#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.06.26 8:56 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 61 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.10 2:46 pm 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.08 11:58 am
Бичлэгүүд: 350
Байршил: Why so serious?
Зураг
Энэ номны талаар ярилцая..


Сүүлийн удаа pcd 1-р сар.05.11 4:40 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
тэмдэгт нэмэв


Дээд талд
 Постын сэдэв: Re: ЭХ сурвалж
БичлэгБичигдсэн: 8-р сар.11.10 11:56 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.25.09 9:19 pm
Бичлэгүүд: 167
Байршил: http://www.fb.com
гол нь яадаг ном бэ?

_________________
:whip: :whip: :whip:


Дээд талд
 Постын сэдэв: Re: ЭХ сурвалж
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.10 10:39 pm 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.08 11:58 am
Бичлэгүүд: 350
Байршил: Why so serious?
Би өөрөө энэ номыг одоохондоо уншаагүй байгаа. Уншсаныхаа дараа сэтгэгдлээ бичнээ. ГЭхдээ нэг блогоос ийм материал оллоо.. :wink:


Би саяхан Айн Рэндийн “Эх сурвалж” (The Fountainhead) хэмээх номыг уншиж дуусгалаа. Амьдралдаа уншиж байсан номнуудаас хамгийн АГУУ, БИШИРМЭЭР ном байлаа. Би олон ном уншиж байсан ч ингэж соронзон мэт татсан, салахын аргагүй, маш олон зүйлийг дахин дахин бодож тунгаахад хүргэсэн ном даанч байсангүй. Хэдэн өдөр энэ номноос салж чадсангүй. Хоёр Ням гариг бүхэл өдөржингөө, хэд хоног ажлынхаа бус цагаар энэ номыг тэвэрч, өвөртлөж уншлаа. Хүн анх уншихад нэг кинон дотор яваад байгаа юм шиг олон адал явдал тохиолдоод байгаа мэт боловч яг тухайн дүрийн хэлсэн үг, утга санаа, дүрүүдийн зан төрх, байгаа байдал, үйл явдлын авцалдаа, зохиомжууд нь “толгой задалмаар”, олныг тунгааж бясалгах, ухаарахад хүргэмээр агуу бүтээл болжээ.
Хувь хүн, өөрийгөө дээдлэх, хүндлэх гэсэн санааг зохиолч, философич Айн Рэнд (одоо би түүнийг агуу философич гэмээр байна) маш чадварлагаар гаргасан байх юм. Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд энэхүү романдаа нэвт шингэтэл нь тусгажээ.
Өөрийнхөөрөө байх, өөрийгөө дээдлэн хүндлэх гэсэн үзэл бодолдоо үнэнч тууштайгаар тэмцэгч романы гол дүр, баатар Ховард Роарк ажил амьдралд нь тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг (гэхдээ түүний хувьд энэ нь бэрхшээл биш, хамгийн аймаар зүйл нь өөрийгөө хүндэтгэхгүй байх явдал) даван туулж, өөрийн аз жаргалаа олж байдаг (Зохиолч өөрийнхөөрөө байх нь хамгийн том аз жаргал байдгийг ингэж харуулсан байх). Ховар Роаркийн дүрийг тодотгохоор бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон байх юм. Хот, хүмүүс, үйл явдал, зохиомж, тэдгээрийн хоорондох эргэлт, холбоо... Питер Кийтинг, хатагтай Кийтинг (Питер Кийтингийн ээж), Катерин, Гай Франкон, хатагтай Доминик (Гай Франконы охин), Хэнри Камерон, Элсворт Түүхэй, Гай Уайнанд гэсэн гол дүрүүдээс гадна олон арван бүгд бие даасан, өөрийн гэсэн ертөнц, амьдралтай дүрүүдээр роман хөглөгдөнө. Эдгээр гол дүрүүдийг цухас дурьдвал

* Питер Кийтингийн дүрээр хэдийгээр нэр алдар, эд хөрөнгө, мөнгийг “цогцлуулж” чадсан ч “өөрийгөө хүндлэх сэтгэлгүй” болсноор амьдрал нь ямар ч утга учиргүй, зүгээр л сүнс мэт хүн хэрхэн бий болдог, бусдаар амьдарч хүнийг,
* Элсворт Түүхэйгийн дүрээр олонхийг толгойг хэрхэн “угааж”, түүний үр дүнд эрх мэдэлд хүрэх гэсэн хүнийг (Бусдаар хүрээлүүлэх, тэднийг татах, эрхэндээ барих, эрх мэдэлд хүрэх ганцхан арга нь өөрийгөө гэх сэтгэлгүй болгох, нийтийн төлөө гэсэн “номхон хонь болгох”),
* Гэйл Уайнанд дүрээр өөрийнхөөрөө амьдраагүй, олонхийн сэтгэл санаагаар амьдарч, эрх мэдэлд хүрсэн хэдий ч дараа нь Ховард Роаркоос өөрийн үнэн сэтгэлээ таних хүнийг,
* Хэнри Камероны дүрээр нийгмийн цөөнх, гоц хүмүүс хэрхэн яаж олонхийн “хог шаар” болдог талаар
* Доминик Франконгийн дүрээр Ховард Роаркийн нэгэн адил өөрийн үзэл, өөрийгөө гэх сэтгэлтэй, үнэнч бүсгүйг

тус тус үзүүлжээ. Эдгээрээс гадна романд дурьдагдах бүхий л дүрүүдээр хүмүүн гэдэг “амьтны” зан араншин болох атаа жөтөө, дур хүсэл, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх шунал тачаал, үнэнч чин сэтгэл гээд л бүхий л зүйл гарна.
Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд “ялуулж” төгсгөжээ. Магадгүй Айн Рэнд өөрөө романтизм, объектизм, хувь хүнийг дээдлэх үзлийг үнэн чин сэтгэлээсээ хүсч байсан учир ингэж сайхан төгссөн байх. Тэр хүн ийм сайхан орчин, нийгмийг хүсэн мөрөөдөж амьдралаа туулсан гэхээр... Тэр хүн ийм зүйлийг мөрөөддөг олон мянган хүмүүсийн нэрийн өмнөөс үүнийг хийсэн юм. Айн Рэнд хувь хүнийг дээдэлдэг тийм л ертөнцийг хүссэн юм...
Энэ ном бол миний хувьд амьдралын философийг үнэхээр эмх цэгцтэй ойлгоход минь тусалж чадсан АГУУ НОМ боллоо. Би амьдралдаа номыг ингэтлээ их биширч байсангүй. Яагаад гэвэл энэ ном намайг улам бат болгож өглөө. Хүний сэтгэл дотор байдаг “хүсэл мөрөөдөл, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүндлэх, дээдлэх” гэсэн энэ гал цог нь хамгаас үнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ юм байна.

tsogbadrakh.blogspot.com



Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.10 10:47 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.24.09 7:53 pm
Бичлэгүүд: 20
Байршил: газар дээр юу ч байхгүй, би түнэргүйд
Би яг одоо энэ номыг уншиж байгаа. Энэ зохиолч их алдартай 6 настайдаа Бурхан гэж байдаггүй юм хэлсэн ч гэлүү тэгсэн байхаа. Тэгтэл манай эгч 6той байсан юм байж намайг загнаж Санта ирнэ гээд гутлыг минь угаалгаж байлаа. Гол нь би 2настай байсан. энэ Эх сурвалж нь философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүй, сэтгүүл зүйн асуудлуудыг хөндсөн роман. Энэ ном нь Эгоизм"Энэ бол өөрийгөө огоорохуй өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг үзэл юм." ийг сайшааж хамт олонч үзэл коллективизмыг буруушаасан ном. Үүгээрээ бусад номнуудаас хамаагүй өөр санагдсан юм. Би бол үнэндээ тэр үзэл энэ тэр гээд өмнөх үг дээр нь биччихсэн байсан болохоор нь ойлгохгүй нь гэж бодсон ч энгийн аграар философиг сайн тайлбарласан мэт санагдсан. Архитектурийн ертөнцийг сайн харуулсан гэсэн. Хамгийн гоё нь Роарк "гол дүрийн нэг нь" бусдаас өөр. Барилгийн төсөл хийхдээ ч модернист үзлээр хийдэг. Бусдыг л дагадаг өөрийн гэсэн үзэлгүй олонд таарсан зүйлд би дуртай гэж боддог хүмүүсээс шал ондоо юм. Хүйтэн хөндий хүн. Өөрийнхөө эмэгтэй хувилбараа олж авч найзалсан. Энэхүү Доминик бол бас нэг эмэгтэй Роарк. Бусдаас хэтэрхий онцгой. Гэхдээ уншиж байхад надад тэр үзэл нь зөв ч юмшиг санагдсан. Дандаа сонгодог хэв маяг, эрхэмсэг дээдс энэ тэр гээд бдаг хүмүүсийн гол шинжийг сайн үзүүлсэн. Номны хамгийн сонирхолтой дүр бол Элсворт Түүхэй юм. Тэр бол өвөрмөц хэрнээ хамт олонч мэт царайлдаг хүн юмшиг санагдсан. Өөрийнхөө гол шинжийг нуудаг. Мөн Доминикийн нууц бодлыг маш санй ойлгодог. Хүмүүс тэр ядуурал, авилгал энэ тэртэй тэмцэх ёстой гэж өөрөө хэлдэг хэрнээ Өөрөө тэрийгээ тоодоггүй юмшиг санагдсан. Дүр төрх нь гэсэн цаанаа л тийм хүн гэмээр Үнэг шиг. Түүний хэлдэг "хүнийг Царайгаар нь дүгнэж бүгдийг хэлж болно" гэдэг үзэл нь их сонирхолтой. Ёстой гоё ном. гэхдээ би өөрөө ч уншиж байгаа дуусаагүй дууссан хойноо бүр сайн бодлоо хэлнээ

_________________
http://mnsubtitle.blogspot.com/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.10 8:24 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Байгаа бол оруулчаач...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.10 9:10 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.08 1:13 pm
Бичлэгүүд: 617
Байршил: амалсандаа хүрэхээр хичээж явна
10 жилийн дараа магадгүй

_________________
Сүүдэр харанхуй биш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.10 12:24 pm 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.17.08 11:58 am
Бичлэгүүд: 350
Байршил: Why so serious?
Ишлэл:
Байгаа бол оруулчаач...
Худалдаж аваад унш.. :frog:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.10 2:38 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.08 1:13 pm
Бичлэгүүд: 617
Байршил: амалсандаа хүрэхээр хичээж явна
Атлантын нуруу тэнийв р кино хийх юм гэнээ
http://www.imdb.com/title/tt0480239/

_________________
Сүүдэр харанхуй биш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.25.10 5:14 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.01.10 3:01 pm
Бичлэгүүд: 222
:wd: :wd: Үнэхээр гоё ном. :wd: :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.11 5:40 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.28.10 4:58 pm
Бичлэгүүд: 22
Байршил: Stamford Bridge
30.000 байнлээ...Нэг хүнийг дуусахаар авндаа

_________________
Miss u !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.11 12:42 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.09 6:36 pm
Бичлэгүүд: 2476
Байршил: дандаа бороо ордог газар
35 гэжийлээ...бас л чанга үнэтэй байна гэхдээ Атлантын нуруу тэнийв нь харин 45000 хавьцаа байсан санагджийн тэрийг л авчихмаар байгаамдаа

_________________
always raining in my world


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.11 2:18 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Ишлэл:
Ишлэл:
Байгаа бол оруулчаач...
Худалдаж аваад унш.. :frog:
Би ХОТых биш болохоор боломжгүйлдээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.11 5:57 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.09 6:36 pm
Бичлэгүүд: 2476
Байршил: дандаа бороо ордог газар
худалдаанд байгаа ном оруулна гэдэг бас л боломжгүй

_________________
always raining in my world


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.11 7:23 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.28.10 4:58 pm
Бичлэгүүд: 22
Байршил: Stamford Bridge
Худалдаанд байгаа этр нь ямар хамаа байна....Сэм ах нар хүртэл тэр хууль дүрэмийг сахиулж дачихгүй байншд...
Скандаал үсгийн таниулаал оруулахад болохгүй гэх газаргүйлдээ..
Орчуулсан хампани-д нь жоохон муухай юм.
Гэхдээ тэр номыг авах боломжтой хүмүүс хэд билээ...хууль бусаар энд тавьсан ч гэлээ унших хүн хэд билээ...
Комын дэлгэцээр бас хэцүүлдээ,,архагууд бол асуудалгүйлдээ :brows:

_________________
Miss u !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.04.11 2:24 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.08 1:13 pm
Бичлэгүүд: 617
Байршил: амалсандаа хүрэхээр хичээж явна
форумд оруулна гэж санасны гарз

_________________
Сүүдэр харанхуй биш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.04.11 7:11 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.08 3:14 pm
Бичлэгүүд: 1241
Байршил: .Dark .
Айн Рэнд бол үнэхээр гайхалтай зохиолч. Түүний зохиосон номнуудаас Капитализмыг өмөөрөхүй нь, Эх Сурвалж 2 номыг уншсан. Одоо Atlas Shrugged-Г уншиж байна. Ерөнхийдөө эх сурвалж бол философилог ном. Гэхдээ амьдрал дахь хувь хүний ффилософийн маш олн төрлийн зөрчлийг хүүрнэн өгүүлэх урлагаар маш гайхамшигтайшаар зохиомжлон бичсэн. Энэ номыг уншсан хүн байвал би дуртайяа санал бодлоо хуваалцаж мэтгэлцмээр байна. Миний хувьд яг одоогийн дэлхий ертөнц дээр РОАРК шиг хүн байхгүй гэж боддог. Юутай ч Монголд байхгүйг нь хангалттай нотолж болно. тэгэхээр одоо амьдарч байгаа бодит зөв хүмүүний дүрд хамгийн тохирохуй нь Уайнанд болов уу гэж бодож байна. Хамгийн гайхалтай нь бүтээгчид болон тэдний эсрэг Бөөс хуурс, цус хөлсөөр нь хооллогч паразитууд хүмүүнийг хэрхэн мөлждөг, бүтээгчид тэдгээртэфй хэрхэн тэмцдэ, эднийг тэжээж байдийг тод харуулсан.. ааа гэхдээ

Айн Рэндийн хамгийн гайхамшигтай бүтээл бол ЭХ СУРВАЛЖ биш АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ. Би харин энийг бол маш бардмаар баталгаатай хэлж чадна. Эх сурвалжид баялаг бүтээгчид бөөс хуурстай хэрхэн тэмцэн байгааг харуулдаг бол энэ удаад Бүтээгчид болон бөөс хуурсыг бүр тод томруунаар, магадгүй уншиж байгаа таны уур цухалдлыг хөдөлгөн номоо чулуудмаар өгүүлсэн байгаа. Энэ номонд Бүтээгчидгүй Дэлхий ямар аймшигтай болж хувирах, шимэгчлэх эзэнгүй болсон паразит хэрхэн мурилзан үхэж үрэгдэж, арчаагаа алдаж байгааг харуулах болно. Библийн дараач 2-т орох философийн бүтээл бол Яах аргагүй Атлантын нуруу тэнийв.


Форумын мундаг уншигч нартаа хандаж 1 л үг хэлье. Би олон ном уншиж байсан гэж хэлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд аль болох номд хорхойсож, таалагдсанаа уншиж явдаг. Миний уншсан номон дунд намайг хэдий 1200 хуудастай боловч ингэтэл минь татаж байсан ном өмнө нь байгаагүй. ЭХ СУРВАЛЖ БОЛОН АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙСЭН НЬ 2 БҮТЭЭЛИЙГ ЯГ ОДОО НЭН ЯАРАЛТАЙ УНШИЖ ДУУСГААД, НАД МЭТИЙН ЭНЭ НОМНЫ ТАЛААР МЭТГЭЛЦЭХ, МАРГАХ, САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАГЧИДТАЙ ХАРЬЦ. ТА НАРЫГ БИ УНШИЖ ДУУСТАЛ ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙЯ

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.04.11 9:09 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.08 1:13 pm
Бичлэгүүд: 617
Байршил: амалсандаа хүрэхээр хичээж явна
"Атлантын нуруу тэнийв" уншаад дуусгасан
одоо "Эх сурвалж" ыг уншиж бга
дуусхаар нь ярилций

_________________
Сүүдэр харанхуй биш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.11 3:16 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.28.10 4:58 pm
Бичлэгүүд: 22
Байршил: Stamford Bridge
За юу ч гэсэн номоо олоод авчлаа...ойрд ийм томхон бүтээлтэй нөхөрлөөгүй жоохон зүрхшээх гээл байнуудаа :oops:

Маргааш тарж ирээл эхлэе гэж бодож байна...

Уншсан, уншиж байгаа хүмүүс ревэйв бичээрээ..

_________________
Miss u !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.07.11 10:56 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.17.11 2:14 am
Бичлэгүүд: 13
манай сургуулийн хэдэн оюутнууд нэг нэгнээ дагаж мундаг юм мэддэг болох гэж энэ номыг магтаад байгаамуу гэсэн тийм сэтгэгдэл надаа төрсөн Би яг эхний 2 бүлгийг нь уншсан. Хэтэрхий нуршуу хүмүүсийн зан байдал нтрийг арай хэтэрхий нуршуу бичсэн ном. Намайг философи ойлгодоггүй нтр гэж муулах л байх. Тэгэхдээ энэ ном үнэхээр онцгүй ном байна лээ

_________________
he is a magic-to Xavi


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.11 9:28 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.08 3:14 pm
Бичлэгүүд: 1241
Байршил: .Dark .
ммхм. Танай сургууль чинь арай СЭЗДС биш бишдээ..

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.11 3:49 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.29.10 6:15 pm
Бичлэгүүд: 610
Байршил: no one is free until we all are
amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u :razz: (ps: ayn raynd gsen nerend in neleen heden yvaad ugtsuun shaal dalii tanihgui mani metiin neriig havtsan deer in gusaad unshuulsan bol amaa olohgui ene in iim tiim bna gd muulj ugch bgaa :hihi:) inghed yahaaraa ayn raynd durgui bhaar sezds-iinh bolchdigiin?

_________________
fear the beard


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.11 9:11 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.25.08 3:14 pm
Бичлэгүүд: 1241
Байршил: .Dark .
Mentions :манай сургуулийн хэдэн оюутнууд нэг нэгнээ дагаж мундаг юм мэддэг болох гэж энэ номыг магтаад байгаамуу:
Муулж сайлсан Юм лав өмнөх коммент дээрээ бичээгүй санагдах юм. Яахавдээ хүн сайлж байгаа биш нэг ном сайлсны төлөө яасан сүрхий байхын... Ном бол ном шүүдээ

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.11 1:40 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
manai neg ahad baisan haragdsan neeh onts sanagdaaguiyen, unshij uzeegui l de havtaasiin n hara l bas aimar zuzaan
iim goy yum bol neg unshnaa architectoriin tuhai baisiimuu bi erchitector shd nadaa ih heregtei bn daa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.11 4:03 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.11 8:47 pm
Бичлэгүүд: 31
Ишлэл:
amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u :razz: (ps: ayn raynd gsen nerend in neleen heden yvaad ugtsuun shaal dalii tanihgui mani metiin neriig havtsan deer in gusaad unshuulsan bol amaa olohgui ene in iim tiim bna gd muulj ugch bgaa :hihi:) inghed yahaaraa ayn raynd durgui bhaar sezds-iinh bolchdigiin?
ayn raynd um chin tegiishuudee :hihi:

_________________
..::Сай, сай, сайхан.....:D


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.11 5:32 pm 
Ишлэл:
Ишлэл:
amaa olohgui magtdag garuud enuugeer bnaa, chuham uursduu hichneen uzel sanaa eh zohiol unshaad ingej bult bult usreed bdgin boldoo uggui yahav de baahan heregtei hereggui self-help bestseller fictionuudiinh derged mundag nom sanagdsiin bailgui mun haritsuulah yum olvoo gd tuuchval bas bultersen hereg boldiin bolov u :razz: (ps: ayn raynd gsen nerend in neleen heden yvaad ugtsuun shaal dalii tanihgui mani metiin neriig havtsan deer in gusaad unshuulsan bol amaa olohgui ene in iim tiim bna gd muulj ugch bgaa :hihi:) inghed yahaaraa ayn raynd durgui bhaar sezds-iinh bolchdigiin?
ayn raynd um chin tegiishuudee :hihi:
bi lav anh ayn rand hen bolhin medehgui the fountainhead( eh survalj) iin unshij bsn. Tgd talagdad atlas shrugged bas the capitalism-the unknown ideal 2 iin nemj unshsan


Дээд талд
   
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.11 12:19 am 
Оффлайн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.23.07 6:15 pm
Бичлэгүүд: 217
Байршил: http://twitter.com/mgl_231
Яг одоо уншаал байж байна. Зарим хэсгүүд дээрээ хүмүүсийн харилцан яриа нь жоохон нуршуу санагддаг шүү. Гэхдээ л агуу ном


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 61 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр