За нэг ийм сэдэв байх нь зүйтэй болов уу...
1. Өнөөдөр жоохон цээж нүдэж байгаад, ус уух гээд waterfountain луу явж байтал нэг охин өөдөөс алхаж байна. Бэлтгэлийн бие барьсан тирко шиг өмсгөл нь өмдөндөө шээцэн юм шиг норсон байв. Зун цаг болж байгаатай холбогдуулан, охид хүүхнүүд жимэнд хөлсөө гаргах гэж их очих болсон билээ, гэхдээ тэр охин арай хэтэрхий юм. Охидууд минь ингэж болохгүй шүү...
2. Нэг өдөр gym-нд дөнгөж орж ирээд байж байв, pre-workout drink энэ тэрээ ууцан маш сэргэг, алаад өгьеө гэсэн сэтгэхүйтэй байв. Гэтэл нэг залуу сандал дээр сууцан, амаа аймар том ангайлган эвшээж байх юм. Тиймэрхүү хүмүүсийг хархаар өмнөөс нь санаа зовох юм. Хүн хажууд нь хамаг байдаг хүч чадлаа баран, өөрийгөө хөгжүүлж байхад, хажууд хэнэг ч үгүй эвшээгээд сууж байдаг.
3. Нэг өдөр бас бэлтгэл хийгээд байж байлаа. Гэтэл нэг Хангүг залуу яахын аргагүй холоос анхаарал татаад явчлаа шүү. Мань хангүг айхтар про бололтой, hoodie-нийхээ малгайг нь дээш өргөөд оосорыг нь чанга боосон тул нүүрнийх тал нь л харагдах, мөн гартаа 3 л ус авч явах аж. Юүтүб-ээр Жэй Катлэр мэтийг л тийм их устай байхыг харсан билээ. Алхаа нь хүртэл цаанаа л нэг өөр Богдын алхаагаар намбалаг гишгэж аж. Миний хажуу талын бэнч-н дээр ирээд өргөж эхэлвээ. Мань эр өргөхдөө гол нь чангаар хашгирвал хүч тэнхээ нэмэгддэг гэж боддог бололтой. Өргөх тоолондоо хамаг байдгаараа орилов. Хавь ойрын хүмүүс хараад дуу гаргалгүй шоолж байв түүнийг.
4. ILS=Imaginary Lat Syndrome
Залуучуудаа, хэрвээ чамд айхтар өргөн далбаа байхгүй бол зүгээр л байгаагаараа байсан нь дээр шүү дээ...Нэг таньдаг залуу яг ILS-тэй...тэр нь пудволк өмсчихөөр илт мэдэгдэх нь хэцүү
5. Заримдаа dumbbell, bar-этрээ хэрэглэчээд буцааж байранд нь тавьдаггүй хүмүүсээс болж, хүн ирэх нь үү гүй юу гэж нилээн хүлээх юм. Хүн болгон хэрэглэсэн зүйлсээ байранд нь тавьж байвал, хичээллэдэг хүмүүсд бүгдэнд нь хэрэгтэй шүү дээ...
6. Жим-нд хүн харах гэж очдог хүмүүс гэж байдаг бололтой бас. Ихэнхдээ юу хийхээ сайн мэдэхгүй байгаа хүмүүс, хүний хийж байгаа юмыг ажиглаад байдаг. Интернэт ороод л хоромхон хугацаанд хэрэгтэй мэдээллээ авчиж болох газар, заавал хүн ажиглаж ямар хэрэг байна?
7. Уурагны талаар зарим хүмүүс их буруу ойлголттой байдаг бололтой...уураг уучихвал ерөөсөө булчин өөрөө томроод л, fat хасагдаад явчина гэсэн бодолтой...
Уураг бол зөвхөн нэмэлт тэжээл гэдгийг санах хэрэгтэй...ямар нэгэн ид шидийн бэлдмэл биш...идэж байгаа хоол унд, амралт, дасгалаас их зүйл шалтгаална...