#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.25.26 11:23 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 66 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.11 12:45 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Монголд нүүж ирсэн хятад улс өдгөө 100 айл,Хайлааст,Баян хошуу болон монголын ихэнхи аймгаар тархан амьдарч монгол улсын хөгжил цэцэглэлтэнд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа бөлгөө.Хуучин Да хүрээний хүүхнүүд дарлаж байхад хужаа сайхаан гэж хятад улстай их хэмжээгээр гэр бүл болцгоож тэдний үр хойчис өдгөөгийн Улаанбаатар хотын хүн амын ихэнхи хэсгийг бүрдүүлж өдгөө төрд сайд ,дарга, УИХ-ын гишүүд ,алдартай том компанийн захирлууд .албан газруудад өндөр албан тушаал хашиж байгаа нь үнэн болой.
Тухайлбал төрийн ерөнхий сайд Бао хэмээх Бао Линь Цэрэндорж монгол төрд гавьяа байгуулж байсныг дурсан тэдний үр хүүхдүүд их дэлгүүрийн өмнөх гудамжийг өмчлөн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг босгуулжээ.
Мөн монголын урлагт тэдний байгуулсан гавьяа тун их.Жишээ татвал алдарт дуучин Зангад, нэрт жижигчин Гантөмөр,Жарантав,Мягмар,Алтан-Өлзий,Аглуу гэх мэт.Мөн Монголын төрд олон жил зүтгэж байгаа Зоригт,Барсболд,Санг овогт Гансух ,Баярцогт нарыг дурьдахгүй өнгөрч үл болмой.

Image
Б.ЗАНГАД: МИНИЙ ЦУГЛУУЛСАН ӨВ ХӨРӨНГИЙГ ХЭЧНЭЭН ЛАН АЛТААР Ч ҮНЭЛШГҮЙ
2011-04-26 14:00

Ардын жүжигчин Б.Зангад гуайтай уулзахаар товлосон цагтаа Соёлын төв өргөөн дэх жижигхэн өрөөнд нь очлоо. Костюмныхаа гадуур зузаан цамц давхарласан тэрбээр “Манай өрөө хүйтэн, энд суухаар жиндээд байдаг юм” гэсээр угтав. Тэрбээр дууны урлагтай амьдралаа холбоод нэгэн жарныг үджээ. Жаран жил гэдэг дуучны хувьд ч, манай орчин цагийн дууны урлагийн хувьд ч бага хугацаа биш. Түүнтэй ярилцаж суухад орчин цагийн дууны урлагийн амьд судар шиг санагдсан.

-Та дууны урлагт хөл тавиад нэгэн жарныг үджээ?

-Нэг их удаагүй дээ. Би дууны урлагт ганц жаран л зүтгэлээ. Хүн хийхээргүй их зүйл хийчихсэн биш дээ. Тэмдэглэж сүйд болох юу байх вэ. Гэхдээ хоосон баймааргүй санагдаад нэг ном хэвлүүлэх бодолтой. Би эрийн сайндаа жаран жил дуулчихлаа гэж ярихаасаа илүү Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолчид, уран үгийн дархчууд, хөгжимчдийг дурсах ёстой. Тэр сайхан хүмүүсийн нөмөр нөөлөгт ажиллаж, амьдарч ирлээ. Энэ бол хүн бүрт тохиогоод байдаг аз завшаан биш. Үүндээ баярлаж, ханцуйдаа залбирч явна даа.

-Дуулж эхэлсэн үеэ дурсаач?

-Би 1946 онд сургуульд орсон юм. Тэр үеийн бага сургуулийн багш нар хүүхдэд юм сургахын төлөө явдаг, авьяасыг нь нээдэг хөдөлмөрч байжээ. Багш маань намайг хоёрдугаар ангид байхаас дуулуулсан. Тэр үеийн дууны үгийг одоогийн залуус сонсвол их сонин санагдах байх. “Өнчин хөх ишгээ Өвөр дээрээ тавиад Өвгөн Пунцаг угжаад Өнгийн үгээр өхөөрдөнө”, “Хайртай үнээнүүд минь цүлхийгээд тугаллах нь болоод ирлээ дээ” (аялав) гээд л хичээлийн завсарлагаар дуулна шүү дээ. Сайхан үе байж дээ.

Урлагийн том тайзан дээр анх 1951 онд гарсан. Тэр жил Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн театрынхан нийслэлд тоглосон юм. Тэгэхэд би театрын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд байлаа. Тэр үед баруун хязгаараас хагас сар явж хотын бараа хардаг байлаа шүү дээ.

Машин техник дөнгөж нэвтэрч байсан үе болохоор жолооч нарын ур чадвар, техникийн мэдлэг дутуу дулимаг, замын бартаа саад их байлаа. Алс бөглүү нутгийн юм үзэж нүд тайлаагүй над мэтийн хүүхдэд Улаанбаатар гэдэг машин тэрэг зөрөлдсөн, түмэн хэлийн амьтан цугласан жигтэйхэн том хот санагдаж билээ. Төв театрын зуны байр гэж Яармагийн талбайд бүхэл бүтэн суурин байлаа. Бид тэнд тоглосон юм. Би тэрүүхэндээ гоцлол дуучин байлаа.

-Хэдийгээр улиг болсон асуулт боловч хамгийн сайхан дурсамж энэ асуултаас л хөвөрдөг болохоор нутаг ус, бага насны тань талаар асуумаар санагдлаа?

-Миний нутаг үлгэр домгийн орон шүү дээ. Баруун Монгол бол мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн усны ай сав газар. Монгол Алтайн нуруунаас эх авдаг Ховдын гол, Хөх Сэрхийн нуруунаас эх авсан Буянт голууд Хар ус нуурт цутгадаг. Энэ хоёр голын бэлчир Шар харгана гэдэг газар би төрсөн. Миний балчир нас хөдөө, ядуу тарчиг амьдрал дунд өнгөрсөн. Тэр үеийн хүүхдүүд бүгд л хөл нүцгэн явдаг байлаа.

Хөл нүцгэн явсаар байгаад хөлийн ул хатуурч, уллаад өсгий хагарчихна. Ээж маань орой болохоор хагараад ангайчихсан өсгий дээр түүхий сүүний цөцгий тавьж боож өгнө. Намар анхны цас ортол хөл нүцгэн явна шүү дээ. Үхэр мал хариулж явахдаа үхэр хаана шээж, баах нь вэ гээд л хараад байна. Үхрийн халуун шээсэн дээр гишгэж даарч, бээрсэн хөлөө дулаацуулдагсан. Цаастай чихрийг бид алаг чихэр гэж нэрлэдэг байлаа. Тэр чинь ховор бараа, олдохгүй дээ. Тэр үеийн хамгийн сайхан амттан нь домбон ёотон.

Айл айл дамжсаар байгаад тас хар болчихсон домбон ёотон олдвол хүүхдүүд бөөн баяр болдогсон. Тийм амьдралыг туулж ирсэн болохоор амьдрах чадвар, амьдралын хат эрт сууж биеэ даасан шиг байгаа юм. Нялхаараа шахам өнчирч үлдсэн би олны хүч, өөрийнхөө аз хоёроор өдий зэрэгтэй яваа юм шүү дээ.

-Бага насандаа өнчирч үлдсэн таныг олон айл өргөж авахаас татгалзсан юм билээ?

-Миний дүүг төрүүлээд ээж маань бурхан болсон. Төрөхийн хүндрэлээс болсон шиг байгаа юм. Ээж минь нас барахаасаа өмнө дүүг айлд өргүүлсэн юм билээ. Ах, бид хоёр гэр орноо авч явж чадахааргүй жаахан байсан болохоор ээжийн ахынхыг бараадсан. Эхээсээ хар нялхдаа өнчирч үлдсэн хүүхдүүд ямар өөдтэй байх вэ. Гар хуруу сайртаж, царай зүс халтайгаад, хувцас хунар гэж хачин юм болоо биз. Өөрийн гэсэн гэр оронгүй хоёр жаахан хүү бутны ёроолд биенээ дэрлээд унтчихдаг байснаа бүүр түүр санадаг юм.

Ээж нас барсны дараа ах бид хоёрыг өвчин ороож эхэлж. Тэгэхэд муу аав минь “Энэ хоёрын нэгийг нь ч гэсэн амьд үлдээчих юмсан” гээд намайг өргөж авах айл хайж л дээ. “Хүүг минь өргөж аваач” гэж тав, зургаан айлаас гуйхад нөгөөдүүл нь намайг голоод аваагүй гэдэг.

Гар хуруу нь сайртаад хир даг болж, нус, шүлс нь гоожсон, хоёр чихнээс нь нойтон булаг гоожсон тийм амьтныг хэн ч авах билээ дээ. Бас болоогүй хөл нь майга хачин муухай хүүхэд байсан гэдэг. Ах минь хожим “Миний дүү мөн ч муухай хүүхэд байсан шүү” гэдэгсэн.

-Таныг алдартай дуучин болоход нөгөө айлынхан амаа барьсан байх даа?

-“Манайхан таныг өргөж авах гэж байсан юм билээ. Манай аав, ээж таныг өргөж аваагүйдээ амаа бариад л байдаг юм” гэж ярих хүн таарч л байсан.

-Та дунд сургуульд байхдаа “Тунгалаг Буянт” дууг дуулж байсан гэдэг. Тэр сайхан дууг дуулах завшаан яаж олдов оо?

-1954 онд Ховд аймгийн соёлын өдрүүд нийслэлд анх удаа боллоо. Тэгэхэд нутгийнхаа уран бүтээлчдийн бүтээлийг тоглох бодлого барьж байсан юм. Тэр үед Л.Ванган багш “Тожоо жолооч” жүжгээ тавьж байлаа. Д.Лувсаншарав багш “Тунгалаг Буянт”-ыг надад өгөөд “Энэ нутгийн зохиолчдын дууг сайн дуулна шүү, Зангад минь” гэв. Би тэр дууг тэгж их нэрд гарна ч гэж бодсонгүй.

Соёлын өдрүүдээр л сайн дуулахын төлөө бэлтгэл хийгээд байлаа. Концертоо тоглолоо. Үзэгчид алга ташиж дахиулаад сүйд болж байна. Соёлын өдрүүд амжилттай болж, манай аймгийн театраас дөрвөн гавьяат төрсөн дөө. Намайг Урлагийн хэрэг эрхлэх хорооны хүндэт тэмдэг, зургаан метр хүрэн торгоор шагнасан юмдаг. Тэр үед ах минь оюутан болж хотод ирээд гэр бүл зохиосон байсан. Би шагналын торгоо бэргэндээ аваачиж өгнө гээд нойргүй шахам хонож билээ.

-Багаасаа урлаг уран сайхнаар явсан болохоор Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд ороход хаалтгүй байсан уу?

-Дэлхийн залуучууд оюутны V их наадамд оролцохоор шалгарч, 1955 оны гуравдугаар сард дахин Улаанбаатарт ирлээ. Тэр үед Улсын дуу, танцын ансамбль гэж байсан. Тэнд бэлтгэл хийж, тэр наадамд “Тунгалаг Буянт”, “Буурал морь” хоёрыг дуулж оролцсон. Наадамд амжилттай оролцож, замаараа Германд тоглочихоод намар эх орондоо ирлээ. Тэгээд нутаг буцах гэж байтал Ардын ансамблийн удирдлагууд “Манайд ажилла. Ирэх жил сургуульд явуулж өгье” гэж байна. Боломжийн санагдаад, ахтайгаа зөвлөж, үлдэхээр шийдсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. Дараа жил нь сургуульд явах өргөдлөө Ардын ансамблийн удирдлагад өгтөл Соёлын яаманд очиж шалгалтаа өг гэлээ. Дээд сургуульд элсэх гэж байгаа болохоор физик, математикийн шалгалт авна гэнэ.

Аравдугаар анги төгсөх бүү хэл есдүгээр ангидаа ч бүтэн суугаагүй нөхөр их сургуулийн физик, математикийн шалгалтад яаж тэнцэх вэ дээ. Монголын хөгжмийн ноён оргилуудын нэг Э.Чойдог хөгжмийн зохиолчийн ангид, би дуулаачийн ангид шалгалт өгөөд хоёул хасагдчихав. Хасагдсан юм чинь сургуульд явах өнгөрлөө.

Энд дэмий үлдэж, нутагтаа очиж аравдугаар ангиа төгсдөг байж гэсэн шүү юм бодлоо. Хэд хоногийн дараа Сүхбаатарын талбай дээр Э.Чойдогтой таартал “Чи бид хоёрын шалгалтад унасан нь хамаагүй. Л.Ванган багш Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд болоод бид физик, математикийн багш бэлдэх гээгүй, урлагийн нарийн мэргэжлийн хүн бэлдэх гэж байна гээд бид хоёрыг явуулах болсон” гэдэг юм байна. Ингэж л дэлхийн хөгжмийн урлагийн томчууд багшилдаг П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуульд суралцах завшаан олдсон.

-Үүнийг аз гэж бодож байсан уу?

-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг л болсон доо. Тэр үед Монголын мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх бодлого ид хэрэгжиж байсан. Дээр нь надад жаахан авьяас байсан биз. Хэчнээн тохироо бүрдээд авьяас байхгүй бол явахгүй шүү дээ. Бурхан багш “энэ муу хүүг харж үзье” гэсэн юм байгаа биз.

-Оюутан ахуй цагийнхаа сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжаас хуваалцаач?

-Москва явахдаа би зунжингаа өмсөөд ул нь цоорчихсон муу ботинктой явсан юм. Тэр үед ичиж зовно ч гэж байдаггүй. Хүмүүс бүгд шинэ хувцас өмсчихсөн, би таваг нь цоорхой гуталтай тоосон ч юмгүй яваад байлаа. Шинэ оюутнуудыг бэлтгэлд оруулах, нэгдүгээр курст оруулахыг шийдэх шалгалт авах болов. Тэр өдөр бороо орж, сургууль руугаа очих замд гутлын цоорхойгоор ус ороод шалбайтал норчихов.

Монголын оюутан Зангад гээд дуудахаар нь тайз руу явтал танхимын голоор миний гутлын мөр зурайтал гарч билээ. Дуугаа дуулаад буцахдаа дахиад л шавхайтай мөр татуулав. Ул нь цоорхой гуталтай явна гэж хүмүүс бодоогүй байх л даа. Олхиогүй нөхөр байна л гэж ойлгоо биз.

Тэр өдөр хөл даарсан гэж жигтэйхэн. Шалгалтын дүн гарахад би тэнцсэн байна. Бөөн баяр болоод оюутны байрандаа очлоо. Гутлаа тайлж тавьчихаад орон дээрээ хэвтэж байтал манай өрөөний Ивашков гутал руу минь хараад л байх юм. Тэгснээ чамд өөр гутал байхгүй юм уу гэж асууж байна аа, янз нь.

Тэгэхээр нь “Рубль нет” л гэлээ. Би орос хэл бараг мэдэхгүй. Дохио зангаагаар ойлголцоно. Тэгтэл нөгөөх чинь хувцсаа өмс, хамт гаръя гэлээ. Тэгээд дэлгүүр орж, надад гутал тааруулж үзлээ. Даарч явсан хөлдөө дулаан гутал углахад ямар сайхан мэдрэмж төрснийг одоо ч мартдаггүй. Тэр надад мөнгө зээлдүүлж гутал авч өгсөн юм. Түүний сайхан сэтгэл миний санаанаас огт гардаггүй юм.

