#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.17.26 2:50 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 180 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 57 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: � Р. Чойном
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 4:11 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
za humuusee bicheedaigaarai...
chonomiin tuhai tovch:
Рэнчиний Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг <<Бор ухаа>> гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны єдєр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр тєржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг єргємжлєн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дvнтэй тєгссєн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад євчний улмаас цаашид суралцаж чадаагvй байна. Тvvний олж авсан боловсрол мэдлэгийн тvвшин энэ ажгуу.
Гэвч тэрээр єєрийн хичээл зvтгэл, авъяас билгийнхээ хvч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шvлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бvтээдэг, хєгжмийг нотоор тоглож, тvvнийг сурах зєвлємж бичиж, зарим шvлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.


Сүүлийн удаа king 8-р сар.16.04 5:03 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 4:33 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
nairalal shugiig ni bichih gesen chini jaahan zalhuu hurcheene.
za gehdee yamr ch baisan ehluulehgui bol bolohgui shd.
minii sonsoh durtai shuleg.
========== Tsuhrul =========
Aild zochilhod arhi gargadag yosiig
Ali ued yamar chutgur ni gargav aa
Hamgiin sain sanaj yavdag hundee
Hatuu horiig 2 gardan barij
Harsaar baital ayaga ayagaar uulgah
Hachin um shuudee
Eedee ene hun gedeg uu!?
Zarim ni getel ayaga tsaigaar dailuulaad garhiin orond
Zaaval arhi goridon suusaar baidag
Hoolnii shuugee avdar sav ongoilgoh burt
Hoyor nud ni gar dagan guiseer baidag
Yamar ch aild baih baihguin zovlon gej baidag
Yay gehev zarim zochniig arhigui gargadag
Garsan zochin arhi ugsungui gej tedniihiig gashuunaar haraan
Gashuun us shigeee aash gargadag
Getel zarim ail gertee orson buhniig shahaj suudag
Uuhgui gesniig ni uu uu gej albadan
Uran tsetsen ugeer euguudun tunirahdag,
Aidaa ene gegeen tselmeg unuudriin dundah ali etrnii har bairaan zurshil hezee duusna boldoo
Aild orhod arhi gargadag yosiig ali ued yamar burhan ni uasgah um boldoo.

bas minii sonsoh durtai shuel gehdee ner ene ter ushuu tsaashaa baidag eshiig sain medehgui baina....:razz:
Sereglen tsovoo yavhad had chuluu hurtel duulna
Setgel emzegleed irheer gitar hurtel uilna
Ungutei uudtei yavhiin tsagt busdiin ehner ch dagna
Uvduj zovhiin tsagt burhan hurtel zugtaana,
Zugaalj tsengej yavhad
Zuun tumen nuhudtei bailaa
Zuurdiin zovlond oichihod
Zuuh olon nohodtoi bailaa.

...Tsetsnuudiin dund t*n*g yavhad
Tsengel jargal elbeg oldoh um
Tenguudiin dund tsetsen baihad
Ternees iluu zovlon alga daa
Yaj ch bolohgui zalhuu ene orchlond
Yarhaa medsen bol
Yah gej bi ert turuv duu...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 5:38 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
=============== ХYН ТАНАА ===============
Бор зvрхний минь алтан ураг болж
Бодлын хvйгээр холбоотой терех
Надаас хойчийн хvн танаа
Найрагчийн эрхээр хэлэх vг байна.

Амьдрах едрvvд чинь ямар байхыг
Алсаас би зегнеж чадахгvй ч
Эгэл шvлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь vлдэж магадгvй.

Насандаа миний vзээгvй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон єнєєх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.

Гэрэл байваас, сvvдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдог дуулиар
Гэр бvл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагvй тулгарч ч мэднэ.

Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зєгий мэт сархданд хелчеед
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт едер ч ирж мэднэ.

Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хvн гэгдэж явахад
Санаа зvvдэнд ч багтаа нь vгvй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ!

Хойчийн хvн чи тэр бvхэнд
Хотойлгvй бат зогсоорой!
Дайсны довтолгоог енгереєсєн цайз шиг
Дархан баатар, чийрэг байгаарай,

Хоёр байтугай хорин хелтэй байлаа ч,
Хорвоод хvн бvдрэх vе байдаг юм!
Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээ
Холхи ендерт нисэх едер байдаг юм!

Уйлан хайлан хагацах едєр байхад
Уяран баясан учрах едер байдаг юм
Єнчин ганцаараа бvртийх едер байхад
Єнер олуулаа бvжиглэх едер бас бий!

Ойр хавийнхандаа хараалгах едер байхад
Орчлон даяар ерєелгех едер ирдэг юм!
Ор дэрэнд ёолон хэвтэх едер байхад
Олны манлайд дуулан алхах едер бас бий!

Буу тулгуулаад, бор гэрээ нэгжvvлээд
Буруут болон туугдаж гарах едер байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хvргvvлж ирэх едер бий!

Энэ учраас дvv минь, хvv минь чи
Элдэвт бат, ажиршгvй зогсох хэрэгтэй.
Бvдэрвэл босож алдвал онож
Бvрэн тегс ялж явах хэрэгтэй!

Харин, хэний хvv хэн ч, терсен нэг едер байхад
Хариуд нь хэзээ хаа боловч vхэх нэгэн едер зайлшгvй!
Yvний учир, надаас хойших Хvн та
Yр бvтээлтэй, зев жаргаж амьдраарай!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 5:39 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
============== Бvcгvй таньд =============
Бvсгvй та намайг
Бvтэлгуй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггvй.
Би, муу там хийхгvй,
Битгий та цэрвээд бай!

Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгvй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгvй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгvй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр терд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгvй
Яалаа гэж дээ, энэ чинь!

Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж vлдсэн хvн биш
Хvний ёсыг ёслохгvй
Хvйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгvй
Хувийн цэнгэлийн хенжлийг
Хучлага олдохгуй бол, тантай
Хувааж немрехед бэлэн!
Тоостод терсен хvний vр
Тойрохгvй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн
Таалан хvртэх хорвоогийн хишгийг
Та хvлээж авах ёстой
Би ч егех ёстой
Битгий та гайх
Эх болсон байгалиас
Эр, эм хvйстэнд егсєн
Yvрэг энэ байна
Yгvй гэх газаргvй
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай! гэж
Эр хvн намайг
Дуугvй ч гэсэн дуугарч хэв эй гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелvvлэх
Захирамж бий
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггvй сэн бол
Хэрхэн би дурлах вэ
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мерийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хvvхэд гармагц
Засаг тер биднийг
Зад шийтгэх ёстой
Yзэл сурталд таарахгvй гэж
Yлдэн хеех ёстой
Харин тэгтэл, шийтгэдэггvй
Халамжилж тосож авдаг
Олон хvvхэд гаргах тусам
Одонгоор хvртэл шагнадаг.
Насаараа шvлэг бичээд бид
Найрагчийн одон аваагvй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хvvхнvvд тоймгvй

Учир иймээс энэ
Уран шvлгээс ч илvv
Улсад хэрэгтэй ажил юм
Уучлаарай, та

Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж
<<Монголын vрс
Маш олон болтугай!>> гэж

Надаас ємнє хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий!
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелvvлье!


Сүүлийн удаа king 8-р сар.16.04 6:23 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 5:44 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зєв хоёрыг нэгэн дор шийдэхгvй,
Бузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээр ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр тєрдєггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй,
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар,
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд яахав,
Алдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав,
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэд!
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
Єєрєє тамхи татдаг бол єрєєлєєс гал битгий гуй!
Єрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла!
Євєр тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
Єр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш єглєє нь дотроо засахаа бод!
Эхнэрт хэрвээ дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль!гэсний нь зоргоор хvнд юмаа єгєхдєє чи
Ар талд нь бас єєртєє vлдээхээн бод!
Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс тєрєх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
Єєрєє цадах тусмаа єлєн хvнийг єрєвд!
Єлсєх цагтаа харин цатгаланд бvi хонзогно!
Єнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур яв!
Єєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл!
Нэг идэх хоол бол хугас єдрийн хань,
Нэг ємсєх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 5:53 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
============ АЛДАА ============
Амьд насандаа хийсэн
Алдаануудын дотор
Архи амсахаа больсон минь
Аймшигтай алдаа байжээ!
Хегшилдеж явсан машинаас
Хедее ганцаар хаягдсан юм шиг,
Олны цэнгэлээс заазлагдаж
Орь ганцаар хоригдсон юм шиг.
Хешvvн уйтгарт дарагдаад
Хелийн чимээ чагнаж
Тоохоо байсан найз нараа
Тоолон хvлээх хэцvv юм санж.
Хувцастай мал шиг явсан
Хугацаа цагтаа харуусан
Эрvvл саруул ухаанаар
Эргэж еерийгее шигшинхэн
Баяр ёслол болгоноор
Балгасан улсаас зугтанхан
Орох газраа олж ядахад
Орчлон багадаад бэрх юм санж.
Согтуу vзэгдэх найз нехдийн
Солиотой яриаг чагнанхан
Амьсгалын нь муухай vнэрээс
Амаа тагланхан бегчимдеж
Далд оруулахын тvvс болж,
Дахиад бvv vзэгдээсэй гэж
Орон байр сэтгэл хоёр
Ой гутан vлдэх гэж,

Эрvvл ухаантай найзаар дутаж
Элэг цєсний євчин тоочиж
Эсгэлэн ундаанд нэвтэрсэн орчлонг
Элдвээр зvхэн ганцаардах гэж

Архинаас би гарсан байна
Адгуус шиг согтуу бусадтайгаа
Адилхан завхраагvй минь, миний
Алдаа юм санж!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 6:20 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
==============Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь=============
Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь
Шулуухан хэлэхэд, би vзсэн дvv минь
Дэлхий дээр бий юу гэх нь бvv хэл
Дэргэдэх гудманд маань бий гэж хэлнэ.

Авралт бурхан, гэр зуурын тэрлэг емсеж
Аяга дvvрэн, будаатай цай хийж,
Амраг минь, ганц минь гэж энхрийлэн
Аав ээжээс илvv, ивээн соёрхож байсаан.

Ад шулмас, гэр зуурын тэрлэгээ урж,
Аяга шаазангаа хага чулуудан
Аашилж хардаад намайг хеєх vедээ
Аянга цахилгаанаас ч аанагvй гялалзаж байсан.
Шулмас хийгээд бурхан гэдэг чинь
Шулуухан хэлэхэд, нэг хvний хоёр тал билээ


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.16.04 6:58 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
========== NUTSGEN BIEIIG ALDARSHUULAY ==========
Nugel hemeen mayaglaj nudeen taglalguigeer
Nutsgen bieiin goo saihniig bahadya
Shalig zavhai shunag tachaaliig tsaash ni tulhej
Shaldan bieiin tengerled saihniig aldarshuulay
Yanag mini chi huvtsasaan tail
Yalgaa baihgui umduun ch bas tail
Yadam huruun dahi bugjuun ch buu uldee
Yag l urid mini bur musin nutsgel
Alibrehdo Duirer-iin zursan Adam Eva 2 shig ariun huisee yagaan navchaar buu halhalaa!
Raffellogiin biireer amilsan "Amirlangui mod" shig algan deeree nar manduulan huugeen urgu
Uuriin tuya ni nevt Afuraditiin dagina shig
Uzsen harsan buhnii nudiig bulaa
Yargui delgerch, yatga uyangaltal ineed aldan
Yanag mini chi huvtsasaa bushuuhan tail
Yaldamhan horvootoi anh ingej l mendelseen geed
Yag l umnu mini bur musun nutsgel
Gazriin holoos tsangan angan temuulseer
Gan haluun uruulaa nuurend naan mansuurdag
Garhurheer hirtchihmeer tungalag ariuhan
Gan shig tsagaan tseejiig chini bi bahday
Zaluu nasni chadald bagdsan orgil shig
Zaba tiviin tahil bolgon shutmeer
Gangar shaazan ijilduulen humursun um shig
Gangan tovchluurt meemiig chini bi bahday
Buh l zuunaar shagshin duulah nairagchidiin
Bujin harhan nudnees albaar bi dooshilj
Buleen haluun amid eseer tsangaa tailah
Busgui hunii nutsgen bieiig aldarshuulay
Tansag need nelon, kapron, lapsaniig
Taar shuudai esgiinees bi iluutgehgui
Nudend mini teer bolson huvtsas hunariid zailuul
Nutsgen beiig ontsgoilon bi aldarshuulay
Numursun huvtsas nugel daldlana
Nudeeree terend buu huurtan iteg
Nudnii umnu buhnee delgen tuyarah
Nutsgen bie nuglee nuudgui um
Nutsgen bienees nutsgen bie tasarna
Nugeltei um enuund chini haana bainaa
Guilesnii ungut saihan bieiig chini l
Guitsed harhiin huslen nadad bainaa
Usnii tseelend jaraahai bulhah shig
Uyahnaar tuyalzah belhuusiig chini bi bahday
Javartai shunu zurh haluutstal ehnriilj
Javhaalag bieiin esiig hurten hairlah
Huuriin hyalgas shig uyan zuulun
Hun tsagaan huruugii chini bi magtay
Sar hirteh shig suudert ni tuyarah
Saihan tsagaan hatsriig chini bi magtay
Uruul hatsraas shini ulam dooshilj
Uudah horvootoi uchran zolgohnoo
Uilan hailan temuulen garsan
Hamgiin anhnii haalgiig aldarshuulay
Hun buhen ene l haalgaar duu aldan tsuvarch
Huj dehiidee anh udaa mendeldeg
Er bolgon ene l haalgaar duu alduulan zutgej
Em huniig anh horvoogiin yaruu saihand hurgedeg
Hun buhnii mah tsusand shingesen
Hundtei ariun ene haalgiig aldarshuulay
Ert eduugee hediid ch gesen er ni
Er hun er huneesee tusungui
Egel bie ni busgui hunees l tursuniig
Erhgui munhud hucheenguilen hundetgej
Er hunii itgel hairaar ijilden dassan
Emegtei hunii ongon tsogtsosiig aldarshuulay
Ene orchlond uursduu nutsgen iresnee sanaj
Engui saihan nutsen bieiig aldarshuulay
Um bihnees ontsgoilon hairlan shuteh
Ertunstiin eh bolson emegtei huniig aldarshuulay
Numur gazar bulaaldsan zunii goo tsetseg shig
Nugelgui ariuhan nutsgen bieiig uur aldarshuulay.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.04 8:21 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
========ЗАРИМ ЗАРИМДГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ===========
Загатнаагүй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шүлэг бичилгүй горьгүй нь.
Замбараагүйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тедий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтап
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!
еерснийгее тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
ереел бусдыг тэд хэзээ ямагт,
еечилж, муучилж, ховлож амьдрах нь
етег шивхээр хооллогч ет хорхой мэт буюу.
Демгүүр ганган явбал дээрд үзэж, «нударган» гэнэ,
Денгеж хувцастай явбал доорд үзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан менгее еереесее харамлаад еерснее
Ууж чадахгүй явж, уусан хүнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж еерее хаягдсан юм шиг уурлана
Авалгүй, ганц бие явбал, еерее суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй зервел их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал еерее дайрчих гээд хел гар гишгэлнэ.
Менге харуулчихвал гуйж авчхаад эргүүлж егехгүй,
Менгегүй цагтаа уулзаад нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань еерее ямар хүн бэ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! Энэ хорвоод тереед
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас еерийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн беес болж, бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж еерсен шиг нь
Заваан шүлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.18.04 12:48 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
=============БЯЦХАН СУРГААЛ нэг==============
Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа еерее толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мертее
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертенцед элбэг мертее
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
енее vдэш голсон хоол
еглее босоход эрдэнэ болдог.
есехийн цагт хайхраагvй янаг
етлехийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай евел аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хедеед, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггvй,
Адууны сvvл ямаанд хэрэггvй,
Архины лонх шувуунд хэрэггvй,
Алтан бегж сармагчинд хэрэггvй.
Беегийн хэрэгсэл ламд гай,
Бехийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил четгерт дараа,
Буу саадаг чавганцад тевег.
Байгаль болоод хvний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.
Хэн бvхэн, балчир хvvхдийг ехеердевч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хеерхен ч
Уртын замд шене, морьтой загас таарвал ямар вэ?
Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!
Хелийн оймсыг гарт емсгевел ямар вэ?
Хехеений дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хехний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ?
Херсний анжсаар дээл эсгэвзл яах вэ?
Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан еерийн цагтай.
Yлгэрлэвээс, еглее галлах эхнэр
Yд енгерееж босвол хэрэг юун.
Yерхэж явсан нехер, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.
Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тедий.
Yймээний жил, тvмнийг аварсан зэвсэг
Yе нь енгерехед тvvхийн дурсгал тедий.
Учир иймээс, амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зvйн дотор яв!
Бусдыг хэлэхээсээ еерийг урьтаж шинж.
Буруу зевее, ухаант хvнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.04 12:51 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
=======БЯЦХАН СУРГААЛ хоёр=======
Хvн болж терсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв!
Хvнээс хvчтэй амьтан энэ ертенцед vгvйн учир
Хvнээс чи айж, болгоомжилж яв!
Буруу биш, зев сэтгэлтэй явбал чинь
Бурхан бус, хvн, чамайг аварна.
Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь
Буг биш, хvн, чамайг ална!
Цэцэн ч бай, тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит херс юм.
Хэрвээ чи, еерт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний телее цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно!
Алив бvхэн, ганцхан едреер дуусдаггvй.
Аавын хvvтэй ганцхан уулзаад енгердеггvй.
Амьдралын олон давааны чухам ямар оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх!
Зурвасхан тохиолыг, vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно.
Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мер хvний сэтгэлд vлдээвэл
Он жилийн уртад тэр, чиний эсрэг
Ой хевч болтлоон ургасаар явна.
Ярвагар явахдаан хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн едрее тэр ойд орно.
Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана!
Херенге зеер, нэр алдар, албан тушаал
Хегшдийн буян, залуугийн тэнхээ, найз нехед
Аль нь ч гэсэн eнee байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр!
Дайсан нeхeр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас бол
vхэн vхтэл гагцхvv чиний нvvр мeн!
vvний учир, тэр хуудсанд инээмсэглэлээс eeр юу бvv бич!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.04 5:56 pm 
tuhh neeree l aguu bichdeg hun shuu.
============БЯЦХАН СУРГААЛ гурав============

Булаг усны цутгалан сергеж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сеергее ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зев хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу еерийгее еерее тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр тердеггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуупахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
eерее тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
eреел чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла!
eвер тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
eр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш еглеe нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шeне енгеревч ертенцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа егехдее чи
Ар талд нь бас еeрт vлдээхээн бод!
eерийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс тeрех ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
eерее цадах тусмаа елeн хvнийг еревд!
eлсех цагтаа харин цатгаланд бvv хонзогно!
eнгетэй хувцас емсеед тостоос холуур яв!
eерее тостой бол харин енгетеес бvv дeл!
Нэг идэх хоол бол хугас едрийн хань,
Нэг емсех хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.04 9:34 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
===========БЯЦХАН СУРГААЛ==========
Ямар ч юмыг хийж сур,
Ядаж хийснээ хэрэглэж сур!
ечнеен зовж бvтээсэн юм даа гэж
еерее еереесее бvv харамла!

Удаан оролдож бvтээсэн бvхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус!
Арван жил бэлтгэсэн зvйлийг
Агшин тедийд дуусгаж ч болно.

Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг.
Насанд хvртлээ техеерч яваад
Найр хурим ганцхан хийдэг.

Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тедийд буудаад дуусдаг.
Зуун цагаар бvтээсэн чvдэнз
3урах тедийд нvvрс болдог.

Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж еерийгее бvv зовоо!
еерийн зэхсэнийг эзний эрхээр
еерийгее баясган хэрэглэж сур!

Амьдралыг егсен эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.04 9:42 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
==========Толь===========
Гангалж ядсан бvсгvй
Гаравч оровч тольдоно.
Гаслах, цэнгэх завгvй
Босовч, суувч тольдоно.
Ганцхан газар уяатай мэт
Толины емнe эргэлдэнэ,
Гавтай, тушаатай юм шиг
Тонгойж гэдийж зогсоно.
Хvний нvvр харахаасаа
Хvйтэн толь уруу ширтэнэ.
Хевvvд залууст дурлахаасаа
Хvvхэн биедээ дурлана.
еерее еертее дурлаж
енге царайгаа ширтсээр
Харцуул эрчvvлд харин
Хайрлах зай гаргасангvй.
Нэг мэдэхэд он цаг
Нэвсийсэн цас шиг дарж
Торомгор тэр бvсгvйтэн
Толио тэврэн хегшрев.
Хvний оронд ханилсан
Хvйтэн шилтэйгээ цуг
Сэрэглэн бие нь херев,
Сэтгэл санаа нь херев,
Нvvрийг нь тольддог толь
Нvглийг нь тольдож чадсангvй,
Ганганыг хардаг толь
Ганц ч vг хэлсэнгvй...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.04 8:03 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
============АРХИ============
Урт едрийн наранд
Умдаан болохгvй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгvй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нeхeд
Угж мээм шиг шахав.
Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширvvн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бeглeeстэй
Шингэн биетэй четгeр.
Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман vхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах vедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мeнге ч vгvй, нeхед ч vгvй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгvй...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.04 8:07 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
=========ЗАХИДАЛ ========
Захидал гэдэг, баяр баясгалан,
Залуу хvний хайрын сэтгэл,
Заримдаа бас, хэн нэгэн дээр
Задран дэлбэрэх хvнд бембег юм.

Хуудас хуудсаар их захидап дотор
Хумхийн тедий vнэн vггvй ч бий.
Хуруувчин чинээ нууцхан захидалд
Хувьхан заяа багтаад ирэх ч бий!

Эрээлсэн цэцэгтэй дугтуй дотор
Бараалсан аянга зангираад ирэх ч бий,
Инээсэн зурагтай дугтуйн цаана
Ирлэсэн хутга нуугдаад ирэх ч бий.

Yнэртэн шингээсэн анхилуун хуудсанд
емхий санаа багтаад ирэх ч бий,
Yзэмж цэвэрхэн бичгийн мерvvдэд
Yхсэн заль шингээд ирэх ч бий.

Алга дарамхан захидлын дугтуйд
Алах дайсан, аврах нехер,
Амрагийн дунд чулуудсан яс,
Амьдралын замд булсан хавх,

Хахууль амласан бялдуучлалын ембvv,
Халдвар ихтэй сэтгэлийн тэмбvv
Ханилал, хагацал, инээд, нулимс
Хамаг хорвоо бvгд багтдаг байна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.05 2:21 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.16.03 12:25 pm
Бичлэгүүд: 61
Байршил: Жингийн цуваанд...

Энэ Р.Чойномын нэгэн шүлгийнх нь 4 мөр. Их хатуу хэлсэн байгаа биз. Үнэхээр л бардам хүн байждээ.:wd:

Хүний ханийг салгаж явсан
Хүрэл зүрхтэй Чойномд чинь
Хүний хаясаныг аваад суух
Хүүхдийн тоглоом гэж мэдээрэй!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.05 10:58 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
Та миний хайр сэтгэлээс
Татгалзах эрх байна уу
Зүйрлэшгүй энхрийллээс зугтах
Зүрх сэтгэл гэж байдаг уу

Шугуйн мод, модноосоо зугтдаггүй байхад
Шувуу,шувуунаасаа зугтана гэж үү
Хүсэл, хүслээсээ зугтдаггүй байхад
Хүн хүнээсээ зугтана гэж үү

Зугтах хэрэггүй, битгий зугт
Зугтсанаас угтсан нь дээр
Зургийг минь галд хийлээ ч гэсэн
Зургар улаан дөлүүд хайртай гэж дүрэлзэнэ.
Зуун хэсгээр захидлыг минь ураад хаялаа ч гэсэн
Зуу дахин би хайртай гэж гасална.

Хүнд хайраа өгөхөөс илүү
Хүндтэй гавьяа гэж байхгүй
Хар нүдэн минь битгий эргэлз
Хайрыг хайрлах хэрэгтэй юм шүү.

ххх ххх ххх

Зуун зууныг өнгөрөөсөн буурал уул
Зургийн морины дэл шиг сүмбэрлэнэ.
Хагас зууныг наслаагүй би тэгэхэд
Хашин морины сүүл шиг унжиж болох уу даа?

Эрин галавыг элээсэн Хэрлэн мөрөн
Эрэг дүүрэн мэлтийж урссаар байна.
Энэхэн залуу насандаа би тэгэхэд
Эрмэлзэл зорилго үгүй ширгэж болох уу даа?

ххх ххх ххх

Хэрвээ шүлэг минь танд таалагдвал
Хэн нэгэн танилдаа уншиж өгөөрэй
Танил чинь бас таашаавал
Тансаг шүлэг бүтээсэн монгол хүнд баярлаарай.

Надтай уулзах гэж бүү хүсээрэй
Найраг шүлэг шигээ сайхан гэж бүү бодоорой
Байгаль зураач миний дүрийг бүтээхдээ
Баруун гараараа бус, солгойгоороо зурсан юм.

ххх ххх ххх

Шүлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шүрийг бус цусыг дүрсэлсэн юм.
Шүүн тунгаасан үг бүхний минь
Yсэг тутамд миний цус буй!

ххх ххх ххх

Хүсэл мөрөөдөл
ихээрээн гайхуулна.
Хүртэх жаргал
багаараан гайхуулна.
Хүйтэн өвөл
цасаараа гайхуулна.
Хүний хүүхэн
хөмсгөөрөө гайхуулна.
Хожимдсон дурлал
хяслаараа гайхуулна.
Хоорондын хүмүүс
соргогоороо гайхуулна.
Хотын зам
холоороо гайхуулна.
Хоёрхон бие
сэтгэлээрээ гайхуулна.

ххх ххх ххх

Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь үзэхээсээ
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй.

ххх ххх ххх

Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм…

Ажлын бүтээл багадаад л
Арын хаалгуул ихдээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм.

ххх ххх ххх

Хурц мэс арьсыг зүснэ
Хурц үгс сэтгэлийг зүснэ

ххх ххх ххх

Архины нөхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй.
Амьдралын нөхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.

ххх ххх ххх

Жигүүртэй бүхэн шувуу гэвч
Жиргэдэг ч бий, гаагалдагч бий…
Ухаантай бүхэн хүн мөн гэлээ ч
Уйлдаг ч бий, дуулдаг ч бий…

хх ххх ххх

Унтана гэдэг үхэхийн өөдөс
Уйлна гэдэг дуулахын хэлтэрхий….

хх ххх ххх

Хүчтэй ганган явах цагт
Хүн байтугай нохой хүртэл инээнэ.
Ноорч ядуурахын цагт
Нохой байтугай хүн хүртэл урах гэнэ….
хх ххх ххх
Тархи толгойгоо ажиллуулахгүй бол
Таргалж хамаг бие нь сэргэнэ.
Дотор ухаанаа үргэлж тордвол
Долоон зовлого үргэлж турна.

Ядуу ард ихэмсэг сайд хоёр
Яавч нэгэн гэрт багтдаггүй шиг
Хүний бие толгой хоёрын
Хүсэл нь хэзээ ч тохирдоггүй байна!

хх ххх ххх

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар мялаана.
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ.

хх ххх ххх

Дундуур шингэнтэй лонх
Булгилж хэлбэлзэх дуртай
Дутуу эрдэмтэй хүн
Бусдыг дїгнэх дуртай.

хх ххх ххх

Танил маань шинэ малгай өмсөөд
Танихгүй хүн шиг дээгүүр харж явна.
Хуучин муу малгайгаа сольсноос биш
Хуучин муу толгойгоо солиогүй баймаар юм.

хх ххх ххх


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.05 11:00 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.19.02 3:24 pm
Бичлэгүүд: 37
Аягатай цай гашилсныг
Амсаад асгаж болно
Амрагийн сэтгэл гашилсныг
Амар мэдэж болдоггүй

Yүц хоол муудсаныг
Yнэрлээд мэдэж болно
Yзэл санаа нь хувирсныг
Yнэсэвч мэдэж болохгүй

Ёохор хатирах өлмий зүрхэн дээр нижгэнэвч
Ёо гэж үзээгүй, эр хүний зүрх сэн,
Ёроол үгүй хагацал дээр түлхэн түлхэн бөхийлгөвч
гэж л хэлээгүй эл долгүй сэтгэл сэн.

Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шүршилтэнд
Урьдын шархтай зүрх тэсээ гэж үү, шүтээн минь!
Уруул амны нь интоорт шүлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чөлөө гуйдаг юм билүү дээ?

I.
-Хонгорхон сэтгэл хичнээн зөөлөн байваас
Хорвоогийн тоглоом төчнөөн хатуу байдгийг
Үзсэн цэцэн, үзээгүй тэнэг хоёрын
Үүрэх зовлон дүндээ ч дүн юмуу даа.

Учрыг мэдсэн хүн, өөрийгөө захирах гэж
Уураг тархин дотроо битүү зовлон эдэлнэм.
Учир мэдээгүй хүн, өрөөлийн хойноос үхэж
Улаан зүрхээ зүсэж, ужиг зовлон амснам.

II.
Онолын цэц хаялаа гэж та битгий дургүйц
Охин хонгор дүүгээс минь ялгаа юу байх вэ!
Орчлонг чамаас нуугаад би хаана үлдэх вэ
>.

Хатуу хэцүү амьдралд намайг чамтай уулзуулсан нь
Хаа холын ерөөл биш, нас биеийн хяслан биз.
Хар сайхан мэлмийг чинь харахгүй явах минь яав гэж
Халаг дурсан зовох урьд насны минь үйл байх, яая
гэхэв!

III.
Зөрүүд хатуу цагийн минь зөгнөл зүүдэнд оролгүй
Зөв буруу хоёрын минь зөрөг зам дээр учрах гэж
Гурван навчис дор нуугдаж ургасан гүзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо бүсгүйтэн өнгө зүстэй өсөө юү дээ!

,Учиръя гэж учраагүй чиний буруу ч юм уу
Учирснаа мартаж чаддаггүй миний буруу ч юм уу,
Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд
Уруудах өгсөх хоёр ингэж таарах гэж дээ!

IҮ.
> ?гэж
Час улаан торго шиг залуу насан гунихардаг
> ?гэж
Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг.

Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгүй
Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг
Залуу хөгшин хоёрын заагт бэлчих наснаас
Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам.

Ү.
Хажуу дахиа эзлэх гэдэг хаант төрийн ёс юм.
Харснаа авах гэдэг хайр хүслийн жам юм.
Ханагар энэ хорвоод хүний сувдаг сэтгэл.
Ханаж цадсан түүх миний мэдэхэд байхгүй.

Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар
Ужиг хүйтэн шөнүүдэд янз янзаар бодлоо би.
Угаас ер нь эрчүүл түрэмгий зантай хойно доо
Уучилна биз дээ, миний аминч энэхэн яриаг!

ҮI.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
.
ҮII.
Үнэсэхээс эр нь буцахгүй, үнэсүүлэхээс эм нь няцахгүй
Үзэсгэлэнт залуу насаа үрэн таран хийхээс ч сийхгүй
Үхэх төрөхийн завсар дахь үйлт цэнгэлд улайрдаг нь
Үй түмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!

Цаана нь гэтэл миний амь настай холбоотой
Цагдаж зогсоож болохгүй алс хэтийн зорилт байна
Цанхуй цэцэг шиг чиний амьдрал-дурлалтай холбоотой
Цайруулж уучилж боломгүй айл гэрийн зөрөлт байна

ҮIII.
Алиахан бага насны амгай зуузайнд хөтлүүлж
Алтнаас үнэтэй цагаа цэцэрлэгт үрж болохгүй.
Анир чимээгүй дүнсийх ажил бүтээлийн өрөөнд
Амрагжин гоогийн нулимсаар шүлэг бичиж болохгүй.

Хонгор чиний насанд үзэмж тэгширч өсөөд
Хорвоогийн элдэв ёсыг үнэрлээд өнгөрч болохгүй.
Хоол нойроо ч хайрлалгүй бүжиглэж ханахсан гэхээс
Хоёр хөл нь загатнаж орон гэр чинь давчидна аа!

IX.
Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хүртэл тусдаа.
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зүсдэггүй
Алмаасаар шүд бүрж, торгоор бөгж хийдэггүй

Жирийн харахад ялгаагүй ч тавилан гэдэг амаргүй
Жимс самар хоёр нэгэн мөчирт ургадаггүй.
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй.

X.
Дагаж явахаас давж болохгүй миний ёс
Дайрч гарахаас тойрч гарахгүй чиний нас
Арга ч үгүй ингэж ацан шалаанд оржээ
Алтан сайхан хормоо алдаж уулзсан нь хохь нь ээ!

Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа
Гуулин хөгжмийн аясаар найгаж найгалзаж байхуйдаа
Гурван навчис дороо нуугдаж ургасан жимсэнд
Гутал шүргэн өнгөрч харалгүй явсан заяая минь !

XI.
Дурлал хүчтэй байдаг гэж номын цитат хашхирч
Дуугүй ихэмсэг хорвоог духаараа мөргөөд дийлэхгүй.
Савангийн хөөс их ч хүн зодож болдоггүй
Сахлын тонгорог хурц ч гуалин зүсэж дийлдэггүй.

> гэж ажлын лоозон давтаад
Баригдах биегүй заяаг баглаж хүлж барахгүй
Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгүй
Эм тан байлаа ч хоол хийж болдоггүй?

XII.
Орчлонг согтоох үзэмж шүлэг бичихэд нэмэргүй
Орчлонг багтаах ухаан бүжиг хийхэд нэмэргүй
Оноож өгсөн тавиланг зөрүүлж хэрэглэж болдоггүйгээс
Од цэцэг хоёр нэгэн вааранд ургасангүй.

- Тэргүүлэгч цэцэг болоосой! гэж од доошоо тонгойном
- Тэнгэрийн од болоосой! гэж цэцэг дээшээ өндийнөм
Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам
Тэнгэрийнх нь тэнгэртээ, газрынх нь газартаа ? Халаг
гэж!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.05 8:46 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
...Дуулим энэхэн нутагтаа судас бүхнээрээ холбоотойгоос
Дуулж чаддаггүй мөртлөө дуунд нь би дурлаж явдаг юм...

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.05 10:17 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Тал нутгийн зүүд
arvan naimtai Horloogiin
avdran deerh zuland
boroonii bor erveehei
boson suun temuulne
baruun hayaanii oron deer
badamlaj baigaa nas ruu
atgiin chinee zurh
agshin sunan temuulne
zuun taliin oron deer
zuurmeglej baigaa uvgun
buural derstiin hudgiig bulag bolj gej zuudlene
buman zeerd aduug usalj baina gej zuudlene
tom modon tuushaagaa
togoo bolj gej zuudlene
tos daasan airgiig
baylhuulj bian agej zuudlene
sain muug huvaaltssan
samgan buural emgen ni
saaliin huvingaahagalchihaad
sandarch abina gej zuudlene
hajuud ni bas ohinoo
hadamd aldaj zuudlene
hamgiinhaa nandin surgaalia
ohindoo shevnej zuudlene
hajuu taliin gert ni
halzan badrah zuudlene
hagarhaio modon torhoo
shine bolj gej zuudlene
shine bolson torhoo
myanga hurch gej zuudlene
shil shirvej baigaad
mungu bolgoj zuudlene
saahaltiin hot aild
sagsuu namdag zuudlene
sandagdorj guain ehnert
sanaarhaj baina gej zuudlene
ehner ni harin derged ni
ereen daavuu zuudlene
12terleg hiij
avdartaa darj zuudlene
ailiin bor gert
anchin sandag zuudlene
altan shargal unegiig
hariulj yavna gej zuudlene
zeer tarvaga 2-g zereg namnaj zuudlene
zeversen tsahiur buugaa
pulemot(mashin gan) bolj gej zuudlene

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.05 12:52 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.04 12:32 am
Бичлэгүүд: 22
Байршил: Los Angeles CA 90029
vhehees busdiig uzsen ene orchlond
vlger hurtel vnen met sanagdana
aguu zuilsiig buteesen
als gazar odogchid harin
unengiin deed unen n bdag orchlon ym daa.
vhliin tsaana ehehchided zoriulaw...

_________________
unshsand bayrlalaa.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.05 12:43 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am
Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
Ишлэл:
НАТАША

Бургасан дундаас шувууд дэрхийн нисэх тэрхүү агшинд
Бурхан дуудан уулга алдаад
Гар дээрээс минь цочмогхон шүүрдэг
Галзуу шар Наташа минь ээ

Жавартай үдэш аньсагаа цантуулж
Жанжны талбайд ханьсан зугаалсан
Хөөргөн насны минь зуурдын амраг
Хөгжилтэй шар Наташа минь ээ
Ганьхарч согтуурсан галзуу намайг
Галт тэрэгний буудал дээр орхихдоо
“Не за буду” гэж
Нялуун дуугаар юунд гоншигноов
Ижилгүй хөх тэнгэрийн орны
Итгэлийн сайхан уянгын шүлэгч юм, би
Он жилийн уртад
Орос Наташагаар дутсангүй
Гэвч…
Од харвахад дуун алддаг
Онцгой дүрийг чинь ч бас мартсангүй.
Онгод оруулах Есениний найраглалаас
Одоохон ирээч гэж намайг уяртал дуулсан ч
Шар үс, цэнхэр нүдэнд чинь би
Шаналан дурлаж гонсойхгүй байнам
Хар нүдэн халхын охидод
Хайрлагдахын тавилан байсаар атал
Танихгүй Иваны хүргэн болох гэж
Тавилан мөрөөдсөндөө л гагцхүү харамснам
Хөгжилтэй инээд чинь цуурай хадааж
Хөмсөг сормуус чинь өд шиг дэрвэлзэнэ
Нүүрэмгий харцаараа нүгэл далдлаад
Нүцгэн шилбээ хаахна гялалзуулнам
Цээлхэн хаврын цэлмэг тэнгэр шиг
Цэнхэр нүдэн хөөрхөн Наташа минь
Цэцэг дамжих эрвээхэй адил
Цэнгэл хайсаар хаахна явнам, Наташа.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.05 12:46 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am
Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
Ишлэл:
NAMTAR

Ald biyeiin mini namtar gevel
Amidraliin hatuu buhentei
Aimshigtai tulaldaj yavsan
Ard Choinomiin tuuh yum.

Ene biyeiin mini namtar gevel
Ertdej turuulsen horvootoi
Eregchin emegchinee uzeltssen
Renchingiin Choinomiin tuuh yum

Hongor bagiin divaajind
Hotliin huuhed shig baisnaa
Horvoogiin <unen> hemeeh
Horiotoi modnii jimsiig
Aravhan hedteidee tasalj
Amt, uneriig ni tanisnaas
Amidraliin baruun yorool ruu
Ad bolj huugdsun tuuh yum.

Gariin belgui tenej,
Gashuun uneneer hoolloj
Untei jiliin chono shig
Ulsuj yavsan tuuh yum.

Mongol shulgiin atart
Modon anjis shig uzgeer
Mohoshgui shan tataj
Mori mal shig zutgej
Surguuli uzeegui biyeiinhee
Jargal uzeegui hulsiig
Narnaar, sarnaar asgaruulj
Nairagch bolsonii tuuh yum!

Horvoogiin tsuut mergediin
Uhej yavsan zamaar
Horidugaar zuund bi
Uregdsen ch yahav, gehdee
Shuleg meddegguichuudiin shireeg
Shudee elegdtel merj
Noiton huiten shoron ruu
Nohoi shig huugdsun tuuh yum!

Tegevch setgeleer unaagui
Temtsej yavsanii mini tuuh yum!
Yaruu shulgiinhee muruudeer
Yalj yavsanii mini tuuh yum!

Utas shig enehen biyedee
Uul shig zovlon chirevch
Hartsiin huuhdiin gert
Haan shig jargaj yavsan tuuh yum.

Nomin erhinii tsomog (Deejis buteeliin chuulgan ) VI boti 2001 on.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.05 12:48 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am
Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
Ишлэл:
Р. Чойном
Зарим орой

Тарчилж намайг яаж зовж байгааг
Танил бvсгvй минь мэддэг ч болоосой
Тайван сайхан орой, гадаа уулзаад
-Та яагаа вэ? Гэж асуудаг ч болоосой

Хєндлєнгєєс нь чамайг харахад
Хєл чинь газар хvрэхгvй л явах юм
Хєгжилтэй цовоо аашны чинь цаана
Хєндvvр гуниг байдаг ч юм уу, хэн мэдэх вэ?

Бvстэй, бvсгvй хvн, бие биеийнхээ
Бvр нарийныг ямар мэдэх биш
Алаг зvрхнийхээ ёроолыг шавхаж
Аль алиндаа ямар хэлэх биш

Харин би л чамд яримаар байна,
Хайхарч хэрвээ сонсдог бол чинь
Урьд харин, сонсъё гэсэн хvн байхад
Уудалж ярих дурvїй байж билээ...

Одоо би, гэрээ санасан хvvхэд шиг
Орой болохоор гадаа ганцаар зогсох юм.
Бутархай мєнгєє цувуулж гээсэн хvн шиг
Буруу зєвгїй, газар шагайгаад гэлдрэх юм.

Хэн нэгэнд, єр алдчихсан юм шиг
Хэнгэнэтлээ санаа алдах юм.
Хэнтийд биш, цєллєгт байгаа юм шиг
Хэцїїхэн ганцаардаж дээ би чинь

Зураг шvлэг, ном ч хэрэггvй,
Зуун нєхєд байгаад ч хэрэггvй
Хааяа ингэж ганцаардан гиюїрэх
Хачин євчин орчлонд байдаг юм.

Орчлон тэгтэл, адармаа гаргаад
Ойртуулж биднийг дасгахгvй юм.
Орой оройдоо чи бид хоёр
Нэг нь гялалзаж, нэг нь бvvдийж явах юм


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.05 12:50 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 10-р сар.22.04 2:47 am
Бичлэгүүд: 45
Байршил: хамгийн гоё нь би залуу байна!
Ишлэл:
Р. Чойном
"Vхнэм би"

Vхнэм би" гэж надад чи
сvр бадруулан тунахглав.
Vнэндээ надад
юуны хамаа байна?
Vхжээ гээд би
сонгино хэрчсэний дайтай уйлахгїй биз ээ.
Vлджээ гээд би
сонин худалдаж авсны дайтай сонирхохgvй биз ээ.
"Vхнэм би" гэж Хїнд зарлаж явдаг тэнэгийн тэнэг
Vнэндээ алга болбол
Хvн тєрєлхтєнд
Аятай юу даа"


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 180 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 57 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр