Ишлэл:
neg iim yum FB yabj bn
Gym Fitness-д хичээллэгсэдийг ингэж ангилж болох юм
Чарлагсадын арми*Энэ бүлэгт хүнд жинд шунаж гүрээнийхээ судсыг чивчиртэл орилж штанг, гантил шахдаг хүмүүсийг хэлнэ секс,зодуулах,янцаглах, уухилах бүх төрлийн дууг чанга давтамжтай царайны төрөл бүрийн хувиралтайгаар сонсож харж болно таних тэмдэг явдал пээдгэр, харц дээгүүр.
Хэлбэрдэгсэдийн бүлэг*Энэ бүлэгт Бараг л дасгал хийхээс илүү толинд өөрсдийгөө шинжигсэд орно энд тэнд элдэв төхөөрөмжин дээр ганц хоёр оролт хийж дөрөв тав давтамжтай ойр орчмоо өөрийгөө ажиглана таних тэмдэг оролт бүрийн араас элдэв пос авч өөрийн зургаа цуглуулна.
Донтогчдын бүлэг*Энэ бүлэгт энэ спортод жинхэнэ дурлагсад хамрагдах бөгөөд ойр орчмын мисс хүүхэн мистер залуу хэнийг ч үл анзаарч стангандаа дурлаж цүнхэндээ түнтийтэл солонгос эмульс шиг том том савтай уураг амино кератин чихэж явагсад багтана таних тэмдэг гэдэс хэвлий мөр тохой бугуй бугалга хурууны үе өвч бүрэн тоноглогдсон байдаг.
Амьд адуу бүлэг*Энэ бүлэгт зааланд орж ирээл зам дээр гараал гүйгчид хамрагдах бөгөөд гүйлтийн зам дээр биш гадаа зам дээр байсан бол Налайх Багануурыг нарны зам дагаад хангалттай хүрчхээр зөвхөн гүйсээр байгаал өнгөрөөнө таних тэмдэг царай минчийж хөлс цуваастай зөвхөн гүйлтийн зам дээр байрлана.
Ял эдлэгсэдийн бүлэг*Энэ бүлэгт би ингэж өөрийгөө зовоох нь зөв ч юмуу ёоооооо болчийлдоо гэсэн царай гарган энд тэнд сууж харагддаг хүмүүсийг хэлнэ хааяа нэг ганц гантил баричаад бодолд дарагдаж зогсоно таних тэмдэг нь ээждээ загнуулсан хүүхэд шиг шантарсан царайтай.
тэр амьд адуу бүлэгт орохоор хэдэн охидууд манайд явдаг юм. гйүлтийн зам дээрээс бууж өгдөггүй ядаргаатай гарууд шүү.
+ Чавган царайтнуудын бүлэг - Энэ бүлэгт ихэвчлэн саяхан хичээллэж эхэлсэн хүмүүс багтана. Зарим тохиолдолд төрөлхийн ичимхий хүмүүс ч багтана. Дасгалаа хийж дуусаагүй атлаа хэн нэгэнд найр тавин төхөөрөмж, штангаа шууд өгчихнө. Намайг хараад байгаа болов уу гэсэн аятай байн байн бусдыг харна. Чангахан ч алхаж гишгэхгүй, тэрүүхэн тэндээ өөрсдийгөө болгоод явчихдаг завсрын бүлгийн хүмүүс юм. Гхдээ удахгүй энэ байдал нь арилж өөр бүлэгт шилждэг. Таних тэмдэг: Хэнд ч гай болохгүй, алсын буланд хүмүүсийн цөөхөн хийдэг дасгалыг хийж байгаа хөлс нь ихээр гоожсон, улаа бутарсан царайтай хүмүүс юм.