-Жаран жил гэдэг хувь хүний хувьд ч, Монголын шинэ үеийн дууны урлагийн түүхэнд ч багагүй хугацаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд би үүнийг хийсэн хэмээн бахархах зүйл олон байгаа биз?

-Монголын хөгжмийн урлагийн ноён оргил С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Ж.Чулуун, Ц.Намсрайжав, Ж.Шараа нарын олон сайхан уран бүтээлчийн нөмөр нөөлөгт олон сайхан уран бүтээл хийжээ. Дуучин гэгдсэн хүн бүр дуулаад байдаггүй симфони найрал хөгжимтэй 50-60 жил дууллаа, одоо ч дуулаад явж байна. Энэ хугацаанд дэлхийн сонгодог болон Монголын сор болсон хөгжмийн зохиолчийн 400 гаруй бүтээлийг дуулснаас 100 гаруйг нь Монголын радиогийн алтан фондод үлдээсэн байна. Энэ бол миний бахархал.

Уран бүтээлийн бие даасан гучаад тоглолт хийсэн. Эх орныхоо өнцөг булан бүрт очиж дуулсан. Миний очоогүй сум байхгүй, баг ч ховор байх шүү. Нижгэнэсэн алга ташилт, баглаа цэцэг дунд энэ жаран жилийг өнгөрөөлөө дөө. Мөн ч их магтуулсан.

-Их магтууллаа гэснээс магтаалд ташуурах үе танд тохиолдож байв уу?

-Намайг Монголын урлаг, Монголын ард түмэн цаашаа гээгүй, наашаа л гэсэн. Хаана ч очсон идээнийхээ дээжийг өгч, сархадаа барьдаг. Хүмүүс намайг хүндэлдэгийг би мэдэрдэг. Гагцхүү энэ хүндэтгэлийг даах надад хэцүү байлаа. Их хэцүү байсан. Яагаад дахин дахин хэлээд байна гэхээр нийгмийн дунд биеэ зөв авч явах шаардлага гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, би амьд жишээ болж явах ёстой гэдгээ ойлгосон.

Архи уух, гэр бүл, авгай хүүхдийн асуудалд хөнгөмсөг хандах эрх байгаагүй. Би бүх зүйлд үлгэр жишээ байх ёстой гэсэн хариуцлагыг давах гэж их тэвчээр хатуужил, ухаан гаргасан. Тийм ч учраас архи ууж, тамхи таталгүй өдий нас хүрлээ. Би хүмүүст муу үлгэр үзүүлээгүй. Хэтрүүлдэг хүнд цагаан цамц, зангиатайгаа эхээс төрсөн байх гэмээр л хүн явлаа. Намайг хүний хорвоод төрөхөд бурхан авьяас хайрласан, бас сахилга дэг журамтай ухамсар ч өгсөн байх.

-Таны хоолой одоо ч сайхан хэвээрээ байдгийн нууц юунд байна вэ?

-Би байнга хоолойны дасгал хийдэг. Дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэн үеэс өнөөг хүртэл хоолойны дасгал хийгээгүй өдөр ховор. Залуу зандан, ид дуулж явахдаа өдөр бүр дасгал хийдэг байсан. Одоо бол долоо хоногийн таван өдөр дасгал хийж байгаа. Үүнээс гадна би ханиад хүрэхээс их айдаг. Ханиалгасаар байгаад хоолой сөөчихдөг юм.

-Өөрийгөө залгамжлах шавь бэлдэж байна уу?

-Өндөр цол хэргэм аваад, өөртөө шагнал хураагаад байхаасаа илүү хойч үедээ юм үлдээхсэн гэж боддог. Гэвч хүн өтлөхөөр ам, санаа хоёр л үлдэх юм даа. Би Хөгжим бүжгийн коллежи, УБИС-д багшилдаг байсан. Сайн шавь олон бий. 1967 оны намар Өвөрхангай аймгийн Хужирт сумаас хөөрхөн бор хүү ирлээ. Тэр хүүхдэд хоёр жил төгөлдөр хуурийн хичээл зааж, багш шавь болсон. Тэр хүү бол төрийн хошой шагналт Н.Жанцанноров шүү дээ. Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйд хүүхэд шалгаруулж яваад нэг хүү олж ирсэн нь ДБЭТ-ын ерөнхий удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү. Миний гурван шавь Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэн. Ийм сайхан шавь нараараа бахархдаг.

-Залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө өгмөөр санагддаг вэ?

-Техник технологи хөгжсөн болохоор янз бүрийн найруулга хийгээд, чимэж баяжуулаад хийхээр дуу нь хүнд хүрэхдээ их хүчтэй байх юм л даа. Залуу дуучид үүнд хууртаж өөрийгөө бүү үгүй хийгээсэй гэж боддог. Дуучин болъё гэж бодвол өөрийнхөө чадлыг гаргаж дуул.

Тэгж байж хоолой хөгжинө. Одоогийн залуус шиг микрофон бариад, заримдаа бичлэг тавиад амаа хөдөлгөөд зогсвол зуун насалсан ч тэр чигээрээ л байна. Гэвч үзэгч сонсогчдыг тэгж хуурч болохгүй л дээ. Эрхэм дүү нартаа захихад хоолойныхоо чанар чансааг ахиулах дуу сонгож дуулаарай. Ая, үг хоёр нийлүүлээд л дуу дуулчихлаа гэж өөрийгөө бүү хуур. Авьяас, оюун ухаан, хөдөлмөр шингэж байж хүний сэтгэлд хүрдэг юм шүү. Түмний сэтгэлд шигтгээ болох сайхан дуу бүтээх хэрэгтэй. Арав, хорин жил дуулсан дууг сайн бүтээл гэж хэлэх эртэднэ. Тавин жилийн дараа хүмүүс мартаагүй дуулж байвал тэр үнэнхүү сайн бүтээл гэж болно. Өөрийг чинь мөнхлөх бүтээл хийхгүй бол 20- 30 жилийн дараа тийм дуучин байсан гэх сураггүй болно шүү дээ.

-Урлагт зүтгэснээр та үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө хогшил цуглуулж чадав уу?

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай алдарт “Жаргаах зүрхэн” дууныхаа анхны ноотны номдоо “Авьяаслаг нөхөр Зангадын хоолойд зориулан бичсэн Гончигсумлаа” гэж бичсэн нь надад байдаг. Түүнийг хэчнээн лан алтаар үнэлсэн ч би өгөхгүй. Монголын хөгжмийн урлаг, ард түмний зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн тэр агуу их хүн надад зориулж гайхамшигтай тэр дууг бичээд, гарын үсгээрээ баталгаажуулна гэдэг бол намайг тэнгэр, газарт мөнхөлж байгаа хэрэг шүү дээ. Миний хурааж цуглуулсан өв хөрөнгө иймэрхүү дээ.

-Гэр бүлийнхнийхээ тухай яриач. Танайх урлагийн гэр бүл байх аа?

-Манай самган балетийн бүжигчин хүн шүү дээ. 1962 онд хөлийн хуруун дээрээ бүжиглэдэг 24 бүжигчин төгсөж ирсний нэг нь. Ташкентын Сонгодог бүжгийн сургуулийг балетийн жүжигчин мэргэжлээр төгсөж ирээд Монголын тайзан дээр тоглосон анхны сонгодог бүжгэн жүжгүүдэд бүжиглэсэн хүн дээ.

Бид 1964 онд өрх тусгаарласан. 45 жил нэг биедээ хань хийж, нимгэн дээлэндээ нөхөөс хийж явна. Манайх гурван хүүхэдтэй. Том хүү Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран дархны анги, Ленинградын Цэргийн биеийн тамирын дээд сургууль төгссөн. Удаахь охин Ленинградын Театр хөгжмийн дээд сургууль, бага охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн ёочингийн анги төгссөн. Ач, зээ нараас бас урлагт элэгтэй хүүхдүүд харагдаад л байгаа.

Х.Уянга


Тухайлбал төрийн ерөнхий сайд Бао хэмээх Бао Линь Цэрэндорж монгол төрд гавьяа байгуулж байсныг дурсан тэдний үр хүүхдүүд их дэлгүүрийн өмнөх гудамжийг өмчлөн нэрэмжит болгон хөшөө дурсгалыг босгуулжээ.

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 11-р сар.08.11 6:48 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.11 12:04 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Зураг

Зураг

Зураг

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.22.11 11:52 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Энд пост бичих зориг зүрхтэй хүн алга болтой.Гай болж өөрийнх нь аав өвөө нь хужаа болчих гээд.Дээрхи улсуудын хамаатан садан энд зөндөө байгаадаа. :laugh5: :laugh5:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 1:16 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.20.11 11:42 pm
Бичлэгүүд: 1355
Эд нар одоо хятадын цустай гэж үү? нэг л итгэж өгөхгүй байна шүү.

_________________
Lumen soli mutuum das


Дээд талд
 Постын сэдэв: Yu
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.11 1:01 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 10:54 pm
Бичлэгүүд: 1036
Байршил: Insulin shock therapy
ene humuus mongoliin yamar ovogt hamaarjeediin boldoo? etsgee dagaad ihevchlen borjgon gesen ovog unemleh deer ni baigaadaa aygui bol. zevhen hyatad geltgui end tendhiin zendeel hatad baisan ni oilgomjtoi. mongol dahi inedheg, pers, polsh, oros , bolgar... garaltai humuus geed zurgiig ni taviad yavuul goy sedvuud bolhiin baina tiimee. ted mongoliin tuuheer, eersdiin ene ulsad oruulj baigaa huvi nemreeree baharhadag l baij taaraa :-D
neg ovog boloh dontoltoosoo garaad negdsen undesten gedgee il yarih tsag boltsiin bishuu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.11 12:49 pm 
Оффлайн
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.24.09 8:37 pm
Бичлэгүүд: 290
Wooriinhee Tuhai Oruulahgwi Yaaw? Chi Chin Bas Erliiz Gesen Bizde?

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.03.11 1:29 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.06.11 4:30 pm
Бичлэгүүд: 17
Hed heden hunees sonsoj baisan medeelel, zarim n bur tagnuulyn Eronhii gazar ajildag gej baigaa.. Mongolchuudyn 30 huvi n yamar neg hemjeegeer Hyatad tsus holildson baidag. Eej aav n bish yumaa gehed emee ovoo, elents hulantsyn ali neg n hyatad baidag gej baigaa. Gehdee ed nar Mongolyn niigemd buren shingej mongoljson bolohoor gaduurhaad yalgaad baih hetsuu bolson. Tegeed ch oorsdoo hyatad helee ch medehgui baidag yum baina lee. 30-40 ond Ulaanbaatar, Selenge, Tov aimgiin hoid hesegt mun Hovd, Uliastaid hujaa nar hun amyn barag tal n bolj baisan yum gesen. medeej ednuusiin ur sad bidnii dund l holildood yavj baigaa.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.04.11 1:01 am 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.11 1:57 am
Бичлэгүүд: 282
hyatadiin hajuu havirgand baigaa buh l undestnuud ih baga hemjeetei tsus holildson l doo. zarim n ter chigtee uusaad alga bolson baih shiv. Uursdiiguu kyrgyz gedeg ch harvaas hyatad nuhduud baruun xingjiang haviar baidag l yum baina lee.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.04.11 6:30 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.09.09 11:49 am
Бичлэгүүд: 631
Kirgizuud chin yag l Mongol yum bn le shde


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 12:30 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Wooriinhee Tuhai Oruulahgwi Yaaw? Chi Chin Bas Erliiz Gesen Bizde?
Надад чамд байдаг шиг жунго, манж цус харин ч нэг байхгүй юм даа. Бүр дусал ч байхгүй.
Ингэхэд чамд эфү өвөг дээдэс олон байсан байхдаа.
Манжин байхад махаар яахав
Манж байхад монголоор яахав гэдэг үг танай зүгээс гаралтай гэлцдэг.
Би жунго гаралтай улсын талаар монголчуудад сэрэмжлүүлэг өгч байхад муу нохой чи адарч эсэргүүцнэ гэнээ. Чи ингэж хэлж байгаа юм чинь өвөрмонгол хятадын эрлийзүүдээр дүүрчдээ .Заяа нь хаясан юм болж дээ.Ар монголын эрлийзүүдийн дэргэд тоогоор хавьгүй олон биз дээ..
:-D

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 11-р сар.13.11 2:40 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 12:47 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.09.08 1:33 pm
Бичлэгүүд: 93
baruunaas hoishoo baruun tishe aimguudiin mongol garltai humuusiin tsus ni holildoogui harin zuunees zuun urgshaa mongol ulsiin urd hesgiin aimguud chne bituu ym bishu mongoliig yg tashuu tsavchaad haytsan gehiin bilee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 12:55 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Чи тун зөв келжаанаа. :-D

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 2:08 am 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.11 1:57 am
Бичлэгүүд: 282
Ишлэл:
baruunaas hoishoo baruun tishe aimguudiin mongol garltai humuusiin tsus ni holildoogui harin zuunees zuun urgshaa mongol ulsiin urd hesgiin aimguud chne bituu ym bishu mongoliig yg tashuu tsavchaad haytsan gehiin bilee
Baruun n tsevreeree,zuun n holildson gedeg bol uruusgul baihoo.holildohdoo hurvel haa saigui l baigaa baih.Hovdiin hyazgaar,Uliastai ene terd chin neg heseg urd zugiinhen duuren baisan yum bishuu. Selenged bas nileed olnooroo suurishsan gej yarigddag l yum. Nogoo tsagaa urgadag gazruudaar l suurishsan baidag geh yum bilee. tsusand n uvgudiinh n zan dadal suuchihsan baidag yum bailgui :razz:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 3:59 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Давхраа хийлгэж гангарсан хужаа нар ч бас байх юмаа.ВӨӨХАХАХАХА.
:haha:

Зураг

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 6:28 pm 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.11 1:57 am
Бичлэгүүд: 282
:haha: hyataduud chin ugaasaa ihenh n bultsiisen tom davhraatai nudtei baidag yum bilee shd. Baruuniihnii oilgoltoor onigor nud bol hyatadiinh gej boddog bolovch unendee bol hoid zugruu seruun undurlug bus ruu yavah tusam iluu onigor bolson baidag baina. Tsever Chukcha nariig haraa biz dee. oniison nudtei nuhduud baidagshd :razz: manai Asa arai chukcha..... :think:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 6:33 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
:haha: hyataduud chin ugaasaa ihenh n bultsiisen tom davhraatai nudtei baidag yum bilee shd. Baruuniihnii oilgoltoor onigor nud bol hyatadiinh gej boddog bolovch unendee bol hoid zugruu seruun undurlug bus ruu yavah tusam iluu onigor bolson baidag baina. Tsever Chukcha nariig haraa biz dee. oniison nudtei nuhduud baidagshd :razz: manai Asa arai chukcha..... :think:
Аса чинь өөлд гаралтай хүн.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 8:39 pm 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.11 1:57 am
Бичлэгүүд: 282
Asa Uvurhangainh gedeg biluu .tegvel Uulduud ch talaar neg tarchihsan yum baina l daa. Darigangad bas Uulduud bii. :-)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.11 10:03 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.01.10 3:01 pm
Бичлэгүүд: 222
Аглуу чинь өөрийгөө монгол л гээд байх болтой. Эд нар чинь тэгээд бүгд Хятад гаралтай нөхдүүд үү? Эх сурвалж чинь сонин байнаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 2:32 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Үүнд, дараахь алхмууд юун түрүүн шаардлагатай гэж бодном.
1-рт. Эрлийз иргэдийг хамгаалах хууль-эрх зүйн орчинг бүрдүүлэх.
Монгол улсын харъяатуудыг үндсээр нь ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах ёстой (Энэ талаар би, ЗГ-ын тогтоолын төслийг санаачилж, ноднин төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн, төр ч анхаарна судална гэсэн). Чингэснээр эрлийз иргэдийн гарлаа нууж хаах, ялангуяа улс төрийн зорилгоор, сонгуулийн үеэр худал мэдүүлэх зэрэг сөрөг үйл арилна.
Сонгогдоогүй байхдаа, үндэсний гарлаа хүртэл худал мэдүүлж байгаа хүн цаашдаа яах вэ? Угаас, сонгогчдыг хуурах нь гэмт хэрэг болой. Иргэдээ ийм гэмт хэргээс хамгаалбал зохино.
Эрлийз иргэдийн үндэс угсааны байдлыг ил тод болгосноор л тэдний эрх ашгийг хангах боломжтой. Тэд ч, төр түмэнд хуурамч мэдээлэл өгөх нь хуулинд харш гэдгийг мэдэж, асуудалд үнэнч шударгаар хандвал зохилтой.
Хууль-эрхзүйн зохих орчныг нь бүрдүүлэхгүйгээр, эрлийз иргэдийг хамгаалах, Монголын нийгэмд бүрэн дүүрэн интэграцичлах аргагүй.
2-рт. Эрлийз иргэдийг түүхийн үүднээс судлах.
Ийнхүү судалснаар, тэдний түүхэн үүрэг ролийн талаарх янз бүрийн мэдээллийн хар цагааныг ялгаруулж, нэгэн мөр болгон, тодорхой бодтой ойлголтыг ард түмэнд хүргэнэ.
Эрлийз иргэн бүр Монголын төр түмний эсрэг хандаж яваагүй нь ойлгомжтой. Манай эх орны хувьд гавъяа зүтгэлтэй явсан нь ч буй. Харь орны хатгалга, явуулгад автан төөрөлдсөн нь ч бий л байх.
Хэн нь хэн бэ? Үүнийг таниулах нь чухал. Бүх эрлийзийг сайн, муу гэж хавтгайруулж болохгүй.
Аливаа гэмт хэрэгтэн яс үндэсгүй гэх оноч үг бий. Гэмт эрлийз иргэн байлаа ч, гэмийг нь бүгдэд нь нялзааж болохгүй билээ.
Тусгай түүхэн судалгаа нь манай улсын хүн амын бүрэлдэхүүн хэсэг болох эрлийз иргэдийг таньж мэдэх, тэднийг бүхэлд нь 5-р цуваа гэж ойлгох явдлыг залруулах, түүхэн сургамжийг үндсэн дээр ямарваа алдааг давтахгүй байхад ихээхэн нэмэр тустай.
3-рт. Эрлийз иргэдийг угсаатны зүйн үүднээс судлах.
Монголын хүн амын багагүй хэсгийнх нь хувьд, энэ иргэдээ угсаатны зүйн талаас судлахгүй байх нь ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Угсаатны ийм бүрэлдэхүүн байна гэдгийг хүлээн зөвшөөрч, ул суурьтай судлах нь шинжлэх ухааны ч, төрийн ч үүрэг.
Дээрх гурван алхмыг цаг алдалгүй хийвээс, Монгол улс үндэстний хувьд стратэгийн ач холбогдолтой. Монгол улс үндэстэн байх уу, үгүй юу гэдгийг ч шийдвэрлэнэ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 2:36 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Б.ДЭЛГЭРМАА: Гоёлын бөгжний шигтгээ, чимэг зүүлт мэтээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлмооргүй байна Хойяаааа.
2010-06-19 12:13

-Улстөрч Дэлгэрмаа зарим хүнд сураг алдарсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ та АЭХ-г удирдах болсоор долоон жил өнгөрлөө. Тэгэхээр энэ сэдвээр яриагаа эхлэх үү?

-Сураг алдарсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Чуулганаа хийх гээд манайхан бужигнаж байгаа. Чухам хүү харин парламентад суудалтай улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай харьцуу ла хад хамгийн идэвхтэй амьдралтай нь АЭХ. Энэ байгууллагын тэргүүн гэдэг утгаараа намайг тойрсон хэл ам тасардаггүй

2000 онд ардчиллын төлөөх намууд нэг дэн АН байгуулагдсан түүхийг бүгд мэднэ. Тэр үед АН дэргэдээ ахмадын, залуус ын, эмэгтэйчүүдийн бай гууллагуудыг эмхлэн байгуулсан. АЭХ-ны анхны тэргүүнээр М.Тунгалаг ажиллаж байсан. М.Тун галагийг тойр сон янз бүрийн яриа ч бас гардаг байлаа. Гэхдээ түүний байгуулсан нэг том гавьяа бол намын удирдах байгууллагын 30 суудлыг эмэгтэйчүүдэд авчирсан. 2003 онд намын хариуцлагатай алба эрхлэх болсон учраас холбоогоо өгөх болсон. Тэгээд энэ албыг надад санал болгосон. Би хэдийгээр олон жил улс төрд зүтгэсэн боловч эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагүй. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн улс төр дэх нарийн нандин асуудлыг мэдэхгүй, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан цээжээ дэлдэж явдаггүй. Улс төрд хувь хүн гэдэг утгаараа явж ирсэн болохоос эмэгтэй хүн гэдэг утгаараа ажиллаж байсангүй.

-Тэгэхдээ та АЭХ-той цөөнгүй жилийн амьдралаа холболоо?

-Тийм ээ, мэдээж эхэндээ эргэлзсэн л дээ. Эмэгтэйч үүдийн эрхийг би онцгойлж үзэж чадах болов уу гэсэн асуултыг өөртөө тавьсан. Намайг генсек байх үед намын дэргэдэх эмэгтэйч үүдийн байгууллагын дар гаар Баярмаа ажилладаг байсан. Эмэгтэйчүүдийн байгуул лагынхаа асуудлаар над дээр орж ирэхэд нь олон удаа уйлуулаад гаргаж байлаа. Тийм болохоор эргэлзэхээс аргагүй. Гэсэн хэдий ч 2004 оны сонгууль ойртож байсан. АН-ын эмэгтэйчүүдийн нүүр царай болох ёстой гэж ятгасан улс ч олон бий. Энэ ажлыг анх ингэж авч байлаа. 2003 онд АЭХ-ны анхдугаар чуулган болж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд тэргүүнээр сонгогд сон түүхтэй.

-2004 онд танай намаас ганц Мөнхтуяа гишүүн УИХд суудал авсан?

-Гурван намын эвсэл байгуулагдсан гэдэг утгаараа АН--ын эмэгтэйчүүдэд сонгуульд нэр дэвших дө рөвх өн эрх оногдсон. Тэгээд ч М.Энхсайхан дарга эмэг тэйч үүдийг нэр дэвшүү лэхдээ хойрго хандсан л даа.

-Ц.Элбэгдорж дарга байх даа эмэгтэйчүүдэд илүү нааштай хандаж байсан гэсэн үг үү?

-2007 онд АЭХ чуулганаа хийх ёстой байсан. Тухайн үед АН-ын даргаар Ц.Элбэгдорж ажиллаж байлаа. Элбэгээ маань намайг дуудаад “Гарман дээр морио солих дэмий. Хоёулаа сонгуульд энэ хүчээрээ орно. 2008 оны сонгуулийн дараа чуулганаа хий” гэж санал болгосон л доо. 2008 оны сонгуульд түүхэндээ хамгийн олон буюу 12 эмэгтэй нэр дэвшсэн байдаг юм. АЭХны тэргүүнээр ажиллаж байх хугацаанд эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн их ойлгож, гар нийлж ажилласан хүн бол Ц.Элбэгдорж. Ерөнхий сайд байхдаа “Жендерийн тэгш эрхийн үндэсний хороо”-г байгуулан, өөрөө даргаар нь ажиллаж байсан, жендерийн мэдрэмжтэй улстөрч. 12 нэр дэвшигчээс маань харамсалтай нь ганц ч эмэгтэй УИХ-д сонгогдож чадаагүй. 2008 онд АЭХ-ны хоёрдугаар чуулган хуралдах ёстой бай сан боловч намын зүгээс санх үүжилт байхгүй гэх мэтээр хойшилсоор байгаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Ерөнхийлөгчийн сон гуульд нэр дэвшигчийг бат ламжлах намын их хурлын маргааш бид ёстой л овсгоо гаргаж, нэлээн хүч тавин зо хион байгуулсны үр дүнд чуулганаа хийсэн. Тэргүүний хувьд би тайлангаа тавьсан, олон жил удирдлаа, ажлаа хүлээлгэж өгье гэдгээ ч хэлсэн. Тэгээд яахав, Ц.Элбэгдорж дарга эмэгтэйчүүдийг удирдаад Ерөнхийлөгчийн сонгуульд орол цооч гэсэн хүсэлт тавьсан, чуулганы төлөөлөгчид маань ч зохион байгуулалтын асуудлыг хойшлуулъя гэдэг санал гаргасан.

-Түрүүн та Тунгалагийн АЭХнд авчирсан ололтыг дурдсан. Тэгвэл Дэлгэрмаа энэ байгууллагыг удирдсанаар юу авчрав?

-Олны сэтгэлд үлдсэн олон сайхан ажлаар маань АЭХ-г хүмүүс мэднэ. “Лиш” цэнгүүн байна. Улстөрчид маань ингэж дуулдаг юм байна гэдгийг ард түмэн анх тэндээс харсан байх. Дараа жилээс нь зарим байгууллага, телевизүүд дуурайгаад эхэлсэн. “Лиш” дээд чуулганыг зохион байгуулж, 1000 гаруй хүүхнийг оролцуулан төрийн ордонд чуулж байлаа. Хүүхдийн мөнгийг УИХ-аар хэлэлцэх үед түүнийг дэмжих улс төрийн акц болгож “Хүүхдийн 10 мянган төгрөгийн төлөө за гэж хэлцгээе” гэсэн арга хэмжээ зохион байгуулж, 10 мянган бөмбөлөгний баяр хийсэн.

Мөн 2008 оны хүүхдийн баярын үеэр “Үлгэрийн баатрууд амилсан нь” нэртэй хүүхэлдэйн киноны парад санаачилсан. Элбэгээ дарга Мики болж, Да.Ганболд “Ну погоди”-гийн чонын дүрээр хүүхдүүдтэй уулзаж байлаа. Энэ мэтээр олон нийтэд хандсан олон сайхан арга хэмжээг бид санаачлан зохион байгуулсан. Зүгээр яахав, энэ байгууллагыг удирдсаных, хоёр том гавьяа яах аргагүй миний нэртэй холбогдох байх. ҮЗХ-нд эмэгтэйчүүдийнхээ эзлэх хувийг нэмж, 50 суудалтай болгосон. Тэр үед Гончигдорж маань намын дарга байлаа. Бид хоёр бүтэн зургаан цаг байлдсан. Би тойрог болгоноос нэг эмэгтэйг ҮЗХ-нд оруулъя, нийт 76 суудалтай болгоё гэсэн санал оруулсан. Тэгээд ярьсаар байгаад 50 дээр тогтсон. 50 эмэгтэй гэдэг бол намын эрх барих дээд байгууллагын 25 хувь. 2008 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 30 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн алдартай заалт оруулсан.

-Тэр үед нам болгон л эмэгтэй нэр дэвшигчийн эрэлд мордсон?

-Квот батлагдсаны дараа Элбэгээ дарга намайг дуудаад “Нэр дэвших 24 хүүхэн чинь хаана байгаа юм. Та нар МАХН-нд 24 тойрог бэлэглэчихлээ. Яах гэж тэр 30 хувийн квотыг батлуулсан юм” гэж загнасан. Маргааш нь би телевизээр ярилцлага өгч, улс төрд идэвхтэй оролцохыг эмэгтэйчүүддээ уриалсан. Нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа чадалтай, боловсролтой хүүхнүүдэд АН-ын хаалга нээлттэй байгаа шүү гэж урьж байлаа. Нээрэн ч 2007 онд чадалтай сайхан хүүхнүүд манай намд орж ирсэн л дээ.

-Энэ алхмын үр дүнд АН-ын эмэгтэйчүүдийн эгнээ шинэчлэгдэж чадсан уу?

-Шинэчлэгдсэн. Баянголын Одонтуяа, Баянзүрхийн И.Нарантуяа, “Хадгаламж”-ийн Нарантуяа, АПУ-гийн Батчимэг, “Монос”-ын Эрдэнэчимэг гээд сайхан чадалтай хүүхнүүд орж ирсэн. Мэдээж хууччуул байна. Тэдэнд маань түшиг болж АН-д эмэгтэйчүүдийн нэгэн үеийнхний дуу хоолой нэмэгдсэн.

-Одоо болох чуулганаар юу хэлэлцэх талаар танай хүүхнүүд ярилцсан уу?

-Зөвхөн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх чуулганыг зохион байгуулах хэрэгтэй гэж би бодож байгаа. Яагаад гэвэл цаг нь болсон. 2009 оны II чуулганаар би өргөдөл гаргасан. Зургаан жил удирдлаа, цаг зав, хувийн хөрөнгө гээд бүх юмаа зориуллаа, хөл дээр нь босголоо. Гэсэн хэдий ч АЭХ-г залуу үеийнхэн авч явах ёстой гэсэн хүсэлт гаргасан. Ерөнхийлөгчийн зөвлөх Батчимэг байна. Оюунгэрэл, Одонтуяа, хоёр Нарантуяа, АПУ-гийн Батчимэг гээд энэ байгууллагыг удирдаад аваад явах чадалтай хүүхэн олон бий. Хөтөлбөрөө гаргацгаа, шударга сайхан өрсөлдөцгөө гэдгийг хэлсэн. Тэгээд чуулганыг хуралдуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан л даа. Дэд тэргүүн Батцэцэг ажлын хэсгийг ахалж байгаа. Харамсалтай нь чуулганы асуудал хойшлогдох хоёр шалтгаан байна. АН бол МАХН биш. Энэ утгаараа ямар ч асуудалд ардчилалтай ханддаг. Тэр болгон маргаан дагуулдаг. Яг одоогийн байдлаар нэг бус хороо, дүүргийн ҮЗХ-ын гишүүний асуудал будлиантай байна. Бид төлөөлөгчөө яаж сонгох вэ? Үүнээс гадна АЭХ-ны чуулганаа эрхэмсэг, сайхан хиймээр байна. Сум болгоноос, хэнийг нь ч гомдоолгүй оролцуулж, 450 төлөөлөгчтэйгээр хуралдуулахаар төсөвлөсөн. Тэгэхээр энд бас цаг хугацааны болон санхүүжилтын асуудал яригдахаас аргагүй. Санхүүгийн хувьд намын удирдлагаас дэмжинэ, тусална гэсэн. Гэхдээ тал хувийг нь бид өөрсдөө босгох шаардлага гарч байна.

-Эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендерийн асуудал ярилгүйгээр, эмэгтэйчүүдэд зориулан ямарваа тусгай хууль батлалгүйгээр чадалтай хүүхнүүд өөрсдөө гараад ирнэ гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Та чухам ямар бодолтой вэ?

-Би тийм үзэлтэй хүмүүсийн тоонд ордог. Зөвхөн эмэгтэй учраас сайд өгье, зөвхөн эмэгтэй учраас онцгой эрх өгье гэдэг үзэл бодлын эсрэг би олон олон жил зогсдог байсан. Яахав, хувь хүнийхээ хувьд улс төрд 20 жил нэрээ гаргасны хувьд надад ингэж үзэх эрх байгаа. Гэтэл эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад явж байх энэ хугацаанд ямар нэгэн байдлаар дэмжих механизм байх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Улстөрчийнхөө хувьд олон улсын хурал, чуулганд оролцож, илтгэл тавьж, зөвлөгөөнд сууж явахдаа ч үүнийг ойлгосон.

Ганц нэг сайд, хэд гурван дэд сайд, зарим нэг агентлаг, сумын Засаг даргаар эмэгтэй хүнийг сонгосон явдлыг хүүхнүүд улс төрд оролцож байна гэдэг утгаар тайлбарлах нь зүйд нийцмээргүй санагддаг. Энэ бол оролцоо биш, төлөөлөл төдий юм. Бусад оронтой адил хүйсийн харьцаа 60:40 гэсэн байдлаар зохицуулагдаж байж оролцооны тухай ярих хэрэгтэй. Түүнээс биш бөгжний шигтгээ, чимэг зүүлт байдлаар улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог тодорхойлох утгагүй юм. Чухамхүү бодлогоор, 30-40 хувь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүүлж байж төлөөлөл биш, сандал хуваах төдий бус, нийгмийн байгаа байдлын тусгал болж, шийдвэр гаргах түвшинд хүүхнүүд маань адил тэнцүү хариуцлага үүрэх боломж бүрдэнэ. Эмэгтэй учраас гэдэг утгаараа биш, хувь хүнийхээ чадлаар улс төрд оролцох ёстой.

-АН-ын 12 эмэгтэй нэр дэвшигчийн нэг нь ч УИХ-д суудал авсангүй. Энэ чухам хувь хүний чадварын асуудал биш үү?

-Тухайн тойрогт энэ нэр дэвшигч эмэгтэй юү, эрэгтэй юү гэдгээсээ хамаараад уламжлалт сэтгэлгээ нөлөөлсөн. Бас нэг шалтгаан гэвэл мөнгөөр бороо орсон тойргуудад эмэгтэйчүүд ялах магадлал хомс байсан. Зарим тойрогт ерөнхий шалгуурын түвшинд нэр дэвшигчийн чадвар үнэхээр тэнцэхгүй тохиолдол ч гарсан. Улс төрийн туршлага дутагдах явдал ч байсан. Тийм учраас олон хүчин зүйлийг тооцож байж сонгуулийн анализ хийх хэрэгтэй л дээ.

-Аль нэгэн Засгийн газарт АН оролцох тоолонд, мөн өөр түвшинд томилгоо яригдах тоолонд Дэлгэрмаагийн нэр сонсогддог уламжлал бараг л бий болчихлоо. Томилгоо болгоноос Дэлгэрмаа хоцордог гэсэн яриа ч байдаг. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Манай албан тушаалын томилгооны асуудал марзан хэлбэртэй л дээ. Марзан гэдэг нь юу вэ гэхээр албан тушаалын хуваарилалт маш явцуу хүрээнд, хөшигний цаана, ордны хонгилд, билъярдын ширээний ард явагддаг . Тийм болохоор магадгүй нийгэм дэх хүлээлт нь тухайн томилгоотой зөрөөд эхлэхээр яагаад гэсэн асуулт, эргэлзээ, бий болдог байх.

-Нэг хэсэг улс төрд шуугиан тарьж байсан Х.Хулан, Н.Туяа, Б.Дэлгэрмаа нарыг сонсдог, дэмждэг үе байлаа. Одоо тэд хаана явна?

-Н.Туяа, Х.Хулан нар маань өөрсдөө сонголтоо хийгээд явсан. Туяа маань судалгаа шинжилгээний ажил хийгээд Америкт яваа. Хулан улс төрөөс холдоод, төсөл дээр ажиллаж байгаа шиг байна лээ. Миний хувьд юу хийж явааг маань олон нийт мэдэж байгаа. Зарим нөхөд маань “Чиний батерей яасан суудаггүй юм бэ” гэж хошигнож асуудаг л даа. Улс төрд би хийсэн юмтай. Миний гараар зах зээлийн эдийн засагт шилжсэн 17 хууль гарч байсан. Пүүс гэдэг хятад үг хэрэглэхгүй, компани гэж хуульд оруулна гээд л зүтгэдэг, маргадаг байлаа. Тийм учраас би зах зээлийн эдийн засгийн эцэг үндэслэгчдийн нэг гэж М.Энхсайхан, Д.Ганболд, Бямбасүрэн гуай болон өөрийгөө шударга хэлнэ. Гэхдээ ингэж хашгираад явсангүй.

-Бас таныг ааш муутай гэлцдэг. Нээрэн та тийм ааш муутай хүн үү?

-Улс төрд бид дэндүү залуудаа орж байлаа. Залуу нас гэдэг ассан, дүрэлзсэн үе шүү дээ. Ааш муу гэдэг бол домог л доо. Генсек болчихоод намын байранд архи уухыг хориглож, өглөө есөн цагт ажилдаа ирнэ, 18 цагт тарна, улс төрийн кампанит ажлын үед 24 цаг ажиллана гэх мэтээр хэтэрхий өндөр шаардлага тавьдаг байсан шиг байгаа юм. Өнөөдрийн манай улс төр ажил хэрэгч бус, оройн цагаар, баар ресторан, ан гөрөөний үеэр явагддаг. Би тэр болгонтой нийлэхгүй, орой 18 цагт гэртээ орохыг хичээнэ. Энэ мэтийн байдлууд ааш муутай гэж тодорхойлогдох шалтгаан болдог байх. Тэгээд ч ер нь үнэнийг нь шуудхан хэлэхэд хэн дуртай байх юм.

-Дэлгэрмаа тамгаа аваад зугтсан гэсэн агуулгатай мэдээлэл аль нэг сонинд гарсан бололтой юм билээ. Таны үгийг сонсох нь зөв байх?

-Ямар ч тохиолдолд би энэ ажлыг өгнө. Одоо манай генсек надад “2012 онд пропорционалаар өрсөлдөх юм бол яах юм бэ” гээд л үг дайж байна. Гэхдээ энэ сайхан бэлтгэгдсэн хүүхнүүд байна. Миний хувьд үлдэж байгаа насандаа энэ албыг дахин хашихгүй. Тэр тамга тэмдэгний хувьд манай хүүхнүүд намайг сайхан хүндэтгээд гаргаж өгөх байх гэж найдаж байна. Тэд маань хаана ч явсан хүндэтгэж угтдагт баярладаг.

-Эмэгтэйчүүд улс төрд яагаад амжилт олохгүй байна вэ? Яавал амжилт олох вэ? Та нэг дүн шинжилгээ хийсэн л байх?

-Эмэгтэй хүний төрөлхийн чанар юм болов уу даа, багийн тоглолтод үнэнч, хувийн тоглолт хийдэггүй. Хувийн тоглолтыг тодорхой эрч хүч, дэс дараалалтай хийж байж амжилтанд ойртоно. Нөгөө талаар эмэгтэйчүүд маань бие биенийхээ араас чангааж биш, нэг нэгнийгээ эрчүүдийн адил дэмжиж, бүсгүй хүний хувийн амбийцаа дарж, асуудлыг том хүрээнд харж төлөвших хэрэгтэй болов уу. Хамгийн гол зүйл бол эмэгтэйч үүдийг бодлогоор дэмжих асуудал. Эхлээд тоотой байя.

Тодорхой хэмжээгээр эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулъя, хариуцлага үүрүүлье. Дараа нь агуулгатай болъё. Нэг жишээ яръя л даа. Анх ХБНГУ-ын Бундестагт квот тогтооход янз бүрийн өнгийн костюмтай хүүхнүүд орж ирсэн гэдэг. Цэцэг шиг гоё харагдсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл сэтгэлгээний хувьд чимсэн гэж хэлж болно. Гэтэл 10-аад жилийн дараа тэр костюмны өнгө илүү ажил хэрэгч болж, чимэх төдий биш, макро эдийн засгийн бодлогыг эрчүүдтэй эн тэнцүү ярьдаг болсон. Үүнийг тооноос чанарт шилжсэн гэж үздэг. Тэгэхээр манайх ч гэсэн эхлээд тоондоо оръё. Дараа нь агуулга, чанартай болъё. Нийгэм маань хөгжиж байна, улс орон маань өөрчлөгдөж байна. Хүүхнүүд маань ч өөрчлөгдөж байна. Гэтэл харин эсрэгээрээ, эрчүүд маань хоцрогдож байгаа шүү!

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 2:45 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг
Зураг


Хятадын эрлийз бvсгvйтэй ханилж байсан Батж.Батбаяр хожуу зохиосон шинэ амьдралаа нууцалж байна
Зураг


1950-иад онд чинь Хятад Монголын харилцаа сайн байлаа ш дээ. Манай талийгаач гарсаны дараа 1960-аад оны эхээр Хятад Монголын харилцаа муудаж, Хятадын мэргэжилтнvvдийг вагон вагоноор нь буцааж байсан vе. Тэр vед аав нь буцаад явчихсан, одоо хаана

байдгийг нь ч мэдэхгvй” гэж ярилцлага єгч байсан. Тvvний анхны буюу авааль гэргий нь Бадамханд гэж сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан хэмээн мэдэх хvмvvс бий. Харамсалтай нь 2004 оны сонгуулийн ємнєхєн эхнэр нь хvнд євчний улмаас хорвоогийн мєнх бусыг vзсэн. 20 гаруй жил амьдарч дєрвєн хvvхдийн эцэг эх болсон ханиа алдах амаргvй нь мэдээж. Эхнэр нь ч Мо даргын тєлєє ихийг хийсэн нь єєрийнх нь дээр ярьсанаас тодорхой. Єнгєрєхєєсєє ємнє тvvний гэргий єєрийнх нь нэр дээр байдаг “нєхрийнхєє” компаниас болж шvvх цагдаагаар эргэлдэн шалгагдаж байсан гэдэг юм билээ. Харин Батж.Батбаяр сэтгэлийн тэнхээтэй хvн бололтой. 2006 онд Засгийн газрын референт Монголын ємнєє барьдаг орчуулагч, Буяндэлгэр гэдэг бvсгvйтэй ханилсан. Энэ тухай ч хэвлэлvvд тэр vед нь мэдээлж байсан. Лав л хожуухан учирсан хоёр хос маань Карловы Варт бал сараа тэмдэглэж, гудамжинд залуу хос шиг хєтлєлцєж яваад Чєхэд хуралд оролцохоор очсон намынхаа хvvхнvvдтэй тааралдаж сандарсан Мо дарга зам хєндлєн гараад зугатах шахуу гvйсэн гэсэн. Ямар ч гэсэн Буяндэлгэр хэмээх эмэгтэйг гэртээ аваачаад хамтдаа амьдарч байгаа гэж ойр тойрныхон нь баталдаг. Задгай амтай болчимгvй яриатай гэгддэг Мо дарга харин энэ удаа шинэхэн зохиосон амьдралынхаа талаар ярих тун дургvй байна. Хонгорчуудад талийгаач эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулсан “Бадамханд” сангийнхаа тухай байн байн дурсаж, шинэхэн амьдралынхаа тухай огтхон ч ам ангайхгvй тас гvрийж явна. Эрхэм Батж.Батбаяр яагаад хожуухан зохиосон амьдралаа нууцлаад байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэрээр энэ эмэгтэйтэйгээс ємнє нэгэн бvсгvйтэй хайр сэтгэлтэй болсон тухай мэр сэр яригдаж хэн хvнгvй сонирхож байлаа. Мо даргатай дотно холбоотой болсон бvсгvй нь 30 нас гарч байсан сайхан бvсгvй байсан. Хань ижлээсээ салсан, хоёр хvvхдээ єсгєх гэж цаг наргvй ажилладаг, турьхан биедээ баймгvй хvнд ачаа vvрдэг fрх толгойлсон эмэгтэй байсан. Vр хvvхдээ тэжээх гэж зvтгэхийн зэрэгцээ Батж.Батбаяртай холбогдсон тухай шивэр авир яриа гарч ганц биє бvсгvйн сэтгэлийг зовоодог байсан бизээ. Харамсалтай нь тэр бvсгvй урт удаан наслаагvй, хоёр жил гаруйн ємнє ертєнцийн мєнх бусыг vзсэн. Энэ бvсгvйтэй Батж. Батбаяр гишvvн анхны эхнэрээ нас барснаас хойш УИХ-ын гишvvн болсоныхоо дараахан танилцаж, ойр дотно харилцах болсон юм гэнэ билээ. Бvсгvйтэй багагvй хугацаагаар дотноссоны дараа ЗГХЭГ-т ажилладаг Буяндэлгэртэй учирч тэдний харилцаа тєгсгєл болсон гэдэг. Хоёр тийш болохдоо Мо дарга багагvй хугацаагаар учирч явсан бvсгvйдээ 3 сая тєгрєг тоолж єгсєн гэдэг. Тvvнээс хойш дахиж уулзаагvй аж. Энэ тухайд нэг салбарт ажиллаж явсан найз нєхєд нь бvгд мэднэ. Харин Мо даргын нэр хvнд, нєгєє бvсгvйн итгэмтгий цайлган сэтгэл, Мо даргад итгэж явсан итгэлийг нь хvндлээд єнєєг хvртэл нууцалж байсан юм. Хvнд євчнєєр євдсєн залуухан бvсгvй амьсгал хураах эцсийн мєч хvртлээ анхны нєхрєє биш Мо даргыг харуулдаж байсан гэж ойр дотныхон нь ярилцдаг. Даанч тєрийн єндєр албан тушаал хашиж, чуулганы танхимд заларч суусан Батж.Батбаяр дарга мэдээгvй гэсэн. Тэргvvн

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.11 2:49 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Бао овогтнууд .ЗурагЗураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.15.11 6:39 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.10.06 6:19 pm
Бичлэгүүд: 1481
Байршил: catch me if you can...
ern bol ehnii erliiz hurliiz 3 ue bol barag l shuud harhad l medegdene l de tsarainas n...medeej manaid zunduu l hujaa hujaagiin erliiz baigaa l da...aav heldiin 100 ail haviar chen barag 10n ailiin 1 n hujaaa bsan gdgiin bilee...

_________________
SuPa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.15.11 6:45 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.10.06 6:19 pm
Бичлэгүүд: 1481
Байршил: catch me if you can...
Ишлэл:
Аглуу чинь өөрийгөө монгол л гээд байх болтой. Эд нар чинь тэгээд бүгд Хятад гаралтай нөхдүүд үү? Эх сурвалж чинь сонин байнаа
Agluu ch harvaas jungaa tsaraitaa l da... :lol:

_________________
SuPa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.11 9:18 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.03.06 11:11 pm
Бичлэгүүд: 1432
Байршил: Asuult.NET
Ariunaa hyatadiin holits bhgvi gediig bi medne

_________________
Different day same sh*t


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.11 9:53 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
hytad gej yaaj medeed bgaan

_________________
i am no1


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 66 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр