#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 3:56 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 903 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 126 27 28 29 3035 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.12 12:58 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Ө.мэнд...
Магадгүй 5 таван жилд эсвэл 10 арван жилээр Монгол хүний бие организм, сэтгэлзүйг судалж, үнэлэлт дүгнэлт өгч байдагсан бол өдийд их өөрчлөлт анзаарагдах нь илт л дээ. УБ-д амьдардаг хүн, Аймгийн төвүүдээр амьдардаг хүн, хөдөө сумдад амьдардаг хүн гээд өндөр түвшинд, нарийн шинжилгээ хийлгүйгээр зүгээр л ярилцаж, ажигладахад үнэндээ л хувьсал ажиглагддаг гэж болно дөө хэхэ...

Дүрсийг нь үзэлгүйгээр сайхан соноод, сэтгэлдээ ургуулаад суу даа... Бас л сайхан болно шүү...

Ер нь Монгол хүн бүр нүдээ аниад сэтгэлдээ Эх орноо ургуулан төсөөлөхөд өндөр технологи, шинжлэх ухаан, төвлөрсөн том хот, шигүү хүн ам төсөөлөгддөггүй байтал тэр төсөөлж, ургуулсан сайхан эх орондоо дургүй, бурангуйгаар яах гэж дуудаад байдаг байнаа...

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.12 6:58 pm 
Оффлайн
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Нэгдсэн: 11-р сар.11.10 11:36 pm
Бичлэгүүд: 399
Сайхаан сайхан. Монгол газар нутаг минь сайхан, хөдөө нутаг луу хүлгийн жолоо залж замд явах л хамгийн сайхан,
аргалын утаа үнэрлэх сайхан, үнээ саах сайхан, жимс түүх сайхан, шөнийн оддыг ширтэх сайхан, хадаг барьж золгох сайхан, мөнгөн аяганд мэлтэлзэх сүү уух сайхан, буурлуудаас үг сонсох сайхан, хамрын тамхи үнэрлэж найтаах сайхан,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.12 5:02 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Ө.мэнд...
Сар шинийн өмнө нэг сайхан сэтгэлээ огшоогоод, бардамнаад авнаа. Тэртээх 4 жилийн өмнөхийг эргэн саная. Монгол хүн бүр айсан, эмээсэн, зовсон, гэнэтийн цохилтонд орсон гэвч удалгүй баярласан, бахадсан, онгирсон, хөөрсөн...

Мэдрэмжийг дахин мэдэрмээр байна даа залуус минь... :wd:

Лондон хүрэх зам хэдий хол ч Аргамаг хүлэгийнхээ шандсаар дэлхийн дайтыг дайлж болсон юм чинь... Одоо гүйцээнээ

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.12 8:35 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
сонгууль, олимп ахин ар араасаа цуврах цаг ирж дээ ахиад,
мглчууд өнгөрсөн 4 жилд хэр сургамж авсан нь энэ зун л харагдах нь дээ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.19.12 10:18 pm 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.27.10 8:06 pm
Бичлэгүүд: 1995
,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 3:09 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Сонгууль дөхөхөөр жаахан солиорноо хаха

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол-Язгуур урлаг" таван хамтлагийн нэгдсэн тоглолт
Зураг

Сэтгэл догдлоод л, ямар гайхалтай орчин, ямар гайхалтай хөгжим хэмнэл, ямар гайхалтай омогшил, огшил, ямар гайхалтай уухайн түрлэгтэй болох болдоо гэж бодохоос сэтгэл гэгэлзээд үдшийн 18:00 цагийг тэсэн ядан хүлээсээр, хоцролгүй яг цагтаа бэлэн байхыг хичээсээр хүрэх газраа ирлээ.
Урьд өмнө нь олон удаа орж гарч байсан хэдий ч өнөөдөр МҮЭСТО-н тоглолтын индэр болоод доторх уур амьсгал нэг л өөр шүү. МУЕрөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж хаалтын тоглолтыг үзсэн нь тоглолт үзэхээр ирсэн олныг баярлуулаад авлаа.
Зураг

Тоглолтын салхийг хагалж Монгол уламжлалт хөгжмийн зэмсгийг бусад орны уламжлалт хөгжмийн зэмсэгтэй гайхалтай хослуулж, сүрлэг хөөмий, уламжлалт хөг аялгуугаар бүтээлээ голлодог "Хөсөгтөн" хамтлаг "Таван тэс" хөөмий уран бүтээлээ beatbox Бачкагийн хамтаар толилууллаа. Тоглолт дөнгөж эхэлж байгаа хэдий ч үзэгчдэд бие халаалт хэрэггүй байлаа, тэд шууд л буцалж эхэлсэн.

Дараагийн бүтээл МУ-ын морин хуурын чуулгын дэргэдэх, этножазз хэмээх жазз урсгалыг уламжлалт урлагтай хослуулан тоглодог "Арга билэг" хамтлагийн "Өгүүлэл" хэмээх бүтээл байлаа. Тоглолтын зураглал, гэрэлтүүлэг үнэхээр гайхалтай байсаан. Намуухан хэмнэлтэй этножазз бүтээл огшиж байсан үзэгчдийг хэсэгхэн зуур тогтоох аядсан ч "Өгүүлэл" уран бүтээл дуусахад эргээд л огшил, омогшил, бахархал садрав. Үргэлжүүлэн "Саруул тал" бүтээлээ тоглосон.

Арга билэг хамтлагийн 2 бүтээлтэй залгаад ардынхаа урлагаар голлон тоглодог, хоёр чавхдаст морин хуурыг гаргууд эзэмшсэн, таван хамтлаг дотроосоо дан эрчүүд гэдгээрээ бас нэгэн ялгарал бүхий "Домог" хамтлаг "Хартай сарлаг" хэмээх бүтээлээрээ үзэгч биднийг тал хээр нутаг, хангай хээрээр эгшин зуур аялуулж орхисон. Мөн "Алтан говь" бүтээл дэндүү гайхалтай байсан.

Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй, хамгийн олон гишүүнтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэгдэхээс гадна нүүдэлчдийн хөгжмийн урлагийг орчин цагийн сонгодог болоод хипхоп урлагтай чадмаг хослуулж байгаа "Жонон" хамтлаг "Баруун Монгол" бүтээлээ эхлүүлэхэд үзэгч бидний эх нутгийн аялал үргэлжилсээр баруун хязгаар нутгаар нулимс мэлтэлзүүлэн аялсаар байлаа. Уярч, хайлсаар суусан үзэгчдийг хөнгөн хэрнээ, цоглогхон хэмнэлтэй "Өвөл" уран бүтээл тэр дор нь танхимд авчирч орчноо мэдрэн, хэмнэл даган намбалзахад хүргэв хэхэ.

