Ирэхээр төлөвлөх Визний төрлүүд
Виз Ангилал Зориулалт
A A1 Дипломат
A2 Төрийн төлөөлөгч
A3 А1/А2-ын туслах ажилтан
B B1 Бизнес
B2 Жуулчин
C C1/C2/C3/C4 Дамжин өнгөрөх виз
D D1/D2 Нисэх болон усан онгоцны баг
E E1/Е2 Гэрээт бизнес эрхлэгч, гэр бvл
F F1 Оюутан
F2 Оюутны гэр бvл
G G1/G2 Олон улсын байгууллагын ерөнхий төлөөлөгч
G3 Загийн газрын бус олон улсын байгууллагын төлөөлөгч
G4 Олон улсын байгууллагын ажилтан
G5 G1/G2/G3/G4 - ийн туслах ажилтан
H H1A Мэргэжлийн сувилагч
H1B Мэргэжилтэн
H2A Тvр хугацааны хөдөө аж ахуйн ажилтан
H2B Бусад тvр хугацааны ажилтан
H3 Мэргэжлийн дадлага
H4 H1/H2/H3-ын дагалдагсад
I I Хэвлэл мэдээллийн төлөөлөгч
J J1 Солилцооны оюутан
J2 J1-ийн дагалдагсад
K K1 АНУ-ын иргэний сvйт хvн
K2 K1-ийн хvvхэд
K3 АНУ-ын иргэний эхнэр/нөхөр
K4 K3-ын хvvхэд
L L1A Компани удирдах төлөөлөгч
L1B Компаний тусгай мэргэжилтэн
L2 L1-ийн дагалдагсад
M M1 Тeхник мэргэжлийн сургуулийн оюутан
M2 M1-ийн дагалдагсад
O O1 Гоц авьяастан
O2 O1-ийн туслах ажилтан
O3 O1/O2-ын дагалдагсад
P P1 Урлаг, спортын баг
P2, Р3 Жvжигчид, урлагынхан
P4 P1/P2/P3-ын гэр бvл
Q Q1 Соёлын солилцооны програмд ороцолцогч
Q2 Ирландын иргэд
Q3 Q2-ын гэр бvл
R R1 Шашны байгуулагын ажилтанд
R2 R1-ийн дагалдагсад
V V1 Байнгын оршин суугчийн гэр бvл
V2 Байнгын оршин суугчийн хvvхэд
V3 V1/V2-ын хvvхэд
Урилга авах аргачлал
Америкийн виз авч л байвал боллоо гэж бодож бас болохгүй. Хүмүүс ихэвчлэн ирсэнийхээ дараа өөр визээр орж ирэх ёстой байснаа сайн ойлгодог. Учир нь визний төрлөөс шалтгаалан америкад social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй ижил нэгэн төрлийн бичиг баримт бас авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар ТА жолооны үнэмлэх авна, байр хөлслөн сууна, машин худалдан авна, утастай болно, ажилд орно, дэлгүүрт хүртэл хөнгөлөлттэй үйлчлүүлнэ, г.м. бусад олон зүйлд хэрэг болно. Хүмүүсийн хэлж байгаагаар энэ нь 2 дахь виз болоод байгаа билээ. Үнэхээр энэ бичиг баримтыг авах нь америкийн иргэдтэй нэг ижил түвшинд амьдрах боломжтой болдог. Террористуудын 9 сарын 11-ний халдлагаас өмнө social security card авахад ямар ч асуудал байгаагүй. Үүнээс хойш америкад зөвхөн хууль ёсны дагуу ажил хийх эрхтэй хүмүүст л олгоно гэсэн заалт гарсан. Энэ ч үндэслэлээр олон ч хүн бичиг баримтаа авч чадахгүй өнөөг хүртэл олигтой ажил хийх ч боломжгүй, олигтой мөнгө хураах ч боломжгүй байна. Тэгвэл энэ бичиг баримтыг авч болох визний төрөлтэй байвал асуудал амархан шийдэгдэнэ. Одоогийн байдлаар голдуу оюутан (F1), гэрээт ажилтан (H1) гэсэн визтэй хүмүүст л олгож байна. B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын визээр хүмүүс их ирж үлддэг. Энэ төрлийн визийг ирсэн хойноо цагаачлалын албанд хүсэлт гаргаж оюутны виз (статус солих хэсэгт үзнэ үү) болгож бас болдог байна. Энэ нь цаг мөнгө их орох асуудал.
Тэгэхээр анхнаасаа урилгаа зөв сонгож ирэх нь хамгаас чухал. Найдвартай урилга гэж их яригддаг. Хаанаас яаж найдвартай урилга олж авах вэ? Албан ёсны дагуу хийгдэж л байвал тэр болгон найдвартай урилга. Урилга олж авахад амархан. Танд интернетэд холбоотой компьютер л байхад хангалттай.
Оюутны урилга авах:
Эхлээд ямар сургуульд, ямар чиглэлээр сурах эсэхээ шийднэ
http://dir.yahoo.com/Education/Higher_E ... ed_States/ гэсэн хаяг дээр америк дахь улсын бүртгэлтэй бүх их дээд сургууль, коллежуудийн мэдээлэл байгаа. Сургуулиа сонго. Хэрвээ Та мэргэжлийн ангид сурах хүсэлтэй байгаа бол заавал TOEFL (Test Of English as a Foreign Language) - ийн шалгалтанд тухайн сургуулийн болзлыг хангасан оноо авсан байх ёстой. Бусад тохиолдолд ESL (English As a Second Laguage) буюу хэлний ангийг сонгоно. Дараа нь Admission гэсэн салбарыг нь хайж олоод холбоо барих хэсэг дэхь хаяг руу нь и-мэйл бичихэд (өөрийн сурах хүсэлтэй байгаагаа, апликэйшн явуулахыг хүссэн, хүлээн авах шуудангийн хаягаа, утастайгаа) хангалттай. Ойролцойгоор 2-4 долоо хоногийн дотор апликэйшн ирнэ. Үүнд ямар ч зардал байхгүй. Апликэйшн дээр бөглөх заавар, бүрдүүлэх материалын жагсаалт байгаа. Голдуу 10-н жилийн гэрчилгээний англи хуулбар, хөрөнгийн баталгаа (англи хэл дээр), I-20 (оюутны урилга) - ний үнэ (сургууль болгон тусдаа ханштай, голдуу $100-$250 байдаг. Төлбөр нь хувийн эсвэл албаны чек, олон улсын мөнгөн чек, эсвэл ямар нэгэн гүйлгээний кардаар хийгдэнэ) явуулахыг шаардсан байна. Зохих зүйлсийг буцах хаяг руу нь явуулна. Таны материалыг хүлээн авсаны дараа дахин 2-4 долоо хоногт I-20 буюу урилга ирнэ. Энэ хооронд сургуулитайгаа и-мэйлээр байнга холбоотой байвал сайн.
Бизнесийн болон аялал жуулчлалын урилга авах:
Эхлээд ямар чиглэлээр явахаа тодорхойл. Хэрвээ аялал жуулчлаар явах гэж байгаа бол интернэтээс очих газрынхаа тухай мэдээллийг олж хэвлэж аваахад л хангалттай. Энэ нь Disneyland, Uniүersal Studio ер нь ямар ч зүйлсийн талаар байж болно. Хамгийн гол нь элчинд орохдоо энэ мэдээллүүдээ үзүүлээд очиж аялах хүсэлтэй байгаагаа сайн тайлбарлах нь чухал. Бизнесийн чиглэлийн урилга авахад бас л маш энгийн. Бид Танд дараахи хаягийг санал болгож байна.
http://allconferences.com/ энэ хаяг нь хаана ямар хурал зөвлөгөөн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй бөгөөд интернетийн хаяг болгоныг нь багтаасан байгаа. Мэдээж америк руу явах гэж байгаа учраас америкад болох гэж байгаа хурал зөвлөгөөний хаягуудаар ороод бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлсэний дараа Таны и-мэйлийн хаягаар бүртгэлийн болон буцаж холбоо барих мэдээллүүд ирнэ. Шаардлагатай гэвэл дахин захиа бичиж факсаар эсвэл шуудангийн хаягаараа бүртгүүлсэн тань үнэн, хүрэлцэн ирэхийг урьж байна гэсэн захиа хийж явуулахыг хүсэх хэрэгтэй. Захиа 2-4 долоо хоногийн дотор ирнэ.
Бусад урилганы хувьд холбогдох байгууллагатай харилцах хэрэгтэй.
Танд урилга авахад бэрхшээлтэй байгаа бол манай багт хандаж болно
Виз авсаны дараа
Бэлтгэж болох зүйлс
Өөрийн хэрэглэх зүйлсээ сайн базаах хэрэгтэй. Хил дээр бага ачаатай байвал сайн гэсэн буруу ойлголт сүүлийн үед их газар авч байна. Хамгийн гол нь гаалиар гаргахыг хориглосон зүйл авч явахгүй байх хэрэгтэй. Хутга мэс (хумсны хутга ч болохгүй), зэвсэг, хүнсний зүйл их хэмжээгээр, хууль бус бараа бүтээгдэхүүн. Анхаарахад америкад байгаа танидаг хүмүүсийн нэрс, утасны жагсаалтыг авч явах хэрэггүй. Хил дээр шалгасан нөхцөлд нөгөө хүмүүсээ баригдуулах боломжтой. (Ихэнхи монголчууд хараар байгаа)
Ирсэний дараа Бичиг баримт
Ирсэний дараа юуны түрүүнд бичиг баримтуудаа бүрдүүлж авах хэрэгтэй. Урилга авах хэсэгт бичсэнчлэн Social Secuirty Card авах нь хамгаас чухал.
TAX ID
Америкад ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүн болгон улсад татвар төлөх хуультай. Татвар төлөгч бүр татварын кард буюу TAX ID авсан байх хэрэгтэй. Өөр дээрээ 9 оронтой дугаартай энэ кард зөвхөн татвар төлөх нөхцөлд л хэрэг болно. Сүүлийн үед америкийн зарим нэг мужид визний хугацаа нь дуусаагүй гадаадын иргэдэд social security card байхгүй бол TAX ID кардаа пасспорттайгаа үзүүлэн энгийн болон жолооны үнэмлэх авахыг зөвшөөрч байгаа. TAX ID кардыг авахдаа:
- гадаад пасспортын хуулбар
- визний хуулбар
- I-94
- W-2 form
зэргийг тус улсын нотариатаар баталгаажуулан TAX ID Office дээр бүрдүүлж өгсөнөөс хойш 2-4 долоо хоногт шуудангаар ирнэ.
Эхэнд оч »
ID
Иргэний үнэмлэх гэж ойлгоход бараг болно. Энэ нь хаана ч явсан таны биеийн байцаалт болдог. Та ID авсан тохиолдолд биедээ пасспортаа авч явах ямар ч шаардлагагүй. Авахдаа Secretary of State эсвэл DMV (Department of Motor Vehicle) гэсэн байгууллага дээр очин:
- social security card
- гадаад пасспорт
- зохих хураамж ($4-$10-..)
бүрдүүлээд өгөхөд та
ны зургийг авсанаар 5 минутын дотор олгоно.
Амьжиргааны өртөг
Амьжиргааны өртөг муж мужийн татвараас шалтгаалан янз бүр байдаг. Ерөнхийдээ:
- 1 өрөө байр хөлсөлөхөд: сард $500-$1500
- 1 хүний сарын хүнсний өртөг: $100-$150
Бусад
Green Card
Green card буюу анх эхлэн ногоон өнгөтэй байсан болохоор ногоон кард гэсэн нэр авсан энэ зүйл нь Америкад хууль ёсны дагуу байнгын оршин суух эрхийн үнэмлэх юм. Үүнийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн гэж ойлгож болохгүй. Харин ногоон кардтай бол тодорхой хугацааны дараа иргэн болох хүсэлт тавьж болдог. Америк нь угаасаа цагаачлагчдын эх орон учраас гаднаас жил бүр 50000 - 55000 хүнийг ногоон кардны сугалааны азтанаар тодруулдаг. Мөн түүнчлэн улс орныхоо хөгжилд нэмэр оруулах үүднээс онцгой болон гоц авъяастан, нарийн болон өндөр мэргэжлийн боловсон хүчин дээр нь хөрөнгө оруулагч нарт давуу эрхээр ногоон кард олгодог байна. Бас нэгэн ногоон кардтай болох арга нь Америкийн иргэн хүний ивээл дор багтах явдал юм. Энэ нь гэр бүл болох, хүүхэд үрчлэх зэрэг болно. Ногоон кардыг олгоход тооны хязгаар нь дараахи байдалтай байна.
1. Гэр бүлийн үндэслэл - жилд 480 мянга орчим
2. Хөдөлмөрийн үндэслэл - жилд 140 мянга орчим
3. Бусад үндэслэл (Сугалаа 50-55 мянга, Хүүхэд үрчлэх - тодорхойгүй, Улс төрийн орогнол - тодорхойгүй)
Бидний хувьд жил болгон зохиогддог Diүersity Lottery буюу Ногоон кардны сугалаанд азаа үзэж байхад илүүдэхгүйн мэдээж. DV-2006 сугалаанд 114 монгол хүн ногоон кард хожсоныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.
Мэдээлэл багийнхан DV-2007 сугалаанд бүртгүүлэх хүсэлтэй гишүүдийнхээ бүртгэлийг 2005 оны 11 сараас эхлэн авч эхэлнэ.
Өнгөрсөн жил манай багаар дамжуулан 5000 орчим хүн энэхүү сугалааг бөглөсөн байна.
Хүүхэд сургуульд оруулах
Америкад хүний тэр дундаа хүүхдийн эрх ашгийг өндөрт тавидаг. Тэгэхээр хүүхэд хууль бусаар оршиж байна уу гэдгийг шалгахаасаа өмнө хүүхдийн эрх ашиг яаж хамгаалагдаж байгааг чухалчилдаг. Хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулахад эхлээд гэрийнхээ ойролцоох сургууль, цэцэрлэгт хандах хэрэгтэй. Сургуулиас тухайн дүүрэг болон хот орчмын боловсролын салбарыг хариуцсан байгууллагыг зааж өгч очиж уулзахыг зөвлөнө. Тэнд очихдоо хүүхдийг батлан даах хүн (эцэг эх эсвэл насанд хүрсэн ойр дотны хүн) цуг очно. Ингээд хүүхдийн бичиг баримт, урьд нь сурч байсан сургуулийн дүнгийн жагсаалт, вакцины бичгийг өгөхийг хүснэ. Дараахи 5 төрлийн урьдчилан сэргийлэх тарилга хийгдсэнийг баталсан эмчийн бичиг байна.
1. DTP/TD (Diphtheria, Tetanus, Pertussis) буюу 3-т вакцин. Төрснөөс 12 нас хүртэл 4 удаа
2. Polio буюу полимелит. 2 сартайгаас 16 нас хүртэл 6 удаа
3. Hepatitics B буюу шарын вакцин. 2 сартайгаас 15 нас хүртэл 4 удаа
4. MMR (Measles, Mumps, Rubella) буюу улаан бурхан, салхин цэцэг. 1 насанд нэг, 4-6 насанд 2 удаа
5. BCG буюу сүрьегийн вакцин. 1-2 нас ба 11-12 насанд 2 удаа
Хэрвээ сургуульд ороход шаардлагатай вакцин хийгдээгүй бол нөхөн хийдэг. Энэ бүгдийн дараа хүүхдээс түвшин тогтоох шалгалт авч тэнцэх анги болон гэртээ нь ойролцоох сургуульд хуваарилахаас гадна хүүхдийг сургууль гэр 2-ын хооронд нь хүргэж өгөх унааны асуудлыг шийдэж өгнө. Энэ байгууллагаас хуваарилсан сургууль дээр очоод анги хариуцсан багштай нь уулзаж хүүхдийн өдрийн хоол идэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхдийг батлан даасан хүн нь орлогын үүсвэргүй бол хүүхэд үнэгүй хоол идэх эрхтэй болдог. Ингээд хүүхэд тань хичээлдээ сууж эхлэнэ.
Виз,статусын төрөл солих
Визний хугацаа хэтэрсэн тохиолдолд виз статусын төрөл солих боломжгүй. Ямар ч төрлийн статусыг өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл Таныг ивээн тэтгэх ямар нэгэн байгууллага өмгөөлөгчөөр дамжуулан цагаачлалын албанд хүсэлт гаргаж сольж өгдөг байна. Жишээ нь сүүлийн үед манайхан B1/B2 буюу бизнес, аялал жуулчлалын шугамаар ирж оюутан болох тохиолдол элбэг болж. Энэ нь ч их ашигтай хувилбар болж байна. Учир нь оюутан болсноор Social security card авахад хялбар, дээр нь бизнес, аялал жуулчлалын статус оюутны статусаар солигдож ирэхэд 6 сар болдог учраас энэ хооронд ажил хийн сургалтынхаа төлбөрийг олдог. Хамгийн сайн зүйл нь хууль ёсоор орших хугацаа сунгагдаж байгаа явдал юм. Ингээд яаж статус солиулахыг сонирхоё. Хил дээр I-94 хуудас дээр дарж өгсөн хугацаагаа дуусахаас өмнө ямар нэгэн сургууль дээр очин статусаа солиулж оюутан болох хүсэлтээ илэрхийл. Сургууль Таныг 10 жилийн гэрчилгээний хуулбар, тухайн сургуулийн сургалтын төлбөрийг төлж чадах хэмжээний банкны баталгааг, визний хугацаа дуусаагүй пасспорттайгаа авчирахыг шаардана. Бүгдийг бүрдүүлж, сургуулийн урилга, цагаачлалын алба, өмгөөлөгчид төлөх төлбөрийн хамт өгсөнөөс 14 хоногийн дараа бичиг баримтыг тань хүлээн авсныг баталсан цагаачлалын албаны захиа ирнэ. Үүнээс 6 сарын дараа Таныг оюутан болсныг баталсан шинэ I-94 хуудас гэрийн тань хаягаар ирж Таны статус өөрчлөгдөн оюутан болно. Зөвхөн энэ тохиолдолд сургууль дээрээ эргэн очиж төлбөрөө төлөн хичээлээ эхэлнэ.
Та хүсвэл манай багт хандаж бизнесийн болон аялал жуулчлалын статусаа оюутны статустай болгож болно.