулд нөхцөлийг бүрдүүлж өгдөг. тэр нь ажилгүйдэл, эдийн засгийн хараат байдал. нийгмийн дунд ажилгүйдлийг зохиомолоор бий болгож улмаар ядуу тарчиг байдал руу аль болох эргэлтгүйгээр түлхэж байна. Монгол шиг байгалийн баялагийн агуу их нөөцтэй түүнийгээ өдөр шөнөггүй экспортлож байгаа улс яагаад улам ядуураад байна, бас ажилгүйдэл маш их, эсрэгээрээ гадаадын хамгийн доод зиндааны мэдлэг боловсролгүй хүн хогнууд урдаас мянга мянгаар нь импортлож тэд нь 1-2 жилийн дотор баяжиж эхнэр хүүхэдтэй болоод эзэн суугааг юу гэх.
Архины асуудал Монголд ийм хурцаар тавигдаж Монголын маань нийгэмд ийм сөрөг нөлөөтэй байгаа тал дээр би чамтай санал нийлж байна. Дээрээс нь Монголын томоохон архины үйлдвэрүүдийн эздүүд бүгд улс төрд өөрийн нөлөөллийг бий болгож дархан эрхтэй болчихоод байгаад бүр ч их бухимддаг. Дараагийн асуудал дээр урдаас хогнууд авчраад тэд нар нь баяжаад байна гэж чи бухимдаж байх шиг байна. Би өөрөө ажил олгогч хүн л дээ. Тийм болохоор монгол хүмүүсийг ажиллуулахын тулд ямар их зовлон бэрхшээлтэй байдгаа тоочоод ч барамгүй. Ямар сайндаа л бухимдаж ингэж бичиж байх билээ дээ. За өөрийгөө биш юмаа гэхэд өөр нэг салбарын жишээг хэлье. Монгол ажилчид барилга дээр ажиллаа. Ажлаа хийхгүй зүгээр сууна, хүний төлөө амьдарч байгаа юм шиг янз бүрийн шалтгаан тоочиж ажлаа тасална. Маш хариуцлагагүй. Цалин аваад маргааш нь ажилдаа ирэхгүй. Нөгөөдөр нь ирэхээрээ шартаад ажлаа хийхгүй. Гэтэл Хятад, Хойд солонгосын ажилчдаас хэзээ ч тийм зүйл олж харахгүй. Тэд хийх ёстой ажлаа хийнэ. Ямар ч шалтаг тоочихгүй. Юуг ч халтуурдахгүй. Хэнтэй ч сөргөлдөхгүй. Ийм байхад бид нар тэгж зовон зовон ажлаа алдан байж монгол ажилчдаа ажиллуулах хэрэг юун.
Ажлын байр байна гэх гэтэл тэр нь дундажаар 500-700 мянган төгрөгийн цалинтай гэх. яг үнэндээ тэрэнд авах хүний шалгуур тэнгэрт бурхан залах мэт шалгуур өндөртэй, логикийн ямарч хамааралгүй тэнэг гэмээр босго тавьдаг. нөгөө талдаа аваад байгаа тэр цалин гэх нь зүгээр гар дээр цаас болон хувирч байна. төр өөрөө төгрөгийг үнэгүйдүүлж нэг гараараа халаас руу нь мөнгө хийвч нөгөө гараараа буцаагаад дээрэмдэж байна. энэ бол цогио инфляци Монголд яаж гаарч байгаагаар нотолно. эцсийн дүндээ Монголчуудын гар дээр бодит баялаг очихгүй зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлэх амь тариа төдий зүйлээр л хуурч байна. Би мэднэ. Дөнгөж шинээр эхэлж байгаа ажилчин жишээ нь сургуулиа дөнгөж төгссөн хүн ч юм уу тийм хүний цалин 500-700 хооронд хэлбэлзэж байдаг. Үүнээс ч дор байгаа. Энэ бол амьдралд хүрэлцэхгүй мөнгө л дөө. Би санал нийлнэ. Цалингаа авах гэж бөөн татвар татаас, тэгээд хоол унаанд бүх мөнгө яваад гар дээр үлдэх юм үгүй. Гэхдээ нийгэм чадвартай хүнийг хэзээд өндөрөөр үнэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэн ч ажилдаа сэтгэл гаргадаггүй, залхуу хойрог, ажлын бүтээмж муутай хүний цалинг нэмэхгүй шүү дээ. Монголчууд шууд л 1 саяын цалин авахыг мөрөөддөг. Хийж шальсан юм байхгүй байж. Өөрөө өөртөө жаахан дүгнэлт тавь л даа. Үнэхээр чадаж мэдэж байгаа хүмүүс нь үнэлэгдээд дээшлээд байна. Тэнгэрийн гэмээр шалгуур тавьдаг гэв үү? Тэгэлгүй яадаг юм. Чамд л тэнгэрийн санагдаж байгаа болохоос биш албан байгууллага чинь ажлаараа тоглуулах хүн хэзээ ч сонгохгүй штэ. Тэгээд ч өөрийн мэдлэг чадвар муу байгаадаа чи өөрөө дүгнэлт тавьж шалгуурт нь нийцэхийн төлөө хичээх ёстой юм байгаа биз дээ! Монголчууд чаддаг хүмүүсээр цангачихсан байна. Тийм алтан хүнийг хэн ч алдахыг хүсдэггүй. Гэтэл хүмүүс ажилд орчихоод хүнээс авахаа л яриад байна. Гэтэл ажил олгогчид юу хийж өгч байгаагаа ер дүгнэдэггүй. Тэгээд ч эцсийн эцэст 500 мянгын цалинг голоод ажилгүй, ээж аав хамаатан саднаараа тэжээлгээд алцайгаад хэвтэж байгаа залуучуудыг хараад үнэхээр гутардагаа би нуухгүй!
Бодит байдал дээрээ ар гэрээ авч явах боломжийг төр өөрөө хамгийн бүдүүлэг, эрээ цээрээ алдсан байдлаар таслан зогсоосноор хүн гэдэг амьтаны сул тал гарч ирдэг тэд чинь төгс биш энэ нь сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэлээ алдах байдлаар илэрнэ. ингээд өөрийн хуурмаг ертөнцийг бий болгохыг хүсэж архи гэх зүйлийг авч уудаг гэтэл тэр архийг нь төр байж болох хамгийн хямдаар бэлдээд ам руу цутгахад бүрэн бэлдээд байж байна шүү дээ. улаанбаатараар дүүрэн баар, саун массаж гээд л, гэтэл төр олигтойхон спорт цогцолбор, биеийн тамирын клуб хэдийг бий болгов тэр баар савтай нь харьцуулахад. архи дахин дахин ууснаас хүний биологийн хамаарал гэдэг зүйл бий болно нэг ёсондоо төв мэдрэлийн систем өөрөө үүнийгээ хүсээд ирэхээр ухамсартайгаар архинаас татгалзаж чадахаа байдаг ухаарч ухамсарлах тархи нь өөрөө гэмтэхээр аргаггүй шүү дээ ингээд л архичин гэх цол зүүлгээд гудамж руу өшиглөнө. Сүүлийн хорин жилд Монголын төрд шургалсан алуурчин, хулгайч, дээрэмчин, зандалчидийн хамгийн гаргуун системтэй хийж байгаа ажилын нэгээхэн хэсэг энэ бөлгөө.
Би бол үүнийг эрүүл бус сэтгэлгээ л гэж хэлнэ. Төрийн буруугаас болж чи сэтгэлээр унаад, архинд ороод байгаагаа зөвтгөж байна шүү дээ. Чи өөрийн архи ууж байгаагаа ч зөвтгөж байна. Энэ бол зөвхөн чи ч биш энэ нийгмийг бүхэлдээ хирсэн тор, өөрөөр хэлбэл өмхийрч, хөгцөрсөн сэтгэлгээний доройтол. Монголчуудын нийтлэг алдаа нь шууд хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг. Гялс баяжихгүй болороороо өөртөө гутраад байдаг. Хичээх хэрэгтэй. Шүдээ зуух хэрэгтэй. Гэхдээ шударгаар амьдрах хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд нийгмийн, улс төрийн, гэр бүлийн гээд зөндөө олон бэрхшээлүүд мэдээж байгаа. Гэхдээ тэр дайралдсан асуудал болгоныг шүүрч аваад, гоншигоноод шалтаг тоочоод байвал чи "ядуу" хэвээрээ л байна. Би ядуу байна, би зовж байна гээд л архи уугаад байдаг. Тэр мөнгөөрөө хүүхэддээ ядаж ганц ном аваад өгчихдөг аав хэд байгаа бол монголд?
_________________ Амьдрах сайхан.
|