|
Гэтэл аз болж аугаа ихийг хийхийн мєрєєдлийн євчинд нэрвэгдсэн барон хэргэмтэй дэслэгч генерал цолтой Унгерн фон Штэрнбэрг гэгч “Манж, Монгол, Хятадын гурван хааныг ширээнд нь эргvvлж зална” гэсэн аугаа их тєлєвлєгєє зохиогоод эхний ээлж болгон 800 цэрэг толгойлсоор 1920 оны 10-р сард Монголд цємрєн орж ирлээ. Тэрээр 1921 онд Хvрээг хятадуус чєлєєлєн Богдийг хаан ширээнд залсан ба Манзшир хутагт Цэрэндоржоор ахлуулсан Засгийн газрыг буй болгожээ. Засгийн газрын тэнхимд Жалханз хутагт Дамдинбазар, Хатанбаатар Магсаржав нар багтаж байсан байх юм. Галзуу барон дараа нь Монголд байсан хятадуудыг хvйс тэмтэрч эхэлжээ. Чойрын дэргэд гамин цэргийг шудаж хvvрэн овоо босгосон нь хожим тавиад он хvртэл хvний хєсрий яс дvvрсэн хєндий байдаг байжээ. Чухам энэ vед Зєвлєлт засаг єєрийн цэргээ Монголд оруулахыг зєвшєєрєв. Гэхдээ хятадуудыг биш харин цагаантан оросыг Монголоос хєєхийн тулд шvv дээ. Иргэний дайнд ялагдсан цагаантнуудыг хил даван араас нь нэхэж цохино гэсэн vг. Ардын намын толгойлогч Бодоо Хvрээнд байгаа нєхдєє тєлєєлєн Хиагтад байгаа нєхєддєє бичсэн захидалдаа нэгэнт хєсрий хятадуудыг хєєх vндсэн ганц зорилго маань биелсэн учир улаан орос дагуулж ирэх хэрэг байна уу гэсэн утгатай анхааруулга илгээж байжээ.
1921 оны 7-р сарын 6-нд Улаан цэргийн тvрvvч Хvрээнд орж ирэв. Хэд хоногийн дараа Богд гэгээнтнээ гурав дахь удаагаа хаан ширээнд нь заллаа. Ноёдын, Тvшмэдийн, Ардын намууд шинэ буй болсон засгийн газарт тэнцvv хэмжээгээр оролцлоо. Ардын намын Бодоо ерєнхий сайд бєгєєд Гадаад явдлын яамны сайд болжээ. Тvшмэдийн намаас Данзан ерєнхий сайдын орлогч бєгєєд Сангийн сайд, Сvхбаатар Цэргийн яамны сайд болсон бол Дотоод яамны сайдаар да лам Пунцагдорж, Шvvх яамны сайдаар Бэйл Магсаржав нар томилогдсон нь Ноёдын намын тєлєєлєл юм. Сонирхуулж хэлэхэд Магсаржав бэйлийн хvv Дугаржав (хожмын дуучин) Тvшмэдийн намд байжээ. Ямар ч хувьсгал, тэр дундаа Ардын хувьсгал болсонгvй. Ард гаралтай Бодоо ерєнхий сайд болсон нь анхны тохиолдол биш байлаа. 1911 оны Засгийн газрыг Дотоод яамны сайд ард гаралтай Цэрэнчимэд толгойлж байсан юм. Бодоог ерєнхий сайдаа больмогц мєнєєх Ноёдын намыг тєлєєлж Бээжинд очин АНУ-аас тусламж гуйж байсан Жалханз хутагт оронд нь Засгийн газрыг толгойлж байлаа.
Ардын тєр, ардын засаг, ардын хувьсгал, ардын нам хэмээгч ард тvмнийг дундуур нь ангичлан ялгадаг мєнєєх хувьсгалт євчин vнэндээ Хаан нас барсны дараа буюу 1924 оны дундаас эхэлсэн юм. Энэ ажлыг газар дээр нь удирдаж байсан хvмvvс нь хасаг Рыскулов, буриад Ренчино, Амгаев зэрэг хvмvvс байсан ба тэдний хутган vймvvлэлт 1928 онд бvрэн ялалтдаа хvрсэн хэрэг. “Хєдєєний фракц” гэгчийг буй болгон тэдэндээ тєрийн эрх мэдлийг авч єгчээ. Богдын тєрийн vед Намнансvрэнгийн засгийн газарт Гадаад явдлын дэд сайд хийж явсан туршлагатай тvшмэл Цэрэндорж Ерєнхий сайдын vvрэг гvйцэтгэж байгаад 1928 онд нас барснаар “улаан тийрэнгvvд” дураараа тонгочих бололцоогоо нээжээ. Далимд сонирхуулж хэлэхэд єнєєгийн коммунистууд єєрсдийгєє аллага хядлага хийгээгvй, зєвхєн Коминтерн чингэсэн, харин ч єєрснєє хэлмэгдэж явсан гэж хєєрхийлєлтэй тайлбар хийдэг нь тvvхийн ямар ч vндэслэл байхгvй гvтгэлэг юм. 1932 онд ард тvмний бослого гарсны дараа Зєвлєлтийн большевик намын удирдлагаас Коминтернийг Монголд vйл ажиллагаа явуулахыг нь хориглосон аж. Коминтерн 1932 оноос 1943 онд албан ёсоор тарах хоорондоо Монголд ямар ч vйл ажиллагаа явуулаагvй. Гэтэл Лхvмбийн хэрэг гэх хомроголол 1934 онд, их аллага 1937-38 онд болсон шvv дээ. Аллага хядлага болгоны ємнє чингэхийг зааварласан МАХН-ын Тєв хорооны заавар тушаал хоёргvй нэг утгаар гардаг байлаа.
1921 оны 7-р сарын 11-нд юу ч болоогvй, тvvхэнд тэмдэглэгдэж vлдсэн юу ч алга. Харин маргааш нь буюу 7-р сарын 12-нд Зєвлєлт Оросын улаан цэргийг Монгол нутагт хэсэг хугацаанд байлгах хvсэлтийг ЗОУ-д тавьжээ. Эдгээр цэрэг 1924 он хvртэл Монголд байрлаж байсан юм.
1996 онд Засгийн эрхэнд гарч ирсэн Ардчилсан хvчин наадмыг Монголын тулгар тєр байгуулагдсаны 790 жилийн ой гэж зараллаа. Иймэрхvv зvйлд юун тvрvvн хятадууд туйлын эмзэг ханддаг. Хятадын элчин сайдаас “танай 790 жилийг мэдэхгvй учир дайллаганд чинь очихгvй, харин Ардын хувьсгалын 75 жил гэж байгаа бол очно” гэж тунирхаж байснаас гадна Бээжингийн ГЯЯ-ынхан мєн ийм утгатай анхааруулгыг Монголын элчин сайдын яаманд тулгаж байлаа. Тэд тусгаар Монголын олон жилийн тvvхийг vгvйсгэдэг ба Дундат улсын олон vндэстний их гэр бvлд багтаж байсан монголчууд 1921 онд коммунист сайхан зам руугаа орж єєрийн тусгаар тогтнолыг зарласныг Бээжин хvлээн зєвшєєрч байгаа юм гэсэн vзлийг баримтладаг билээ. Иймээс 790 жил буюу энэ онд 795 жил нь тохиож байгаа Тулгар тєрийн тухай яриа хєєрєєнд ихэд эгдvvцэж байгаа хэрэг билээ. Ардчилсан хvчнийхний Бээжингийн дургvйг хvргэсэн энэ муухай алдааг цаг алдалгvй засан залруулсан хvн бол хойтон жил нь ерєнхийлєгчєєр сонгогдсон Н.Багабанди юм. Наадам тvvний мэдлийнх байдаг тул Тулгар тєр, 1911 оны тусгаар тогтнол гэх мэтийн алдаа мадагтай улс тєрийн хувьд гаж буруу юмсын тухай тусгаар тогтносон бvрэн эрхт Монгол улсын тєр дахиж ярьж хєєрєхєє больсон.
|