| Оффлайн |
| Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн |
 |
Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
|
Оройн мэнд...
Сонгууль дөхөхөөр жаахан солиорноо хаха
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол-Язгуур урлаг" таван хамтлагийн нэгдсэн тоглолт

Сэтгэл догдлоод л, ямар гайхалтай орчин, ямар гайхалтай хөгжим хэмнэл, ямар гайхалтай омогшил, огшил, ямар гайхалтай уухайн түрлэгтэй болох болдоо гэж бодохоос сэтгэл гэгэлзээд үдшийн 18:00 цагийг тэсэн ядан хүлээсээр, хоцролгүй яг цагтаа бэлэн байхыг хичээсээр хүрэх газраа ирлээ.
Урьд өмнө нь олон удаа орж гарч байсан хэдий ч өнөөдөр МҮЭСТО-н тоглолтын индэр болоод доторх уур амьсгал нэг л өөр шүү. МУЕрөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж хаалтын тоглолтыг үзсэн нь тоглолт үзэхээр ирсэн олныг баярлуулаад авлаа.

Тоглолтын салхийг хагалж Монгол уламжлалт хөгжмийн зэмсгийг бусад орны уламжлалт хөгжмийн зэмсэгтэй гайхалтай хослуулж, сүрлэг хөөмий, уламжлалт хөг аялгуугаар бүтээлээ голлодог "Хөсөгтөн" хамтлаг "Таван тэс" хөөмий уран бүтээлээ beatbox Бачкагийн хамтаар толилууллаа. Тоглолт дөнгөж эхэлж байгаа хэдий ч үзэгчдэд бие халаалт хэрэггүй байлаа, тэд шууд л буцалж эхэлсэн.
Дараагийн бүтээл МУ-ын морин хуурын чуулгын дэргэдэх, этножазз хэмээх жазз урсгалыг уламжлалт урлагтай хослуулан тоглодог "Арга билэг" хамтлагийн "Өгүүлэл" хэмээх бүтээл байлаа. Тоглолтын зураглал, гэрэлтүүлэг үнэхээр гайхалтай байсаан. Намуухан хэмнэлтэй этножазз бүтээл огшиж байсан үзэгчдийг хэсэгхэн зуур тогтоох аядсан ч "Өгүүлэл" уран бүтээл дуусахад эргээд л огшил, омогшил, бахархал садрав. Үргэлжүүлэн "Саруул тал" бүтээлээ тоглосон.
Арга билэг хамтлагийн 2 бүтээлтэй залгаад ардынхаа урлагаар голлон тоглодог, хоёр чавхдаст морин хуурыг гаргууд эзэмшсэн, таван хамтлаг дотроосоо дан эрчүүд гэдгээрээ бас нэгэн ялгарал бүхий "Домог" хамтлаг "Хартай сарлаг" хэмээх бүтээлээрээ үзэгч биднийг тал хээр нутаг, хангай хээрээр эгшин зуур аялуулж орхисон. Мөн "Алтан говь" бүтээл дэндүү гайхалтай байсан.
Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй, хамгийн олон гишүүнтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэгдэхээс гадна нүүдэлчдийн хөгжмийн урлагийг орчин цагийн сонгодог болоод хипхоп урлагтай чадмаг хослуулж байгаа "Жонон" хамтлаг "Баруун Монгол" бүтээлээ эхлүүлэхэд үзэгч бидний эх нутгийн аялал үргэлжилсээр баруун хязгаар нутгаар нулимс мэлтэлзүүлэн аялсаар байлаа. Уярч, хайлсаар суусан үзэгчдийг хөнгөн хэрнээ, цоглогхон хэмнэлтэй "Өвөл" уран бүтээл тэр дор нь танхимд авчирч орчноо мэдрэн, хэмнэл даган намбалзахад хүргэв хэхэ.
Түргэн хэмнэл, хурц, түрэмгий өнгө аясыг ардын урлагтай хослуулан язгуур урлагийн шинэ түүхийн эхийг бичсэн, таван хамтлаг дундаас ууган нь хэмээх тодотголтой "Алтан Ураг" хамтлаг "Үдэлт" бүтээл... за ёстой гэнэтийн гэхэд гэнэтийн, цочир гэхэд цочир хэмнэл дуугаралтыг нүргэлүүлж МҮЭСТО-г нураахад ганц хуруу л дутсан даа. "Moon dance" нэрнээсээ л ойлгомжтой байх Монгол гэрийн тооноор бүртийх сарыг би төсөөлсөн, түүн дээгүүр алхалж байна гэж бараг л зүүдэлсэн.
Ийнхүү тоглолт үргэлжилсээр л "Хөсөгтөн" хамтлаг "Алтаргана", "Тоорой банди" бүтээлүүд, "Арга билэг" хамтлаг "Тунгалаг буянт", "Алсын газрын зэрэглээ" бүтээлүүд, "Домог" хамтлаг Сособарам гавьяатын хамтаар "Монгол хүн" шүлэглэл бүхий бүтээлээр дотор огшоож, "Quutamo", "Түмэн агтны төвөргөөн" бүтээлүүд, "Жонон" хамтлаг "Mongolz", "Зөн" бүтээлүүд, "Алтан Ураг" хамтлаг "Хөх толботон", "Сонсгоод" бүтээлүүд, "Хөсөгтөн" хамтлаг "Хөсөгтөн", "Монгол" бүтээлүүдээсээ тус тус тоглосноор бие даан тоглосон хэсэг өндөрлөлөө. Тоглолтын дундуур зураг дарах, бичлэг хийхийг зөвшөөрөхгүй байсан хэдий ч өөрийн мэдэлгүй аппаратаа гарган ганц нэг зураг дараад авчихсан гэж болохоор байлаа хэхэ. Гэхдээ энэ олон гайхамшигтай залуусынхаа хүч хөдөлмөр, ухаан оюуныг хүндэтгэж байгаа, шаардлагыг ч ойлгож хүлээж авсан. Яааа гэхдээ л тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ огшоод өөрийн мэдэлгүй шахам явж байна лэ...

За дээрх уран бүтээлүүд явж байх дундуур санаанд оромгүй сайхан үзүүлбэрүүд их гарсан даа. Шуранхай хамтлагийн гишүүд уянгалаг хоолойгоор танхимын жаврыг үргээлцэж, дэлхийд гайхагдсан Монгол хоолойгоор Чимэдцэеэ, Норовбанзад хэмээ бидний бахархалт дуучид дуулж, Улаанбаатар чуулгын гайхалтай сор болсон бүжигчдийн гайхалтай найруулгатай бүжгийн үзүүлбэрүүд, орчин цагийн залуусын зоригийг бадрааж яваа Gee, хөгжим бүжгийн коллежийн оюутан залуусаас бүрдсэн Виолончелийн чуулгынхан гээд ярих юмгүй сайхан зохицол, агуулга сайтай зохиомжууд гарсан юмдаа.

Өэлүн эхийн сургааль номлолоор бүтсэн багцалсан таван сум мэт, атгасан гарын таван хуруу мэт нэгдэж, нийлэн "Жалам хар" уран бүтээлийг танхим талхилж, үзэгчид үймэн шагштал тоглов. Сэтгэл хөдлөн суудлаасаа босч зогссон бид алгаа ташин, зогссоор л... зогссоор л...
Монгол залуус бүрийн сонсож, цээжилж өссөн "Алтайн магтаал"-ыг тавын таван хамтлаг, таван өөр урсгал чиглэлээр, нэгэн ижил хөгжмийн зэмсгийг ашиглаад, өнгө аяз дарвхардуулахгүйгээр тоглоход за ёстой нээрээ юу хэлүүлэх гээ вэ? л гэж хариулмаар тансаг, гайхамшигтай.

Цэнгүүнийг санаачлагч, Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Догмидийн Сосорбарам
Зиак нэг ийм гайхалтай үдшийн гэрч болоод авав. Хийморь лундаа юугаан сэргээж, шинийн нэгний өглөө наран ургахыг харсан мэт л байлаа... Жил бүр уламжлал болгоод яваасай гэж дотроо бодож байв. Тоглолтыг санаачилсан Сосорбарам гуай, санаачлагыг дэмжиж ивээлдээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгч болоод тоглолтыг дэмжиж, санхүүжүүлсэн байгууллагуудад гүн сэтгэлээсээ талархаж байна даа.
Амьдралдаа үзэж, харж байсан тоглолтуудаас хамгийн гайхалтай найруулга, дэглэлт, зохион байгуулалт, уран бүтээлүүд байлаа. Энэ их хөгжмийн зэмсэг, дуу дамжуулагч, өсгөгчүүдийг хэрхэн зохицуулж, цаг хэмнэн, үзэгч биднийг уйдаахгүй шийдсэнийг нь бодохоор мөн л огшиж суулаа. Тэсэлгүй уулга алдаж, алга ташсан үе ч байлаа.
Ямартаа ч энэхүү 2 удаагийн тоглолтоор ДВД гаргана гэж мэдэгдсэн. Тэгэхээр тэсэн ядан хүлээх л үлдлээ дээ. Бэлгийн ажил хийхээс ч илүүтэй мэдрэмж авчихлаа гэж хэлбэл нээх дэгсдүүлэггүй сайхан зүйрлэл болно байх гэж бодном.
Багачуудаа дагуулж ирсэн, өтгөс буурлуудыгаа дагуулан ирсэн хүмүүст дотроо баярлаж суув, улс улсын консул/төлөөлөгчид ярайсан харагдана лэ... моньднуудын тэр хөөрч, хөвөлзөж байгааг хэхэ.
Мөн эдгээр хамтлагууд дээр хилийн чанадад аж төрж байхдаа, хилийн чанадад үүсгэн байгуулсан "Бөртэ" гэж хамтлагийг мартаж болохгүй. Тэд маань харин тоглолтонд оролцоогүй шалтгааныг мэдэхгүй ч яваандаа нэгдэнэ байхдаа.
Үнэхээр бахархав, омогшив.
Болдогсон бол бид бүгдээрээ энэ мэдрэмжийг аваасай, дотроо арзагануулаасай, Монгол омогшилтой болоосой гэсэндээ ийн алиавтар, уртхан, үг өгүүлбэрийн цуглуулга хийчихлээ хаха:
Зааз тэгээд энэ өндөр сэтгэгдэлтэйгээ сар шинээ угтаж, сайхан шинэлнээ.
Анд нөхөд, ахан дүүс, амраг хосууд, айл гэр бүр сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй...
_________________ http://jungle.mn/
|
|