Түргэн хэмнэл, хурц, түрэмгий өнгө аясыг ардын урлагтай хослуулан язгуур урлагийн шинэ түүхийн эхийг бичсэн, таван хамтлаг дундаас ууган нь хэмээх тодотголтой "Алтан Ураг" хамтлаг "Үдэлт" бүтээл... за ёстой гэнэтийн гэхэд гэнэтийн, цочир гэхэд цочир хэмнэл дуугаралтыг нүргэлүүлж МҮЭСТО-г нураахад ганц хуруу л дутсан даа. "Moon dance" нэрнээсээ л ойлгомжтой байх Монгол гэрийн тооноор бүртийх сарыг би төсөөлсөн, түүн дээгүүр алхалж байна гэж бараг л зүүдэлсэн.

Ийнхүү тоглолт үргэлжилсээр л "Хөсөгтөн" хамтлаг "Алтаргана", "Тоорой банди" бүтээлүүд, "Арга билэг" хамтлаг "Тунгалаг буянт", "Алсын газрын зэрэглээ" бүтээлүүд, "Домог" хамтлаг Сособарам гавьяатын хамтаар "Монгол хүн" шүлэглэл бүхий бүтээлээр дотор огшоож, "Quutamo", "Түмэн агтны төвөргөөн" бүтээлүүд, "Жонон" хамтлаг "Mongolz", "Зөн" бүтээлүүд, "Алтан Ураг" хамтлаг "Хөх толботон", "Сонсгоод" бүтээлүүд, "Хөсөгтөн" хамтлаг "Хөсөгтөн", "Монгол" бүтээлүүдээсээ тус тус тоглосноор бие даан тоглосон хэсэг өндөрлөлөө. Тоглолтын дундуур зураг дарах, бичлэг хийхийг зөвшөөрөхгүй байсан хэдий ч өөрийн мэдэлгүй аппаратаа гарган ганц нэг зураг дараад авчихсан гэж болохоор байлаа хэхэ. Гэхдээ энэ олон гайхамшигтай залуусынхаа хүч хөдөлмөр, ухаан оюуныг хүндэтгэж байгаа, шаардлагыг ч ойлгож хүлээж авсан. Яааа гэхдээ л тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ огшоод өөрийн мэдэлгүй шахам явж байна лэ...
Зураг

За дээрх уран бүтээлүүд явж байх дундуур санаанд оромгүй сайхан үзүүлбэрүүд их гарсан даа. Шуранхай хамтлагийн гишүүд уянгалаг хоолойгоор танхимын жаврыг үргээлцэж, дэлхийд гайхагдсан Монгол хоолойгоор Чимэдцэеэ, Норовбанзад хэмээ бидний бахархалт дуучид дуулж, Улаанбаатар чуулгын гайхалтай сор болсон бүжигчдийн гайхалтай найруулгатай бүжгийн үзүүлбэрүүд, орчин цагийн залуусын зоригийг бадрааж яваа Gee, хөгжим бүжгийн коллежийн оюутан залуусаас бүрдсэн Виолончелийн чуулгынхан гээд ярих юмгүй сайхан зохицол, агуулга сайтай зохиомжууд гарсан юмдаа.
Зураг

Өэлүн эхийн сургааль номлолоор бүтсэн багцалсан таван сум мэт, атгасан гарын таван хуруу мэт нэгдэж, нийлэн "Жалам хар" уран бүтээлийг танхим талхилж, үзэгчид үймэн шагштал тоглов. Сэтгэл хөдлөн суудлаасаа босч зогссон бид алгаа ташин, зогссоор л... зогссоор л...
Монгол залуус бүрийн сонсож, цээжилж өссөн "Алтайн магтаал"-ыг тавын таван хамтлаг, таван өөр урсгал чиглэлээр, нэгэн ижил хөгжмийн зэмсгийг ашиглаад, өнгө аяз дарвхардуулахгүйгээр тоглоход за ёстой нээрээ юу хэлүүлэх гээ вэ? л гэж хариулмаар тансаг, гайхамшигтай.
Зураг
Цэнгүүнийг санаачлагч, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Догмидийн Сосорбарам

Зиак нэг ийм гайхалтай үдшийн гэрч болоод авав. Хийморь лундаа юугаан сэргээж, шинийн нэгний өглөө наран ургахыг харсан мэт л байлаа... Жил бүр уламжлал болгоод яваасай гэж дотроо бодож байв. Тоглолтыг санаачилсан Сосорбарам гуай, санаачлагыг дэмжиж ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч болоод тоглолтыг дэмжиж, санхүүжүүлсэн байгууллагуудад гүн сэтгэлээсээ талархаж байна даа.
Амьдралдаа үзэж, харж байсан тоглолтуудаас хамгийн гайхалтай найруулга, дэглэлт, зохион байгуулалт, уран бүтээлүүд байлаа. Энэ их хөгжмийн зэмсэг, дуу дамжуулагч, өсгөгчүүдийг хэрхэн зохицуулж, цаг хэмнэн, үзэгч биднийг уйдаахгүй шийдсэнийг нь бодохоор мөн л огшиж суулаа. Тэсэлгүй уулга алдаж, алга ташсан үе ч байлаа.
Ямартаа ч энэхүү 2 удаагийн тоглолтоор ДВД гаргана гэж мэдэгдсэн. Тэгэхээр тэсэн ядан хүлээх л үлдлээ дээ. Бэлгийн ажил хийхээс ч илүүтэй мэдрэмж авчихлаа гэж хэлбэл нээх дэгсдүүлэггүй сайхан зүйрлэл болно байх гэж бодном.
Багачуудаа дагуулж ирсэн, өтгөс буурлуудыгаа дагуулан ирсэн хүмүүст дотроо баярлаж суув, улс улсын консул/төлөөлөгчид ярайсан харагдана лэ... моньднуудын тэр хөөрч, хөвөлзөж байгааг хэхэ.

Мөн эдгээр хамтлагууд дээр хилийн чанадад аж төрж байхдаа, хилийн чанадад үүсгэн байгуулсан "Бөртэ" гэж хамтлагийг мартаж болохгүй. Тэд маань харин тоглолтонд оролцоогүй шалтгааныг мэдэхгүй ч яваандаа нэгдэнэ байхдаа.
Үнэхээр бахархав, омогшив.
Болдогсон бол бид бүгдээрээ энэ мэдрэмжийг аваасай, дотроо арзагануулаасай, Монгол омогшилтой болоосой гэсэндээ ийн алиавтар, уртхан, үг өгүүлбэрийн цуглуулга хийчихлээ хаха:

Зааз тэгээд энэ өндөр сэтгэгдэлтэйгээ сар шинээ угтаж, сайхан шинэлнээ.
Анд нөхөд, ахан дүүс, амраг хосууд, айл гэр бүр сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй...

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 3:17 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Оройн мэнд,
нүдэнд харагдтал бичдэг хүн ээ?
Гоё юмаа, нэг тэгж сонсож үзэх юмсан

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 4:02 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
энэ нээрээ лайтай болсон байхаа, уул нь үзмээр л байсан, даанч ханиад хүрчээд миараад үзэх боломж гарсангүй, муу хогийн ханиаднаас болж нээрээ хайран юм.... 3 жилийн өмнө Миланд байхад Алтан ураг нэг удаа ирж тоглож байсан, үнэхээр лайтай байсан, энд тэндээс баахан монголчууд цуглачихсан бас дээрээс нь нэлээд хэдэн гадныхан, италичууд ирж үзэж сонирхчихоод их өндөр сэтгэгдэлтэй буцаж байсан даа.... тэгэхэд бид бол Монголчууд гэдэг омогшил маань тэнд байсан бүх Монголчуудыг тодорхой хэмжээнд өдөөж өгч, бахархах омогших гэх мэт мэдрэмжүүд өгч байсан... ялангуяа Жалам хар аялгуу, тухайн үед гадны оронд байж, эх нутгаа санагалзаж байсан оюутан бидний сэтгэлийг хөөргөж, зүрхийг дэвсүүлж байсан сан, ямар сайндаа бид нар дахиулья дахиулья гэж 3 удаа дахин тоглуулж байхав, 3 удаа Жалам Харыг уянгалуулсан ч гэсэн, удаа бүрт нь өөр өөр гайхамшигтай мэдрэмж өгж байсан нь үнэхээр сэтгэлд бат хоногшжээ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.12 8:03 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.28.05 9:24 pm
Бичлэгүүд: 199
Байршил: The Black Sea
sainu! mongold biodiesel xeregle garsn bolovuu? bi sain medku bnldaa gexdee urjigdar bio-engineering-yn talar documentary uzleeldee, UK and USA-d nileen xeregledg bolood udagui, mongoliin ter utaany asuudalyg biodiesel-r bas neg shiidej bolx yum shg sanagdlaa. Teged bologui ter natural vegetable oil gargadg bolchix yum bol, orosoos bnuu xyatadaas benzine avaxgui uursduu mashina ajiluulad, saixn saixn bolomj bgam shg, uzsn kinonyxa neryg martchixjee gexdee http://topdocumentaryfilms.com/ -ees uzsn, iishe orj xayada documentary uzej bgare! ix goy documentary movies baiga...biodiesel-yg sudlaarai!

_________________
H2O


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.12 8:24 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.28.05 9:24 pm
Бичлэгүүд: 199
Байршил: The Black Sea
Ишлэл:
Өдрийн мэнд...
Хүйтэн юмаа хүүр гэж. Угаалгаад хонуулчихсан чинь тэс хөлдүү машин, шатахуун түгээгүүрийн гадаа очоод банк нь онгойдоггүй байна шд хаха.
Хүйтэн ч байна даа ойрд. Таван ЕС-д тависан будаа хөлдөхгүй ээ... гэдэгсэн. Ядахад хүйтэн байхад өдөр бүр цагаан хоол ирлээ гэх дуун ажлын өрөөний хаалгаар цуурайтах юм. Нийгүүлсэн цагаан хоолтон болж, эрүүл мэнддээ анхаарах сэтгэлтэй хүмүүс бас бий манай хамт олон дотор. Гэм нь тэгээд махчин мануусаасаа арай олон тоогоор сульдах, ханиах нь илэрээд байгаа талтай.
Төрөл бүрийн хоол гэсээр бас нэг эгч орж ирнэ тахиа, гахай, үхрийн махтай, чинжүү, кимчи, халуун ногоотой л гэнэ. Хоолой ам халуу дүүгүүлж орсон хэрнээ дэлгүүр гараад ирэх хооронд ходоодноос бусдыг нь хөлдөөчих шахах юм.
Хахир хүйтэнд дассан дадсан, дулаан илчтэй махан шөл, гурилаа идэхэд муугүй шүү дээ. Доорх жиргээ анхаарал татлаа. Хоолны бизнес ч дутахгүй ш**на даа.

Ишлэл:
Монголд дээрээсээ 2-рт ордог эмийн төлөөлөгч компани 3 сая евро борлуулалт хийсэн байна. Дахиад 5 ийм акул байгаа гэвэл том зах зээл бна.
Код:
https://twitter.com/bagpaa
(Доорх зүйлсэд бага ч гэсэн хамааралтай л гэж бодов.)
-Нэмэлт тэжээлүүд их худалдаалагддаг болсон
-Курс буюу цуврал журмаар уух ёстой сүлжээний гэх тодотголтой эм бэлдмэлүүд асар их болсон
-Бөөний болоод жижиглэн худалдааны ашиг хонжоочид бас багагүй өслөө /өвчин зовлон тэдний хувьд гэрэл гэгээ аятай хаха/
-Мэдэхгүй мэдэхгүй өвчин эмгэг, халдвар, саатал, гажиг дуулдаад байдаг болсон...

Хөдөө талаа харж үлдсэн хэд маань цус ойртох дөхөм хүнгүйдэж байхад, Улаанбаатарт бид хувьсалд исэл урвал бүхий утаа тортог, эсэн бусын эм тарианд дасаж, зохицсоор л... Нүдний өмнө илэрэх илүү дутуу эрхтэн, хэлбэр дүрс гараад ирэх вий дээ сда...[/color]
sanal neg bnaaa, mongolchuud uursduu sain sudalgany xumuste bolmoor bnaaa, jooxn yum l bolongut anti-bacteria uuu geed emchas exled jiriin xumuus meddg yumshg yaridg bsn, odo bolisn bailguide? emiin business bol sain yavna xerevee mongol ene chigeeree utaandaa daragdaad, usa, china gex met xuchirxeg ulsuudin door yavaad, ard tumende sain eruul mendiin xalamj tavixgui, bayn n yaduga ideed, yaduu n busdaa 'zovogod' xun bolgon arxi tamxi, avgai xuuxen oims shige idleestei bol mongol ern yavaxguiee, ix orondo ochij ajilj amidarmaar bn getel chronic disease esvel tarxinii turaal, xomsdoltoi bolchix ged bxiin, amidrax batalgaa mongold bxgui gexed xelstexgui l baix, busad democrat usliig bodvol mongol zaluuxan, tiimes xugshin democrast ulsuudaasaa surax xeregte tiime? bi bodool baidiin, ene erdemten merged xumuus n yu xaagur xiij yavdiim boldooo, mongold health+tech+political sciences mash xurdastai xugjix xeregte, gants economy+politic geed buten 10aad jil bolsn, negnyx n amidral deerdeed negnyx n doroidsn, ulsaaraa xuvaagdad, busdiin xool und bolchixgui l yumsn..Elbegdorj-yn xuvid yu bodoj bnda? ene blogo bitgii ustgaarai! miny top-d bdiinshde :) zia teged zaluu min biched baigaarai, odoo l neg sanal bodol sonirxol oirxn yum shg sanagdaj bx chineee :p toglolt xarin ix goy bolsn suragtai, bi tugsux geed, neg yumny ard garax geed gogdlood ch baigam shg aigaad ch baigam shg, oird mongoloo barg zuudeldg bolsn gexuu, ochij xuvi nemeree orulax yumsn, xuduu ochood ailiin xuuxduded l yadj basic english zagad, unshdag bichdeg oilgodog bolgochvol, mongold unete tsaitai surguid surch baisnaas gereere sursan n deer ch yumshg..xamagui ix yum medej, chuluutei setgej, tsag xojix ch yum shg...

_________________
H2O


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.28.12 7:49 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.28.05 9:24 pm
Бичлэгүүд: 199
Байршил: The Black Sea
http://goy.mn/#!/монголчууд-анх-удаа-би ... -гоё-ш-дээ

_________________
H2O


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.12 2:38 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Буна Melxy. Яасан их зөрчилдөж байна даа. Яг л шатаар өгсөх үү, уруудах уу гэдэг үетэй хүн бүр амьдралдаа, алхам тутамдаа тулгарч байдаг дөө. Дөнгөж эхэлж байхад сайхан хэрнээ бас их хол мэт санагддаг, шатаар өгссөн бол үргэлж хоёр талтай болж ирдэг, өгсөх эсвэл уруудах...
Сургуулиа төгсөх, боловсон хүчин болчихсон гэж өөрийгөө мэдрэх, толгой мэдэн шийдвэр гаргаж, өөрийн амьдралаа өөрөө цаашид авч явахыг хүсэх, санаанд багтах хоёр зэрэгцээд л, болохгүй таалагдахгүй байгаа бүхнийг бушуухан шийдчихмээр болж ирээд л, хамааралтай, хамааралгүй үйлдэл, үйл явдал бүхэн анхаарал татаад, яагаад хэн нэгэн гүйцэтгэж, шийдэхгүй байгааг гайхан, өөрөө давхиад оччихмоор санагдаад л, яагаад би ганцаараа ийм юм бол энэ хүмүүс арай ч дээ хэмээн бусдад гоморхоод л...

Био түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшний үйлдвэрлэл, нефтийн олборлолт, үйлдвэрлэл, боловсруулалт гээд... Хүмүүс яриад байдаг. Энэ талаар тэгэж их сонирхоогүй болохоор бас сайн хэлж мэдэхгүй байна.
Ганбямба гишүүний хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа ажил их дэмжүүштэй юм байнаа. Шинжилгээ, судалгаа хийгдээд арга технологи нь бэлэн болчихсон юм байна. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд гаргах алхам руугаа орж байгаа гэж ойлголоо. Хамгийн эмзэглэмээр, хамгийн хүнд үе дээрээ ирж байна даа. /Уг нь дэлхийн улс орнуудын жишигт энэ алхам хамгийн аз жаргалтай, бахархалтай, хамгийн амттай хэсэг нь байдаг шиг байгаан/
Нутгийн урдуур бужигналдаад байгаа уурхайн орд эзэмшигч компаниуд бол өнөөгийн аргачлалаар олборлож байгаа түүхий эдээ аль болох боловсруулахыг эрмэлзэж байгаа. Үүний дагуу хийн түлшний үйлдвэр байгуулж байгаа, хийн түлшний хэрэглээг өргөн дэлгэрүүлсэнээр агаарын бохирдол болоод эдийн засгийн ач холбогдлоороо + үр дүн авч ирнэ гээд байгаа. /Мөн л төр нь түрдэг, дэмждэг, ард иргэд нь ойлгодог, өмөөрдөг дээрээ гацаастай/
Дарханд нефт боловсруулах үйлдвэрийн шавь тавиж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Ирэх 2 жилдээ багтаад дотооддоо нефтээ боловсруулдаг болох горьдлоготой байгаа. Үнэхээр ач холбогдолтой том алхам гэж бодоод байгаа би хувьдаа. /Нефть импортлогчид гэх аварга загаснууд хоолноосоо салахгүйн тулд үгүй хийчихгүй гэх баталгаа үнэндээ байхгүй харамсалтай нь/
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхинаас эрчим хүч гаргах тал дээр нэлээд судалгаа, шинжилгээ явагдаад манай орны хувьд нийцэхүйц боломжийн бүс, байршил олддоггүй тухай хальт сонсож байсан юм. /муйхараар бодоход бол боломжийн л санагдаад байдаг юм. Зүүн болоод урд хэсгээр оршин тал газруудад ялангуяа/
Голын урсгал урсац ашиглаж эрчим гаргах гэж оролдсон хэд гурван оролдлого бүтэлгүйтэж, ганц нэг нь алдаг оног ажиллаад байгаа. /Уг нь бас л болох асуудал. Өөрсдийн бодлого, шийдвэр, анхаарал хандуулах чадвар муугаас л энэ/

Зүгээр мэдээллийн чанартай л сонсож байсан зүйлсээ бичив. Ажаад байхад Монгол залуус, Монголчууд бас сэтгэхгүй, хийхгүй гээд хойш суугаад, харанхуй ходоод царайлахгүй байгаа.
Сэтгэлзүйн хувь сэргэлт, нээлттэй байдал хэрэгтэй. Гэхдээ сэтгэц мэдрэл талаасаа бус бодол эргэцүүлэл, боловсруулалт хийх, түүнийгээ нээж, илэрхийлж гаргах тэл дээр. Нэг ёсондоо Монгол хүмүүст өөрсдөд маань асуудал байна өө.
Бэртэгчин, аминчхан, хувиа хичээсэн, өнөө маргаашаа аргацаасан сэтгэхүйтэй, алсын бодлого, хандлага гэж бараг л байхгүй гэмээр... Арга ч үгүй л дээ сэтгэлзүйн хувьд итгэл үнэмшил, дүрслэл байхгүй зөвхөн биет эдлэл, эд зүйлсээр амжилт, ололтоо харж байхад яаж олныг хамарсан, амжилт үр дүн гарах вэ дээ.
За юуч биччихэв өөрөө ойлгодоггүй :mrgreen: . Хэсэг хугацааны дараа уншиж тунгаагаад арай цэгцтэйгээр, санаагаа илэрхийлнээ.

Зураг
Ер нь бол 10-хан цифрийг нийлүүлж, хольж хутгаж, дэс дараалалд оруулсанаар өнөөгийн хүн төрөлхтөн бидний тоолж, хэлж мэдэхгүй тоо, хэмжээсийг бүтээж байна. Үүн шиг Монгол хүн бүр цөөхүүлээ ч гэсэн ялгарч, онцгойрох, илүүрхэх, дутуурхах гэж байхаар нэгдэж, нийлж, холилдож, хутгалдаж байж гэмээ нь боломжгүй мэт амжилт үр дүн, бүтээлийг гаргаж үсэг, тоогоор ч илэрхийлэх аргагүй аз жаргалтай амьдралаа цогцлооно байхдаа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.12 3:00 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
"Бурхан өршөөг"
Код:
http://www.itismovie.mn/2012/02/blog-post_28.html
[/color]

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.12 8:07 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Баярын мэнд хүргэе охид, бүсгүйчүүддээ...
Зураг
ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээх тодотголтой, Мартын 8 эмэгтэйчүүдийн баяр гэх ойголттой энэхүү нэгэн өдрөө хорвоогийн бүх эмэгтэйчүүд маань аз жаргалтай, сайхан дурсамжтай, сэтгэл амар, инээд хөөртэй өнгөрүүлэх болтугай.
Эрээн бараантай амьдралд эгэл амьдрах, эрээнд дурлаж амьдрах, түвшин тунгалаг амьдрах, ээдрээтэй бараан амьдрах алин ч тохиосон бай танд ижий сэтгэл гээч зүйл агуулагдаж байдаг нь гайхалтай л даа.

Ишлэл:
Хүмүүний амьдрал нэг нэгэндээ итгэх итгэл, бусдын танд итгэсэн итгэлийг дааж амьдрахад оршдог юм болов уу гэж заримдаа бодогдоно. Бие биедээ туслах сэтгэлийг амьдралаас аваад хаячихвал амьдрал ямраар төсөөлөгдөж байна? Зүгээр л нүдээ аниад төсөөлөөд үзье. ХАРАНХУЙ байдал, аминчхан зан… Энэ амьдрал юм гэж үү? Монголчууд эртнээс ярьж, бичиж ирэхдээ “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэж хэлж, бичсээр ирж… Энэ л сайхан сэтгэл бидний амьдралд хөг нэмж, амьдралыг гэгээлгээр харахад минь тусалдаг мэт… Та хэн нэгэнт туслахдаа заавал хариу харж тусалдаг уу? Хэрэв тийм бол үүнийг тань тус биш харин хөлсний ажил гэж нэрлэдэг юм шүү дээ… Харин сайхан сэтгэлийг тусыг та эргээд нэг бодоод үз.
Саяхан нэгэн сэтгүүл уншиж байгаад яг энэ миний бодож, төсөөлж, сэтгэлдээ тээж явдаг сайхан сэтгэлийн минь тухай зураглан өгүүлсэн нэгэн бяцхан түүхийг олсноо тантай хуваалцъя гж шийдэн энд сийрүүлэн бичлээ.
Өвгөн тэр одор мөн л айлуудаас сүүгээ авахаар хуучин муу машинаараа тосгон руу явж байлаа. Насаараа энэ машинаараа тосгоны айлуудаас сүү авч заран амьжиргаагаа залгуулжээ. Ингээд явж байтал замын хажууд зогссон тансаг машины жолооч гар оргон өвгөноос, хамгийн ойр байгаа шатахуун түгээх газар руу машиныг минь чирээд өгөхгүй юу гэж гуйв. Өвгөн зөвшөөрч тансаг сайхан машиныг нь өөрийн муу машинаараа чирсээр шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгжээ. Баян эр халааснаасаа хамгийн том дэвсгэрт гаргаж ирээд өвгөнд сарвайхад өвгөн: – Хэрэггүй ээ хүү мин зовсон хүнд тусалсны хариуд мөнгө хэрэггүй гээд авсангүй. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа өвгөний муу машин бүр асахаа байжээ. өвгөний амьдрал дороо л доройтож эхлэв. Нэг өдөр тэднийд нэг хүн захидал авчирч өгжээ. Захиаг уншихад ингэж бичсэн байлаа. – Танийг нэлээд хүнд амидралтай байгааг сонслоо. Тийм ээ, зовсон цагт нь хүн хүндээ туслах ёстой. Энэ хамгийн сүүлийн загварын машин одоо таных… гээд дор нь Хэнри Форд гэж нэрээ таталгажээ. Өвгөний нүднээс нулимс бөмбөрч эхлэв… Тийм ээ, энэ бол машиныг нь шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгөөд хариуд нь мөнгө аваагүй хүн буюу одоо дэлхийн хамгийн шилдэг машинуудын нэг болох “Форд” машины эзэн байсан юм.
Найзууд, ахан дүүс, амраг хосуудаа, /сүртэй чангаар уриалан дуудах хоолойгоор уншаарай… хэхэ/
Бидний амьдралд гэрэл гэгээ, өнгө нэмж, амьдралыг минь сайхан болгоход тусалдаг сайхан сэтгэлийг тусыг өөрсдөөсөө бүү харамлаарай. Энэ л зүйл эргээд танд магадгүй төсөөлөө ч үгүй “гайхамшигийг” авчрахыг үгүйсгэх аргагүй…
Сайхан бүхнийг бусдад хүсдэг сэтгэлийг эхийн сэтгэлтэй зүйрлэн, эрхэмлэн дээдэльюү… Эхийн хэвлийгээс төрсөн тэр л мөчөөс эхлэн ээж минь надад үргэлж сайныг хүсэн, хариу нэхээгүй сэтгэлээр намайг өдий хүргэсэн… Энэ л сэтгэлийн өмнө би сөгдөн биширч, ижий хэмээх энэ агуу ертөнцийг хүндлэн дээдэлдэг. Агуу хорвоог сэтгэлдээ тээсэн, ариун хайрыг зүрхэндээ нандигнасан ертөнцийн эгэл хэрнээ асар том сэтгэлтэн таныгаа зүрх минь санана… сэтгэл минь үгүйлнэ.
Өнөөдрийн энэ л хүн санааг, хайрлах сэтгэлийг, хариу нэхээгүй тусыг зүрхэнд минь суулгаж өгсөн ижий тандаа баярлалаа.
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.
Код:
http://www.nblog.tk/diary/ijii-setgel.html
[/color]

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.12 8:53 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Нэгдсэн: 3-р сар.06.12 10:30 pm
Бичлэгүүд: 50
yasan ch yalaagui de. sonohgui bol sain l biz


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.12 8:54 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Нэгдсэн: 3-р сар.06.12 10:30 pm
Бичлэгүүд: 50
yamar gantsara uheh bish


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.12 3:59 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Хаврын салхи ч жинтэй байна шүү. Олон хаврыг үдсэн атлаа энэ л хавар маш удаан хүлээсний эцэст ирж байгаа мэт сонин санагдаад байх чинь юу вэ. Өвлийн хүйтнийг өнтэй давах гэж хамаг эрч хүч, хүнс тэжээлээ бардаг даа бидний Монголчууд ч... Өдөр уртасч бүтээмж маруухан, самуурлын өдрүүд үргэлжилсээр...
Эрчтэй байхыг эрмэлзэж баахан бэлтгэл, сургуулилт хийсээр үдэх янзтай болж таарав дөө.

Зураг
Ишлэл:
Салхин парк арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Салхин цахилгаан станц байгуулах уг төслийн нийт өртөг нь 120 сая ам.доллар бөгөөд үүнээс 85 сая долларыг нь дээрх хоёр банкнаас авч байгаа юм. ЕСБХБ-наас нийт 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт оруулсан байдгаас 25 хувь нь сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулагдсан аж.

Барилгын ажил нь дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд арваннэгдүгээр сараас эрчим хүчээ үйлдвэрлээд эхлэх төлөвлөгөөтэй. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчний 50 мВт-ын станцаа барьж эхлэх гэж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлж 100, 200 мВт гэх мэт үе шатаар илүү их хэмжээний цахилгаан гаргадаг паркуудыг байгуулах ажилд Ньюком компани тэргүүлэх байр суурьтай оролцоно.
Мөн ЕСБХБ-ны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, анх 5 жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн ажил одоо биеллээ олж буйд тун баяртай байгаагаа ёслолын ажиллагааны үеэр илэрхийлсэн юм.

Энэхүү салхин цахилгаан станц ашиглалтад орсноор нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 мянган тонноор бууруулна. Түүнчлэн 2 сая тонн ус, 160 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой.
Код:
http://economics.gogo.mn/news/102441
Улаанбаатар хотоос урагш 70 орчим км-т байрлах Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх ууланд байрлах ажээ.
Хэлтэй, амтай өлөн нүдэлсэн бууны ноход, том жижиг хурган эрх мэдэлт төрийн нэр барьсан ухнанцарууд нь холхон байж, хувийн хэвшлийн тооцоо төлөвлөгөөтэй, цаг нартай өрсөлдөж байдаг ажил хэргийг битгий нураачихаасай л гэж хүсэх байна даа. Удахгүй ирэх 2013 онд бид нэгэн бүтээн байгуулалттай болсон байх нь олзуурхууштай.[/color]

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 2:38 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо


Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Yгээр хүнийг захирч болно
Yхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.

Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.

Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсны гарз шүү дээ.

Байлдааны хуягт шиг хүний урьдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.

Дундуур шингэнтэй лонх
Булгиж хэлбэлзэх дуртай.
Дутуу эрдэмтэй хүн
Бусдыг дүгнэх дуртай.

Архины лонх хагарахад
Архи уйлна.
Архийг асгарахад
Архичин уйлна.
Архичныг үхэхэд
Хэн ч уйлахгүй.


Р.Чойном

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.15.12 4:24 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Сэрмээргүй зүүд байна даа хэхэ

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.12 1:47 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Нэг л их бэлтгэл хийж, хийж, цаг зав, бие тэнхээгээ баран баран байсны эцсийн үр дүнд үр дүн юу ч үгүй үлдэхэд үнэхээр сэтгэл гонсойлоо шүү хог гэж. Ирэх жилийн наадам ч хол байна даа... Би ямар мэргэжлийн тамирчин биш, тэмцээн уралдаанд орж байсан туршлага байх биш, сэтгэл зүй ч хэрэг алга гэж өөрийгөө өмгөөлөх ч энэ бүхнийг үгүйсгэж чадахгүй юм бол хоёрын хооронд, ингэж ялсан ч биш, ялагдсан ч биш байх хэрэг байна уу даа... гэх мэтийн эсэн бусын бодол өвөртөлж, ажиллах ч сонирхол буурсаар 3 ч өдрийг ардаа орхивоо.

Гэтэл өнөөдөр өглөө юу болоод, яачихав гэлтэй л амьтан босж ирлээ шд хаха. Хаана байна, юу байна, ер нь ингэж унтарахгүй шүү хө, ирэх жилийг өнөөдрөөс эхлэн хүлээж тэсэн, эрч хүчтэй бэлтгэлд гарнаа. Гэсэн амьтан болоод хувирчихлаа лол... Аргагүй л дуртай юмдаа чааваас гэж... нэг юм зулгааж үзчихээд үхээсэй билээ :lol:

Хүнийг олон талын авьяастай, юм юмны дөртэй гэж худлаа л сайн ч биш, муу ч биш болгож орхидог Монгол арга барил бас байх юмдаа. Амьдралын ухаан, хар барааныг бол олон талаас, олон өнцгөөс нь үзэж, мэдэрч ойлгосон байхад амьдралд илүү хаттай, нуруутай хандана байх. Харин авьяас билэг, сод ухааныг илэрүүлэх, шалгаруух гэж яваа бол хайран хүүхдийг олон тийш нь үймүүлж алах хэрэггүй байх юмдаа. Бөх, бөмбөгтэй спорт, дуучин, бүжигчин, жүжигчин, бизнесмэн энээ тэрээ... УИХ гишүүн, ЗГ-ын гишүүн, эгээтэй л ҮХЦ давхар хийлгэчих нь холгүй...

Тоглолтыг сайхан тавьжээ. Эхлэл хэсэг тун үнэмшилтэй мэт санагдав анх үзэхэд.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.12 11:58 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо

Оройн мэнд...
Ааштай хаврын тэнгэр, төлөвлөгдөөгүй байсан гэнэтийн баахан олон нийтийн арга хэмжээ, урьд хожид тохиож байгаагүй алдаа оноо... юм юм давхцаад богинохон боловч дарамттай урт хугацаа өнгөрөөд дуусав аа нэг юм.
Зүгээр л зурвас орж ирсэн бодол... Ажлын өдрүүдийн тогтсон чиглэл гэр->ажил, ажил->гэр... Зам зуур таардаг газруудын ажиллаж байгаа, ажиллахгүй байгаа, хүн ихтэй, хүн багатай, ажилчдыг нь цээжлэх нь холгүй болчихож дээ... Энэ дундаас авлигатай тэмцэх газрын урдуур түгжрээд зогсож байхад урд хожид барагтаа бол хүн гарч харагдаад байдаггүй хааяа нэг таарахаар нэг л гөлөндүү гэх нь хаашаа юм хурдан хурдан алхлаад гарч оддог байсан хүмүүс ойрноос бод идсэн боохой шиг, тэнгэр ширтэж, дагзаараа газар шүргэсэн шигээ л ханагар алхацгаадаг болоо юу даа гэсэн бодол зурсхийгээд өнгөрч байх юмдаа.
Ай энэ улс төр гээч нь золигын юмдаа. Хурдхан сонгууль нь болоод өгөөсэй. Аливаа шийдлийг аль өнцгөөс харах нь цаашдын хэлэлцээ, маргаанд их ач холбогдолтой байдаг.
УИХ, Орон нутгийн сонгууль зэргийг нэгэн зэрэг явуулах нь зүйтэй санагдав. Явж өгдөггүй матаачин нөхөр УИХ-д нэг үзээд, Орон нутагт ч нэг үзээд заваарч явахгүй. Хэд хэдэн том сонгууль хийх гэж бараг 2 жилийн хугацаанд ороо бусгаа засаг, төрийн албан хаагчидтай болдогын гайгаар тогтворгүй, хөөсрөлт, хийрхэлийн буглаа болж дуусах гээд байдаг нь багасах байх. Нөгөөтэйгүүр сонгуульд нэрээ сойлоо сонгогдож эс чадах аваас аль аль ч үгүй болно гээд мань дэвшигчийнхээ хувьд ч том сонголт болж ирнэ биз.



Хайтан цэцэг
Хуурай газрын хөрсөнд нь ээ хө
Хөсрийн өвс ч ургахгүй шүү дээ
Угаас үнэнч сэтгэлгүй боловоос
Учирсаныгаа зовоох л байлгүйдээ

Хөлдүү голын мөсөн дороос нь хө
Хайтан цэцэг соёолохгүй шүү дээ
Өчүүхэн жаахан ч маргалдах боловоос
Үр хүүхэд минь жаргахгүй л байлгүйдээ


Бурхны ивээлээр нийлсэн болхоороо
Болих салахыг бодоод ч яахав ээ хө

Цэнхэр яргуй цэцгүүд нь ээ хө
Цагийн аясаар гандацгаана шүү дээ
Ханилсан бидэн мөнх насгүй болохоор
Хорвоо уяхан ч хагацаах л байлгүй дээ


Бурхны ивээлээр нийлсэн болхоороо
Болих салахыг бодоод ч яахав ээ хө

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.03.12 1:50 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...

Нэг ийм зүйл хийж үзэв. Агуулгын хувьд байнга хийдэг л ажил маань боловч илэрхийлэмж, гүйцэтгэл нь хамаагүй сонирхолтой, товчхон, оновчтой, үр дүнтэй байж чаддаг золиг юм даа энэ инфограф гээч нь.
Алдаж, эндэж, цөхөрч, залхаж бөөн юм болох шив хаха. Сайхан шийдэл санаа олно гэдэг нэг ажил юм байна, дүрсэлж буулгана гэдэг бас нэг ажил юм байна, будаж шунхдана гэж ажил юм байна, хэлбэржүүлж бичнэ гэдэг нэг ажил юм байна бла бла... гэхдээ зугаатай, сонирхолтой юм.
Зураг

_________________
http://jungle.mn/


Сүүлийн удаа bemgx 5-р сар.03.12 5:32 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.03.12 4:55 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm
Бичлэгүүд: 4063
сайхан ажил болжээ
60D-г фликрчүүд хамгийн их хэрэглэж бна гэсэн үг үү?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.03.12 5:29 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Canon 60D, Nikon D90 гэсэн 2 загвар хамгийн их байна лэ.
Гэхдээ судалгаа нь албан ёсоор, зохистой түүврийн түвшинд авагдаагүй гэдгийг анхаараарай.

Жич: өмнөх бичлэг дээр худлаа зураг оруулчихаж хүүр гэж.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.12 12:23 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өглөөний мэнд...
Шинэ 7 хоног л гэнэ, хавар ирлээ л гэнэ, дулаарлаа л гээд байсан... Хөлдөөхнээ лөөлөө.
"Улаан эрэг" - Монголын Үндэсний Олон Нийтийн ТВ-ээр гарч байгаа цуврал бүтээл. Хөгжим, зураглал, жүжиглэлт, үг хэллэг /мэргэжлийн хүмүүс өөрөөр нэрлэдэг/ гээд тун давгүй бүтээл санагдаад байгаа. Ацан шалаа, дарамт шахалт, хэлмэгдүүлэлт, хаагдмал амьдрал гээд юм юмыг тод томруун харуулахыг зорижээ. :wd: Гэм нь хэтэрхий орой гаргаад байх шиг.

"Гаадай мээрэн" - Анхням бүсгүйн Өвөрмонголд кинонд тоглож байгаа тухай нэлээн яригдаад байдаг байсын учиг юм билээ. Бага байхад гардаг байсан "Дугуйлан" гэж газар шороо, эх нутгийн төлөөх тэмцлийн тухай кинотой төстэй санагдсан. :wd: Хачирхалтай нь гол дүрийн эрэгтэй жүжигчин Өвөрмонгол, эмэгтэй жүжигчин нь Монгол хэрнээ бусад ихэнх жүжигчид, найруулагч, зураглаач, зохиолч гээд хүмүүс нь Хятад байх шиг байгаа юм. Ямартай ч үзээд байхаар л бүтээл байна лэ.

BIG BIG SUNDAY...
Ман Сити -г дэмжив. Учир Ман Юнайтэд-г түрүүлэхийг харах хүсэлгүй байсан тул. Эгзэгтэй, аазгайтай тоглолт болж дуусав аа яа яа...
Танан Импэкс - Спрайт А, Б лигийг дарааллан тэргүүлэв. Сайн ч бүрэлдэхүүнтэй байна лэ дээ. Ирэх жилээс сонирхолтой болно байх энэ жилдээ илүүрхээд илүүрхээд явчихлаа.
Хасын хүлэгүүд - хагас шигшээд Энержи Ресурс Харцага багтай хүндхэн цуврал хийж, 5 дах тоглолтонд Санчирын тун гайхалтай төгсгөлийн ачаар шигшээд шалгарсэн тэд Баянзүрхийн Бухнуудыг мөн л илүүрхээд дуусах нь дээ...

Ийнхүү энд тэндхийн томоохон лигүүд, уралдаан тэмцээнүүд өндөрлөж. Их амралтын үе айсуй... гэж.

Одоо... мэдээж Бостон Сэлтикс нэртэй манай хөгшин бурхинууд хаа хүрээд зогсохыг хэлж мэдэхгүй ч тултлаа үзнэ дээ.


_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.12 2:44 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Аа яа яа эцсийн дүндээ Баянзүрхийн Бухнууд аварга болдог юм байжээ. Цувралын 6 дах тоглолт 2 удаагийн сунгалт, дөрөв 5-н ч тоглогч талбайгаас чөлөөлөгдөж, хэн хэнд нь хожих боломж олон удаа гарч байлаа... Сайхан улирал болж өндөрлөв өө.

Ханг тайм... хаха хөгжилтэй пацаан :lol:
Ишлэл:
УХААЛАГ ХҮҮ
Дулмаа багшид нэгдүгээр ангийн нэгэн сурагч тун их төвөг уддаг болж гэнэ.
Дулмаа багш: Энхээ, чи ер нь яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна? Чи юу хүсээд байгаа юм бэ?
Энхээ: Нэгдүгээр анги надад хэтэрхий амархан санагдаж байна. Манай эгч 3 дугаар ангид сурдаг. Би эгчээсээ ухаантай. Тийм болохоор би ядаж 3 дугаар ангид сурах ёстой.
Дулмаа багш бүр залхаж гүйцээд Энхээг сургуулийн захирал дээр дагуулж оров. Захирал Энхээгээс шалгалт авч хэрэв Энхээ шалгалтанд унавал нэгдүгээр ангидаа хэл амгүй суралцахаар болж гэнэ. Захирал эхлээд түүнээс математикийн энгийн асуултууд асуув.
Захирал: Гурвыг үржих нь гурав. Хэд вэ?"
Энхээ: 9
Захирал: Есийг үржих нь 6. Хэд вэ?
Энхээ: 54
гэх мэтчилэн асуусаар захирал 3 дугаар ангийн хүүхэд мэдвэл зохих бүх асуултуудыг асуув гэнэ. Захирал багш Дулмаа руу хараад “Энхээ, 3 дугаар ангид суралцахад татгалзах зүйл алга. Мэдэх ёстой бүгдийг мэдэж байна.” гэхэд багш Дулмаа “Тэгвэл би хэдэн асуулт асуугаадахая” гэв. Захирал, Энхээ 2 дургүйцсэнгүй.
Дулмаа багш: Үнээнд 4 байдаг надад 2 байдаг, тэр юу вэ?
Энхээ: Хөл.
Дулмаа багш: Чиний өмдөн дотор байдаг боловч надад байдаггүй, тэр юу вэ?
Энхээ: Халаас.
Дулмаа багш: Орохдоо хатуу байсан мөртлөө гарч ирэхдээ зөөлөн бас наалдамхай болсон байдаг, тэр юу вэ?
Захирлын нүд том болж Дулмаа багш руу гайхан харснаа хариултыг хэлүүлэхгүйн тулд Энхээгийн амыг дарах гэтэл
Энхээ: Бохь.
гэж амжиж хэллээ.
Дулмаа багш: Эрэгтэй хүн босоогоороо хийдэг, эмэгтэй хүн сууж хийдэг, харин нохой гурван хөл дээрээ хийдэг, тэр юу вэ?"
Энхээ: Гар барих.
Дулмаа багш: За одоо "Би хэн бэ?" төрлийн асуулт асуунаа.
Дулмаа багш: Чи намайг хатуу гадсаар хатгадаг. Чи намайг хүлж, уяад босгодог. Би чамаас түрүүлж нордог. Би юу вэ?
Энхээ: Майхан.
гэж хээв нэг хариуллаа.
Дулмаа багш: За тэгвэл, хуруу над руу орно. Уйдахаараа нааш цааш хөдлөнө. Хамгийн сайн залуу намайг түрүүлж баярлуулна.
Захирал санаа нь зовсон бас арга ядсан харагдана. Гэтэл Энхээ огтоос сандарсан шинжгүй
Энхээ: Хуримын бөгж.
гэж хариуллаа.
Дулмаа багш: Би янз бүрийн хэмжээтэй. Үзүүртээ нүхтэй. Би өвдсөн үед надаас юм дусагнадаг. Намайг шувтрахад надад сайхан санагддаг.
Энхээ: Хамар.
Дулмаа багш: Би хатуу бас урт. Миний үзүүр чимчигнэдэг. Тавихдаа би чичирдэг.
Энхээ: Нум сумны сум.
Дулмаа багш: С үсгээр эхлээд С үсгээр дуусдаг тоглоом. Тоглох үед маш их эрч хүч шаарддаг. Бас их хөлс гардаг.
Энхээ: Сагс
Захирал санаа нь амарсан байртай амьсгаа авч Дулмаа багшид хандан "Наад хүүхдээ дээд сургуульд явуул. Би л лав сүүлийн 9 асуултыг шал буруу хариуллаа...

_________________
http://jungle.mn/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 903 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 126 27 28 29 3035 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр