| Оффлайн |
| Секси Гишvvн |
 |
 |
Нэгдсэн: 5-р сар.17.08 11:58 am Бичлэгүүд: 350
Байршил: Why so serious?
|
Би өөрөө энэ номыг одоохондоо уншаагүй байгаа. Уншсаныхаа дараа сэтгэгдлээ бичнээ. ГЭхдээ нэг блогоос ийм материал оллоо..
Би саяхан Айн Рэндийн “Эх сурвалж” (The Fountainhead) хэмээх номыг уншиж дуусгалаа. Амьдралдаа уншиж байсан номнуудаас хамгийн АГУУ, БИШИРМЭЭР ном байлаа. Би олон ном уншиж байсан ч ингэж соронзон мэт татсан, салахын аргагүй, маш олон зүйлийг дахин дахин бодож тунгаахад хүргэсэн ном даанч байсангүй. Хэдэн өдөр энэ номноос салж чадсангүй. Хоёр Ням гариг бүхэл өдөржингөө, хэд хоног ажлынхаа бус цагаар энэ номыг тэвэрч, өвөртлөж уншлаа. Хүн анх уншихад нэг кинон дотор яваад байгаа юм шиг олон адал явдал тохиолдоод байгаа мэт боловч яг тухайн дүрийн хэлсэн үг, утга санаа, дүрүүдийн зан төрх, байгаа байдал, үйл явдлын авцалдаа, зохиомжууд нь “толгой задалмаар”, олныг тунгааж бясалгах, ухаарахад хүргэмээр агуу бүтээл болжээ.
Хувь хүн, өөрийгөө дээдлэх, хүндлэх гэсэн санааг зохиолч, философич Айн Рэнд (одоо би түүнийг агуу философич гэмээр байна) маш чадварлагаар гаргасан байх юм. Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд энэхүү романдаа нэвт шингэтэл нь тусгажээ.
Өөрийнхөөрөө байх, өөрийгөө дээдлэн хүндлэх гэсэн үзэл бодолдоо үнэнч тууштайгаар тэмцэгч романы гол дүр, баатар Ховард Роарк ажил амьдралд нь тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг (гэхдээ түүний хувьд энэ нь бэрхшээл биш, хамгийн аймаар зүйл нь өөрийгөө хүндэтгэхгүй байх явдал) даван туулж, өөрийн аз жаргалаа олж байдаг (Зохиолч өөрийнхөөрөө байх нь хамгийн том аз жаргал байдгийг ингэж харуулсан байх). Ховар Роаркийн дүрийг тодотгохоор бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон байх юм. Хот, хүмүүс, үйл явдал, зохиомж, тэдгээрийн хоорондох эргэлт, холбоо... Питер Кийтинг, хатагтай Кийтинг (Питер Кийтингийн ээж), Катерин, Гай Франкон, хатагтай Доминик (Гай Франконы охин), Хэнри Камерон, Элсворт Түүхэй, Гай Уайнанд гэсэн гол дүрүүдээс гадна олон арван бүгд бие даасан, өөрийн гэсэн ертөнц, амьдралтай дүрүүдээр роман хөглөгдөнө. Эдгээр гол дүрүүдийг цухас дурьдвал
* Питер Кийтингийн дүрээр хэдийгээр нэр алдар, эд хөрөнгө, мөнгийг “цогцлуулж” чадсан ч “өөрийгөө хүндлэх сэтгэлгүй” болсноор амьдрал нь ямар ч утга учиргүй, зүгээр л сүнс мэт хүн хэрхэн бий болдог, бусдаар амьдарч хүнийг,
* Элсворт Түүхэйгийн дүрээр олонхийг толгойг хэрхэн “угааж”, түүний үр дүнд эрх мэдэлд хүрэх гэсэн хүнийг (Бусдаар хүрээлүүлэх, тэднийг татах, эрхэндээ барих, эрх мэдэлд хүрэх ганцхан арга нь өөрийгөө гэх сэтгэлгүй болгох, нийтийн төлөө гэсэн “номхон хонь болгох”),
* Гэйл Уайнанд дүрээр өөрийнхөөрөө амьдраагүй, олонхийн сэтгэл санаагаар амьдарч, эрх мэдэлд хүрсэн хэдий ч дараа нь Ховард Роаркоос өөрийн үнэн сэтгэлээ таних хүнийг,
* Хэнри Камероны дүрээр нийгмийн цөөнх, гоц хүмүүс хэрхэн яаж олонхийн “хог шаар” болдог талаар
* Доминик Франконгийн дүрээр Ховард Роаркийн нэгэн адил өөрийн үзэл, өөрийгөө гэх сэтгэлтэй, үнэнч бүсгүйг
тус тус үзүүлжээ. Эдгээрээс гадна романд дурьдагдах бүхий л дүрүүдээр хүмүүн гэдэг “амьтны” зан араншин болох атаа жөтөө, дур хүсэл, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх шунал тачаал, үнэнч чин сэтгэл гээд л бүхий л зүйл гарна.
Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд “ялуулж” төгсгөжээ. Магадгүй Айн Рэнд өөрөө романтизм, объектизм, хувь хүнийг дээдлэх үзлийг үнэн чин сэтгэлээсээ хүсч байсан учир ингэж сайхан төгссөн байх. Тэр хүн ийм сайхан орчин, нийгмийг хүсэн мөрөөдөж амьдралаа туулсан гэхээр... Тэр хүн ийм зүйлийг мөрөөддөг олон мянган хүмүүсийн нэрийн өмнөөс үүнийг хийсэн юм. Айн Рэнд хувь хүнийг дээдэлдэг тийм л ертөнцийг хүссэн юм...
Энэ ном бол миний хувьд амьдралын философийг үнэхээр эмх цэгцтэй ойлгоход минь тусалж чадсан АГУУ НОМ боллоо. Би амьдралдаа номыг ингэтлээ их биширч байсангүй. Яагаад гэвэл энэ ном намайг улам бат болгож өглөө. Хүний сэтгэл дотор байдаг “хүсэл мөрөөдөл, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүндлэх, дээдлэх” гэсэн энэ гал цог нь хамгаас үнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ юм байна.
tsogbadrakh.blogspot.com
|
|