#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.28.26 8:01 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.05.19 10:27 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Хасаг болон бусад дундат азийнхан дотор байх тама овогтнууд бол нутгийн индиануудын бослого үймээнийг нухчин дарах зорилгоор Монголоос илгээгдсэн цэргүүдийн удам угсаа аж..
Ишлэл:
Монголын эзэнт гүрний үеийн цэргийн нэгэн төрөл анги.

Их Монгол улсын үед мянгат, зуутын дотроос шилдгийг нь сонгон авч хээрлэн байлдах, хот цайзыг байлдахад хушуучилж, дайн байлдаан дуусвал шинээр эзлэн авсан орон газарт дарангуй болгон суух цэргийг “тамачи” гэдэг байжээ.

“Монголын эртний цэрэг дайны толь”-д “Тама”, “тамачи” гэдэг үгийн талаар хятад, түрэг, монгол гаралтай болох талаар хэд хэдэн зүйлийн саналууд байдаг. Тухайлбал, “тамга зүүсэн цэрэг”, “тама” гэх үгэнд “чи”-г залгаж, ажил төрлийг нэрлэх нэр үг болгосон” гэжээ. Харин эрдэмтэн Ж.Базарсүрэн “эрт цагт монголчууд ан авын орхигдсон, үлдсэн газрыг түргэвчлэн хураан авах, хумихыг тамах гэдэг байж” гээд тамачин гэдэг нь бусад ноёдоос ялган нэрлэсэн нэр хэмээжээ. Таммачи гэх нэр нь Их Монгол улсын үед tamma (či), армян сурвалжид “тэмаич” буюу t'emayč'ik (t'emay+č'ik), перс сурвалжид lashkar-tammā, Юань Ши-д tammachi (tanmachi) гэх зэрэг олон хэлбэрээр сурвалжуудад тэмдэглэгдэж иржээ.

1217 онд Чингис хаан Мухулайг гоо ван өргөмжилж Алтан улсыг байлдуулах үед Жалайр, Урууд, Мангууд, Хонгирад, Ихэрис зэрэг таван “түшээ аймаг”-ийн эл мянгат, зуутын дотроос бие шил сайтай чийрэг сайн эрсийг сонгон авч “тамачи цэрэг” гэж зохион байгуулж байв.

“Монголын нууц товчоон”-д өгүүлснээр, “Өгэдэй хаан, өрнө дахинд дайн талбар дахь Бат, Гүюгийн хэрүүлийг сонсоод хилэгнэж Гүюгийг үл уулзан өгүүлрүүн, “Энэ түрэмгий хэний үгэст долгисч, ах хүмүүнийг ам дүүрэн өгүүльюү? Гагц өндөг үүтүгэй. Мөн ах хүмүүний өвчүүнд дайсархан ажгуу. Алгинч тавьж арван хурууны химулыг инү хууртал уулс мэт балгадад авируулъя. Тамгач талбиж таван хуруудын химулыг ину тамтартал, давтмал хатанги балгадад авируулъя” (МНТ 276) гэж хэлснээс үзвэл уг цэрэг ангийн үүрэг зориулалтыг тодорхой өгүүлсэн хэрэг байв. Мөн Өгэдэй хаан, “зарлиг болруун: Чормахан хорчийг тэнд тамгач сууж…Асуд, Сэсүд, Булар, Мэнкер мен Киев тэргүүтэн балгадын иргэнийг дагуулан элсүүлж, даргачин, тамгачныг тавьж харив. Урьд Жүрчид, Солонгост аялсан Жалайрдай хорчийн гэзэг Есүдэр хорчийг аялуулав.“Тамгач суутугай” хэмээн зарлиг болов” гэдэг. Есүдэр Гаоли улсад мордоод бас тамачи цэргийг захиран тэнд дарангуйгаар суусан билээ. Мөн Орос болон Кипчакийн нутагт 1237-40 онд “daruγačin” болон “tammačin” нарыг суулгасан нь лавтай байна.

Их Монгол улсын үед таммачи цэргийн гол үүрэг нь улсын хил хязгаар нутагт сууж улсын хилийг өргөтгөх, улсын доторхи аюулгүй байдалтай холбогдсон асуудлыг хамаарч зарим тохиолдолд сан хөмрөгийг арвижуулах үйл хэргийг эрхэлж ирсэн байна. Юань улс байгуулагдсаны хойно тамачи цэрэг нь өмнө зүгийн суурин газарт удаан хугацаанд сууж зарим нь тариалан эрхэлдэг болжээ. (Л.Ганбат)
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D0%B0%D0%BC%D0%B0_(%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D1%85%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%BE%D0%B4)

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.05.19 11:04 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг


_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр