Оффлайн
• Moderator*
Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Raiden За Metal Gear Solid 2г танилцуулсан болохоор гол дүр Raiden-г танилцуулъя даа.
Raiden нь MGS-ийн хамгийн их шүүмжлэл хүлээсэн,их яригдсан дүрүүдийн нэг байх.MGS2 гархаас өмнө хүн болгон Snake-р л явна гэж бодож байсан,тэгсэн тоглоом гарсний дараа Raiden гэгч хэний ч мэдэхгүй нэг дүр гараад ирсэн.Энэ зарим тоглогчидийн дургуйг ч хүргэсэн байх,Raiden-г Konami ч бас сайн нуусан л даа,нэг ч трэйлэр эд нар гардаггүй байсан.Гэхдээ Kojima энэхүү дүрээ цааш нь хөгжүүлж заримийх нь дуртай дүр нь болсон гэж найдаж байна.(миний хүвьд бол хамгийн дуртай нь Naked Snake/Big Boss юм даа)
Raiden(雷電),Raiden гэдэг нь Японоор аянга цахилгаан гэсэн үг,энэ нь ч дүртэй нийцсэн болсон.
Raiden нь Solidus Snake-н өргөмөл хүүхэд юм.Эцэг эхийг нь Solidus алснийхаа дараа түүнийг өргөж авсан.Бага наснаасаа л тэрээр цэрэг болох бэлтгэл хийсэн байна,тэрээр дайний талбар дээр маш сайн тулалдаг учир олон хочийг өөртөө олж авсан байгаа.
Жинэхэн нэр нь Jack.Raiden нь Liberia-д төрсөн бөгөөд үүний дараагаар АНУ-д өссөн болохоор 2 иргэншилтэй гэж хэлж болох юм.Нүдний өнгө нь цэнхэр( одоо хийгдэж байгаа Metal Gear Solid:Rising-ийн screen дээр бор байна лээ,яагаад юм гайхаад л байгаа,Rising-ийн тухай доороос олж уншаарай).Үс нь цагаан-шар.
Solidus өргөж авсний дараа тэрээр хүүхэд-цэрэг болсон байна.Либэрийн дайнд оролцож тэрээр "White Devil" бүюү цагаан чөтгөр,"Jack the Ripper"(Jack the Ripper нь Англи улсийн маш алдартай алуурчин байсан,тэрээр маш хэрцгий аллагуудийг үйлдсэн байдаг,гэвч өдий хүртэл түүний жинэхэн нэрийг нь хэн ч мэдэхгүй л байгаа).6 настайгаасаа эхлэн буу бариж,10 хүрэхдээ хүүхдийн цэргийн ахлагч нь болжээ.
Хэдэн жилийн дараа Raiden бага наснийхаа хар дурсамжийг мартажээ.АНУ-ийн тусгай багт орон Shadow Moses-д болсон үйл явдалийг ч VR simulation-ий тусламжтайгаар биелүүлжээ.
2007 оний 4 сарийн 30нд Rosemary-тэй King Kong-н тухай маргалдаж байгаад танилцажээ.Хэдий түүний дараа салсан ч гэсэн,2лаа нэг газар ажилдаг болохоо мэдээд ихэд гайхаж.Raiden ч Rose-д хайртай болж.Удалгүй Patriot-уудын явуулагаар FOXHOUND-д нэгдэж "Snake" гэх нууц нэрийг авчээ.
Big Shell-н даалгаварийн үер нэрийг сольж Raiden болгосон байна.Өмнө нь яг амьдаар даалгавар хийж үзээгүй учир Raiden ихэд сандарч байсан(өмнөх зүйлсээ бүгдийг мартсан учир.)
Даалгаварийн явцад Pliskin хэмээх залуутай уулздаг,энэ нь үнэн хэрэгтээ Solid Snake юм,2 жилийн өмнө өөрийгөө үхсэн гэж итгүүлэн амьд гарсан байжээ.
Тоглоом дуусах тийшээ хандахад энэ бүхэл даалгавар нь худал хуурмаг болох нь тодорхой болно,Raiden бол зүгээр Patriot-уудийн нэг шатарийн хүлэг нь байсан.Patriot-ууд Big Shell даалгаварийг ашиглан Raiden-г төгс цэрэг болгохийг хүсжээ.Бүх болсон үйл явдал нь цаанаасаа зохион байгуулалттай байсан байна,гэвч ганц санамсаргүй зүйл нь Solid Snake гарч ирсэн нь юм.
Raiden-д даалгавар өгч байсан Campbell ч зугээр нэг AI байсан,мөн Rose Raiden 2 тэгэж таарсан нь зүгээр нэг тохиолдол биш,Rose-г Raiden-д таалагдахаар үс зүсийг нь янзалж албаар уулзуулсан байжээ.Гэхдээ Rose хэдий даалгавар мэтээр уулзсан ч Raiden-д үнэн сэтгэлээсээ хайртай байснаа хэлнэ.
Solidus ч энэ ажилгаанд ашиглагдсан байжээ,гэхдээ энийг нь мэдсэн учир Patriot-уудийг устгахаар зэхэж байжээ.
Patriot-ууд д-д Solidus-г алах даалгавар өгнө,Raiden өөр сонголт үгүй учир даалгавараа үргэлжлүүлэх болно,учир нь Rose болон Олга Гурлуковичийн хүүхдийг ална гэж сүрдүүлсэн байгаа(хүүхэд нь MGS2-ийн зохиолийн үргэлжлэл болох MGS4 дээр гарч байгаа).
Solidus-г алсний дараа,Snake Otacon 2 Big Shell-с олж авсан дискээр Patriot-уудийг олхоор шийднэ.Raiden тэд нартай хамт явъя гэсэн ч Snake түүнийг үлд гэнэ.Хэдий энэ даалгавар хийсвэр хуурамч зүйл байсан ч чиний мэдэж авсан,мэдэрсэн зүйл бол зөвхөн чинийх гэсэн үгээр Snake орхин одно.Гэнэт Rose Raiden-ы өмнө гарч ирэн тэр 2 хамт амьдрах амлалт бие биендээ өгнө.
Raiden Rose-тэй хамт амьдраж эхэлсэн ч түүний хуучний хар дурсамжууд нь дахин сэргэсэнээр тэд нарийн харилцаанд хагарал үүсчээ,тэрээр архинд орж,зодоон цохионд ихээр оролцдог болсон байна,үүнээс болж Raiden ч Rose-ийг орхиж явахаар шийдсэн байна.
Raiden Big Mama-гийн(дараа нь хэн гэдэгийг нь хэлэх болно) тусламжтайгаар Олгагийн охинийг хаана байгааг нь олж мэджээ.Түүнийг ч авраж Snake Otacon 2ийн хараанд үлдээжээ.Rose хүүхдээ зулбуулсан(Rose тэр үед Raiden-ы хүүхдийг тээж байсан байна),мөн Campbell-тэй гэрлэсэнийг сонсоод сэтгэл санааний гүн дарамтанд орсон байна.
Big Mama-гийн хамтаар Big Boss-н биег олохоор шийдсэн боловч Patriot-уудад баригдаж нэгэн туршилтийн туулай болон толгой болон нуруунаас бусад зүйлээ элэктрон болгосон байна.Big Mama-гийн цэргүүдийн тусламжтайгаар тэндээс зугтаж чадсан байна.Үүний дараагаар шинэхэн биеийхээ ачаар Big Boss-н биег ч Big Mama-д авчиржээ.
Raiden-ы шинэ бие
MGS4 дээр Raiden Snake-д даалгаварийг нь биелүүлэхэд маш их тус болдог,тэрээр жирийн хүнээс хамаагүй илүү болсон учир боломжгүй мэт зүйлүүдийг хийдэг.2 дээр Snake Raiden-г олон удаа авардаг ч энэ удаад Raiden Snake-г маш олон аюүлаас авардаг,ихэнх тохиолдолд өөрийхөө амийг золиолслон.
MGS4-ийн төгсгөлд Raiden хуучин биеээ арай хүн төрхтэйгээр солисон байдаг.Raiden сэрсний дараа Rose нэгэн хүүхэдтэй орж ирдэг,гэвч Raiden 2ланг тоодоггүй,Campbell-н хүү гэж бодон.Rose зулбасан гэдэг нь худлаа,мөн Campbell-тэй гэрлэсэн гэсэн нэр барьж Rose болон хүүг нь Patriot-уудаас хамгаалж байсан гэдэгийг хэлэх болно.Raiden ч Rose-г өршөөж 3лаа тэврэлдэх болно.Энэ мөчийг Raiden "Beauty and the Beast"(энэ нь 4ийн нэгэн сэдэв гэж хэлж болно дараа нь тайлбарлах болноо)-ий хэсэгтэй зүйрлэх боловч Rose түүнийг адгуус биш өөрийн нөхөр гэж хэлнэ.
Snake MGS4 дээр Raiden-д ингэж хэлдэг:
You were the lightning in that rain, you can still shine through the darkness.
Энэ үг нь маш их таалагдаад байдийн хэх
Raiden маань шинээр гарах Metal Gear Solid:Rising-ийн гол дүр байх нь тодорхой болсон.Энэхүү тоглоомийн тухай мэдээлэл одоохондоо хомс байгаа,гэхдээ зарим зурагийг харахад 4 дээр гардагаас арай өөр хувцастай байдаг,мөн бас нэг зураг дээр 4ийн нэг босс болох Crying Wolf дээр зогсож байгаа харагддаг.
Миний бодлоор бол Sunny-г яаж аварсан,мөн Big Boss-н биег яаж олж авсан тухай л гарах байх гэж бодож байгаа
Жоохон утгагүй зүйл бичсэн бол уучлаарай,ойлгомжгүй асуух зүйл байвал асуугарай
_________________ May the good blood guide you.
Сүүлийн удаа Kamui 3-р сар.28.13 6:08 am-д засварласан, нийт 3 удаа засварласан.