#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 11:13 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 628 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:36 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ромын денариус

Зураг

Жорлонгийн цаас гэж нэрлэгдэх шалдан цаасан мөнгө бүхэл түүхийнхээ туршид сүйрч байжээ. Эртний Ром нь цаасан мөнгө хэрэглэдэггүй байсан ч мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлсэн хамгийн анхны жишээ юм. Тухайн үеийн Ромын зоос нь цэвэр мөнгөнөөс бүтэж байв. Манай эриний 54 онд Неро хаан төрийн эрхэнд гарав. Тэр үед денариус нь 94 хувийн мөнгө байлаа. 100 он гэхэд денариусын мөнгөний орц 85 хувь болжээ. Неро – г залгамжилж гарч ирсэн хаадуудад мөнгөний орцийг багасгаж албатууддаа төлбөрөө төлөөд өөрсдийн баялагаа арвижуулах нь таалагдав. 218 он гэхэд зоосон дахь мөнгөний хэмжээ 43 хувь болжээ. 244 онд эзэн хаан Филип мөнгөний орцийг 0.05% болгов. Ромын эзэнт гүрэн задрах үед зоосны мөнгөний орц 0.02% болж хэн ч солилцооны хэрэгсэл ба хөрөнгийн баталгаа гэж үзэхээн больжээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:37 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүнсний нэмэлт

Өдөр болгон шахуу л хүүхдэд минь амь бэлэглээч гээл зар яваад байгаа биз. Тэр чинь л барууны корпорацийн хүнсний үр дүн шүү дээ. Хүүхэддээ гадны ундаа, чихэр, шоколад өгөөд байвал тэгээл Монголчууд хавдараас салахгүй дээ. Одоо ер нь нийгмийн дунд хавдарын өвчлөл бараг тахлын хэмжээнд хүрчээд байна. Дэлхийд дээрээсээ хоёрт бичигдсэн байсан. Агаар муу байгаа нь үнэн. Гэхдээ шууд ходоод руу орж байгаагаараа хүнсэнд учир их байна. Хөдөө сумаас хүртэл айхтар хавдартай хүүхэд ирж байна шд. Тэгэхээр агаар огт хамаарахгүй байгаа нь мэдэгдээд байгаан. Монголд үнэндээ хүнсний хяналт байхгүйтэй ижил. Хүн бүр ямар нэг хүнсний бүтээгдэхүүн дураараа оруулж ирдэг. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа тэр олон будагч бодис, амтлагчийг нэг бүрчлэн шалгах боломжгүй. Тэр дунд чинь асар их химийн хор явж байгаа. Тэр хавдартай хүүхдүүдийн 50 хувь нь нас бардаг гэнэ лээ. Арай боломжтойнууд нь гадаадад очиж эмчлүүлдэг.

Тэр хүнсний нэмэлт гээд байгаа сүлжээний бараанууд бол бас л хулхи. Хүнийг хэрэглэж байгаа үед сэргээдэг бодис хийдэг. Тэгээд хэрэглэхээн болихоор хүн сульдаж эхэлдэг. Ийм тохиолдолд хүн тухайн бүтээгдэхүүнээс хараат болж хэрэглэх үедээ л бие нь сайжраад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Одоо сайн сонсоод байвал тэр хүнсний нэмэлт, витаминуудыг тогтмол хэрэглэх хэрэгтэй гэж сурталдаад байгаа. Тогтмол хэрэглэх юм бол тэгээл бөөргүй, дотор эрхтэнгүй болно доо. Тэдгээр нь натурал бус дийлэнх нь синтетик гаралтай тул байнга хэрэглэх юм таны боловсруулах систем боловсруулж дийлэхгүй хордох болно. Ер нь бид хэзээ л нээх хүнсний нэмэлт хэрэглэж байлаа даа. Уламжлалт хүнсээ хэрэглээл эрүүл чийрэг бие ээрээ гайхагдаж байсан. Барууны хүнсний корпорациуд ба эмийн корпорациуд угтаа бол нэг баг юм. Лабораторид гаргасан хавдараа хүнсэнд суулгаж өгнө. Хүмүүс хавдараар өвчилнө. Эмийн корпорациудын эм тариа ч борлогдож өгнө дөө. Хүний эд эсийг гэмтээдэг бодисоо үр тарианд хүртэл суулгаж байгаа нь хамгийн осолтой болж байна. Хичнээн эх орныхоо хөрсөнд ургуулаад үр нь лабораторид гаргаж авсан нөгөөх хорт үр бол ялгаагүй л хордоно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:38 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Усны үнэ

Бид шоо метр усыг 610 төгрөгөөр хэрэглэж байгаа. 1 тонн ус!

610 төгрөгөөр 500 мл савласан ус авч болно.

Таны сонголт аль нь вэ?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:39 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Холбооны нөөц гэмт хэргийн сүлжээ, холбооны нөөц гэмт хэргийн бүлэглэл болох нь

Холбооны өр нь гэмт хэргийн бүлэглэлийн буй болгосон гэмт хэргийн үйл ажиллагаа мөн үү? Дүгнэлт хийхээсээ өмнө үүнийг уншина уу.
Сэтгүүлч Даг - ийн үзэж буйгаар бол Холбооны давж даагдашгүй өр нь уг сууриараа гэмт хэргийн сүлжээ бөгөөд гэмт хэргийн бүлэглэл болох Холбооны нөөц ба Эрдэнэсийн сангаар дамжин явагддаг аж:
Холбооны нөөцийн гэмт бүлэглэл нь засгийн газрын буй болгож үрэн таран хийгээд энгийн иргэд рүү чиглүүлэн шидсэн өрийг худалдан авдаг юм. Намайг гайхшруулдаг нэг зүйл нь луйврын сүлжээ маш энгийн байхад ч гэсэн олон ухаалаг хүмүүс огт ойлгодоггүй бөгөөд асар том корпорацийн мэдээллийн хэрэгслүүдэд дөнгөлүүлсээр байдаг.
Луйврын сүлжээг энгийнээр тайлбарлавал:
1. Сэм авга Холбооны нөөц, Хятад, газрын тосны экспортлогчид, Английн банкнаас Эрдэнэсийн сангийн бондыг зарах замаар зээл авна.
2. Бондын хүүний төлөлтийг та хариуцах болно.
3. Сэм авга татвар цуглуулж бонд эзэмшигчдэд хүү төлнө.
4. Өр биднийг сүйтгэж байна, жилээс жилд бидний амьдрал муудах болно.

Сэм авга зарцуулж буй бүх мөнгөө засгийн газрын бус Холбооны нөөц ба бусдаас зээлж, зөвхөн зээлсэн мөнгөө зарцуулах бөгөөд бондыг доллараар солин өр болгож давхар хүү төлөх болзолтойгоор таны нуруунд үүрүүлдэг. Сэм авга орлогын татвар цуглуулж тэр мөнгөө гэмт хэргийн бүлэглэл болох Эрдэнэсийн сангийн бонд эзэмшигчид рүү цутгадаг.
Холбооны нөөц ба Эрдэнэсийн сан нь та бидний мөнгийг хүүлж буй хорон санаат чөтгөр юм. Өрийн хэмжээ 14.5 их наяд, энэ бол бидний өр, засгийн газрын өр биш. Үнэндээ засгийн газар тодорхой мөнгө эзэмшдэггүй бөгөөд зөвхөн бид эзэмшдэг юм. Гэмт хэргийн чанартай бонд гэгдэх мөнгөөр сольж авдаг өрийн бичиг бүр нь та ба миний нуруун дээр ирж буй өр билээ. Өрийг төлөх үүргийг иргэд хүлээдэг юм. Гэмт хэргийн бүлэглэл болох Холбооны нөөц биш харин засгийн газар өөрөө мөнгөө хэвлэдэг байсан бол өр үүсэхгүй байх байлаа.
Сэм авга ногоон зээлэхэд та автоматаар өрийн гэрээнд гарын үсэг зурах бөгөөд өрийг буцаан төлөх , давхар хүү төлөх ялд унадаг.
Холбооны нөөц ба түүний агентлагуудын гэмт хэргийн үйл ажиллагааг тайлбарлаж өгсөн Даг - таа баярлалаа. Холбооны төсөвийг баталсан. Гэхдээ төсөвт тусгагдаагүй маш их хэмжээний зарцуулалт байдаг. Татвараар цуглуулсан мөнгөө юунд зарцуулах, бондоор босгосон мөнгөө юунд зарцуулах нь тодорхойгүй байх бөгөөд өр үүсгэж юу хийгээд байгааг нь мэдэх нь хамгийн адармаатай зүйл билээ. Өрийг улам томруулсаар байгаа хүчин зүйлийг улс төрийн бүлэглэлүүд янз бүрээр тайлбарладаг. Зарим өрийг эрүүл мэндийн салбарт, заримыг дайн ба зэвсгийн үйлдвэрлэлд, заримыг нь санхүүгийн олигархиудыг аврахад зарцуулдаг аж.
Хамгийн том хоёр жишээ нь 2000-2001 оны Дэлхийг хамарсан терроризмын эсрэг дайнд төсөвлөсөн 2.1 их наяд доллар ба өнөөгийн санхүүгийн элитүүд ба банкуудыг аврахад төсөвлөсөн 3.8 их наяд доллар. Сүүлийн арван жилийн хугацаанд инфляцийн төвшин хэвийн байсан гэх боловч дайн ба санхүүгийн хямралын өмнөх үеэс инфляци даруй 40 хувиар өсчээ. Эрүүл мэндийн салбар дах зарцуулалт аль нам засгийн эрхийг барьж байгаагаас үл хамааран жил тутам 7-8 хувь өсч байна. Харин үндэстний аюулгүй байдлыг хангахад зарцуулж буй мөнгө нь хэдэн их наядаар өсч байна.
Үүний нэгэн адилаар олон их наяд долларыг санхүүгийн элитүүд ба банкуудыг аврахад зарцуулжээ. Үүнд холбооны агентлагууд болох Фэнни Мэй ба Фредди Макыг нэрлэж болно. Эдгээр байгууллагууд гэмт хэргийн ажиллагаа болох орон сууцны хөөсрөлтийг санхүүжүүлж байлаа.
Холбооны энэ их үрэлгэн зардал нь улс төрчид ба санхүүгийн элитүүдийн орлогыг асар ихээр өсгөсөн бөгөөд харин үүсгэн бий болгосон энэ их өр татвар төлөгч энгийн иргэдийн амьдралд ямар ч ахиц гаргаагүй юм. Даг - ийн хэлсэнээр энэ их өрөөр бий болсон мөнгөнөөс татвар төлөгчид өөрсөддөө зарцуулж огт чаддаггүй, харин элитүүдийг улам баяжуулахын тулд л бүх нийтээрээ өрийг төлсөөр байдаг аж.
Энэ гэмт хэрэг биш гэж үү? хэмээн Даг асуужээ.

Нийтлэгч Чарльз Хью Смит.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:41 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Жорж Карлин: Шашин бол утгагүй зүйл

Зураг

Бүх цаг үеийн хамгийн шилдэг утгагүй зүйл бол шашин. Ямар ч өрсөлдөгч байхгүй. Шашинд хамгийн агуу утгагүй түүхийг өгүүлдэг. Бодоод үздээ шашин хүмүүсийг тэр дээр тэнгэрт нэгэн үл үзэгдэгч нөхөр бий гэдэгт итгүүлж чадсан. Өдөр бүр, цаг тутам үйлдэл бүрийг чинь харж байдаг гэнэ. Тэгээд үл үзэгдэгч хүнд таны хийж болохгүй 10 зүйлсийн жагсаалт байдаг. Хэрвээ та эдгээрийн аль нэгийг л хийх юм бол таныг тусгай бэлдсэн газар доор байдаг шатаадаг, утдаг, тамладаг газарт үлдсэн амьдралыг чинь тарчлааж, орилуулж, чарлуулж, хүчирхийлж өнгөрүүлэх болно. Гэхдээ тэр таньд хайртай!
Тэр таныг хайрладаг. Тэгээд түүнд мөнгө хэрэгтэй! Түүнд дандаа мөнгө хэрэгтэй. Тэр бол төгс, бүхнийг мэддэг, ухаалаг, хүчирхэг. Даанч мөнгөн дээр тулахлээр л өөрийгөө удирдаж чаддаггүй. Шашин хэдэн тэрбум доллар авдаг, ямар ч татвар төлдөггүй, тэгээд үргэлж жоохон ахиухан авахыг хүсдэг. Хэрвээ та утгагүй түүх сонсохыг хүсвэл энэ чинь л ёстой ариухан утгагүй зүйл юм шүү дээ. Та бүгдийг нэг зүйлийг мэдээсэй гэж хүсч байна. Би ертөнцийн эзэнд итгэхийг үнэн сэтгэлээсээ итгэхийг оролдож байсан. Хэн нэг нь биднийг өөр өөрийн онцлогтойгоор бүтээж, биднийг хайрладаг гэдэгт итгэхийг хүсч байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам та улам л их амьдралын туршлагатай болно. Тэгээд бүх зүйл нэг л биш байгааг ойлгож эхэлнэ.
Дайн, өвчин, үхэл, сүйрэл, өлсгөлөн, бохир заваан орчин, ядуурал, залхаан цээрлүүлэлт, гэмт хэрэг, хээл хахууль. Хорвоо дэлхий нэг л биш ээ. Энэ бол яавч сайн үр дүн биш. Энэ бүгд хэрвээ ертөнцийн эзний хийж чадах хамгийн шилдэг бүтээл юм бол би огтхон ч бишрэхгүй байна. Иймэрхүү ажлын туршлага дээд язгуурт амьд биетэд яасан ч зохихгүй. Ийм ажлыг оффист ажилладаг зан ааш муутай ажилтан л хийж чадна. Иймэрхүү маягаар ажиллаад байвал мань эр аль хэдүйн ажлаасаа халагдсан байгаа. Энэ бүхнийг хараад байхад ертөнцийн эзэн яалтчгүй эрэгтэй хүн байх. Ямар ч эмэгтэй хүн бүх зүйлийг ингэж хөл толгойг нь алдуулж чадахгүй.
Хэрвээ үнэхээр ертөнцийн эзэн байдаг бол тэр ер нь юунд ч санаа зовдоггүй гэдэгт олон ухаалаг хүн итгэдэг байх. Тэр огт тоодоггүй болхоор л иймэрхүү муу үр дагавар гараад байгаад би итгэж байна. Ямар ч ажлын чадваргүй дээд эцэг гэх нөхөрт ухаангүйгээр, сохроор, зорилгогүйгээр итгэдэг робот байхын оронд би орчин тойрноо судалж эхэлсэн. Харин шүтэж дээдлэх юм байдаг юм байнаа. Хайрлаж хүндлэх зүйл байдаг юм байна. Би тэгээд нарыг сонгосон. Нэг л шөнийн дотор би нарыг шүтэгч болоодохлоо. Гэхдээ шөнийн дотор биш л дээ. Шөнө нарыг харж чадахгүй. Дараа өглөө нь харсан эхний зүйл юм.
Олон шалтгаан байнаа. Нэгт би нарыг харж чадна. Бусад бурхдыг бодвол би нарыг бодитоор харж чадна. Юмыг харж чадаж байна гэдэг бол нотолгоог их болгож байгаа юм. Өдөр бүр би нарыг харах бөгөөд надад хэрэгтэй бүхнийг өгдөг. Дулаацуулж, гэрэлтүүлж, хоол хүнсийг болгож, цэцэгсийг ургуулж, биеийг борлуулж, хааяа арьсны хавдар өгдөг. Гэхдээ л өөртэй нь санал нийлсэнгүй гэж биднийг цовдолж, галд шатаадаггүй. Нарны шүтээн бол маш энгийн. Ямар ч оньсого, нууц, баяр ёслол, мөнгөн төлбөр байхгүй бөгөөд ямар ч дуу сурах хэрэггүй. Амралтын өдөр бөөнөөрөө цуглаад бие биенийхээ хувцасыг шинжих байшин ч байхгүй.
Нарны хамгийн сайхан зүйл нь надад хэзээ ч "чи бол үнэ цэнэгүй" гэж хэлэхгүй. Намайг муулахгүй, аврагдах хэрэгтэй ч гэж хэлэхгүй. Надтай шударга харьцдаг. Тэгэхлээр би нарыг шүтдэг боллоо. Гэхдээ... би наранд залбирдаггүй. Яагаад гээч? Би нөхөрлөлөө буруугаар ашигламааргүй байна. Энэ бол бүдүүлэг хэрэг. Хүмүүс ертөнцийн эзэнтэй их бүдүүлэг харьцдаг. Байнга хэдэн их наяд доллар нэхээл, ийм ч зүйл тийм ч зүйл гээл гуйгаал, гувшаал, асуугаал. Надад шинэ машин, шинэ ажил хэрэгтэй байна гээл. Гэхдээ залбирал нь дандаа бүтэн сайнд болдог. Яагаад гэвэл тэр нь ганц завтай өдөр нь.
Энэ бол сайн зүйл биш. Найзтайгаа ингэж харьцаж болохгүй. Хүн бүр янз бүрийн зүйл залбирдаг л даа. Эгч минь гуяндаа мэс засал хийлгэх хэргтэй байна, ах маань дэлгүүрт бие засч байгаад баривчлагдчихлаа. Дийлэнх чинь дэлгүүрт ажилладаг халуухан бүсгүйтэй амраглуулаад өгөөч гэж залбирдаг. Тийм зүйлийн төлөө залбирч болох уу. Би бодохдоо хэрэгтэй л гэж бодож байна. Зүгээрээ юуны ч төлөө залбирч болно. Гэвч ... Ариун сургааль яах болж байнаа. Санаж байна уу. Дээр үед ертөнцийн эзэн ариун сургааль бүтээсэн дээ. Бодож бодож зөв зүйл байна гэж шийдээд амьдралд хэрэгжүүлсэн шүү дээ. Олон тэрбум жил ариун сургааль амжилттай хэрэгжиж байлаа.
Харин та хүрч ирээд өөрийнхөө хүссэн зүйлийг залбираад эхэллээ. Ертөнцийн эзэн яах болж байна? Сургаалиа өөрчлөх үү? Зөвхөн таньд зориулж уу? Хэтэрхий бүдүүлэг байгаан биш үү? Хоёр долларын залбирлийн дэвтэртэй хүн бүр ариун сургаалийг чинь зөрчөөд байвал яах болж байна. Залбирал чинь биелвэл та юу гэж хэлэх вэ? Ертөнцийн эзний хүслээр гэх үү? Хэрвээ ертөнцийн эзэн анхнаасаа л хүссэн юм бол та залбирч цагаа үрэх хэрэг юу байна. Залбирлыг алгасаад түүний хүсэл дээр очиж болдоггүй юм уу. Энэ бүгд их төвөгтэй л дээ.
Энэ бүхний эцэст би нарыг дээдэлдэг болсон гэж хэлсэн. Би гэхдээ наранд залбираагүй. Би хэний төлөө залбирсан гээч? Жо Пеши. Хоёр шалтгаан байна. Нэгт тэр маш сайн жүжигчин. Хоёрт тэр асуудлыг шийдэж чадах хүн шиг санагддаг. Ертөнцийн эзний шийдэж чадахгүй байсан хэдэн зүйлийг Жо Пеши шийдсэн. Олон жилийн турш хөршийнхөө хуцаад салдаггүй нохойг чимээгүй болгох юмсан гэж ертөнцийн эзэнд залбирдаг байлаа. Жо Пеши ирээд бүхнийг шийдсэн. Жирийн бейсболын цохиураар ямар гайхамшгийг бүтээж болдог нь гайхалтай шүү. Жо Пеши гийн төлөө жил гаран залбирч байна. Би нэг зүйлийг л залбирч байх хугацаандаа мэдэж авлаа.
Жо Пеши гээс залбирч юм гуйхад 50 хувьтай, ертөнцийн эзнээс залбирч юм гуйхад бас л 50 хувьтай биелж байв. Заримдаа биелнэ , заримдаа биелэхгүй. Мэргэч, төлгөч, бөө, туулайн савар, ямааны төмсөгийг атгасан шидтэн эмээгээс гуйхад бас л ялгаагүй байлаа. Тэгэхээр залбирах зүйлээ сонгоод, хүслээ хэлээд хүлээхэд л болоо. Библээс гадна ухаалаг, сургамжтай, амьдралд хэрэгтэй түүхүүд олон байдаг. Таньд санал болгож болох түүх бол гурван торойн үлгэр. Их сайхан төгсдөг. Улаан малгайт байна. Ертөнцийн эзэн байхгүй болохоор л бүхнийг байранд оруулж чадахгүй байгаан. Хэзээ ч байгаагүй юм. Хэрвээ үнэхээр ертөнцийн эзэн байгаа юм бол намайг үзэж байгаа үзэгчдийг бүгдийг нь ниргээд алаадах. Харж байна уу? Юу ч болсонгүй. Бүгд эрүүл саруул байна. Би бооцоогоо өндөрсгөе. Ертөнцийн эзэн байгаа юм бол намайг алаадах. Харж байна уу юу ч болсонгүй. Хүүе байзаарай хөл хөшөөд нэг л биш болчих чинь... Төмсөг өвдөж эхэлж байна. Би бас сохорчлоо. Өө зүгээр болчлоо. Жо Пеши байж л дээ. Жо Пеши-г тэнгэр ивээг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:42 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Төв банкны систем бол орчин үеийн хүн төрөлхтний галзуурлын үндэс юм

Эхнээс нь тэд хүн төрөлхтөнд хэвлэсэн цаас үнэ цэнэтэй гэж итгүүлнэ. Дараа нь хэвлэсэн цаас нь хүрэлцээтэй биш гэж итгүүлнэ. Хүн төрөлхтөн амьдралын утга учрыг умартан хэвлэсэн цаасны төлөө нуруугаа хугартал боол мэт зүтгэх болно. Өрөөс өрийн хооронд авсандаа орох хүртлээ амьдарна. Энэ бол төв банкны системийн буй болгосон гамшиг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:43 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Урт нэрт хуульд өөрчлөлт оруулна гэнэ

Алт ухахгүй бол эдийн засаг хямраад байна гээд цаадуул чинь урт нэрт хуульд өөрчөлт оруулна гээд байна шд. Урьд ашиглаж байсан ордуудыг буцааж нээх юм байхаа. Эргээд ган болох замдаа орох нь дээ. Уг нь уг хуулийн ачаар газар дэлхий овоо сэргэж байсан юмсан. Эргээл голын эх рүүгээ дайрах нь дээ. Ундны усны шүүлтүүр нь алт болдог нь ийм учиртай. Аливаа ундны усны эх дээр тухайн усыг цэвэршүүлж байдаг эрдэс бодис нь заавал байх хэрэгтэй юм. Тэдгээр эрдэс бодисыг нь ухаад авчихлаар хүн мал уухын аргагүй ногооноороо эргэлдсэн л юм болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.13 12:44 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Төр муу менежер биш

Төрд байгаа хүмүүс өөрсдөө цаад татаас аваад байгаа компаниудын эзэд шд. Хоёр фронт дээр тулалдаад байгаан. Наад талд төрийн ажлыг цалгардуулж, мөнгийг нь үрэн таран хийж, хувийнхаа компани руу зувчуулж байна. Жишээ нь ЭМ СИ ЭС Могул компьютераа тендерээр шахаж чадахаан байгаад нөгөө Айти зоне гэдэг дэлгүүрээ зарчлаа шд. Тендерээр л асар үнэтэй шахахгүй бол тэрмуу хэдэн компьютерийн худалдаа бол цөм хийхгүй л байхгүй юу. Талх шиг өдөр бүр авах биш. Төр муу менежер гэх мөртлөө зориуд муу ажил хийсэн хүмүүст хариуцлага тооцъё гэж хэн ч ярихгүй байгаа биз? Тэр муу менежер гэж яриад байгаа хүмүүс чинь өөрсдөө ажиллаад байгаа юм. Цаад зорилго нь төрийн өмчийг дахин үнэгүйдүүлж хувьчлах. Төрийн өмч бол хэн нэгэн эзэнгүй өмч биш Монголын ард түмний хөлс хүчээр бий болсон өмч. Тэдгээр шунахай сэдэлтэй хүмүүс харин өөрсдөө төрийн ажилд хутгалдах хэрэггүй. Ажлаа хийж чадах, улс орны төлөө сэтгэлтэй хүмүүст зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:30 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ном унших хэрэгтэй. Элдэв хэрэгтэй хэрэггүй детектив ном биш жинхэнэ ном унш. Сэтгэл зүйн, хүн судлал, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны талаар. Тэр дэлхийн сонгодог бүтээл туурвиад байгаа хүмүүс чинь өөрсдөө сод авьяастай болохоор хүний сэтгэл зүйн нарийн ширийнийг янзтай сайн гаргана шүү дээ. Уншихгүйгээр тархи чинь юмыг ургуулан бодож дүгнэлт хийж чадахгүй. Умш умш бас дахин умш. Тухайн зохиолын гол дүрд тохиолдож буй үйл явдал, түүний бодол хариу үйлдэл нь өөрөө сэтгэл зүйн задаргаа шүү дээ. Интернет зурагт таньд мэдээлэл өгөх ч таны тархины үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бэлэн будаа л гэсэн үг. Уншиж байж л та өөрийнхөөрөө эргэцүүлэн бодож, гаргалгаа хийж чадна. За тэгээд цэвэр агаарт сайн яв, спортоор хичээллэ, бүү бухимд. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Сайн унтаж амар. Ядарсан хүнд бүх зүйл хэцүү төвөгтэй мэт санагдана. Ядралтыг дагаж айдас үүсдэг гэдэг. Айдастай хүн аливаад үргэлж сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. Үүнээс үүдээд нийгмийн харилцаанд чинь асуудал үүснэ. Ёс суртахуун бол жинхэнэ шинжлэх ухаан дээр үндэслэсэн байдгийг олон хүн мэддэггүй гэж Артур Шопенгауэр хэлсэн нь бий.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:31 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сэтгэл зүйчид хандах тал дээр бол хэд хэдэн давуу тал байгаа байх шүү. Угаасаа нийгмийн аль ч давхаргад өөр өөрийн сэтгэлийн дарамттай хүмүүс байгаа. Тэр болгон найз нөхөд, гэр бүлийнхэндээ яриад байх нь бас эвгүй. Хүнд чинь бас заавал дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө хэн нэгэнд илэрхийлэх хэрэгцээ гэж бий. Тэгээд нарийн юмнуудаа өөрийгөө сайн мэддэг хүнд илэн далангүй яриад байх нь тийм ч таатай бус. Иймийн учраас л сэтгэл зүйчид хандах шалтгаан болдог байх. Түүнчлэн уг сэтгэл зүйч тухайн чиглэлээрээ олон жил ажиллаж тодорхой туршлага хуримтлуулж, олон үйлчлүүлэгчийнхээ адил төстэй талуудаас олон талын дүгнэлт хийж сурсан байгаа нь мэдээж. Яг л талбай дээр тоглож байгаа тоглогчийн алдаа оноог дасгалжуулагч нь илүү сайн олж хардагтай ижил юм. Хүн өөрөө өөрийнхөө ямар алдаа хийж байгааг анзаардаггүй шүү дээ. Хүний алдааг хөндлөнгөөс харахад илүү хялбар байдаг.

Бас нэг зүйл гэвэл сэтгэл зүйч нь тухайн үйлчлүүлэгчээсээ илүү туршлагатай, амьдралын талаар илүү мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрвээ та нэг хүнд хандаад тэр хүн чинь таньтай ижил төвшиний мэдлэгтэй бол та ямар ч шинэ зүйл олж мэдэхгүй. Тэгэхээр таньд зөвлөгөө өгч байгаа хүний авьяас чадвар, мэдлэг, туршлага их чухал юм. Тэгээд тэр зөвлөгөө өгч байгаа хүн нь үнэн сэтгэлээсээ байх ёстой. Зөвхөн мөнгөний төлөө биш. Зарим улсад зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч болохын тулд заавал анагаахын сургууль төгссөн байх шаардлагатай байдаг гэсэн. Тэгэхээр уг мэргэжлийг эмчийн төвшинд авч үздэг, сэтгэлийг эмнэж байгаа хүн нь өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн анагаагч байх ёстой гэсэн өндөр шалгуур тавьж байнаа гэсэн үг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:32 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
2011 оны судалгаагаар Монгол улсад 351 амиа хорлолт бүртгэгдэж нийт үхлийн 2.89 хувь болжээ. 100.000 хүн тутамд 13.74 амиа хорлолт ногдож байна. Тухайн жилдээ амиа хорлолтоор дэлхийд 36 - р байранд бичигджээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:32 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дээр тв гээр хүмүүсийн орон байрны хүрэлцээ муу байдаг нь замын хөдөлгөөний үед бухимдаж муудалцах шалтгаан болдог гэж байна лээ. Хотын хэт төвлөрөл, орон гэртээ хэт олуулаа шамбаарч амьдрах зэргээс шалтгаалан хүний хувийн орой зай алдагдаж байнга бухимдалтай явдаг юм байна л даа. Тэр далд бухимдалаа хүн өөрөө анзаардаггүй аж. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хотын амьдрал нь хувь хүнд өөрөө өөртэйгээ байх боломж олгодоггүй байна. Ийм тохиолдолд хүн байнга тэсрэхэд бэлэн байдаг бөгөөд машин барих үед энэ бүх бухимдал нь тэсрэхэд хамгийн таатай орчин болж өгдөг. Тэгээд л харааж, сигналдаж, зодолдож эхлэнэ дээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:33 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дунд сургуулийн нэг ангид 30 тамхичин байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Монгол улс үнэндээ тамхины утаанд төөрөлдөж, архин далайд живж байна даа гэж.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:34 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Тэдгээр хүүхдүүд бас л ирээдүйд хүний эрх ярьсан архаг тамхичид болох биз. Тийм багаасаа татаж байгаа бол тархиных нь эд эс гэмтээд нийгмийн эрүүл мэнд, хувь хүний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлах чадваргүй зомбинууд болох бусуу. Тамхичдын бүхэл бүтэн арми бэлтгэгдэж байна цаана чинь. Одоо дийлдэхгүй байгаа тэдгээр хүүхдүүд насанд хүрээд яах болж байна? Томчууд бид өөрсдөө тамхи татах эрхээ тунхаглаад байвал бидний хойч үе биднийг хүндлэнэ гэж үү? Тэр эрхээ эдлээд байгаа хүмүүс хүүхдүүдээ ч бас тамхичин болоосой гэж хүсч байна уу? Хэрвээ хүүхдэдээ сэтгэл чинь эмзэглэхгүй байгаа бол таньтай ярих зүйл огт байхгүй. Таны нүд аль хэдүйн тамхины утаандаа балартаад хоёр алхамын цаадхийг харахаан больж.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:35 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүүхдэд хориглоно

Би цэцэрлэгийн эмчээр 4 дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн 65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ. Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үед хүүхдийн шүд дөнгөж 2 нас хүрээд л цоорч эхэлж байна вэ? Шалтгааныг мэдээд та бүхэн анхаарна биз дээ.
Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Кока кола, фанта, спрайт, пепси мэтийн хийжүүлсэн ундаа шүдний №1 дайсан. Нотолгоо:
Ундааны найрлаганд эрүүл мэндэд маш хортой ортофосфорийн хүчил, кофейн, хинин, хиймэл амт оруулагч, нимбэгийн хүчил, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог. Кока коланы найрлаганд америкийн индианчуудын мансууруулах уламжлалт бодис болох кока ургамлын ханд агуулагддаг гэнэ. кока ба кофейн нь сул мансууруулах үйлчилгээтэй тул хүнийг хамаарлын байдалд аажмаар оруулж бараг "лонхонд" донтуулдаг тул борлуулалтын хэмжээ тогтмол өссөөр байна. /кофейн нь эрч хүчтэй мэдрэмж өгдөг/
Кола уудаг 14 насны охидыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг охидтой харьцуулахад тэдний дунд ясны бүтцийн гажуудал, хугаралтын магадлал 5 дахин их байсан байна.
Шилтэй коланд хүний шүдийг хийж 7 хонуулахад үлдэгдэлгүй уусч байжээ. өөрөөр хэлбэл колаг уухад шүд ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ.
коланд маш их чихэр агуулагддаг ч бид үүнийг анзаардаггүй. үүний дүнд өөхлөлт,, чихрийн шижин үүсдэг.
Шорлог хийх махыг гялгар уутанд хийж Кола нэмээд хонуулахд гялгар уут нь хайлж унахаас гадна мах нь бараг идэгдэж зулгардаг та шалгаад үзэхэд л гайхна. /Кола нь хүчтэй хийжүүлсэн ундаа. Хийн бөмбөлгүүд нь салст дээр ялгаран хүчилтэй хамтран бүгдийг "иддэг"
АНУ-гийн ихэнх мужид замын цагдаа нар жижүүрийн машиндаа 2 ширхэг колаг тогтмол авч явдаг. Учир нь осол гарсан тохиолдолд зам дээрх цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.
Колатай тавганд хэрчим мах хийгээрэй. 2 хоногийн дараа махаа хайгаад ч олохгүй.
Машины батарейн зэвийг арилгахын тулд батерей руу кола асгаж болно.
Мөн жорлонгийн суултуурын өнгөрийг, мөн хувцасны толбыг арилгахад Колаг ашиглаж болно. За хадуураад колагийн ахуйн хэрэглээнд ямар тустайг бичжээ. Энэ бүхнийг дурдахын учир нь таны ходоод бол эд материал биш, юу ч хамаагүй хийдэг сав биш шүү дээ. Тэнд байдаг хоол боловсруулахад оролцдог хэвийн бактериуд нь Колаг уусны дараа устаж алга болох ба хамгийн гол нь шүд, ясыг бүрдүүлэгч чухал эрдэс болох кальцийг устгаж байдаг нь аюултай юм. Гэтэл их аварга маань хүртэл Колаг сурталчлаад түүнийг нь учир мэдэхгүй балчир хүүхдүүддээ авч өгөөд эрүүл мэндээ сүйтгэж байгаа нь юу гэлтэй ч вэ?. Хийжүүлсэн ундаанд бүр "Ард түмний ундаа" "түмний ундаа" гэж нэр хүртэл өгч цоллоод бэл бэнчин муутай ард түмэндээ зарж байгаа бизнесийн салбарыг буруутгах аргагүй. Хүмүүс хортой хэрэглээгээ орхиход л эрүүл мэндээ хамгаалж чадна. Дашрамд хэлэхэд дунд сургуулийн хүүхдүүдийн завсарлагаанаар хэрэглэдэг хамгийн хямд бөгөөд борлуулт сайтай ундаа MCS жижиг савлагаатай 250 төгрөгөөр зарагддаг. Гэтэл Америкт Кола ба Пепсийг дунд сургуулийн газар худалдахыг хориглох болоод удаж байна.

http://future.blogmn.net/76115/huuhded-horiglono.html

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:35 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нээрээ түргэн хоолын газар хүн их идэж чаддаг нь коланаас болдог гэсэн шүү. Кола хоолыг их хурдан задалж шингээдэг юм байна л даа. Уух тусам л өлсгөлөн мэт мэдрэмж төрнө. Тэгээл нөгөө амбаар шиг бөгстэй хүмүүс чинь бургерээ идэж гарна даа. Түргэн хоолыг кола дагалддаг нь ийм учиртай аж. За тэгээд донтуулдаг кафейны талаар бүүр ч ярилтгүй биз.

Бас мафийнхан алсан хүнээ цистернтэй коланд хийж уусгадаг гэж дуулсан юм байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:36 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дээр оросын тв ээр соц үеийн зайрмаг одооны зайрмагыг харьцуулсан нэвтрүүлэг гарч байсан. Тэр үед цэвэр сүүгээр хийдэг байсан бол одоо ургамлын гаралтай тосоор сүүг орлуулдаг гэнэ. Судалгаагаар дундажаар нэг зайрмаг 1 аяга ургамлын тос уусантай тэнцдэг болсон гэнэ шүү. Одоо ер нь бүх зүйлийг орлуулаад, арай хямдхан гарц хайдаг болж дээ. Тэгээд 60 оны жороор зайрмаг хийж одооны зайрмагтай харьцуулсан судалгаа хийсэн байсан. Амталгаанд оролцсон хүмүүсийн 90 хувь 60 оны зайрмагийг илүү амттай гэж байв. Тэгэхээр жинхэнэ натурал амтыг орчин үеийн химижсэн амт гүйцдэггүй л юм байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:37 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бас түргэн хоолын талаар гарч байлаа. Түргэн хоол нь хүнийг донтуулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Эрчүүд түргэн хоол авч идэх илүү дуртай байдаг аж. Глутамат натрия гэдэг бодис түргэн хоолонд түлхүү ордог бөгөөд сайхан амттай мэт сэтгэгдэл төрүүлж донтуулдаг аж. Маш илчлэг, тослог ихтэйгээс нь болж түргэн хоол идэгчид илүүдэл жинтэй болдог. Хот дог аваад гудамжны мууранд өгөхөд муур үнэрлээд идэхгүй байв. Түргэн хоолны чанар нэг иймэрхүү.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:38 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өнөөдөр сонин дээр нэрээ нууцалсан нэгэн компани хийжүүлсэн ундааны ач тусын талаар нийтлэл хэвлүүлжээ. Ясны сийрэгжилтийг бүх л талаар үгүйсгэсэн байх юм. Бас 95 хувь нь ус гэнэ шүү Кола. За тэгээд уншаад үзээрэй. Пропаганда гэж энэ шүү дээ. Нийгэм нүдээ нээж эхэлмэгц тэр даруйд тас цохихыг эрмэлзэж байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бас ангинтай (гүйлсэн булчирхайн үрэвсэл) болох шалтгаан болдог гэсэн.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:40 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Савласан ус буюу цэвэр ус

Орчин үеийн ертөнцөд бидний өдөр тутмын амьдралд орж ирсэн нэг зүйл нь савласан ус юм. Заримдаа цэвэр ус ч гэж нэрлэдэг. Хамгийн гол асуудал нь крантнаас үнэгүй шахам гардаг зүйлийг бид яагаад маш үнэтэйгээр худалдаж авдаг болов оо. Энэ нь мэдээж баруунд дэлгэрсэн брэндүүдтэй холбоотой. 1950-60 онд хүчээ авсан зөв хооллолт, ус уухын гайхамшиг, цэвэр ус гэсэн ойлголтууд нь үүнд нөлөөлсөн гэдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн савласан ус гарах болжээ. Витаминтай, эрдэсжүүлсэн, рашаан, бүүр мөнгөжүүлсэн алтжуулсан гээд л хойно хойноосоо төрлүүд нь цуварч гарна. Ер нь орчин үеийн хэрэглээний нийгмийн нэг зарчим нь их энгийн зүйлийг гарцаагүй хэрэгцээтэй зүйл мэтээр хүмүүст итгүүлж тэр зүйлээ худалдахад оршдог. Савласан ус ч гэсэн үүний нэгэн илрэл.
Өөр нэг онц сонирхол татаж буй зүйл нь эдгээр савласан уснууд нь үнэхээр цэвэр ус буюу хамгийн сайн ус мөн үү гэсэн асуулт. Америкт хийсэн судалгаагаар дийлэнх савласан уснууд жирийн крантны уснаас чанарын хувьд муу байсан аж. Түүнчлэн ямар нэг рашаан, тодорхой газраас авчирч савласан гэдэг нь ч худлаа байдаг ажээ. Тэд жирийн л крантны ус савладаг байна. Савласан усны чанар муу байх өөр нэг шалтгаан нь долоо хоногт нэг удаа дээж авч шинжилдэгтэй бас холбоотой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэрэглээний ус нь өдөрт хэд хэдэн удаа дээж авч шинжилгээнд оруулж байдаг. Цэвэр усны компаниуд усан сандах усаа олон өдөр сараар хадгалдаг.
Одоо крантны ус ба савласан усны чанарын талаар. Крантны усыг хэрэглээнд байгаа хамгийн сайн ус гэж үздэг. Хүнд хэрэгтэй эрдэс бодисууд бараг алдаагүйтэй ижил. Харин савласан ус бол хэт олон шүүлтүүрээр орж эрдэс бодисуудаа их хэмжээгээр алддаг ажээ. Дээрээс нь тэр олон хоног муутгахгүйн тулд ямар бодис хийдгийг нь ёстой чөтгөр бүү мэд. Савласан усны чанарт муугаар нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь пиавар савлагаа. Ер нь хүнсний зүйлийг тийм саванд удаан хугацаагаар хадгалах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж. Савласан ус ба хийжүүлсэн ундааны эрин үеэс эхлэн дэлхий дээр асар их пиавар савны хаягдал үүсч хэдэн саяаараа далайн усанд хөвөх болжээ. Энэ нь дэлхийн дулааралд ч нөлөөлдөг байна.

Тэгэхээр ямар ус уухаа та өөрөө сонгох л үлдлээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:43 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Монголын крантны ус чинь Энэтхэг энэ тэрийн усны хажууд зүгээр л рашаан мэдүү. Тэд нар бол шалбааг шиг юм уудаг юм билээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хлоржуулсан усыг шууд хэрэглэж болохгүй. Ундны усаа крантнаас саванд хийгээд хэдэн цагийн дараа хэрэглэвэл илүү тохиромжтой. Энэ хугацаанд нөгөө ариутгалийн бодисууд нь ууршаад гарна. Ер нь бол сайн цэвэршүүлэгчээр шүүж ууж байх хэрэгтэй. Олон жил солиогүй усны хоолойнууд зэв ихтэй, хүнд төмрүүд нь усанд шингэсэн байгаа. Зэвийг эс тооцох юм бол маш сайн ус. Уг нь бол энэ хоолойнуудыг аль хэдүйн солих болсон л доо.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:45 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Жүүс гэж бас нэг найруулсан сироп байна. Хэзээ монголын үйлдвэрүүд жимс няцлаад шүүсийг нь савлаж байлаа. Яахав дээ ус нь коланаасаа мэдээж хамаагүй дээр шд ээ. Миний хэлэхгээд байгаа санаа бол крантныхаа усыг арай үнэтэйгээр аваад байх хэрэг байна уу л гээд байна л даа. Панасоникын ус цэвэршүүлэгчинд хийгээд уухлаар яг л савласан ус шиг сайхан тунгалаг, зөөлөн амттай болж байна. Компаниуд тиймэрхүү л шүүлтүүрээр шүүж байгаа шд.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:46 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нэг ийм яриа дуулсан юм байна. Хан уул дүүрэгт байдаг нэг хятад эзэдтэй цэвэр ус савладаг компанид хятад ажилчид шөнө нь ажиллаж усаа бэлдээд монгол ажилчид нь өдөр тэр усыг нь савладаг гэсэн. Усаа бэлдэж байгаа технологио монголчуудаас их нууцалдаг юм байхаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 3:46 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энэ сүүнүүд чинь урдаас оруулж ирсэн хуурай сүү. Ганц үнээтэй компани нь Сүү ХК байж магадгүй. Лав л ямар ч компани үнээнүүдээ харуулдаггүй юм зурагтаар.

Жүүснүүд чинь урдаас оруулж ирсэн сироп байгаан. Нэг ч компани жимс няцлаад савлаж байгаагүй Монголд. Хамгийн гайгүй нь чацарганы л шүүс байх. Эрх биш энэдээ хийдэг байх гэж найдаж байна.

Архины үйлдвэрүүд техникын спирт нэрийдлээр урдаас хямд спирт оруулж ирж найруулдаг. Энийг нь Батүүл гишүүн баталсан.

Үнээтэй айлаас авсан сүү чинь, уулнаас түүсэн жимсээ няцлаад хийсэн шүүс чинь, малчин айлын гэрт нэрсэн нэрмэл чинь л хамгийн сайн бүтээгдэхүүнүүд. Бусад маш олноор нь үйлдвэрлэж асар их ашиг олох гэсэн арилжааны зориулалттай чанаргүй бүтээгдэхүүнүүд юм аа. Юмыг их бөөнөөр нь богино хугацаанд үйлдвэрлэж байгаа нь сайны шинж биш.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 628 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр