#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 5:38 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 160 61 62 63 6473 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.13 11:56 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Харьд бэлгэнд очоод "адлагдсан" халтар азаргыг эх оронд нь авчирахсан...!

Зураг




Харь хүнд бэлгэнд очоод тарчилж буй халтар азаргыг харсан хүн бүрийн өр нь өмөрч буй. Уудам талд эрх дураараа салхи татуулан давхиж явдаг адуу буруу хэлтний гарт очоод хэрхэн тарчилж буйг харсан Монгол хүн бүрийн нүдэнд нулимс хурах нь мэдээж. Халтар азарга Солонгост бэлгэнд яваад 10 гаруй жил болж байгаа аж. Гэвч энэ хугацаанд нэг ч удаа эрх дураараа давхиж, төмөр "торон" дотроос гарч үзээгүй гэж байгаа.



Үүнийг харж, зүрх сэтгэл нь шимсэрсэн Монгол залуус эзнийхээ эзгүйд төмөр "торон" дотроос нь гаргажээ. Гэвч их хурдтай давхиж хөл нь орооцолдон унаж, огцом эргэж, ер нь л өөрийгөө гэмтээчих гээд байсан гэдгийг хэлж буй юм. Арга ч үгүй юм байгаа тал нутагт дураараа давхиж, дэлхийг дөрвөн туурайгаараа тамгалж байсан адуу дөрвөлжин төмөрний цаана ямар ч хөдөлгөөнгүй хоригдоно гэдэг бол там.



Солонгос хүнд хөл алдсан "Халтар азарга"-ны эзэн бэлгэнд явуулсан азаргаа ямар тамд унагасныг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаах биз. Уг нь Монгол адуу уул ус, эх нутгаа санагалзан илжил сүрэг рүүгээ хаанаас ч гүйгээд хүрдэг гэх яриа бий. Харин "Халтар азарга" эх нутагруугаа тэмүүлэвч, хорионд байна. Түүнийг суллаад эх нутаг руу нь буцаах хүсэл байвч хэтэвчиндэх нь хүрэхгүй хяслантай.



Моринд хайртай, Монгол хүн бүр харийн нутагт зовж буй халтар азаргыг эх нутагт нь буцааж авах талаар бодолхийлвэл ямар вэ?. Яагаад Монгол хүн, Монгол адуу харьд адлагдаж, шоовдорлогдож байх ёстой гэж. Солонгос эзэн Халтар азаргыг тоодоггүй гэж байгаа. Гэвч худалдаж авий гэсэн Монгол залууд 220 саяаар авахыг санал болгожээ. Энэ бол "басамжилсан" хэрэг биз.



Эцэст нь харь хүнд хөл алдаж, хийморьлог сайхан адуугаа бэлгэнд барьж, битгий амьдын тамд унагаарай Морин дэл дээр өссөн Монгол түмэн минь..!!

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.13 5:26 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол Монголдоо дургүй
Мод ярандаа дургүй гэсэн хэлц үг байдаг. Мод ч яахав, ярандаа дургүй байж болох. Монгол хүмүүс яагаад бие биендээ дургүй байдаг юм бэ? Сүүлийн үед Монголынхоо нэрийг гадаадад гаргасан гурван кино найруулагч байдаг. “Ингэн нулимс” киног хийж Оскарт хүртэл нэр дэвшсэн Бямбасүрэн өнөөдөр Герман улсад амьдарч байна. Арга ч үгүй биз. Хэрвээ Монголдоо байсан бол “Ингэн нулимс” биш “Бямбаагийн нулимс” болох байлаа. 90-ээд оны сүүлээр Мөнхбаяр гэж буудлагын спортын тамирчин бүсгүй дэлхийн тавцанд гарч ирж Монголын тугийг дэлхийд өргөж явлаа. Тэр үед түүнийг дахин олон улсын тэмцээнд оруулах зардал мөнгө, бэлтгэл хийлгэх бууных нь сумыг хүртэл худалдаж авч өгөх мөнгө байхгүй байснаас болж тэрээр дэлхийн тавцанд Монголын биш Германы тугийг өргөх эсэх шийдвэрт хүрч эцэст нь Германыг сонгож иргэн нь болсон. Өнгөрсөн Олимпод Герман улсын нэрийн өмнөөс орж хуучин анд Гүндэгмаатайгаа өрсөлдөж байсныг бид харсан. Ер нь Монголын нэрийг дэлхийд гаргасан улс нэг л өөдөлдөггүй. Монгол монголдоо дургүйгийн үлгэр энэ.

Гадаадад Монголын тугийг өргөсөн хүмүүсийн цаана ихэнхдээ гадаадынхан байдаг нь нэн сонин. Асашёрюү Дагвадорж байна. Дэлхийн одуудын од. Ард нь Япончууд байсан. Хэрвээ тэр Монголдоо байсан бол хайрт нам засгийнхаа буянаар ”хар гэрт” сууж байж ч мэдэх. Бид хоёр сая долоон зуухан хүнтэй атлаа шинэ төрөх эмнэлэг барих гэхээр мөнгө олддоггүй хирнээ харин шинэ шорон барих болохоор мөнгө нь өөрөө олдож Улаанбаатар хотынхоо баруун урд үүдэнд нүсэр том шорон сүндэрлүүлчихдэг хачин улс.

Ухаад бодвол Монгол монголдоо дургүйгийн тод жишээ.

Хүн бүр кино үзэх дуртай. Сайн кинонуудаа эргээд бодъё. Зууны манлай “Цогт тайж” кино байна. Зөвлөлт холбоот улсын хөрөнгө хүчээр бүр дайны үед буюу 1945 онд хийгдсэн . “Алтан өргөө” байна. Герман улсын тусламжтай бүтсэн. “Төгсгөл”, “Дайсны цэргүүд сонсоцгоо” яалт ч үгүй сайн кинонууд. Яахын аргагүй Оросуудын хүчээр бүтсэн . Түүхэн киноны оргил “Мандухай сэцэн хатан” японы хөрөнгөөр, “Ингэн нулимс” германы хөрөнгөөр, “Нохой орон” бельгүүдийн хөрөнгөөр... Сүүлийн хоёр киног хийсэн хоёр хүний нэг нь Германд сайн нэртэй, нөгөө нь Монголд муу нэртэй аж төрж явна. Спортын тухай дээр би дурьдсан. Боксын дэлхийн аварга Лхагва мөн л Солонгосуудын хүчээр гарч ирсэн. Цэвээнпүрэв англичуудын хүчээр Монголын тугийг өргөж явна.

Сүүлийн үед Майкрософтод монгол залуус ажиллаж байна гэж ярих боллоо. Тэд нар бор зүрхээрээ л тэнд очсоноос биш японы Мэйжийн үе шиг төр засаг тэднийг явуулаагүй нь ойлгомжтой. Еврейчүүд 1945 он хүртэл эх оронгүй энэ дэлхийгээр тэнүүчилж байлаа. Ямар сайндаа л “нэг еврей нөгөө еврейдээ эх орон” болж явахав дээ. Тэгвэл “нэг монгол нөгөө монголдоо дайсан” болсоор л явна. “Анод” гэх хувийн банк байлаа. Түүнийг үүсгэн байгуулсан эзэд нь өнөөдөр бас л шоронд сууж байна. Уг нь тэр банк Олон овоот гэх алтны уурхайг гадаадын биш дотоодын хөрөнгөөр босгох гэж лицензийг нь барьцаалаад хөрөнгө оруулсан байдаг. Банкны хуулийг зөрчиж их хэмжээний зээл олгосон ч гэсэн монгол хүн монголынхоо баялгийг эзэмших ганцхан зорилготой байжээ. Гэтэл эцэстээ шоронгийн хадаас болж төгсөв. Энэ бас л монгол монголдоо дургүйн том үлгэр жишээ. Ийм үлгэрийг хэдэн хуудас ч жагсаан бичсэн болно. Монголчууд бид 200 гаруй жил Манжийн дарлалд, 100 орчим жил Оросын нөлөөнд явж ирсэн болохоор өөрсдийгөө дорд үздэг ч юм уу? Эсвэл гадаад л хүн бол монголоос илүү гэж итгэдэг ч юм уу? Саяхан л орос ах бол хамгийн мундаг, дүү монгол бол яагаад ч оросыг гүйцэхгүй гэж бат итгэж явсан улс. Харин одоо бол Америк бол хүн, чукча бид бол хүний хагас гэж бодож явна. Дээр өгүүлсэн Монголын нэрийг гадаадад гаргаж яваа кино найруулагчдын нэг С.Бямба гэдэг залуу “Хүсэл шунал” нэртэй нэг баримтат кино хийж гадаадын хэд хэдэн кино наадмаас яг өдийд шагнал хүртэж явна. Түүний кинонд нэрт найруулагч Д.Жигжид түүний хүү Ж.Биндэр нарын тухай өгүүлдэг.Д.Жигжид найруулагчын үед кино хийх шаардлагатай мөнгийг улсаас өгдөг байж тэгээд ч тэрээр олон арван сайхан кино хийсэн. Жигжид гуайн үед мөнгө төгрөг бүх юм байсан боловч эрх чөлөө байгаагүй болохоор тэрээр үзэл суртлын кинонууд хийдэг байлаа. Гэтэл хүүгийнх нь үед эрх чөлөө хангалттай байгаа ч кино хийх мөнгө олдохоо больсон талаар тэр кинонд өгүүлдэг. Манайд хүн бүр кино үзэх дуртай ч кино урлагийг дэмжих сан гэж байдаггүй. Оросын кино урлагыг дэмжих сангийн хөрөнгөөр бүтсэн “ Брестын цайз” киног ялалтын баярын үеэр бишрэн үзсэн. Бор зүрхээрээ мөнгө олж бор зүрхээрээ кино хийх гэж зовж яваа монгол кино найруулагчын тухай Сервантесын “Дон Кихот”-ыг санагдуулам “Хүсэл шунал” нэртэй дээрхи кино монголын тугийг гадаадын кино наадмуудад цаашид ч мандуулна гэж би итгэж байна. Харин нэг монгол нөгөө монголдоо “дайсан” гэсэн сэтгэлээр битгий түүнд хандаасай.

Ноён хутагт Данзанравжаа Монгол хүний тухай “Саваагүй нялх хүүхэд самуун үгт гайхал хоёрын яриа” зохиолдоо эрт цагт ингэж өгүүлсэн байдаг:

“ Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй
Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ...
Эв нь өндөг мэт хэврэг
Хэрүүлч нь цаасан буу мэт яйралдах
Хяналгүй нь суман могой харвах мэт
Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах
Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалдах
Алдахдаа дээрэмд дайрагдсан мэт алдаад
Гайгүй хямд маймаа болов хэмээн чалчилцах
Аашлах нь олон зантай албин мэт
Анхандаа бэрээ мэт цохилох
Завсартаа тугалган жад мэт шантрах
Гуйрамч болбол дайсны боолд зарагдах
Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах
Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох
Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах
Хуралд дуртай нь цөөн, хулгайд дуртай нь олон
Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж
Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах
Буцан тусах нь олон ,бяраа мэдэхгүй хаан шиг загнах
Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах
Санаа нь юм бүрийг чадах
Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй
Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах
Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэхийн үлгэр болох гэжээ.

Ийм зан бидэнд эрт цагаас л байж. Тамын тогооны үлгэр яриад суудаг нь бас ч гэж муугаа мэддэг болоод тэр аж . Муугаа мэднэ гэдэг сайжрахын эхний алхам гэдэг. Уг нь бид Ш.Гүрбазарын шүлгэлсэн шиг “ Морьд эргэсэн наадмын тосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог “ хэмээн бардамнахаасаа өмнө” Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болох юмсан.”

Харин бид өнөөдөр юугаар гоёдог билээ. Унасан унаагаараа, утасныхаа дугаараар л гоёдог юм биш үү. “ 9911 тэй утасны дугаар 8.5 саяаар шууд авна . Машин оролцуулсан ч болно “ гэсэн зар зурагтаар гарч байна.

Д.Төрмөнх
2012-10-22

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.02.13 4:49 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
өчигдөр хамаатны ах бурханы оронд залрав.
өглөө нь 0,33 архи уугаад машинаа тавьхаар явж. зорьсон газраа ч ирж. жаахан унтаад авъя хэмээн харуулд хэлж. харуулч байнга машинаа тавьдаг болхоор нь нэг их тоогоогүй байж. урд салхины шил нарны эгц өөдөөс харсан байдалтайгаар машинаа байрлуулчихаад унтчихау. гэтэл архи уугаад бага зэрэг мансуураад унтах үед үдийн халуун эхэлж.
хамгийн муухай нь бүтэн 9н цаг халуун наранд машин дотроо гарч чадалгүй амь тэмцсээр хорвоог орхиж.
хүний ураманд хажуугаар нь ганц хүн өнгөрсөнгүй. ядаж байхад хажуу талын цонхнууд нь бүгд тентэй байсан болхоор 3-5м зайтай өнгөрөх хүмүүст юуч анзаарагдаагүй.
орой ажил тарахын алдад харуул нь гэнэт санав уу гэлтэй очиж шалгаснаар асуудал өрнөсөн дөө.

энэ бүхнийг хяналт камерийн бичлэгийг шүүгээд үзэж суух ямар хэцүү байваа.



архи уусан үедээ жолоо бүү барь.
архи уусан үедээ машиндаа бүү унт.
энэ үг ямар үнэн үг юм бэ гэдгийг өчигдөр л ухаарлаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.13 2:43 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Sonin yum mashin dotoroo haluun odor zondoo l untajiisan daa, aimar am angaal eswel aimar holrool serdeg shuu dee..

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.13 8:11 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Эгзэг нь таарахаар юугаар ч, яаж ч авч одох юмдаа.
Ума хум ума хум.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.13 11:22 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
Sonin yum mashin dotoroo haluun odor zondoo l untajiisan daa, aimar am angaal eswel aimar holrool serdeg shuu dee..
хэлээд юу гэхэв.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.07.13 3:06 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm
Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
Балай юм. Сэрээгүй юм уу эсвэл сэрчихээд гарч чадаагүй юм уу?

_________________
You'll see.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.07.13 5:14 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
сэрсэн боловч, гарч чадалгүй ...

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.13 10:31 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Рио Тинтогийн олон улсад учруулсан балгууд


Рио Тинто нь их мөнгө зарж өөрсдийгөө сайхан харагдуулах гэдэг ч тэд дэлхийд хар данстай, “бохир” компани гэдэг нь олон улсад ажилласан тэдний түүхээс илхэн харагдаж байна. Ингээд Рио Тинтогийн хуудуутай ажиллагаа, түүнээс болж хичнээн хүн хэрхэн хохирсон талаарх олон улсад ил болсон баримтуудыг хүргэе.

• Индонез улсын Баруун Папуад Рио Тинто нь Индонезийн цэргийн армийг санхүүжүүлж улмаар өөрийн уурхай дахь хамгаалалтын албаныхны оролцоотойгоор орон нутгийн иргэдийг хөөж, амь насанд нь халдан, хоморголон устгасан хэрэгт холбогдсон байдаг. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчихийн зэрэгцээ гол, усыг бохирдуулж нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулын оройг сүйтгэсэн нь мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байсан.

• 2000 онд Бразил дахь Рио Тинтогийн уурхайд нутгийн иргэн алт хайж яваад буудуулсан тухай Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан. Тодруулбал Рио Тинтогийн хамгаалалтын албаны дарга нутгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилгоор буудахыг тушаажээ. Гэвч анхааруулга нь хүний амь насанд хүрсэн юм. Үүнээс гадна ажилчдаа хорт нөхцөлд ажилуулж байсныг хоргүй гэж тус салбарт ажиллаж байсан компанийн эмчээр хэлүүлж байсан юм.

• Бруней, Индонез, Малайзын нутагт дэвсгэрт орших Борнио аралд Рио Тинтотой холбоотой гашуун сургамж байдаг. Тодруулбал, гар аргаар алт олборлож байсан нутгийн иргэдийг цэрэг цагдаагийн хүчээр 1989 онд хөөж зайлуулаад нэг жилийн дараа буюу 1990 онд Рио Тинто газар авч алт олборлож эхэлсэн байна. Ингэснээр нөхөн олговор өгөхгүй байх боломжийг энэ компани ашигласан юм. Хамгийн аймшигтай нь энэ газарт хүчингийн хэрэг их гардаг бөгөөд үүнийг ОксФам байгууллага Уурхайн тайландаа тусгасан байдаг.

• Индонезийн Келиан алтны уурхайд Рио Тинто байгаль орчныг дээд зэргээр бохирдуулж нутгийн иргэдийг хохироож улмаар цэрэг цагдаагаар асуудлаа шийдүүлж ирсэн байна. Цэрэг цагдаатай нягт холбоотой байж тэднийг болон хүчний байгууллагыг санхүүжүүлэх, юм хандивлах зэрэг нь Рио Тинтогийн нэг арга юм.

• Өмнөд Африкийн Намибияа улс дахь ураны уурхайд хүний эрх, хөдөлмөрчдийн эрх, ажилчдын эрүүл мэнд дээд зэргээр хохирдог тухай олон эх сурвалжаас олж уншиж болно. Тэнд хар арьстан гэдгээр нь ялгаварлан гадуурхаж, боолын нөхцөлд ажилуулдаг. Мөн гадаад, дотоод ажилчдын цалин 12 дахин зөрүүтэй байсан бөгөөд үүнийг эсэргүүцэн ажилчид шууд бослого гаргаж байсан түүхтэй.

Намибияа дахь Рио Тинтогийн уурхай ҮЭ-ийг олон жил хүлээн зөвшөөрөхгүй явсны эцэст ҮЭ-тэй болсон. Гэвч нийт “хар ажил” хийгчдийн 90 гаран хувь нь цалингийн доод хэмжээнээс доогуур цалинг авч байсан нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ачаар ил болсон.

• 1989 онд Шинэ Гвинейн Папуад 12,000 – 15,000 хүний амийг авч одсон иргэний дайнд буруутгагдан АНУ-ын Нью-Йоркийн арбитрийн шүүхээр шийдүүлсэн. Рио Тинто тус газарт ажиллаж эхэлснээс 16 жилийн дараа ард иргэд нь боолын ажил хийлгүүлж, боолын цалин өгч байгааг эсэргүүцэж тэмцэл өрнүүлсэн байдаг юм.









• Австралийн Ерөнхий Сайд асан Боб Хаувкэ хэлэхдээ "Рио Тинто нь ҮЭ-ийг үйл ажиллагаанаасаа арчиж хаях гэсэн ойлголт нь нийтлэг эрх ашгийг хохироосон заналхийлэл болоод байна" гэх хэлжээ.
• 2008 онд Норвег улс ЗГ-ын тэтгэвэрийн фондоосоо Рио Тинтог хассан. Учир нь Индонез дахь Рио Тинтогийн уурхай хүний эрхийг хэтэрхий зөрчиж, байгаль орчныг хордуулж улмаар гэмт хэргийн шинжтэй зүйлүүдэд холбогдож эхэлсэн тул бохир компаниас татгалзсан хэрэг.
• Глобал Юнион ҮЭ-ийн байгууллага нь хөдөлмөрчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа Рио Тинто компанийн эсрэг дэлхийн хөдөлгөөн өрнүүлж байгаа

• 2010 оны 3 сард Колумбын Үндсэн хуулийн шүүх Рио Тинтогийн түнш төслийг орон нутгийн иргэдтэй хангалттай зөвшилцөөгүй гэсэн нэрийдлээр үйл ажиллагааг нь зогсоосон. Үүний бид Монголд хийх хэрэгтэй гэж бодож байна

• АНУ-ын Кеннекот болон Фламбия уурхайд мөн л Рио Тинтог байгаль орчныг хамгаалах эрх зүйн шаардлага хангаагүй гэдэг асуудлаар шүүхэд өгсөн байгаа. Хэдийгээр нэг уурхайг нь хаасан ч нөхөн сэргээлт дутуу хийгдсэнээс газрын болон гүний усыг бохирдуулж байгаа талаар гомдол үүсээд байгаа.

• АНУ-ын Калифорни дахь Рио Тинтогийн Боракс уурхай нь шударга гэрээ, шударга ажлын нөхцөл шаардсаных нь төлөө 570 ажилтанаа шууд гадуурхсан. Тэдний хэлээр бол гадна түгжсэн гэсэн үг. Ингэж хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчиж, айлган сүрдүүлж өөрсдийн хүссэнээр ажилуулдаг байна. Тэднийг уурхай руу орулахгүй байснаар түр зуурын ажилтан авч ажилуулах гэх мэт арга хэрэглэж байсан аж.

Иргэд, уурхайн ажилчдын ар гэрийнхэн, Калифорничууд болон дэлхийн холбогдох байгууллага нэгдэж чадсан учир Бораксын уурхайн ажилчид шударга гэрээ хэлэлцээр хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

• АНУ-ын Аризона муж Рио Тинтогийн хүний эрхийг зөрчдөг талаар аймшигтай мэдээлэл, түүх байгаа тул ажилуулахгүй гэсэн хориг саад тавьсан.
• Аляскад мөн адил хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч уурхайн ажиллагаа эхэлж чадахгүй байгаа.

Рио Тинтогийн дэлхийн хэмжээнд тарьсан хүний эрхийн, хөдөлмөрчдийн эрхийг зөрчсөн балагаас харахад Рио Тинто тухайн улсад орж ажилласанаас 20-30 жилийн дараагаас ард иргэд бодит хор хохиролыг амсдаг байна.

Тэгвэл ийм байдалд хүрэх эсэх нь өнөөдөр та биднээс шууд шалтгаалах болоод байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол ажилчид гадаад ажилчдаас даруй хэд дахин зөрүүтэй цалин авч байгаа. уг нь Монгол Улсын үндсэн хуулинд Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийг соёрхон баталсанаас хойш тэдгээр нь дотоодын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Рио Тинто компани нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Даян дэлхийн Гэрээ зэрэг хүний эрх, хөдөлмөрчдийн эрхийг дээдлэн хүндэлж ажиллах ёстой. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын тэгш шан хөлс олгох 100-р конвенц, алагчилахгүй байх 111-р конвенц зэргийг ягштал биелүүлэх ёстой байтал үүнийгээ дээд зэргээр бүдүүлгээр зөрчиж байна.

Уг нь үүнийг зөрчихгүй гэдгээ Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 дээр тодорхой зааж өгсөн байгаа. Үүнд "ижил тэнцүү ажил дээр ижил тэнцүү цалин олгоно" гэж заасан байдаг ч өнөөдөр энэ нь хэрэгжихгүй байгаа юм.

Бид Рио Тинтотой холбоотой энэ мэт хууль бус үйлдлийг цувралаар хүргэх болно.

А.Баярмаа

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.13 9:20 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Оюуны гэмтэл учруулагчид

Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэг боловсролоос бүрэн тасарч өөрсдийнхөө мухар сүсэгтээ баригдаж олигтой Англи хэл ч үгүй, олигтой орчуулсан номууд ч үгүй хүмүүс худлаа цэцэрхэн мэдэмхийрч нийт нийгмийг оюуны гэмтэлд оруулж эхлээд 20-иод жил боллоо.

Тэдний нөлөө улстөрд ч ихсэж сонин сэтгүүлүүдийг бүрэн эзэмшиж зурагтаар есөн бүрийн гэмтэл учруулсан нэвтрүүлгүүдээ цацаж нээлттэй нийгмийн дайснууд бэхжиж чаджээ. Монгол хүн Монгол хүнийхээ л явцуу бүдүүлэг хоцрогдосн бүрт итгэж үнэмшдэг тийм хачин цаг үеэсээ хоцорсон нэг үгээр хэлэхэд оюуны хар нүхэнд хоригдсон тийм сонин хачин нийгмийн харьцаа өнөөдөр Монгол оронд нүүрлэжээ.

Хаа л бол үлгэр домог ярина хаа л бол хоцрогдсон зан заншилаар омгорхоно хаа л бол уламжлалт ёс гэж мухар сүсэглэнэ. Эрт дээр үед үсээ засуулахад ламаас асуудаг байсан бол өнөөдөр 21-р зууны орчин үе ирчихээд байхад хотын гудамжаар дүүрэн үсчингийн газар байхад яагаад үс засуулдаггүй өдөр гэж хайран цагаа алдаж өдөр дутмын амидралаа замбараагүйтүүлнэ вэ. Цаггүй ажилгүй хоосон бүдүүлэг үед үс засах эсвэл хүүхдийн үс авах их л том үйл хэрэг байж өнөөдөр орчин үед ямар ч үүрэггүй бас утгагүй биш үү.

Төрөөс яагаад арга хэмжээ авч мухар сүсэгт хязгаар тавьж хорихгүй нийгмийн амидралыг замбараагүйтүүлнэ вэ. Өнөдөр бид монголчууд энэ нийгмээ харж үнэлж дүгнэх хэрэгтэй. Бидний амьдралд үүсчихээд байгаа соёлгүй нөхцөл байдлаа засаж залруулах. Цаашлаад зан заншил уламлалт ёс өвөг дээдэс бурхан шашин гэсэн мухардуулсан хойш нь чангаасан бидний маргаашийн амьдралд ямар ч ач холбогдолгүй хачин дасчихсан хоцрогдолуудаасаа салах хэрэгтэй. Дашнямтай эсвэл Балжиннямтай өдөр гэж өнөөдөр яагаад орчин үеэсээ татгалзаж цагаа үрж бусдын ажил хөдөлмөрийг үрэн таран хийнэ вэ. Орчин үед найр наадам хийх ямар ч шаардлагагүй. Хоцрогдсон дээр үед бол далимдуулж хоол олж иддэг байсан. Өнөөдөр бас л идэх хоолгүй уух архигүй хэвээрээ юу.

Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулж буй хамгийн тэргүүнд яваа хүмүүс бол яруу найрагч нэртэй арчаагүй хоосон хүмүүс, соёл урлагын шагнал цолтой бялдууч хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын мэдлэгт бууж өгсөн удирдах ажилтанууд, хамгийн их зүгээр сууж байгаад мөнгө иддэг шинжлэх ухааны академийн хуучин шинэ ерөнхийлөгчид, зөвхөн Монголдоо гадаадад бол оюутны ч боловсрол аваагүй багш профессорууд болон ректорууд, дуу дуулж ээж ааваасаа уучлал гуйх гэсэн дуучид, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй бөө болон лам нар, нийгмийн хамгийн хоцрогдсон бүдүүлэг улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг олон улсын дипломгүй хүмүүс, хөдөлмөр хийж нийгэмд тус болохоос зугатаасан бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолч нэртэй хүн төрөлхтний номын соёлыг гутаасан сэхээтэн хүний ямар ч шинж төрхгүй хүмүүс. Энэ хүмүүс худлаа буруу ярьж ард түмнээ оюуны гэмтэлд учруулжээ.

Энэ хүмүүс дипломтой цол зэрэгтэй гэхдээ тэд худлаа мэдлэгтэй нимгэн боловсролтой хүмүүс. Мэдээж бүгдээрээ тийм биш гэхдээ тэдний хэн нь вэ гэдгийг нэрээр нь дуудах амархан.

Хүний биеийг гэмтээсэн хүнийг шийтгэж хорьдог тэгвэл оюуны гэмтэл учруулсан хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? Хэрхэн хашраах вэ?

- Юу мэргэжлийн бэ

- Юу хувийн санаа вэ.

- Юу баталгаатай мэдлэг вэ

- Юу онгод орсон хоосон зүүд вэ.

- Юу ухамсарт бүтээл вэ

- Юу хоосон галзуурал вэ.

Зураг

Ялгаж хэлэх байгууллага алга. Бурхан шашны гүн ухаан ч гэх шиг шинжлэх ухааны үндэслэлтэй бурханы сургааль ч гэх шиг жинхэнэ хөөсөрч байна шүү дээ

Монголын хамгийн том оюуны гэмтэл учруулсан арга хэмжээ бол энэ зун ШУА-ийн зохион явуулсан Буддизмын олон улсын хурал. Хүн төрөлхтөний бүтээн байгуулсан шинжлэх ухаан буюу сайэнс гэдэг чинь ерөөсөө бурхан шашинтай таарахгүй дэндүү их ялгаатай шүү дээ. Яагаад ШУА-ийнхан мухар сүсгийг албан ёсоор зарлаж мэдлэг боловсролыг уландаа гишгэв ээ.

Социализмын үед Орос оронд доктор болцгоосон өвөгчүүд бурхан шүтэж болноо. Харин ирээдүйн хойч үеэ битгий мухар сүсэгтүүлээ ч. Буддизм бол шашин болохоос биш мэдлэг биш боловсролоос бүр ч хол шүү дээ. Далай ламын зураг өлгөсөн төрийн сайдууд, Бурханы зураг хөрөг аравнайлсан хоосон бизнесмэнүүд, мухар сүсэгтэнүүдийн бичсэн номын шахаанд орсон номын сангууд, гадаад нэртэй фэнгшүй, эзотерик, парапсихолог, энергийн төв гээд л бүгд оюуны гэмтэл зохион явуулагчид.

Оюуны гэмтэл учруулагчидын дүр төрх нүүр царай ямар вэ гэхээр мэдээж нийтлэг төрх бий. Өмсөж зүүсэн хувцас хунараар ялгарах гэж оролдоно. Ямар ч л гэсэн тэдний нийтлэг төрх бол Өрнөдийг муулж Дорныг магтана. Өрнөд гэдэг чинь Европ л биздээ. Гэтэл Европоос эмнэлэг ирсэн шүү дээ, Европоос техник технолог ирсэн шүү дээ, Европоос арван жилийн сургуулиас эхлүүлээд их дээд сургуулийн ойлголт ирсэн шүү дээ. Европоос л урлаг ирсэн шүү дээ. Европоос л уран зохиол ирсэн шүү дээ. Европоос л мэдлэг боловсрол ирсэн шүү дээ. Одоо тэгээд энэ бүгдээс татгалзаад Дорно яриж мухар сүсэгтэх гэж үү? Дорныг яригчид цаанаа бол мэдлэг боловсролоос хөндийрүүлэх гэсэн адгийн хүмүүс.

Оюуны гэмтэл учруулагчид худлаа яридаг. Хамгийн том оюуны гэмтэл учруулагчид ардчиллын үед ардчилал ярьж эхэлсэн нэр ус бүхий хүмүүс. Тэд ардчилал нэрийн дор боловсролын системийг нурааж багш нарыг эрт тэтгэвэрт гаргасан. Ардчилал яригчид номын хэм хэмжүүрийг алдагдуулж түүхийн худлаа ном бичиж миний дүү энэ номыг унш гэж худлаа орчуулж алдаатай номуудаа шахаж тараагчид. Алдаатай худлаа номуудаа тараагчид намын гишүүддээ бас гэр хороололд хүртэл номоо тараалгана. Мухар сүсгийн номоо тараагчид наадмаар цагаан сараар номоо тараана. Мөнгө шаардана.

Оюуны гэмтэл учруулагчид арга билиг, бэлэгдэл гээд л жинхэнэ ам булаалдана. Тэд бүр хоёр дээр нэмэх хоёр яагаад дөрөв гэж зургаа байж яагаад болдоггүй юм гэж омогшиж юм мэддэг хүний дүр исгэнэ. Энэ омогшигчид бага ангийн хүүхдээс долоон дор. Ямар ч хүүхэд хоёр дээр нэмэх хоёр хариу хэд вэ гэвэл бүгдээрээ дөрөв гэж хариулна. Энэ бол хүн төрөлхтөний арифметик. Арифметикийн цаана алгебр, тригонометр гээд л танин мэдэхүйн олон ойлголт бий.

Монголын ламаасаа авахуулаад бөөгийн профессор хүртэл тэдэнд ямар математикийн ойлголт байх биш. Гэтэл математикийн тусламжтайгаар барьж яваа гар утсаа зохион бүтээгдсэн гэдгийг тэд ямар мэдэх биш. Аягүй бол гар утсыг нэг бөө эсвэл нэг буддын шашинтан мэргэлээд л зохиочихсон гэнэ биз дээ. Оюуны гэмтэл учруулагчдын хамгийн их нөлөөтэй маш том гэмтэл учруулагчид их дээд сургуулиудад нийгмийн салбарт ажиллацгаана.

Тэдний бичсэн түүхийн, сэтгэл зүйн, философийн нэртэй сурах бичгүүд бол ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэсэн үг. Худлаа орчуулсан, буруу ойлгосон, ерөөсөө ойлгоогүй зөвхөн өөрийнхөө дутуу боловсролоо нууж хаасан хүмүүс Англи хэлнээс ном орчуулах байтугай номын зөвхөн гарчиг зөв орчуулж чадахгүй.

Оюуны гэмтэлд учирсан хүмүүс гэж нөгөө талд төөрөгдөлд орсон хүмүүс ямар шинж төрхтэй вэ? Тэдний нийтлэг хэлдэг зүйл бол манай багш хэлсэн юм чинь яаж худлаа байх вэ гэнэ. Тэр хүн чини мууч гэсэн их сургуулийн профессор шүү гэнэ. Ерөнхийдөө багшийнхаа өөдөөс үг хэлэхээс айдаг хүмүүс. Оюуны гэмтэлд орсон хүмүүс маш их айдастай. Тэд буруу зүйлд үнэмшсэн гэдгээ ойлгоогүй. Оюуны гэмтэлд учирч буй хүмүүс эрх чөлөөтэй болж чадаагүй хүмүүс. Тэд ухамсар гэдэг зүйлийг эзэмших боломжгүй гэдэг ухамсартай болж чадаагүй хүмүүс. Тэдний хувьд бүх зүйл ингээд өнгөрсөн.

Хүн ерөөсөө өөрчлөгдөхгүй гэж оюуны гэмтэлд орцгоосон. Хүн бүр амьтан чанартай төрдөг хэдий ч хүн чанартай болохын тулд сайныг суралцах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй хүмүүс бол оюуны гэмтэл учруулж нийгмийн хорт эрээн могойнууд. Тэдний ихэнх хэдийний намын эсвэл сонин сэтгүүлийн эсвэл нэг улстөрчийн цаашлаад гадны компаниудын бууны нохой болцгоожээ.

Монгол хүмүүсийг идэвхгүй өөртөө итгэлгүй соёлгүй боловсролгүй хэмжээнд барих даалгавраа оюуны гэмтэл учруулагчид амжилттай биелүүлсээр. Оюуны гэмтэл учруулагчидтай далд бас ил тэмцэх хариуцлагатай цаг ирсэн гэдгийг ойлгож нэгэнт үүссэн нөхцөл байдал иргэн бүрийн сонор сэрэмжийг шаардана.

Соён Гэгээрлийн ЦАГ ТӨР сэтгүүл

http://tsagtur.mn/%D0%BE%D1%8E%D1%83%D0 ... %B8%D0%B4/

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.13 1:34 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm
Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
Гоё хэлж.

_________________
You'll see.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.13 11:29 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Өвөр Монголын тухай ХУДАЛ ба ҮНЭН (Уншвал зохих нийтлэл)


ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая.

Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд байна.

Yнэн: 2.8 сая бол Монгол улсын хүн амын тоо. Дэлхий дээр 9–10 сая Монгол байдаг. Монгол хүн болгон Монгол улсын иргэн биш.

Үлгэр: Өвөр Монголчууд бол Эрээн, Хөх Хот, Бээжинд голдуу орчуулга, наймаа хийж амьдардаг, Монголоор хальт мульт ярьдаг хятад хүмүүс.

Үнэн: Монголоор сайн муу ярьдаг хятадууд байдаг л байх. Гэхдээ тэд бол миний ярих гэж байгаа Өвөр Монгол биш. Өвөр Монголчууд бол Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монгол сэтгэлтэй, Монгол цустай, өөрсдийгөө хятад биш Монгол гэж үздэг 5 сая Монгол хүмүүс.

Мэдээж Ар Өвөр Монголоос гадна Буриад, Халимаг, Хөх Нуурын "Дээд" Монголчууд, Зүүнгарын (Шинжааны) Монголчууд гээд биднээс дутахгүй Монгол хүмүүс байгаа. Гэхдээ (1) Өвөр Монголыг буруугаар ойлгох нь хамаагүй элбэг учраас, (2) ажлаа хялбарчлахын тулд би энэ өгүүллэгт зөвхөн Өвөр Монголын тухай ярьна. Халх Монголчууд Өвөр Монголыг зөвөөр ойлгосон цагт Халимаг, Буриадыг бас зөвөөр ойлгох биз.

Үлгэр: Өвөр Монгол эрт дээр үед Халх Монголоос салж тасарсан.

Үнэн: 1913 оны 1 дүгээр сарын 23-нд Богд Хаан Өвөр Монголын Шилийн Гол, Улаанцав аймгуудад цэрэг босгох даалгавар өгчээ. Тэгээд 2 дугаар сард Улаанбаатараас урагшаа цэрэг хөдөлсөн байна. Ихэнх цэргүүд нь Халх Монгол, харин цэргийн удирдагч нар нь Өвөр Монгол байв. Харамсалтай нь Оросын амласан тусламж ирэлгүй, 1915 он гэхэд Халх Монголчууд Өвөр Монголыг чөлөөлж чадалгүй цэргээ татжээ.

Ар Өвөр хоёр Монгол салж, Өвөр Монгол хятадад эзлэгдсэн цаг бол саяхан. Энэ бол 20 дугаар зуунд болсон үйл явдал. 20 дугаар зуунд! Манжийн дарлал дор Ар Өвөр Монголчууд бие биенээ адилхан Монгол гэж үздэг нэг ард түмэн байжээ. Магадгүй Халхын Түшээт хан, Өвөр Монголын Ордос хоёр аймаг Ховд, Хөвсгөл хоёр шиг л байсан байх!

Зуун жилийн тэртээ 1911 онд Манж Чин улс мөхсөнөөс хойш хоёр Монгол өөр өөрийн замаар явсан. Тэглээ гээд ор тас салаагүй. Халхын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар хоёр Монголыг нэгтгэх тэмцэл өрнөж байсан бөгөөд Халх Монголчууд бид Богд Хааны зарлигаар Өвөр Монголыг чөлөөлөх гэж цэрэг эрсээ хүртэл явуулж байж. Хэн мэдлээ! Бас Халх Монголчууд их хэлмэгдүүлэлтийн үед олон мянгаараа Өвөр Монголруу дүрвэж гарсан. (Тэдний нэг нь “Халхын сүүлчийн Хутагт” Дилав Хутагт байв.) Ер нь 20 дугаар зууны эхэн дунд үе хүртэл Ар, Өвөр Монгол хоорондоо нягт холбоотой байжээ.

Үлгэр: Өвөр Монгол олон зууны өмнөөс хятадын нэг хэсэг болсон.

Үнэн: Бид Замын-Үүдээс Эрээн хүрэх замдаа хятадад орж ирлээ гэдэг. Гэтэл Өвөр Монголын газар нутаг бол угаасаа "хятад" биш Монгол эцэг өвгөдийн нутаг. Тийм ч учраас газар усны нэр нь Монгол байдаг: Хөх Хот, Баян Нуур, Хөлөн Буйр, Улаан Цав, Улаан Хад, Шилийн Гол, Бугат, Хинган, Тэнгэр Элс, Сайхан Тал, Долоон Нуур. Хятадууд л Монгол нэрийг яргалдаг. Таван толгойн нүүрс очдог хилийн хот Ganqimaodu биш Ганц Мод шүү дээ.

1500-аад оны эхэнд Хубилай Хааны удмын Батмөнх Даян Хаан, Хатан Мандухай Сэцэний хамт Зүүн Монголыг нэгтгэж, улсаа Халх, Урианхай, Цахар, Ордос, Түмэд, Еншөөбү хэмээх зургаан "Түмэн"-д хуваасны ихэнх хэсэг нь одоогийн Өвөр Монголд багтана. Батмөнх, Мандухай хоёр өөрсдөө Халх Монголд биш Цахар Монголд (одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт) амьдарч байжээ. Монголын Их Хаан зургаан Түмэн Монголын хаан боловч Цахар Түмнийг шууд удирдан Цахарт суудаг байв. Чингис Хааны тамгыг хадгалж үлдсэн Монголын сүүлчийн Их Хаан Цахарын Лигдэн Хутагт, манай Халхын Цогт тайжтай Зүүн Монголыг дахин нэгтгэх гээд чадалгүй Монголчууд хэсэг хэсгээрээ Манжид эзлэгдсэн гашуун түүх бий.

Манж Чин улс мөхсөний дараа Өвөр Монголчууд Японд нэг хэсэг захирагдсан. Мөн Чингисийн удмын Дэмчигдонровын удирдлаган дор өөрийн төр засагтай ч байж үзсэн. Миний өвөөг залуу байхад Өвөр Монголд Монгол хүн эзэн сууж байжээ! Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсан буюу 1949 онд л Өвөр Монголын газар шороо хятадын гарт орсон юм.

Үлгэр: Монголын Их Эзэнт Гүрэн мөхөж, Монголчууд хятадаас хөөгдөж гарахад хятадад үлдсэн Монголчууд бол өнөөгийн Өвөр Монголчуудын өвөг дээдэс.

Үнэн: Та энэ хүртэл уншсан бол үүнд итгэхгүй байх. Түүхээ эргэн дурсахад, Монголчууд 1368 он хүртэл хятадыг захирч суугаад, тэр онд хятадаас хөөгдөж гарсан. Энэ бол Зүүн, Баруун Монголчууд хоорондоо дайтаж байсан үе. 1450 оны үед Ойрдын (Баруун Монголын) Эсэн Тайш хятадыг бут цохиход далимд нь Зүүн Монголчууд одоогийн Өвөр Монголын нутгийг дахин эзлэсэн. Ийнхүү цагаан хэрэмнээс хойшхи нутаг Монголын нутаг болсон ажээ.

Үлгэр: Өвөр Монголчууд бол хятадын эрлийз, эсвэл ихэнх нь эрлийз, "хагас Монгол".

Үнэн: Өвөр Монголчуудыг эрлийз гэх нь царайлаг бүсгүй болгоныг янхан гэхтэй адил юм.

Ихэнх тохиолдолд Халх Монголчууд бид ганц ч Өвөр Монгол хүний удам угсааг нь байтугай нэр алдарыг нь мэдэхгүй. Тийм байж бид ямар үндэслэлтэйгээр Өвөр Монголчуудыг эрлийз, "хагас Монгол" гэж хардах болов? Өвөр Монголд ч, Ар Монголд ч цус холилдсон хүмүүс байгаа. Тэглээ гээд хүмүүсийн удам угсааг бүртгээд, "бүрэн Монгол", "хагас Монгол"-оор нь ялгах утгагүй, боломжгүй, ашиг ч үгүй. Эцэсдээ анд нөхөр болох байсан хүнийг гомдоогоод явуулна. Ар Өвөр ямар ч Монгол хүний хувьд "хужаа", "хятад" гэж хэлүүлэх (эсвэл "чи хятад уу" гэж асуулгах) бол хамгийн доод доромжлол шүү.

Угаасаа Өвөр Монголчууд бидний харддаг шиг "эрлийз" биш. Миний сайн таньж мэддэг Өвөр Монголчуудын дунд хятад цустай хүн нэг ч алга. Өвөр Монголын Боржгон овогтнууд нь Чингис Хаанаас улбаалсан ургийн бичигтэй байдаг. (Мэдээж Халх Монголын язгууртнууд мөн л тийм ургийн бичигтэй байх ёстой.) Хятадтай суусан Өвөр Монголчуудын тухай би сонсож байсан. Энэ нь Ар Монголчууд гадаад хүнтэй суудгаас ялгаагүй. Өвөр Монголчууд өөрсдөө хятад хүнтэй суусан нэгнээ зэмлэж, Монгол хүнтэй нь суулгах гэж ятгадаг.

Үлгэр: Өвөр Монголчууд хятадад "ууссан".

Үнэн: Энэ (2011) оны 5 дугаар сарын 10-нд Өвөр Монголын Баруун Үзэмчинд малчин Мэргэн зориг гарган 22 дугуйтай аварга том нүүрс тээвэрлэгч машины замыг хаан зогсчээ. Нутаг бэлчээр, нүүдэлчин амьдралыг нь хар тоосоор будсан нүүрсний машин түүний толгойг бяц дайраад гарсан байна. (Иймэрхүү хэргүүд Ар Өвөр Монголд хэд хэд гарсан.) Энэ хэргийн дараа Зүүн Үзэмчин, Шулуун Хөх, Шилийн Гол, Улаан Хад, Хөх Хот, ер нь Өвөр Монгол даяар бослого гарсан. Хятадад "ууссан" хүмүүс хуяг буутай мянга мянган цэргийн өөдөөс уухай хашхиран боссон уу?

Мэргэний аллага бослогыг дэгдээсэн, гэхдээ бослогын гол шалтгаан байсангүй. Өвөр Монголд сүүлийн хэдэн арван жилд хятад хүмүүс дэндүү олон болж, Монголчууд газар нутаг дээрээ харийн оронд амьдарч байгаа мэт болсон билээ. Монгол хүн газар шороон дээрээ эрх мэдэлгүй болж, жил ирэх тутам Монгол сургуулиуд цөөрч, Монгол хүн малгүй, Монгол мал бэлчээргүй болж байна. Үүнээс болж Өвөр Монголчууд зовж бухимдаж байна гэвэл их мөрнийг алсаас үзээд жижиг горхи байна гэсэнтэй адил болно.

Түм буман хужаа дунд Монголоороо үлдэнэ гэдэг бол маш хүнд тэмцэл. Би өөрөө Лондонд удаан амьдарсан. Харь оронд үр хүүхэддээ Монгол хэл соёлоо өвлүүлэх амаргүй гэдгийг мэднэ. Аав ээж нь гэртээ Монголоор ярьсан ч хүүхдүүд нь Англиар ярьж өсдөг. Зурагт, кино, тоглоом, интернэт, ном, хичээл бүгд англи хэл дээр болохоор арга ч үгүй биз. Өнөөдөр Өвөр Монголын зарим хэсэгт, ялангуяа хот суурин газарт амьдардаг Өвөр Монголчуудын хувьд хятадад уусах бодит аюул тулгараад байна.

Манай Монгол улсыг харийн хүмүүс эзлээд авчихвал бид Монголоороо үлдэхийн төлөө яаж тэмцэх бол? Бид бууж өгөх үү?

Өвөр Монголчууд бууж өгөөгүй. Байдал хэцүү байгаа ч тэд ихэнх тохиолдолд Монголоороо үлдсэн. Өвөр Монгол айлд орвол таныг дээш нь суулгаад сүүтэй цай, хониний чанасан махаар дайлна. (Хятад айлд орвол лав ингэж дайлахгүй.) Би Өвөр Монголчуудын найранд хэд хэдэн удаа очсон. Тэдний найрлах дуулах нь манай Халх Монголынхоос ямар ч ялгаагүй. Архиа ууна, махаа иднэ, бас хүн болгон нэг дуу (заримдаа гурав!) эхлүүлэх хэрэг гарна. Өвөр Монголчууд морин хуур, товшуураа дарна, уртын дуу, хөөмийгөө дуулна. Манай Халх Монголд дуулагддаг ардын дуунууд мэдээж Өвөр Монголд байна. Хамгийн сайхан нь Өвөр Монголчууд худум Монгол бичгээр чөлөөтэй уншиж бичнэ. Өвөр Монгол хүнийг Монгол бичгээр хурдан, цэвэрхэн бичихээр би их атаархдаг.

Тиймээс Өвөр Монголчуудыг "хятадад ууссан" гэх нь том эндүүрэл болохоор барахгүй тэдний тэмцлийн галруу нулимсан хэрэг болно. Хавар болгон хангайд цэцэг дэлгэрдэг шиг Өвөр Монголд үе үеийн багачууд Монгол хэл соёлтойгоо өсөн торнисоор байна. Энэ өдрөөс цааш тоолж баршгүй олон жилийн турш Монгол өв соёл Өвөр Монголд тасрах ёсгүй.

Үлгэр: Өвөр Монголчууд "цэвэр" Монгол хэлээр ярьдаггүй болохоор тэд "цэвэр" Монгол биш.

Нэгдүгээр үнэн: Ямар ч хэл олон аялгатай байдаг. Үүнээс аль нэгийг нь "үндсэн", "цэвэр", "жинхэнэ" аялга гэх бол утгагүй. Цэвэр аялгыг тодорхойлох эрх мэдэл хэнд байна? Англи, Америк, Австрали бүгд Англиар ярьдаг боловч өөрсдийн онцлог аялгатай. Англи, Америк улс дотроо олон аялгатай. Тэр ч бүү хэл зөвхөн Лондон хотод гэхэд л cockney, chav, posh гээд олон аялгууд байдаг (Youtube-ээр "English accents" гэж хайгаад сонсож болно). Хэнийх нь аялга "цэвэр" болж таарч байна? Энэ асуултанд олигтой хариулт олдохгүй. Учир нь асуулт өөрөө утгагүй.

Тодруулж хэлэхэд аялгууд үг үсгийн дуудлагаас гадна үгийн утга, сонголтоороо ялгардаг. Хэдэн жишээ дурьдая:

Орчуулга Америк Англи
хөл бөмбөг soccer football
өмд pants trousers
жорлон restroom loo
хэрүүл argument row

Олон аялга байдаг нь хэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэг аялга заримдаа газар газар өөр замаар хөгжиж, энэ аялгаас модны мөчир шиг олон аялгууд салаалж гарч ирдэг. Үүнээс үзвэл Ар Өвөр Монголын олон аялгууд цагтаа нэг аялга байжээ.

Хэлний өөрчлөлтийг зогсоох ямар ч аргагүй. Тиймээс ч "цэвэр" аялга гэж ярих бол утгагүй. Цэвэр Монгол аялгыг тодорхойллоо гэж бодъё. Тэгвэл тэр аялга хэдэн жилийн дараа хөгжөөд өөр болчихно, эсвэл салаад олон болчихно. Тодорхойлсон цэвэр аялга маань үгүй боллоо гэсэн үг.

Хоёрдугаар үнэн: Ер нь одоо болтол Үзэмчин, Цахар, Халх аялгууд хоорондоо их адилхан байдаг. Ойрд Монголын (Торгууд, Өөлд, Дөрвөд гэх мэт) аялгууд бол харин Халх, Цахар аялгаас илүү ондоо. Миний эмээ Ховдын Эрдэнэбүрэн сумын Өөлд хүн л дээ (би ¼ Өөлд, ¾ Халх). Эмээгийн ээж (хөгшин эмээ) хамаатны хүмүүстэй ярихаар би зарим үгийг нь ойлгодоггүй байсан. Маргааш гэхийг "мангадар", ингээд гэхийг "ийгээд" гэнэ. Өвөр Монголын зүүн аймгуудын (Харчин, Хорчин) аялгууд бас Халх, Цахар аялгаас нилээд өөр байдаг. Зарим үг хэллэгийг нь бид амархан ойлгохгүй. Гэхдээ гол нь Өвөр Монголын Үзэмчин, Цахар аялгууд манай Халх аялгатай их адилхан. Харьцангуй саяхан болтол Халх, Цахар аялгууд ялгахын аргагуй нэг аялга байжээ гэсэн үг.

Сонирхуулж хэлэхэд ихэнхдээ манай Халх аялга эртний Монгол хэлээс салж хөгжсөн байдаг. Эртний Монгол хэлэнд "з, ц" гэсэн авиа дуудлага байгаагүй. Монгол бичигт з/ж, ц/ч-г ялгадаггүй нь ийм учиртай. 19 дүгээр зууны эхэнд байж магадгүй, Халх Монголчууд бидний өвөг дээдэс "чэрэг, чэчэг, жургаан жуу, чай ууя" гэж ярьдаг байсан гэсэн үг. Ихэнх Өвөр Монголчууд одоо болтол ингэж ярьдаг шүү дээ. Гэхдээ Халх аялга Үзэмчин, Цахар аялгуудаас муу гэсэн үг биш, өөр л болохоос илүү дутуу юмгүй.

Гуравдугаар үнэн: Өвөр Монголын зарим аялгууд эртний Монгол хэлтэй илүү адилхан байх бас нэгэн шалтгаан бий. Энэ нь бичиг үсэгтэй холбоотой. Хүүхэд аав ээж, орчин тойрноосоо хэл аялгыг сурдаг бол том болсных нь дараа бичиг үсэг аялгад нь нөлөөлж эхлэдэг.

Жишээгээр тайлбарлая. Монгол хэлэнд "в" гэсэн авиа дуудлага байдаггүй ч бид "в" үсгийг хэрэглэдэг. Та "аав, хавар, ховор" гээд хэлээд үзээрэй. Уншихгүйгээр, зүгээр хэлдгээрээ л хэлээд үз. Бараг л "аау, хауар, хоуор" гэнэ. Одоо зарим хүмүүсийн уншихыг (ялангуяа дуулахыг) сонсоорой. Тэд заримдаа в-г тодоор дууддаг. Гадны үсэг бидний хэл аялгад нөлөөлж байна гэсэн үг. Угаасаа кирил бичигт манай хэлэнд ямар ч хэрэггүй "я, е, ё, ю, ь, ъ, ы" зэрэг үсэг байдаг. Монгол хэлийг кирил үсэг эвдэж байна гэхээс өөр аргагүй.

Харин Монгол бичгээр бичдэг Өвөр Монголчуудад ийм асуудал байхгүй. Бидний эцэг өвгөд Монгол бичгээр олон зуун жил (бараг мянган жил) бичсэн болохоор энэ бичиг манай хэлэнд гайхалтай сайн тохирсон байдаг. Кирил үсгийг Монгол хэлэнд тааруулах гэж толгой эргэм олон дүрэм зохиосон бол Монгол бичигт хялбархан хэдхэн л дүрэм байна.

"Монгол бичгээр бичвэл манай улс хөгжихгүй, Монгол бичиг хуучин, хоцрогдсон” гээд хүмүүс олон асуудлыг тавьдаг. Энэ бүгдийг няцаая гэвэл сэдвээсээ дэндүү хазайсан болно. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Монгол бичгээр аав гэхийг "абу", уул гэхийг "агула" гэх мэтээр бичдэг болохоор сурахад хэцүү гэж зарим хүмүүс гомдоллодог. Гэтэл дэлхийн хаана ч очсон бичгийн хэл ярианы хэлээс зөрж байдаг. Энэ бол бас л хэл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Бидний эцэг өвгөд цагтаа (Чингис Хаанаас өмнө байж магадгүй) үнэхээр л "абу, агула" гэж ярьдаг байснаа олон зууны турш ярианы хэл өөрчлөгдөж, "аау, уул" гэж хэлэх болсон. Харин бичгийн хэлэнд "абу, агула" хэвээр үлджээ. Англи хэлэнд ялгаагүй. Knife гэж бичээд "кэ-ний-фэ" биш "нааяф" гэж уншдаг. (Энэ жишээг Berkeley-гийн нэг багшаас сонссон.) One гэж бичээд үү-нэ биш "уана", Greenwich гэж бичээд Грийнвич биш "Гриниж", Birmingham гэж бичээд Бермингхам биш "Бээмин-ам" гэж уншина. Англи хэлийг бичдэг шиг нь уншдаггүй гэдгийг анхлан сурч байгаа хүн болгон мэддэг.

Тиймээс, Монгол хэлэнд гайхалтай сайн тохирсныг нь эс тооцвол, Монгол бичиг дэлхийн бусад бичгээс ямар ч ялгаагүй юм. "Нааяф"-ыг "кэ-ний-фэ" гэж бичлээ гэж хүмүүс гомдоллохгүй байхад бид яагаад Монгол бичгээ өөрөөр үздэг билээ? Нэгдүгээр ангийн хүүхэд "үү-нэ" гэж бичээд "уана" гэж уншиж чадаж байгаа юм бол "агула" гэж бичээд "уул" гэж уншиж чадна. Бид кирил үсэгт дэндүү дасчихаж. Монгол бичгээр уншиж бичиж дадсан ямар ч Монгол хүний хувьд, ялангуяа нэгдүгээр ангиасаа Монгол бичиг үзсэн хүүхдүүдийн хувьд Монгол үсэг нь кирил үсгээс амархан байна уу гэхээс биш хэцүү байхгүй.

Монгол бичгийг устгаж үгүй хийхийг оролдсон хүмүүс "уйгаржин", "хуучин" гэж өвгөд дээдсийн минь бичгийг доромжилж, нэр хүндийг нь унагаахыг оролдсон нь амжилтанд хүрч, өнөөдөр Монголчууд бид харийн бичгийг магтаж, өөрийн бичгээ танихгүй явж байна. Энэ ямар харамсалтай вэ! Бидний магтах дуртай Латин цагаан толгойтой Англи бичиг бас л хуучин бичиг. Хуучин байлаа гээд бичиг олон зуун жилийн их өв соёлыг хуримтлуулна уу л гэхээс муудаж элэгдэнэ гэж үгүй.

Өнөөдөр Арабууд Английг эзэлчихээд, Англичуудад Араб үсгээ хүчээр тулгавал яах уу? Англичууд Араб үсгээр бичээд эхлэвэл олон зуун жил 26 латин үсгээр бичсэн их өв соёл нь үгүй болох биш үү? Шекспирийн зохиолуудыг Араб үсгээр галиглаж бичээд унших бол төсөөлхийн аргагүй утгагүй, тэнэг юм. Гэтэл яг ийм явдал манай Монголд болсон.

Үлгэр: Төв Халх бол "жинхэнэ" Монгол. Бусад ястнууд бол Халхууд шиг "жинхэнэ цэвэр" Монгол биш.

Үнэн: Олон аялгын аль нэгийг "цэвэр" гэх нь утгагүй байдаг шиг олон Монгол ястны аль нэгийг "цэвэр Монгол" гэх бол утгагүй юм. Бид бүгд л дээлтэй, гэртэй, эсгийтэй, уурагатай Монголчууд. Тэртээ зуунд мориныхоо туурайгаар хятад хүний хүзүүг хуга гишгэж, сумныхаа зэвээр орос хүний зүрхийг цоо харвасан хүч тэнхээтэй, сүр жавхаатай Монгол баатрыг мэдэх үү? Ар Өвөр ялгаагүй бид тэр хүний үр сад. Халх Монголчууд бидэнд өөрсдийгөө бусдаасаа “илүү” Монгол гэх ямар эрх байна? Нэг эцэг эхийн хоёр хүүг ялгаж болох уу?

Ийм нэгэн үлгэр бий: "Эзэн Чингисийн үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байсан Монголчууд бол зөвхөн Халх Монголчуудын өвөг дээдэс. Тиймээс Халх Монголчууд бол Монгол орны 'төв' хэсгээс гаралтай Монголын 'гол цөм' ястан" гэж.

Үнэндээ: Нэгд, Өвөр Монголчуудын өвөг дээдэс ч мөн адил Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар Эзэн Чингисийн үед нутаглаж байсан. Дээр хэлсэнчлэн 1450 оны үед Монголчууд одоогийн Өвөр Монголын нутагт сууршиж, цагаан хэрмээс Байгаль нуур хүртэлх нутаг Монголынх болсон юм. Ар Өвөр Монгол салсан цаг бол саяхан.

Хоёрт, Монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө, ер нь бараг тусгаар тогтоносон шинэ Монгол улс байгуулагдах хүртэл, Монголын төв Халх Монголд биш Цахар Монголд байсан. Халх Монголчууд бид үүнд итгэж чадахгүй байлаа гээд үнэн түүх өөрчлөгдөхгүй. Цахар бол Монголын Их Хаадын аймаг. "Халх" гэсэн энэ нэр Батмөнх Даян Хааны үед, Зургаан Түмэн Монголын нэг нь болж түүхийн хуудсанд анх бичигдсэн. Батмөнх, Мандухай хоёрын хөвгүүдээс Барсболд нь хаан ширээгээ залгамжилж Цахартаа үлдээд, дүү Гэрсэнз Жалайр нь Халх Монголын хаан болсон түүхтэй. Барсболдоос хойш Лигдэн Хаан хүртэл Цахарын хаад Чингис Хааныг залгамжилсан.

Ар Өвөр Монголчууд нэг гарал үүсэлтэй нэг ард түмэн байсан юм бол хэзээнээс эхлээд Халх Монголчууд бид өөрсдийгөө илүү "цэвэр" Монгол гэж үзэж эхлэсэн юм бэ? Товчхон хариулахад, бид тусгаар улс байгуулсныхаа дараа л өөрсдийгөө Монголын "төв" гэж үзэж эхлэсэн. Энэ өгүүллэгт няцаахыг оролдсон үлгэр болгоныг бид 20 дугаар зуунд зохиосон. Харин ямар учраас зохиов?

ЭРТ ЦАГТ хаана ч очсон эрдэмтэд хавтгай дэлхийг нар тойрч эргэдэг гэж үздэг байжээ. Гэхдээ эртний хүмүүс орчин үеийн хүмүүсээс илүү тэнэг байсан уу? Мэдээж үгүй. Тэд буруу ойлголттой л байсан.

Бид яг л эртний эрдэмтэд шиг байгаа юм. Буруу ойлголттой. Буруу ойлголтоо өөртөө болон бусдад зөвтгөхийн тулд элдэв янзын үлгэр зохиодог. Энэ бол хүн төрөлхтний зан чанар. Хэн ч буруу байхыг хүсдэггүй. Хэн ч үзэл бодлоо хамгаалдаг. Хамгаалахын тулд байж болох бүх тайлбар шалтгааныг гаргаж ирдэг.


БУРУУ ОЙЛГОЛТ хэзээ яаж үүссэн тухай ярья. Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсаны дараа Ар Өвөр Монголыг хоёр хил зааглаж эхэлсэн. Нэг нь мэдээж шороо, чулуун дээр зурагддаг засаг захиргааны хил. Нөгөөх нь үзэл бодлын хил. Газар нутгийн хилээс илүү үзэл бодлын хил хоёр Монголыг салгасан юм. Үзэл бодлын хил л бидэнд Буруу ойлголтыг өгсөн.

Би социализм, капитализм гэх мэт нийгэм эдийн засгийн үзэл бодлын тухай биш Үндэсний үзлийн тухай ярьж байна. Энэ үг хоёр утгатай. Нэгд, бид эх оронч хүнийг үндэсний үзэлтэн гэдэг. (Англиар patriotism.) Хоёрт, Үндэсний үзэл бол аливаа үндэстний өөрийгөө бусдаас ялгаж тодорхойлох үзэл юм. (Англиар nationalism.) Хар арьстай Солонгос хүн байж болох уу? Англи хэлээр ярьдаггүй, эсвэл Их Британи улсын иргэн бус Англи хүн байж болох уу? Ер нь ямар хүнийг Солонгос, ямар хүнийг Англи гэж тодорхойлох вэ? Энэ асуултанд тухайн үндэстний өгөх хариулт бол тэдний Үндэсний үзэл юм.

Үндэсний үзэл аливаа ард түмний ертөнцийг харах үзэл болж, тэдний бодлыг нэг өнгөөр будаж, тэдний харааг нэг зүгт чиглүүлж чаддаг.

Хялбарчилж ярьвал хоёр төрлийн Үндэсний үзэл байна. Нэг нь ethnic nationalism буюу угсаатан төвтэй үндэсний үзэл. Нөгөөх нь civic nationalism буюу иргэн төвтэй үндэсний үзэл. Угсаатан төвтэй үндэсний үзлээр бол нэг гаралтай, нэг цустай, нэг хэлтэй, нэг соёлтой хэсэг бүлэг хүмүүсийг "манай үндэстэн", "манай угсаатан" гэдэг. Гэхдээ эдгээр хүмүүс нэг улсын иргэд байх шаардлагагүй. Жишээ нь Еврэй хүмүүс Израйлиас эхлээд Европ, Америкт олон саяараа амьдардаг. Хэдийгээр тэд нэг улсын иргэд биш ч бие биенийгээ Еврэй гэж хүлээн зөвшөөрдөг.

Иргэн төвтэй үзлээр бол өөртэйгөө адилхан иргэний үнэмлэх (пасспорт) өвөртөлсөн хүнийг л "манай хүн" гэж тодорхойлно. Тэр хүн өөр гаралтай, өөр цустай, өөр өнгийн арьстай байх хамаагүй. Хамгийн тодорхой жишээ бол АНУ-ын Үндэсний үзэл. Америкт олон үндэстнүүд байдаг: Англи (Бритни Спирс), Итали (Франк Синатра), Ирланд (Жон Ф. Кеннеди), Еврэй (Боб Дилан), Африк (Майкл Жексон). Америк хүмүүс ихэнхдээ цус холилдсон байдаг. Дуучин Мадоннагийн аав нь Итали, ээж нь Канадын Франц хүн байхад ерөнхийлөгч Обамагийн аав нь Луо (Африкийн нэг үндэстэн), ээж нь Англи, Герман, Ирланд, Велш гаралтай хүн байсан байна. Гэхдээ энэ хүмүүс бүгдээрээ Америкчууд гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө.

Харин манай Монгол улсын Үндэсний үзэл бол угсаатан ч төвтэй, иргэн ч төвтэй (цөөн хэдэн хүмүүсийн үзлийг эс тооцвол). Өөрөөр хэлбэл энэ хоёр үзлийн нэгдэл болно.

Ямар хүнийг Монгол хүн гэдэг бэ? Ямар ч байсан Шотланд юм уу Япон хүн Монгол байж таарахгүй. Монголд амьдраад, Монгол хэл сураад, Монгол улсын иргэн болсон Шотланд хүн Монгол уу? Тийм гэж хэлэх хүн олон гарахгүй байх. Тиймээс бидний Үндэсний үзэл угсаатан төвтэй.

Бас иргэн төвтэй. Иргэн төвтэй биш байсан бол бид Өвөр Монголчуудыг адилхан Монгол гэж үзээд надад энэ өгүүллэгийг бичих хэрэг гарахгүй байх байсан.

Иргэн төвтэй үзлийн тухай ярья л даа. Угсаатан төвтэй үзэлд тухайн үндэстний цус, хэл соёл, гарал үүсэл чухал байдаг бол иргэн төвтэй үзэлд улс чухал байдаг. Төрсөн цагаас л бид Монгол гэсэн энэ нэрийг Монгол улстай холбож, Монгол улсаар хязгаарлаж ойлгодог. "Монгол" гэж юу вэ? Бидний хариут: орос хятадын дунд оршдог одоогийн Монгол улс. Ямар хүнийг Монгол хүн гэдэг вэ? Тэр Монгол улсаас гаралтай, Монгол улсын иргэн хүнийг. Энэ үзлээр бол Өвөр Монгол, Халимаг, "Оросын Буриад" бидэнд ямар ч хамаагүй.

Гэхдээ Монгол улсын иргэний үнэмлэхтэй Өвөр Монгол хүнийг бид Монгол гэж үзэх үү? Үгүй л болов уу. Хэдийгээр тэр Монгол улсын иргэн, Монгол угсааны хүн боловч Монгол улсаас гаралтай биш юм. Ээж аав, эмээ өвөө нь Монгол улсаас гаралтай биш. Бидэнтэй адилхан нийслэлийн 10-н жилийн сургуульд сурч, найз охиндоо Хүлээлтийг дуулж өгч, Орос кино үзэж өсөөгүй. Өөрөөр хэлбэл манай улсын соёлыг шингээж өсөөгүй.

Аливаа үндэстний соёлыг "ардын" соёл урлаг гэдэг. Тэгвэл аливаа улсын соёлыг "поп" соёл гэе.

Манай Монгол улсын "поп" соёлд юу багтах вэ? Норовбанзад, Жавхлан, Харанга, Хурд, Lemons, Camerton, Гурван охин, эдгээр хүмүүсийн дуулдаг дуунууд, Боролдойн цаг, Цагийн хүрд, Юндэн Нансалмаа, Зэрэг нэмэхийн өмнө, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Цаг агаарын мэдээгээр явдаг дуу, 10-н жилийн сургуулиуд, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж (болон олны танил бусад хүмүүс), Тэрэлж, Зайсан толгой, Сүхбаатарын талбай, Модны хоёр, Яармаг, Зуун айл, хуучин Бамбарууш кафе, Улсын цирк, Чойном Явуухулангийн яруу найраг. За тэгээд нийслэл салад, Дунайски салад, Урбаник, Маги, хуйцай, пүнтүүзтэй хуурга, гуляш, тефтель. Тэр ч бүү хэл Халтар царайт, Ошин (олон ангит кинонууд), АББА, Смоки, Москвагийн бороо, Эрхүүгийн вагоны буудал, Ну Погади, Подмосковные вечера, квас, зивир. Энэ бүхэн манай поп соёлд багтана.

Өвөр Монголчууд ардын соёл урлагаа (Монгол бичиг, Хөхөө Намжилийг) мэддэг ч Монгол улсын поп соёлыг (Кирил бичиг, Ну Погадиг) тэр болгон мэдэхгүй. Тэглээ гээд Өвөр Монголчууд Монгол биш гэж үү?

Миний хэлэх гэсэн санаа бол их энгийн: Кирил үсэг, Ну Погадиг мэдэх мэдэхгүй нь Монгол хүн байхтай ямар ч хамаагүй байх ёстой. (Ну Погади чинь Орос шүү дээ!) Өвөр Монголчууд Монгол улсын соёлыг шингээж өсөөгүй ч тэд Монгол хүмүүс. Биднээс арай өөр замыг туулж, замдаа арай өөр голыг гаталж, гатлахдаа арай өөр чулуун дээр л бүдэрсэн хүмүүс.

Бид яагаад Өвөр Монголын тухай үлгэр зохиодог вэ? Та одоо хариултыг нь мэднэ. Манай Монгол улс байгуулагдахад улсын шинэ Үндэсний үзэл гарч ирсэн. Энэ үзлээр зөвхөн Монгол улсын Монголчууд л "Монгол" болсон юм. Колумбус Атлантын далайг гатлаад л Ази байгаа гэсэн шиг бид Монгол улс дотор л Монгол байгаа гээд, үүнийгээ зөвтгөхийн тулд элдэв төрлийн үлгэр зохиосон юм.

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ер нь хэнд хэрэгтэй вэ? Энэ асуултанд хариулах хэрэгтэй. Үндэсний үзэл аливаа ард түмнийг нэгтгэдэг. Хэсэг хүмүүсийг хооронд нь эвтэй болгодог л гэсэн үг. 17 дугаар зуунд Монголын талд Үндэсний үзэл байсан бол Монголын олон аймгууд хоорондоо эвтэй сууж, бид Манж нохдын хоол нь биш хорлогч нь болох байсан биз! Тэр үеийн Монгол ноёд Монголын төлөө биш өөр өөрсдийнхөө төлөө л хөдөлж байж. Үүнийг Монгол ноёдын хувиа хичээсэн өөдгүй зангаар тайлбарлаж болно. Эсвэл тэр үед үнэхээр Монгол Үндэсний үзэл байгаагүй гэдгээр тайлбарлаж болно. Би хоёрдох тайлбарт нь илүү итгэж байна.

Одоо бол мэдээж 17 биш 21 дүгээр зуун. Гэхдээ эв найрамдал бидэнд цэвэр агаар, цэнгэг ус шиг хэрэгтэй хэвээр. Үндэсний үзэл байхад бие биенээ урах дөхдөг хүмүүс, үндэсний үзэлгүй бол юу болох вэ? Ялангуяа манай Монгол хэл соёл уналтад орсон Даяарчлалын эрин үед Үндэсний үзэлгүй бол бид дэлхийд уусах биз. Ер нь уусъя гэж бодож байгаа юм бол өөрсдийгөө Монгол гэж дуудаад ямар хэрэг байна!

Харин ямар Үндэсний үзэл манай Монголд тохирох вэ? Ямар ч байсан одоогийнх шиг ийм хязгаарлагдмал үзэл бидэнд таарахгүй. Бид цөөхнөө (2.8 сая) гайхаж өөрсдийгөө өрөвдөх дуртай. Гэтэл биднээс гадна 6-7 сая цэвэр Монгол угсааны хүмүүс байгааг хардаг ч үгүй, харахыг ч хүсдэггүй. Мах цусны Монгол хүн байхад Монгол биш гэж хэлэх бол утгагүй. Монгол хүн бол Монгол хүн, үүнийг бидний толгой доторх үзэл өөрчлөхгүй. Тиймээс Үндэсний үзлээ бодит байдалтай нийцүүлж, угсаатан төвтэй болгох нь зөв.

Иргэн төвтэй үзэл бол хүмүүнлэг чанартай, бас сайн талуудтай. Гэхдээ Монгол биш Америк мэтийн олон үндэстэн цугласан улсад илүү зохино. Мянга түмэн гадаад хүмүүсийг улсдаа шингээхийг л хүсээгүй юм бол бид иргэн төвтэй үзлээр юугаа хийхэв? Ази тивийн атмаан нүүдэлчин Монгол үндэстэнг хүн ард, хэл соёлтой нь авч үлдэх бол бидний тэргүүн зорилго байх ёстой. Энэ зорилгод дэм болохыг нь авъя, саад болохыг нь зайлуулъя.

ӨВӨР МОНГОЛЧУУД биднийг ахан дүүсээ гэдэг. Бид тэднийг хужаа гэдэг. Бид л хошин шогийг бодит амьдралаас ялгаж чадахгүй Өвөр Монголын хэл аялгыг шоолж, хэлдэггүй үгийг нь хэлдэг болгож ярьдаг. Гэсэн ч тэд биднийг сайн явахад баярлана, муу явахад зовно.

Би энэ өгүүллэгээр ердөө ганцхөн зүйлийг л уриалах гэсэн юм: Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя.

Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя. Гэхдээ "Монгол хүн"-ийг тодорхойлохдоо Буриад Монгол, Халимаг Монгол, Зүүнгарын Монгол, Дээд Монгол, Өвөр Монголыг оруулъя.

Үүнээс илүүг би хүсээгүй. Тав гаруй сая Өвөр Монголчуудыг Монгол улсад авчиръя гээгүй. Өвөр Монголчууд Монголд ирвэл би баярлана. Гэхдээ Өвөр Монгол найзуудын минь хэлдгээр: Өвөр Монголчууд хятадад эзлэгдсэн ч газар нутгаа орхиод явахыг тэр болгон хүсэхгүй.

Бас Ар Өвөр Монголыг нэгтгэж нэг улс болгоё ч гэж би хэлээгүй. Зүгээр л тэгж мөрөөддөг юм.

АР МОНГОЛ юм бол яагаад Өвөр Монголыг хамгаалах болов гэх мэтээр хүмүүс миний тухай асуух нь лавтай. Тийм болохоор өөрийнхөө тухай бичье гэж бодлоо. Гэхдээ өөрийгөө чухалчлах гэсэн юм биш. Та энэ хэсгийг орхиж болно шүү дээ.

Лондонгийн Их Сургуулийн харьяа Ази Африк Судлалын Сургууль гэж байдаг. Англи нэр нь School of Oriental and African Studies буюу SOAS. Би энэ сургуульд сурч байгаагүй, гэхдээ номын санд нь Лондонд байх чөлөөт цагийнхаа ихэнхийг өнгөрөөсөн. Нутгаа санасан хүн л тэгж чадах байх. Учир нь номын сангийн 3 дугаар давхарт бүтэн эгнээ Монголтой холбоотой номнууд байдаг. Кирилээр, Монгол бичгээр бичсэн номнуудаас гадна англи орос хэлээр Монголын тухай бичсэн номнууд байна. Нууц Товчоо, Алтан Тобчи, Болор Эрхи, Монголын уран зохиолын түүврүүд, Монголч эрдэмтэн Owen Lattimore-ын номнууд гээд тэнд Монголд ховор олддог номнууд хүртэл байдаг.

Тэр дунд Урадын Булаг гэдэг хүний Nationalism and Hybridity in Mongolia гэдэг ном байсан. Энэ номыг би дуустал нь уншаагүй л дээ. Зөвхөн өмнөх үгийг нь л уншсан. 4, 5-хан хуудас. Тэр өмнөх үгээс юу олж мэдсэн юм бэ гэвэл: Булаг гуай Өвөр Монгол хүн. 90-ээд оны эхэнд бөөн баяр болсоор Монголд ирсэн. Учир нь Булаг гуай өөрийгөө Хятад биш Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд бүгдээрээ өөрсдийгөө Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд нутаг дээрээ цөөнх болж, газар шороон дээрээ харийн нутагт байгаа юм шиг болсон. Тиймээс Монгол улсруу харах болж, Монголд очиж үзэхийг мөрөөдөж, Монгол хүн газар шороондоо эзэн суудаг гэж Монголыг диваажин шиг сэтгэдэг болсон. Харин Булаг гуайг Монголд ирэхэд түүнээс асуусан нь: "Чи эрлийз үү? Чи хужаа юу?"

Үнэндээ би ч саяхан болтол Өвөр Монголын тухай боддоггүй жирийн нэгэн Халх хүн байлаа. Хүний амьдрал сонин юм. Лондон хотод байхдаа би Монголд байхаасаа илүү Монголынхоо тухай судалж сонирхжээ. Тэгээд миний олж мэдсэн зүйлсийн нэг нь "Өвөр Монгол чинь Монгол юм байна" гэсэн энэ нээлт байсан юм. Та ч мөн энэ нээлтийг хийсэн байх гэдэгт найдаж байна. Тийм бол найздаа дамжуулж хэлээрэй.

Улаанбаатар хот, 2011 он

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.13 3:51 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Д.Пүрэвдаваа: Нийслэл рахиттай хүүхэд шиг бүтэцтэй учраас хөгжихгүй байна

Зураг
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” ярилцлагын буландаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг урьж ярилцлаа.

-Хүмүүс хөгжлийг өндөр бай­шин, уран барилга, эдийн зас­гийн өсөлт гээд олон зүйлтэй хол­­бож тайлбарладаг. Таны бод­лоор хөгжил гэж юу вэ?

-Би улс орны хөгжил гэдгийг хувь хүний хөгжилтэй холбож хар­­даг. Хүн хүний хэмждэг нэгж нь өөр байх л даа. Бай­шин барилга, эсвэл нэг индек­сээр ч юм уу. Гэтэл иргэд ая тух­тай амьдарч чадаж байна уу гэд­гээр нь биш хувь хүн хөгжиж ча­даж байна уу гэдэг нь чухал. Би дот­роо хувь хүн өдөр бүр хөгжиж байх ёстой гэж боддог.

Өнөөдөр Мон­гол Улсын нэг иргэн 10 ча­дамжтай, 20 чадвартай байх юм бол монгол орон хөгжинө. Гэтэл бид өнөөдөр хувь хүнээ мартаад, бай­­шин савнаас эхлүүлээд илүү ма­териаллаг зүйлийн талаар байнга яриад байгаа байхгүй юу. Гэ­тэл хүн ямар ч нөхцөлд дасан зохицох чадамж нь багасаад бай­на.

Тиймээс юуны өмнө хүнээ хөг­жүүлье. Тэгэх юм бол улс аян­даа хөгжинө гэж би хардаг. Со­циализмийн үед бүгд нэг хэм­жээний чадвартай, дунд боловс­рол нь сайн олгогддог. Бүх юмыг ерөнхийд нь мэддэг, ерөнхий бо­ловсрол сайтай байсан. Харин на­рийн мэргэжил цөөтэй бай­лаа.

Гэтэл одоо зах зээлийн ний­гэм рүү шилжээд, нарийн мэр­гэжил эрэлт хэрэгцээтэй бол­чих­сон. Жишээлбэл, өнөөдөр на­рийн мэргэжлийн барилгын, ца­хил­гааны инженер, гагнуурчин гээд зах зээл эрэлт хэрэгцээтэй чад­варыг эзэмшээд, мэргэшсэн хүн маш өндөр цалин авч байна.

Дээ­рээс нь тийм мэргэжилтэй хүн олдохгүй байна шүү. Гэтэл нийт­лэг байдаг хуульч, менежер, зо­хион байгуулагч нар нь маш их хэмжээний мөртлөө чадвар нь үнэлэгдэхгүй байна. Дээд сургууль төгссөн кассчин ч гэж байх шиг. Энэ бол өөрөө гажуудал шүү дээ. Гадаадын орнуудад бага, дунд, ах­лах сургуулиа төгсөөд нарийн мэр­гэжлийг илүү эзэмшдэг гэж бай­­гаа. Тиймээс манайхан энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй бол­сон.

-Саяхан их, дээд сургууль төгс­­сөн, гадаад хэлтэй хүнийг цэ­­вэр­лэгчийн ажилд авна гэ­сэн зарлал гарч байсан. Энэ өөрөө дээд боловсролын үнэ цэ­­нийг хэтэрхий их “лантуу­даж” байгаагийн нэг хэлбэр биш үү?


-Энэ бол цэвэр чадвартай хол­боотой л зүйл. Англи хэлээр үнэ­хээр мундаг ярьдаг хүн бол очоод цэ­вэрлэгч хийнэ гэж байхгүй. Ми­ний харж байгаагаар нарийн мэр­гэжилтэй, дээрээс нь маш сайн чад­варлаг байх ёстой. Өнөөдөр хэ­дэн мянган оюутан нягтлан гэ­сэн мэргэжилтэй болоод их, дээд сургууль төгсч байгаа шүү дээ.

Гэ­тэл яг ачир дээрээ чадварлаг, үнэ­хээр хариуцлагатай хүн олдох­гүй байх жишээтэй. Тэгэхээр хү­мүүс олон юм руу үсчих биш на­рийн мэр­гэжил эзэшиж, чад­вар­жих хэ­рэг­тэй. Яах вэ, өнөө­гийн нийгэмд чад­вар чадамж шаар­дахгүй ажил хийгээд амьдарч болоод байгаа юм.

Жишээ нь, зах дээр гараад, нэг барааг үнэ нэмж зараад байж байгаа хүн олон байна. Тэр процесс нь маш их хэмжээний мөнгө олоод амьдарч болох боломжийг өгөөд байгаа учраас тэр хүн өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүй. Олон чад­вар эзэмших шаардлагагүй гэ­сэн үг.

Ийм жишээг янз бүрээр нь дурьдаж болно. Энэ нь өөрөө ма­най улсын хөгжлөөс доош та­таад байна. Миний харж байгаа зүйл энэ. Дээрээс нь бас нэг зүйл хэ­лэх хэрэгтэй. Манай улсад үйл ажиллагаа явуулж бай­гаа компаниудыг гадаадын нэг нөхөр удирдахаар л янзын сай­хан яваад байдаг.

Нэг зүйлийг л хараад үзье. MCS-ийг зарим хү­мүүс хэт том компани. Маш их юм хийлээ, бүх салбар руу ор­лоо гээд байдаг. Гэтэл тэдний үйл­­чил­гээ хүнд хүрээд байдаг биз дээ. Бид “Тэн­гис” кино театрт очоод үйлч­лүү­лэх дуртай. Яагаад гэ­вэл тэнд үйлчилгээний стандарт арай өөр байна.

“Sky Resort” дээр очоод гулгах дуртай, тийм биз дээ. Бас л үйлчилгээний стандарт сайн учраас тэр. Тэгвэл манайд үйл ажиллагаа явуулж байгаа бай­гууллага, компани чадварлаг биз­несийн ухаанаар залах юм бол үйлчилгээний стандарт нь сайж­раад, хүн рүүгээ чиглэсэн зүйл хийгдээд эхлэх байхгүй юу. Би юу хүсээд байна вэ гэхээр, ТҮЦ ажиллуулдаг ч хүн ч бай өөрий­гөө хөг­жүүлээд, чадвартай бол­сон бай­­вал ямар ч дэлгүүрээс ду­тах­гүй л ажиллана.

-Хүнээ хөгжүүлэх, чадваржуу­лах нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ энэ ажлыг хэн хийх ёстой юм бэ?

-Энэ бол цэвэр төрийн хийх ажил. Манайх дайны дараа хөг­жиж орон биш шүү дээ. Япон Со­­лонгос бол асар том дайны да­­раа хөгжиж, Азид тэргүүлэх эдийн засагтай орон болсон. Жи­­шээ нь, Солонгос улс номын санд бүргэлтэй иргэдийнхээ тоо­гоор дэлхийд тэргүүлж байна.

Бу­сад орны хүн амын тоотой харь­цуулсан индексээр нь авч үзэж байгаа тоо шүү дээ. Маш их идэвхтэй амьдардаг. Одоо та нар харж байгаа биз дээ. Солонгосын “Самсунг” гэдэг гар утсыг манай Мон­­голын хэдэн мянган хүн барьж байна. Дэлхий даяар гэж ярь­вал бүр өөр.

Голландын үйлд­вэр­­лэж байгаа “Heineken гэдэг шар айраг дэлхийн номер нэг пиво биш. Гэхдээ дэлхийн нэг но­мерын борлуулалттай шар айраг гэж явдаг. Голланд бол хүн ам цөөн­тэй, газар нутаг багатай. Бүр газаргүй шахуу учраас далайн түвшнээс дор хот байгуулчихсан улс.

Хэдий тийм ч эдийн засгийн зөв бодлого хийснээрээ, тодорхой хэмжээнд хар тамхи, наргиан цэнгээнийг зөв­шөөрсөн хууль гаргаснаараа огт ирдэггүй байсан далайн хө­лөг онгоцнууд “Амстердам” боом­тод ирж үйлчлүүлдэг болоод, до­тоо­дын нийт бүтээгдэхүүн нь хэд дахин өсч байсан гэдэг юм билээ.

Энэ бол гадныхан ямар­ваа нэг зүйлийг үнэхээр гоё хөг­жүүлж чаддагийн жишээ. Мон­гол Улс яах вэ, социализмын үеэ өнгөрөөгөөд нэг гараанаас га­раад, хөгжих гэж яваа улсуудын л нэг. 20 жил хөгжих гэж оролдож бай­на. Гэхдээ огт хөгжөөгүй гэж хэлэхгүй, ахиц дэвшил байгаа. Харин бусад оронтой харьцуулбал харь­цангуй их боломжтой байж ийм байгаа нь чамлалтай.

Бид ямар эрчүүдийнхээ тал хувийг дайнд алдчихаагүй. Дандаа тахир дутуу хүмүүс үлдээгүй учраас үүнээс илүү хөгжих боломж бай­сан уу гэвэл байсан. Гэхдээ одоо манай энэ удирдагчид илүү ажил­лаж, хөгжүүлэх байх гэж найдаж бай­гаа шүү.

-Солонгос номын сангаар үйлчлүүлэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна гэсэн. Тэгвэл манай улсад ердөө 400 номын сан байдаг. Түүнийх нь бараг 90 хувь нь сургуулийн номын сан. Залууст зориулсан номын сан гэж бараг байхгүй байна шүү дээ?

-Би манай улс бааранд тогтмол үйлчлүүлж байгаа хүнийхээ тоо­гоор тэргүүлж магадгүй гэж бод­дог. Яагаад гэвэл тэр хүмүүс спорт зааланд тоглож, номын санд суухаасаа илүүтэйгээр ихэнх ца­гаа наргиан цэнгээнд зориулдаг. Түү­нээс гадна ид шидэнд их ит­гэж амьдарч байна.

Ямарваа нэг зүйлийг хялбараар бүтээх гэж боддог. Нэг курс, лекцэнд суу­гаад өөрийгөө хөг­жүүл­чихнэ гэж хү­лээ­гээд байна шүү дээ. Аль болох өөрөө­сөө ба­га хөдөлмөр шаарддаг. Уг нь их хөдөлмөрлөж байж их өөрч­лөлтийг авчрах ёстой биз дээ. Тий­мээс төр засаг энэ тал руу илүүтэй анхаарч ажиллах шаард­ла­гатай.

Шинэчлэлийн Зас­­гийн га­­зар гараад “Авьяас хө­төл­бөр” энэ тэр гээд ажил хийж эхэлсэн. Үр дүнгээ өгтлөө мэ­дээж хугацаа хэ­рэгтэй. Ямар ч зүй­­лийг хийхэд ху­гацаа ордог, их уу, бага уу л гэ­дэг байна.

Гэх­дээ Шинэчлэлийн Засгийн га­зар “Авьяас”, “Ном” зэрэг хөтөл­бөр хэрэгжүүлж бай­гаа нь их өөрч­лөл­тийн эхлэл юм уу гэж харж бай­гаа.

-Улсын хөгжил сумаас эхэлнэ гэдэг. Тэгвэл хотын хөгжил дүүргээс эхэлж болно шүү дээ. Одоо төсвийн эрх мэдлийг сум, дүүрэг, бүр хороонд нь өгсөн гээд яриад байгаа. Тэгэхээр илүү чөлөөтэй ажиллах боломжтой болсон юм болов уу гэж хардаг. Та том дүүрэг удирдаж байгаа хүний хувьд улс орны хөгжлийн төлөө зүтгэж ажиллаж л байгаа байх?

-Дүүрэг их зовлонтой. Өөх ч биш, булчирхай ч биш гэдэг шиг. Улаанбаатар хот есөн дүүргээс бүрддэг. Түүний зургаан төвийн гэсэн тодотголтой. Төвийн зургаан дүүргээс хамгийн том нь Баянзүрх, Сонгинохайрхан. Үндсэндээ Баянзүрх дүүрэгт Улаанбаатар хотын нийт хүн амын дөрөвний нэг нь амьдардаг.

Сонгинохайрхан дүүрэгт мөн ялгаагүй. 50 хувь нь хоёр дүүрэгт амьдарч байна гэсэн үг. Үлдсэн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дөрөв нийлээд 50 хувийг нь бүрдүүлж байгаа. Харин Багахангай, Багануур, Налайх дүүргийн хүн ам хамаагүй цөөхөн. Нийслэлийн нэгжийн хуваарилалт нэг иймэрхүү.

Гэтэл манай дүүрэг 300 мянган иргэнтэй. Тэгсэн мөртлөө сумын статустай. Хуулиар олгогдсон эрхийн хэмжээ нь сум. Тэгэхээр Монгол Улсад байгаа 360 гаруй сумын нэг л болж хувирч байгаа юм. Тэгтэл Дундговь аймаг 40 гаруй мянган хүн амтай байна. Тэгвэл манай дүүрэг 10 аймагтай тэнцэхээр хүн амтай байгаа биз дээ.

Архангай гэхэд 100 мянган хүн амтай гэж тооцвол гурван том аймагтай тэнцэхээр байгаа юм. Тийм байтал төсвийн хуваарилалт хийхдээ хүн амтай нь нийцүүлдэггүй. УИХ-ын гишүүдийн ихэнх нь хөдөөнөөс сонгогддог. 76 гишүүний чинь бараг 50 нь хөдөөнөөс сонгогдож байгаа учраас төсвөө хуваарилахдаа орон нутагтаа гэдэг утгаараа аймаг, сум руугаа татчихдаг.

Тэнд сургууль, цэцэрлэг барьж байна. Одоо Монгол Улсад байгаа мөнгийг хуваагаад авахаар 3000 хүн амтай суманд харьцангуй дажгүй хөрөнгө оруулалт болно. Харин 300 мянган иргэнтэй Баянзүрх суманд бол юм болохгүй шүү дээ. Жишээ нь, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг авч үзье.

Манай дүүрэгт 4.4 тэрбум төгрөг 2013 онд төсөвлөсөн. Гэтэл Архангай аймагт 10 тэрбум төгрөг. Дундговь аймагт есөн тэрбум. Багахангай дүүрэгт гэхэд хоёр тэрбум төгрөг хуваарилж байгаа юм. Дөнгөж 3000 хүн амтай л дүүрэг шүү дээ. Яаж индексийг нь бодсон юм бүү мэд. Говьсүмбэр аймаг байна.

20 мянга хүрэхгүй шахам иргэнтэй аймаг шүү дээ. Гэтэл манай Баянзүрх дүүргийн нэг хороо 15 мянган иргэнтэй. Тийм байхад Говьсүмбэр аймагт мөн л Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж 4-5 тэрбум төгрөг байсан санагдаж байна.

Ингээд бодохоор манай дүүрэг шиг олон хүн амтай газарт ийм хэмжээний хөрөнгө оруулалт багадаад байгаа юм. Үнэндээ 4.4 тэрбум төгрөг юу ч болохгүй. Харин 3000 ч юм уу, эсвэл 40 мянган хүн амтай газарт тэр төсөв нь боломжийн болоод явчихна. Хөгжих бололцоо ч гарч ирнэ. Гэтэл энд бас хүмүүс амьдарсаар, тоо нь нэмэгдсээр л байна шүү дээ.

-Сургууль, цэцэрлэггүй хороо маш олон байгаа байх шүү?


-Манай дүүргийн 28 хорооны есөд нь улсын цэцэрлэг байдаггүй. Нийт 28 хороонд 21 улсын сургууль, 22 цэцэрлэг ажиллаж байна. Гэхдээ зарим хороонд байршлаараа 2-3 цэцэрлэг байгаа. Харин огт цэцэрлэггүй есөн хороо байгаа шүү. Жишээ нь, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 15 мянган иргэнтэй.

Гэтэл нэг ширхэг ч улсын цэцэрлэг байхгүй. 26 дугаар хороо мөн л 10 гаруй мянган иргэнтэй байтал улсын цэцэрлэг, сургуулийн аль нь ч байхгүй. Төсвийн хуваарилалт иймэрхүү зарчмаар явж байгаа болохоор төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхгүй байна.

Жил бүр Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн тоо буураагүй байгаа болохоор байдлыг улам хүндрүүлж байгаа. Тиймдээ ч есдүгээр сарын 1 болоход маш олон хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болж байна шүү дээ. Өнөөдөр манай дүүрэгт гурван ээлжээр ажиллаж байгаа сургууль ес байна.

Дөрвөн ээлжээр ажиллаж байгаа сургууль ч байгаа. Анги дүүргэлт 40-60 хүүхэд байна. Бодоод үз дээ, бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Үнэхээр аймаар байгаа биз дээ. Үүнийг шийдвэрлэе гэхээр бидэнд ямар ч эрх байхгүй. Дүүрэг орлогоо бүрдүүлнэ дээ.

Орлого бүрдүүлэлт гэдэг маань иргэдээс авч байгаа татвар гэсэн үг. Гэтэл хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд үндсэн том том татваруудыг бүгдийг нь улс, нийслэл авдаг. Харин дүүргийн орлогоо бүрдүүлдэг татвар нь тун цөөхөн.

Бууны, үл хөдлөх хөрөнгө борлуулсны, татвар тооцох боломжгүй иргэдийн татварын татвар гэх мэт. Тэр жаахан мөнгөөр л бид 28 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар, Тамгын газрын ажилчдын цалинг өгч, халуун дулаан, цахилгаан гээд аж ахуйн зардлаа төлдөг. Хөрөнгө оруулалтын шинжтэй ямар ч мөнгө байдаггүй.

Хуучин 2008-2012 он хүртэл УИХ-ын гишүүд тойрогтоо зоиулж тэрбум төгрөг үрдэг байсан. Тэр мөнгөөр дээвэр засах уу, зам тавих уу, гэрэлтүүлэг хийх үү гэдгээ сонгоод хөрөнгө оруулалт хийдэг байсан. Гэтэл тэр УИХ-ын гишүүн Шар хаданд, Гачууртад амьдралдаа очиж үзээгүй, тэнд юу хэрэгтэйг мэдэхгүй болохоор зөв хөрөнгө оруулалтын шийдвэр гаргана гэдэг эргэлзээтэй. Тиймээс гишүүдэд тэрбум төгрөг өгдөг байдлыг 2012 оноос болиод, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө болж эхэлсэн байхгүй юу.

-Орон нутгийн хөгжлийн сан байгуулаад, түүгээр дамжуулж төсөв хуваарилж байгаа нь оновчтой шийдэл юм шиг санагддаг?

-Харьцангуй оновчтой шийдэл. Гэхдээ хуваарилалтын хувьд оновчтой биш. Манай дүүрэгт гэхэд дэндүү бага байгаа биз дээ. Энэ нь өөрөө дүүрэг хөгжихөд саад болоод байгаа юм. Нөгөө талаар дүүрэг хотоос ихээхэн хамааралтай. Өнөөдөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалт өрнөж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ манай нийслэл рахиттай хүүхэд шиг дэндүү том толгойтой, хөл гар нь жижигхэн, маш их хэмжээний эрх мэдлийг дээрээ бүрдүүлсэн бүтэц бий болчихоод байна. Жишээ нь, өнөөдөр Шархадны эцэст байгаа, эсвэл Налайх дүүрэгт байгаа цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэлийн Засаг дарга томилдог болсон.

Гэтэл нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн боловсролын газрын дарга Шархадны эцэст байгаа цэцэрлэгийн удирдлагыг сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хянах боломжгүй шүү дээ. Уг нь болдог бол хэрэглэгчид нь эрхтэй бол илүү сайн байхсан.

Тухайлбал, Багануур дүүргийн иргэд, цэцэрлэгт явж байгаа хүүхдийн эцэг, эхэд эрх өгөөд, тэд 60 хувьд нь үнэлгээ өгөөд, үлдсэн 40 хувьд албаныхан оролцоод явдаг бол өөр шүү дээ. Тэгвэл Багануурт амьдардаг хүмүүсийнхээ дунд нэр хүндтэй хүнийг сонгоод тавьчихна.

Үндсэндээ анхан шатандаа цэцэрлэгийн эрхлэгч сонгох эрхийг нь түлхүү өгвөл хүүхдэд хандах хандлага нь өөрчлөгдөнө шүү дээ. Тэгэхгүй эндээс хэн нэгэн хамаатнаа ч юм уу аваачаад томилчихоор нөгөө хүн чинь иргэдийн төлөө, хүүхдийн төлөө ажиллахгүй нь ойлгомжтой.

Ингээд л чанар нь мууддаг. Ийм тохиолдол маш их гарч байна. Одоо манай өрхийн эмнэлгүүд байна. Өрхийн эмнэлгийн гэрээг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хийдэг. Манай 28 хороонд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд бүгд хувийнх. Улсын эмнэлэг гэж нэг ширхэг ч байхгүй.

За тэгээд өрхийн эмнэлгийг хүн амын тоотой нь харьцуулаад үнэлдэг. Мөн индексээр хэмжих нэгж байдаг юм. Тэгээд хүний тоогоор нь үржүүлээд л өрхийн эмнэлэгт улсаас мөнгө өгдөг байхгүй юу. Гэтэл өнөөдөр өрхийн эмнэлгийг сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хэн мэдэх юм.

Хорооны иргэд л мэднэ биз дээ. Түүнээс биш Эрүүл мэндийн нэгдлийн дарга мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл Шархад, Улаанхуаранд амьдардаггүй. Амьдралдаа тэр өрхийн эмнэлгүүдээр үйлчлүүлж үзээгүй. Тийм байтал гэрээг нь хийгээд явж байна.

Тийм болохоор өрхийн эмнэлгийн эмч нар айлуудаар явж хөгшин хүмүүсийн даралтыг нь хэмждэггүй, хүүхдүүдийн биеийн байдлыг асуудаггүй. Яагаад гэвэл тэд эрхээ том байгууллагаас авчихаж байгаа юм. Дүүрэг, иргэд хамаа алга. Ядаж л дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилдог. Тэгэхээр Д.Пүрэвдаваад дүүрэг ямар ч хамаагүй болж байгаа биз.

Ёстой гөлөөг ч гэх эрхгүй. Хууль дээр заасан эрх мэдлээ зарим нөхдүүд давуулан хэрэглэнэ. Жишээ нь, дүүргийн Засаг даргатай зөвшилцөж байж дүүргийн Эрүүл мэндийн газрын даргыг томилно гээд хуульд заачихсан байгаа юм. Гэтэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга бидэнтэй нэг ч санал солилцохгүйгээр шууд аваачаад томилчихно.

Тэгэхээр энд Д.Пүрэвдаваа хяналт тавиад, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаас нь санаа тавих гэхээр эрх нь байхгүй болчихоод байгаа юм. Тэртэй тэргүй Д.Пүрэвдаваа байна уу, байхгүй байна уу гэдгээс үл хамаараад өрхийн эмнэлэг мөнгөө авдгаараа авна. Эрүүл мэндийн нэгдлийн дарга томилогддогоороо томилогдоно, гэрээ хийгддэгээрээ л хийгдэнэ. Тэнд иргэдийн, дүүргийн хяналт ч байхгүй.

-Өнөөдөр томчууд төсвийн эрх мэдлийг дүүрэг, хороонд өгчихсөн, өөрсдийнхөө дураар юмаа хий, иргэд саналаа өг гээд байдаг. Иргэд ч дүүрэг, хорооны Засаг дарга нарыг нэг их мөнгө аваад, баахан юм хийнэ гээд ойлгоод байдаг. Гэтэл яг ачир дээрээ байдал огт өөр байгааг та хангалттай ярилаа. Гэхдээ яах вэ, нэгэнт төсөв хуваарилчихсан. Тэгвэл та Баянзүрх дүүрэгт ногдсон 4.4 тэрбум төгрөгөөр юу хийв. Арай түлхүү барьж авч хийж байгаа ажил байна уу?


-Тэр мөнгийг нь зарцуулахад олон хууль дүрэм дагаж мөрдөх шаардлагатай болдог. Төсвийн тухай хууль, Орон нутгийн тухай журам энэ тэр гээд л. Хууль батлахдаа нөхдүүд иргэдээсээ асууж байж зарцуулна гээд заагаад өгчихсөн. Манай дүүрэг 100 мянган иргэнээс санал авсан байдаг.

Тэгэхэд хүмүүс ийм ийм хөрөнгө оруулалтад тэр мөнгийг чинь зарцуулъя гэдэг саналаа өгөөд, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн ажлыг нь хийхээр шийдсэн юм. Гэтэл манай дүүрэгт цэцэрлэг хамгийн олон санал авч, хол тасархай түрүүлсэн. Тиймдээ ч энэ онд дүүргийнхээ нөөц бололцоог ашиглаж, газраа чөлөөлөөд зургаан цэцэрлэг барихаар зураг төслийг нь хийлгэчихсэн.

Газар чөлөөлөхөд зориулж төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байгаа шүү дээ. Гэхдээ бид мөнгөөр биш нөөц бололцоогоо ашиглаж цэцэрлэг барих газраа гаргаж авсан. Харин зураг төсөл гаргах гэж уддаг юм байна. Зураг төсөл хийхийн тулд заавал тендерээр шалгаруулна.

Тэр нь нэг сар болно. За тэгээд шалгарсан газар нь зураг төслөө хийсний дараа Нийслэлийн хуралд орно. Хурлаар зургаа батална, техникийн нөхцөлүүдээ авна. Түүнийхээ дараа дахиад хурлаар орж батлагдана. Тэгсний дараа хяналтын төсөв гарна. Ингээд нэг багц болохоор нь тендер зарлана.

Манайх бол тендерээ зарлачихсан байгаа. Аравдугаар сарын дундуур тендерийн ялагч нь тодорхой болоод, цэцэрлэг барих гэрээгээ хийж, мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн компанидаа өгнө. Тэгэхээр ирэх жилийн хавар гэхэд хамгийн багадаа 3-4, цаашлаад таван цэцэрлэг ашиглалтад орох боломжтой.

Ерөнхийдөө хамгийн хямдаар, гэхдээ чанартай хийнэ гэхэд 100-150 хүүхдийн ортой нэг цэцэрлэг тэрбум төгрөгт багтах гээд байгаа юм. 4.4 тэрбум төгрөгөөр 4.4 цэцэрлэг барих гээд байна шүү дээ. Чадвал хөрөнгийн өөр эх үүсвэр олоод, таван цэцэрлэг болгох гээд байна.

Огт цэцэрлэггүй есөн хорооныхоо зургааг нь цэцэрлэгтэй болгочих юм бол 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжээд эхэлнэ. Тэр хэрээрээ 100 гаруй ээж ажилд орох боломжтой болох юм. Ингээд бодохоор цэцэрлэг үнэхээр хэрэгтэй байна.

-Тэгвэл ирэх жилийн Орон нутгийн хөгжлийн санд төсөвлөгдөх мөнгөөрөө дахиад ганц хоёр цэцэрлэг барьчихаж болох юм биш үү?

-Энэ жилийн хуваарилагдаж ирсэн мөнгөөрөө ямар ч байсан цэцэрлэг барьчихлаа. Харин ирэх жилийн төсвийн мөнгийг цэцэрлэг барихад зарцуулж болохгүй гэсэн заавар ирсэн. Учир нь цэцэрлэг, сургуулийн асуудал БШУЯ-ны багцад сууж орох ёстой гэж хэлсэн.

Тийм учраас иргэд ямар ч санал өгсөн бай хамаагүй хас. Өөр юм хий гэсэн. Түүний дагуу бүх хорооны иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулаад 2014 онд хороондоо ийм ажил хийвэл зохистой гэдэг жагсаалтаа гаргаад, шаардлагатай саналуудыг нь авчихсан байгаа.

Энэ удаад 4.4 тэрбум төгрөг гэлтгүй гол хэрэгцээтэй байгаа ажлын саналаа үнэлээд, дээш нь өгчихсөн. Ямар ч байсан багадаа л 6.7 тэрбум төгрөг ирэх болов уу гэж найдаж байна. Тиймээс 2014 онд энэ мөнгөөр цэцэрлэг барихгүй, илүү тохижилт руугаа анхаарсан ажил хийх байх. Тийм зөвшөөрөл дээрээс олгосон.

-Бид хоёрын яриа хувь хүний хөгжилтэй холбоотойгоор эхэлсэн. Тэгвэл та дүүргийнхээ хэмжээнд иргэдээ хөгжүүлэх, хувь хүнийг чадавхижуулах тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Иргэдээ чадавхижуулах ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Манай дээр “Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх төв” гээд байгаа. Тогтмол төрөл бүрийн сургалтууд явуулж байна. Нэг ирээд суучихсан хүн идэвхтэй яваад байгаа. Ерөнхийдөө хөнгөлөлттэй үнээр сургалтаа явуулж байна.

Үнэгүй зүйлд хүн хайнга ханддаг шүү дээ. Тийм болохоор хэр тааруу үнээр сургалтуудаа тогтмол хийж байгаа. Энэ сургалтуудад иргэдээ маш их хэмжээгээр хамруулъя, цаашаа тэлэх ажлыг хийе гэсэн зорилготой байгаа. Хүмүүст төслийн мэдлэг олгох, ийм ийм боломж байдаг юм байна гэдгийг ойлгуулаад, ямар сургалт авмаар байгааг нь асууж байгаа.

Гадаадын хүн ч хамаагүй авчираад хичээл заалгаж болж байна. Гэх мэт тодорхой зорилтот сургалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Эхнээсээ сургалтад хамрагдсан хүмүүс зээлд хамрагдаад, ажил ахуйгаа дээшлүүлээд явж байна. Нөгөө талаар би нэг зүйлд их эмзэглэдэг.

Жил бүр манай дүүрэгт 300 орчим айл бүрэн шатдаг. Онцгой байдал манай дүүрэгт маш сайн ажилладаг. Гэхдээ гадны орнуудын иргэдийг хар, ямар ч хүн анхан шатны тусламжийг бүрэн хийнэ. Үнэхээр сайн сургагдсан байдаг. Хүн ухаан алдаад унавал гүйж очоод хиймэл амьсгаа хийнэ. Гал гарвал яаж унтраах юм, харвалт өгч байгаа хүнд анхан шатны тусламж яаж үзүүлдэг юм.

Цахилгааны масс гарахад яах ёстой вэ гэх зэргийг мэддэг анхан шатны чадамжтай байдаг юм билээ. Гэтэл манай иргэд энэ талаар юу ч мэдэхгүй. Гал гарахад байгаа усаа улайссан нурам руу хийгээд өөрөө нүүр амаа шалзалдаг жишээ олон. Хүн ухаан алдаад унахад тусалж мэддэггүй.

Түргэн тусламж гэр хороолол дундуур очих гэсээр байтал өнөөх хүн нь үхчихдэг. Гэтэл иргэн бүр чадавхитай, анхны тусламж үзүүлчих мэдлэгтэй байсан бол байдал арай өөр байна биз. Тиймээс иргэн бүр онцгой байдлын үеийн анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тэгвэл нэг ч гэсэн иргэнээ аврах боломжтой болох нь байна шүү дээ. Энэ чинь л иргэдийг чадавхижуулах нь ямар хэрэгтэй болохыг харуулаад байгаа юм.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.13 3:17 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Бичлэгүүд: 2547
Байршил: зогсолтгүй..
Ишлэл:
сараан бүсгүйд: цэргийн нууц. найгүй чатлаж байнаа чи?

эцсийн мөчид гадаад хөрөнгийг зохицуулах хууль батлагдлаа.
http://forum.asuultserver.com/viewtopic ... 2#p8795812
Код:
Энэ хуулииг хэлэлцэж батлахад гадаадын луйварчдын эрх ашгииг хамгаалан тэмцсэн тэднии заавраар ажиллаж байгаа нь харагдсан урвагчдын нэрс:
алтай
м.энхболд
батсууриуд
одхуу
сайд зоригт
нямдорж
тэмуужин
болд
эд бүх заалтыг нь эсэргууцэж байлаа. Алтай гэж овилгогуй, худлаа ам дагуулж донгодохоос хэтрэхгуй баярын гөлөг, я.батсуурь урьд нь урт нэртэй хуулииг улайран эсэргүүцэж байсан цаанаа эзэнтэй этгээд, тэмүүжинг гайхсан шүү
odoo ergeed ene huuliig n humuus mialj bn ene eserguutsegchid baatar boloh uu lol

_________________
Die roten
Europa wir kommen!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.13 4:12 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
хэн миалж байгааг хараарай.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.13 11:52 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
О.Нямдаваа: Их эзэн Чингэс хааны алтан ургийн 23 дахь үеийн хөгшин Энэтхэгт амьдарч байна


Чингэс хааны байгуулсан Их Монгол Улс дэлхийн талыг эзэл­сэн тухай түүхэнд тэмдэг­лэгдсэн нь бий. Тиймээс хөх толбот Монгол гарал угсаат­нууд бөмбөрцгийн өнцөг булан бүрт одоо ч амьдарсаар байгаа билээ. Чингэс хааны удмынхан, Их Монголын эзэнт гүрний үе залгамжлагчдын үр хүүхдүүд Энэтхэг улсад амьдардаг аж. Тэдэнтэй Дэлхийн монгол гарал үүстэнгүүд төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, Энэтхэгтэй өөрийн­хөө амьд­ралыг 40 орчим жил холбосон, доктор О.Нямдаваа очиж уул­заад сонирхолтой барим­­­тууд­тай иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Чингэс хааны удмын хүний талаар хоёулаа яриагаа эхэлье. Та тэднийг яаж олж уулзсан юм бэ?

-Би Энэтхэгт суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд 15 орчим жил ажиллахдаа атташе­гаас эхлээд Элчин сайдаар ажил­лаж байсан юм. Тиймээс Энэтхэ­гийн олон салбарын хүмүүстэй найз нөхөд.
Намайг Төрийн албаны зөвлө­лөөс зохиосон олон улсын хурлыг зохион байгуулж байх үеэр Делид ирэхийг хүссэн. Тэд "Таны сонир­хоод байсан хүнийг бид олчихлоо, хүрээд ирэх үү" гэсний дагуу Энэт­хэгт очиж хоёр долоо хоног судал­гаа хийсэн. Энэ удаагийн миний Делид очсон ажил их бүтэмжтэй байж олон сонин хүнтэй уулз­сан. Танилтай бол талын чинээ гэдэг ардын маань сургаал яасан үнэн юм бэ гэж би бодсон шүү. Чингэс хааны удмын хүнээс гадна Их Монголын (Могулын) эзэнт улсын сүүлчийн хаан Бахадур Шах Зафарын зээтэй уулзсан шүү. Мөн Акбар хааны үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүний үр удамтай бас танилцсан. Тэд бие биеэ мэддэг холбоотой амьдардаг юм билээ.
Чингэс хааны удмын хүнийг Насим Мирза Чангези гэдэг. Тэрээр 104 настай. Эхнэр нь 96 настай. Тэд зургаан хүүхэдтэй юм билээ. Хоёр хүүтэй. Нэг хүү нь Пакистанд, нөгөө нь түүнтэй хамт амьдарч байна. Насим Мирза Чангезийн тухай Энэтхэгийн томоохон хэвлэ­лүүд онцолж "Чингэс хааны удмын цорын ганц хүн", "Чингэс хааны удмын 9000 ховор номтой хүн" зэрэг нийтлэлүүд хэвлэгдсэнийг тэд надад үзүүлж байсан.

-Тэрээр Чингэс хааны хэд дэх үеийн хүн гэнэ. Хэнээс гаралтай вэ?

-Чингэс хааны 23 дахь үеийн хүн. Чингэс хааны хүү Толуй хаан, түүний хүү Хүлэгү хааны удам угсааны хүн гэсэн үг юм. Түүний хүү Сикандра Чангези нь 24 дэх үе нь болж байгаа юм.

-Чингэс хааны цэргүүд дэл­хийн талыг дайлаар мордож байхдаа Төв Азид голдуу суурьш­­­сан гэдэг. ХаринНасим Мирза Чангезийн дээд үеүд яаж яваад Энэтхэгт нутаглах болсон юм бол?

-Хүлэгү хааны удам угсааныхан Монголоос гараад Төв Азиар дам­жин Афганистан, Иранд очиж хаан­­­­чил­­­сан түүхтэй. Энэтхэг, Пакис­­тан нэгэн улс байхад Акбар хааны үед Энэтхэгийн Агра хотод түүний албанд өндөр алба хашиж байсан бөгөөд хожим нь Оарангзэб хааны үед Делид ирж суурьшсан. Өнөөг хүртэл тэр л байшиндаа амьдарч байгаа.

-Түүнийг Чингэс хааны удмын хүн гэх ямар нотолгоо баримт байв?

-Би Насим Мирза Чангезитэй уулзахдаа "Та надад өөрийгөө Чин­гэс хааны удам гэдгээ батлан үзүүлэх зүйл байгаа бол түүнийгээ үзүүлнэ үү" гэхэд жаахан тулгамдаж бодсоноо эхлээд ургийнхаа бич­гийг үзүүлсэн.
Тэр ургийн бичиг нь хүн төрөлх­төн үүсэн бий болсноос хойш хөтлөгдсөн байгаа юм. Уг ургийн бичиг Перс хэлээр бичигдсэн бөгөөд баталгаажуулсан байсан. Түүнийг латинаар галиглан үзүүлэ­хийг хүсэхэд Чингэс хааны дараахь 24 үеийг харж байгаад орчуулан бичиж өгсөн юм. Би жаахан дав­раад Чингэс хаанаас өмнөх 24 үеийг бичээд өгөхийг хүсээд бичүүлж авсан. Надад дүрс бичлэг нь байгаа. Мөн гэртээ олон зураг байрлуулж удмаа танилцуулсан л даа.
Чингэс хааны удам угсааны хүн Энэтхэг, Төв Азийн оронд байгаа. Тэд ургийн бичгээ устгаагүй хад­галж байгаа гэдэг бодол миний сэтгэлд үргэлж байсан. Ганцхан цаг хугацаа боломжийг хүлээж байсан. Өнөөдөр түүнийг сонирхох, чөлөө­тэй тавих цаг нь ирлээ. Тэгээд хүсэлтээ гаргасан маань тэр л дээ.

-Тэр тухайгаа сонирхуу­лах­гүй юу?

-Намайг эхлээд Могулын эзэнт гүрний хааны удмын хүнтэй танил­цуул­сан. Тэр хүн Энэтхэгийн Уттар Прадеш мужид амьдардаг. Түүгээр дамжуулан Чингэс хааны удмын ургийн хүн, Акбар хааны үед Сан­гийн сайд байсан хүний удамтай танилцуулсан. Түүнийг Навааб Шах Мохаммад Шуайб Хаан гэдэг өрдийн нэгэн Энэтхэг улсын иргэ­ний амьдралаар амьдардаг хүн юм билээ. Ирээдүйдээ их итгэлтэй байж Бахадур Шах Зафарын нэрэм­­жит дээд сургууль байгуулан ажиллана гэсэн.

-Ургийн бичиг таны судалсан түүхтэй хэр зэрэг таарч байна вэ. Тухайлбал, Чингэс хааны удам угсааг тэмдэглэсэн Нууц товчоо­той харьцуулж үзвэл...

-Чингэс хаанаас эхлээд Абагу хаан хүртэл таарч байгаа юм. Чингэс хааны удмын тухай Казахс­таны нэгэн түүхчийн бичсэн ном байдаг. Тэрээр Чингэс, Толуй, Хүлэгү, Абагу хааны тухай бичсэн нь энэ ургийн бичигтэй яв цав таарч байсан боловч түүнээс хойших хүмүүсийг тэр хүн бичээгүй байсан. Тэр ургийн бичгийн номыг Нууц товчоотой харьцуулахад түүхэн он цагууд болон хаадын нэлээд нэр таарч байсан. Монголын түүхчид үүнийг судалж үзэх хэрэг­тэй болов уу.

-Насим Мирза Чангезид эрт дээр үеэс өв уламжилж ирсэн Монголын гээд тодотгочих зүйл байсан уу?

-Тэр талаар сонирхож асуусан л даа. Гэтэл хашир тулгамдаад юугаа үзүүлэх вэ гэдгээ бодоогүй байсан. Дараа тухтай ярилцахад юм гарах байх гэж бодож байгаа. Авдраа нэлээд ухаж, ухаж байгаад бүр ёроолоос нь эртний эдлэл гээд хоёр гуравхан зүйл гаргаж ирсэн. Надад хэт хутга чинжаал үзүүлсэн л дээ. Хэт хутгыг эрт дээр үеэс монгол эрчүүд бүсэн­дээ зүүсээр ирсэн. Тэр хэт хутга дээр монгол маягийн хээ хуар сийлсэн байсан. Мөн эртний ваар савнууд бас үзүүлсэн. Бурханы ном, кораны ховор судрууд ч түүнд байна лээ.

-Шашин шүтлэг, зан заншлын хувьд ямархуу хүмүүс байна вэ. Тэднээс Монгол угсаатан гэх таних тэмдэг байна уу?

-Монголоос гараад олон зуун жил болсон болохоор гаднах төрх, хэл иргэншил, шашин шүтлэг, зан заншлаас нь монгол гэх юу ч үнэртэхгүй байсан. Харин түүний зүрх сэтгэлд Чингэс хаан байсан. Миний биеэр монгол цус гүйж байгаа. Цусаа шалгуулахаар Англи явуулсан гэсэн шүү. Одоо бол ерөнхийдөө лалын шашинтай болсон юм билээ.

-Чингэс хааны удмын хүн гэдгээрээ хэр зэрэг бахархаж байх юм?

-Маш их бахархаж байсан. Нэлээд буйд газарт амьдардаг болохоор "Би Чингэс хааны удам угсааны хүн" гээд цээжээ дэлдээд байдаггүй. Тэгээд ч нас дээр гарсан хүмүүс шүү дээ.

-Тэд Монгол орны тухай хэр­хэн төсөөлдөг гэнэ. Манайд ирэх хүсэл эрмэлзэл байдаг юм уу?

-Тэд Монголыг Могулстан гэдэг. Монголд ирэх маш их хүсэлтэй, сонин хэвлэлд гарсан зүйлүүдийг амтархан уншдаг талаараа ярьсан.

-Та Энэтхэгт очоод Могулын эзэнт гүрний өв залгамж­лагч Бахадур Шах Зафарын удмын хүнтэй уулзсан гэж түрүүнд хэллээ. Одоо түүний тухай ярилцъя.

-Их Монголын эзэнт улсын хаадын тухай дэлхий дахинд андах­­­гүй. Бабур хаан, Хумаюн хаан, Акбар хаан, Жахангир хаан, Шахжахан хаан, Оурангзеб хаан гээд түүхэнд нэрээ мөнхөлсөн хаад бий. Оурангзеб хаанаас хойших хаадын хүч суларсан. Бүх Энэт­хэ­гийн хэмжээний том хаан байсан нь задраад муж болгонд хаадтай болсон. Тэр үед хаан ширээнд суусан 17 хааны 14 дэх нь Бахадур шах Зафар хаан. Тэрээр англи­чууд­тай байлдсан. Англичууд 1857 онд Энэтхэгийг эзлэхээр ороод ирэхэд нь мань хүн бүх хаадыг цуглуулаад Энэтхэгийн эрх чөлөө­ний төлөө тэмцсэн Их Монголын эзэнт гүрний сүүлчийн хаан. Тэгтэл дайснууддаа ялагдаж, Бирми улс руу цөлөгдсөн байгаа юм. Тэрээр 31 охин 16 хүүтэй байсан гэдэг. Тэднээс ганц хүү нь л үлдсэн. Бахадур Шах Зафар хаан Бирми рүү цөлөгдөхөөсөө өмнө ганц хүүдээ өөрийнхөө хаан ширээг залгамжлуулчихсан байсан юм. Тэд хамтдаа цөлөгдсөн ч хожим хүүгээ зугтаалгаж чадсан. Харин өөрөө 85 насандаа өөд болсон. Одоо Энэт­хэгт Бахадур Шах Зафарын нэртэй гудамж талбай бий. Түүний хаан ширээг залгамжилж байсан хүү­гийнх нь хатдаас нь дандаа охин төрсөн гэдэг. Тэр охиных нь хүүтэй би сая Энэтхэгт уулзсан юм. Навааб Шах Мохаммад Шуайб монгол хүнтэй төстэй зүйлгүй. Мөн түүнээс гадна Их Монголын эзэнт гүрний үед сайд, дарга хийж бай­сан хүмүүсийн хүүхэдтэй ч уулзсан дээр дурдсан. Тэд Монгол гарал угсаатай гэдгээрээ тун их бахарх­даг бөгөөд манай улсад айлчлан ирэх хүсэлтэй юм билээ.

-Бахадур Шах Зафар хаан маш олон хатантай байж. Тэгэ­хээр Навааб Шах Мохаммад Шуайбыг түүний удам угсааных гэж яаж батлах юм бэ?

-Бахадур Шах Зафар хааны өв залгамжлагч хүү нь түүнийг өөрийн­­хөө зээ болохыг нотолсон гэрээслэл нь байдаг. Навааб Шах Мохаммад Шуайб энэ тухайгаа ном болгосон байна лээ. Түүний Монго­лын эзэнт гүрний удмын хүн гэдэг нэртэй номд удам угсааных нь талаар дэлгэрэнгүй бичсэн байсан л даа. Мөн алдарт Таж Махалыг миний аав улсын мөнгөөр бариа­гүй, өөрийнхөө хөрөнгөөр босго­сон. Тэгэхээр энэ миний өмч байх ёстой гэсэн нь анхаарал татсан. Тэгээд Исламын хуулиар Таж Махалыг өөрийнхөө өмч болгуул­чихсан байгаа юм. Лалын хуульд бол Оросын Туркменстанаас Энэт­хэг хооронд байгуулсан бүх юм чиний хөрөнгө гэсэн байдаг. Тэр утгаараа Таж Махалыг өөрийн болгосон юм билээ. Гэхдээ Энэтхэ­гийн хуулиар энэ асуудал нь шүүх дээр байгаа гэсэн. Одоо Бахадур Шах Заферын нэрээр дээд сур­гууль байгуулах гээд Боловсролын яаманд хүсэлт тавьсан байна лээ.

-Монголчууд эрт дээр үеэс буддын шашин шүтэж ирсэн. Гэтэл дээрх хүмүүс яагаад энэ шашнаа уламжлан хадгалж чадаа­­­гүй юм бол?

-Цагаадай хааны удам Төв Азид очоод лалын шашинтнуудтай холилдсон байдаг. Тэгээд Зарим нь лалын шашин хүлээгээд авчихсан байгаа юм. Тухайн үед лалын шашинтай монгол хаад ч байсан. Иранд Өлзийт хаан исламын шашинд орсон түүхтэй.

-Та өнгөрсөн баасан гаригт "Балбын монголчууд" гэдэг номын­­­хоо нээлтийг хийлээ. Бал­ба улсад монгол угсааны хич­нээн хүн амьдарч байна вэ?

-Балба улс 25 сая хүн амтай. Монгол угсаатнууд тэдний 40 гаруй хувийг эзэлдэг. 61 ястан үндэс­тэнтэй. Үүний 50-иад үндэстэн нь Монгол гаралтай хүмүүс юм. Тэр дунд Магарчууд, Таручууд гэсэн хоёр үндэстэн байгаа. Магар­чуудын хувьд Хүннүгээс гарал үүсэлтэй. Тэд манай тооллын 450-иад оны үед Ази тивд тэр дундаа Энэтхэг рүү орсон байгаа юм. Энэтхэгийг эзэлж аваад Балба руу орсон. Түүнээс 3000 жилийн өмнө Монголын Хэрэйд аймгийнхан Балбад ирсэн. Тэд Балбын эзэн хаанаар 500 гаруй жил хаан­чил­сан. Хоёрдугаарт нь Таручууд гэж байгаа. Таручуудаас бурхан баг­шийн гарал үүсэл бий болдог талаар эрдэмтэд бичсэн байдаг. Монголын Таручуудаас бурхан багш гаралтай гэснээрээ онцлог­той.

-Ингэхэд та яагаад Балбын монголчууд гэж онцлоод байдаг юм бэ?


-Балбын монгол гарал угсаат­нууд өөрсдийгөө монгол гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд "Монголын дуу хоолой" гэдэг сэтгүүлтэй. "Мон­го­лын зүрх сэтгэл" гэсэн хамтлаг бий. Мөн жил болгон "Мисс монгол" гэдэг тэмцээн зохион байгуулдаг. Тийм хүмүүсийг чи цаашаа бай гэж хөөж болохгүй биз дээ.

-Зан заншил, хоол хүнсний хувьд монголчуудтай хэр ойр вэ?

-Тэр тал дээр яг л бидэнтэй адилхан. Хурдан морь уралдаж, бөх барилдаж, сур харван эрийн гурван наадмаа хийдэг. Тэнгэр бурханаа шүтэж, уул овоогоо тахи­на. Цайныхаа дээжийг хүртэл өргө­дөг гээч. Балбын монголчууд нүүд­лийн соёл иргэншилтэй, хөдөө аж ахуй эрхэлдэг. Сарлагийн сүүгээрээ бяслаг шахаж, шимийн архи нэрж, идэшнийхээ махыг борцолдог нь хүртэл адилхан. Гэрийн эд хогшил нь цоохорлосон хээтэй. Хөгжмийн зэмсэг нь ч ижил. Хүмүүсийнх нь нүүр царайны хувьд ч монгол хүн гэсэн үг. Тэд Монгол болж төрсөн­дөө бахархдаг. Би "Балбын мон­гол­чууд" номондоо банхар нохой­ны тухай онцолсон байгаа. Учир нь Балбын монголчууд банхар тэжээ­дэг. Банхар бол монголчуудад маш их үүрэг гүйцэтгэсэн. VII зууны үед манай лам нар Энэтхэгийн Гима­лай руу шавилан суралцахаар зорихдоо банхраа дагуулж явсан гэдэг. Агуйд хоноглохдоо нохойгоо­роо үүдэндээ мануулахад ямар ч араатан ойртож чаддаггүй байсан гэдэг.

-Балбын монголчуудын ний­гэмд эзлэх байр суурь нь ямар вэ?

-Тус улсын сайд дарга нар гээд удирдах албан тушаалтнууд нь энэтхэг гаралтай хүмүүс байдаг. Монгол угсаатнууд хүн амын 40 гаруй хувийг эзэлж байгаа боло­хоор өөрсдөө удирдах албан тушаа­­лыг тэнцүү барих бодлоготой байгаа.

-Тэдний ярианд монгол хэл­тэй ойролцоо дуудлагатай үг бий юу?

-Энэ хүмүүс өвөр монголчууд биш, халимаг, буриадууд биш. Тэд маш олон жилийн өмнө Монголоос гарсан болохоор хэлээ март­чих­сан. Харин ёс заншил нь байж байна. Ер нь тэд монгол гэдгээрээ гарч ирэх тун сонирхолтой.

-Амьдралын түвшин нь ямар­хуу вэ?

-Тийм ч сайн биш. Тааруухан амьдралтай. Тэдэн дунд ухаантай, боловсролтой хүмүүс олон бий. Зарим нь АНУ. Англид байгаа.

-Балбын монгол угсаат­нуу­дын нэрийн хувьд?

-Бурханы шашин шүтдэг боло­хоор нэрнүүдийн хувьд яг ижилхэн. Лхам, Дорж, Даваа, Сүрэн гээд л манайхантай адил. Мөн хөх толбо­той, судсаар нь монгол цус гүйж байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.13.13 5:25 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Харвардын Их Сургуулийн оюутнуудад өгдөг 15 дүрэм

Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий.
Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг.
Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг.
Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ?
Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм.
Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.
Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг.
Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий.
Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм.
Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг.
Өнөөдөр ахиж давтагдахгүй.
Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо.
Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.13 1:56 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Гүртэн Чойжингийн талаарх гүймэгхэн бичиглэл

http://bataar.mn/10015248





нэлээн бодууштай нийтлэл.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.13 2:20 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
халагдахдаа цомхотголоор гэж бичүүлээрэй. угаасаа цомхотгол хийнээ биз дээ?
их хэрэгтэй эд шүү.
өөрийн саналаар гэж болохгүй.
нийгмийн даатгалын багц хуулиуд дотроос НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ хуулийг судлаарай.
ер нь халагдахдаа аль болох цомхотгол гэж байвал хэрэгтэй.
төрд өгсөн юмаа буцаад авах боломж бүрийг сайн ашиглаж байх хэрэгтэй.
ажлгүйдлийн тэтгэмж гээд үндсэн цалингийн чинь 40%+ ыг 126 хоногоор бодож олгодог юмаа.

http://www.ndaatgal.mn/5x
http://www.legalinfo.mn/law/details/382
http://www.ndaatgal.mn/9i
http://www.gs.inspection.gov.mn/index.p ... 1-02-58-39

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.13 2:56 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.17.09 10:57 pm
Бичлэгүүд: 2435
энэ ёстой мэдэхгүй юм бна шд...
ажлаас гарж бгаа хүмүүст эний нь харж бгаад зөвлөж мөвлөөд цомхотголоор гээд бичээд өгчиж бмаар юм бна....
1 ч гэсэн хүнд буян болох нь бна...




_________________
not perfect b'cuz I'm unique


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.13 12:44 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
үлгэрийг яагаад хүүхдэд ярьж өгдөг вэ?


гол нь үлгэрийг хүүхдэд ярьж өгч байгаадаа бус тухайн орчинд буй лусыг байрлуулахын тулд үлгэр ярьдаг юм.
хүүхдэд ярьж өгдөг нь зүгээр л тэднийг унтуулах гэсэндээ.


үүний цаад мөн чанар, утга агуулгыг настангууд мэддэг байсан.
харин орчин цагийн мань мэт нь мэддэггүй бөлгөө.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.13 10:39 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
11 дүгээр сарын 26-ны олон нийт тусгаар тогтнолын баяр гэж ойлгожээ, гэвч үндсэн хуультай болж байгаа нь тусгаар улсын шинж гэсэн уламжлалт ойлголтоос өөрөөр энэ баяр тусгаар тогтнолтой огт холбоогүй юм.

Энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаагүй, бас олоогүй.

Угтаа бол Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ба 1946 оны 1 дүгээр сарын 6-нд тусгаар тогтнох эрхээ олж авч, 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор бүрэн баталгаажсан юм.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.13 6:10 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.08.06 4:37 pm
Бичлэгүүд: 2664
Байршил: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
юун ядаргаатай блог вэ
уншина гэж лав хэзээ ч байхгүйн байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.13 1:39 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ажлгүйдлийн тэтгэмж гээд үндсэн цалингийн чинь тодорхой %-ыг 76 хоногоор бодож олгодог юм.

http://www.ndaatgal.mn/5x
http://www.legalinfo.mn/law/details/382
http://www.ndaatgal.mn/9i
http://www.gs.inspection.gov.mn/index.p ... 1-02-58-39

харъяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэсийн тэтгэмж хариуцсан мэргэжилтэнд бичиг баримтаа бүрдүүлээд өгдөг юм байна.

байгууллагаас ямар нэг тэтгэмж олгоогүй гэсэн утгатай бичиг хийж ир гэж шаарддаг юм байна лээ шүү


Хавсралтууд:
Файлын тайлбар: загвар.
.rar гэснийг арилгаад үзээрэй.

ажилгүйдлийн тэтгэмж.xlsx.rar [10.91 KiB]
Татаж авсан 28 удаа

_________________
Би Монгол Эр Хүн.
Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.13 10:39 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
6 настангуудын эцэг эхэд өгөх зөвлөгөө

Томдсон цүнхээ дааж ядан явах 6 настангуудыг харахад өхөөрдөм. Тэгвэл тэд цүнхэндээ юу юу хийчихээд ингэж түүртэн явдаг юм боло оо? Үүнийг та бүхэнтэй хамтдаа сонирхоцгооё.



Хамгийн гол зүйл бол мэдээж ном, дэвтэр, үзэг, харандаа, баримлын шавар, өнгийн харандаа, хайч, цавуу, үдийн цайны аяга, таваг, халбага, нойтон, хуурай салфетк, биеийн тамирын хувцас. Эдгээр нь 4135 грамм боллоо. Дээр нь шагай, савх, шоо, үсэг, үе нүдлэх хэрэглэгдэхүүн, нэмэлт гарын авлагууд гээд 35-450 г туслах хэрэгсэл хийжээ. Тэд аргагүй л баяцхан сурагчид тул 450 грамм хүртэл жинтэй хайртай тоглоомоосоо салж чадахгүй. Энэ бүхэн нийлээд 5 килограмм болов. Дээрээс нь цүнхний нь жин бас орно. Тэгвэл ийм насны хүүхэд биеийн жингийнхээ 10 хувьтай тэнцэх ачаа үүрэх ёстой гэсэн дэлхий нийтийн стандарттай харьцуулвал дунджаар 18.8-19.2 кг жинтэй монгол хүүхэд өөрөөсөө 3-3.5 дахин илүү ачаа үүрч байгаа нь тогтоогдож байна. Таны хүүхэд ийм хүнд цүнх үүрвэл биеийн нь өсөлт хөгжилд муу нөлөөтөй тул доорх зөвлөгөөг анхаарч хэрэгжүүлнэ үү.



1. Цүнхэнд нь сурах бичиг, Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэй нэмэлт гарын авлагыг л хийгээрэй

2. Өдөр тутам хэрэглэдэггүй хэрэгслийг ангид нь үлдээж байхыг багш нартай нь ярьж зөвлөөрэй

3. Биед нь тохирсон жин, хэлбэр, хэмжээтэй цүнх авч өгч хэрэгслийг нь цэгцтэй хийгээрэй

4. Цүнхээ зөв үүрэхэд нь тусалж зөвлөөрэй

5. Сургуульд нь хүргэх авахдаа цүнхийг нь өөрснөө барьж яваарай



Мэдээллийн эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газрын судалгаа, зөвлөмж, ХТҮГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунтуяа зөвлөж байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.13 10:17 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Тагнуулч Ц.Өлзий ба Баргыг Монгол Улсад нэгтгэх бодлого



“Бүдүүн” хэмээх Цэрэнгийн Өлзий нь 1880 онд төрсөн. Барга, Улаанбаатар хотын харъяат. Ардын засгийн үед их бууны хорооны дарга, Ховд хязгаарын сайд, Цэргийн яаманд тасгийн дарга, Хужиртын халуун усны барилгын эрхлэгч зэрэг ажлуудыг гүйцэтгэж явсан. 1937 онд ДЯЯ-нд П.Гэндэн, Г.Дэмид нарын хамт эсэргүү хэргээр баривч­лагдан ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, БНМАУ-ын Дээд шүүхийн 1989 оны бүгд хурлын 4 дүгээр тогтоолоор цагаатгагдсан. Цэргийн гавьяаны одон, Автономит Монгол Улсын үед улаан жинсээр шагнагдаж байсан.

Монгол Улсад 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар Богд хаант Монгол Улсыг байгуулж, бүх Монгол нэгэн улс байгуулах тухай бичгийг үйлдэн Альшаа, Өвөрмонгол, Барга гэх мэтчилэн олон монголчуудад хүргүүлжээ. Баргууд дээр дурдсан Богд хаант Монгол Улсаас бүх Монгол нэгдэн нэгэн улс болох тухай бичгийг хүлээн аваад “Хөлөнбуйрын өөлд бүлгийн дарга Шэн-Фү тэргүүтэй ноёд 1912 оны эхээр хуралдаж, Их хүрээнд байгуулсан Монгол Улсын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлэн төлөө­лөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагчид тухайлбал, сумын занги Ж.Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын долоон хүн баргуудыг төлөөлөн Нийслэл хүрээнд хүрэлцэн ирсний дотор Ц.Өлзий багтаж байжээ. Ц.Өлзий нь 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний дараагаар Монгол Улсад Манлай вангийн хамт үлдэж, бүх Монголыг нэгэн улс болгохын төлөө зүтгэх болжээ.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар Ардын Засгийн газарт нэн түрүүнд Өвөрмонгол, Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг судлах, Өвөрмонгол, Баргаас Монгол Улсад нэгдэх санаа зорилго бүхий хүмүүстэй харилцаа тогтоох шаардлага тулгараад байв. Баргын эрх баригчидтай холбоо тогтоохын тулд Ардын Засгийн газраас Нийслэл хүрээн дэх баргуудыг нэлээд ашиглаж байжээ. Барга дахь улс төрийн нөхцөл байдлыг мэдэх, харилцаа холбоо тогтоохоор нууцаар явагс­дын ихэнх нь “Харилцан туслалцах хоршоо”-ны худалдаачны халхавчийг хэрэглэж байсан төдийгүй Баргад үлдсэн хамаатан садантайгаа уулзах нэрийдлээр явж байжээ.

Ц.Өлзий мэдүүлэгтээ “…1921 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Манжуурт нэг удаа тагнуулын ажлаар явсан … төдийгүй … Өлзийт миний биеийг удаа дараа гадаадад явахад жанжин өөрийн биеэр уулзаж, явах ажлын тухай заавар өгдөг. Би явж ирээд өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа жанжин болон бусад эрх баригчдад биеэр уулзаж илтгэл өгдөг байсан” хэмээн мэдүүлжээ. Тэрбээр Шинэ Баргын бүгдийн дарга /Үгэрида/ Б.Эрхэмбатын хамт Ардын хувьсгалын дараа жанжин Д.Сүхбаатараас 500 винтов буу авч Баргад хүргэж өгөхөөр явсан ч нөхцөл шалтгаан бүрдээгүйгээс уг зорилгодоо хүрч чадалгүй буу зэвсгээ эргүүлэн өгсөн бөгөөд тэнд “Дотоод Монголын залуучуудын нам”-ыг таван үүртэйгээр байгуулжээ. Улмаар Ардын Засгийн газраас Баргын нөлөө бүхий ноёдтой харилцаа тогтоож чадсаны үр дүнд 1923 онд Бүх цэргийн жанжин С.Данзан нарын хүмүүс Баргын ноёдуудтай “Барга ба Халх Монгол хоёр завсартай харилцаж байх тухай” гэрээ байгуулж, дээр дурдсан нам нь 1925 оны нэгдүгээр сард Дорнод хязгаарын Ардын хувьсгалт нам болон өргөжин бэхжиж, МАХН-ын салбар байгууллага хэмээн үйл ажиллагаа явуулах болжээ.

“Дорнод хязгаарын ардын нам”-ын Анхдугаар их хурал 1925 оны нэгдүгээр сарын 13-нд хуралдаж, долоон зүйлт тогтоол гаргасны дотор “… орлогч тэргүүлэгч Эрхэмбатын хамт … Монгол Улсын цэргийн тусгай ангийн нэгдүгээр бууны дарга бөгөөд Хөлөнбуйрын Шинэ Баргын зүүн гарын бүгдийн дарга туслагч Ц.Өлзийг тусгай төлөөлөгч болон сонгож, аливаа хэрэгт хүчин хавсруулан шийтгүүлэхээр” Улаанбаатарт суулгажээ. Энэ нь 1924 онд хуралдсан Улсын Анхдугаар их хурлын дөрөвдүгээр тогтоолд “Дундад улсын олон түмэн ард лугаа холбоо найрамдал байгуулахыг хичээх ба бүх монгол угсаатанд эрх чөлөө олгох их хэргийг эрхбиш цаг тухайн байдалд нийлүүлэн улам улмаар оролдон гүйцэтгэсүгэй” хэмээснийг баримталж байв. Монголын Засгийн газрын зүгээс Баргад эрх чөлөөний хөдөлгөөнийг эхлүүлж, улмаар нэгтгэн авах, уг хөдөлгөөнөөр дамжуулан Өвөрмонголын хувьсгалт хөдөлгөөнтэй холбоо тогтоохыг хичээж байв.

Зөвлөлт ба Коминтернээс энэ үйл явцыг дэмжин туслалцаа үзүүлж байсан нь Баргыг Зөвлөлт өөртөө нэгтгэх гэсэн геополитикийн бодлоготой холбоотой байв. Зөвлөлтийн зүгээс “… Дотоод Монголын Ардын Хувьсгалт Намын /ДМАХН/ Төв Хороонд сууж байсан Коминтерны төлөөлөгч Степанов ДМАХН-ын тэргүүлэгчидтэй Монгол Улсын хил Цогтсүмбэр гэдэг газар хуралдаж, Степановоос Баргын хувьсгалд 1000 винтов, арван түмэн сум хорь хоногийн дотор хоёр замаар тусална…” хэмээн уг хурлаас даруй хөдөлгөөн гаргах тухай тогтоолыг гаргуулж, Баргын тавин залууг сонгон авч Коминтерны шугамаар түргэв­чилсэн сургалтад хамруулсан байна. Хятадын зүүн хойд мужийн захирагч Жан Золин алагдаж, Барга, Өвөрмонголд Хятадын захиргаа суларсан нь Япон Улсын зүгээс явуулж байсан ажиллагаатай холбоотой байж болзошгүй юм. Яг энэ үед буюу 1928 онд Баргын Ардын хувьсгалт нам Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэрсээгийн удирдлагаар Хятад Улсын зэвсэгт бослого гарчээ. Гэтэл ЗХУ-ын Засгийн газар Баргад хувьсгалт хөдөлгөөн гаргахыг дэмжин ажиллаж байснаа гэнэт уг хөдөлгөөнийг хориглон зогсоохыг Монгол Улсын Засгийн газар, МАХН, ДМАХН-ын Төв Хороонд шаардах болсон нь Зөвлөлт-Японы хоорондын улс төрийн харилцаанаас шалтгаалсан байж болзошгүй юм. Мөн Барга, Өвөрмонголын хувьсгалчдын түшиг болж байсан МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж болон А.Амар, Н.Жадамба, Ц.Гэлэгсэнгэ нарыг баруунтан хэмээн нам, төрийн эрхнээс холдуулсан нь Монгол Улсын Засгийн газрын зүгээс Япон Улсын цэргийн атташег Монголд суулгахаар хэлэлцэн тохиролцсон байжээ.

ЗХУ-ын зүгээс явуулсан бодлогын улмаас Мэрсээгийн бослого хөдөлгөөн мухардалд орж, Хятадын цэргийн эрхтэн Жан Сюэлян болон түүнийг ивээн тэтгэгч Японы төлөөлөгч Таридатай хэлэлцээр хийж, Баргад автономит эрх олж авах цорын ганц замыг сонгон авчээ. Мэрсээгийн удирдлагаар гарсан Барга дахь хөдөлгөөнд оролцуулах халхавчаар Цэргийн яамнаас Ц.Өлзийг тагнуулаар томилон явуулсан байдаг. Түүний мэдүүлэгт “… Миний бие хил нэвтрэн орж Баргын Жанжин сүм дээр очиж Пуминтайтай уулзаж ирсэн. Ийнхүү явахдаа Мэрсээ, Эрхэмбат нарыг Японд урваж буй байдлыг мэдэж ирсэн…” хэмээн тэмдэглэжээ. Баргыг Монголд нэгтгэх бодлого нь Богд хаант Монгол Улсаас улбаалан Ардын Засгийн үед ч явагдаж ирсэн юм. Энэхүү үйл хэрэгт барга гаралтай Ц.Өлзий ихээхэн зүтгэл гаргасан төдийгүй Барга, Монголын улс төрийн харилцааны тал дээр чухал хүний нэг байв.

Япон Улсын цэрэг 1931 оны есдүгээр сарын 18-нд Мүгдэн хотыг довтолж, 1932 оны нэгдүгээр сарын 03-нд Манжуурыг эзэлснээр Хөлөнбуйрын нутаг болон баргууд нь Япон Улсын харъяалалд багтсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэгчдээс явуулж буй бодлого ЗХУ-ын үйл ажиллагаатай зөрчилдөх болжээ. Япон, Манжийн зүгээс хийх өдөөн хатгалгын цар хүрээ 1935 он гарсаар улам өргөжиж, Халхын сүм орчмоор 1935 оны нэгдүгээр сарын 26-нд Япон, Манжийн цэргүүд довтлон эзлэн авсанаар БНМАУ, Манжго улсын хоо­рондын харилцаа хурцадмал байдалд хүрээд байв.

Энэхүү үйл явдалтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэ нь Монгол Улс, Япон Улстай байлдах хүчин чадалгүй буурай улс бөгөөд ЗХУ-аас манайд туслана гэх боловч жинхэнэ Японыг довтлох үед туслах эсэхийг мэдэхийн аргагүй. Тиймийн тулд урьдаас бэлтгэлээ сайн хийж, Япон­той байлдахгүйгээр найрамдаж хоёр улсын төлөөлөгч солилцон суулгах арга бодохгүй бол эцэстээ манай улсад туйлын аюултай байдал тохиолдож магадгүй хэмээн Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол, Манжго Улсын хэлэл­цээрийн зэрэгцээгээр Японтой нууцаар харилцан өөрийн засгийн жинхэнэ бодлогоо мэдэг­дэх хэрэгтэй болсон тул хилийн чанадад нууц ажил­танг явуулах болжээ. Энэхүү нууц ажилтан нь барга гаралтай, олноо “Бүдүүн” хэмээн алдаршсан тагнуулч Ц.Өлзий байжээ.

Ц.Өлзийн мэдүүлэгт “1935 оны нэгдүгээр сард түүнийг Цэргийн ерөнхий сургуульд хэлмэрчийн ажилтай байхад Цэргийн яамны гуравдугаар газ­рын дарга Очирбат дуудан ирүүлж, “… Өлзий, та сур­гагчийн зааварласан ёсоор Замын-Үүдээр хил нэвтэрч Утай, Бээжингээр дамжин Хайлаар, Манжуур хүрч Баргын Эрхэмбат, хошуу туслагч Чулуун /Галдаа/ нартай биеэр уулзах хэрэгтэй…” хэмээн мэдэгдээд Ерөнхий сайд П.Гэндэнтэй биечлэн уулзуулахаар болжээ. Ц.Өлзий 1937 оны наймдугаар сард өгсөн хоёр дахь удаагийн мэдүү­лэгтээ “… Гэндэнгийн гэрт нь очиход … энэ бичгийг баргын Чулуун, Эрхэмбат нарт өгөөд тухайн хариуг авч ирэх хэрэгтэй гээд нэгэн орос дугтуйтай захидал бичгийг авч өгсөн…” хэмээжээ. Тагнуулын үйл ажиллагааны логикоор бол Ц.Өлзий тагнуулаар явахдаа Ерөнхий сайдтай уулзсан байж таарахгүй юм. Харин П.Гэндэн, Г.Дэмид нарын хэрэг гэгчийн холбоосыг үүсгэх үүднээс мэдүүлэгт нэр заан зориуд нэмэн оруулсан байж болзошгүй юм. Үүнээс гадна 1934 онд Баргын Чулуунтай холбоо бариулахаар явуулсан бололтой.

Тэрээр мэдүүлэхдээ, “…Өлзий би, өөрийн Засгийн газраас тусгай даалгавартай ирлээ гэхэд … Чулуун танаар ирүүлсэн бичиг бий юу гэсэн. Өлзий би, хил дээр баригдаж бичиг баримт надаас илрэх бол төрийн талаар аюултай болох учир тусгайлан бичиг захидал авч гараагүй…” хэмээн мэдүүлжээ. Улмаар Чулуун Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн явааг нотлох бичиг хэрэгтэй хэмээн зөвлөсний үндсэн дээр 1935 онд захидал үйлдүүлэн хүргэж очсон байж болзошгүй байна. Ц.Өлзий нь 1935 онд Ерөнхий сайдаас өгсөн нууц захидлыг Чулуунаар дамжуулан япон цэргийн эрх баригчдад хүргэж, захидлын хариуг авч ир­сэн байна. Энэхүү нууц ажиллагаа амжилттай явагдсанаар Манжго Улс “хилийн будлиан” гэгчийн маргаантай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа 1935 оны хоёрдугаар сарын 01-нд Монголын талд албан ёсоор мэдэгдэж, Монгол, Манжуурын бага хурлын 1935 оны зургаадугаар сарын 03-нд Манжуур өртөөнд эхлэх нэгэн шалтгаан болсон байж болзошгүй юм. Басхүү Ц.Өлзийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс Эрхэмбаттай уулзуулахаар хэд хэдэн удаа явуулж байсныг анхаарууштай юм. Энэхүү Баргын харьяаллын асуудал болоод Ц.Өлзийн талаар судлаач С.Баттогтох “… тэгэхээр энэ ажил Д.Сүхбаатарын үеэс холын зорилготой бодож боловсруулсан ДХГ ба Цэргийн тагнуулын чухал нарийн нууц ажиллагаа байжээ гэж үзэх үндэстэй…” хэмээсэн нь маргахааргүй зүйл биз ээ.


Эх сурвалж http://www.wikimon.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 160 61 62 63 6473 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр