#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 3:24 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 171 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 57 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 2:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Зураг
Энэхүү агуу тоглоомын цувралаар сэдэв нээе гэж бодлоо.
Энэхүү цувралын "эцэг" нь Kojima Hideo гэх залуу байгаа,түүний хийсэн тоглоом болгон маш өвөрмөц байдаг,ихэнх тоглоом нь гэхдээ Мetal Gear цувралых юм даа.
Metal Gear нь stealth төрлийн тоглоомууд байдаг.Анхны гараагаа 1987 онд Metal Gear гэх тоглоомоор эхлэж байсан.
Энэхүү цуврал нь маш өвөрмөц шийдэлтэй байдаг,амьдралд хэт ойрхон мөртлөө бас хэт хол байдаг,зарим нэгэн зүйлийг нь хараад/сонсоод гайхаж л байлаа,дотроо ийм юм сэтгэж,хийж байна гэдэг бол гайхамшиг л юм даа гэж бодоод байдаг юм.
Одоогийн байдлаар бол яг үндсэн зохиолоороо хийгдсэн нь гэвэл 6н цуврал байгаа,хамгийн сүүлд гарсан нь Metal Gear Solid 4:Guns of the Patriots хэмээх нэртэй PS3-ийн хүвилбар байгаа,энэ тоглоомоор үндсэн зохиол нь өндөрлөсөн гэж хэлж болно,Kojima маань "энэ миний сүүлчийн Metal Gear байх болно гэсэн".
Гэхдээ одоогийн байдлаар хийгдэж байгаа 2 MGS байгаа,гэхдээ энэ нь 4өөсөө өмнөх үйл явдалыг харуулна.
Үндсэн цувралууд:
Metal Gear(1987)
Metal Gear 2:Solid Snake(1990)
Metal Gear Solid(1998)
Metal Gear Solid 2:Sons of Liberty(2001)
Metal Gear Solid 3:Snake Eater(2004)
Metal Gear Solid 4:Guns of the Patriots(2008)
+ зарим нэгэн spin-off-ууд байгаа
Удахгүй Metal Gear Solid-с нь эхлэн 1 1р нь танилцуулнаа,мөн зарим нэг гол дүрүүдийг нь
Хэрвээ тоглож үзсэн сонирхож байгаа хүн байвал бичээд байгаарай.

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 4-р сар.13.14 10:26 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 2:17 am 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Сайхан сэдэв нээжээ. Би жинхэнэ fan байхаа этр, бараг бvгдийн тоглолоо, хэрэв MGS 3: Snake Eater -г PS3 remake хийвэл ёстой алсан тоглоом гарна байх даа..


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 7:19 pm 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
Ишлэл:
Сайхан сэдэв нээжээ. Би жинхэнэ fan байхаа этр, бараг бvгдийн тоглолоо, хэрэв MGS 3: Snake Eater -г PS3 remake хийвэл ёстой алсан тоглоом гарна байх даа..
хэхэ харин тхххх надад бас таалагдсан би ч та 2ийг бодвол сүүлд тоглож эхэлсэн бхаа анх 3г нь тоглож бсан тэхдээ нэг зөгийтэй босстой нилээн байлдаад дийлэхгүй бхаар нь уурандаа СД-гээ хугалаад хаячихсан хэхэ 4г бол 21 цаг тоглож бж дуусгасан маааш их таалагддаг тоглоомын тоонд минь багтсан үгээр хэлж барашгүй гого тоглоом

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 7:39 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
О за за алдаг юм байна, :haha:

Нээрээ MGS 4 -г Extreme дээр тогловол boss -ууд нь аймаар лаадаг болчдог шvv ялангуяа Praying Mantis бол ..

Vе, vе нервтvvлдэг шаар ш дээ жинхэнэ гэхдээ л гоё оо Challenging yaknawmean :hihi:
Definetely the best game on the earth.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 8:34 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.05 10:58 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
4iin togolj amjilgui uhchuul suns shingeh bhaa... yaanadaa

_________________
Eat sh*t.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 9:58 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Metal Gear SolidMetal Gear Solid
Зураг
нь Hideo Kojima-н хийсэн stealth төрлийн тоглоом юм. Японы алдарт Konami анх энэхүү тоглоомыг 1998 онд Playstation дээр гаргаж байсан.Тэр үедээ маш сайн үнэлгээ авч 6 сая гаруй хувь борлогдож алдарын оргилд хүрсэн билээ.
Metal Gear цувралийн 3 дахь тоглоом бөгөөд Metal Gear 2:Solid Snake-н үргэлжлэл юм.
Энд хамаагүй spoiler-доод явчиж байгаа болохоор тоглож байсан хүн л уншихыг зөвлье.
Энэ анхны 3D Metal Gear боловч өмнөх цувралуудаас тоглоомийн тоглох арга барил эд нар бол онцын ялгаа байхгүй гэж хэлж болно.
Яг тоглоомын хүвьд гэх юм бол өөрт олгогдсон даалгаварыг аль болох бага түгшүүртэйгээр биелүүлэх байдаг.Хэрвээ баригдаад түгшүүр зарлагдвал зэвсэглэсэн цэргүүд ирэх болно.Тоглож байсан хүмүүс бол тоглоомын гол мэханикыг бол мэдэж байгаа байх.
Зураг
(дээрх зураг дээр Solid Snake дайсний цэргээс нуугдаж байгааг харуулж байна)

Зохиол нь 2005 онд Liquid Snake FOXHOUND бүлгийн хамтаар АНУ-ийн засгийн газарийн эсрэг босон Metal Gear REX хэмээх цөмийн зэвсэг буудах чадвартай роботоор сүрдүүлэн, алдарт цэрэг болох Big Boss-н биег шаардах болно.
Үүний эсрэг FOXHOUND-н дарга асан Roy Campbell тэтгэвэрт гарсан Solid Snake хэмээх цэргийг сүүлийн нэг даалгаварт нь томилно.
Зураг
(тоглоомын гол эсрэг дүр болох Liquid Snake)

Metal Gear болгонд нэгэн сэдэв гэх юм үү гаргах гэсэн санаа байдаг Metal Gear Solid-х болохоор GENE юм.Өөрөөр хэлбэл хиймэл зүйлс болон амьд биетүүд.Энэ Solid Liquid 2 болон Genome цэргүүдэй холбоотой.Solid Liquid 2 жирийн аргаар төрөөгүй клонууд, Liquid сүүлд FOXDIE вирусээс болон үхэж байгаа нь энэ сэдэвтэй нь холбоотой.
Metal Gear Solid-г анх Metal Gear 3 нэрээр 3DO тоглоомийн систэм дээр гаргах гэж байсан.
1996 онд яг MGS нэртэйгээр хийгдэж эхэлсэн бөгөөд Kojima-гийн зорилго нь "PS дээрх хамгийн сайн тоглоомыг" хийх байсан. Зорилго нь маш үнэмшилтэй тоглоом гаргах.Үүнийг биелүүлэхийн тулд жинэхэн цэргүүдээс зөвлөгөө авч,буу зэвсэг яаж ажилдаг гэх мэт маш олон судалгаа хийсэн байгаа.
Энэ тоглоомын нэг гайхалтай нь зүйл нь бас хөгжим нь гэж боддог юм. Harry Gregson-Williams гэх залуугийн бүтээл юм(түүнийг кино сонирхогчид бол андахгүй байлгүй дээ).
Гол soundtrack нь болох The Best is Yet to Come дууг Muranaka Rika бичиж Aiofe хэмээх Ирланд дуучин Ирланд хэлээр дуулсан байгаа.Хэдий ойлгохгүй ч хөгжим,хоолой нь маш гоё болохоор маш их таалагддаг.Доорх линк дээр дарж татаж авч болно шүү
энд дар
Товчхондоо бол иймэрхүү л байна даа,цаашаа өөшөө ихийг нэмэх болноо
Бас Snake-н хоолой бол үнэн тас шүү, David Hayter үнэхээр сайн дуу оруулдаг цаанаа нэг л зэвүүн гоё хоолотой

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 5-р сар.20.13 6:14 am-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 10:17 pm 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
чи Noami Hunter-н тухай мэдээлэл бдаг бол тавиач хэхэ :oops: :imhappy: :hi:

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 10:28 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
чи Noami Hunter-н тухай мэдээлэл бдаг бол тавиач хэхэ :oops: :imhappy: :hi:
Наомигийн тухай дараа оруулнаа эхлээд мэдээж Снэйк Райдэн гэх дүрүүдийг танилцуулна :frog:
Хэрвээ хэн нэгэнд асуух зүйл байвал асуугаад явна биздээ,хариулахад бэлэн :angel:

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 10:40 pm 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
заза тэсэн яадан хүлээж бхаасдаа хэхэ Raiden is look like you right ? :hihi:

_________________
Хала Мадрид!!!


Сүүлийн удаа damn_ft 10-р сар.10.09 11:43 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 11:30 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Solid SnakeНуль spoiler шүү!!!уншихын өмнө сайн бодож байж уншина уу!!!
Solid Snake(жинэхэн нэр нь David) нь Les Enfants Terribles ажилгааны бүтээгдэхүүн мөн алдарт цэрэг Big Boss-н "хүү" нь юм,тэрээр 2 ах/дүүтэй Liquid Snake,Solidus Snake.Түүний IQ нь 180 бөгөөд, 6н хэлээр чөлөөтэй яриж чаддаг юм байна,түүнийг "боломжгүй зүйлийг боломжтой болгодох хүн" гэж дууддаг,мөн цэргүүд дунд тэрээр амьд домог болж чадсан юм.
Зураг
Snake нь 1972 төрсөн, цэнхэр нүдтэй.Үс нь бор,гэхдээ MGS4 дээр хурдан хөгширөлтөөс болж саарал болсон байгаа.Өндөр нь 182 см,жин:63.5 кг юм байна.
Snake бол тоглоомын түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшсон шилдэг баатруудын нэг юм. Миний дуртай тоглоомын баатар ч гэж хэлж болно доо.
1972 онд Les Enfants Terribles ажилгаанаар "20р зүүний шилдэг цэрэг" Big Boss-н генийг ашиглан Solid болон Liquid Snake-г гаргаж авсан юм.MGS4 дээр гарснаар тэд нарын "ээж" EVA гэдэг нь тодорхой болсон,хэдий хэвийн аргаар төрөөгүй ч EVA Solid-г өөрийн хүүхдээ гэж бодож явдаг гэж хэлж байсан.
Түүнийг төрсний дараагаар түүнд David гэдэг нэрийг өгсөн. Тэр 2 клонууд учир генийн түвшинд эд эсийг нь өөрчилж "супэр цэрэг" гаргаж авсан гэж хэлж болох юм.
Snake 1991 онд АНУ-ийн цэрэгт албан ёсоор элсэн, дараагаар нь тусгай албаны цэргүүд болох Green Berets-д орсон байна.
Удалгүй Big Boss-н тусгай алба FOXHOUND-д орон Solid Snake хэмээх нэрийг авчээ.Тэр уед Big Boss-оос CQC-г сурсан байна.
Snake-н анхны даалгавар нь 1995 онд түүн дээр ирсэн байна. Даалгавар нь Өмнөд Амэрикд байрлах Outer Heaven гэх дайны оронд нэвтрэх орох байсан юм.
Snake-н даалгавар нь FOXHOUND-н ажилтан Gray Fox-г аврах юм.
Тэрээр даалгавраа амжилттай биелүүлж Metal Gear TX-55-г Gray Fox-н тусламжтайгаар устгасан. Даалгаварыг зохион явуулж байсан Big Boss өөрийгөө Outer Heaven-ий удирдагч гэж мэдэгдсэний дараагаар Snake түүнийг дийлсэн. Snake дaалгавараа биелүүлсэний дараа тэтгэвэртээ гарч FOXHOUND-аас хайрцаагаа тасалсан байна.

1999 онд Snake-н удирдагч байсан Roy Campbell түүнийг дахин нэг даалгаварт дуудсан байна.Дахин нэг дайний улс Zanzibar Land нь Dr.Kiko Marv-г хулгайлсан байна. Dr.Kiko-г шинэ Metal Gear хийлгэхийн тулд хуйлгалсан гэж итгэж байжээ.
Snake-н даалгавар нь Zanzibar Land дотор нэвтрэн Kiko-г буцаан авчирах юм. Snake ч даалгавараа сайн биелүүлж биелүүлэх явцдаа Metal Gear D-г устгажээ. Дараа нь хуучин хамтрагч болох Metal Gear удирдсан Gray Fox-той тулалдан Big Boss-н зорилгийг үгүй хийсэн.
Zanzibar Land-н удирдагч Big Boss-той сүүлийн туулаанийг хийж түүнийг дийлсэн байна.

Дээрх 2 нь эхний Metal Gear,болон Metal Gear 2:Solid Snake 2ийн үйл явдал юм үргэлжлэлийг нь дараа бичье даа.

Зураг


Snake-н зан араншигийн талаар жоохон юм бичье гэж бодлоо.2 ах/дүүгээ бодвол Solid нь арай тайван,юмийг нухацтай боддогоороо өөр.Тэрээр юүнаас ч айдаггүй хэлж болно,ямар ч аюүлтай байсан. Otacon түүнийг "энэ Дэлхийн хамгийн хүчтэй,солиотой гар" гэсэн байдаг хэх.
Түүний имиж нь тийм боловч өөрөө өөрийгөө тийм гэж бодож явдаггүй нь илт байдаг.Маш олон хүн түүнийг баатар гэдэг гэхдээ өөрөө бол "дайнд баатар гэж байдаггүй" гэж хариулдаг.MGS4 дээр хөгширсөнийхөө дараа "Би бол баатар биш,хэзээ ч байгаагүй,хэзээ ч болохгүй.Би бол зүгээр хөгшин алуурчин" өөрийгөө бас адгуус ч гэж хэлдэг "ямар ч гэрэл ойж болохгүй сүүдэр" гэж хэлсэн нь ч бий.
Хүн өөрийх нь нэрийг ашиглахад бас дүргүй юм шиг,MGS2 дээр Solidus Raiden-д өөрийгөө Solid Snake гэж танилцуулахад "Наад чинь Solid Snake биш!" гээд түүн рүү галалдаг.Snake өөрийгөө үзэн яддаг юм шиг мөртлөө бас дотороо өөрөөрөө бахардаг юм шигээ.
Snake-н хийх дуртай зүйлсийн нэг нь бол тамхи татах.MGS1 дээр Naomi Hunter тамхи татвал уушигний хорт хавдар тусдаг гэж хэлэхэд "Чи шинжлэх ухааний тухай сайн мэдэж болно,гэхдээ чи өглөө тамхи татах ямар сайхан байдагийг мэдэхгүй л байна даа" гэдэг :hihi: .
Otacon түүнд тамхи бол аюүлтай гэхэд "Дайн ч гэсэн,би бүхэл амьдралаараа энэ 2г хийлээ".
Хэлж байгаа үг эд нар нь бол үнэхэрийн зэвүүн шүү,өшөө зөндөө жишээ байгаа тоглоод үзнэ биздээ тэгээд.
Зураг
MGS4 дээрх Хөгшин Могой(Old Snake)
Old Snake-н theme-г сонсохийг хүсвэл энд дарж татаарай
nice :wd: :wd:

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 5-р сар.20.13 6:22 am-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 10:27 am 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.09 2:02 pm
Бичлэгүүд: 430
Байршил: Across The Mindset . .
Cynthia Harrell -н "Snake Eater:" дуу нь тасарчихсан. :wd:

Гоё юм бичиж байна шvv. :wink: my bad, sometimes i write about random things, just ignore it.

Anyways i don't like Raiden from MGS, but his life story is sick, "White Devil" huh? Can you write about his biography?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 11:34 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Metal Gear Solid 2:Sons of LibertyMetal Gear Solid 2:Sons of Liberty.
Зураг
Kojima Hideo-н хийсэн 4 дэх Metal Gear мөн Metal Gear Solid-н үргэлжлэл юм. Энэ тоглоом нь 2001 онд PS2 дээр анх гарч байсан. Дараагаар нь Metal Gear Solid 2:Substance хэмээх нэртэйгээр PS2,Xbox болон PC дээр гарсан билээ.
2 нь 1ийхаа адил маш сайн үнэлгээ авч 7 сая гарүй хүвь борлогдсон байна.Хамгийн их таашаал хүлээсэн зүйл нь бол философийн элэмнтүүдийг маш сайн оруулж өгсөн зүгээр л нэг тоглоом тоглоод байгаа биш харин уран зохиол унших, аль эсвэл кино үзэж байгаатай зүйрлэж болох юм.

Өмнө нь хэлж байсанчлан MGS болгон нэгэн сэдэвийг агуулж байдаг. 2ийн сэдэв нь хүний итгэл,оюүн санаа,бодолийг удирдаж болно гэсэн memetic engineering. Энэ мэдээж Raiden-тай холбоотой бүхэл даалгаварын турш удирдуулж хууртагсан байдаг(энэ нэлээн сүүлд гардаг,Raiden-г тусд нь танилцуулахдаа энэний тухай дэлгэрэнгүй бичнээ).
Зураг

Зохиол нь Shadow Moses-д болсон үйл явдалаас 2 жилийн дараа. Solid Snake Otacon 2 Metal Gear-н эсрэг бүлэг байгуулан тэдний эсрэг тэмцэж эхэлсэн байна. Шинэ Metal Gear хийгдэн нэгэн голоор тээвэрлэгдэж байгаа мэдээлэл авсны дараа Snake тэрхүү онгоц дээр нууцаар нэвтрэх болно.
Snake-н гол даалгавар нь Metal Gear-н шинэ загвар болох Metal Gear RAY-н зурaгыг авах байсан юм. Даалгавараа биелүүлсэний дараа Snake-н хуучин танил болох Revolver Ocelot гарч ирэн онгоцны удирдагч болох Sergei Gurlukovich-г алан Metal Gear RAY-ийг хулгайлна.
Ocelot RAY дотор суусны дараагаар түүний баруун гар нь цочрол өгч үүний дараагаар Liquid-н хоолойгоор яриж эхлэнэ.Тэрээр RAY-ийг удирдан зугтаж усан онгоцийг живүүлнэ.Ингэсэнээр алдарт Snake маань ч амь насаа алдсан.
Энэ Үйл явдалаар тоглоомийн эхний хэсэг өндөрлөж байгаа.

Зураг
Тоглоомийн шинэ баатар Raiden

Саяны явдлаас 2 жилийн дараа Snake тэрхүү усан онгоц сүйрсэнд буруутгагдаж үхсэн гэж батлагдсан байна.
FOXHOUND-н шинэхэн ажилтан болох Raiden Big Shell хэмээх усан дээрх байгуулагaд нэвтрэх даалгавар авах болно.Raiden нь Metal Gear цувралд анхны удаа 2 дээр гарч байгаа бөгөөд цоо шинэ дүр юм.Гол дүр нь Snake биш Raiden болсонд ихэнх тоглогчид маш дургүйцэж байсан, яaгаад гэвэл Raiden шинэхэн цэрэг мөн зан араншин нь тийм ч тогтвортой биш байсан юм. Гэвч тоглоомыг цаашаа явуулах тусамд надаа лав Raiden илүү ихээр таалагдах болсон доо. Яaгаад Snake-г гол дүр болгоогүйг Kojima-с асуухад "Би Snake-г дахиад л нэг шинэ цэрэг шиг бүх юмаа эхнээс заалгаад явж байгаа юм шиг харагдуулхыг хүсээгүй,харин өөр хүний нүдээр ямар хүн бэ гэдэгийг нь харуулxыг хүссэн" гэж хэлсэн байна лээ.
Raiden энэхүү байгууламж руу нэвтэрж байгаа зорилго нь Sons of Liberty хэмээгдэх тэррoрист бүлэг эзлэн авсантай холбоотой. Sons of Liberty нь Solidus Snake-р удирдуулсан мөн доороо тусгай ажилтанууд болох Dead Cell хэмээх бүлэгтэй.
Ер нь MGS-ийн босстой тулалдах нь маш өвөрмөц гоёоор хийгдсэн байдаг. Dead Cell бүлгийн гишүүд нь Fatman хэмээх тэсрэх бөмбөг ашигладаг тарган залуу,Rail Gun-ий эзэмшиг мөн ямар ч суманд оногддоггүй азтай эмэгтэй Fortune,үхэхгүй мөнх мэт Vamp,Амэрикийн ерөнхийлөгч Big Boss-н 3 дахь клон Solidus Snake.
Тоглоомын явцад Raiden-д зөвлөгөө өгч даалгавар өгдөг 2 хүн бол Campbell,Rose 2 юм. Rose нь Raiden-ы найз охин бөгөөд энэ 2 хоорондоо codec-р ярихад хөгжилтэй юмнууд зөндөө л яридаг юм, даалгавартай холбоогүй, яaж анх танилцсан гэх мэт
Raiden-д туслаж байсан Pliskin гэх залуу ч Snake гэдэг нь тодорхой болно.Snake Raiden-д маш олон удаа туслаж дэмжинэ. Мөн Gray Fox-н өмсдөг байсан ninja хувцастай нууцлагдмал дүр ч тус болно, энэ нь сүүлдээ Olga Gurlukovich гэдэг нь тодорхой болно,тэрээр Patriot-н дарамтанд, Raiden болон Snake-д туслах үүрэгтэй. Хэрвээ Raiden Solidus-г алж чадахгүй бол түүний охин болох Sunny-г ална.
Цаашдаа олон үйл явдал болдог ч бичээд дэмий гэж бодлоо,өөрөө тоглоод явбал үнэн гоё шүү, энэхүү бичсэн зүйлийг уншаад тоглох хүсэл төрнө л гэж найдаж байна.
Сүүлчийн босс бол мэдээж Solidus, гэхдээ буугаар биш сэлэмээр байлддаг нь маш гоё, 1 дээр Snake Liquid 2 нүцгэн гараараа зодолддогтой адил.

2 нь PS2 дээр гарсан учир 1ээ бол хол давсан тоглоом болж чадсан. Тухайн үедээ бол хамгийн сайн графиктай тоглоом ч гэж хэлж болхоор байсан(FFX бас гарсан байсан учир хэлхэд хэцүү)
Мэдээж хөгжим нь ч гэсэн тасархай эндээс Metal Gear Solid-ийн гол theme-г татаж аваарай
Эндээс 2ийн OST-г бүтнээр нь татаарай

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 5-р сар.20.13 6:34 am-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 12:21 am 
Оффлайн
¤ Powered by Music
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.03 4:16 pm
Бичлэгүүд: 3166
Байршил: Out of this world...
Хмм. Сайхан сэдэв байна шүү. Би хувьдаа "Guns of the Patriots"-оос бусдыг нь бүгдийг нь тоглож байсан. Үнэхээр агуу тоглоом гэж л хэлнэ дээ. Аа тийм нээрээ PSP дээр гарсан Metal Gear-ын овоо хэдэн Spin Off-ууд байдаг тэрийг тоглож байгаагүй юм байна. Анхын NES-дээр гарсан Metal Gear-ыг 90-ээд оны эхээр тоглож байлаа. Тэр үед жоохон байсан болохоор сайн ойлгоогүй л дээ. За тэр халуурах ч яахав. Сайхан сэдэв байна цааш нь хөгжүүлээрэй. PS3 хэзээ нэгэн цагт авбал Guns of the Patriots тоглоод санаа бодлоо хуваалцнаа.

_________________
Хаа нэгтээ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 12:38 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
Хмм. Сайхан сэдэв байна шүү. Би хувьдаа "Guns of the Patriots"-оос бусдыг нь бүгдийг нь тоглож байсан. Үнэхээр агуу тоглоом гэж л хэлнэ дээ. Аа тийм нээрээ PSP дээр гарсан Metal Gear-ын овоо хэдэн Spin Off-ууд байдаг тэрийг тоглож байгаагүй юм байна. Анхын NES-дээр гарсан Metal Gear-ыг 90-ээд оны эхээр тоглож байлаа. Тэр үед жоохон байсан болохоор сайн ойлгоогүй л дээ. За тэр халуурах ч яахав. Сайхан сэдэв байна цааш нь хөгжүүлээрэй. PS3 хэзээ нэгэн цагт авбал Guns of the Patriots тоглоод санаа бодлоо хуваалцнаа.
За тэгээрэй,MGS-ийн фэнүүд байгаад маш их баярлаж байна,гэхдээ цөөхөн юм шигээ :wd:

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 1:24 am 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
хэн нэгэн нь Metal Gear-н PC-н дээр гарж бсан хувилбаруудыг Megaupload дээр олоод тавиад өгөө ч :hi:

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 1:40 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
хэн нэгэн нь Metal Gear-н PC-н дээр гарж бсан хувилбаруудыг Megaupload дээр олоод тавиад өгөө ч :hi:
Metal Gear Solid 2:Substance
Код:
http://www.megaupload.com/?d=UIJSLLJY
http://www.megaupload.com/?d=HJI1TFYX
http://www.megaupload.com/?d=VEXHBMDN
http://www.megaupload.com/?d=K98LTIIB
http://www.megaupload.com/?d=0IL2TD42
http://www.megaupload.com/?d=B2FZ2BWB
http://www.megaupload.com/?d=SHZ97G04
http://www.megaupload.com/?d=UCJ3L0OI
http://www.megaupload.com/?d=O2S01ZUT
http://www.megaupload.com/?d=GW39QKEZ
http://www.megaupload.com/?d=Z872RG3R
http://www.megaupload.com/?d=AANR4C69
http://www.megaupload.com/?d=GPWDQR75
http://www.megaupload.com/?d=4AXFDGV2
http://www.megaupload.com/?d=11SC7CBL
http://www.megaupload.com/?d=Y2FY24EG
http://www.megaupload.com/?d=T5HI4BWP
http://www.megaupload.com/?d=UJAL7IG7
http://www.megaupload.com/?d=WYCVJSJH
http://www.megaupload.com/?d=ZCYB0EZO
http://www.megaupload.com/?d=1XFZT8B2
http://www.megaupload.com/?d=M8B8KY10
http://www.megaupload.com/?d=H091WRL4
http://www.megaupload.com/?d=Z02Z2M41
http://www.megaupload.com/?d=12BEQ7K4
http://www.megaupload.com/?d=9FBML7EE
http://www.megaupload.com/?d=UVPAMTTS
http://www.megaupload.com/?d=A1OK137X
http://www.megaupload.com/?d=UODMK6S8
http://www.megaupload.com/?d=KNBDL6R2
http://www.megaupload.com/?d=W5YBQ3H2
http://www.megaupload.com/?d=GR18LLY2
http://www.megaupload.com/?d=8TS4VT90
http://www.megaupload.com/?d=IIZHF6DZ
http://www.megaupload.com/?d=HLP6DQNN
http://www.megaupload.com/?d=GTXBT1UU
http://www.megaupload.com/?d=8N3DUOZT
http://www.megaupload.com/?d=TWWPYKRJ
http://www.megaupload.com/?d=FFHR8796
http://www.megaupload.com/?d=MZKHTVUR

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 1:10 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.16.08 9:08 pm
Бичлэгүүд: 1196
MGS2 Substance n tanker & plant gesen 2hon l ueteimuu? BI sayahan toglood duusgasan l daa ih hurdan duuschihsan. 4GB garui yum baij 2 l uetei bhaar n ih gaihsan


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.09 4:59 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
MGS2 Substance n tanker & plant gesen 2hon l ueteimuu? BI sayahan toglood duusgasan l daa ih hurdan duuschihsan. 4GB garui yum baij 2 l uetei bhaar n ih gaihsan
Тийм 2 л үетэй.Гэхдээ арай ч тийм хурдан дуусчихаар тоглоом биш шүү дээ,cut-scene + gameplay гээд за доод тал нь 10+ цаг болно шд,кодэкоор яридаг яриа эн тэр гээд нилээн удмаар л юм.


Нээрээ MGS бас нэгэн онцлог гэвэл бүх cut-scene нь тоглоомийхоо хөдөлгүүр дээр явагддаг,cut-scene дээр харж байгаа график бол тоглох явцад харах график л гэсэн үг

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.09 10:54 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
RaidenЗа Metal Gear Solid 2г танилцуулсан болохоор гол дүр Raiden-г танилцуулъя даа.
Raiden нь MGS-ийн хамгийн их шүүмжлэл хүлээсэн,их яригдсан дүрүүдийн нэг байх.MGS2 гархаас өмнө хүн болгон Snake-р л явна гэж бодож байсан,тэгсэн тоглоом гарсний дараа Raiden гэгч хэний ч мэдэхгүй нэг дүр гараад ирсэн.Энэ зарим тоглогчидийн дургуйг ч хүргэсэн байх,Raiden-г Konami ч бас сайн нуусан л даа,нэг ч трэйлэр эд нар гардаггүй байсан.Гэхдээ Kojima энэхүү дүрээ цааш нь хөгжүүлж заримийх нь дуртай дүр нь болсон гэж найдаж байна.(миний хүвьд бол хамгийн дуртай нь Naked Snake/Big Boss юм даа)
Зураг
Raiden(雷電),Raiden гэдэг нь Японоор аянга цахилгаан гэсэн үг,энэ нь ч дүртэй нийцсэн болсон.
Raiden нь Solidus Snake-н өргөмөл хүүхэд юм.Эцэг эхийг нь Solidus алснийхаа дараа түүнийг өргөж авсан.Бага наснаасаа л тэрээр цэрэг болох бэлтгэл хийсэн байна,тэрээр дайний талбар дээр маш сайн тулалдаг учир олон хочийг өөртөө олж авсан байгаа.
Жинэхэн нэр нь Jack.Raiden нь Liberia-д төрсөн бөгөөд үүний дараагаар АНУ-д өссөн болохоор 2 иргэншилтэй гэж хэлж болох юм.Нүдний өнгө нь цэнхэр( одоо хийгдэж байгаа Metal Gear Solid:Rising-ийн screen дээр бор байна лээ,яагаад юм гайхаад л байгаа,Rising-ийн тухай доороос олж уншаарай).Үс нь цагаан-шар.
Solidus өргөж авсний дараа тэрээр хүүхэд-цэрэг болсон байна.Либэрийн дайнд оролцож тэрээр "White Devil" бүюү цагаан чөтгөр,"Jack the Ripper"(Jack the Ripper нь Англи улсийн маш алдартай алуурчин байсан,тэрээр маш хэрцгий аллагуудийг үйлдсэн байдаг,гэвч өдий хүртэл түүний жинэхэн нэрийг нь хэн ч мэдэхгүй л байгаа).6 настайгаасаа эхлэн буу бариж,10 хүрэхдээ хүүхдийн цэргийн ахлагч нь болжээ.
Хэдэн жилийн дараа Raiden бага наснийхаа хар дурсамжийг мартажээ.АНУ-ийн тусгай багт орон Shadow Moses-д болсон үйл явдалийг ч VR simulation-ий тусламжтайгаар биелүүлжээ.
2007 оний 4 сарийн 30нд Rosemary-тэй King Kong-н тухай маргалдаж байгаад танилцажээ.Хэдий түүний дараа салсан ч гэсэн,2лаа нэг газар ажилдаг болохоо мэдээд ихэд гайхаж.Raiden ч Rose-д хайртай болж.Удалгүй Patriot-уудын явуулагаар FOXHOUND-д нэгдэж "Snake" гэх нууц нэрийг авчээ.
Big Shell-н даалгаварийн үер нэрийг сольж Raiden болгосон байна.Өмнө нь яг амьдаар даалгавар хийж үзээгүй учир Raiden ихэд сандарч байсан(өмнөх зүйлсээ бүгдийг мартсан учир.)
Даалгаварийн явцад Pliskin хэмээх залуутай уулздаг,энэ нь үнэн хэрэгтээ Solid Snake юм,2 жилийн өмнө өөрийгөө үхсэн гэж итгүүлэн амьд гарсан байжээ.
Тоглоом дуусах тийшээ хандахад энэ бүхэл даалгавар нь худал хуурмаг болох нь тодорхой болно,Raiden бол зүгээр Patriot-уудийн нэг шатарийн хүлэг нь байсан.Patriot-ууд Big Shell даалгаварийг ашиглан Raiden-г төгс цэрэг болгохийг хүсжээ.Бүх болсон үйл явдал нь цаанаасаа зохион байгуулалттай байсан байна,гэвч ганц санамсаргүй зүйл нь Solid Snake гарч ирсэн нь юм.
Raiden-д даалгавар өгч байсан Campbell ч зугээр нэг AI байсан,мөн Rose Raiden 2 тэгэж таарсан нь зүгээр нэг тохиолдол биш,Rose-г Raiden-д таалагдахаар үс зүсийг нь янзалж албаар уулзуулсан байжээ.Гэхдээ Rose хэдий даалгавар мэтээр уулзсан ч Raiden-д үнэн сэтгэлээсээ хайртай байснаа хэлнэ.
Solidus ч энэ ажилгаанд ашиглагдсан байжээ,гэхдээ энийг нь мэдсэн учир Patriot-уудийг устгахаар зэхэж байжээ.
Patriot-ууд д-д Solidus-г алах даалгавар өгнө,Raiden өөр сонголт үгүй учир даалгавараа үргэлжлүүлэх болно,учир нь Rose болон Олга Гурлуковичийн хүүхдийг ална гэж сүрдүүлсэн байгаа(хүүхэд нь MGS2-ийн зохиолийн үргэлжлэл болох MGS4 дээр гарч байгаа).
Solidus-г алсний дараа,Snake Otacon 2 Big Shell-с олж авсан дискээр Patriot-уудийг олхоор шийднэ.Raiden тэд нартай хамт явъя гэсэн ч Snake түүнийг үлд гэнэ.Хэдий энэ даалгавар хийсвэр хуурамч зүйл байсан ч чиний мэдэж авсан,мэдэрсэн зүйл бол зөвхөн чинийх гэсэн үгээр Snake орхин одно.Гэнэт Rose Raiden-ы өмнө гарч ирэн тэр 2 хамт амьдрах амлалт бие биендээ өгнө.
Raiden Rose-тэй хамт амьдраж эхэлсэн ч түүний хуучний хар дурсамжууд нь дахин сэргэсэнээр тэд нарийн харилцаанд хагарал үүсчээ,тэрээр архинд орж,зодоон цохионд ихээр оролцдог болсон байна,үүнээс болж Raiden ч Rose-ийг орхиж явахаар шийдсэн байна.
Raiden Big Mama-гийн(дараа нь хэн гэдэгийг нь хэлэх болно) тусламжтайгаар Олгагийн охинийг хаана байгааг нь олж мэджээ.Түүнийг ч авраж Snake Otacon 2ийн хараанд үлдээжээ.Rose хүүхдээ зулбуулсан(Rose тэр үед Raiden-ы хүүхдийг тээж байсан байна),мөн Campbell-тэй гэрлэсэнийг сонсоод сэтгэл санааний гүн дарамтанд орсон байна.
Big Mama-гийн хамтаар Big Boss-н биег олохоор шийдсэн боловч Patriot-уудад баригдаж нэгэн туршилтийн туулай болон толгой болон нуруунаас бусад зүйлээ элэктрон болгосон байна.Big Mama-гийн цэргүүдийн тусламжтайгаар тэндээс зугтаж чадсан байна.Үүний дараагаар шинэхэн биеийхээ ачаар Big Boss-н биег ч Big Mama-д авчиржээ.
Зураг
Raiden-ы шинэ бие


MGS4 дээр Raiden Snake-д даалгаварийг нь биелүүлэхэд маш их тус болдог,тэрээр жирийн хүнээс хамаагүй илүү болсон учир боломжгүй мэт зүйлүүдийг хийдэг.2 дээр Snake Raiden-г олон удаа авардаг ч энэ удаад Raiden Snake-г маш олон аюүлаас авардаг,ихэнх тохиолдолд өөрийхөө амийг золиолслон.
MGS4-ийн төгсгөлд Raiden хуучин биеээ арай хүн төрхтэйгээр солисон байдаг.Raiden сэрсний дараа Rose нэгэн хүүхэдтэй орж ирдэг,гэвч Raiden 2ланг тоодоггүй,Campbell-н хүү гэж бодон.Rose зулбасан гэдэг нь худлаа,мөн Campbell-тэй гэрлэсэн гэсэн нэр барьж Rose болон хүүг нь Patriot-уудаас хамгаалж байсан гэдэгийг хэлэх болно.Raiden ч Rose-г өршөөж 3лаа тэврэлдэх болно.Энэ мөчийг Raiden "Beauty and the Beast"(энэ нь 4ийн нэгэн сэдэв гэж хэлж болно дараа нь тайлбарлах болноо)-ий хэсэгтэй зүйрлэх боловч Rose түүнийг адгуус биш өөрийн нөхөр гэж хэлнэ.
Snake MGS4 дээр Raiden-д ингэж хэлдэг:
You were the lightning in that rain, you can still shine through the darkness.
Энэ үг нь маш их таалагдаад байдийн хэх


Зураг
Raiden маань шинээр гарах Metal Gear Solid:Rising-ийн гол дүр байх нь тодорхой болсон.Энэхүү тоглоомийн тухай мэдээлэл одоохондоо хомс байгаа,гэхдээ зарим зурагийг харахад 4 дээр гардагаас арай өөр хувцастай байдаг,мөн бас нэг зураг дээр 4ийн нэг босс болох Crying Wolf дээр зогсож байгаа харагддаг.
Миний бодлоор бол Sunny-г яаж аварсан,мөн Big Boss-н биег яаж олж авсан тухай л гарах байх гэж бодож байгаа
Зураг


Жоохон утгагүй зүйл бичсэн бол уучлаарай,ойлгомжгүй асуух зүйл байвал асуугарай

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 3-р сар.28.13 6:08 am-д засварласан, нийт 3 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.09 12:47 am 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
gackt нэмж мэдээлэл эн тэр оруулахгүй юмуу Noami Hunter-н тухай оруулна гэчээд алга болчих юмаа :?

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.09 7:20 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
gackt нэмж мэдээлэл эн тэр оруулахгүй юмуу Noami Hunter-н тухай оруулна гэчээд алга болчих юмаа :?
Хүмүүс орж ирэхгүй урамгүй байна өө,тэгэж байгаад нэмнээ.

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.09 9:40 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Naomi HunterЗаза damn-ft-ийн хүсэлтээр Naomi Hunter-ийн тухай мэдээлэл оруулъя.
Dr.Naomi Hunter нь анх Metal Gear Solid дээр гарч ирсэн дүр юм,мөн сүүлд гарсан MGS4 дээр гарч байгаа.
Зураг
Naomi-гийн хоч нь Queen бүюү Хатан юм(MGS2-ийн Fortune бас ийм хочтой энэ 2г андуурахгүй байна уу).Naomi нь Rhodesia гэх Африкийн нэгэн улсад төрсөн байна.
Naomi-г бага байхад нь Gray Fox бүюү Frank Jager түүний эцэг эхийг алсан байна,хийсэн үйлдээ гэмшин тэрээр Naomi-г өөрийн дүү мэт өсгөх болсон байна.Naomi Frank-ийг эцэг эхийг нь алсан гэдэгийг хэзээ ч мэдээгүй.
Naomi өөрийн жинэхэн нэр,эцэг эх,төрсөн улсаа хэзээ ч мэдэж байгаагүй.Тэрээр гэнэтик болон нанатехнлолгт сонирхолтой болж өссөн байна.1980 он Big Boss-ийн тусламжтайгаар АНУ-д нэвтрэн гэнэтикээр докторийн зэрэг хамгаалжээ.
Solid Snake Big Boss-ийг дийлэн Gray Fox-ийг тахир дутуу болгосоний дараа түүнийг үзэх ядан өршөө авах болно гэдэг.
Naomi Shadow Moses-д болох даалгаварийн үеээр Snake-д зөвлөгөө өгч туслах нэгнээр сонгогджээ.Даалгаварийн өмнө Naomi Snake-д цус болон бусад бие дахь шингэнг хөлдөхөөс хамгаалах наномашинуудийг суурлуулжээ.Түүний бас нэг даалгавар нь Snake-д FOXDIE вирусийг хийх байжээ(энэхүү вирусээр Liquid Snake үхдэг).
Naomi Snake-ийг хүйтэн цустай алуурчин биш гэдэгийг ойлгож ахийг нь тахир дутуу болгосонийг нь өршөөх болно.FOXDIE вирус нь хэзээ Snake-г алахийг мэдэхгүй учир түүнийг үхэхээсээ өмнө амьдралаа сайхан амьдраасай гэж хүсжээ.Frank хэдий Naomi-г эцэг эхийх нь тухай үнэнийг мэдэхийг хүсч байсан Snake үүнийг нь нууц хэвээр үлдээсэн байна.
Shadow Moses-ийн дараагаар Naomi Snake-д FOXDIE вирус хийсэн хэрэгээр баривчлагдах болно.Гэвч Naomi нэгэн үл таних хүний тусламжтайгаар зугтсан байна.Энэхүү өндөр хамгаалалттай газар нэвтэрч түүнийг аврах чадвартай ганц л хүн байгаа гэсэн нь Solid Snake түүнийг аварсан мэт санагдуулна.Гэвч Snake өөрөө түүнийг авраагүй гэж хэлдэг,мөн Roy Campbell-ийн бодлоор бол түүнийг гаргаж авсан хүн нь Ocelot юм.
Зураг
2014 онд Naomi өөрийг нь Liquid Ocelot хулгайлсан,тусламж хүссэн видео бичлэг Snake Otacon 2т ирэх болно.Үнэн хэрэг дээрээ бол тэрээр Ocelot-той хамтран Патриотуудийг устгахаар зэхэж байгаа билээ.Snake түүнийг Өмнөд Амэрикт олох болно.Snake-ийн хурдан хөгширөлтийг хараад тэрнийх нь учирийг нь тайлах болно.Мөн дахин нэг удаа Snake-д FOXDIE вирус оруулсан байхийг мэднэ,энэ EVA,Ocelot болон Big Boss-г алах гэсэн Патриотуудийн Drebin-р дамжуулан хийсэн ажил юм.Naomi тэр 2ийн хамтаар Баруун Европ руу хамт явхаар болно.Номад хэмээх онгоц дээр Olga-гийн хүүхэд болох Sunny-тай холбоо үүсгэж мөн Otacon-той хайрийн харьцаа үүсгэх болно.Naomi Raiden-г ихээр өрөвддөг яагаад гэвэл Raiden өөрийн ах болон Sunny-гийн ээжийн дараах киборг нинжа болсон учир.
GW(энэ нь Патриотуудийн AI байрлах нэгэн гол төвүүдийх нь нэг) устгах вирусийн 2/3 нь хийгээд үлдсэнийг нь Sunny-р хийлгэхээр үлдээн Номадаас буун Liquid Ocelot дээр буцан очих болно.Vamp үхсэний дараа Naomi өөрийгөө хорт хавдартай гэдэгээ хэлнэ,өдий хүртэл амьд явсан шалтгаан нь наномашинуудийн ачаар байсан юм,өөрийн бие дэх наномашинуудийг зогсоосноор тэрээр үхэх болно.
MGS4-ийн сүүлийн хэсэг болох Naked Sin дээр Ocelot,EVA болон Naomi хамт ажилан Патриотуудийг устгах арга зохиосон байжээ.Энэний тухай дараа нь дэлгэрэнгүй тайлбарланаа.

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 3-р сар.28.13 6:08 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 1:23 am 
Оффлайн
¤ Digital Art
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.02.05 12:19 pm
Бичлэгүүд: 278
Байршил: HALHIIN GOL
Forumaa uneheer saihan hutluj saihan sedviig ch olgoj avch yavaad bayar hurgiedee Kamuida :wd:
bugdiig ni unshij sonsloo. baga nas maani sanaand orov.... :-)
Chi Gray fox buyu MGS solid der gardag ter Cyber Ninja-n tuhai bicheech. Tuunii dur ih nuutslag hernee hamgiin ih sonirhol tataad bdiin :col:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 2:43 am 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
[center]alot thx kamui :wd:[/center]

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.09 3:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Ишлэл:
Forumaa uneheer saihan hutluj saihan sedviig ch olgoj avch yavaad bayar hurgiedee Kamuida :wd:
bugdiig ni unshij sonsloo. baga nas maani sanaand orov.... :-)
Chi Gray fox buyu MGS solid der gardag ter Cyber Ninja-n tuhai bicheech. Tuunii dur ih nuutslag hernee hamgiin ih sonirhol tataad bdiin :col:
За баярлалаа,за дараа нь тэгвэл түүний тухай оруулнаа
Ишлэл:
[center]alot thx kamui :wd:[/center]
Зүгээр зүгээр

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Metal Gear series
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.09 1:22 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Gray FoxЗа зүгээр сууж байхаар мэдээлэл оруулья даа.Нэх их хүн мэддэггүй тоглодоггүй болохоор гэхдээ муухай л байна.
За Gray Fox-ийн тухай бичье гэж бодлоо.
Зураг
Gray Fox мөн Null гэх нэртэй FOXHOUND-н ажилтан юм.Жинэхэн нэр нь Frank Jaeger.(Jaeger гэдэг нь Германаар "hunter" бүюү анчин гэсэн үг юм).
FOXHOUND-н ажилтан дундаас цорийн ганц FOX бүюү үнэг гэх цолийг авсан хүн юм,энэ нь хамгийн дээд цол нь гэсэн үг юм.Fox нь Solid Snake-ийн хамгийн сайн найз байсан бөгөөд дараагаар нь түүнээс урвасан байна,учир нь Big Boss-ийг илүү ихээр хүндлэн шүтдэг байжээ.Solid Snake түүнийг дийлсэний дараа тэрээр амьд үлдэн,бие нь олон туршилтанд орж анхний киборг нинжа болон дахин "амилжээ".
Тэрээр Liquid Snake-ийн гаранд амиа алдсан.
Jaeger нь Амэрик Герман болон Вьетнамийн холиц цустай юм.Түүний эцэг эх нь Герман-Амэрик болон Вьетнам хүмүүс байжээ(эцэг эхийн аль нь тэрхүү улсийх гэдэг нь тодорхоогүй).
Эцэг эх нь Вьетнамийн дайний үер нас барсан байна.Тэрээр хагас цагаан арьстан байсан учир түүнийг дайний явцад хүнд хэцүү ажил хийлгэдэг байжээ.
Удалгүй түүнд дайнд өөрийн биер оролцох боломж олдожээ.Frank хэрцгий гэмээр тактикаараа алдартай байжээ,энэ нь Англи хэлээр бол frankness гэх эртний Германий нэгэн омгийн такиктай адил байжээ,дайснийгаа урхинд оруулан анчиний хэрцгийлэлтээр алж байсан нь түүнд "The Frank Hunter" гэх хочийг авчиржээ.Тэрээр Герман хэлээр бага зэрэг яридаг байсан учир түүнийг Jaeger гэж дууддаг байжээ,энийг өөрчлөн өөрийн нэрээ Frank Jaeger болгосон байна.
Big Boss түүнийг өөрийн ивээлдээ авч түүнийг нэгэн аюүлгүй газар үлдээсэн байна.
Гэвч түүнийг Philosopher-ууд(тухайн үеийн Patriot-ууд) хулгайлан Төгс Цэрэг зохиох туршилтанд оруулжээ.Туршилтийн дараагаар Fox-ийн алах чадвар нь ихсэж,жирийн хүнээс хол давжээ,гэвч энэ нь маш их үнэ цэнээр ирсэн байна.Тулаанд оролцоогүй үед нь түүнийг авс мэт усан хоргон дотор байршуулдаг байжээ,энэ нь түүний сэтгэл хөдлөл болон ой санамжийг нь дарахад хэрэглэдэг байж.Null гэх нэрээр FOX гэх бүлэгт нэгдэн тэдэнд Big Boss-г барихад тусалжээ,Frank Big Boss-той тулалдсан боловч түүнийг дийлж чадаагүй юм.Усан хоргондоо орсон ч Big Boss-той хийсэн тулаанаа мартаж чадахгүй байсан Null Ocelot-ийн тусламжтайгаар тэндээс зугтах гэж оролдсон боловч Gene түүнийг буцаан хоргонд нь хийжээ.Big Boss-ийг алах хүслэн болсон Frank дахин тэндээс зугтан Big Boss-той тулалджээ,энэ үед л Big Boss Null-г хэн болохийг нь танин түүнийг өөрийн эгнээнд нэгдэхийг хүсэв.
Big Boss-ийн төлөө олон даалгавар гүйцэтгэж нэгэн удаа Rhodesia улсад 2 хүн алсний дараа тэднийг хүүхэдтэй байснийг мэдэн ихээр харамсаж тэдний хүүхэдийг өргөн авч Naomi гэх нэрийг өгчээ.
Зураг
1988 оний өвлийн Олимпийн үер Frank Чехийн уран гулгагч Gustava Heffner-тэй хайр дурлалийн харьцаа үүсгэж Амэрик руу цагаачлах бодолтой байсан боловч Чех болон Амэрикийн эрх мэдэлтнүүд Gustava-д цагаачлах эрх өгөөгүй байна.Үүний дараагаар Frank өөрийн төр баригчдаа ихэд үзэн ядах болжээ.
1995 онд Outer Heaven гэгч улсийн байдал ямар байгааг мэдэх ажилтанаар Fox ажилжээ. FOXHOUND-н шинэхэн ажилтан болох Solid Snake-ийн хамтаар Metal Gear-ийн туршилтийн горимонд явж байсан цөмийн цэвсэгт танкийг устгажээ.
Big Boss Outer Heaven-ий далд удирдагч гэдэгийг мэдсэний дараа Fox түүнтэй нэгдэн FOXHOUND-г орхин оджээ.
Fox Big Boss-ийн төлөө ажилах болж Metal Gear D гэх бас нэгэн Metal Gear-ийг бүтээх ажилд туслахийн тулд Dr.Kio Marv-ийг хулгайлан авчирсан байна.Хэдийнээ тэгэвэртэй гарсан байсан Solid Snake-г дахин дуудан Marv-г олох даалгавар өгжээ.Fox Snake 2 дөрвөн жилийн дараагаар дахин уулзан Marv-ийн байрлаж байсан газар хүрэх гүүрийг устгасан байна,энэ нь түүний хуучин хайртай эмэгтэй болох Gustava-н үхэлд хүргэжээ(тэр үед Gustava нь Dr.Marv-ийн бие хамгаалагчаар ажилж байжээ)
Snake Fox 2 тулалдан Snake түүнийг ялсанаар үхсэн гэж бодон Gray Fox-г орхин явжээ.
Зураг
Үхсэн гэж байсан Gray Fox биег ФОКСХАУНДийн тухайн үеийн ахлах эмч болох Dr.Clark(энд жоохон спойлдчий Clark нь Metal Gear Solid 3 дээр гарах Para-Medic юм,мөн Patriot-уудийг байгуулсан анхний хүмүүсийн нэг) дээр авчиржээ.Clark түүн дээр турчилт явуулан анхний киборг нинжа болгон дахин амилуулжээ.
2000 онд Fox-ийн дүү Naomi Clark-ийн туслахаар ажилах болж Naomi-гийн тусламжтайгаар тэндээс зугтан Dr.Clark-ийг алжээ.Саяхан мэдэгдсэнээр бол(MGS4) EVA Fox-д Clark-г алах даалгавар өгсөн байсан байна,учир нь тэрээр Patriot-уудийн анхний гишүүдийн нэг байсан юм.
2005 онд Gray Shadow Moses аралд Snake-г олох зорилготой нэвтэржээ.Snake-тэй тааралдсаний дараа түүнд үхэх хүртлээ тулалдахийг Otacon-ий лаборотори дотор санал болгожээ.Snake эхлээд түүнийг таниаагүй байна,гэвч гаран тулаан хийсний дараа түүнийг хэн болохийг танижээ.Snake-ийн хожил нь тодорхой болоод байсан үед Fox орилон лабороториоос зугтажээ.Үүний дараагаар Fox Snake-д кодэкийн тусламжтайгаар олон удаа туслажээ.
Snake Metal Gear REX-тэй тулалдаж байхад тэрээр их тус хүргэж,REX-д нилээнн гэмтэл учируулжээ.Fox Snake-д Naomi-гийн эцэг эхийг алснаа хэлж түүнийг Naomi-д үнэнийг нь хэлэхийг гуйжээ.Fox дахин REX руу довтолон Liquid-ийн нуугдаж байсан халхачийг нь онгойлгоход хүргэжээ.
2 дахь дайралтанд Fox хүнд гэмтэж нэг гараа алдсан байна,Liquid REX-г ашиглан түүн дээр гишгэж "Fox" гэх цолийг авсан цорийн ганц хүн үгүй болжээ.Fox-ийн сүүлчийн үг нь Snake-д зориулагджээ:
"Бид ямар нэгэн улсийн,хэний ч зэр зэвсэг биш.Тулалдах нь миний ганц чаддаг зүйл байсан,гэхдээ би өөрийн итгэдэг зүйлийхээ төлөө л тулалддаг байсан."
Snake Shadow Moses-ээс зугтасанийхаа дараа Naomi руу залган Fox-ийн сүүлчийн үг нь тэрээр үргэлж түүнийг хайрлах болно гэж хэлжээ.Snake үнэнийг нь нууц хэвээр үлдээхээр шийдсэн байж.
P.S:Ер нь хараад байхад Metal Gear Solid-ийн цувралд яг эсрэг талийн дүр гээд хэлчихээр хүн бол бараг байхгүй шүү бүгд л өөрсдийн үзэл бодолийн төлөө зүтгэдэг

_________________
May the good blood guide you.


Сүүлийн удаа Kamui 5-р сар.20.13 6:24 am-д засварласан, нийт 5 удаа засварласан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 171 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 57 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр