Ишлэл:
Улс төрчдийн шинэ имидж буюу хурдан морины уралдаан
-Хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно-
Морьд эргэв. Жалга жалгын үндсэрхэг үзэлтнүүд машинаа уралдуулав. Хурдан морь, үнэтэй машины хосолмол уралдаан эхэлж байгаа нь энэ. Тэр дунд Ерөнхий сайд М.Энхболдын морь хурдан байгаа гэж жигтэйхэн. Шинэхэн Ерөнхий сайдын морь гал нохой жилийн шинийн гуравны жавар тачигнасан өдрийн хурдан морины уралдаанд тасархай түрүүлэв. Тэр улс төрд одтой, хурдан морины сонголтод нүдтэй байгаа ажээ. Үүнийх нь төлөө түүнд "үзэгчид" талархал илэрхийлэх ёстой бололтой. Энд ард түмнийг үзэгч гэдгээр орлуулав. Зурагтаар хурдан морины уралдаан үзэж, улстөрчдийн өмссөн зүүснийг шинжиж, жипний чансаа ярилцаж суух үүрэг үзэгчдэд cap шинийн үеэр ногдож байлаа. Төрийн төлөө сэтгэл гаргаж чадаагүй улстөрчид морьд эргэхэд самсаа шархирлаа гэх юм. Бас олон сая төгрөгөөр авсан морь минь, хүлэг минь гэж хөөрцөглөнө. Үнэндээ энэ бүх жүжиглэл нь таалагдсангүй. Хурдан морь бол одоо цагийн Монголын улстөрчийн шинэ имиж, сонгогчдоо татах гэсэн монгол ухаан гэж хэн нэгнийх нь PR-ч зөвлөсөн бололтой юм. Гэтэл энэ зөвлөгөөг бусад нь үлгэрлэн дуурайж эхэлжээ.
Улс орны хувь заяаны тухай ярьж суух ёстой улстөрч маань хурдан морины хөл салтааг шинжиж, айраг түрүү булаалдаж цагийг өнгөрөөх болов. Зугаацаж байгаа нь энэ аж. Нэг, хоёр нь уяач байж болох л доо. Гэтэл сүүлийн үед бултаараа уяач болж, хонхор хонхорт морьд уралдуулж байна. Ядаж байхад УИХ-ын гишүүдээс отгон уяачаар нь Ц.Мөнх-Оргил тодорчээ. Түүнийг Харвардын төгсөгч, цагаан гартан, хөдөөний амьдрал мэддэгтүй гэдгийг"ангийнх нь нөхөд" андахгүй. Дээр нь хурдан битгий хэл номхон морины нуруун дээр мордохдоо маруухан гэдгийг нь нотлох хүмүүс олон. Энэ янзаараа бол тун удахгүй эмэгтэй улстөрчид нь айраг түрүү булаапдаж, агтны хурдыг шинжих нь. Улстөрчдийн энэ сонирхлыг даган хурдан морины үнэ, түүнийг адгуулах үнэ суга өсч байгаа гэх. Орлогын мэдүүлгийг нь үзвээс томхон компанийн дундаж ажилтны жилийн орлогоос хэтэрдэггүй тэдгээр улстөрчид хэдэн саяар үнэлэгдэх хурдан морийг үнэ хаялцан авч чадаад хажуугаар нь гэр бүлээ хүний дайтай авч явж байгааг биширмээр.
Ийнхүү хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно. Өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахын тулд тэднийг хор найруулж байгаа тухай мэдээлэл олон байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй эрхмүүд сайдын суудлыг өмчирхөж, санаархлаа биелүүлэхийн тулд гишүүдийг лоббидох хэрэгтэй. Лоббигоо амжилттай дуусгах зорилгоор хурдан морины уралдаан санаачилж, морь бэлэглэж, газар дээр нь айраг түрүүгээ дамжуулдаг болжээ. Нүдэнд үзэгдэх нь л морь болохоос бус цаана нь юу болж байгааг төсөөлөх аргагүй. Гаднаас нь харахад улстөрчид морь уяж, үндэснийхээ наадмаар наадаж байгаа мэт ойлгогдох ч энэ нь энгийн үзэгчдийн санаж байгаа шиг гэнэн цагаан хобби биш бололтой. Ч.Улаан гишүүний морь хурдац байгаадаа гол бус түүнийг тойрок хүрээлэгчид үнэтэй жипээр хөгжөөн" дэмжиж, "морь тань хурдан байна" гэвэл тал засч, ашиг сонирхлоо нэгтгэж байгааг анзаарах хэрэгтэй боллоо. Морины тухай мэдлэггүй уяачдаар хахсан хурдан морины наадам солиорол болж байна. Энэ янзаараа хөдөө сумын Засаг даргыг нэгдүгээр багийнх нь сайн уяач сумандаа ганц хурдан мориороо найрдаг цаг ирэх нь. Цаашлаад нүүдэлчний coёл иргэншлийг шүтэж, малчин зангаа саарал ордонд гээж чадаагүй эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, "Морь тань хурдан. Ажил чинь амгалан байг" гэж ерөөж байдаг ч юм бил үү.
Үнэтэй морины үр дүн байхгүй уралдаанд Монголын улс төр чирэгдэж эхэллээ. Дугуй дугуйгаа олсон хурдан морины наадам цааш хэнийг шилдэг уяачаар тодруулахыг харья. УИХ-ын чуулганы танхимд суугаа Ч.Улаан, Ц.Цэнгэл, Г.Батхүү, Р.Буд, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд гзсэй уяачид хэнээр бүл нэмэх бол. Улстөрчдийн шинэ имиж хэрхэн халдварлахыг харж суухаас. Улс төр ингэж хүмүүсийг нэгтгэдэг аж. Монголоороо, мориороо гоёсон улстөрч сонгогчдод таалагдаж байна.
Ene undur uneer hudaldaj avaad baigaa moridiig henees avdag gej er ni oilgood baigaan bol. Morinii une usluu ch geh shig, usuj l baival er ni sain um bishuu. Ene tsaanaa heden huduunii malchidad l hurungu oruulalt bolj ochno shuudee. Ene baychuul munguu demii balai umand zarj, muriitai togloj baihiinhaa orond mongol undesnii sportiig hugjuuleh tal deer hurungu oruulalt hiij baigaad ni harin bayrlah heregtei um bishuu.
Ene olon aduug ene tendees selgej, gadna dotnoos morid oruulj irj tsus selbeegui bol nutag nugiinh ni heden aduu ni tendee tsus oirtood mongol aduunii chanar ulam l muudah baisiin bishuu? Odoo er ni mongoliin holiin zain uraldaan delhiid tanigdaad ehelleeshdee, enuugeer damjuulaad juulchid, gadna dotnii tom morinii "mangasuud" ni yostoi orj ireh bishuu...Say l gehed yarmagad orchin ueiin morin toiruulgiin tsogtsolbor baiguulah bolood shav mavaa tavitsan shuudee.
Turiin suldendee zalagdsan, mongol morio uls turtei hutgahgui salgaj oilgoh ni er ni zuitei um bishuu? Imij, lobby, gangan huvtsas ch geh shig...Ene olon tomchuuliin ihenh ni maliin zah zuhaas ta bidnees dutuugui l meddeg humuus sh dee (ihenh ni). Undesniihee deel huvtsasiig saihan urluulaad sar shineeree morio uralduulaad baysahad er ni yu ni bolohgui bainaa. Ecsiin etsest mongol chini zah zeeld shiljsen shuudee, eniig sain bodoh heregtei baihaa. Hudal ni unen ni medegdehgui materialaar, ataarhsandaa ch um uu neg iimerhuu um bichdeg setguulchid er ni bolimoor um doo.
Nemj helehed ene zuvhun minii huviin bodol shuu...