#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 10:43 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 47 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Мэдэх vv?
мэднэ 51%  51%  [ 21 ]
мэдэхгvй 49%  49%  [ 20 ]
Нийт санал: 41
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 6:48 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
1921 оны 7-р сарын 11-ий єдєр юу болсон юм бэ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 6:49 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Yнэндээ юу ч болоогvй. Дэлхий дахины хронологид ч, тэр vеийн тvvхэн баримт материалд ч энэ тухай юу ч тэмдэглээгvй байна. Харин 1922 оны 7 дугаар сарын 11-нд Журамт цэргийн наадам зохиожээ. Учир нь хэдэн хоног vргэлжилсэн бороо 10-ны єдєр зогсож 11-ий єдєр нартай сайхан болсон тул бєх барилдаж, морин цэргийн сургууль vзvvлж наадацгаасан байна.
Ийм учраас манай “Ардын хувьсгалын ... жилийн ой” хэмээн хєєрцгєєж бие биендээ 150 мянган одон медаль дамжуулан солилцоод байгаа тэмдэглэлт баяр маань vнэндээ Монголын тєвийн нутгаар нартай сайхан єдєр болсны ой юм.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 6:52 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Коммунистууд бол тvvхийг єєрийн vзэмжээр зохион найруулаад хvн мунхруулсаар байгаад сvvлдээ єєрсдєє тvvндээ vнэмшчихдэг сонин хvмvvс. Харин эл 1922 оны зун Монголд монгол коммунист байгаагvй учир эл наадамд єнєєгийнх шиг ач холбогдол єгєн биенийхээ энгэр дээр тємєр наацгааж байсангvй. Цэргийн яамны сайд Д.Сvхбаатар байсан тул ёслол ч энэ хvний наадам байлаа. Он тоололоо Олноо єргєгдсєн 12 он гэж тоолж байсан нь Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оныг шинэ тvvхийн эхлэл гэж vзсэн хэвээр байв. Энэ байдал 1942 он хvртэл vргэлжилж чухам Олноо єргєгдсєны 32 оноос нийтийн тоололд шилжиж, уйгаржин бичгийг кирил vсгээр сольжээ.

1911 оны тусгаар тогтнолын тєлєєх хєдєлгєєний жинхэнэ удирдагч нь Богд гэгээнтэн байсан бол 1921 онд гадаадын тvрэмгийлэгчдээс Монголыг чєлєєлєх хєдєлгєєний удирдагч нь бас л энэ хvн байлаа. Энэ хvн 1921 онд Монголын тєрийн тэргvvн буюу Хаанаар гурав дахь удаагаа єргємжлєгдсєн юм. Урьд жил нь барон Унгерн орж ирж Богд гэгээнтнийг хоёр дахь удаад нь хаан ширээнд нь залжээ. 1921 оны хэрэг явдлыг ямар нэгэн хувьсгал мувьсгал гэх санаа тэр vед хэнд ч тєрсєнгvй. Тэр дундаа “ардын” хэмээн тодотгох санаа хожим 1924 оноос буюу Хаан нас барсны дараа бий болжээ. Хувьсгалыг хийдэг, дотор нь ангилж ялгаж чаддаг мэргэжлийн байгууллага болох Коминтернээс 1921 оны Монгол дахь хэрэг явдлыг “хєрєнгєтний хувьсгал” гэж албан ёсоор тунхаглаж байлаа. Ингэж нэрлэх явдал 1928 он хvртэл vргэлжилжээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 6:54 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Tанийг хvсвэл vргэлжилнэ...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 6:57 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.26.04 1:06 pm
Бичлэгүүд: 1
Ишлэл:
Tанийг хvсвэл vргэлжилнэ...
хvсжийнаа


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.04 10:37 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.09.04 11:40 pm
Бичлэгүүд: 7
Байршил: japan.chiba ken
tuukh ch goyo shuu.tuukhee medekhgui bol oid toorson sarmagchin lugaa adil gej neg suut khun khelsen baidag.urgeljlluulekhiig khusch bainoo


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.04 9:13 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Уншиж, vргэлжлvvлэхийг хvссэнд талархал илэрхийлэе!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.04 9:15 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Ардын хувьсгалын тухай єнєєгийн ойлголт бvр хожим 1956 онд буй болсон юм. МАХН-ын тvvхийг бичих даалгавар гарч Тємєр-Очироор толгойлуулсан бvлэг ажиллаж энэ сайхан хувьсгалын “жинхэнэ” дvр зургийг гаргаж ирсэн байна. Yvний ємнє эх загварыг Лосол, Дэмид, Чойбалсан нараас 1934 онд хэвлvvлсэн “Монголын хувьсгалын товч тvvх”, академич Б.Греков, С.Козин тэргvvтэй бvлгээс 1955 онд хэвлvvлсэн “БНМАУ-ын тvvх” номоор буй болгожээ. Энэхvv ХХ зууны хоёрдугаар хагаст буй болсон тvvхийн дvр зургаар монголчууд єдгєє ХХI зуунд ч амьдарсаар явна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.04 9:17 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
1911 оны тусгаар тогтнолын тєлєєх их vйлсийн цаад шалтгаан нь Чин гvрний тєрийн эрхийг атгасан бэлбэсэн хатан Цv Ши байлаа. Тэрээр Хятадыг vндсэн хуульт хаант улс болгохоор шийдэн єєрчлєлт явуулж эхэлсэн ба чингэснээр Манж гvрэн Монгол хоёрын 1691 онд байгуулсан хэлэлцээр хvчингvй болж Монгол нь вассалийн гэрээт онцгой районоос Хятадын ердийн нэг хязгаар муж болон хувирсан байна. Энэ нь Монголын ноёд феодолуудын дургvйцлийг тєрvvлж “Шинэ засгийн бодлогыг” эсэргvvцэн босчээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.04 9:20 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
1911 онд Хятадад Цинхайн хувьсгал гарч Манжийн Чин тєрийг халж Хятадын бvгд найрамдах тєрийг тунхаглав. Чухам энэ далимаар VIII Жавзандамбаар удирдуулсан монголчууд “Бид Манжийн хааны хишгийг хvртэж байсан тул тvvнийг хамгаална, хариу єгєхгvй бол єєрийн тусгаар Монгол улсаа байгуулна” хэмээлдэн 1911 оны 12-р сарын 28-нд тусгаар Хаант тєрєє зарлажээ. Энэ бол шинэ vеийн Монголын тvvхийн эхлэл байлаа. Энэ онд 93 жилийн ой нь тохиож байна. Харин бид одоо болтол урьдын адил тусгаар тогтнолоо олсон явдлыг vл тоомсорлон vгvйсгэж нулимдаг хэвээрээ л байгаа.


Сүүлийн удаа chadraa 3-р сар.26.04 10:45 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.04 10:40 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
1921 оны хэрэг явдлын цаад шалтгаан нь Хятадын генерал Сю Шv Жан, Оросын генерал Унгерн Штэрнбэрг нар байлаа. 1920-оод он гэхэд Хятад нь хэдэн арван хэсэгт хуваагдан тус болгондоо аль нэг цэргийн хэнээтний гарт байв. Мань бяцхан Сю (ийм хочтой байсан) хамгийн нєлєє бvхий бvлгийн нэг болох Аньфуд хамаарч байсан байх юм. Тэрээр аугаа ихийг мєрєєдєх євчинд дайрагдсан нэгэн тул 1919 оны эцсээр дивиз толгойлсоор Хvрээнд тавьж орж иржээ. Монголд тємєр зам барьж, боловсролын орчин vеийн систем тогтоож, газар тариалан эзэмшиж, vйлдвэр хєгжvvлнэ гэсэн тєлєвлєгєє гаргасан байв.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.04 10:41 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Гэвч тvvнд vvнийг хэрэгжvvлэх мєнгє юу ч байхгvй аж. Яг л “Мянганы замархуу” юм ярьж явсан хэрэг. Энэ бvхнээ хэрэгжvvлэхийн бэлтгэл болгож Монголын автономт тєрийг юун тvрvvн тvлхэн унагав. Чухам vvнээс болж нэгэнт хаан ширээнээсээ мултарсан Богд гэгээнтэн тvрэмгийлэн орж ирсэн хятадуудаас салахын тулд гадагш нь тусламж дуудах бvлгvvдийг буй болгожээ. Энэ бvлгvvдийг эхэндээ дугуйлан гэдэг байснаа дараа нь нам гэж нэрлэх болов. “Нам” гэдэг маань єнєєгийнх шиг улс тєрийн нам гэсэн утгатай биш, харин “сэм хуйвалдаж нам босно” гэж тодорхойлогдсон “нууц бvлгэм” гэсэн утгатай байлаа.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.04 5:44 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.03 8:42 am
Бичлэгүүд: 89
Байршил: Улаанбаатар, МГЛ
onts sonirhol tataj baih chini... :?

_________________
sportnews.mn


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.04 6:53 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Ноёдын намынхан сэм Бээжин явж Америкийн консультай уулзан АНУ-ын засгийн газраас тусламж хvссэн байна. Тусламжийн захидлыг АНУ-ын консул Чарльз Тэннид хvргэж єгсєн хvн нь хожмын ерєнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар байлаа. 1919 оны 11-р сарын 15-нд Гаалийн хорооны жижиг тvшмэл С.Данзангаар толгойлуулсан Тvшмэдийн нам бас буй болов. Нилээд хожим энэ бvлэгт Цэргийн тvшмэл асан Д.Сvхбаатар ирж нийлжээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.29.04 7:19 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.28.03 12:29 am
Бичлэгүүд: 47
Байршил: харин?..... өрө&
oshoo oshoo... oshoo bain uu

_________________
Team SatisFactioN


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.04 4:35 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Мєн Консулын дэнжид Д.Бодоогоор ахлуулсан Ардын нам буй болсон байна. Угсаа гарал нь ердийн ард хvмvvсийн энэ бvлэгт Х.Чойбалсан мєн байв. Ард гэдэг маань сурвалж язгуур байхгvй гэсэн утгатай болохоос ямар нэг мэргэжил боловсрол хєрєнгє чинээний тухай асуудал биш юм. Тэр дундаа ард гэдэг нь ард тvмэн гэсэн ухагдахуунтай ямар ч холбоогvй ойлголт. Ядуу тайж ч байж болно, чинээлэг баян ард ч байж болно.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.04 4:38 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Тvшмэдийн ба ардын бvлэг 1920 оны дундуур нийлж Монгол ардын нам байгуулжээ. Учир нь аль аль бvлгийн гишvvдийн дийлэнх нь ард хvмvvс байв. Тэд Богдын шийтгэж єгсєн бичгийг аван тvvний даалгавараар Зєвлєлт Орос улсаас тусламж гуйхаар долоон тєлєєлєгчєє мордуулсан аж. Эрхvvд очсон хойноо хоорондоо ард тvшмэлээрээ салцгаан муудалцаж байсан баримт ч бий. Сонирхуулж хэлэхэд тєлєєлєгчид замын зардлаа тус болгондоо авсны дараа мєрийтэй тоглоомд нилээд дуртай Сvхбаатар тэр оройдоо зардлын мєнгєє мєрийнд алдсан тул гэрээ зарж, эхнэр хvvхдээ айлын пинд vлдээгээд явжээ. Энэ хvн 1923 онд нас барахдаа мєрийнд алдсан асар их єр vлдээснийг Засгийн газраас дарж цайруулсан байдаг.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.04 5:47 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.26.03 1:11 pm
Бичлэгүүд: 78
Байршил: "Бай"
Haha, mani Suhbaatar chini moriitei togloomchin baisan baih ni ee,

_________________
энгийнээс нарийн уруу


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.04 8:28 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Зєвлєлт засаг Богдын явуулсан залуусын хvсэлтийг яагаад ч хvлээж авсангvй. Монголоос хятадуудыг хєєж єгєх нь тэдний асуудал биш байв. Учир нь Монголыг тусгаар улс гэж тэд зєвшєєрдєггvй, Хятадын нэг муж гэж албан ёсоор vзэж байлаа. Хятад цэрэг Монголд байгаа нь Хятадын дотоод асуудал гэж тэд vзэж байв. Тэдний энэ vзэл 1946 он хvртэл vргэлжилсэн ба 1924 оны Караханы нууц гэрээгээр бvрэн батлагаажуулсан юм.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.04 8:43 am 
ZA ene medekhgui gej sanal ugsun 5 khun arai dendenee. Saran deer amidardag yum uu khaashaa yum??? But ichchlee. :redface:


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.04 10:06 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Гэтэл аз болж аугаа ихийг хийхийн мєрєєдлийн євчинд нэрвэгдсэн барон хэргэмтэй дэслэгч генерал цолтой Унгерн фон Штэрнбэрг гэгч “Манж, Монгол, Хятадын гурван хааныг ширээнд нь эргvvлж зална” гэсэн аугаа их тєлєвлєгєє зохиогоод эхний ээлж болгон 800 цэрэг толгойлсоор 1920 оны 10-р сард Монголд цємрєн орж ирлээ. Тэрээр 1921 онд Хvрээг хятадуус чєлєєлєн Богдийг хаан ширээнд залсан ба Манзшир хутагт Цэрэндоржоор ахлуулсан Засгийн газрыг буй болгожээ. Засгийн газрын тэнхимд Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нар багтаж байсан байх юм. Галзуу барон дараа нь Монголд байсан хятадуудыг хvйс тэмтэрч эхэлжээ. Чойрын дэргэд гамин цэргийг шудаж хvvрэн овоо босгосон нь хожим тавиад он хvртэл хvний хєсрий яс дvvрсэн хєндий байдаг байжээ. Чухам энэ vед Зєвлєлт засаг єєрийн цэргээ Монголд оруулахыг зєвшєєрєв. Гэхдээ хятадуудыг биш харин цагаантан оросыг Монголоос хєєхийн тулд шvv дээ. Иргэний дайнд ялагдсан цагаантнуудыг хил даван араас нь нэхэж цохино гэсэн vг. Ардын намын толгойлогч Бодоо Хvрээнд байгаа нєхдєє тєлєєлєн Хиагтад байгаа нєхєддєє бичсэн захидалдаа нэгэнт хєсрий хятадуудыг хєєх vндсэн ганц зорилго маань биелсэн учир улаан орос дагуулж ирэх хэрэг байна уу гэсэн утгатай анхааруулга илгээж байжээ.

1921 оны 7-р сарын 6-нд Улаан цэргийн тvрvvч Хvрээнд орж ирэв. Хэд хоногийн дараа Богд гэгээнтнээ гурав дахь удаагаа хаан ширээнд нь заллаа. Ноёдын, Тvшмэдийн, Ардын намууд шинэ буй болсон засгийн газарт тэнцvv хэмжээгээр оролцлоо. Ардын намын Бодоо ерєнхий сайд бєгєєд Гадаад явдлын яамны сайд болжээ. Тvшмэдийн намаас Данзан ерєнхий сайдын орлогч бєгєєд Сангийн сайд, Сvхбаатар Цэргийн яамны сайд болсон бол Дотоод яамны сайдаар да лам Пунцагдорж, Шvvх яамны сайдаар Бэйл Магсаржав нар томилогдсон нь Ноёдын намын тєлєєлєл юм. Сонирхуулж хэлэхэд Магсаржав бэйлийн хvv Дугаржав (хожмын дуучин) Тvшмэдийн намд байжээ. Ямар ч хувьсгал, тэр дундаа Ардын хувьсгал болсонгvй. Ард гаралтай Бодоо ерєнхий сайд болсон нь анхны тохиолдол биш байлаа. 1911 оны Засгийн газрыг Дотоод яамны сайд ард гаралтай Цэрэнчимэд толгойлж байсан юм. Бодоог ерєнхий сайдаа больмогц мєнєєх Ноёдын намыг тєлєєлж Бээжинд очин АНУ-аас тусламж гуйж байсан Жалханз хутагт оронд нь Засгийн газрыг толгойлж байлаа.

Ардын тєр, ардын засаг, ардын хувьсгал, ардын нам хэмээгч ард тvмнийг дундуур нь ангичлан ялгадаг мєнєєх хувьсгалт євчин vнэндээ Хаан нас барсны дараа буюу 1924 оны дундаас эхэлсэн юм. Энэ ажлыг газар дээр нь удирдаж байсан хvмvvс нь хасаг Рыскулов, буриад Ренчино, Амгаев зэрэг хvмvvс байсан ба тэдний хутган vймvvлэлт 1928 онд бvрэн ялалтдаа хvрсэн хэрэг. “Хєдєєний фракц” гэгчийг буй болгон тэдэндээ тєрийн эрх мэдлийг авч єгчээ. Богдын тєрийн vед Намнансvрэнгийн засгийн газарт Гадаад явдлын дэд сайд хийж явсан туршлагатай тvшмэл Цэрэндорж Ерєнхий сайдын vvрэг гvйцэтгэж байгаад 1928 онд нас барснаар “улаан тийрэнгvvд” дураараа тонгочих бололцоогоо нээжээ. Далимд сонирхуулж хэлэхэд єнєєгийн коммунистууд єєрсдийгєє аллага хядлага хийгээгvй, зєвхєн Коминтерн чингэсэн, харин ч єєрснєє хэлмэгдэж явсан гэж хєєрхийлєлтэй тайлбар хийдэг нь тvvхийн ямар ч vндэслэл байхгvй гvтгэлэг юм. 1932 онд ард тvмний бослого гарсны дараа Зєвлєлтийн большевик намын удирдлагаас Коминтернийг Монголд vйл ажиллагаа явуулахыг нь хориглосон аж. Коминтерн 1932 оноос 1943 онд албан ёсоор тарах хоорондоо Монголд ямар ч vйл ажиллагаа явуулаагvй. Гэтэл Лхvмбийн хэрэг гэх хомроголол 1934 онд, их аллага 1937-38 онд болсон шvv дээ. Аллага хядлага болгоны ємнє чингэхийг зааварласан МАХН-ын Тєв хорооны заавар тушаал хоёргvй нэг утгаар гардаг байлаа.

1921 оны 7-р сарын 11-нд юу ч болоогvй, тvvхэнд тэмдэглэгдэж vлдсэн юу ч алга. Харин маргааш нь буюу 7-р сарын 12-нд Зєвлєлт Оросын улаан цэргийг Монгол нутагт хэсэг хугацаанд байлгах хvсэлтийг ЗОУ-д тавьжээ. Эдгээр цэрэг 1924 он хvртэл Монголд байрлаж байсан юм.

1996 онд Засгийн эрхэнд гарч ирсэн Ардчилсан хvчин наадмыг Монголын тулгар тєр байгуулагдсаны 790 жилийн ой гэж зараллаа. Иймэрхvv зvйлд юун тvрvvн хятадууд туйлын эмзэг ханддаг. Хятадын элчин сайдаас “танай 790 жилийг мэдэхгvй учир дайллаганд чинь очихгvй, харин Ардын хувьсгалын 75 жил гэж байгаа бол очно” гэж тунирхаж байснаас гадна Бээжингийн ГЯЯ-ынхан мєн ийм утгатай анхааруулгыг Монголын элчин сайдын яаманд тулгаж байлаа. Тэд тусгаар Монголын олон жилийн тvvхийг vгvйсгэдэг ба Дундат улсын олон vндэстний их гэр бvлд багтаж байсан монголчууд 1921 онд коммунист сайхан зам руугаа орж єєрийн тусгаар тогтнолыг зарласныг Бээжин хvлээн зєвшєєрч байгаа юм гэсэн vзлийг баримтладаг билээ. Иймээс 790 жил буюу энэ онд 795 жил нь тохиож байгаа Тулгар тєрийн тухай яриа хєєрєєнд ихэд эгдvvцэж байгаа хэрэг билээ. Ардчилсан хvчнийхний Бээжингийн дургvйг хvргэсэн энэ муухай алдааг цаг алдалгvй засан залруулсан хvн бол хойтон жил нь ерєнхийлєгчєєр сонгогдсон Н.Багабанди юм. Наадам тvvний мэдлийнх байдаг тул Тулгар тєр, 1911 оны тусгаар тогтнол гэх мэтийн алдаа мадагтай улс тєрийн хувьд гаж буруу юмсын тухай тусгаар тогтносон бvрэн эрхт Монгол улсын тєр дахиж ярьж хєєрєхєє больсон.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.04 10:08 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.03 2:15 am
Бичлэгүүд: 28
Найр наадамд ясны дуртай монголчуудад ямар ч хамаагvй нэг баярыг тэмдэглэж цэнгэж наргиж байх нь тун чухал байдаг. Yvнээ тохиолдуулж ямар нэг хэргэм зэрэг пvнлvv хvртээд тvvнээ тэмдэглэн угаах нь амьдралынх нь гол ач холбогдлын нэгэн утга учир юм. Энэ сэтгэхvй дээр нь сайхан тоглосон улс бол тєвд, манж нар билээ. Зуны дэлгэр цагт Долоон хошуу даншиг наадам, Арван засгийн наадам зэргийг хийн баярлаж хєєрєн хоорондоо уулзацгаана. Yvнийг нь 1922 онд бас л нэг нартай єдрийг тохиолдуулан Цэргийн наадам болгон тэмдэглэжээ. Утга учир нь юу болохыг харин хожим коммунист тvvхчид зохиож єгсєн. Одоо бол зайлуул єєрснєє ч vнэмшчихсэн цохиж яваа. Yнэнд биш домогт дуртай, домгийн сэтгэлгээгээр ертєнцийг хэмжиж явдаг миний ард тvмэн мину зээ! Энгэр нь олон олон одон мядаал, медалионоор мялаагдах болтугай!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.04 8:30 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.10.03 10:46 pm
Бичлэгүүд: 238
Байршил: unidentified
za tegeed yor ni yas yuman deeree 1911 ond l mongolchuud tusgaar togtnoloo olsonshdee.... zugeer 21 ond kommunistuud l orj iree biz...odoo suragchdiin surah bichgen deer bgaa aihtar aldar gavya barag l deediin burhan tenger bolchihson bgaa suhbaatar, choibalsan geh met tovarishuud bol zugeer l yag odoonii manai kommunist namiin udirdlaguud shig hun unemshtel uursdiiguu duviilgechihsen garuud l bizdee.......gehdee bas orosuudiin mongold beleglesen yumnuudiiig ni uguisgeh argagui l de.....


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.04 12:53 am 
Medekhgui khunuusiin too 5-s 8 bolj ussun baina 8O 8O 8O (kheseg uilav :??: )


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.04 4:46 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.04 8:52 pm
Бичлэгүүд: 594
Байршил: buduunuud devjee
yu be ene chin. itgehed hezuu yum baina. Chadraa naadhiig chin hen bichsen yum be?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.17.04 7:20 pm 
10 hun medehgui gen uu ta nar tuux deer dandaa muu avdag baisan baih aa tee? hehhehehe.......


Дээд талд
   
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 47 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр