#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 2:47 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1 пост ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 10:23 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:

Монголчууд

Зураг

Зураг

Шүүс тавих, чанах ёсон

Хамгийн шимтэй идээ бэлтгэхийг шүүс тавих гэнэ. Манай монголчууд эртнээс эдүгээ болтол хамгийн их хүндтэй зочиндоо шүүс тавидаг зуршилтай.
Бүхэл хонины шүүс: Өвчүү, богино хавирга, гэдэс дотор, шийрээс бусдыг чанаж тавихыг хэлнэ.
Шүүс чанах ёсон: Есөн тамгат том тогоотой хүйтэн усанд (ууцнаас бусад) махаа үеэр нь буюу зарим газар мөчөөр нь салгаж хийгээд давсыг нь тааруулж (зарим газар бас жаахан цагаа нэмэн) зөөлөн галаар чанахдаа байн байн эргүүлж шүүрхийгүй болсон хойно гаргаж таваглаж тэвшлэнэ. Махны амтыг бууруулахгүйн тулд гэдэс дотор толгойг тусгайд нь чанана.
Таваглаж тавих ёс
Болгосон махаа гууль буюу модон таваг тэвшинд дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар өмнө хойно, зүүн баруун талаар нь ялгаж тавиад хоёр хааны хооронд өмнө нь сээрийг сэрвээг нь дотогш харуулан хөндлөн байрлуулж дээр нь ууцаа тавина. Ууцан дээрээ баярын магнай (тоонолжин) эсгэсэн хонины бүхэл толгой (эрүүтэй нь) тавьж ширээний гол дахь хүний өөд толгой талыг хандуулж сүүл талыг биеийн зүг харуулж тавина. Зарим газар зочин олон, мал цөөн гаргасан нөхцөлд таван цул цутгасан гэдэс, хошного зэргийг дагавар тэвшинд өрж доод талын ширээнд тавьдаг. Харин ууцтайгаа хамт гэдэс дотор оруулахыг цээрлэдэг.


http://national.blogmn.net/84015/

Хасагстанууд манай заншил гэчихсээн тууж явна... :haha:

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1 пост ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр