#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 7:54 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 86 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.20.04 5:13 pm 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
humuuseee.... mongold bgaa humuus gadaadad surah gej ih husdeg tee? tegvel end hereg bolj medeh medeelel tavichii. sayahan bi olj harsiin. bugdeeree gadaadad garch suraad mongoldoo irj ajillaarai. bas gadaad huntei suuj mgl tsusaa baba bolgoj bolquuu shuu nuhduuuu...ZALUUS BID MONGOLIAN FUTURE GENERATION TRY UR BEST!!! GOOD LUCK :wink:



· Rotary Ambassadorial Scholarship
Єндєр хєгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшихийг хїссэн 1200 орчим оюутанд энэхїї тэтэгэлэгийг жил бїр олгодог. Уг хєтєлбєрийн дэмжлэгтэй сурахыг хїсвэл юуны ємнє хєтєлбєрийн єргєдлийн маягтыг бєглєх хэрэгтэй бєгєєд хєтєлбєрийн шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд сургуулиа хайж, элсэн орох шаардлагатай. Сургуулиа нэгэнт олчихсон байгаа тохиолдолд хєтєлбєрт оролцохыг зєвшєєрєхгїй
Суралцах салбар: Нээлттэй
Тавигдах шаардлага:
· Монгол улсын иргэн

· TOEFL-н оноо 600

· 21-с дээш настай

· визны аливаа зєрчил гаргаж байгаагїй

Хаяг:
Тєв шуудан
Шуудангийн хайрцаг 382
Улаанбаатар 44,
Монгол улс
Э-шуудан: [email protected] or www.rotary.org.hk
[/B]


Сүүлийн удаа noot~gbg~noot 6-р сар.02.05 7:00 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.04 1:12 am 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
Ишлэл:
TOEFL - iin onooguigeer suraltsah bolomj bgaa biz de?! :morgoh02:

bgaaa bgaa. ajillaj bgaad mergejil eder deeshluuleh geed garahguu yu! gehdee deer minii tavisan medeelluud bugd end tendehiin tetgelegt hotolbor ederiin tuhai. teheer shaardlagaiig ni zaaval hangasan bh yostoi.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.05 11:51 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.29.05 5:15 pm
Бичлэгүүд: 1175
Байршил: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Ер нь бол гадаад сураад монголдоо ирж ажиллавал эцсийн эцэст бидний үр хүүхэд л хэргтэй биздээ. Жишээ нь гадаадад гараад сураад тэндээ ажиллавал тэр хүнийг амиа хүн гэхээс өөр арга байхгүй биздээ? Тэр хүн өөрийгөө ар гэртэйгээ л бодож байна. хэрэв монголдоо ажиллавал тэр чинь
бүх ард түмэнд хэрэгтэй шдээ. !!!
:col:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.05 6:20 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
21-ээс дээш гэдэг эь хэцүү юм.


Дээд талд
 Постын сэдэв: unshihad hyalbar shd ingechuul!
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.05 7:03 pm 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
· Тєв Европын Их Сургуулийн тэтгэлэгт хєтєлбєр
Польшийн Варшав хотноо салбартай Унгарын нийслэл Будапешт хотод байрладаг Тєв Европын Их Сургууль Монгол Улсын иргэдэд эдийн засаг, байгаль орчны бодлого, жэндэр ба соёл судлал, тїїх, олон улсын харилцаа ба Европ судлал, хууль эрх зїй судлал, Дундад зуун судлал, їндэстэн судлал, гїн ухаан, улс тєрийн ухаан, социологи гэсэн 11 салбарт судалгаа шинжилгээ хийх нэг болон хоёр жилийн магистрын, зарим нэг тохиолдолд докторын сургалтын тэтгэлэгт хєтєлбєр хэрэгжїїлж байна.
Тус сургууль жил бїр Тєв болон Зїїн Европ, хуучин ЗХУ-ын бїрэлдэхїїнд байсан орнууд болон Монгол Улсын мэргэжил, боловсролтой 700 хїртэл хїнд тэтгэлэг олгодог.
Дээрх мэргэжлээр ажилладаг буюу суралцдаг, их, дээд сургуулиа онцсайн дїнтэй тєгссєн, мэргэжлийн єндєр чадвартай, магистрын сургалтанд шаардагдах англи хэлний тївшин тогтоох TOEFL-ийн шалгалтад 550-600 оноо авсан хїмїїс єргєдєл гаргах боломжтой.
Хєтєлбєрийн болзлыг жил бїрийн 10 дугаар сард сонин хэвлэлээр нийтэд зарладаг. Єргєдєл хїлээн авах эцсийн хугацаа дараа оны 1 дїгээр сар. CEU Web page: http://www.ceu.hu


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.05 7:19 pm 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
Энэтхэг
Энэтхэг улсын дээд боловсролын систем нь дэлхийд нэлээд нэр хїндтэй. Дээд боловсролын систем 3-н тївшинтэй:·
- Баклаварын зэрэг
- Магистрын зэрэг
- Докторын зэрэг
Дипломын сургалт нь баклаварын болон аспирантурын тївшинд явагддаг. Баклавар нь 1-3 жил бєгєєд аспирантын дипломыг 1 жил суралцсны дараа олгодог. Урлаг, худалдаа, шинжлэх ухааны салбарын баклаврын сургалт 3 жил байдаг. Харин анагаах ухаан, технологи, эм зїй, инженер, хєдєє аж ахуйн мэргэжлийн сургалт нь 4 жил юм.
Магистрын зэрэг авахын тулд 2 жил суралцана. Инженер, технологийн аспирантаар суралцахыг хїсвэл анагаах ухаан, технологийн чиглэлээр тестийн шалгалт єгнє.Магистрын зэрэг хамгаалсаны дараа докторын ємнєх сургалтын хєтєлбєр явагдана. Энэ нь курсын ажил, судалгаа шинжилгээг багтаасан байдаг.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.05 7:24 pm 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
Австрали
Боловсролын систем: Австралид дунд сургуульд 12 жил суралцсны дараа дээд сургуульд їргэлжлїїлэн суралцдаг. Суралцагчид шалгалт єгч боловсролын гэрчилгээ /Senior Secondary Certificate/ авсны дараа их, дээд сургууль, техник мэргэжлийн сургууль, коллежыг сонгон суралах боломжтой болдог.
Австралийн дээд боловсролын систем нь Английнхтай адилхан байдаг. Австралийн анхны их сургуулиудын нэг Сидней, Мельборны Их сургуулиуд нь Оксфорд, Кэмбрижын их сургуулийн загвартай адил байдаг.
Australian Qualifications Framework (AQF) бол дээд боловсролын систем юм. Боловсролын 12 тївшин нь дунд сургуулийн боловсролын гэрчилгээнээс эхлээд докторын сургалт хїртэл їргэлжилдэг.
Австралийн Техникийн Боловсрол (TAFE) нь оюутнуудыг техникийн болон мэргэжлийн хичээлд сургадаг.
Элсэгчид тавих шаардлага: Элсэгчийн орох гэж байгаа сургуулиас шалтгаалан тавигдах шаардлага нь янз бїр байна. Дунд сургуулийн 10, 11-р ангидаа TAFE-н коллежид орж болдог.
Дээд боловсролын баклаврын сургалтанд ороход H.S.C шалгалт эсвэл тїїнтэй адил шалгалт єгнє.
Англи хэлний чадвар· TOEFL-н оноо 550-аас доошгїй ·
Олон улсын англи хэлний систем(IELTS)-н оноо 6,0
Таны тодорхойлолт: Ихэнхи коллеж таны мэргэжил болон боловсролын чадварын талаархи 3 тодорхойлолт авахыг хїсдэг. Энэ тодорхойлолтыг багш, ажлын дарга, хамт ажиллагчаар хийлгэж болно. Сургуулиас тодорхойлолт бичих маягтыг єгдєг.
Таны санхїїгийн байдал: Гол нь та суралцах хугацаанд санхїїгийн хувьд чадвартай гэдгээ батлах бичиг баримтаа їзїїлнэ.
Санхїїгийн тусламж, тэтгэлэг: Энэ нь оюутны чадвар, тухайн сургууль, коллеж, мєнгєн тусламжийн чадвраас хамаарч янз бїр байна. Гадаадын оюутнуудад зориулсан тусламж нь хязгаартай бєгєєд ихэвчлэн оюутнууд єєрсдєє сургалтын тєлбєрєє тєлдєг. Тэтгэлэгт баклаврын шатны єргєдєл хїсэгчээс аспирантын шатны єргєдєл хїсэгч илїї хамрагддаг. Оюутан нь сургуулийн ажлын хїрээнд ажилд хамрагдаж болно. Австралийн хуулиар оюутныг долоо хоногт 20 цаг ажиллахыг зєвшєєрсєн байдаг.
Виза: Embassy the Acceptance Advice (AA)-д оюутан нь виз хїсэх єргєдлєє єгєх шаардлагатай. Эрїїл мэндийн їзлэгт орж, эрїїл мэндийн даатгал хамрагдсаны дараа оюутны тїр виз авна. Эрїїл мэндийн даатгал, санхїїгийн байдал баталгаатай болсон їед визыг олгоно.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.05 7:27 pm 
Оффлайн
Зохиолч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.04 6:13 am
Бичлэгүүд: 19
Мэдлэгийн тївшин тогтоох шалгалт

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хїсвэл тївшин тогтоох шалгалт єгч, тухайн сургууль, хєтєлбєрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Тївшин тогтоох шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.

- TOEFL: Англи хэлээр сургалт нь явагддаг гадаадын аливаа сургуульд элсэхийг хїссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн тївшин тогтоох энэхїї шалгалтыг єгєх шаардлагатай болдог. Шалгалтыг хэрхэн єгдєг, яаж бїртгїїлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж їзэх боломжтой.

- GRE: Энэхїї шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд єгєх шаардлагатай болно.Хаана хэзээ єгч болох тухай мэдээллийг http://www.gre.org/splash.html хуудаснаас авна уу?

- SAT I: Єгєгдсєн хэд хэдэн хариултуудаас зєвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг їргэлжлэх бєгєєд хэлний болон математикийн ерєнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж їзнэ її?

- GMAT: GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхїї, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгїїр зэрэг голион сурахыг хїссэн тохиолдолд єгєх хэрэгтэй болдог. Бусад мэдээллийг http://www.gmac.com/ хуудаснаас авах боломжтой.

- LSAT: Law School Admission Test нь хуулийн холбогдолтой мэрэгжил эзэмшихээр магистр, докторын зэрэг горилон єргєдєл гаргах їед шаардагддаг. http://www.lsac.org/.

- IELTS: International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь соносх, унших, бичих, м?н ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ. http://www.ielts.org

- ACT: American College Testing шалгалт нь АНУ-н коллеж их дээд сургуулиудад баклаврын зэргээр сурахад шаардагдах бєгєєд Англи хэл, математик, уншиж ойлгох, байгалийн шинжлэх ухаан гэсэн їндсэн сэдвїїдээр сурагчдын ерєнхий мэдлэгийг сорих зорилготой. АСТ-г SAT шалгалтын адил єргєн хэрэглэхгїй боловч сургуулиуд аль алинийг нь хїлээн зєвшєєрдєг. Энэ талаар бусад дэлгэрэнгїй мэдээллийг http://www.act.org/ хуудаснаас лавлана уу?

- CSA: Clinic Skills Assessment нь АНУ-д мэрэгжлийнхээ чиглэлээр ажиллаж амьдрах хїсэлтэй буюу мэрэгжил дээшлїїлэхийг зорисон гадаадын анагаах ухаан, эмнэлэгийн мэрэгжилтнїїдийн єгдєг шалгалт. http://www.ecfmg.org/

- MCAT: Анагаах ухааны чиглэлээр суралцах тохиолдолд зайлшгїй мэдэж байх шаардлагатай шинжлэх ухааны ойлголтууд, суурь мэдлэг, тїїнчлэн бичгийн болон сэтгэн бодох чадварыг шалгадаг тест юм. Шалгалтын оноо хэлний чадвар, физик, бичиг, биологи гэсэн хэсгїїдээр тус тус дїгнэгдэн гарна. http://www.aamc.org/students/mcat/.

- TOEIC: Test of English for International Communication -нь албан ёсны хэл нь англи бус орны иргэд ажлын орчинд анги хэлээр хэрхэн чєлєєтэй харилцах чадвартай болохыг дїгнэх зорилготой тест юм. http://www.toeic.com/

- USMLE: АНУ-д эмчилгээ хийх эрх олж авахын тулд єгєх гурван їе бїхий шалгалт http://www.usmle.org/.

- ITP-TOEFL: Оюутан залууст TOEFL -н шалгалтад бэлдэхэд нь баримжаа олгох їїднээс БЗМТ албан бус буюу ITP-TOEFLен шалгалт зохион байгуулдаг. Хямд їнээр уг шалгалтыг єгснєєр шалгалтын унших, сонсох, бичгийн хэсгїїд тус бїр дээр ямар оноо авч буйгаа мэдэх бєгєєл ингэснээр албан ёсны шалгалт єгєхєд цагаа зєв зохицуулах гэх мэт туршлагатай болно. АНУ-н зарим сургуульд энэхїї шалгалтын оноог хїлээн зєвшєєрєх нь байдаг агаад зарим тохиолдолд уг оноогоо ашиглан тодорхой нєхцлєєр сургуульд элсэх хїсэлт гаргаж болдог. Албан ёсны бус TOEFL -д хэрхэн бїртгїїлэх болон тодорхой мэдээлэл авахыг хїсвэл 319016 утсаар лавлана уу?

Улаанбаатар дахь шалгалт авах тєв
TOEFL болон GRE шалгалтуудыг Улаанбаатарт байрлах TOEFL- тєв (K-907) зохион байгуулдаг.
Хаяг:
Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль
Технологи дамжуулах тєв, 501 тоот єрєє
Улаанбаатар
Утас: 976-11-318154

Улаанбаатарт TOEFL, GRE шалгалтуудад хэрхэн бїртгїїлэх тухай
Товхимолд хавсаргасан бїртгэлийн хуудсыг бєглєнє. (маягтыг бєглєхєєс ємнє заавар нєхцлїїдтэй анхааралтай танилцах хэрэгтэй)
Шалгалтын їнийг Голомт банкны cалбарт аваачиж тушаана.
Банкны тєлбєр хийсэн баримт, иргэний їнэмлэхээ тестийн тєв дээр авчирж бїртгїїлнэ.
Улаанбаатарт болох Official-TOEFL-н шалгалтуудын хуваарь
2004 оны 8-р сарын 21
2004 оны 10-р сарын 16*
2004 оны 11-р сарын 20*
2005 оны 1-р сарын 15 *
2005 оны 3-р сарын 11 *
2005 оны 5-р сарын 14 *
GRE 2003 оны 10-р сарын 25


Дээд талд
 Постын сэдэв: Hollandad suraltsah
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.05 8:17 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.14.05 7:51 pm
Бичлэгүүд: 53
Байршил: Mongolia
Zaluusaa gadagsh surah moroodloo bieluulehiin tuld hodolmorloh lheregtei dee. Chi ooroos shaltgaalsan zuilsee (helnii medleg + mergejliin suuri) hiij chadval chinii omno asar ikh bolomj bna.

Zovhon neg jishee. Holland ulsiin zasgiin gazraas jil bur LDCs humuust surgaltiin tetgeleg olgodog. (Delgerenguig www.nuffic.nl orj uz)

Herev chi uund orsoldood tetgeleg avhc chadah ym bol buh ym OK. chamaig huleesen surguuliudiin jagsaalt deerh web sited bgaa.

Mon zovhon hollandiin bus Delhiin gaigui surguuldi suraltsahiig husej baival http://ed.sjtu.edu.cn/rank/2005/ARWU2005TOP500list.htm ene link ruu orj uz dee. .. Yu gene ee, ali hediin uzseen. Sain baina shuu.
Za Amjilt husii :hi:

_________________
Baga ch bolov sain zuil hii!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.18.05 6:22 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.15.05 5:02 am
Бичлэгүүд: 8
Байршил: usa
gadaad ruu yavah gej baigaa bol soyol dursgaliin yum avj yavaarai
ochood ih hereg boldogiin


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.05 5:07 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.14.05 7:51 pm
Бичлэгүүд: 53
Байршил: Mongolia
Nemej helehed, zugeer net orood search hiigeed uz! Deer ni asuultiin busad gishuudiin ali ornoos orj baigaag ni sudlaad ooriinhoo sonirhson orniihoo talaar PM eer ch ym uu iluu delegerengui medeelel avch boloh bolov uu?

Minii huvdi EU ornuud ter dundaa Holland, Belgium, France-d surah talaar muu sain gaigui ym heleed ogch boljiino gehdee end bicheed tavih tsag garahgui bna. If hen neg ni nadad tuslaad iish ni hiij ogvol mash ih bayarlah bolno. All news free of charge for future leaders of Mongolia.

_________________
Baga ch bolov sain zuil hii!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.05 6:26 pm 
Оффлайн
MadeMoiselle

Нэгдсэн: 10-р сар.31.04 3:02 pm
Бичлэгүүд: 2796
Байршил: Чиний зүрхэнд....
chinagiin ih surguuliudiin talaar medmeer bna bolomjiin tulburtei bval sain bna a


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.05 7:43 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.20.04 7:25 pm
Бичлэгүүд: 81
Japanii surguuliud scholarship-iin talaar medeelel baival ogooch


Дээд талд
 Постын сэдэв: hi all
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.05 4:56 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.11.04 7:42 pm
Бичлэгүүд: 22
Байршил: Canberra, Australia
ter TOEFL deer 527 avsan oyutand handaj helehed, chamd bol bolomj bna. medeej harvard gedeg yum uu tiim surguulid orj chadahgui. zarim neg surguuli 520-iig shaardsan bdag. gehdee minii oilgosnoor TOEFL-iin onoonoos iluu chinii essay hamgiin chuhal.
enendee chi ooriinhoo husel ermelzel zorilgo, yagaad ene surguuliig songoson, tgd yaamr yamar niigmiin ajild oroltsoj bsan gedeg mash ih chuhal. medeej essay yaj bichih yostoi ter structure-g bas sain barimtalsan bh yostoi. orgodloo odoonoos hootsoldloo gehed daraa jilin 9 saraas hicheeldee orno gej bodood sain tolovloh heregtei
za tgd amjilt husie


Дээд талд
 Постын сэдэв: ausrtalia-d suraltsahiig husegchded
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.05 5:06 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.11.04 7:42 pm
Бичлэгүүд: 22
Байршил: Canberra, Australia
australiin bolovsrolin system ni 12 jil bdag bolohoor, international student-s mon ene shalguuriig shaarddag. tgheer daraah hoyor bolomj bna
1. mongold yamar neg ih surguuliin ehnii 2 courseiig togsood tgd IELTS shalgaltiin ogood 6.5 onoo avsan bhad ih surguuliin shuud 1-r course-t orj bolno. tgd 3 jilin dara gehed Bachelor degree-tei bolno. (IELTS-n 6.5 gedeg ni surguuli surguuliasaa oor baij bolno. zarim ni 6-g shaarddag. gehdee 6.5 -g avtsan bhad australiin number one school Australian National University-d cholootei orno.monold ene surguuliin toloologchin gazar bdag gesen. heregtei gevel bi yag haana bdgiig ni asuugaad ogch bolno)
2. ih surguulid 1 jil suraad daraa ni end ireed dor hayaj 8 sariinh hugatsaatai Foundation Studies-d hamragdaj bolno. ene tohioldold IELTS-n 5.5 onoog shaardana. tgd Foundation-aa amjilttai togsoh yum bol yamar negen shalgaltguigeer shuud ih surguulid urgeljluulen surah bolomjtoi.

Master degree-d surah sonirholtoi humuust gevel, helnii medleg ni hurehgui bailaa gehed ELICOS (English Language Intensive Course for Overseas Students) esvel Access program gej hoyor helnii program bdag uund hamragdaj bolno.
bugded ni amjilt shuu


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.05 11:19 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.04.03 12:55 am
Бичлэгүүд: 38
Er ni zuvluhud singad hel surah gej irj baigaa bol unendee mungunii zardal shu ter hel enter surah gesen humuus mongoldoo saihan helnii kurs entertee yavbal deerdee singad chini yag tsever english bish, singlish gesen ayalagtai yaridag, 2 t surguuliin chini bagsh nar gej bugd 100% angli amerik bagsh nar gej baihgui medeej l singa yum chini enetheg, singapore, malaiz irged bagshilna, odoo bol singad alham tutam mongol huntei taaraldhaar bolj baina shd gadaad sursan bish mongoloos yalgaagui bolj baina shu

KAWA gishuun England iin talaar joohon huvaaltsaach surguuliin chini tulbur jild hed ve?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.05 11:35 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.04.04 4:54 pm
Бичлэгүүд: 18
Байршил: bulandaa
Ezen n olj unshih baihaa gej bodood end bichichihey ,
Andiin nohorloliig arav tavan tsaasaar solidogguimaa gej , tuslamaar baigaa bol hend ch unen setgeleesee butsaaj hariu nehelguigeer tuslah,
gevch hunii erh huuhdiig erhluuleh gej holsoo dusluuldaggui yum teglee geed tus neheegui zugeer ach sanaj mendiin zoruutei yavj sur , hunii itgeliig olj avaad nahilttaigaar ashiglah chin busdiig bish hoishdoo chamaig l alna , unen yadrah tsagt chin orovdoh hun oldohgui chinii zang medeh hoino , huniig hairlaj surchaad daraa n hairluul

Olz idesh olon yadagch hun hiigeed
Uuliin modond yavagch araatan hoyoriin
Ahui biy n angid bolovch
Alan idehiin agaar negen bui...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.06 3:45 pm 
Оффлайн
• Guitarist
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.15.05 3:58 pm
Бичлэгүүд: 346
Байршил: zZzetod...
german yavah yumsan

_________________
http://odkots.blogspot.com/


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.06 7:20 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.22.05 9:37 pm
Бичлэгүүд: 125
Байршил: The Streetz Music:---Rap&HipHop--- Passion: Dancing
end 2 kypc-d surch bgaad sates yavj surlaa gej bodhod tend zovhon 3-r kypc-d suraad butsaad mongoldoo togsoh heregtei gej sonsson yum bn, ene unen uu?
mongold tetgeleg olgodog yamar yamar baigullaguud medeh ve?
states-d surah tetgeleg... help

_________________
Dance:Never-ending aspiration


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.28.06 12:59 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.11.04 5:03 pm
Бичлэгүүд: 8
Байршил: 3d rock from the sun
estoi heregtei yum bichsen bnashtee. za zaluusaa bolomjiig bitgii aldaarai. neg yum nemj helhed mongol australd suraltsuuldag baiguullagiin salbar baidag yum bna lee. daanch jiriin negen boloh mani meted oldohgui yum shig bna. yagaad gevel mongold zarlagdhan hovor hunii nudnii aduur meddeg hed n uursdiin tanil talaa yavuulchihdag yum bna lee. bi teriig austariin sitenaas utas hayagiig n avaad yarisan. ih gaihaad za yahav hureed ir uhaanii yum yarij bna lee. tiim baij bolohuu humuusee! ayagui zevuun baigaaz....


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.06 3:30 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.06 2:20 am
Бичлэгүүд: 5
Indiad suraltsah sonirholtoi sonirhoj bga hun bval nad ruu mail bicheerei. [email protected] uneheer suraltsah huseltei hun bval !! .
End udahgui uulzana gej naidjiina hehe .

_________________
co.in


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.06 9:42 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.13.04 5:47 pm
Бичлэгүүд: 11
Байршил: ......................
hervee USA d huviin zardlaar surya gej baigaa bol $6150-iin surguuli bol niih tiim sain surguuli gej bodohgui l baina.tegsenees helee sain beldej,hicheelee sain hiij baigaad scholarship eer yavsan ni hamaagui deer...


Дээд талд
 Постын сэдэв: Japen ornii tyxai........
БичлэгБичигдсэн: 3-р сар.13.06 8:16 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.04.06 11:28 am
Бичлэгүүд: 98
Байршил: Энхийн манаанд
Энэ орны тухай товчхон өгүүлэхэд
Япон улс нь Хоккайдо, Хоншу, Куушу болон 3900 гаруй жижиг арлуудаас бүрддэг. Хойд арлаасаа урд арал хүртлээ 3500 км үргэлжилдэг бөгөөд хамгийн хойд арал болох Хоккайдо-гоос Орос улсын Сахалин 45 км орчим, Куушу арлаас Хойд Солонгос улс 200 км алслагдсан байдаг. Улс төр бизнесийн том төвүүд болох Токио, Ёкохама, Нагоя, Киото, Осака, Кобэ хотууд нь Хоншу аралд байдаг. Нийт талбайн хэмжээ нь 377,737 км кв. буюу Монгол улсаас 6 дахин жижиг газар нутагтай.
Далайгаар хүрээлэгдэн орших энэ улсад галт уул болон байгалийн халуун рашаан их байдаг. Фүжи уул нь япончуудын хувьд билэг тэмдэг болсон галт уул билээ. Газар нутгийн 70 орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн ба 16 хувь нь газар тариаланд ашиглагддаг.
Япон улс нь засаг захиргааны 47 нэгжид хуваагддаг ч Токио, Осака, Киото нь мөн бие даасан нэгж гэж тооцогддог.
126,8 сая хүн амтай энэ улсын 1 км кв. газарт 335 хүн оногддог. Хүн амын нягтрал өндөртэй бөгөөд хүн амынхаа тоогоор дэлхийд 10 дугаарт явдаг. Дөрвөн хүн тутмын 3 нь хотод амьдардаг гэсэн тооцоо бий.
Хэл
Японы ханз үсэг буюу бичиг үсэг нь хятадаас үүсэлтэй ч ярианы хэл нь монголчуудын хувьд сурахад хялбар. Ханз сурахаасаа өмнө юуны түрүүнд Хирагана, Катагана сурах хэрэгтэй. Мөн тоо-ны хувьд, эхэлж сурах хүнд бага зэрэг төвөгтэй байж магадгүй. Гонзгой, бөөрөнхий, хавтгай зэрэг хэлбэрээс нь хамаарч ялгаатай тоолдог. Жишээлбэл: харандаа юмуу лонх тоолох үед "иппон, нихон, санбон", дэвтэр юмуу цаас тоолох үед "ичимай, нимай, санмай" гэх жишээтэй. Бүс нутгаасаа хамаараад "бэн" буюу аялга байдаг ч хоорондоо ойлголцохгүйгээр ялгаатай биш. Бидний орос хэл үздэг байсантай адид англи хэлийг үздэг боловч чадахаасаа чадахгүй хүн нь олон. Монголчууд "автуус, лимнад" гэж хэрэглэдэг байсан шиг япон хэлэнд албан ёсоор орчихсон олон англи үг байдаг. Жишээлбэл: "Ханбаагу" гэдэг нь hamburger, "шаацу" shirt буюу цамц, г.м. Түүнчлэн англи үгийг авч хэрэглэхдээ тухайн үгний жинхэнэ утгаас тэс өөрөөр хэрэглэгддэг үгнүүд ч байдаг.
Японд ирэх
Монголоос шууд нислэг Токио руу бүх улиралд, Осака руу зуны улиралд байдаг. Япон нь дэлхий дээр хамгийн тайван, гэмт хэрэг багатай улс гэж тооцогддог ч сүүлийн жилүүдэд гадаадынханы үйлдэх гэмт хэргийн тоо эрс өссөнтэй холбогдуулаад хил гааль дээрээ маш хатуу байх болсон. 2003 оны 4 сараас эхлээд Монголчууд - Хятад, Пакистан, Филлипин зэрэг орнуудын зэрэглэлд орсон. Өөрөөр хэлбэл энэ улсуудаас орж ирэх иргэдийн хувьд хяналт шалгалт чангарсан гэсэн үг.
Албан ёсоор гэрээгээр ирж сурах гэж байгаа хүнд мэдээж ямар ч асуудал байхгүй
Утсаар ярих
Тосож авах хүн байхгүй тохиолдолд юу ч гэсэн хамгийн хямдхан нь 1000 иений үнэтэй утасны кардыг Information Desk буюу лавлах цэгээс асуун худалдаж авах хэрэгтэй. Япон дотроо залгах үед эхлээд цаад хүн яриад байгаа юм шиг дохио өгөх боловч хэд хэдэн удаагийн тийм дохионы дараа залгагдана. Тиймээс залгаад бага зэрэг хүлээгээрэй.
Орон сууц
Орон сууцны хувьд нилээд төвөгтэй байдаг. Оюутнууд ч оюутны байрандаа өрөө авахын тулд "чуусэн" (chosen) буюу сугалаагаар орно. Японы хуучны байрнууд байх боловч шүршүүр, халуун ус байхгүй болон маш жижигхэн зэрэг асуудлууд байдаг ба "офуро" буюу халуун усны онгоцондоо ус хийгээд түүнийгээ хийгээр халааж байж усанд ордог. Япончуудын амьдардаг энгийн байр олдвол эхлээд толгой мөнгө, дээрээс нь баталгааны мөнгө гэж төлнө. Гарах үедээ байраа цэвэрхэн эдэлж хэрэглэсэн бол баталгааны мөнгөнөөс буцаж ирдэг. Толгой мөнгө ойролцоогоор 100,000-150,000 иен ($1000-$1500) байдаг. Сард хий, цахилгаан, ус дээр нь байрны түрээсийн мөнгө төлнө. Ердийн байр сард 50,000 иен ($500) байдаг. Орчин, чанараасаа шалтгаалаад маш үнэтэй байрнууд ч мэдээж байна. Амьдарч байгаа газрынхаа хотын захиргаа "Шуякушя"-аас гадаадынхан түүнчлэн бага орлогтой хүмүүст зориулсан байр байдаг эсэхийг асуугаад үзэхэд илүүдэхгүй. "Гайкокужинторуша" буюу гадаадынханд зориулсан үнэмлэхгүй бол байр олж чадахгүй л болов уу.

_________________
Д.Давгадоржыг магтан дуулья


Дээд талд
 Постын сэдэв: Amerik ornii tyxai.............
БичлэгБичигдсэн: 3-р сар.13.06 8:33 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.04.06 11:28 am
Бичлэгүүд: 98
Байршил: Энхийн манаанд
Ирэхээр төлөвлөх Визний төрлүүд
Виз Ангилал Зориулалт
A A1 Дипломат
A2 Төрийн төлөөлөгч
A3 А1/А2-ын туслах ажилтан
B B1 Бизнес
B2 Жуулчин
C C1/C2/C3/C4 Дамжин өнгөрөх виз
D D1/D2 Нисэх болон усан онгоцны баг
E E1/Е2 Гэрээт бизнес эрхлэгч, гэр бvл
F F1 Оюутан
F2 Оюутны гэр бvл
G G1/G2 Олон улсын байгууллагын ерөнхий төлөөлөгч
G3 Загийн газрын бус олон улсын байгууллагын төлөөлөгч
G4 Олон улсын байгууллагын ажилтан
G5 G1/G2/G3/G4 - ийн туслах ажилтан
H H1A Мэргэжлийн сувилагч
H1B Мэргэжилтэн
H2A Тvр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан
H2B Бусад тvр хугацааны ажилтан
H3 Мэргэжлийн дадлага
H4 H1/H2/H3-ын дагалдагсад
I I Хэвлэл мэдээллийн төлөөлөгч
J J1 Солилцооны оюутан
J2 J1-ийн дагалдагсад
K K1 АНУ-ын иргэний сvйт хvн
K2 K1-ийн хvvхэд
K3 АНУ-ын иргэний эхнэр/нөхөр
K4 K3-ын хvvхэд
L L1A Компани удирдах төлөөлөгч
L1B Компаний тусгай мэргэжилтэн
L2 L1-ийн дагалдагсад
M M1 Тeхник мэргэжлийн сургуулийн оюутан
M2 M1-ийн дагалдагсад
O O1 Гоц авьяастан
O2 O1-ийн туслах ажилтан
O3 O1/O2-ын дагалдагсад
P P1 Урлаг, спортын баг
P2, Р3 Жvжигчид, урлагынхан
P4 P1/P2/P3-ын гэр бvл
Q Q1 Соёлын солилцооны програмд ороцолцогч
Q2 Ирландын иргэд
Q3 Q2-ын гэр бvл
R R1 Шашны байгуулагын ажилтанд
R2 R1-ийн дагалдагсад
V V1 Байнгын оршин суугчийн гэр бvл
V2 Байнгын оршин суугчийн хvvхэд
V3 V1/V2-ын хvvхэд
Урилга авах аргачлал
Америкийн виз авч л байвал боллоо гэж бодож бас болохгүй. Хүмүүс ихэвчлэн ирсэнийхээ дараа өөр визээр орж ирэх ёстой байснаа сайн ойлгодог. Учир нь визний төрлөөс шалтгаалан америкад social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил нэгэн төрлийн бичиг баримт бас авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар ТА жолооны үнэмлэх авна, байр хөлслөн сууна, машин худалдан авна, утастай болно, ажилд орно, дэлгүүрт хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлнэ, г.м. бусад олон зүйлд хэрэг болно. Хүмүүсийн хэлж байгаагаар энэ нь 2 дахь виз болоод байгаа билээ. Үнэхээр энэ бичиг баримтыг авах нь америкийн иргэдтэй нэг ижил түвшинд амьдрах боломжтой болдог. Террористуудын 9 сарын 11-ний халдлагаас өмнө social security card авахад ямар ч асуудал байгаагүй. Үүнээс хойш америкад зөвхөн хууль ёсны дагуу ажил хийх эрхтэй хүмүүст л олгоно гэсэн заалт гарсан. Энэ ч үндэслэлээр олон ч хүн бичиг баримтаа авч чадахгүй өнөөг хүртэл олигтой ажил хийх ч боломжгүй, олигтой мөнгө хураах ч боломжгүй байна. Тэгвэл энэ бичиг баримтыг авч болох визний төрөлтэй байвал асуудал амархан шийдэгдэнэ. Одоогийн байдлаар голдуу оюутан (F1), гэрээт ажилтан (H1) гэсэн визтэй хүмүүст л олгож байна. B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын визээр хүмүүс их ирж үлддэг. Энэ төрлийн визийг ирсэн хойноо цагаачлалын албанд хүсэлт гаргаж оюутны виз (статус солих хэсэгт үзнэ үү) болгож бас болдог байна. Энэ нь цаг мөнгө их орох асуудал.
Тэгэхээр анхнаасаа урилгаа зөв сонгож ирэх нь хамгаас чухал. Найдвартай урилга гэж их яригддаг. Хаанаас яаж найдвартай урилга олж авах вэ? Албан ёсны дагуу хийгдэж л байвал тэр болгон найдвартай урилга. Урилга олж авахад амархан. Танд интернетэд холбоотой компьютер л байхад хангалттай.
Оюутны урилга авах:
Эхлээд ямар сургуульд, ямар чиглэлээр сурах эсэхээ шийднэ http://dir.yahoo.com/Education/Higher_E ... ed_States/ гэсэн хаяг дээр америк дахь улсын бүртгэлтэй бүх их дээд сургууль, коллежуудийн мэдээлэл байгаа. Сургуулиа сонго. Хэрвээ Та мэргэжлийн ангид сурах хүсэлтэй байгаа бол заавал TOEFL (Test Of English as a Foreign Language) - ийн шалгалтанд тухайн сургуулийн болзлыг хангасан оноо авсан байх ёстой. Бусад тохиолдолд ESL (English As a Second Laguage) буюу хэлний ангийг сонгоно. Дараа нь Admission гэсэн салбарыг нь хайж олоод холбоо барих хэсэг дэхь хаяг руу нь и-мэйл бичихэд (өөрийн сурах хүсэлтэй байгаагаа, апликэйшн явуулахыг хүссэн, хүлээн авах шуудангийн хаягаа, утастайгаа) хангалттай. Ойролцойгоор 2-4 долоо хоногийн дотор апликэйшн ирнэ. Үүнд ямар ч зардал байхгүй. Апликэйшн дээр бөглөх заавар, бүрдүүлэх материалын жагсаалт байгаа. Голдуу 10-н жилийн гэрчилгээний англи хуулбар, хөрөнгийн баталгаа (англи хэл дээр), I-20 (оюутны урилга) - ний үнэ (сургууль болгон тусдаа ханштай, голдуу $100-$250 байдаг. Төлбөр нь хувийн эсвэл албаны чек, олон улсын мөнгөн чек, эсвэл ямар нэгэн гүйлгээний кардаар хийгдэнэ) явуулахыг шаардсан байна. Зохих зүйлсийг буцах хаяг руу нь явуулна. Таны материалыг хүлээн авсаны дараа дахин 2-4 долоо хоногт I-20 буюу урилга ирнэ. Энэ хооронд сургуулитайгаа и-мэйлээр байнга холбоотой байвал сайн.
Бизнесийн болон аялал жуулчлалын урилга авах:
Эхлээд ямар чиглэлээр явахаа тодорхойл. Хэрвээ аялал жуулчлаар явах гэж байгаа бол интернэтээс очих газрынхаа тухай мэдээллийг олж хэвлэж аваахад л хангалттай. Энэ нь Disneyland, Uniүersal Studio ер нь ямар ч зүйлсийн талаар байж болно. Хамгийн гол нь элчинд орохдоо энэ мэдээллүүдээ үзүүлээд очиж аялах хүсэлтэй байгаагаа сайн тайлбарлах нь чухал. Бизнесийн чиглэлийн урилга авахад бас л маш энгийн. Бид Танд дараахи хаягийг санал болгож байна. http://allconferences.com/ энэ хаяг нь хаана ямар хурал зөвлөгөөн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй бөгөөд интернетийн хаяг болгоныг нь багтаасан байгаа. Мэдээж америк руу явах гэж байгаа учраас америкад болох гэж байгаа хурал зөвлөгөөний хаягуудаар ороод бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлсэний дараа Таны и-мэйлийн хаягаар бүртгэлийн болон буцаж холбоо барих мэдээллүүд ирнэ. Шаардлагатай гэвэл дахин захиа бичиж факсаар эсвэл шуудангийн хаягаараа бүртгүүлсэн тань үнэн, хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн захиа хийж явуулахыг хүсэх хэрэгтэй. Захиа 2-4 долоо хоногийн дотор ирнэ.
Бусад урилганы хувьд холбогдох байгууллагатай харилцах хэрэгтэй.
Танд урилга авахад бэрхшээлтэй байгаа бол манай багт хандаж болно
Виз авсаны дараа
Бэлтгэж болох зүйлс

Өөрийн хэрэглэх зүйлсээ сайн базаах хэрэгтэй. Хил дээр бага ачаатай байвал сайн гэсэн буруу ойлголт сүүлийн үед их газар авч байна. Хамгийн гол нь гаалиар гаргахыг хориглосон зүйл авч явахгүй байх хэрэгтэй. Хутга мэс (хумсны хутга ч болохгүй), зэвсэг, хүнсний зүйл их хэмжээгээр, хууль бус бараа бүтээгдэхүүн. Анхаарахад америкад байгаа танидаг хүмүүсийн нэрс, утасны жагсаалтыг авч явах хэрэггүй. Хил дээр шалгасан нөхцөлд нөгөө хүмүүсээ баригдуулах боломжтой. (Ихэнхи монголчууд хараар байгаа)
Ирсэний дараа Бичиг баримт
Ирсэний дараа юуны түрүүнд бичиг баримтуудаа бүрдүүлж авах хэрэгтэй. Урилга авах хэсэгт бичсэнчлэн Social Secuirty Card авах нь хамгаас чухал.
TAX ID
Америкад ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүн болгон улсад татвар төлөх хуультай. Татвар төлөгч бүр татварын кард буюу TAX ID авсан байх хэрэгтэй. Өөр дээрээ 9 оронтой дугаартай энэ кард зөвхөн татвар төлөх нөхцөлд л хэрэг болно. Сүүлийн үед америкийн зарим нэг мужид визний хугацаа нь дуусаагүй гадаадын иргэдэд social security card байхгүй бол TAX ID кардаа пасспорттайгаа үзүүлэн энгийн болон жолооны үнэмлэх авахыг зөвшөөрч байгаа. TAX ID кардыг авахдаа:
- гадаад пасспортын хуулбар
- визний хуулбар
- I-94
- W-2 form
зэргийг тус улсын нотариатаар баталгаажуулан TAX ID Office дээр бүрдүүлж өгсөнөөс хойш 2-4 долоо хоногт шуудангаар ирнэ.
Эхэнд оч »

ID
Иргэний үнэмлэх гэж ойлгоход бараг болно. Энэ нь хаана ч явсан таны биеийн байцаалт болдог. Та ID авсан тохиолдолд биедээ пасспортаа авч явах ямар ч шаардлагагүй. Авахдаа Secretary of State эсвэл DMV (Department of Motor Vehicle) гэсэн байгууллага дээр очин:
- social security card
- гадаад пасспорт
- зохих хураамж ($4-$10-..)
бүрдүүлээд өгөхөд таны зургийг авсанаар 5 минутын дотор олгоно.
Амьжиргааны өртөг
Амьжиргааны өртөг муж мужийн татвараас шалтгаалан янз бүр байдаг. Ерөнхийдээ:
- 1 өрөө байр хөлсөлөхөд: сард $500-$1500
- 1 хүний сарын хүнсний өртөг: $100-$150
Бусад
Green Card

Green card буюу анх эхлэн ногоон өнгөтэй байсан болохоор ногоон кард гэсэн нэр авсан энэ зүйл нь Америкад хууль ёсны дагуу байнгын оршин суух эрхийн үнэмлэх юм. Үүнийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн гэж ойлгож болохгүй. Харин ногоон кардтай бол тодорхой хугацааны дараа иргэн болох хүсэлт тавьж болдог. Америк нь угаасаа цагаачлагчдын эх орон учраас гаднаас жил бүр 50000 - 55000 хүнийг ногоон кардны сугалааны азтанаар тодруулдаг. Мөн түүнчлэн улс орныхоо хөгжилд нэмэр оруулах үүднээс онцгой болон гоц авъяастан, нарийн болон өндөр мэргэжлийн боловсон хүчин дээр нь хөрөнгө оруулагч нарт давуу эрхээр ногоон кард олгодог байна. Бас нэгэн ногоон кардтай болох арга нь Америкийн иргэн хүний ивээл дор багтах явдал юм. Энэ нь гэр бүл болох, хүүхэд үрчлэх зэрэг болно. Ногоон кардыг олгоход тооны хязгаар нь дараахи байдалтай байна.

1. Гэр бүлийн үндэслэл - жилд 480 мянга орчим
2. Хөдөлмөрийн үндэслэл - жилд 140 мянга орчим
3. Бусад үндэслэл (Сугалаа 50-55 мянга, Хүүхэд үрчлэх - тодорхойгүй, Улс төрийн орогнол - тодорхойгүй)
Бидний хувьд жил болгон зохиогддог Diүersity Lottery буюу Ногоон кардны сугалаанд азаа үзэж байхад илүүдэхгүйн мэдээж. DV-2006 сугалаанд 114 монгол хүн ногоон кард хожсоныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Мэдээлэл багийнхан DV-2007 сугалаанд бүртгүүлэх хүсэлтэй гишүүдийнхээ бүртгэлийг 2005 оны 11 сараас эхлэн авч эхэлнэ.
Өнгөрсөн жил манай багаар дамжуулан 5000 орчим хүн энэхүү сугалааг бөглөсөн байна.
Хүүхэд сургуульд оруулах
Америкад хүний тэр дундаа хүүхдийн эрх ашгийг өндөрт тавидаг. Тэгэхээр хүүхэд хууль бусаар оршиж байна уу гэдгийг шалгахаасаа өмнө хүүхдийн эрх ашиг яаж хамгаалагдаж байгааг чухалчилдаг. Хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулахад эхлээд гэрийнхээ ойролцоох сургууль, цэцэрлэгт хандах хэрэгтэй. Сургуулиас тухайн дүүрэг болон хот орчмын боловсролын салбарыг хариуцсан байгууллагыг зааж өгч очиж уулзахыг зөвлөнө. Тэнд очихдоо хүүхдийг батлан даах хүн (эцэг эх эсвэл насанд хүрсэн ойр дотны хүн) цуг очно. Ингээд хүүхдийн бичиг баримт, урьд нь сурч байсан сургуулийн дүнгийн жагсаалт, вакцины бичгийг өгөхийг хүснэ. Дараахи 5 төрлийн урьдчилан сэргийлэх тарилга хийгдсэнийг баталсан эмчийн бичиг байна.

1. DTP/TD (Diphtheria, Tetanus, Pertussis) буюу 3-т вакцин. Төрснөөс 12 нас хүртэл 4 удаа
2. Polio буюу полимелит. 2 сартайгаас 16 нас хүртэл 6 удаа
3. Hepatitics B буюу шарын вакцин. 2 сартайгаас 15 нас хүртэл 4 удаа
4. MMR (Measles, Mumps, Rubella) буюу улаан бурхан, салхин цэцэг. 1 насанд нэг, 4-6 насанд 2 удаа
5. BCG буюу сүрьегийн вакцин. 1-2 нас ба 11-12 насанд 2 удаа
Хэрвээ сургуульд ороход шаардлагатай вакцин хийгдээгүй бол нөхөн хийдэг. Энэ бүгдийн дараа хүүхдээс түвшин тогтоох шалгалт авч тэнцэх анги болон гэртээ нь ойролцоох сургуульд хуваарилахаас гадна хүүхдийг сургууль гэр 2-ын хооронд нь хүргэж өгөх унааны асуудлыг шийдэж өгнө. Энэ байгууллагаас хуваарилсан сургууль дээр очоод анги хариуцсан багштай нь уулзаж хүүхдийн өдрийн хоол идэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхдийг батлан даасан хүн нь орлогын үүсвэргүй бол хүүхэд үнэгүй хоол идэх эрхтэй болдог. Ингээд хүүхэд тань хичээлдээ сууж эхлэнэ.
Виз,статусын төрөл солих
Визний хугацаа хэтэрсэн тохиолдолд виз статусын төрөл солих боломжгүй. Ямар ч төрлийн статусыг өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл Таныг ивээн тэтгэх ямар нэгэн байгууллага өмгөөлөгчөөр дамжуулан цагаачлалын албанд хүсэлт гаргаж сольж өгдөг байна. Жишээ нь сүүлийн үед манайхан B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын шугамаар ирж оюутан болох тохиолдол элбэг болж. Энэ нь ч их ашигтай хувилбар болж байна. Учир нь оюутан болсноор Social security card авахад хялбар, дээр нь бизнес, аялал жуулчлалын статус оюутны статусаар солигдож ирэхэд 6 сар болдог учраас энэ хооронд ажил хийн сургалтынхаа төлбөрийг олдог. Хамгийн сайн зүйл нь хууль ёсоор орших хугацаа сунгагдаж байгаа явдал юм. Ингээд яаж статус солиулахыг сонирхоё. Хил дээр I-94 хуудас дээр дарж өгсөн хугацаагаа дуусахаас өмнө ямар нэгэн сургууль дээр очин статусаа солиулж оюутан болох хүсэлтээ илэрхийл. Сургууль Таныг 10 жилийн гэрчилгээний хуулбар, тухайн сургуулийн сургалтын төлбөрийг төлж чадах хэмжээний банкны баталгааг, визний хугацаа дуусаагүй пасспорттайгаа авчирахыг шаардана. Бүгдийг бүрдүүлж, сургуулийн урилга, цагаачлалын алба, өмгөөлөгчид төлөх төлбөрийн хамт өгсөнөөс 14 хоногийн дараа бичиг баримтыг тань хүлээн авсныг баталсан цагаачлалын албаны захиа ирнэ. Үүнээс 6 сарын дараа Таныг оюутан болсныг баталсан шинэ I-94 хуудас гэрийн тань хаягаар ирж Таны статус өөрчлөгдөн оюутан болно. Зөвхөн энэ тохиолдолд сургууль дээрээ эргэн очиж төлбөрөө төлөн хичээлээ эхэлнэ.

Та хүсвэл манай багт хандаж бизнесийн болон аялал жуулчлалын статусаа оюутны статустай болгож болно.

_________________
Д.Давгадоржыг магтан дуулья


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.17.06 7:44 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.06 12:07 pm
Бичлэгүүд: 203
Байршил: Эх дэлхий
hey zaluusaa. bi ta nart amerikt yaj ochij surax talaar jooxon medeelel ugii. bi xed xonogiin umnu ni medeelel technologiin undesnii parkad bolson taniltsuulga lektsend suulaaldaa. tegsenii daraa bodoxod bidend baga munguur amerik yavj surax buren bolomj bga yum bna lee ldee. Global udirdagch xutulburiin talar ta nar magadgui umnu ni sonsoj bsan bx. Enexuu xutulbur ni bidend iim saixan bolomj olgoj bga yum bna lee. Unexeer olon ch xuuxed zaluuchuudiig gadaadad suraxad ni tusalsan yum bna lee. Ene talaar delgerengui medeelel avax bol ask me.

_________________
off...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.06 12:50 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.24.06 5:55 pm
Бичлэгүүд: 16
Байршил: near than computer
Americ yavhiig sonirhogchdod!!!!!!!Globalaar ene eeljind 100 gaad huuhed yavj bgaa 9sariiinnnegnees dahin 1sard yavah huuhduudiig burtgene husvel tulbur ni 8000$ ooriin hergleenii mungiig hasaad tiimees husvel Gerel toviin gurvan davhart toefliin onootoi ni onoogoo bariad onoogui ni surgaltand ni gyals suugaarai. Burtguulehed 750$ visanii daraa 7250$.......Nadruu bitgii pm bicheed bgaarai

_________________
lotty


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 86 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Bing [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр