#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.08.26 7:20 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 759 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 123 24 25 26 2730 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.21.13 3:13 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Төсвийн мөнгөөр шинэ жилийн бэлэг дурсгал, мэндчилгээ явуулахыг хориглож цахим хэлбэрээр явуулах болсон байна.

Монгол банк ирэх жил энэ жилийнх шиг их төгрөг хэвлэхгүй гэнэ. Үнэн л болтугай.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.24.13 3:30 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат орос хэлний багш мэргэжилтэй. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Энхцогт геологич, инженер мэргэжилтэй.
Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Даваасүрэн Сангийн сайд Ч.Улааны эхнэрийн дүү. ГЕГ - т ажилтан, гаалийн улсын ахлах байцаагч Энхтайван. Эхнэр нь Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажилтан. Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Энхсанаа. МАН - ын дарга М.Энхболдын төрсөн эгч. Улаанбаатар хотын гаалийн газрын салбарт эрхлэгч Л.Дэлгэрмаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн төрсөн дүү. Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга, гаалийн байцаагч Уранчимэг. Түүний нөхөр нь УИХ - ын гишүүн асан Д.Загджав.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.11.14 4:16 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
"Металл опт" компани Налайх дахь цэргийн хангалтын зориулалттай 6.5 км төмөр замыг 25 сая төгрөгөөр авчээ. 1 км замын өртөг 1.8 тэрбум.

Самурай бондын 30 тэрбум иен хөгжлийн банкинд байршжээ. 285 сая доллартай тэнцэх бөгөөд жилийн хүү нь 1.52 хувь.

2013 онд 369000 тонн буудай хураажээ. Үүнээс 272000 тонн нь гурил болгоход тэнцэнэ. Дотоодын хэрэгцээг хангахад дахиад 100000 тонн буудай хэрэгтэй. Импортлогч компаниуд татвар тэглэхийг хүссэн байна.

Монгол банк өнгөрөгч долоо хоногт 40 сая доллар, 80 сая юань дуудлага худалдаагаар заржээ.

1.5 сая иргэн 1 сая төгрөгөө бэлнээр авахаар өргөдөл өгчээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.11.14 5:04 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.19.10 5:21 am
Бичлэгүүд: 1746
Байршил: A place only described as hell...
Mark

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.14 3:54 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад 4 тэрбум төгрөгийн үнэтэй компьютер томограф, соронзон резонансын томограф аппарат суурилуулсан байжээ. Одоо эмнэлгийн хэсгийг нураагаад шинээр барьж буй юм байна. 2012 оны 10 сард суурилуулснаас хойш сар бүр цахилгаанд 2 сая төгрөг төлдөг байжээ. Аппаратыг өөр эмнэлэг рүү зөөхөд 300 сая төгрөг шаардлагатай. Гель шахахад 300 сая төгрөг шаардлагатай. Уг MRI аппарарт Монголдоо номер нэг байжээ. Гэвч учир битүүлэг шалтгаанаар дэлбэрсэн байна. Эмнэлгийн эмч ажилчид санаатай үйлдэл гэж үзжээ. Эмнэлгийн барилгыг нураахаас өмнө 90 хувийн гүйцэтгэлтэй байжээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.14 3:56 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дэлхийн бөмбөрцгийн бараг бүх томоохон голууд умар зүг урсдаг байна. Баялаг баялагын дээд нь ус юм. Монгол улс усны багавтар нөөцтэй 60 орны нэг юм. Монголын говийн бүсэд нэг хүнд оногдох усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага. Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт дэлхийн дунджаас 4-5 дахин их. Сүүмэгтэс (фосфор) хөвсгөлд олборлосоноор хамгийн том усан сангаа алдах аюултай. Хөвсгөлд Монгол улсын гадаргын цэнгэг усны нөөцийн 93 хувь бий. Ховдын Үенч суманд УЦС барьсан боловч гол нь өвөл хөлдөж ажилладаггүй байна. Одоо хятадаас киловатт нь 70 центийн үнэтэй эрчим хүч авах шугам татаж оруулжээ. Завханы Тайширын УЦС ус нь дүүрдэггүй учраас 0.60 мегаваттын ганц бага турбин ажиллаж Тайшир сумын хэрэгцээг хангах төдий байна. Завхан голын УЦС аас болж Говь-Алтайн Жаргалан сумын голууд усаар гачигдаж эхэлжээ. Хяргас, Айраг нуур эргээсээ дотогшоо 100-200 метр татарчээ. Дөрвөлжин сумын Сар хайрханы гүүрэн доор усгүй болж 2006 онд 12.6 тэрбум төгрөгөөр барьсан гүүр хэрэггүй болжээ. Дөргөний УЦС аас болж Хомын хоолой ширгэж байна. Хомын хоолой нь Хар нуур, Дөргөн нуурыг холбодог.
Эг-үүрийн УЦС - ыг 300 сая доллараар барих гэрээг хятадтай хийж хугацаанд нь төлөхгүй бол үл маргах журмаар хятадын талд өгнө гэнэ. Эгийн усан сан руу орох 10 голын лаг шавар усан санг дүүргэж моторт хүрэх аюултай. Усан сан 80 метр гүн байх юм байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.16.14 3:38 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Тонн рапсыг хятадуудад 750000-900000 төгрөгөөр заржээ. Рапс тариалж хятадууд өндөр үнээр авч буй нь улаан буудай багасахад нөлөөлж байна. Энэ байдлаараа рапс руу хошуураад байвал жил бүр улаан буудай импортлох хэрэгтэй болох нь. Монголд тарьж буй рапс нь техникий тос болдог. Тариалангийн талбайн хөрс 4 хувийн ялзмагтай байсан бол одоо 1-2 болж багасчээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.16.14 3:55 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Тонн рапсыг хятадуудад 750000-900000 төгрөгөөр заржээ. Рапс тариалж хятадууд өндөр үнээр авч буй нь улаан буудай багасахад нөлөөлж байна. Энэ байдлаараа рапс руу хошуураад байвал жил бүр улаан буудай импортлох хэрэгтэй болох нь. Монголд тарьж буй рапс нь техникий тос болдог. Тариалангийн талбайн хөрс 4 хувийн ялзмагтай байсан бол одоо 1-2 болж багасчээ.
Z.Enkhbold chin onjood tarival horsond zugeer m uu noloogui ene ter gej hutsaad baisan shd.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.16.14 3:57 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
deerees ni 1 tonn ni 900.000 l yum bol hereg baigaa yum uu daa. 500-600$-iin toloo horsoo tegej alah hereggui l baigaa yum daa.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.16.14 2:58 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
deerees ni 1 tonn ni 900.000 l yum bol hereg baigaa yum uu daa. 500-600$-iin toloo horsoo tegej alah hereggui l baigaa yum daa.
Нэг тонн буудайд улс 350000 ийг өгдөг. Тэгэхээр рапс руу нь хошуурч байхгүй юу. Одоо энэ рапст хязгаарлалт хийхгүй бол хөрсгүй боллоо. Зарим нь бүүр улаан буудай тариална гэж газар авчаад рапс тарьсан байгаан. Эдгээр нөхдүүдэд залилан хийсэн гэж хэрэг үүсгэж ч болно. Хэдэн цааснаас болж хятадуудтай нийлж хөрсөө алах хэрэггүй л юм байгаан.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.14 6:20 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Ulaanbaatar
4 жил тутам 50 гаран үхэр, 10 гаран цөөвөр чоно, за тэгээд 7-8 танк сонгоод байгаа болохоор л Монголчууд ядуу байгаа юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.14 6:22 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энэ газар шороо хувийн ашиг сонирхлын үүднээс ухаад байгаа хүмүүст нийтлэг нэг зүйл ажиглагддаг. Тэр нь хүүхдүүдийг нь байнга өвчин ороодог.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.14 11:28 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Энэ газар шороо хувийн ашиг сонирхлын үүднээс ухаад байгаа хүмүүст нийтлэг нэг зүйл ажиглагддаг. Тэр нь хүүхдүүдийг нь байнга өвчин ороодог.
hmm sonirholtoi l yum.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.14 3:31 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
үүнийг лусын хорлол гэдэг бөлгөө. био-физикийхэн тайлбарлаж чаддаг. бусад нь мухар сүсэг гэдэг.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.28.14 8:01 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нефть боловсруулах үйлдвэр Тамсагаас холдож Дарханд байх бөгөөд нефть ээ хятад руу зөөж харин оросоос түүхий нефть импортлоно. Энэ хэний эрх ашгийн төлөө хаанахын бодлого вэ?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.14 12:07 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Нефть боловсруулах үйлдвэр Тамсагаас холдож Дарханд байх бөгөөд нефть ээ хятад руу зөөж харин оросоос түүхий нефть импортлоно. Энэ хэний эрх ашгийн төлөө хаанахын бодлого вэ?
muusain tom gurnuudiin l bodlogo. delhii dayar l iim baina. manaih metiin ornuud hogjij bolohgui.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.03.14 5:30 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Монголчуудын ядуу байгаа шалтгаан нь зуун хувь монгол хүмүүсийн өөрсдийнх нь буруу.
Бие биенээ хэмлэгч ард түмэн. Ард түмний ихэнх хувь нь оюуны доройтолд орчихсон. Хэзээ ч бие биенээ дэмжээд явъя гэсэн бодол, үзэл, хүмүүжил байхгүй. Байнга бие биенээ доош нь татагч амиа бодсон үзэлтэй. Өөрөө л болж байвал бусдын яах нь үнэхээр хамаагүй гэж боддог ард түмэн. Түүнийгээ ч өөрсдөө бүр зөвтгөдөг.
Жаахан ивий, ивий гээд толгойг нь илээд байхаар давраад толгой дээр гараад баагаад, шээгээд хүний хайрыг даадаггүй хөгийн ард түмэн. Хүний сайхан сэтгэл, эелдэг боловсон зан, өрөвч сэтгэлийг дандаа ашиглаж даварч, буруугаар ашигладаг. Хүний итгэлийг хэзээ ч даадаггүй. Өөрсдийнх нь бурууг хэлж байхад хүлээж авдаггүй. Хөмхийгөө зуугаад зогсч байдаг ард түмэн. Өөрийнхөө бурууг хүлээнэ гэдэг нь ямар агуу зан чанар болохыг хэзээ ч мэддэггүй. Өөрийнхөө буруугаас зайлсхийж, нуун далдалж, өндөг шиг өөгүй харагдах гэж хичээдэг. Шүүмжлэлт сэтгэлгээ нь үнэхээр хөгжөөгүй. Шүүмжлэлийг зөвөөр хэзээ ч хүлээж авдаггүй. Эсрэгээрээ өөрийг нь доромжилж байна гэж боддог.
Ямар нэгэн зүйлийг сайн дураар хийнэ гэдгийг ерөөсөө мэддэггүй. Бараг төсөөлдөг ч үгүй гэж байх. Сайн дураар юм хийнэ гэж байхгүй. Юм болгоноос заавал ямар нэгэн ашиг хонжоо хайж байдаг. Жишээ нь ядаж хүнд үнэгүй тусаллаа гэж бодоход асрамжийн газар очоод ганц чихэр өгснийгөө хүн бүрт хэлээд л, фейсбүүк, инстаграмаараа цацаад л...Өөрийгөө нэг л буянтай болгож рекламдаад л... Үгүй ээ тэр чинь жинхэнэ сайхан сэтгэл, сайн дурын тус биш шүү дээ!!!
Ажлын хариуцлага гэдэг юмыг бүр ойлгодог ч үгүй байх! Хүн хэн нэгний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа бол хийж байгаа ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Хариуцлалагтай байх ёстой. Тэгтэл ажлын хариуцлага алдчихаад тэрийгээ байх ёстой мэтээр ойлгоно. Хэлэхээр яачаав? ганц тэгээ л биз! гэнэ. Үгүй ээ. Ийм хариулт байдаггүй юм! За тэгээд өөрийнх нь гаргасан алдаанаас болж, аль эсвэл хариуцлагагүй, залхуу зангаас нь болж хэн нэгэн нь ажлаа алдсан бол бараг хүн үхэж, үрэгдэж гэмтэж шархдаж ноцтой юм болоогүй л бол хамаагүй. Асуудлыг дандаа том, жижгээр нь хамаатуулж үл ойшооно.

Ийм хувь хувиа хичээсэн, бие биендээ дарамт учруулсан, бие биенээ хэмэлсэн ард түмэн юм чинь хэзээ баяжих юм бээ? Монголд оуюнлаг, ухамсартай хүмүүс маш их дутагдаж байна... Бидэнд "мэдлэгтэй малнууд" огтхон ч хэрэг байхгүй!
Үнэхээр бухимдалтай байна. За тэгээд би ийм тийм гээд ингээд хэлэхээр "Чи өөрөө Монгол биш юм уу?" гэж тэнэгтэнэ. Тиймээ би өөрөө Монгол хүн. Гэхдээ би алдаагаа ойлгож, ухамсарлаж, засч байгаа монгол хүн!!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.03.14 6:57 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Эр хурга :D

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 10:24 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Ulaanbaatar
Масс Монголчууд хоногийн хоолоо яаж залгуулья гэж зүдэж байхад Монголд орж ирсэн хөсрий хужаа тэргүүтэй новшнууд том том ланд унаж, шарсан галуу, сайн арз цусалж Монголын аль өнгөтэй гэсэн хүүхнүүдийг сорчилж эдэлж байна. Энд хэн буруутай вэ тэгээд эгэл жирийн мөрөөрөө яваа Монголчууд буруутай юу Монголын төрд шургасан урвагч, шунахай, эрлийз, хурлийзууд буруутай юу.

Монгол улс зуун жилийн өмнөх байдалтайгаа яг ижил нөхцөл байдалд орчихлоо. харин тэр үед Монголын төрд эх орноо гэсэн баатар эрс олон байсан тулдаа өнөөгийн төрөөс хэд дахин хүчтэй байсан юм. өнөөдөр бол Монголын төрд байгаа хүмүүсийн үнэн төрх бол нуруу хүйт оргиулж, шанхны үс босом чарлбаагаар дүүрчээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 1:07 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ядуу байгаа шалтгаанаа байнга 76, аль эсвэл тэр хужаа нар луу чихдэгээ болиоч!!! Яагаад монголчууд дандаа өөрийнхөө муу байгааг өрөөл бусдаас байнга хайдаг юм бэ? Мэдээж төр засгийн нөлөө энд байлгүй л яахав. Гэхдээ чи өөрөө үнэхээр мөнгөө цуглуулъя хуримтлуулъя, болгоё бүтээе гэж хичээж чармайж үнэн сэтгэлээсээ хичээж үзсэн юм уу? Өнөөдөр Монголд зах зээл үнэхээр байна. Хийе, бүтээе гээд зориглоод хичээж байгаа хүн өнөөдөр амжилтанд хүрэх боломж нээлттэй байна штэ. 76-н буруу гэж дандаа гоншигонож, шалтаг тоочиж амьдрахаасаа ичээч!
Өнөөдөр бизнетворкд 7 хоногт хамгийн багадаа 400-500 ажлын байр нэмэгдэж, зарын сонгингуудад долоо хоногт давхацсан тоогоор 3000-4000 ажлын байрны зар орж ирж байна. Энэ юу гэсэн үг вэээ????
Монголчуудын хамгийн том алдаа бол амархан ажил хийгээд хурдан баяжих гэсэн үзэлтэй. Дээрээс нь ажлаа байнга хулхидана. Тэгчээд муу ч үгүй ямаан омогтой цуцуцуцуцуц!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 1:33 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэсэн үү? Үнэхээр хөх инээд хүрчихлээ. Ажлын байр ийм хангалттай байхад хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэж хэлэх нь 1 дүгээрт инээдтэй байна. 2 дугаарт хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэж байж архины мөнгө хаанаас олдоод байна аа? Үнэхээр гайхалтай!!!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 5:51 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Ulaanbaatar
Ишлэл:
Хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэсэн үү? Үнэхээр хөх инээд хүрчихлээ. Ажлын байр ийм хангалттай байхад хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэж хэлэх нь 1 дүгээрт инээдтэй байна. 2 дугаарт хоногийн хоолоо яая гэж залгуулж байна гэж байж архины мөнгө хаанаас олдоод байна аа? Үнэхээр гайхалтай!!!

Чи үнэхээр амьдралаас тасарчихсан юм байна эсвэл орчин тойрноо мэдэхгүй элий балай болчихсон юм уу. Чи ядахдаа хөдөөгүүр яваад үзээ ч, чаддаггүй юм аа гэхэд гэр хорооллоор нэг яваад үзээрэй. хүмүүс яаж амьдарч байгааг хар. тэд жаргалтай байна уу үгүй юу гэдгийг. Гэрээсээ толгой цухуйлгаж үзээгүй новш л чам шиг юм ярьж тэнэгтэнэ.

Архины асуудал бол өөр наад зах нь дундаж рестран, Pub-д ороод нэг литр пиво 4-5 мянга байхад 300 грамм жүүс 7-8 мянга байна гээд боддоо, цэвэр ус 4-5 мянга байна. нэг ёсондоо архи пиво нь цэвэр уснаасаа хямдхан байна. энэ бол цэвэр стратеги бодлого буюу улс орны залуучуудыг чиглэсэн сүйрүүлэх том бодлого явагдаад байна. энийг маш зохион байгуулалтайгаар бий болгож байгаа нийгмийн сүүдэр.

Энэ хар сүүдэр лүү нийгмийг түлхэхийн тулд нөхцөлийг бүрдүүлж өгдөг. тэр нь ажилгүйдэл, эдийн засгийн хараат байдал. нийгмийн дунд ажилгүйдлийг зохиомолоор бий болгож улмаар ядуу тарчиг байдал руу аль болох эргэлтгүйгээр түлхэж байна. Монгол шиг байгалийн баялагийн агуу их нөөцтэй түүнийгээ өдөр шөнөггүй экспортлож байгаа улс яагаад улам ядуураад байна, бас ажилгүйдэл маш их, эсрэгээрээ гадаадын хамгийн доод зиндааны мэдлэг боловсролгүй хүн хогнууд урдаас мянга мянгаар нь импортлож тэд нь 1-2 жилийн дотор баяжиж эхнэр хүүхэдтэй болоод эзэн суугааг юу гэх.

Ажлын байр байна гэх гэтэл тэр нь дундажаар 500-700 мянган төгрөгийн цалинтай гэх. яг үнэндээ тэрэнд авах хүний шалгуур тэнгэрт бурхан залах мэт шалгуур өндөртэй, логикийн ямарч хамааралгүй тэнэг гэмээр босго тавьдаг. нөгөө талдаа аваад байгаа тэр цалин гэх нь зүгээр гар дээр цаас болон хувирч байна. төр өөрөө төгрөгийг үнэгүйдүүлж нэг гараараа халаас руу нь мөнгө хийвч нөгөө гараараа буцаагаад дээрэмдэж байна. энэ бол цогио инфляци Монголд яаж гаарч байгаагаар нотолно. эцсийн дүндээ Монголчуудын гар дээр бодит баялаг очихгүй зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлэх амь тариа төдий зүйлээр л хуурч байна.

Бодит байдал дээрээ ар гэрээ авч явах боломжийг төр өөрөө хамгийн бүдүүлэг, эрээ цээрээ алдсан байдлаар таслан зогсоосноор хүн гэдэг амьтаны сул тал гарч ирдэг тэд чинь төгс биш энэ нь сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэлээ алдах байдлаар илэрнэ. ингээд өөрийн хуурмаг ертөнцийг бий болгохыг хүсэж архи гэх зүйлийг авч уудаг гэтэл тэр архийг нь төр байж болох хамгийн хямдаар бэлдээд ам руу цутгахад бүрэн бэлдээд байж байна шүү дээ. улаанбаатараар дүүрэн баар, саун массаж гээд л, гэтэл төр олигтойхон спорт цогцолбор, биеийн тамирын клуб хэдийг бий болгов тэр баар савтай нь харьцуулахад. архи дахин дахин ууснаас хүний биологийн хамаарал гэдэг зүйл бий болно нэг ёсондоо төв мэдрэлийн систем өөрөө үүнийгээ хүсээд ирэхээр ухамсартайгаар архинаас татгалзаж чадахаа байдаг ухаарч ухамсарлах тархи нь өөрөө гэмтэхээр аргаггүй шүү дээ ингээд л архичин гэх цол зүүлгээд гудамж руу өшиглөнө. Сүүлийн хорин жилд Монголын төрд шургалсан алуурчин, хулгайч, дээрэмчин, зандалчидийн хамгийн гаргуун системтэй хийж байгаа ажилын нэгээхэн хэсэг энэ бөлгөө.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 6:30 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Чи үнэхээр амьдралаас тасарчихсан юм байна эсвэл орчин тойрноо мэдэхгүй элий балай болчихсон юм уу. Чи ядахдаа хөдөөгүүр яваад үзээ ч, чаддаггүй юм аа гэхэд гэр хорооллоор нэг яваад үзээрэй. хүмүүс яаж амьдарч байгааг хар. тэд жаргалтай байна уу үгүй юу гэдгийг. Гэрээсээ толгой цухуйлгаж үзээгүй новш л чам шиг юм ярьж тэнэгтэнэ.
Нэгдүгээрт би чамтай санал зөрөлдөж байгаа нь чи намайг новш гэж дуудах шалтгаан биш гэж бодож байна. Бас би элий балай биш.

Архины асуудал бол өөр наад зах нь дундаж рестран, Pub-д ороод нэг литр пиво 4-5 мянга байхад 300 грамм жүүс 7-8 мянга байна гээд боддоо, цэвэр ус 4-5 мянга байна. нэг ёсондоо архи пиво нь цэвэр уснаасаа хямдхан байна. энэ бол цэвэр стратеги бодлого буюу улс орны залуучуудыг чиглэсэн сүйрүүлэх том бодлого явагдаад байна. энийг маш зохион байгуулалтайгаар бий болгож байгаа нийгмийн сүүдэр.
Архи пиво яг үнэнийг хэлэхэд тийм ч хямдхан биш байгаа шүү дээ. Сая манайх цагаан сараар архи авах гэтэл л өч төчнөөн л мянган төгрөг сонсогдож байна лээ. Чиний хэлэх гээд байгаа зүйл чинь хамгийн гол нь архиныхаа үнэнд биш архиныхаа савалгаанд байгаа юм. Би сонсч байсан юм байна. Манай оронд 0.33, 0.5, 0.75 л зэрэг бага хэмжээгээр савалгаатай байдаг тул хүмүүс худалдаж авахад хялбар, тэр чинээгээрээ үнэ нь буурдаг. Гэтэл аль оронд гэлээ дээ сайн санахгүй байна цагаан архины савалгааг доод тал нь 3 литр байхаар тушаал гаргаснаас хойш архины хэрэглээ маш багассан гэдэг. Мэдээж 3 л архи тийм ч хямдхан биш байж таараа. Хүн болгон аваад байх боломжгүй. Би архины жишээг яагаад татсан бэ гэхээр хүмүүс мөнгөгүй мөнгөгүй гэж гомдоллодог мөртлөө архинд бол мөнгийг яаж ийгээд гаргаад утас, шөрмөсөө ломбардаад байдагт л гайхаад байгаагаа хэлсэн санаа юм.

Энэ хар сүүдэр лүү нийгмийг түлхэхийн тулд нөхцөлийг бүрдүүлж өгдөг. тэр нь ажилгүйдэл, эдийн засгийн хараат байдал. нийгмийн дунд ажилгүйдлийг зохиомолоор бий болгож улмаар ядуу тарчиг байдал руу аль болох эргэлтгүйгээр түлхэж байна. Монгол шиг байгалийн баялагийн агуу их нөөцтэй түүнийгээ өдөр шөнөггүй экспортлож байгаа улс яагаад улам ядуураад байна, бас ажилгүйдэл маш их, эсрэгээрээ гадаадын хамгийн доод зиндааны мэдлэг боловсролгүй хүн хогнууд урдаас мянга мянгаар нь импортлож тэд нь 1-2 жилийн дотор баяжиж эхнэр хүүхэдтэй болоод эзэн суугааг юу гэх.
Архины асуудал Монголд ийм хурцаар тавигдаж Монголын маань нийгэмд ийм сөрөг нөлөөтэй байгаа тал дээр би чамтай санал нийлж байна. Дээрээс нь Монголын томоохон архины үйлдвэрүүдийн эздүүд бүгд улс төрд өөрийн нөлөөллийг бий болгож дархан эрхтэй болчихоод байгаад бүр ч их бухимддаг. Дараагийн асуудал дээр урдаас хогнууд авчраад тэд нар нь баяжаад байна гэж чи бухимдаж байх шиг байна. Би өөрөө ажил олгогч хүн л дээ. Тийм болохоор монгол хүмүүсийг ажиллуулахын тулд ямар их зовлон бэрхшээлтэй байдгаа тоочоод ч барамгүй. Ямар сайндаа л бухимдаж ингэж бичиж байх билээ дээ. За өөрийгөө биш юмаа гэхэд өөр нэг салбарын жишээг хэлье. Монгол ажилчид барилга дээр ажиллаа. Ажлаа хийхгүй зүгээр сууна, хүний төлөө амьдарч байгаа юм шиг янз бүрийн шалтгаан тоочиж ажлаа тасална. Маш хариуцлагагүй. Цалин аваад маргааш нь ажилдаа ирэхгүй. Нөгөөдөр нь ирэхээрээ шартаад ажлаа хийхгүй. Гэтэл Хятад, Хойд солонгосын ажилчдаас хэзээ ч тийм зүйл олж харахгүй. Тэд хийх ёстой ажлаа хийнэ. Ямар ч шалтаг тоочихгүй. Юуг ч халтуурдахгүй. Хэнтэй ч сөргөлдөхгүй. Ийм байхад бид нар тэгж зовон зовон ажлаа алдан байж монгол ажилчдаа ажиллуулах хэрэг юун.

Ажлын байр байна гэх гэтэл тэр нь дундажаар 500-700 мянган төгрөгийн цалинтай гэх. яг үнэндээ тэрэнд авах хүний шалгуур тэнгэрт бурхан залах мэт шалгуур өндөртэй, логикийн ямарч хамааралгүй тэнэг гэмээр босго тавьдаг. нөгөө талдаа аваад байгаа тэр цалин гэх нь зүгээр гар дээр цаас болон хувирч байна. төр өөрөө төгрөгийг үнэгүйдүүлж нэг гараараа халаас руу нь мөнгө хийвч нөгөө гараараа буцаагаад дээрэмдэж байна. энэ бол цогио инфляци Монголд яаж гаарч байгаагаар нотолно. эцсийн дүндээ Монголчуудын гар дээр бодит баялаг очихгүй зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлэх амь тариа төдий зүйлээр л хуурч байна. Би мэднэ. Дөнгөж шинээр эхэлж байгаа ажилчин жишээ нь сургуулиа дөнгөж төгссөн хүн ч юм уу тийм хүний цалин 500-700 хооронд хэлбэлзэж байдаг. Үүнээс ч дор байгаа. Энэ бол амьдралд хүрэлцэхгүй мөнгө л дөө. Би санал нийлнэ. Цалингаа авах гэж бөөн татвар татаас, тэгээд хоол унаанд бүх мөнгө яваад гар дээр үлдэх юм үгүй. Гэхдээ нийгэм чадвартай хүнийг хэзээд өндөрөөр үнэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэн ч ажилдаа сэтгэл гаргадаггүй, залхуу хойрог, ажлын бүтээмж муутай хүний цалинг нэмэхгүй шүү дээ. Монголчууд шууд л 1 саяын цалин авахыг мөрөөддөг. Хийж шальсан юм байхгүй байж. Өөрөө өөртөө жаахан дүгнэлт тавь л даа. Үнэхээр чадаж мэдэж байгаа хүмүүс нь үнэлэгдээд дээшлээд байна. Тэнгэрийн гэмээр шалгуур тавьдаг гэв үү? Тэгэлгүй яадаг юм. Чамд л тэнгэрийн санагдаж байгаа болохоос биш албан байгууллага чинь ажлаараа тоглуулах хүн хэзээ ч сонгохгүй штэ. Тэгээд ч өөрийн мэдлэг чадвар муу байгаадаа чи өөрөө дүгнэлт тавьж шалгуурт нь нийцэхийн төлөө хичээх ёстой юм байгаа биз дээ! Монголчууд чаддаг хүмүүсээр цангачихсан байна. Тийм алтан хүнийг хэн ч алдахыг хүсдэггүй. Гэтэл хүмүүс ажилд орчихоод хүнээс авахаа л яриад байна. Гэтэл ажил олгогчид юу хийж өгч байгаагаа ер дүгнэдэггүй. Тэгээд ч эцсийн эцэст 500 мянгын цалинг голоод ажилгүй, ээж аав хамаатан саднаараа тэжээлгээд алцайгаад хэвтэж байгаа залуучуудыг хараад үнэхээр гутардагаа би нуухгүй!

Бодит байдал дээрээ ар гэрээ авч явах боломжийг төр өөрөө хамгийн бүдүүлэг, эрээ цээрээ алдсан байдлаар таслан зогсоосноор хүн гэдэг амьтаны сул тал гарч ирдэг тэд чинь төгс биш энэ нь сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэлээ алдах байдлаар илэрнэ. ингээд өөрийн хуурмаг ертөнцийг бий болгохыг хүсэж архи гэх зүйлийг авч уудаг гэтэл тэр архийг нь төр байж болох хамгийн хямдаар бэлдээд ам руу цутгахад бүрэн бэлдээд байж байна шүү дээ. улаанбаатараар дүүрэн баар, саун массаж гээд л, гэтэл төр олигтойхон спорт цогцолбор, биеийн тамирын клуб хэдийг бий болгов тэр баар савтай нь харьцуулахад. архи дахин дахин ууснаас хүний биологийн хамаарал гэдэг зүйл бий болно нэг ёсондоо төв мэдрэлийн систем өөрөө үүнийгээ хүсээд ирэхээр ухамсартайгаар архинаас татгалзаж чадахаа байдаг ухаарч ухамсарлах тархи нь өөрөө гэмтэхээр аргаггүй шүү дээ ингээд л архичин гэх цол зүүлгээд гудамж руу өшиглөнө. Сүүлийн хорин жилд Монголын төрд шургалсан алуурчин, хулгайч, дээрэмчин, зандалчидийн хамгийн гаргуун системтэй хийж байгаа ажилын нэгээхэн хэсэг энэ бөлгөө.
Би бол үүнийг эрүүл бус сэтгэлгээ л гэж хэлнэ. Төрийн буруугаас болж чи сэтгэлээр унаад, архинд ороод байгаагаа зөвтгөж байна шүү дээ. Чи өөрийн архи ууж байгаагаа ч зөвтгөж байна. Энэ бол зөвхөн чи ч биш энэ нийгмийг бүхэлдээ хирсэн тор, өөрөөр хэлбэл өмхийрч, хөгцөрсөн сэтгэлгээний доройтол. Монголчуудын нийтлэг алдаа нь шууд хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг. Гялс баяжихгүй болороороо өөртөө гутраад байдаг. Хичээх хэрэгтэй. Шүдээ зуух хэрэгтэй. Гэхдээ шударгаар амьдрах хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд нийгмийн, улс төрийн, гэр бүлийн гээд зөндөө олон бэрхшээлүүд мэдээж байгаа. Гэхдээ тэр дайралдсан асуудал болгоныг шүүрч аваад, гоншигоноод шалтаг тоочоод байвал чи "ядуу" хэвээрээ л байна. Би ядуу байна, би зовж байна гээд л архи уугаад байдаг. Тэр мөнгөөрөө хүүхэддээ ядаж ганц ном аваад өгчихдөг аав хэд байгаа бол монголд?

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 6:32 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Тугчин
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Бичлэгүүд: 2236
Байршил: Musée du Louvre, Paris, France
pee 2 onolchiin surhii metgeltseen boljine surtei gej jigteihen :laugh5:

_________________
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 7:13 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.29.05 11:51 am
Бичлэгүүд: 628
Байршил: blah......blah......blah
Mongolchuudiin yaduu bga shaltgaan ni erduu amarhan, mongolchuud songuuliar sanalaa zarchihdag zayagvi garuud yaduu bhgvi geed yahavde? Lol

_________________
Do it!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.14 7:58 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Дээр бичсэн монголчуудын сэтгэлгээний гажигуудыг бий болгож байгаа нь манай нийгэм өөрөө. Хүүхэд өсөхөөс авхуулаад цэцэрлэг, сургууль, гэр бүл, телевиз, интернэт, найз нөхөд гэх мэт орчин тойрносоо бүх энэ гаж буруу ойлголт, сэтгэгдэл, мэдрэмжүүдийг авч байгаа. Улс төрчид бол новш, Төрд орвол мөнгө идэж хахууль авч өгч болно. Нам дагавал гайгүй амьдарна гэх мэт бүх буруу, зөвөө ялгахгүй байдлаар хүмүүст ойлгогдож байна. Үүнийгээ хүмүүс зөвшөөрөөд энгийн зүйл юм шиг л ойлгож хүлээж авч байна шдээ. Биднийг тойрон хүрээлсэн асуудлаас гархын тулд ямар нэг золиос гаргахаас өөр аргагүй. Бусдын төлөө өөрийнхөө дэмий ашиг сонирхолоо золих хэрэгтэй. Монголд эрхээ хэрэгжүүлсэн биш ашиг сонирхол хөгийн дэмий санаархалаа гааруулж дэлгэрүүлсэн л хүмүүс байна. Бид Эрхээ олж жинхэнээр ойлгож бас нийгмийн гаж буруу хэм хэмжээнд баригдалгүй түүнээс айлгүй өөрийн ёс суртахууны хэмжээг хэрэгжүүлэх энэ нь наад зах нь хажууд байгаа танидаг, мэддэг хүмүүсдээ туслах дэмжих ядаж тэднийгээ муулахгүй, ялгаварлахгүй, ад үзэхгүй байх харин гар бариад бугуй барих гэсэн улсуудад зохих хариуг нь өгөх хэрэгтэй. Мөн хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж юм хийцгээх хэрэгтэй. Энэ хамгийн чухал нь. Хүмүүс нэгдэж чадсанаар нийтийн шинжтэй асуудлаа шийдэж чадна. Бидний өөрсдөд болон бусдад асуудал байгааг бүх хүмүүс өөрсдийн эрхийг ухамсарлаж нэгдсэнээр шийдэгдэнэ.

_________________
Knowledge...


Сүүлийн удаа LeRoy 2-р сар.06.14 11:17 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 759 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 123 24 25 26 2730 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр