#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 5:36 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1272 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 749 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 2-р сар.16.10 3:45 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Ишлэл:
үзүүр бол түрүү гэж хэн гэдэг бөх хэзээ хэлсэн юм бол

үзүүр гэж монгол хэлэнд аливаа юмны үзүүрт xүрсэн гэснээс манлайлах түрүүлэх гэсэн утга байгаа гэж бодохгүй байна.
Байдаг юм байна хөгшөөн.

http://toli.query.mn/words/16617

ҮЗҮҮРЛЭХ - (51/0)

1.үзүүр гаргах; шөвөг үзүүрлэх; 2. уургад үзүүр татах; уурга үзүүрлэх; 3. барилдаж түрүүлэх; 4. шилжсэн гадуурхан үзэх;
нүд үзүүрлэх
гадуурхах, хажиглах.

түрүү авах (наадамд морь түрүүлэх)

Эх сурвалж: Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь x.616


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 2-р сар.24.10 10:01 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.14.06 11:36 am
Бичлэгүүд: 462
Байршил: Top
За нэг сайхан юм болно гэж байна шүү цаана чинь.
юу вэ гэхээр Монголын үндэсний бөхийн тэргүүн дэвжээ шалгаруулах цуврал тэмцээн явагдах гэж байгаа юм байна.
3 сарын 27 ноос эхлээд 5 сарын дундуур дуусна гэхээр
Дүрэм нь Одоо аймаг бүр дэвжээтэй болсон..
Нэг аймгаас нэг дэвжээ Жишээлбэл Архангай -Бөхбилэгт, Өвөрхангай - Их монгол гм
Тэгээд 4 дэвжээ нийлээд нэг хэсэг болно
Хэсгээс 2 бага гараад гарсан багууд хоорондоо тойргоор үзээд Тэргүүн дэвжээ шалгарах юм байна даа..


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.11.10 9:15 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.02 12:27 pm
Бичлэгүүд: 1234
Байршил: Ulaanbaatar, Mongolia
Osohoo avraga barildahgui bailgui dee, Arhangai chadahgui ee Ragchaa, Sanjaadamba 2-oos tsaashaa ih nimgen shee.

Turuuleh hemjeend uzeh aimguud

Corner's Power Ranking

1. Bulganiig sain uzne gej bodoj baina (u.g Dorjsambuu, u.z Osohbayar, a.h Baasandorj, u.n Enkhbat, a.a Otgonbaatar 5) deer ni u.n Tsogtjargal, u.n Yondonsambuu 2-iin 1 ni barildah baih


2. Arhangai (d.av Osohbayar, u.z Ragchaa, u.h Mongontsooj, ts.a Sanjaadamba, a.a Purevdagva, a.a Bat-Otgon)

4. Uvs (u.z Ganbat, u.h Bat-Orshih, u.n Monhbat, ts.a Byambajav, u.n Nasandelger, a.a Batsuuri/u.n Altansukh)

3. Govi-Altai (u.g Ganbaatar, u.z Soronzonbold, u.n Batbayar, u.n Bat-Erdene, u.n Togtohbayar, a.a Sumanchuluun/u.n Lhagvadorj)

5. Ovorhangai (u.a Ganhuyag, u.z Sainbayar, a.a Sangisuren, a.a Boldbaatar, a.a Batdorj, a.n Chimeddorj)

6. Selenge (u.n Erhembayar, u.n Osoh-Ireedui, u.n Burenbaatar, a.a Odgerel, a.a Bayanmonkh)

7. Hovd (u.z Myagmarsuren, u.z Batzorig, u.n Lhagvasuren u.n Batzaya, a.a Tsogbayar, a.a Zayamandakh, a.z Purevsaikhan)

8. Hovsgol (u.a Monkhbaatar, u.h Elbeg, u.n Sodnomdorj, a.a Nyambayar)

9. Tov (u.z Amgalanbaatar, u.h Davaabaatar, u.n Otgonbayar, a.a Batmonkh)

10. Zavkhan (u.z Bayarjavkhlan, u.n Badamdorj, u.n Nyamsuren, a.a Jargalsaikhan, a.a Gonchigdamba)

_________________
Professional Sports Bettor


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.10 2:59 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.13.05 3:48 pm
Бичлэгүүд: 11
Байршил: Mongolia
Нийт 15 дэвжээ тав, таваараа гурван хэсэг болон өрсөлдөх юм. Шилдэг дэвжээ энэ сарын 27-нд шалгарна. Бөхийн дэвжээний багш дасгалжуулагч нар сугалаа татлаа. Сугалаагаар нь аль хэсэгт ямар дэвжээний бөхчүүд өрсөлдөхийг хамтдаа сонирхоцгооё
“А” хэсэг
1.Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээ
2.Дорнод, Хэнтий аймгийн “Дорнод-Хэнтий” дэвжээ
3.Ховд аймгийн “Ховд” дэвжээ
4.Завхан аймгийн “Жавхлант хошуу” дэвжээ
5.Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээ
“Б” хэсэг
1.Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээ
2.Дундговь аймгийн “Хур харцага” дэвжээ
3.Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ
4.Булган аймгийн “Булганхангай” дэвжээ
5.Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ
“В” хэсэг
1.Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ
2.Увс аймгийн “Увс нуур” дэвжээ
3.Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээ
4.Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээ
5.Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээ


B heseg hamgiin changa daraa ni B hesegt shiruun orsoldoon bohono dee! Tov aimag, Khovd 2 iig demjinedee


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.10 12:17 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.02 12:27 pm
Бичлэгүүд: 1234
Байршил: Ulaanbaatar, Mongolia
Taamaglal

A
1. Selenge
2. Hovd
3. Ovorhangai
4. Zavkhan
5. Dornod-Hentii

B
1. Bulgan
2. Hovsgol
3. Dundgovi
4. Sukhbaatar
5. Bayan-Olgii

V
1. Govi-Altai
2. Uvs
3. Arkhangai
4. Tov
5. Dornogovi

_________________
Professional Sports Bettor


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.10 3:10 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
28 ehnii odriin onoolt garchee,
A
Dornod - Zavhan
Selenge - Hovd
Ovorhangai onjino

B
Dundgovi - Hovsgol
Bayan-Olgii - Bulgan
Suhbaatar onjino

C
Govi-Altai - Tuv
Uvs - Umnugovi
Arhangai onjino

er ni C bol uhliin heseg yum bna hehe, gehdee manai Altain Hantaishiruud evgui l deee, /Ganbaatar, Soronzonbol, Du.Batbayar, Lhagvadorj, Bat-Erdene, Gantulga, Togtokhbayar / geed dan ulsiin tsoltnoor garaaniihaa 6g hangalttai burduulchij bgaan,

ene gehdee yaj barildhiin bol zarchim ni, odoo jishee ni Dornod Zavhan 2 ehnii toirogt uzlee gehed buh bohchuud ni hoorondoo toirgoor barildhiin baihdaa

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.10 1:32 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.hiimori.mn/

гээд мэдээлэл сайтай сайт байна лээ шүү.

Морь бөх сур гээд бүгд орж байгаа. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.10 10:45 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.14.06 11:36 am
Бичлэгүүд: 462
Байршил: Top
За өнөөдөр телевизээр ерөнхийд нь үзлээ сайхан сайхан барилдаанууд их боллоо.. Баян-Өлгий Дархануулын нийлсэн дэвжээ, Дорнод-Хэнтийн нийлсэн дэвжээнүүд ямар ч оноо авч чадахгүй гэдэг нь бараг тодорхой харагдаж байна бас Говийхоноос бүрэлдсэн Говийн хүчтэн дэвжээг нэмж болж байна.. Хамгийн сайхан барилдаан миний хувьд Бүрэнбаатар начин Мягмарсүрэн зааныг давсан нь их сайхан санагдсан өөрөө ч их баярлаж харагданлээ миний санаж байгаагаар лав Мягмарсүрэн заан хоёр ч наадамд дараалж авч даваж байсан тэрнийхээ хариуг ч авах шиг болсон..
За тэгээд энэ Ганбаатар гарьд бас л болоогүй юм шигээ.. Нэг ойчсон бөхдөө хоёрдохоо уналаа аймгийн начин Батсууриас хамаг юмаар л илүү байж нэг муу начинг давчих газар...
Мөн Говийн хүчтэн дэвжээг ахалж байгаа Азжаргал арслан хэрэг алга 6 даваа авах ёстой хүн 2 давбуу яаав...
Батзориг зааны эхний хоёр даваа гайхалтай байлаа гэж.. Өсөхирээдүй начин, Баянмөнх арслан гэсэн Сэлэнгийн лидерүүдийг дараалж унагаад хуучны сайхан зааны барилдаан хальтхан харагдлаа.. за тэгээд сонин содон сайхан барилдаан олонтой гарах юм шигээ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 3-р сар.31.10 12:06 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
2 дох тойргын топ дуэл:
Говь-Алтай /Хантайшир/ VS Архангай /Бөхбилэгт/
1. у.г Ганбаатар 1. у.а Өсөхбаяр
2. у.з Соронзонболд /а.а Суманчулуун/ 2. у.з Рагчаа
3. у.н Лхагвадорж 3. у.х Батжаргал
4. у.н Батбаяр 4. у.х Мөнгөнцоож
5. у.н Бат-Эрдэнэ 5. ц.а Санжаадамба
6. а.а Суманчулуун /а.а Цэрэнтогтох/ 6. а.а Пүрэвдавга

эдгээр бөхчүүд барилдах байх гэж бодож байна. гоё юм ч болно доо.

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.10 10:15 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.02 12:27 pm
Бичлэгүүд: 1234
Байршил: Ulaanbaatar, Mongolia
Saihan barildaanuud bolloo

Gobi-Altai 27, Arkhangai 9
Selenge 23, Zavkhan 13
Ovorkhangai 36, Dornod/Hentii 0
Sukhbaatar 22, Dundgovi 14

Mon Hovsgol Bayan Olgiig, Tov Goviin Huchteng yallaa

_________________
Professional Sports Bettor


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.10 8:07 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Нэг ийм ярилцлага оллоо
http://www.ubtimes.mn/index.php?option= ... Itemid=130

Чөлөөтөөр амжилт гаргая гэвэл үндэсний бөхийн мэхийг сур

Байгуулсан гавьяа, бахархах юмтай Хөдөлмөрийн баатар, Зууны манлай тамирчин З.Ойдовын талаар монголчууд бахархангуй бас омогшингуй ярьдаг. Арга ч үгүй биз, бөхөд хайртай зон олныг маань гэгэлзүүлж, уран мэхийг уралдуулан барилдах барилдааныг нь шимтэн үзэгсэд өдгөө ч түүний ажил, амьдралын талаар чих тавин сонирхож, өөр шигээ сайн бөх бэлдэх сураг гарахыг нь чагнан суудаг.
Мэдээж түүний идэр насны ид хавыг дурсан, тив дэлхийн хэмжээнд улсынхаа нэрийг мандуулж явсанд нь хайрлаж басхүү хүндэлдэг биз. Ингээд эл эгэл атлаа их хүмүүнтэй хөөрөлдсөнөө танд хүргэе.
-Юуны өмнө танаас чөлөөт бөхийн өнөөгийн хөгжлийн талаарх бодлыг тань сонсмоор байна?
-Манай чөлөөт бөхийн барилдаан эрэгтэйчүүдийн хувьд тааруу, харин эмэгтэйчүүдийн хувьд гайгүй байгаа. Дэлхийн улс орнууд ч манай эмэгтэй тамирчдыг сонирхож амжилт нь өндөр байна гэж үнэлж дүгнэн хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байна. Нэгэнт дор орсон сургалт нэг хоёр жилийн дотор дээшээ гарчихна гэж байхгүй. Учир нь сургалтын систем нэг алдагдахаараа хор уршигтай удаан жилийн явцтай байдаг юм. Гэсэн хэдий ч үүнийг богино хугацаанд засч болох ч их ажиллагаа шаардагдах нь дамжиггүй. Энэ нь дасгалжуулагчийн ур чадвар мэдлэгээс шалтгаалах учраас эхнээсээ зөв сургалт явуулах хэрэгтэй. Сургалт зөвхөн гурав дөрвөн жилээр хэмжигддэг зүйл биш. Даамжирсаар байгаад 20, 30 жилийн сөрөг үр дагавартай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ганц хоёр хүний амжилтаар зөв бурууг дүгнэх, нийт массаар нь дүгнэх хоёр өөр асуудал шүү дээ. Ер нь манай спортын амжилт, алдаа оноо, нүдэн дээр ил дэлхий дахинд тодорхой байдаг учраас ард түмэн өөрсдөө дүгнэнэ.
-Бэлтгэл сургуулилтаас гадна амжилт гаргахад өөр юу саад болж байна вэ? Магадгүй санхүүжилт, цаг үе нийгмийн байдал нөлөөлж байхыг үгүйсгэхгүй?
-Ерөөсөө л сургалт дасгалжуулалтын үйл ажиллагаа л саад болоод байна шүү дээ.Энэ тал дээр хурд, хүч, уян хатан байдал, эр зориг үнэн сэтгэлээсээ юманд ханддаг мөн чанар хамгийн чухал. Тухайлбал багшийнхаа хэлснийг биелүүлдэггүй, тэгсэн мөртлөө нэг мөр орхиод явж чаддаггүй тийм идэвхгүй тамирчид байдаг. Ийм хүмүүстэй цаг гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол хамт олны дунд хий дэмий маазарч бусдын идэвхийг сулруулах нь ч бий. Бас идэвхтэй хэрнээ үг хүлээж авдаггүй тамирчин ч байдаг.Тийм учраас энэ үед яаж үйл ажиллагаагаа өөрчилвөл тамирчид амархан тусгаж авч, бэлтгэл сургуулилтдаа үнэн сэтгэлээсээ хандаж, улмаар учрыг нь олохын төлөө шамддаг болно гэдэг дээр багш ур чадвараа гаргах ёстой. Ер нь барилдааны хамгийн түрүүнд анхаарах зүйл өрөх юм. Энэ нь гаднаас ирэх довтолгооны хамгийн эхний үйл ажиллагаа гэсэн үг. Тийм учраас янз бүрийн байдлаар өөртөө тохирсон өрөлтийг хийх хэрэгтэй.
-Бэлтгэл сургуулилтын хувьд ийм байдаг юм байж.Тэгвэл өнөөгийн чөлөөт бөхийн хөгжил таны үеийнхээс юугаараа ялгаатай байна вэ?
-Бэлтгэл сургуулилтын ерөнхий зарчим ойролцоо. Гэхдээ сүүлийн үеийн дүрэм барилдааны ур чадварыг өндөр болгох гээд хугацааг нь богиносгочихсон. Ингэж болохгүй. Яагаад гэвэл ур чадвар гаргах шаардлагагүйгээр биеийн хүчээрээ ганц хоёр оноо авч явахад нь л хугацаа нь дуусчихсан байдаг. Энэ дүрмийн өөрчлөлт нь бөхийн чөлөөт барилдааныг улам хүнд үзүүштэй, бөхчүүдийн ур чадварыг сайн гаргаж ирж бахдууштай үйл ажиллагаа болголоо гэсэн чинь сүүлдээ ямар ч хэрэггүй зүйл болсон. Тиймээс миний бодлоор барилдаанд зохицуулж хугацааг сонгомоор санагддаг. Бидний үед есөн минут барилддаг байлаа. Үүнийг бөхчүүд сайхан хугацаа байж ээ гэж ярьдаг. Гэвч энэ дүрмийг Дэлхийн бөхийн холбооноос дэндүү их цаг авч байна гээд өөрчилчихсөн юм. Хэрэв тохирсон минуттай бол тамирчид ур чадвараа харуулж хурд, хүч, тэсвэртэй байх гээд бөх хүнд байх бүхий л уран сайхан чанаруудыг харуулж чадах боломжтой.
-Бас өндөр шаардлага, чанга хатуу дэглэм ч дутаж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Манай өнөөдрийн чөлөөт бөхийн барилдаанд хүнд хүчрийг амсаагүй, дэгтэй байдалд сураагүй тэр ч бүү хэл өндөр ачаалал авах бэлтгэл сургуулилтад хамрагдаагүй дасгалжуулагч нар олон байна. Энэ нь их учир дутагдалтай.
-Хөдөө орон нутгаас шинэ залуу тамирчид төдийлөн ирэхгүй байна. Энэ үүднээс та хөдөө орон нутгаар явахдаа хүүхэд харж л явдаг биз дээ?
-Харж явдаг. Гэхдээ дээр үеийн морины мундаг шинжээчид шиг энэ талаараа илүү, тэр талаараа дутуу, үүгээрээ бүр ч илүү юм гэдгийг хувцасны цаанаас олж харж чадахгүй л дээ. Нэг сайн хүүхэд олоод харчихлаа гэхэд тэр нь спортод дургүй байх талтай. Тийм учраас хүүхэд харна гэдэг тийм амаргүй. Харин 50-60-аад оны үед Дэгээ Гончиг гэж үндэсний бөхийн засуул байсан хүн тэр үед барилдаж байсан бөхчүүдийг тэр нь илүү, энэ нь дутуу гэдгийг сайн мэддэг байсан гэж засуулууд ярьдаг юм.
-Монголчууд даваан дээр морио бүү соль гэж ярьдаг. Гэтэл 2012 оны олимп ойртож байхад чөлөөт бөх ахлах дасгалжуулагчаа солилоо. 2008 оны гашуун туршлага дахин давтагдахыг үгүйсгэхийн аргагүй. Ер нь дасгалжуулагч хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?
-Хэдийгээр олимп дөхөж байгаа ч гэлээ сайн ажиллабал хугацаа богиноддоггүй юм. Энэ тал дээр зөвхөн чөлөөт бөхийн барилдааны дасгалжуулагч гэж онцгойлох хэрэггүй. Ер нь дасгалжуулагч хүн гэдэг сурган хүмүүжүүлэх ухааны дээд боловсролтой, спортын шинжлэх ухааныг өөрийнхөө баг тамирчид дээр туршаад, туршлагынх нь үр дүнг дэлхийн спортын талбар дээр туршдаг юм. Мөн мэдлэг чадвартай, хамт олондоо нэр хүндтэй, цаашилбал тамирчдын алдааг гярхай олж хардаг, техник үйл ажиллагаа зааж, тактик зохиохдоо сайн, хамт олноо яаж удирдан зохион байгуулж авч явах вэ, яавал үр дүнд хүрэх вэ гэдгээ мэдэрсэн, ерөнхийдөө дэлхийн хэмжээний хүн л дасгалжуулагч хийдэг юм. Цаашилбал олон улсад нэр хүндтэй хүн байх хэрэгтэй. Түүнээс хэр баргийн хүн хийдэг ажил биш. Сургалтыг дороос нь эхлэх нь зүйтэй. Түүнээс зөвхөн улсын шигшээ багт амжилт гаргасан хэдэн хүнийг шүүрч авч бэлтгэл хийлгээд байвал төдийлөн үр дүнд хүрэхгүй. Нэг хоёр медаль авчихаад бид сайн байна гэж бодож болох ч нэг их хол явахгүй. Хүний эрүүл чийрэг хүүхдийг эх эцгээс нь хүлээж аваад ёс суртахуунтай, хүн чанартай, боловсролтой, үнэнч шударга болгон хүмүүжүүлээд буцааж өгөх ёстой. Тэгж байж багш, дасгалжуулагч хүн үүргээ гүйцэтгэхээс биш гэмтэл бэртэлтэй, ачааллыг нь тохируулаагүйгээс тархи толгой нь өвддөг, булчин шөрмөсний гэмтэлтэй эрэмдэг зэрэмдэг болгоод өгвөл хэцүү л дээ. Гэхдээ спортод бэртэл гэмтэл авахыг алийг тэр гэхэв.
-Таны хувьд спортод гавьяа байгуулсныхаа хэрээр олон юмыг авч үлдсэн байлгүй?
-Биеийн тамир, спорт гэдэг хамгийн агуу зүйл. Тамирчин хүн спортоос олон зөв шинж чанаруудыг олж авдаг. Би л гэхэд өглөө эрт босч сурсан хүн. Монголчууд нар битүү уулын толгой дээр гарвал үхлийн аюул зайлдаг гэж ярьдаг. Нар битүү уулын толгой дээр гарвал хүний гэрлэн биеийг бүтэн болгож, хүн өвчин эмгэг, муу муухай зүйлд автах нь ховор байдаг гэсэн. Нар тусахын өмнө агаараас хүний биед маш сайн, хэрэгтэй хий ялгарч, эрүүлжүүлж байдаг. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагаа сарны таталцал түлхэлцлийн хуультай тохирч жигд зөв ажиллаж, энэ талын өвчлөл бага байх жишээтэй. Энэ нь биеийн тамир, спортоор хичээллэгсэдэд илүү тохирдог.
-Таны олон шавь нар өндөр амжилтад хүрсэн. Одоо та шавь бэлдэж байна уу?
-Өмнөх шавь нар маань тодорхой амжилтад хүрсэн. Одоо ч амжилт гаргаад л явж байна. Харин сүүлийн үед шавь бэлтгээгүй. Цаашдаа хэдэн хүүхэд авч сургах бодолтой байгаа.
-Таны үед дэлхий олимпийн медальтнууд олон төрсөн. Тэднээс хэр суралцдаг байсан бэ?
-Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аварга Д.Сэрээтэр нар надаас насаар арай ах. Би тэднийг тив, дэлхий, олимпид амжилт гаргачихсан байхад хөдөөнөөс ирж байсан. Тэгээд хамт бэлтгэл сургуулилтаа хийж явсаар байгаад заримтай нь хамт зодог тайлсан даа. Хүний бусдаас суралцах талбар алхам тутамд л байж байдаг юм. Тухайлбал “Баясгалан” кинонд Баясгалан гэдэг адуучин залуу хол явж юм сурна гэж ярьдаг. Гэтэл ээж нь чиний сурах юм хоттой хонин дотор чинь л байгаа юм шиг байна даа гэдэг. Тийм учраас энэ нь нөгөө л ойр орчим, хамт олон дотроосоо сурдгийн жишээ байхгүй юу.Тийм учраас ном эрдэм сурна гэж алс хол явах нь гол биш, амьдралаас их зүйлийг суралцах боломжтой байгаа биз дээ.
-Таны хувьд хэдийгээр амжилт тань алдаанаасаа илүү байсан ч сэтгэл дотор тань харамсах зүйл байдаг л байх?
-Эргээд бодоход тийм зүйл байлгүй яахав. Гэхдээ бэлтгэлээ буруу хийсэн эсвэл удирдлагын үйл ажиллагаа болон өөрийн бүтэлгүй байдлаас болж үнэхээр бараагүй зүйл дээрээ харамсдаггүй. Угтаа барилдаан гэдэг давсан үедээ бахдаж, ялагдсан үедээ гонсгор л үлддэг хойно. Хамгийн оройд нь очсон хүн баярлаад бусад нь их бага хэмжээгээр гонсойхгүй гээд яахав.
-Зарим нэр алдартай тамирчид спортод өртэй гэж ярьдаг юм. Танд тийм зүйл бодогддог уу?
-Би бүх спортод дуртай. Үхсэн хойноо сүнс маань хоргодох зүйл бол бөхийн чөлөөт барилдаан ч гэж хэлж болно. Тэр утгаараа амжилт гаргаад шагнал урамшил авч байхдаа өртэй боллоо гэж бодогддог л юм. Ард түмний минь хайр хүндэтгэлээс гадна дахин амжилт гаргах итгэл найдвар хүлээлгэж байгааг ухамсарлан энэ их хайрыг зөв хариулах юмсан гэж боддогоо л улс нийгэм, бөхийн хамт олондоо өртэй боллоо гэж тамирчид ярьдаг. Би ч мөн адил залуудаа тэгж боддог байсан. Спортын буянаар өндөр алдар цолд ч хүрлээ. Энэ бүхэн миний уйгагүй хөдөлмөрөөс гадна багш, дасгалжуулагч, хамт олны минь хүч, түмэн олны маань хайр юм. Тийм учраас одоо өөрийн мэддэгээ чөлөөт барилдаандаа харамгүй хэлж өгөх юмсан гэж боддог, хичээдэг. Харамсалтай нь ахмадынхаа туршлагыг ажилдаа нэвтрүүлээд авъя гэсэн хүн цөөхөн байх болж.
-Монгол Улсын заан З.Дүвчинг таны дүү гэдгийг хүмүүс мэднэ. Дүүгээ үндэсний бөхөөр хичээллэн амжилт гаргахад та хэр нөлөөлсөн бэ?
-Үндэсний бөх, бөхийн бүхий л төрлийн үндэс эх суурь болдог гэдгээрээ дэлхийн бүх барилдаанаас илүү. Монгол үндэсний бөхийг дэлхийн бусад бөхчүүдтэй харьцуулж ажиглалт хийхэд мөн чанарын хувьд үнэхээр илүү. Нэгдүгээрт хугацаа барьдаггүй, хоёрдугаарт жин барьдаггүй, гуравдугаарт хязгаарласан дэвжээ байдаггүй. Дөрөвдүгээрт хамгийн өндөр эрэмбэтэй бөх хамгийн бага эрэмбэтэй бөхтэй таарч барилддаг. Тавдугаарт ах эрэмбэтэй бөх нь удаах эрэмбэтэй бөхчүүдээсээ амлаж барилддаг. Тийм учраас барилдааны үед хамгийн зөв барьцыг олж барих , мэхээ зөв сонгож хийх шаардлагатай болдог. Тэгээд дөнгөж өвдөг, тохой, толгой шүргэх төдийд унадаг учраас анхны алдаа гаргасан бөх унаж байгаа юм. Тиймээс эхлээд өрсөлдөгчийнхөө алдааг олох хэрэгтэй. Энэ бүхнийг судалсны дараа барилдааны тактикаа боловсруулж тооцоолно. Бас үндэсний бөхөөр барилдаж байгаа хүн олон төрлийн мэхтэй байх ёстой. Энэ үүднээс манай үндэсний бөхийн барилдаан бусад барилдаануудаас хамгийн мундаг нь гэж би ойлгодог.Тийм учраас чөлөөт бөхөөр амжилт гаргая гэвэл үндэсний бөхийн мэхний ихэнхийг сурсан байх хэрэгтэй.
-Дүвчин заанд заанаас дээш цолонд хүрэх боломж байсан болов уу. Танд энэ тухайгаа ярьдаг уу?
-Би дүүтэйгээ барилдаж байгаа бөхчүүдийн мэх, хүчийг сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ дүү маань надтай нэг үе болон надаас дээш барилдаж байсан бөхчүүд бүгд надаас ахлуу /илүү/ бөхчүүд байсан гэж ярьдаг юм. Тэр утгаараа би дүүгийнхээ заан цолыг тухайн үедээ ханасан цол байсан байж магадгүй гэж боддог. Дүүгийн маань үед Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аварга, Д.Хадбаатар аварга гээд мундаг бөхчүүд олон байсан.
-Барилдаж байх үеийн олон сайхан дурсамжууд сэтгэлд тань тодхон байдаг байх даа?
-Спортын дэвжээнд хүч үзэж байхад тохиолдсон залуу насны дурсамжууд маш их бий. Түүнээс онцолбол хөдөөнөөс ирж идэрчүүдийн улсын аварга шалгаруулах анхны тэмцээндээ ороод түрүүлж байсан үе байна. Дараа нь Унгар улсад Олон улсын тэмцээнд түрүүлж байлаа. Тэр дундаа улсын шигшээ багт бэлтгэл сургуулилт хийх албан бичиг авч баярласнаа мартдаггүй юм. Тэдний дунд ортлоо багш нарын хараанд өртөнө гэдэг бэлтгэл сургуулилт хийж тэмцээнд оролцохоос илүү боломж нээгдэж байгаа юм. Дээр нь гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болно гэдэг мөн л гайхамшигтай. Бас дүү маань улсын том цолд хүрсэн гээд амьдрал спортын талбар дээр өрнөсөн олон сайхан дурсамжууд сэтгэлд тод үлдэж дээ.
-“ Ойдов” мэхийг дэлхийд нэлээд тархсан гэх юм билээ. Харин манай бөхчүүд энэ мэхийг хэр хийж байна вэ?
-2005 онд тархсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн FILA-гаас гардаг сэтгүүлүүд дээр гарсан. Түүнээс хойш дэлхийн олон орны тамирчид хийх гэж оролддог болсон. Харин манай тамирчид ганц нэг хийх гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Гэвч тэмцээн дээр ялж байгаа нь төдийлөн харагддаггүй.
-Таны жинд амжилт гаргаж байгаа тамирчин хэр олон байна вэ?
-Миний жинд барилдаж байгаа тамирчдаас миний амжилтад хүрэх тамирчид гарна. Гэхдээ одоо 62 кг-ийн жин байхгүй байна. Уг нь манай чөлөөт бөхөд 76 кг-аас доош жинд амжилт гаргах боломж бүрэн бий.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.10 10:46 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 11:14 am
Бичлэгүүд: 570
Байршил: . . . . . . . . .
Сонгинохайрханы баоилдаанд Сондомдорж сайхан түрүүллээдээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.10 11:43 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.mongolnews.mn/i/4138
2-дугаар тойргийн дараах дүн гэнэ ээ

байгаа нь л энэ юм байх даа

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Сүүлийн удаа Galaa039 4-р сар.26.10 12:01 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.10 11:53 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.02 12:27 pm
Бичлэгүүд: 1234
Байршил: Ulaanbaatar, Mongolia
A heseg

1. Ovorhangai
2. Selenge
3. Zavhan
4. Hovd
5. Dornod/Hentii

B heseg

1. Bulgan
2. Hovsgol
3. Sukhbaatar
4. Bayan-Olgii/Darhan
5. Dundgovi

C heseg

1. Govi-Altai
2. Uvs
3. Arhangai
4. Tov
5. Dornogovi/Omnogovi/Govisumber

_________________
Professional Sports Bettor


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.10 10:42 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.02 12:27 pm
Бичлэгүүд: 1234
Байршил: Ulaanbaatar, Mongolia
Yavts

1. Govi-Altai 9 onoo
2. Bulgan 6
3. Ovorhangai 5
4. Hovsgol 2
5. Selenge 1
6. Uvs 1

_________________
Professional Sports Bettor


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.04.10 11:07 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
Миний бие бөхийн талаар мэдсэнээ ас-д хуваалций гэж бодлоо...буруу зарүү юм байвал шүүмжлээрэй :wink:

Үндэсний бөхийн барилдааны түүхэн үүсэл:
Эртний монголчууд ан ав хийж олз омог олсныгоо тэмдэглэн хангарьд шувууны дэвэлтээр дэвэн, дайрч, довтлох зэрэг үйлдэл хөдөлгөөнөөр тоглон наадан бүжих зэргээс анх монгол бөх үүссэн гэж үздэг.

Бөхийн олон хэлбэр байдаг. Үүнд:
1. Монголчуудын бух барилдаан
2. Халх бөхийн барилдаан
3. Өвөрмонгол бөхийн барилдаан гэж тус тус байна. Эдгээр барилдаануудын адил төстэй тал нь өмсгөл, дэвээ, шаваа, бөхийн засуул, хөлийн цэц, барилдаан зэрэг нь адил төсөөтэй байдаг.

Ялгаатай талууд гэвэл бөхийг унасанд тооцох нь өөр өөр байдаг.
Бух барилдаанд : Далаар нь унагааж хөдөлгөөнгүй болгох
Халх барилдаанд: Толгой, өвдөг, тохой,биеэр шороодуулах
Өвөрмонгол барилдаанд: Өвдөг тохой бүх биеээр нь унагаах зэрэг ялгаатай байдаг.

Бөхийн цол гуншин нь Манай эриний 8-р зууны үед бөхийн цол гуншин үүсч бий болсон. Үүнд: начин заан арслан зэрэг орох ба 2004 оноос эхэлж 5 даваанаас эхэлж даваа бүрт цол өгөх болсныг мэдэх байхаа.. заза энэ бичлэг маань жаахан ч гэсэн мэдлэгт нь дусал нэмэр болоосой гэж найднам... анхаарал тавьсанд баярлалаа :mrgreen:
.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.10 3:45 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.17.05 11:14 am
Бичлэгүүд: 570
Байршил: . . . . . . . . .
Чингэлтэй хайрхан уулын хишиг хүчит бөхийн барилдаан
5н даваа.
д.ав Өсөхбаяр - у.н Баянжаргал
у.г Ганбаатар - у.н Баянмөнх
у.з Рагчаа - у.н Жамъянпүрэв
у.з Өсөхбаяр - у.н Насандэлгэр
у.з Соронзонболд - а.а Пүрэвдагва
у.х Баасандорж - а.а Сангисүрэн
у.н Эрхэмбаяр - у.н Ду.Батбаяр
у.н Содномдорж - ц.а Санжаадамба
6н даваа
д.ав Өсөхбаяр - у.з Соронзонболд
у.г Ганбаатар - у.х Баасандорж
у.з Рагчаа - у.н Ду.Батбаяр
у.з Өсөхбаяр - у.н Содномдорж
7н даваа
д.ав Өсөхбаяр - у.з Өсахбаяр
у.х Баасандорж - у.н Ду.Батбаяр
8н даваа
д.ав Өсөхбаяр - у.х Баасандорж


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.10 5:27 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Ишлэл:
Миний бие бөхийн талаар мэдсэнээ ас-д хуваалций гэж бодлоо...буруу зарүү юм байвал шүүмжлээрэй :wink:

Үндэсний бөхийн барилдааны түүхэн үүсэл:
Эртний монголчууд ан ав хийж олз омог олсныгоо тэмдэглэн хангарьд шувууны дэвэлтээр дэвэн, дайрч, довтлох зэрэг үйлдэл хөдөлгөөнөөр тоглон наадан бүжих зэргээс анх монгол бөх үүссэн гэж үздэг.

Бөхийн олон хэлбэр байдаг. Үүнд:
1. Монголчуудын бух барилдаан
2. Халх бөхийн барилдаан
3. Өвөрмонгол бөхийн барилдаан гэж тус тус байна. Эдгээр барилдаануудын адил төстэй тал нь өмсгөл, дэвээ, шаваа, бөхийн засуул, хөлийн цэц, барилдаан зэрэг нь адил төсөөтэй байдаг.

Ялгаатай талууд гэвэл бөхийг унасанд тооцох нь өөр өөр байдаг.
Бух барилдаанд : Далаар нь унагааж хөдөлгөөнгүй болгох
Халх барилдаанд: Толгой, өвдөг, тохой,биеэр шороодуулах
Өвөрмонгол барилдаанд: Өвдөг тохой бүх биеээр нь унагаах зэрэг ялгаатай байдаг.

Бөхийн цол гуншин нь Манай эриний 8-р зууны үед бөхийн цол гуншин үүсч бий болсон. Үүнд: начин заан арслан зэрэг орох ба 2004 оноос эхэлж 5 даваанаас эхэлж даваа бүрт цол өгөх болсныг мэдэх байхаа.. заза энэ бичлэг маань жаахан ч гэсэн мэдлэгт нь дусал нэмэр болоосой гэж найднам... анхаарал тавьсанд баярлалаа :mrgreen:
.
Торгууд бөхийн барилдаан гэж бас байдаг юм байна лээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.10 5:35 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Ишлэл:
Ишлэл:
Торгууд бөхийн барилдаан гэж бас байдаг юм байна лээ.
ааан би тэрийг сайн мэдэхкүй юм байнаа... та мэддэг бол хуваалцаач хө?
Би үзэмчин гэх гээд торгууд хэмээсэн байна.
Нэтээс "Бөх" сонинд гарч байсан нэгэн сонирхолтой нийтлэл оллоо.


БӨХИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛУУД
Бөх
5
№4 5 /29 30/

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ХИЙГЭЭД ӨВӨРМОНГОЛ

Бөхдөө хайртай, бөхөө хүндлэн дээдэлж, бөхийн гайхамшгийг амтлан сонирхож алдар цолтнуудаа андахгүй таних, арга мэх, гараа дэвээг нь хүртэл сайн мэддэг нь монгол хүний нэгэн онцлог билээ. Ер нь уулзахаараа эрчүүд ихэвчлэн бөхийн тухай хууч хөөрч, домог ярьж суудаг нь олонтой.

Үндэстний бөх судалж Өвөрмонголоос яваа надтай уулзаж танилцсан бөхийн хорхойтнууд танай Өвөрмонгол бөх ямар ёс горим, дэг жаягтай байдаг, манай үндэсний бөхтэй адил уу гэх зэрэг олон зүйлийг асууж сонйрхдог юм. Уг нь нэг үндэстэн учраас бөхийн барилдаан нь адил л байх ёстой гэсэн асуулттай байнга тохиолдох юм.

Тийнхүү бөх судлах үүднээс гэх үү, бөх сонирхогчиддоо хандаж Өвөрмонгол бөхийн тухай товч танилцуулга хийхийг оролдох дашрамд Монгол улсын үндэсний бөхтэй аль талаар ижил төстэй ба ялгаа зөрүүтэй байгааг харьцуулан тодруулга хийхийг хичээв.

Өвөрмонгол үндэстний эрийн гурван наадмын нэг болох бөхөө "Монгол бөх" гэж нэрлэдэг. Учир яагаад гэвэл БНХАУ нийтдээ^ 56 үндэстний бүрэлдэхүүнтэй бөгөөд түүний дотор Хятад, Монгол, Түвд, Солонгос, Уйгор, Хааны, Дагуур, Орос, Хотон зэрэг 16 үндэстэн нь өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий бөхийн барилдаантай байдаг. Тиймээс Монгол үндэстний нэрийг тодотгон "Монгол бөх" хэмээн онцлон тодорхойлдог билээ. Ер нь бөхийн слорт хүн төрөлхтний анхдагч спортын төрөл болох тул дэлхий нийтэд маш олон хэлбэр, заншлын барилдаан буй болон уламжлагдаж байгааг бид бүхэн мэднэ. Дээрхи олон үндэстний барилдааны нийтлэг тал нь "Хоёр бөх нүүрдэн зогсож хүч, ухаанаа гардан сорьдогт оршино. Ийнхүү Монгол бөх нь барилдааны заншил ба зодог өмсгөлийн хувьд газар орны буюу ястан аймгийн эртний уламжлал хожмын хувирлыг өвөрмөцөөр хадгалж яваа нь бас сонин байдаг.

ӨМӨЗО бол Хөлөн буйр, Хянган, Жирэм, Шилийн гол, Улаан цав, Баяннуур, Их зуу, Алагша гэх 8 аймаг Хөх хот, Бугат, Улаан хад, Чхай зэрэг 4 хотод Барга, Буриад, Өөлд, Харчин, Хорчин, Байран, Хишигтэн, Оннуйд, Үзэмчин, Цахар, Авга, Авханар, Сүнид, Дөрвөд, Дархад, Мянгад, Урьд, Торгууд, Халх, Ордос, Горлос зэрэг 30 шахам ястнаар бүрдсэн 3 сая орчим монголчууд орших сууж аж төрж байдаг. Айл айлын ая зах нь ондоо гэдэгчилэн аймаг, хотын төчнөөн олон ястан овогнууд газар нутгийн хил зааг, түүхэн уламжлал соёлын түвшин мөн бусад нөлөө шалтгаанаас болж үндэстэн, аймгийн малгай хувцас, ястан овгуудын хэл аялга газар орны зан заншил өөр өөрийн онцлогтой байдгийн адил үндэстний бөхийн барилдаан ч хэд хэдэн онцлогийг хадгалан уламжлан иржээ. Үүнд: Хөлөнбуйр аймгийн барга буриадууд савхи буюу хоргой торгон богино ханцуйтай, мөнгө гууль, төмөр товруутай буюу торгон утсан гаадийтай (гаадий гэдэг нь зангидсан сампинтай адил) зодог өмсөж барилддаг. Энэ зодгийг Баргын "Шувуун зодог" хэмээн нэрлэдэг. Доод биендээ уужим торгон өмд өмсөж савхин гутал буюу монгол гуталдаа толио хэмээх ширэн жийрэг (эсгий хулс ч хийдэг) хийж гутлын түрийнээс дээш гарсан хэсэг дээр бух арслан, бар, луу мэтийн хүчитний зураг буюу үндэсний хээ угалз зурсан байдаг. Гутлын түрийг өмдний өнгөтэй өнгө харшуулан дөрвөн хуруу өргөн торгон боолт боодог журамтай. Толир хийж барилддагийн учир нь хөл, өвдөг гэмтэхээс хамгаалах зорилготойгоос гадна хөлөөр мэх арвин хийдэг, хөлөөр хөлтэй ихэвчлэн барилддаг заншлыг харгалзжээ. Барга бөхийг зодоглож жийрэглэчихээд гараанаас гарахад нь бөхийн даамал буюу үзэгчдээс ирж бөхийг түшиж гаргана. Гарах бөх "Бөхөө тавь" гэсэн үгтэй барга ардын уртын дууны ая бүхий бөхийн уриа дуулахад гаргаж байгаа 2 хүний мөрөн дээр гараараа тулан дүүлэн дэвсэж дэвэн гарна. Дэвж явахад хөл нь бугын харайлт шиг сумлан ахидаг бөгөөд хоёр гар нь тэнгэр тийш сарвайж гарын үзүүрийг дагуулан ширтэж махшин дэвдэг. Энэ дэвэлтийг "Азарган цойлолт", "бугын дэвэлт" хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна барга бөхөд нутаг орныхоо алдарт сайн бөхөө зүүн баруун талын тэргүүн магнайд дэс дараалан жагсаах бөгөөд дараа нь харь нутгийн нэрт бөхчүүдийг хүндэтгэн дээгүүр жагсаэ доошоо бусад бөхчүүд жагсан^ Нугалааны тоог заавал хоёрын зэрэгт байлгах ёстой. Даруй 1024, 512, 256, 128, 64, 32, 16, 8, 4 гэхмэтчилэн үзүүр түрүү хүртэл дан сүлжээ оноолт хийдэг. Зүүн гар талын хамгийн эхний бөх баруун талын хамгийн доод талын бөхтэй барилддаг. Гоц мөргөх ёс байхгүй. Дашрамд хэлэхэд Өвөрмонголын сумын наадамд 64-128, хошууны наадамд 256-512, аймгийн наадамд 512-1024, орны (муж) хэмжээнд 512-1024 бөх барилддаг. Барга бөхөд цол буюу зангиа олгох заншилгүй, зөвхөн сайн бөх, аймаг хошууны наадамд олон жил олон удаа түрүүлж явсан бөхөд "Дархан" цол өгч (нэг ёсны зодог тайлж дархална гэсэн үг) найрын бай хишгээ байнга хүртээн хүндэлдэг ёстой.

Харин Шилийн гол аймгийн Үзэмчин, Сүнид, Авга, Авханар Цахар хошуудад зангиа олгодог. Зангиа бол бөхийн алдар гавъяаны шинж тэмдэг бөгөөд Монголын бөхийн цолтой утгаараа адилхан юм. 512 бөх барилдсан наадамд дээд 8-д үлдсэн бөхөд цэнхэр хадгаар гархилсан гол олгодог хуучин заншил байв. 256 бөх барилдсан наадамд дээд 4-д үлдсэн бөхөд олгодог. Хараас бусад бурхны 9 өнгийн хэв торгоор зангианы голыг чимэглэдэг, гэхдээ урьд цагт давсан давааны тоогоор зангианы чимэг нэмдэг байсан гэлцдэг. Гэвч сүүлийн үед чимэг нэмэх тусгай журам орхигдсон байна. Шилийн гол аймгийн бөх нь өмсгөлийн хувьд богино ханцуйтай мөнгө гуулин товруу бүхий "Эрвээхэй" ширэн зодог өмсч барилдана. Доод биедээ "Банзал" хэмээн нэрлэх 32 тохой урт цагаан даавуун өмд өмсөж, хоёр өвдөгтөө "Туушуу" буюу "Туухуу" хэмээх үндэсний хээ угалз, ертөнцийн хүчитний дүр өнгө алаглуулан оёсон өвдгөвчтэй ногтолсон монгол гутал өмсч цээжний өмнө зангиагаа намируулан оноолтын дагуу зүүн баруун талаас Үзэмчин ардын уртын дууны аятай "Бөхийн уриагаар" зүүн гараас алдар цуутай сайн бөх "буюу ахмад бөхийг гаргаж баруун гар талаас өсөх ирээдүйтэй залуу бөхчүүд ар араасаа цувран түшилцэж бөхийн уриан дуунаар төв цацар руу тэмээн тэшээ шиг намбалаг гүйн очиж цээжний өмнөх зангиан чимгээ баруун гараараа хойш цацлан, хоёр гараа бүргэдийн далавч шиг ээлжлэн дэвж өвдгөө нугарсхийн гарын дэвээний дагуу дэвсэнэ. Энэхүү гараа дэвээгээ "Буурын тэшээт, бүргэдийн дэвээ" хэмээн нэрлэнэ.

Үүнээс гадна Өвөрмонголын баруун аймгууд Ордос, Алаша, Торгууд, Ойрд нутгаар "Шалбурбөх" хэмээх нүцгэн барилдаан одоо хүртэл нутаг орондоо мэр сэр уламжлагдаж иржээ. Энэ нь Монгол улсын баруун аймгуудад хадгалагдаж байх "Бух ноололдоон"-той төстэй мэт санагдана. Ер нь сүүлийн үед Өвөрмонгол даяар "Монгол бөхөө" өргөн далайцтай хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаагийн дагуу газар орны бөхийн заншлыг нутаг орондоо хадгалан өрнүүлж байна. Харин бүх орон даяар Шилийн гол аймгийн "Зангиат" Эрвээхэй зодогт "Угалзан туушуут" Буурын тэшээт бүргэдийн дэвлэгт" барилдааны хэв заншлыг дэлгэрүүлэх бодлого явуулж байна. Монгол үндэстэн үүсч өндийн өргөн их газар нутагтай, өег баян соёлын өвтэй, өгсч уруудан ирсэн түүх бол хорвоод ховорхон түүх юм.

Энэхүү ороо бусгаа түүхэн цаг үеийн гялбаанд монгол үндэстний соёл эрдмийн охь болох бөхийн барилдаан маань энд тэнд чадан ядан хөгжиж ирсэн нь ард түмний гүн хайр түшигтэй ямархан харьцаатай гэдэг нь илэрхий.

Одоо Өвөрмонголын "Монгол бөх" ба Монгол улсын Үндэсний бөхийн ижил төстэй ба ялгаатай талыг харьцуулан тодруулъя.

Адил тал: -Нугалаа зохиож оноолт хийдэг

-Нугалаа бүрт ганц барилддаг

-Барилдаан бүрт цагийн хязгаар байхгүй

-Барилдах бөхийн биеийн жин харгалзахгүй

-Бага тал, нас жилээр барилдуулна

-Зүлгэн дээр барилдана

-Бөхийн уриа буюу дуугаар бөхөө урина

-Зүүн талын тэргүүн магнайг хүндэтгэн үзнэ

-Гараа дэвээ өрөлт хийдэг

-Зодогтой," гутлаа хүлж барилдана

-Бөхийн боорцог талбайд тавина

-Бөх шинжих, сорилт, зодог уламжлах

-Бөх тайлбарлах, сахил цээр

-Сайн бөхийн гараас идээ хүртэхийг билэгшээнэ

Ялгаатай тал: Өмсгөлийн хувьд

-Өвөрмонгол бөхийн барилдаанд малгай өмсөхгүй, шуудаг өмсөхгүй зөвхөн Банзал хэмээх өмд. Туушуу хэмээх өвдгөвч, Лавир хэмээх хормойвч (улаан ногоон хөх лавиртай)-тай байдаг.

-Зангиа олгодог, цол олгодоггүй

-Засуулгүй барилдана, зөвхөн шүүгч даамал шүүнэ. Хөлийн цэц байдаггүй.

-Ам угтуул авах, гоц мөргөх ёс байхгүй,. зарчмын чанартай буюу үндсэн ялгаатай зүйл:

Өвөрмонгол бөх гараар, хөл хонгонд хүрдэггүй. Гараар газар тулбал ойчсонд тооцно. -Гараар хөлд хийдэг мэх байдаггүй. -Туг тойрч дэвэхгүй зөвхөн байршил руугаа дэвэн буцна. Бай шагналыг нэгийн даваанаас

барилдсан бүх бөхчүүдэд алгоно. Хамгийн хүндтэй шагнал мөнгөн буйлтай цагаан тэмээ тэргүүтэй өсөн ес 81-н эртний монгол билгийн заншил Өвөрмонголд уламжлагдан иржээ.

-Өвөрмонголд Монгол улс шиг тогтмол нэг өдөр улс аймаг сумаараа наадах журам байхгүй мартагджээ. Зөвхөн 4 удаа орон, аймаг, хотод наадам хийдэг.

-Сумын наадам, уул овооны тахилга наадмаа жил бүр байнга хийж өргөн тэмдэглэдэг. Үүнээс гадна Өвөрмонгол бөх нь 4 жилд 1 удаа болдог бүх Хятадын олон үндэстний их наадамд тэмцээний төрөл зүйл болсон бөгөөд улсын хэмжээний урлагийн тэмцээнд барилдааны узүүлбэр хэд хэдэн удаа зохион байгуулж, Япон, Солонгост айлчлан үзүүлэх барилдаан хийж олон муж орны ард түмний сонирхлыг татсаар ирлээ. Монгол бөх зөвхөн Монгол үндэстний л соёлын өв төдий биш дэлхийн ард түмний соёлын гайхамшиг юм. Үүнд Монголд ч өвөрмонголд ч бай барга, үзэмчин, ойрд, халх, буриад, баяд... энэ бүхэн нь Монгол үндэстний соёлын хэлхээ эрдэнэсийн тасархай гэдгийг хэн ч үгүйсгэж болохгүй дархан зүйл бөгөөд дэлхийн роёлын сангийн нэгэн содон эрдэнэс болох юм.

Дэлхийн нийт үй олон ястан овогтон нийлж Монгол хэмээх алдарт үндэстэн буй болсоныг мэдэрдэгтэйгээ адил түүний соёлын охь болсон бөхийн барилдаан нь мөн л Монгол хэмээх нэгэнүүсэл, нэрийдэл, нэгэн дэвжээ, нэгэн ирээдүйтэй байх учиртай гэдгийг ч хүсэн хүлээж байгаа нь мэдээж. Тиймээс Монгол үндэстний дархан соёл Монгол бөхөө дэлхий нийтэд ухуулан дэлгэрүүлж дэлхийн ард түмний хүртээл болгохоор зүтгэх нь бид бүгдийн үүрэг билээ. Энэ нь хожмын соёл эрдмийн түүхэн шигтгээнд аяндаа хөлөө олж мөрөө гаргах асуудал гэж бодогдоно.

Өвөрмонголын багш, бөх судлагч Бямбын ИЖИЛ

эх сурвалж:
http://www.pressinst.org.mn/cgi-bin/lib ... c8.3.1&x=1


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.10 5:44 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.03 3:06 pm
Бичлэгүүд: 121
Байршил: Bad Vilbel, Deutschland
Энд бас сонирхолтой нийтлэл байна

http://www2.rocketbbs.com/11/bbs.cgi?id=freemgl&page=10


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.10 11:52 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.14.06 11:36 am
Бичлэгүүд: 462
Байршил: Top
Наадам боллоо. Хэдүүлээ хоёр гурав хоног наадмын талаар жаахан бичвэл ямар вэ...

Минийхээр: цолоо нэмсэн байхыг нь харахыг хүсэж байгаа бөхчүүд.

1.Өсөхбаяр даян аварга-7сайхан заанаас хэн нэг нь дархан аварга болох ёстой гэж боддог

2.Эрхэмбаяр начин-Маш сайхан барилддаг. Нуруу л намтай болохоос бөхийн бүх шинж бүрдсэн. Сайн чанартай начин олон ч жил барилдчихлаа. Энэ жил ч бас өнгөтэй харагдсан.

3.Содномдорж начин- Начин цолны нэр хүндийг дээд цэгт нь авч явж байгаа, өнгөрсөн жилийн амжилтаараа дөрөөлөөд энэ жил цолоо ахин нэмүүлэх байх.

4.Санжаадамба а.арслан-Хэн гэдэгээ хангалттай харуулсан одоо ганцхан зүйл л дутуу байна.

5.Алтанхуяг а.арслан- Олон жил сайн барилдаж байгаа, өнгөрсөн жилийн заалны барилдаанууд маш сайн байсан энэ жил нэг начин хийх байх.

6.Бямбажав а.арслан- Хэдий энэ жил урьд урьд жилүүдээс муу байгаа ч одоо бол зүгээр л нэг начин болчоосой гэж хүсэж байна.

7.Отгонбаяр а.арслан-Начин болоод, бүр харцага ч авсан нэр хүндийг нь хангалттай аваад явчихаж чадах бөх

8.Жаргалсайхан а.арслан- Бараг хийж чадахгүй байх гэхдээ хүн болгон л энэ хүнийг начин цолтой харахыг хүсэж байгаа би ч мөн адил

9.Пүрэвдавга а.арслан-Хэдийгээр энэ хэдэн арслангаа бодоход сүүлд авсан ч эртхэн тодроосой гэж бодож байгаа бөх.

За тэгээд олон ч сайхан бөхчүүд байнаа байна. Та нар минь юу гэж бодож байна.. :mrgreen: :mrgreen:


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.09.10 2:17 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.14.06 11:36 am
Бичлэгүүд: 462
Байршил: Top
Наадам ч өөр шүү.. Бямбажав хичнээн ч жил дөрөв давав даа зайлуул... Бас аймгийн арслан Отгонбаяр уржнан дөрөв давчаад тавын даваанд гарахдаа за нэг давчвал начин гэсэн бодлоос өөр толгойнд нь юу байгаагүй гэсэн тэгээд гараад ямар ч төлөвлөгөө байхгүй Өсөхөө аваргад унаж байсан гэсэн...
Гэхдээ энэ хоёроос ялгаатай нь Санжаадамба асар сайн байгаа хэзээ хэн ч цэргийн/аймгийн/ арслан байхдаа Цагаан сарын барилдаанд түрүүлж байгаагүй тэрийг бодох хэрэгтэй..
УРьд урьдны бөхчүүд ер нь сайн байсан гэдэг залуу бөхөөс, аймгийн цолтой бөхөөс улсын арслан заан цолыг шууд л авдаг.. Оргодол гэдэг бөхийг улсад шууд анх барилдаад гэлүү дээ Арслан болж байсан гэдэг,, Гантогтох ч гэсэн сумын заанаас улсын заан хүртэл яваа биздээ... Яг тэр өдрийн од л мэдэх байх..


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.09.10 8:40 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.07 4:45 pm
Бичлэгүүд: 13
улсын наадам ч сайхан шүү. аз од нь байвал санжаадамба саадгүй түрүүлнэ биз. өсөхөө аварга бас наадам дөхөөд бэлтгэлээ жигдлээд байх шиг харагдсан тэгэхдээ амжихгүй биз дээ.
1. Содномдорж,
2. Өсөхбаяар(У.з)
3. Бат-орших
4. Лхагвадорж
5. Мөнхбаатар
6. Ганхуяаг
нарыг өнгөрсөн барилдаануудаас харахад дээгүүр үзэх байх гэж бодож байна.

_________________
xxxxxxxxxxxxxxxxxx


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 5:07 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.07 4:45 pm
Бичлэгүүд: 13
сайхан наадам боллоо. нэг найрааны начин бусад нь хүчээрээ авах шив. гэхдээ Заяамандах удамтай сайн бөх юм билээ. за Санчир бол аль хэдиний сайн аймгийн арслан байсан начин болох байх гэж их харсан ашгүй энэ жил нэг юм начин болов. Баянмөнх ч яахав жинхэнэ хүчээрээ сайн харцагыг хусаж начин болов. увсын мөнхбат гэж сайн бөх гарч ирж байгаа юм байна даа. Бямбажав сайн найзын хүчээр тавын давааг аргалаад цаана нь хашир арсланг хусаж харцага болов. харин ганбат зааныг арай барахгүй байх гэсэн чинь муу барьц сонгооны Өсөхөө аваргыг сайхан шийдэмгий мордож арслан боллоо доо.
ах дүү баасандорж өсөхбаяр нар багийн тоглолт хийгээд ч дээш явсангүй гэхдээ өсөхөө заан дараа жилийн үзүүр юм уу түрүү бөх гэдэг н ойлгомжтой. санжаа содном нарыг их сайн барилдах байх гэсэн көөркийс аз дутах шив. санжаа хэт биеэ бариад байх шиг байсан уг нь шууд дайраад өөрийнхөөрөө барилдвал юун лхагвадорж л байх даан ч наадмын дэвжээ хамаг амьтны хульхийг буулгах юм даа гэж.

_________________
xxxxxxxxxxxxxxxxxx


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.10 11:46 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан.

16-д
1. Д.а Г.Өсөхбаяр
2. У.а Д.Ганхуяг
3. У.а Х.Мөнхбаатар
4. У.г Н.Ганбаатар
5. У.з Б.Ганбат
6. У.з М.Баяржавхлан
7. У.з Д.Рагчаа
8. У.з М.Өсөхбаяр
9. У.з Б.Сайнбаяр
10. У.х Д.Баасандорж
11. У.н С.Мөнхбат
12. У.н Т.Өсөх-Ирээдүй
13. Ц.а А.Бямбажав
14. А.а Т.Санчир
15. А.а Ч.Баянмөнх
16. А.а Б.Заяамандах

8-д
1. Д.а Г.Өсөхбаяр
2. У.а Х.Мөнхбаатар
3. У.з Б.Ганбат
4. У.з Д.Рагчаа
5. У.з М.Өсөхбаяр
6. У.з Б.Сайнбаяр
7. У.н С.Мөнхбат
8. Ц.а А.Бямбажав

Шөвгийн 4-т
1. Д.а Г.Өсөхбаяр
2. У.а Х.Мөнхбаатар
3. У.з Б.Ганбат
4. У.з Д.Рагчаа

Үзүүр
1. Д.а Г.Өсөхбаяр

Түрүү
3. У.з Б.Ганбат


Шинээр цол хүртсэн
Улсын арслан
Б.Ганбат

Улсын харцага
С.Мөнхбат
А.Бямбажав

Улсын начин
Т.Санчир
Ч.Баянмөнх
Б.Заяамандах

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
 Постын сэдэв: Re: "• Монгол Бөх •"
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 8:43 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 4-р сар.04.10 1:23 pm
Бичлэгүүд: 80
Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн барилдаан болж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын залуу начин Ц.Содномдорж түрүүлж Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харъяат аймгийн арслан Д.Болдбаатар үзүүрлэлээ.Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат улсын арслан Д.Азжаргал Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын залуу заан М.Өсөхбаяр нар шалгаран үлдлээ.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1272 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 749 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр