#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 5:53 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 528 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:13 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зурагт үзэж байхдаа бид бодит байдлыг ухамсарлах чадвараа алддаг байна. Энэ үед тархины үйл ажиллагаа автоматаар баруун тал руу шилжинэ. Зүүн тархи идэвхитэй үед бид аливааг логиктойгоор хүлээн авдаг. Баруун тархи давамгайлвал амьтны зөнгөөр, сэтгэл хөдлөлтэй хүртэнэ. Зурагтыг олон нийтэд танилцуулсан нь шинжлэх ухааны нээлтээс гадна массаар нь тархи угаах асар том зорилготой байлаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:34 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Алтны талаар зарим зүйлс...

Алт бол хүмүүс түүхээ бичиж эхэлсэн цагаас хүмүүсийн амьдралд байсан зүйл. Магадгүй тэрнээс ч өмнө байгалийн байдлаар нь хүмүүс түүж хэрэглэж байсан нь мэдээж. Бүх л түүхийнхээ туршид алт мөнгөний үүргийг гүйцэтгэж байлаа. Түүний гэрэлтсэн өнгө, бат бөх байдал нь эд баялаг, үнэ цэнийн илэрхийлэл юм. Тийм ч учраас олон улс орон алтыг мөнгө болгон хэрэглэж байжээ. Яваандаа арай хялбар, авч явахад амар гэдэгээр нь цаасан мөнгө гарсан юм. Түүнчлэн алтан зоосоо түнтийлгээд явах нь амь насанд ч аюултай байлаа. Саяхныг хүртэл улс орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажсан байлаа. Харин 1970 аад оноос Никсоны засгийн газар цаасан мөнгийг алтнаас чөлөөлсөнөөр дэлхийн мөнгөн тэмдэгтүүд алтны хараанаас гарчээ. Гэхдээ энэ нь буруу байсан гэдэг нь одоогийн дэлхий дахинд болж байгаа үйл явдалууд харуулж байна. Цаасан мөнгийг хэмжээ дамжаагүй хэвлэсэнээр инфляц урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Алтаар баталгаажаагүй цаасан мөнгө бол үнэндээ цаас л юм. Түүнийг цорийн ганц үнэ цэнэтэй болгож байгаа зүйл нь бид түүнийг мөнгө гэж бодож байгаатай л холбоотой. Сүүлийн 40 жилийн хугацаанд ноён доллар үнэхээр дураараа дургисан. Дэлхийн мөнгөн тэмдэгт болж олон ч улс орнууд валютын нөөцөө доллараар бүрдүүлж байв. Гэвч сайхан үлгэрт төгсгөл ирдэгийн адилаар долларт ч төгсгөл ирж байгаа нь улам ч тодорч байна. Америк хэв маяг, амьдралын түвшин яг үнэндээ зээл дээр тогтож байв. Хэт үрэлгэн эдийн засаг, хүмүүсийн тансаг амьдралыг бүрдүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй зээл авах хэрэгтэй болно. Харин өрөө яаж төлөх вэ? Мэдээж доллараар. Доллараа зогсоо зайгүй хэвлээд байхад л болох нь тэр. Яг л шидэт саваагаар дохиж буй мэт хэвлээл байна хэвлээл байна. Зах зээлд хэт их цаасан мөнгө нийлүүлэгдсэнээр юу болдог нь хэнд ч ойлгомжтой. Иймийн учир улс орнууд доллараас татгалзаж валютын сангаа Канад ба Австрали доллараар бүрдүүлж байна. Үнэт металл өсөх үед эдгээр 2 долларын ханш чангардаг нь хууль билээ. Түүнчлэн алтны нэг чухал ач холбогдол нь үеийн үед ханшаа алддаггүйд байгаа юм. Эртний ромд унци алтаар сайн костюм авч өмсдөг байв. Одоо ч гэсэн 1300 доллараар бас л сайн костюм авч хүрэлцэнэ (одоогийн хэлдэгээр бол брэнд). Саяхны их 20-ийн уулзалтаар авч хэлэлцсэн нэг чухал асуудал бол цаасан мөнгийг алтаар баталгаажуулах талаар байв. Одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй ч ирээдүйд боломжтой зүйл гэж ажиглагчид үзэж байна. Хятад, Орос, Энэтхэг гэх мэт их гүрнүүдийн алтны нөөцөө нэмэгдүүлж байгааг ч үүнтэй холбон тайлбарлаж байна. АНУ-ын алтны нөөц 8000 тонн. Харин хятадынх 1000 тонн. Тэгэхээр Юаны ханшийг доллартай тэнцүүлэхийн тулд БНХАУ-д дахиад 7000 тонн алт хэрэгтэй. Хятад хэдийгээр алтны голлогч олборлогч орны нэг боловч алтны импортоо улам нэмэгдүүлж байгаа нь нэгийг бодогдуулж байна. Хятад тэр их мөнгийг хаанаас олж байна гэж үү? Хятад улс Америкийн маш их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг. Долларын нөөц нь толгой эргэм. Өдөр тутам ханшаа алдаж буй тэр их доллараараа аль болох их алт авах нь мэдээж. Улаан луу хүрхэрч байна. Алт хөрөнгө оруулалт мөн үү биш үү гэдэг дээр хүмүүсийн санал хуваагддаг. Ямар ч гэсэн инфляциас хамгаалах найдвартай хэрэгсэл гэдэг нь түүхээр батлагдсан. 2000 онд унци алтыг 250 доллараар авсан хүмүүсийн хувьд ашигтай наймаа болсон нь тодорхой байна. Алтны үнийг хамгийн ихээр дарж байгаа зүйл бол цаасан алт гэж эдийн засагчид үздэг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:34 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Америкийн Firebird, Peabody гээд хөрөнгө оруулалтын корпорациуд маш идэвхтэй байгаа. Firebird л гэхэд Шарын голын 52 хувийг аль хэдүйн авчихсан байна. Нэг талаараа сайн ч нөгөө талаараа стратегийн гэж болох ийм том ордуудаа гадныханд туугаад байгаа нь харамсалтай. Эрдэнэт ийг нүүрсээр хангадаг уурхай шүү дээ. Удахгүй бидний нүүрсийг бидэнд асар үнэтэй зарах бий.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:37 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Poor man's gold

Зураг

Дэлхийн эдийн засаг муудаж, хүнсний хямрал нүүрлэн инфляц улам л хүчээ авсаар байна. Энэ цөвүүн цагт хүн бүр л хямралыг яаж давах вэ? хэрхэн мөнгөө өсгөх вэ? эсвэл хэрхэн инфляцаас мөнгөө хамгаалах вэ гэдэг талаар бодож байна. Бид өдөр тутам гартаа барьж буй цаасан мөнгө маань худалдан авах чадвараа улам л алдаж байгааг харж байна. 1 жилийн өмнө 10000 төгрөг авч гараад юу юу авч болдог байснаа одоо 10000 төгрөгөөр юу юу авч чадаж байгаагаа харьцуулаад үзээрэй.
Тэгэхээр яаж инфляцаас хөрөнгөө хамгаалах вэ? Хүн бүр л янз бүрийн санал хэлэх байх. Газар, хувьцаа, бонд, үнэт металл худалдан авах гэх мэтчилэн. Юун түрүүнд зөв хөрөнгө оруулалт бол урт ба богино хугацаанд ханшаа алдахгүй түүнчлэн анхны авсан үнээсээ илүү үнээр зарах зүйлийг хэлнэ. LCD зурагт бол хөрөнгө оруулалт биш энгийн хэрэглээ. Технологи асар хурдан хөгжиж буй энэ үед таны 1 сая төгрөгөөр авсан зурагт ирэх жил 500 мянга болсон байж ч мэднэ. За энэ ч яахав тусдаа асуудал.
Энэ удаад цэвэр мөнгийг (silver) авч үзье. Монголчуудын хувьд алтнаас илүүтэйгээр мөнгө илүү танил зүйл. Мөнгөн аяганд цайгаа уух мэтээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн билээ. Дотор нь хор хийсэн тохиолдолд өнгө нь харалж эзнээ авардаг ч гэж ярьдаг. Саяханыг хүртэл бидний хувьд цэвэр мөнгө бол жирийн л нэг металл байлаа. Харин сүүлийн жилүүдэд мөнгөнд хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж байна. Цаасан мөнгөнд итгэх суларсанаар цэвэр мөнгөний эрэлт ихэсч ханш нь тогтмол өсч байна. Түүнчлэн технологийн дэвшилийн дагуу эрэлт нь урьд хожид байгаагүйгээр өссөн юм. Сансарын технологи, компьютер, гар утас, цөмийн цэнэгт хошуу гэх мэтчилэн аж үйлдвэр болоод батлан хамгаалахын салбар дахь мөнгөний эрэлт маш их болжээ. Түүхэндээ анх удаа олборлосон алтны нөөц мөнгөний нөөцийг гүйцсэн нь ч үүний баталгаа болж байгаа юм. Алт дийлэнхдээ гулдмай хэлбэртэйгээр банкны агуулахад хэвтдэг бол мөнгө дахин сэргээгдэх боломжгүйгээр хэрэглэгдэн алга болдог аж.
Дээр дурдсан шалтгаануудаас гадна мөнгөний ханшыг өсгөж байгаа зүйл нь мэдээж мөнгийг хөрөнгө оруулалт гэж бодож буйд байна. Америкт энэ оны 1 сард борлогдсон мөнгөн зоос ба гулдмайн тоо аль хэдүйн рекорд тогтоожээ. Мөнгийг цэвэршүүлж худалдаанд гаргадаг компаниуд захиалгандаа хүрэлцэхүйц мөнгөгүй болж уурхайнуудын олборлолт эрэлтээ гүйцэхгүй байна. Энэ бүхэн нийлээд сүүлийн нэг жилийн хугацаанд унци мөнгөний үнийг хоёр дахин ихэсгэлээ. Энэ бүгдийн дундаас хамгийн чухал асуудал бол алттай адилаар мөнгийг "мөнгө" гэж үзэж буйд юм. Хэрвээ цаасан мөнгийг алтаар баталгаажуулдаг системдээ эргэж орвол алттай хамтаар мөнгийг цаасан мөнгөний баталгаа болгоно ч гэж яригдаж байна.
Poor man's gold? Яагаад ядуу хүний алт гэж хочилж байна вэ?
Дундаж хүн барагтай бол унци алт 1400 доллараар аваад байж чадахгүй. Харин дундаж хүн 30 доллараар унци мөнгө авч чадна. Ийм болохоор дунд ангийнхны хувьд мөнгө нь хөрөнгө оруулалтын бас нэгэн боломж юм. Алтыг инфляцаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж буй бол мөнгийг инфляцаас хамгаалах хэрэгсэл бөгөөд хөрөнгөө өсгөх хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгөний эрин дампуурах цагт алт ба мөнгө босоо чигээрээ үлдэнэ гэж дүгнэж буй юм. Бусад үнэт металлууд ч үүнд хамаарах болно. Одоо 30 доллараар авсан унци мөнгө 10 жилийн дараа ямар ханштай байх бол, 30 доллар маань 10 жилийн дараа ямар худалдан авах чадвартай байх бол гэдэг бас л сонирхолтой асуулт.
Дэлхийн хүн ам урьд хожид байгаагүйгээр өсч байгалийн баялагийн төлөөх хүн төрөлхтний дайн нэгэнт эхэлжээ. Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч гүрэн болох БНХАУ мөнгөний экспортоо 60 хувиар хасав. Дотоодын эрэлт ямар их байгаагийн илрэл. Улс орнуудын төв банкууд алтыг зөвхөн худалдан авдаг боллоо. Хэн ч алтаа зарахыг хүсэхгүй байна. "Баян аав ядуу аав" номыг бичсэн Роберт Киосаки мөнгөний талаар ийм бодолтой байна.



Шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний одоогийн ханш байх ёстой бодит ханшнаасаа хамаагүй хямд гэх бөгөөд цаашид хэд дахин өсөх боломжтой гэж үздэг. Зарим хүмүүс алттай энэ тэнцүү үнэлэгдэх ёстой ч гэж үзэж байна. Мөнгө үнэхээр 21 зууны шилдэг хөрөнгө оруулалт мөн үү гэдэгийг цаг хугацаа харуулах буйзаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:38 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Эрдэнэс Таван Толгой

Эрдэнэс Таван Толгойн талаар нэлээн бодож үзлээ. За тэгэхээр урьдчилсан байдалаар бол сонгуулийн шоу гэдэг нь харагдаж байна. 15 тэрбум хувьцаа шүү дээ. 15 сая биш. 150 сая ч биш. Тэгэхээр нэгж тутамд 1 долларын ногдол ашиг авахын тулд 15 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллах хэрэгтэй. Одоогийн байдлаар 15 аас дээш тэрбум долларын ашигтай ажилладаг компани дэлхий дээр ганц байдаг юм байна. Тэр нь Оросын Газпром. Жижиг Таван Толгой маш их хэмжээний түүхий нүүрс урагш гаргаж байгаа. Тэглээ гэхэд л цэвэр ашиг нь 20 гаран сая доллар. 20 сая доллар 15 тэрбум доллар 2 хол зөрөөтэй сонсогдож байгаа биз. Магадгүй би эдийн засаг сайн ойлгодоггүй байж болох юм. Энэ бол урьдчилсан дүгнэлт шүү. Та нар ч гэсэн тус бүрнээ сайн судлаад үзээрэй. Ялангуяа манай эдийн засагчид надаас илүү гаргалгаа хийх байх. 550 хувьцаа бол сонсоход гоё тоо. Гэхдээ бидний амьдралд гоё оор нөлөөлөх эсэхэд нь эргэлзэж байна. Жижиг Таван Толгой яагаад тийм их ногдол ашиг өгдөг вэ гэхээр анх гаргасан хувьцааны тоо нь цөөнд юм шүү дээ. Юм цөөн байх тусмаа үнэ цэнэтэй, хэт олон болохоороо үнэгүйддэг. Жижиг Таван Толгой нийт 526652 ширхэг хувьцаа гаргасан. Цөөн болохоороо л нэгж тутамд 55000 төгрөгийн ногдол ашиг ирж байгаа юм. Харин Женко тур бюро 100 сая хувьцаа гаргасан. 100 сая ын цэвэр ашигтай ажиллаад нэгж тутамд 1 төгрөгийн ногдол ашиг ирсэн. Анх гаргасан хувьцааны тоо ногдол ашигт ийм их нөлөөтэй.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ер нь байгалийн баялаг, хоол хүнс үргэлж л дэлхийн иргэдэд хүрэлцээтэй байсан. Харин үргэлж хуваарилалт нь шог байсан. Үеийн үед л нийгмийн баялаг цөөн хүний гарт төвлөрч ирсэн. Ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигтээ баялагийг хэрхэн хуваарилах талаарх маргаан тэмцэл юм. Мэдээж ноёлогч анги бидэнд сайн суралц сайн хөдөлмөрлө гэж суртал ухуулга хийнэ. Гэхдээ бидний хэд нь насан өтөл болсон цагтаа тэдний түвшинд очиж чадах бол? Хүний амьдралд зөвхөн авьяас билэг, хөдөлмөрч зан чанар, аз хийморь нөлөөлөхгүй. Бидний амьдарч байгаа систем маш их нөлөөтэй. Яагаад гэвэл бид өөрсдөө уг системийн эд эс нь юм. Миний хэлэх гээд байгаа санаа бол энэ систем цөөн хүний төлөө үйлчлээд байнаа л гэж. 90 оны хувьсгалын дараа хүмүүс янз бүрээр л баяжсан. Дийлэнх нь хувь нь бараг гараа хөдөлгөлгүй баяжсан шүү. Нийгмийн өмчийг эзэнгүйдүүлж хялбархан хувьчилж авсан, ногоон ягаан тасалбараа мэдэхгүй хүмүүсээс хамаг тасалбар хувьцааг нь цуглуулж том үйлдвэрийн эзэд болсон гээл. За тэгээл газарын наймаа, лиценз. Бид хичнээн онц сураад, нуруугаа хугартал зүтгээд систем өөрчлөгдөхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Мэдээж аминдаа арчаатай, ажил төрөлтэй нэг нь гайгүй л явна. Гэхдээ одоогийн цалин хөлс, инфляцийн төвшинг харах юм бол айдаа бас л бүрхэг байна шүү.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нийт хадгаламжийн 90 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3-5 хувь нь эзэмшдэг. Монголын баялагийг цөөхөн гэр бүл хуваан эзэмшдэг болохоор 2 сая гаруй хүн ядуу амьдарч байна. Бүх хүнд хүрэлцэхээр хоол хүнс, орох орон, эд баялаг Монголд бий. Гэхдээ ноёлогч бүлгийнхэн ард түмнийг ядуу байлгах сонирхолтой. Ядуу хүмүүсийг дээрэлхэхэд, худалдан авахад амархан. Харин тэр залхуурал, архидалт, хариуцлагагүй байдал нь ядуурлаас улбаалан гарсан зүйл. Өөрсдөө хамаг юмыг хамж идчээд ард түмнээ архичин зандалчинаар нь дууддаг нь хаа газарын луйварчдын зан мөнөөсөө мөн.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Манай ойр төрлийнхөн, найз нөхөд дотор лав ангайгаад хэвтээд байгаа хүн алга. Бүгд л зогсоо зайгүй ажиллаж байна. Гагцхүү амьдрал нь сайжрахгүй байгаа шалтгаан гэвэл авч байгаа цалин нь мөнгөний үнэгүйдэлийг гүйцэхгүй байгаан. 150000 аар цалинждаг гудамжны цэвэрлэгч хүнийг залхуу гэхэд хэцүү. Өглөө 4 цагаас босч өвлийн тэсгим хүйтэнд гудамж шүүрдэж байгаа хүн яавч залхуу биш. Харин ч тийм хүнд ажил хийж байгаагийнхаа төлөө дулаан оффист суудаг хүнээс илүү цалин авмаар. Би дахиад хэлье. Монголд хүн амдаа хүрэлцэхүйц хоол хүнс, байгалийн баялаг, мөнгө бий. Хүн амын цөөнх л тэдгээрийг эзэмшээд байна. Ердөө л энэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:43 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зах зээлийн системд бэлтгэлгүйгээр орсон. Өмч хувьчлалыг яаран хийж улсын өмчийг эзгүйдүүлж их хэмжээний хөрөнгийг төрийн эрхэнд байсан хүмүүс авсан. Олон ч үйлдвэр заводууд хаагдаж ажилгүйчүүдийн тоо асар хурдан өссөн. Үүнийг дагаад ядуурал газар авсан. Улбаалан нийгмийн шилжилтийн стрессыг даалгүй олон хүн архинд орж өвгөнт хэмээх хоч зүүх болсон. Хятадаас орж ирдэг байсан жижигхэн өвгөний дүрстэй архийг сайн санаж байгаа байх. Хүмүүс их өхөөрддөг байж билээ. Дараа нь улсын үйлдвэрүүдийг хувьчилж хувьцаа тараасан боловч тухайн үед хүмүүс хувьцааныхаа ашиг тусыг мэддэггүй байснаасаа болоод тэр даруйд нь зарж мөнгөтэй ба эрх мэдэлтэй хүмүүс хямд хувьцааг нь цуглуулан том үйлдвэрийн эзэмшигчид болсон. Сумдад л гэхэд сумын засаг дарга нар айлуудаас хувьцааг авдаг байсан гэж байгаа. Ягаан тасалбарыг зах дээр шуудайгаар нь зардаг байсан гэдэг. 90 оны хувьсгалын дараах эдийн засгийн шилжилт нь санамсаргүй биш бүгд санаатай үйлдлүүд байсан. Тухайн үед төрийн эрхэнд байсан хүмүүс туршлагагүйгээсээ болоод алдаа хийсэн гэж ярьдаг ч цуглуулсан хөрөнгийн харах юм бол алдаа нь үргэлж өөрсдөд нь ашигтай байжээ гэж ойлгогдохоор. Дээрээс АНУ ын боловсруулсан мастер төлөвлөгөө ч үүнд хамаатай. 50, 60 аад оны үеэс ЗСБНХУ-г задарсаны дараа пост социалист орнуудыг хэрхэн бусниулах аргаа боловсруулж байсан гэдэг. Нобелын олон шагналт эдийн засагчид АНУ-ын ТТГ-ын агентууд байдаг. Тийм агентуудын хүчээр буурай орны тархийг угаадаг билээ. Пост социалист орнуудыг эдийн засгийн хувьд колоничлох үйл ажиллагаа нь одоо ч амжилттай явагдсаар байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:43 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Яагаад соц системд амьдарч байсан хүмүүс материаллаг зүйлд шунаж шүтэх болсон бэ? Тухайн үед төвлөрсөн эдийн засагтай, хувийн өмчтэй байхийг хатуу хориглох буюу хувийн өмчтэй байх нь нүгэл мэтээр сурталчилдаг байлаа. Тэр үед баян хоосны ялгаа бараг байхгүйтэй ижил байсан юм. Хамгийн баян гэгдэх дарга нар ч гэсэн жирийн л Орос тавилгатай энгийн орон сууцанд амьдардаг байлаа. Ганц давуу эрх нь Орос дэлгүүрээр орж үйлчлүүлэх кэкэ. Харин 90 оны хувьсгалын дараа иргэд хувийн өмчтэй болох үүд хаалга нь нээгдэж ёстой л нэг чадахынхаа хэрээр цуглуулах боломжтой болов. Тийм өндөр боловсролтой, төрийн дээд алба хашиж байсан хүмүүс яагаад материаллаг баялагт хэт шунах болсон нь ердөө л амьдралынхаа ихэнхийг тарчиг өнгөрүүлж байсантай холбоотой. Нэг ёсондоо юм үзээгүй ч гэж хэлж болох. 30 юмуу 40 нас хэвийсэн үед нь систем солигдож хүүхэд насандаа үзээгүй тансаглалуудыг анх харсандаа яг л хүүхэд мэт аяглах нь тэр. Хүүхэд таалагдсан зүйлээ заавал авах гэж аашилдаг даа. Бидний үеийн залуучууд юугаараа ялгаатай вэ? Бидний үеийн залуучууд нэгэнт капиталист нийгэмд амьдраад үзчихсэн. Тийм болохоор бидний сэтгэхүй хижээл насны шуналтай төрийн түшээгээс тэс ондоо юм. Материаллаг зүйлээс илүүтэйгээр оюун ухаан, эрдэм боловсролыг чухалчилдаг. Тийм болохоор бидний үе төрийн эрхэнд гарах үед л Монгол улсыг өөрчилж 90 онд нөгөө яриад байсан шударга ёс, тэгш эрх, баян хоосны ялгаагүй нийгмийн төлөө ажиллах болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:45 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хятад шиг тэрбум хүнтэй хүнтэй оронд боломжгүй. Монгол шиг цөөн хүнтэй оронд бүрэн боломжтой гэж үзэж байна.

Бүгдээрээ л хөрөнгөтөн болоод бусад буурай орны хүмүүс ирж хар ажил хийж байг л дээ. Би эсвэл хэзээ ч хүрч болшгүй утопи зүйл яриад байгаан болов уу. 30 жилийн дараа хэдүүлээ өвгөрчөөд Монголчуудыг яаж ядуурлаас аврах вэ гэж яриад сууж магадгүй л байх. Тэр цагт харин хамаг баялагаа гадныханд туучихсан 100 хувь цөлийн бүс болсон байх вий дээ. Одоо арай оройтоогүй байна гэж бодном. Олон зуун сая хятад, энэтхэгүүд өлбөрч үхэж байна уу хамаа алга. 2 сая 800 мянган хүнийг орон байртай хоол ундтай амьдруулчих ур ухаан Монголчуудад байгаа гэж бодож байна. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадахгүй бол агуу үндэстэн гэж цээжээ дэлдээд хэрэг юун.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:45 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Saikhan medeeleltei bichlegtei blog bn. Silveriin talaar yer ni ogt bodoj baigaagui zuiliig bichsend bayarlalaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:46 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Төвлөрсөн эдийн засаг практик дээр амжилтгүй менежмент гэдэг нь батлагдсан. Ленин сүүлийн жилүүддээ бас төвлөрсөн эдийн засгийн сул талыг ойлгож зах зээлийн системд шилжих нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Харин санаагаа хэрэгжүүлж чадалгүй нас баран Сталин гэдэг диктатор гараад коммунизмыг үргэлжлүүлсэн. За энэ ч яахав 20 зууны эхэн үеийн явдал. Нэгэнт өнөөгийн Монголчуудыг ядуурлаас аврах талаар ярьж байгаа болохоор гарах гарцын олох нь чухал. Газарын баялагаар баяжина гэж үндсэн зорилтоо засаг төр тодорхойлчоод байгаа учираас гол стратегийн ордуудынхаа хувьцааг иргэдэд тараах маягаар ногдол ашиг өгч ядуурлаас гаргах нэгэн арга байж болно. Ганц Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ. Эрдэнэт шиг дорвитой дахиад 3-4 үйлдвэр байхад төсөвөө ч бүрдүүлээд ард иргэддээ ногдол ашиг өгөөд явах боломжтой гэж бодож байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:50 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Тамга тэмдэг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:11 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Инфляц ийм байгаа тохиолдолд одоогийн цалин яагаад ч хүрэлцэхгүй. Цалин гэдэг чинь уг нь амьдрахын тулд авдаг биздээ. Харин одоо цагт цалингаараа амьдарна гэвэл онигоо шиг сонсогддог болж. Хэрвээ тийм л их валютын нөөцтэй болсон юм бол төгрөгийг бага багаар чангаруулах хэрэгтэй. Урьд нь чангаруулах гэхээр хангалттай валютын нөөц байхгүй байна гээд л гомдоллоод байсан. Одоо болохоор юу ч хийхгүй байх юм. Цалин хүрэлцэхгүй байна гэдэг чинь ажилынхаа хөлсөнд авсан мөнгө нь л чалхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор төгрөгийг чангаруулах цаг нь болсон.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:11 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Экспортод муугаар нөлөөлнө гээд байгаан. Монгол ямар экспортын их гүрэн биш дээ. Гадаад худалдаа дандаа алдагдалтай гардаг. Маш их импортлогч орон шүү дээ. Тэгээд ч экспортын орлого нийт иргэдэд нээх хүртээлтэй байдаггүй. Төгрөгийн ханшийг сул байлгах сонирхол зарим хүмүүст байх шиг байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:12 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Инфляци = ядуурал

Инфляци. Инфляци хэнд ашигтай вэ гэхээр мэдээж арилжааны банкуудад. Хүн бүр цалингаараа амьдраад эхэлвэл хэн банкнаас зээл авах билээ дээ. Тийм болохоор инфляци хэмээх үл үзэгдэгч дайсантай байлдаал байна байлдаал байна. Гэхдээ хэзээ ч дарж чаддаггүй нь хачирхалтай. Монгол шиг цөөхөн хүнтэй жижигхэн эдийн засагтай оронд хүртэл дийлддэггүй дайсан гэж байгаа. Уг нь Монгол банкны үүрэг бол инфляцгүй төгрөгийг бойжуулах. Харин одоо яг эсрэгээрээ инфляцийг зохиомлоор хөөрөгдөж байна. Яг л Америкийн холбооны нөөц шиг зогсоо зайгүй төгрөг хэвлэдэг газар болжээ. Зах зээлд хэт их төгрөг нийлүүлэгдэхээр юу болох нь мэдээж тодорхой. Цалин чинь 50000 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд маргааш өргөн хэрэглээний бараа яг тэр хэмжээгээр үнэ нь өссөн байдаг гаж тогтолцоо Монголд нэгэнт бий болсон. Илүү авсан 50000 аараа нэг талх илүү авна гэж бодож байвал горьдсоны чинь гарз гэж хэлж байгаатай яг ижил. Инфляцийг арилжааны банкууд дэмжиж байна. Арилжааны банкны эзэд нь эрх баригчид өөрөө. Монгол банкны ерөнхийлөгчийг эрх баригчид томилдог. Монгол банк бол хараат бус эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй яг л хувийн компани шиг ажилладаг болсон газар. Дургүйгээ хүрвэл ерөнхийлөгчийн хэрэгт хийгээд дараагийн утсан хүүхэлдэйгээ тавьчихна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:22 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүний үнэргүй адгийн амьтад хүний эрх гэж хашгирч байгаа нь харамсалтай юм. Нийгмийн баялагийг цөөн хэдэн хүн үргэлж идэж байдаг гэж хэн хэлсэн байнаа. Бруней гэж улс 400000 хүнтэй. Газарын тосноос олдог орлогоо бүх хүнд тэнцүү хувааж өгдөг гэж байгаа. Тэнд авилга гээч зүйл огт байхгүй. Харин бид хэдэн үе ээрээ идэж барахгүй баялагтай гэх мөртлөө хүн амын дийлэнх хувь ядуу амьдарч болж байгаа юм уу. Эсвэл бид нэг нэгнийхээ ядуу амьдарч зовж тарчилж байгааг харж бахаа хангадаг болсиймуу. Хүний хийсэн нүгэл үр хүүхдээр нь гардаг гэж хууччуул ярьдаг. Тийм л зүйл битий болоосой. Бидний хийсэн сэтгэлийн нүгэл ч тоймгүй шүү нөхдөө. Мэдээж өөдгүй хүний хүүхэд болж төрөхийг хэн ч сонгоогүй. Бид угаасаа эцэг эхээ сонгож чадахгүй. Бид сүүлийн 23 жилийн дотор үндсэндээ хүний мөн чанараа алдсан, зүгээр л барууны нийгмийн зохиомол хүний үнэргүй хэв загварын хүүхэлдэйнүүд болсоноо анзаарахгүй байгаа бололтой. Бидний уужим сайхан сэтгэл, хүнлэг чанарууд хааччаа вэ. Одооны хүмүүс хүний амжилтанд дотороо хорсон зүхэж, хүний зовлонд бах нь ханаж нүд нь сэргээд ирдэг болжээ. Тэгээд ярьж байгаа зүйл нь үндэсний, Монголын гэх зүйл огт байхгүй. Дандаа л барууны номлогчдын ном зохиолоос иш татсан хүний эрх, нийгмийн эрх тэгш байдал, баян ядуу бол байгалийн шалгарал гэх мэт зүйл донгосно. Хүний нийгэм бол оюун ухааны хүчээр нийгэмд байгаа асуудлыг шийдвэрлэж бүгдээрээ эрх тэгш сайхан амьдрахын төлөө зүтгэдэг гэж би ойлгодог. Гол нь бид энэ хүсэл эрмэлзэлээ гэр бүл, танил талаасаа хэтрүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаад гол нь оршино. "Би" эсвэл миний ах эгч л болж байвал бусад нь яахав гэсэн харалган бодолд идүүлчихэж. Бид бол Монголчууд, бид нэгэн гэр бүл гэдгээ ийм богинохон хугацаанд алдчихдаг өрөвдмөөрч үндэстэн юм даа бид.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:24 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүүхэд ер нь тийм ариухан амьтан биш шүү дээ. Бид хүүхэд байхдаа ер нь маш их амьтан алдаг шүү дээ кэкэ. Хэн царцаа шоргоолж шатааж, хөл толгойгийн тасалж, зурам урхидаж арьсын өвчиж, муур гөлөг дүүжилдэг билээ. Бүгдийг нь л хүүхдүүд хийдэг. Хүн бол амьтаныхаа үүднээс бол араатан. Дандаа цуст яргалал үйлдэхэд бэлэн байдаг. Харин нийгэм биднийг амьтанаас зааглаж хамтран амьдрахад тусалдаг. Бид одоо хүчтэй нь хүчгүйгээ идэж араатан шиг аашилж байна. Энэ чинь өөрсдийн хөгжилөөсөө хэдэн мянган жилээр ухарч байгаагийн шинж бусуу? 1990 оны ардчиллыг гардаж хийсэн хүмүүс одоо бид ийм нийгэмийг хүсээгүй сайн сайхан амьдралыг, бүгдээрээ хангалуун, энэрэнгүй нийгмийг байгуулхын төлөө тэмцсэн гэж ярьж байна билээ. Харин цөөн бусармаг хүмүүсийн харгайгаар коммунист дэглэмээсээ долоон дор тамын тогоонд орчлоо гэж тэд халаглаж байна. Ер нь нийгмийн зохион байгуулалт өөрчлөгдөх үед өөдгүй хүмүүс хувийн ашиг хонжоо хайж эх орноо битгий хэл өөрийгөө худалдахад бэлэн байдаг нь үнэн. Гэхдээ ийм зүйл үргэлж муугаар дуусч байсан. Тэгэх ч болно. Энэ бол зөвхөн нэг нь их идэж нөгөө нь траншейнд хоосон даарч хонож байгаадаа ч биш юм. Өгөх ёстой өгөх ёсгүй ч гэсэн зүйл биш. Энэ бол бидний Монголчуудын хүн чанар, ёс суртахууны асуудал. Энэ бол би баян тансаг амьдармаар байгаа тул чи гудамжинд унт гэж 9 настай хүүхдэд хэлж байгаатай яг адил зүйл!

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:25 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Гэдэс цатгалан яваа цөөн хүний цаана хэдэн мянган хүүхэд өлсч цангаж даарч хөрч хүчирхийлэлд өртөж байна. Дэндүү цөөн Монголчууд дэндүү олноороо тарчилж байна. Шударгаар ажиллаж амьдарч яваа хүнийг хэн оролдож байлаадаа ер нь. Би лав хувьдаа сумоч Батбаяр, Дагвадоржийн хүүхдүүдийг бузар мөнгөөр амь зуулга хийж байгаа гэж бодохгүй байна. Тэд хүч хөдөлмөрөөрөө шударгаар энэ бүхнийг бүтээсэн хүмүүс. Энд байгаа хүн бүр өөрийн амьдралаа дээшлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэдэгт ямар ч эргэлзээ алга.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:26 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Гэхдээ хүн зөвхөн өөрийгөө бодоод явдаг амьтан биш сүрэг буюу нийгмийн амьдралаар замнадаг тул нийгмийн алдаа дутагдлыг хэлж хэлэлцэж байх нь бидний зайлшгүй үүрэг юм. Хүний ямар амьдрах нь бусдад хамаагүй гэхдээ бас хамаатай. Бид бие биенийхээ яаж амьдарч ямар аргаар мөнгө олж байгааг хараагүй биш харж байгаа. Хүн яагаад ингээд хашгираад эхэлдэг вэ гэхээр бусдын жаргал нөгөө хэсэгт нь зовлон болоод эхлэхээр хашгирч эхэлж байгаа юм. Бусдын идсэн мөнгөнөөс болж төдий хэмжээний айл өрхийн төсөв дутаж, хүүхэд нь өлсч, хүүхэд аргагүйн эрхэнд ажил хийхэд хүрч, гэр бүлийн уур амьсгал хүйтэрч, хэрүүл тэмцэлтэй болж байгаа.
Хэрвээ нэг хэсэг нь идсэн ч бусад нь гэдэс цатгалан байвал бас яая гэхэв. Гэхдээ бодит амьдрал тиймгүй байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Үнэхээр авилгал гээч энэ зүйл бусдын хувь заяа, амьдралд нөхөж баршгүй гай авчирч байгааг америкийн нийгэм судлаачид манайд ирээд судалгаагаар тогтоосон. АНУ-ын төрийн тэргүүн Буш ирээд танай орон авилгалаа цэгцлэх цаг болсон шүү гэж хатуу анхааруулсан. Бид үнэхээр Хөх Монголын үр сад юм бол хүн бүрийн, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө ухаалгаар ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Баян хүмүүсийг хоморголон устгаж үр хүүхдийг нь хэлмэгдүүлий гэсэн санаа энд байхгүй. Баячуудыг бүгдийн аллаа гээд нийгэм тэгш сайхан амьдардаггүйг түүх харуулсан. Зүгээр л баян хүмүүс өөрийн боломжит орлогоосоо илүү ихийг хүсч хууль зөрчихгүй байгаасай л гэж хүсч байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:28 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Амьдрал бодсон шиг амар биш гэхдээ бас тийм засч болшгүй хэцүү ч зүйл биш. Бид хэдэн биенээ хянахгүй гээд хаачих билээдээ. Нэгэнт л энд онцгүй байна гээд өөр гариг руу нүүхгүйгээс хойш. Алдаа дутагдал байгаа цагт үүнийг хэн нэг нь ярих л болно. Би биш юмаа гэхэд өөр нэг эх орноо гэх сэтгэлтэй аавын хүү ярьж л таараа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:28 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бас нэг ийм зүйл байна. Тэдгээр болдоггүй хүмүүсийг зүгээр л мартаад орхичиж болдоггүй юмуу гэж? Тэгж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл муу хүмүүс муу үйлээсээ хэзээ ч ухрахгүй улам л лавшруулан хийсээр л байх болно. Ярьж хэлэхгүй бол нийгэм контролоо алдана гэсэн үг. Тэгээд хэзээ нэгэн цагт хэн нэгний маань дагзанд буу тулгаад зогсч байх вий.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:29 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүний хэрэгцээ үнэндээ бага шүү дээ. Би нэг аяга хоол иднэ за яахав цадахгүй бол дахиад нэг аягийг гөвчихнө. За тэгээд орон гэр хань ижил байхад ерөнхийдөө болоод явчиж байгаан. Хэрвээ чи энэ улсад аугаа их гавьяа байгуулаад эдийн засгийг тэнгэрт мандуулчиж чаддаггүй юмаа гэхэд зүгээр л сайхан боловсрол эзэмшээд сайхан гэр бүл зохиогоод үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд энгийн сайхан гэр бүл болж төлөвшөөсэй л гэж хүн бүрт хэлэхгээд байна. Энэ богинохон амьдралдаа хүн шиг л яваад бусдад хар муу саналгүй хор хохирол учруулахгүй байчихад л бид эх орныхоо төлөө ихийг хийж байгаа нь тэр. Тэрнээс аугаа их шинжлэх ухааны нээлт хийгээд нийгэмд хувьсгал гаргаадах гэж хүн бүрээс шаардах нь утгагүй. Дор бүрнээ өөрийн хийж чадах бүхнээ дээд цэгт нь хийчхэд л жинхэнэ эх оронч хүн. Би эх оронч гээл бүх эрчүүд нь хил дээрээ хөтлөлцөж зогсох шог биздээ айн. Мөн олигархуудад ард түмнийг ядуу байлгах зориудын сонирхол байгаа нь мэдээжийн зүйл. Ядуу хүнээр хүссэнээ хийлгэж худалдаж авахад амархан шүү дээ. Охид хүүхнүүдийг нь дураараа эдэлж, хөвгүүд залуусыг нь уул уурхай харуул манааны ажилд зархийн тулд л юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:29 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бас нэг ужгирсан асуудал бол монголчуудын дундах айдас ба үл итгэлцэл. Бид алхам тутамдаа бие биенээсээ айж хэнд хулхидуулчих бол гэж эмээж явдаг болж. Айдас бол өвчин. Ужгирхаараа хүнийг дотроос нь идэж тэр хүн амьдаараа өмхийрөх болно. Айдаст автсан хүн маш их бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс айдсыг ул мөргүй таягдах хэрэгтэй. Олигархуудад нийгмийг айдаст автуулах сонирхол бас л бий. Цагдаа, тагнуулын төв газрыг ард түмний төлөө биш ард түмнийг залхаан цээрлүүлэх газар болгон ашиглаж байгаа нь үүний тод жишээ. Айдаст автсан хүнийг удирдан залахад бас амархан.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 528 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр