| Оффлайн |
| Зураач |
 |
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
|
Монголд нүүж ирсэн хятад улс өдгөө 100 айл,Хайлааст,Баян хошуу болон монголын ихэнхи аймгаар тархан амьдарч монгол улсын хөгжил цэцэглэлтэнд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа бөлгөө.Хуучин Да хүрээний хүүхнүүд дарлаж байхад хужаа сайхаан гэж хятад улстай их хэмжээгээр гэр бүл болцгоож тэдний үр хойчис өдгөөгийн Улаанбаатар хотын хүн амын ихэнхи хэсгийг бүрдүүлж өдгөө төрд сайд ,дарга, УИХ-ын гишүүд ,алдартай том компанийн захирлууд .албан газруудад өндөр албан тушаал хашиж байгаа нь үнэн болой.
Тухайлбал төрийн ерөнхий сайд Бао хэмээх Бао Линь Цэрэндорж монгол төрд гавьяа байгуулж байсныг дурсан тэдний үр хүүхдүүд их дэлгүүрийн өмнөх гудамжийг өмчлөн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг босгуулжээ.
Мөн монголын урлагт тэдний байгуулсан гавьяа тун их.Жишээ татвал алдарт дуучин Зангад, нэрт жижигчин Гантөмөр,Жарантав,Мягмар,Алтан-Өлзий,Аглуу гэх мэт.Мөн Монголын төрд олон жил зүтгэж байгаа Зоригт,Барсболд,Санг овогт Гансух ,Баярцогт нарыг дурьдахгүй өнгөрч үл болмой.
Image
Б.ЗАНГАД: МИНИЙ ЦУГЛУУЛСАН ӨВ ХӨРӨНГИЙГ ХЭЧНЭЭН ЛАН АЛТААР Ч ҮНЭЛШГҮЙ
2011-04-26 14:00
Ардын жүжигчин Б.Зангад гуайтай уулзахаар товлосон цагтаа Соёлын төв өргөөн дэх жижигхэн өрөөнд нь очлоо. Костюмныхаа гадуур зузаан цамц давхарласан тэрбээр “Манай өрөө хүйтэн, энд суухаар жиндээд байдаг юм” гэсээр угтав. Тэрбээр дууны урлагтай амьдралаа холбоод нэгэн жарныг үджээ. Жаран жил гэдэг дуучны хувьд ч, манай орчин цагийн дууны урлагийн хувьд ч бага хугацаа биш. Түүнтэй ярилцаж суухад орчин цагийн дууны урлагийн амьд судар шиг санагдсан.
-Та дууны урлагт хөл тавиад нэгэн жарныг үджээ?
-Нэг их удаагүй дээ. Би дууны урлагт ганц жаран л зүтгэлээ. Хүн хийхээргүй их зүйл хийчихсэн биш дээ. Тэмдэглэж сүйд болох юу байх вэ. Гэхдээ хоосон баймааргүй санагдаад нэг ном хэвлүүлэх бодолтой. Би эрийн сайндаа жаран жил дуулчихлаа гэж ярихаасаа илүү Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолчид, уран үгийн дархчууд, хөгжимчдийг дурсах ёстой. Тэр сайхан хүмүүсийн нөмөр нөөлөгт ажиллаж, амьдарч ирлээ. Энэ бол хүн бүрт тохиогоод байдаг аз завшаан биш. Үүндээ баярлаж, ханцуйдаа залбирч явна даа.
-Дуулж эхэлсэн үеэ дурсаач?
-Би 1946 онд сургуульд орсон юм. Тэр үеийн бага сургуулийн багш нар хүүхдэд юм сургахын төлөө явдаг, авьяасыг нь нээдэг хөдөлмөрч байжээ. Багш маань намайг хоёрдугаар ангид байхаас дуулуулсан. Тэр үеийн дууны үгийг одоогийн залуус сонсвол их сонин санагдах байх. “Өнчин хөх ишгээ Өвөр дээрээ тавиад Өвгөн Пунцаг угжаад Өнгийн үгээр өхөөрдөнө”, “Хайртай үнээнүүд минь цүлхийгээд тугаллах нь болоод ирлээ дээ” (аялав) гээд л хичээлийн завсарлагаар дуулна шүү дээ. Сайхан үе байж дээ.
Урлагийн том тайзан дээр анх 1951 онд гарсан. Тэр жил Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн театрынхан нийслэлд тоглосон юм. Тэгэхэд би театрын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд байлаа. Тэр үед баруун хязгаараас хагас сар явж хотын бараа хардаг байлаа шүү дээ.
Машин техник дөнгөж нэвтэрч байсан үе болохоор жолооч нарын ур чадвар, техникийн мэдлэг дутуу дулимаг, замын бартаа саад их байлаа. Алс бөглүү нутгийн юм үзэж нүд тайлаагүй над мэтийн хүүхдэд Улаанбаатар гэдэг машин тэрэг зөрөлдсөн, түмэн хэлийн амьтан цугласан жигтэйхэн том хот санагдаж билээ. Төв театрын зуны байр гэж Яармагийн талбайд бүхэл бүтэн суурин байлаа. Бид тэнд тоглосон юм. Би тэрүүхэндээ гоцлол дуучин байлаа.
-Хэдийгээр улиг болсон асуулт боловч хамгийн сайхан дурсамж энэ асуултаас л хөвөрдөг болохоор нутаг ус, бага насны тань талаар асуумаар санагдлаа?
-Миний нутаг үлгэр домгийн орон шүү дээ. Баруун Монгол бол мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн усны ай сав газар. Монгол Алтайн нуруунаас эх авдаг Ховдын гол, Хөх Сэрхийн нуруунаас эх авсан Буянт голууд Хар ус нуурт цутгадаг. Энэ хоёр голын бэлчир Шар харгана гэдэг газар би төрсөн. Миний балчир нас хөдөө, ядуу тарчиг амьдрал дунд өнгөрсөн. Тэр үеийн хүүхдүүд бүгд л хөл нүцгэн явдаг байлаа.
Хөл нүцгэн явсаар байгаад хөлийн ул хатуурч, уллаад өсгий хагарчихна. Ээж маань орой болохоор хагараад ангайчихсан өсгий дээр түүхий сүүний цөцгий тавьж боож өгнө. Намар анхны цас ортол хөл нүцгэн явна шүү дээ. Үхэр мал хариулж явахдаа үхэр хаана шээж, баах нь вэ гээд л хараад байна. Үхрийн халуун шээсэн дээр гишгэж даарч, бээрсэн хөлөө дулаацуулдагсан. Цаастай чихрийг бид алаг чихэр гэж нэрлэдэг байлаа. Тэр чинь ховор бараа, олдохгүй дээ. Тэр үеийн хамгийн сайхан амттан нь домбон ёотон.
Айл айл дамжсаар байгаад тас хар болчихсон домбон ёотон олдвол хүүхдүүд бөөн баяр болдогсон. Тийм амьдралыг туулж ирсэн болохоор амьдрах чадвар, амьдралын хат эрт сууж биеэ даасан шиг байгаа юм. Нялхаараа шахам өнчирч үлдсэн би олны хүч, өөрийнхөө аз хоёроор өдий зэрэгтэй яваа юм шүү дээ.
-Бага насандаа өнчирч үлдсэн таныг олон айл өргөж авахаас татгалзсан юм билээ?
-Миний дүүг төрүүлээд ээж маань бурхан болсон. Төрөхийн хүндрэлээс болсон шиг байгаа юм. Ээж минь нас барахаасаа өмнө дүүг айлд өргүүлсэн юм билээ. Ах, бид хоёр гэр орноо авч явж чадахааргүй жаахан байсан болохоор ээжийн ахынхыг бараадсан. Эхээсээ хар нялхдаа өнчирч үлдсэн хүүхдүүд ямар өөдтэй байх вэ. Гар хуруу сайртаж, царай зүс халтайгаад, хувцас хунар гэж хачин юм болоо биз. Өөрийн гэсэн гэр оронгүй хоёр жаахан хүү бутны ёроолд биенээ дэрлээд унтчихдаг байснаа бүүр түүр санадаг юм.
Ээж нас барсны дараа ах бид хоёрыг өвчин ороож эхэлж. Тэгэхэд муу аав минь “Энэ хоёрын нэгийг нь ч гэсэн амьд үлдээчих юмсан” гээд намайг өргөж авах айл хайж л дээ. “Хүүг минь өргөж аваач” гэж тав, зургаан айлаас гуйхад нөгөөдүүл нь намайг голоод аваагүй гэдэг.
Гар хуруу нь сайртаад хир даг болж, нус, шүлс нь гоожсон, хоёр чихнээс нь нойтон булаг гоожсон тийм амьтныг хэн ч авах билээ дээ. Бас болоогүй хөл нь майга хачин муухай хүүхэд байсан гэдэг. Ах минь хожим “Миний дүү мөн ч муухай хүүхэд байсан шүү” гэдэгсэн.
-Таныг алдартай дуучин болоход нөгөө айлынхан амаа барьсан байх даа?
-“Манайхан таныг өргөж авах гэж байсан юм билээ. Манай аав, ээж таныг өргөж аваагүйдээ амаа бариад л байдаг юм” гэж ярих хүн таарч л байсан.
-Та дунд сургуульд байхдаа “Тунгалаг Буянт” дууг дуулж байсан гэдэг. Тэр сайхан дууг дуулах завшаан яаж олдов оо?
-1954 онд Ховд аймгийн соёлын өдрүүд нийслэлд анх удаа боллоо. Тэгэхэд нутгийнхаа уран бүтээлчдийн бүтээлийг тоглох бодлого барьж байсан юм. Тэр үед Л.Ванган багш “Тожоо жолооч” жүжгээ тавьж байлаа. Д.Лувсаншарав багш “Тунгалаг Буянт”-ыг надад өгөөд “Энэ нутгийн зохиолчдын дууг сайн дуулна шүү, Зангад минь” гэв. Би тэр дууг тэгж их нэрд гарна ч гэж бодсонгүй.
Соёлын өдрүүдээр л сайн дуулахын төлөө бэлтгэл хийгээд байлаа. Концертоо тоглолоо. Үзэгчид алга ташиж дахиулаад сүйд болж байна. Соёлын өдрүүд амжилттай болж, манай аймгийн театраас дөрвөн гавьяат төрсөн дөө. Намайг Урлагийн хэрэг эрхлэх хорооны хүндэт тэмдэг, зургаан метр хүрэн торгоор шагнасан юмдаг. Тэр үед ах минь оюутан болж хотод ирээд гэр бүл зохиосон байсан. Би шагналын торгоо бэргэндээ аваачиж өгнө гээд нойргүй шахам хонож билээ.
-Багаасаа урлаг уран сайхнаар явсан болохоор Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд ороход хаалтгүй байсан уу?
-Дэлхийн залуучууд оюутны V их наадамд оролцохоор шалгарч, 1955 оны гуравдугаар сард дахин Улаанбаатарт ирлээ. Тэр үед Улсын дуу, танцын ансамбль гэж байсан. Тэнд бэлтгэл хийж, тэр наадамд “Тунгалаг Буянт”, “Буурал морь” хоёрыг дуулж оролцсон. Наадамд амжилттай оролцож, замаараа Германд тоглочихоод намар эх орондоо ирлээ. Тэгээд нутаг буцах гэж байтал Ардын ансамблийн удирдлагууд “Манайд ажилла. Ирэх жил сургуульд явуулж өгье” гэж байна. Боломжийн санагдаад, ахтайгаа зөвлөж, үлдэхээр шийдсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. Дараа жил нь сургуульд явах өргөдлөө Ардын ансамблийн удирдлагад өгтөл Соёлын яаманд очиж шалгалтаа өг гэлээ. Дээд сургуульд элсэх гэж байгаа болохоор физик, математикийн шалгалт авна гэнэ.
Аравдугаар анги төгсөх бүү хэл есдүгээр ангидаа ч бүтэн суугаагүй нөхөр их сургуулийн физик, математикийн шалгалтад яаж тэнцэх вэ дээ. Монголын хөгжмийн ноён оргилуудын нэг Э.Чойдог хөгжмийн зохиолчийн ангид, би дуулаачийн ангид шалгалт өгөөд хоёул хасагдчихав. Хасагдсан юм чинь сургуульд явах өнгөрлөө.
Энд дэмий үлдэж, нутагтаа очиж аравдугаар ангиа төгсдөг байж гэсэн шүү юм бодлоо. Хэд хоногийн дараа Сүхбаатарын талбай дээр Э.Чойдогтой таартал “Чи бид хоёрын шалгалтад унасан нь хамаагүй. Л.Ванган багш Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд болоод бид физик, математикийн багш бэлдэх гээгүй, урлагийн нарийн мэргэжлийн хүн бэлдэх гэж байна гээд бид хоёрыг явуулах болсон” гэдэг юм байна. Ингэж л дэлхийн хөгжмийн урлагийн томчууд багшилдаг П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд суралцах завшаан олдсон.
-Үүнийг аз гэж бодож байсан уу?
-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг л болсон доо. Тэр үед Монголын мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх бодлого ид хэрэгжиж байсан. Дээр нь надад жаахан авьяас байсан биз. Хэчнээн тохироо бүрдээд авьяас байхгүй бол явахгүй шүү дээ. Бурхан багш “энэ муу хүүг харж үзье” гэсэн юм байгаа биз.
-Оюутан ахуй цагийнхаа сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаас хуваалцаач?
-Москва явахдаа би зунжингаа өмсөөд ул нь цоорчихсон муу ботинктой явсан юм. Тэр үед ичиж зовно ч гэж байдаггүй. Хүмүүс бүгд шинэ хувцас өмсчихсөн, би таваг нь цоорхой гуталтай тоосон ч юмгүй яваад байлаа. Шинэ оюутнуудыг бэлтгэлд оруулах, нэгдүгээр курст оруулахыг шийдэх шалгалт авах болов. Тэр өдөр бороо орж, сургууль руугаа очих замд гутлын цоорхойгоор ус ороод шалбайтал норчихов.
Монголын оюутан Зангад гээд дуудахаар нь тайз руу явтал танхимын голоор миний гутлын мөр зурайтал гарч билээ. Дуугаа дуулаад буцахдаа дахиад л шавхайтай мөр татуулав. Ул нь цоорхой гуталтай явна гэж хүмүүс бодоогүй байх л даа. Олхиогүй нөхөр байна л гэж ойлгоо биз.
Тэр өдөр хөл даарсан гэж жигтэйхэн. Шалгалтын дүн гарахад би тэнцсэн байна. Бөөн баяр болоод оюутны байрандаа очлоо. Гутлаа тайлж тавьчихаад орон дээрээ хэвтэж байтал манай өрөөний Ивашков гутал руу минь хараад л байх юм. Тэгснээ чамд өөр гутал байхгүй юм уу гэж асууж байна аа, янз нь.
Тэгэхээр нь “Рубль нет” л гэлээ. Би орос хэл бараг мэдэхгүй. Дохио зангаагаар ойлголцоно. Тэгтэл нөгөөх чинь хувцсаа өмс, хамт гаръя гэлээ. Тэгээд дэлгүүр орж, надад гутал тааруулж үзлээ. Даарч явсан хөлдөө дулаан гутал углахад ямар сайхан мэдрэмж төрснийг одоо ч мартдаггүй. Тэр надад мөнгө зээлдүүлж гутал авч өгсөн юм. Түүний сайхан сэтгэл миний санаанаас огт гардаггүй юм.
-Жаран жил гэдэг хувь хүний хувьд ч, Монголын шинэ үеийн дууны урлагийн түүхэнд ч багагүй хугацаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд би үүнийг хийсэн хэмээн бахархах зүйл олон байгаа биз?
-Монголын хөгжмийн урлагийн ноён оргил С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Ж.Чулуун, Ц.Намсрайжав, Ж.Шараа нарын олон сайхан уран бүтээлчийн нөмөр нөөлөгт олон сайхан уран бүтээл хийжээ. Дуучин гэгдсэн хүн бүр дуулаад байдаггүй симфони найрал хөгжимтэй 50-60 жил дууллаа, одоо ч дуулаад явж байна. Энэ хугацаанд дэлхийн сонгодог болон Монголын сор болсон хөгжмийн зохиолчийн 400 гаруй бүтээлийг дуулснаас 100 гаруйг нь Монголын радиогийн алтан фондод үлдээсэн байна. Энэ бол миний бахархал.
Уран бүтээлийн бие даасан гучаад тоглолт хийсэн. Эх орныхоо өнцөг булан бүрт очиж дуулсан. Миний очоогүй сум байхгүй, баг ч ховор байх шүү. Нижгэнэсэн алга ташилт, баглаа цэцэг дунд энэ жаран жилийг өнгөрөөлөө дөө. Мөн ч их магтуулсан.
-Их магтууллаа гэснээс магтаалд ташуурах үе танд тохиолдож байв уу?
-Намайг Монголын урлаг, Монголын ард түмэн цаашаа гээгүй, наашаа л гэсэн. Хаана ч очсон идээнийхээ дээжийг өгч, сархадаа барьдаг. Хүмүүс намайг хүндэлдэгийг би мэдэрдэг. Гагцхүү энэ хүндэтгэлийг даах надад хэцүү байлаа. Их хэцүү байсан. Яагаад дахин дахин хэлээд байна гэхээр нийгмийн дунд биеэ зөв авч явах шаардлага гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, би амьд жишээ болж явах ёстой гэдгээ ойлгосон.
Архи уух, гэр бүл, авгай хүүхдийн асуудалд хөнгөмсөг хандах эрх байгаагүй. Би бүх зүйлд үлгэр жишээ байх ёстой гэсэн хариуцлагыг давах гэж их тэвчээр хатуужил, ухаан гаргасан. Тийм ч учраас архи ууж, тамхи таталгүй өдий нас хүрлээ. Би хүмүүст муу үлгэр үзүүлээгүй. Хэтрүүлдэг хүнд цагаан цамц, зангиатайгаа эхээс төрсөн байх гэмээр л хүн явлаа. Намайг хүний хорвоод төрөхөд бурхан авьяас хайрласан, бас сахилга дэг журамтай ухамсар ч өгсөн байх.
-Таны хоолой одоо ч сайхан хэвээрээ байдгийн нууц юунд байна вэ?
-Би байнга хоолойны дасгал хийдэг. Дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэн үеэс өнөөг хүртэл хоолойны дасгал хийгээгүй өдөр ховор. Залуу зандан, ид дуулж явахдаа өдөр бүр дасгал хийдэг байсан. Одоо бол долоо хоногийн таван өдөр дасгал хийж байгаа. Үүнээс гадна би ханиад хүрэхээс их айдаг. Ханиалгасаар байгаад хоолой сөөчихдөг юм.
-Өөрийгөө залгамжлах шавь бэлдэж байна уу?
-Өндөр цол хэргэм аваад, өөртөө шагнал хураагаад байхаасаа илүү хойч үедээ юм үлдээхсэн гэж боддог. Гэвч хүн өтлөхөөр ам, санаа хоёр л үлдэх юм даа. Би Хөгжим бүжгийн коллежи, УБИС-д багшилдаг байсан. Сайн шавь олон бий. 1967 оны намар Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хөөрхөн бор хүү ирлээ. Тэр хүүхдэд хоёр жил төгөлдөр хуурийн хичээл зааж, багш шавь болсон. Тэр хүү бол төрийн хошой шагналт Н.Жанцанноров шүү дээ. Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйд хүүхэд шалгаруулж яваад нэг хүү олж ирсэн нь ДБЭТ-ын ерөнхий удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү. Миний гурван шавь Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэн. Ийм сайхан шавь нараараа бахархдаг.
-Залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгмөөр санагддаг вэ?
-Техник технологи хөгжсөн болохоор янз бүрийн найруулга хийгээд, чимэж баяжуулаад хийхээр дуу нь хүнд хүрэхдээ их хүчтэй байх юм л даа. Залуу дуучид үүнд хууртаж өөрийгөө бүү үгүй хийгээсэй гэж боддог. Дуучин болъё гэж бодвол өөрийнхөө чадлыг гаргаж дуул.
Тэгж байж хоолой хөгжинө. Одоогийн залуус шиг микрофон бариад, заримдаа бичлэг тавиад амаа хөдөлгөөд зогсвол зуун насалсан ч тэр чигээрээ л байна. Гэвч үзэгч сонсогчдыг тэгж хуурч болохгүй л дээ. Эрхэм дүү нартаа захихад хоолойныхоо чанар чансааг ахиулах дуу сонгож дуулаарай. Ая, үг хоёр нийлүүлээд л дуу дуулчихлаа гэж өөрийгөө бүү хуур. Авьяас, оюун ухаан, хөдөлмөр шингэж байж хүний сэтгэлд хүрдэг юм шүү. Түмний сэтгэлд шигтгээ болох сайхан дуу бүтээх хэрэгтэй. Арав, хорин жил дуулсан дууг сайн бүтээл гэж хэлэх эртэднэ. Тавин жилийн дараа хүмүүс мартаагүй дуулж байвал тэр үнэнхүү сайн бүтээл гэж болно. Өөрийг чинь мөнхлөх бүтээл хийхгүй бол 20- 30 жилийн дараа тийм дуучин байсан гэх сураггүй болно шүү дээ.
-Урлагт зүтгэснээр та үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө хогшил цуглуулж чадав уу?
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай алдарт “Жаргаах зүрхэн” дууныхаа анхны ноотны номдоо “Авьяаслаг нөхөр Зангадын хоолойд зориулан бичсэн Гончигсумлаа” гэж бичсэн нь надад байдаг. Түүнийг хэчнээн лан алтаар үнэлсэн ч би өгөхгүй. Монголын хөгжмийн урлаг, ард түмний зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн тэр агуу их хүн надад зориулж гайхамшигтай тэр дууг бичээд, гарын үсгээрээ баталгаажуулна гэдэг бол намайг тэнгэр, газарт мөнхөлж байгаа хэрэг шүү дээ. Миний хурааж цуглуулсан өв хөрөнгө иймэрхүү дээ.
-Гэр бүлийнхнийхээ тухай яриач. Танайх урлагийн гэр бүл байх аа?
-Манай самган балетийн бүжигчин хүн шүү дээ. 1962 онд хөлийн хуруун дээрээ бүжиглэдэг 24 бүжигчин төгсөж ирсний нэг нь. Ташкентын Сонгодог бүжгийн сургуулийг балетийн жүжигчин мэргэжлээр төгсөж ирээд Монголын тайзан дээр тоглосон анхны сонгодог бүжгэн жүжгүүдэд бүжиглэсэн хүн дээ.
Бид 1964 онд өрх тусгаарласан. 45 жил нэг биедээ хань хийж, нимгэн дээлэндээ нөхөөс хийж явна. Манайх гурван хүүхэдтэй. Том хүү Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран дархны анги, Ленинградын Цэргийн биеийн тамирын дээд сургууль төгссөн. Удаахь охин Ленинградын Театр хөгжмийн дээд сургууль, бага охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн ёочингийн анги төгссөн. Ач, зээ нараас бас урлагт элэгтэй хүүхдүүд харагдаад л байгаа.
Х.Уянга
Тухайлбал төрийн ерөнхий сайд Бао хэмээх Бао Линь Цэрэндорж монгол төрд гавьяа байгуулж байсныг дурсан тэдний үр хүүхдүүд их дэлгүүрийн өмнөх гудамжийг өмчлөн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг босгуулжээ.

_________________ Модун хааны алтан ураг-R1a
Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 11-р сар.08.11 6:48 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|
|