Ишлэл:
Ишлэл:
Торгууд бөхийн барилдаан гэж бас байдаг юм байна лээ.
ааан би тэрийг сайн мэдэхкүй юм байнаа... та мэддэг бол хуваалцаач хө?
Би үзэмчин гэх гээд торгууд хэмээсэн байна.
Нэтээс "Бөх" сонинд гарч байсан нэгэн сонирхолтой нийтлэл оллоо.
БӨХИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛУУД
Бөх
5
№4 5 /29 30/
МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ХИЙГЭЭД ӨВӨРМОНГОЛ
Бөхдөө хайртай, бөхөө хүндлэн дээдэлж, бөхийн гайхамшгийг амтлан сонирхож алдар цолтнуудаа андахгүй таних, арга мэх, гараа дэвээг нь хүртэл сайн мэддэг нь монгол хүний нэгэн онцлог билээ. Ер нь уулзахаараа эрчүүд ихэвчлэн бөхийн тухай хууч хөөрч, домог ярьж суудаг нь олонтой.
Үндэстний бөх судалж Өвөрмонголоос яваа надтай уулзаж танилцсан бөхийн хорхойтнууд танай Өвөрмонгол бөх ямар ёс горим, дэг жаягтай байдаг, манай үндэсний бөхтэй адил уу гэх зэрэг олон зүйлийг асууж сонйрхдог юм. Уг нь нэг үндэстэн учраас бөхийн барилдаан нь адил л байх ёстой гэсэн асуулттай байнга тохиолдох юм.
Тийнхүү бөх судлах үүднээс гэх үү, бөх сонирхогчиддоо хандаж Өвөрмонгол бөхийн тухай товч танилцуулга хийхийг оролдох дашрамд Монгол улсын үндэсний бөхтэй аль талаар ижил төстэй ба ялгаа зөрүүтэй байгааг харьцуулан тодруулга хийхийг хичээв.
Өвөрмонгол үндэстний эрийн гурван наадмын нэг болох бөхөө "Монгол бөх" гэж нэрлэдэг. Учир яагаад гэвэл БНХАУ нийтдээ^ 56 үндэстний бүрэлдэхүүнтэй бөгөөд түүний дотор Хятад, Монгол, Түвд, Солонгос, Уйгор, Хааны, Дагуур, Орос, Хотон зэрэг 16 үндэстэн нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий бөхийн барилдаантай байдаг. Тиймээс Монгол үндэстний нэрийг тодотгон "Монгол бөх" хэмээн онцлон тодорхойлдог билээ. Ер нь бөхийн слорт хүн төрөлхтний анхдагч спортын төрөл болох тул дэлхий нийтэд маш олон хэлбэр, заншлын барилдаан буй болон уламжлагдаж байгааг бид бүхэн мэднэ. Дээрхи олон үндэстний барилдааны нийтлэг тал нь "Хоёр бөх нүүрдэн зогсож хүч, ухаанаа гардан сорьдогт оршино. Ийнхүү Монгол бөх нь барилдааны заншил ба зодог өмсгөлийн хувьд газар орны буюу ястан аймгийн эртний уламжлал хожмын хувирлыг өвөрмөцөөр хадгалж яваа нь бас сонин байдаг.
ӨМӨЗО бол Хөлөн буйр, Хянган, Жирэм, Шилийн гол, Улаан цав, Баяннуур, Их зуу, Алагша гэх 8 аймаг Хөх хот, Бугат, Улаан хад, Чхай зэрэг 4 хотод Барга, Буриад, Өөлд, Харчин, Хорчин, Байран, Хишигтэн, Оннуйд, Үзэмчин, Цахар, Авга, Авханар, Сүнид, Дөрвөд, Дархад, Мянгад, Урьд, Торгууд, Халх, Ордос, Горлос зэрэг 30 шахам ястнаар бүрдсэн 3 сая орчим монголчууд орших сууж аж төрж байдаг. Айл айлын ая зах нь ондоо гэдэгчилэн аймаг, хотын төчнөөн олон ястан овогнууд газар нутгийн хил зааг, түүхэн уламжлал соёлын түвшин мөн бусад нөлөө шалтгаанаас болж үндэстэн, аймгийн малгай хувцас, ястан овгуудын хэл аялга газар орны зан заншил өөр өөрийн онцлогтой байдгийн адил үндэстний бөхийн барилдаан ч хэд хэдэн онцлогийг хадгалан уламжлан иржээ. Үүнд: Хөлөнбуйр аймгийн барга буриадууд савхи буюу хоргой торгон богино ханцуйтай, мөнгө гууль, төмөр товруутай буюу торгон утсан гаадийтай (гаадий гэдэг нь зангидсан сампинтай адил) зодог өмсөж барилддаг. Энэ зодгийг Баргын "Шувуун зодог" хэмээн нэрлэдэг. Доод биендээ уужим торгон өмд өмсөж савхин гутал буюу монгол гуталдаа толио хэмээх ширэн жийрэг (эсгий хулс ч хийдэг) хийж гутлын түрийнээс дээш гарсан хэсэг дээр бух арслан, бар, луу мэтийн хүчитний зураг буюу үндэсний хээ угалз зурсан байдаг. Гутлын түрийг өмдний өнгөтэй өнгө харшуулан дөрвөн хуруу өргөн торгон боолт боодог журамтай. Толир хийж барилддагийн учир нь хөл, өвдөг гэмтэхээс хамгаалах зорилготойгоос гадна хөлөөр мэх арвин хийдэг, хөлөөр хөлтэй ихэвчлэн барилддаг заншлыг харгалзжээ. Барга бөхийг зодоглож жийрэглэчихээд гараанаас гарахад нь бөхийн даамал буюу үзэгчдээс ирж бөхийг түшиж гаргана. Гарах бөх "Бөхөө тавь" гэсэн үгтэй барга ардын уртын дууны ая бүхий бөхийн уриа дуулахад гаргаж байгаа 2 хүний мөрөн дээр гараараа тулан дүүлэн дэвсэж дэвэн гарна. Дэвж явахад хөл нь бугын харайлт шиг сумлан ахидаг бөгөөд хоёр гар нь тэнгэр тийш сарвайж гарын үзүүрийг дагуулан ширтэж махшин дэвдэг. Энэ дэвэлтийг "Азарган цойлолт", "бугын дэвэлт" хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна барга бөхөд нутаг орныхоо алдарт сайн бөхөө зүүн баруун талын тэргүүн магнайд дэс дараалан жагсаах бөгөөд дараа нь харь нутгийн нэрт бөхчүүдийг хүндэтгэн дээгүүр жагсаэ доошоо бусад бөхчүүд жагсан^ Нугалааны тоог заавал хоёрын зэрэгт байлгах ёстой. Даруй 1024, 512, 256, 128, 64, 32, 16, 8, 4 гэхмэтчилэн үзүүр түрүү хүртэл дан сүлжээ оноолт хийдэг. Зүүн гар талын хамгийн эхний бөх баруун талын хамгийн доод талын бөхтэй барилддаг. Гоц мөргөх ёс байхгүй. Дашрамд хэлэхэд Өвөрмонголын сумын наадамд 64-128, хошууны наадамд 256-512, аймгийн наадамд 512-1024, орны (муж) хэмжээнд 512-1024 бөх барилддаг. Барга бөхөд цол буюу зангиа олгох заншилгүй, зөвхөн сайн бөх, аймаг хошууны наадамд олон жил олон удаа түрүүлж явсан бөхөд "Дархан" цол өгч (нэг ёсны зодог тайлж дархална гэсэн үг) найрын бай хишгээ байнга хүртээн хүндэлдэг ёстой.
Харин Шилийн гол аймгийн Үзэмчин, Сүнид, Авга, Авханар Цахар хошуудад зангиа олгодог. Зангиа бол бөхийн алдар гавъяаны шинж тэмдэг бөгөөд Монголын бөхийн цолтой утгаараа адилхан юм. 512 бөх барилдсан наадамд дээд 8-д үлдсэн бөхөд цэнхэр хадгаар гархилсан гол олгодог хуучин заншил байв. 256 бөх барилдсан наадамд дээд 4-д үлдсэн бөхөд олгодог. Хараас бусад бурхны 9 өнгийн хэв торгоор зангианы голыг чимэглэдэг, гэхдээ урьд цагт давсан давааны тоогоор зангианы чимэг нэмдэг байсан гэлцдэг. Гэвч сүүлийн үед чимэг нэмэх тусгай журам орхигдсон байна. Шилийн гол аймгийн бөх нь өмсгөлийн хувьд богино ханцуйтай мөнгө гуулин товруу бүхий "Эрвээхэй" ширэн зодог өмсч барилдана. Доод биедээ "Банзал" хэмээн нэрлэх 32 тохой урт цагаан даавуун өмд өмсөж, хоёр өвдөгтөө "Туушуу" буюу "Туухуу" хэмээх үндэсний хээ угалз, ертөнцийн хүчитний дүр өнгө алаглуулан оёсон өвдгөвчтэй ногтолсон монгол гутал өмсч цээжний өмнө зангиагаа намируулан оноолтын дагуу зүүн баруун талаас Үзэмчин ардын уртын дууны аятай "Бөхийн уриагаар" зүүн гараас алдар цуутай сайн бөх "буюу ахмад бөхийг гаргаж баруун гар талаас өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд ар араасаа цувран түшилцэж бөхийн уриан дуунаар төв цацар руу тэмээн тэшээ шиг намбалаг гүйн очиж цээжний өмнөх зангиан чимгээ баруун гараараа хойш цацлан, хоёр гараа бүргэдийн далавч шиг ээлжлэн дэвж өвдгөө нугарсхийн гарын дэвээний дагуу дэвсэнэ. Энэхүү гараа дэвээгээ "Буурын тэшээт, бүргэдийн дэвээ" хэмээн нэрлэнэ.
Үүнээс гадна Өвөрмонголын баруун аймгууд Ордос, Алаша, Торгууд, Ойрд нутгаар "Шалбурбөх" хэмээх нүцгэн барилдаан одоо хүртэл нутаг орондоо мэр сэр уламжлагдаж иржээ. Энэ нь Монгол улсын баруун аймгуудад хадгалагдаж байх "Бух ноололдоон"-той төстэй мэт санагдана. Ер нь сүүлийн үед Өвөрмонгол даяар "Монгол бөхөө" өргөн далайцтай хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаагийн дагуу газар орны бөхийн заншлыг нутаг орондоо хадгалан өрнүүлж байна. Харин бүх орон даяар Шилийн гол аймгийн "Зангиат" Эрвээхэй зодогт "Угалзан туушуут" Буурын тэшээт бүргэдийн дэвлэгт" барилдааны хэв заншлыг дэлгэрүүлэх бодлого явуулж байна. Монгол үндэстэн үүсч өндийн өргөн их газар нутагтай, өег баян соёлын өвтэй, өгсч уруудан ирсэн түүх бол хорвоод ховорхон түүх юм.
Энэхүү ороо бусгаа түүхэн цаг үеийн гялбаанд монгол үндэстний соёл эрдмийн охь болох бөхийн барилдаан маань энд тэнд чадан ядан хөгжиж ирсэн нь ард түмний гүн хайр түшигтэй ямархан харьцаатай гэдэг нь илэрхий.
Одоо Өвөрмонголын "Монгол бөх" ба Монгол улсын Үндэсний бөхийн ижил төстэй ба ялгаатай талыг харьцуулан тодруулъя.
Адил тал: -Нугалаа зохиож оноолт хийдэг
-Нугалаа бүрт ганц барилддаг
-Барилдаан бүрт цагийн хязгаар байхгүй
-Барилдах бөхийн биеийн жин харгалзахгүй
-Бага тал, нас жилээр барилдуулна
-Зүлгэн дээр барилдана
-Бөхийн уриа буюу дуугаар бөхөө урина
-Зүүн талын тэргүүн магнайг хүндэтгэн үзнэ
-Гараа дэвээ өрөлт хийдэг
-Зодогтой," гутлаа хүлж барилдана
-Бөхийн боорцог талбайд тавина
-Бөх шинжих, сорилт, зодог уламжлах
-Бөх тайлбарлах, сахил цээр
-Сайн бөхийн гараас идээ хүртэхийг билэгшээнэ
Ялгаатай тал: Өмсгөлийн хувьд
-Өвөрмонгол бөхийн барилдаанд малгай өмсөхгүй, шуудаг өмсөхгүй зөвхөн Банзал хэмээх өмд. Туушуу хэмээх өвдгөвч, Лавир хэмээх хормойвч (улаан ногоон хөх лавиртай)-тай байдаг.
-Зангиа олгодог, цол олгодоггүй
-Засуулгүй барилдана, зөвхөн шүүгч даамал шүүнэ. Хөлийн цэц байдаггүй.
-Ам угтуул авах, гоц мөргөх ёс байхгүй,. зарчмын чанартай буюу үндсэн ялгаатай зүйл:
Өвөрмонгол бөх гараар, хөл хонгонд хүрдэггүй. Гараар газар тулбал ойчсонд тооцно. -Гараар хөлд хийдэг мэх байдаггүй. -Туг тойрч дэвэхгүй зөвхөн байршил руугаа дэвэн буцна. Бай шагналыг нэгийн даваанаас
барилдсан бүх бөхчүүдэд алгоно. Хамгийн хүндтэй шагнал мөнгөн буйлтай цагаан тэмээ тэргүүтэй өсөн ес 81-н эртний монгол билгийн заншил Өвөрмонголд уламжлагдан иржээ.
-Өвөрмонголд Монгол улс шиг тогтмол нэг өдөр улс аймаг сумаараа наадах журам байхгүй мартагджээ. Зөвхөн 4 удаа орон, аймаг, хотод наадам хийдэг.
-Сумын наадам, уул овооны тахилга наадмаа жил бүр байнга хийж өргөн тэмдэглэдэг. Үүнээс гадна Өвөрмонгол бөх нь 4 жилд 1 удаа болдог бүх Хятадын олон үндэстний их наадамд тэмцээний төрөл зүйл болсон бөгөөд улсын хэмжээний урлагийн тэмцээнд барилдааны узүүлбэр хэд хэдэн удаа зохион байгуулж, Япон, Солонгост айлчлан үзүүлэх барилдаан хийж олон муж орны ард түмний сонирхлыг татсаар ирлээ. Монгол бөх зөвхөн Монгол үндэстний л соёлын өв төдий биш дэлхийн ард түмний соёлын гайхамшиг юм. Үүнд Монголд ч өвөрмонголд ч бай барга, үзэмчин, ойрд, халх, буриад, баяд... энэ бүхэн нь Монгол үндэстний соёлын хэлхээ эрдэнэсийн тасархай гэдгийг хэн ч үгүйсгэж болохгүй дархан зүйл бөгөөд дэлхийн роёлын сангийн нэгэн содон эрдэнэс болох юм.
Дэлхийн нийт үй олон ястан овогтон нийлж Монгол хэмээх алдарт үндэстэн буй болсоныг мэдэрдэгтэйгээ адил түүний соёлын охь болсон бөхийн барилдаан нь мөн л Монгол хэмээх нэгэнүүсэл, нэрийдэл, нэгэн дэвжээ, нэгэн ирээдүйтэй байх учиртай гэдгийг ч хүсэн хүлээж байгаа нь мэдээж. Тиймээс Монгол үндэстний дархан соёл Монгол бөхөө дэлхий нийтэд ухуулан дэлгэрүүлж дэлхийн ард түмний хүртээл болгохоор зүтгэх нь бид бүгдийн үүрэг билээ. Энэ нь хожмын соёл эрдмийн түүхэн шигтгээнд аяндаа хөлөө олж мөрөө гаргах асуудал гэж бодогдоно.
Өвөрмонголын багш, бөх судлагч Бямбын ИЖИЛ
эх сурвалж:
http://www.pressinst.org.mn/cgi-bin/lib ... c8.3.1&x=1