#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.26.26 12:24 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 3 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Мянгуужин
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.16 4:11 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Бичлэгүүд: 1684
Байршил: Холын хоооллл
Намайг бага байхад Дашийн Бямбасүрэн гээд бүдүүн, буриад өвгөнийг томчууд үздэггүй байж билээ. Ямар сайндаа л Мянгуужин хочтой байх вэ дээ. Гэтэл сүүлийн үед хөгжөөд буй медиагийн ачаар мань хүн нэг нэвтрүүлгээр орж С.Баярцогтын 20000 хувьсагчийн талаар ганц яриад л тэтгэврийн хөгшнөөс ардын баатар, агуу их эх оронч болоод хувирчихсан нь саяхан. Тэр торгон агшныг төмөр замаар хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэж монголчуудын үнхэлцгийг хагарлтал айлгаж байсан нэгэн улстөрч тун овжноор ашиглаж юм болгонд л Д.Бямбасүрэнг яриулж, одоогийн улс төрчид, нам эвслийнхэн юу юугүй газар нутгаа зараад туух гэж байгаа юм шигээр ойлголт төрүүлэх гэдэг болов. Хэлсэн үг нь нийтэд хүрнэ ч гэж жигтэйхэн. Ганц үг ганхийнгүүт нь л туйлшрамтгай монголчууд хамхуул мэт хийсцгээх нь харамсалтай. Арга ч үгүй биз, тэр улстөрчийн ард бүхэл бүтэн PR баг ажиллаж байдаг хойно.
Энэ жилийн УИХ-ын сонгуульд дуучин, жуулчин, дархан аварга гээд түмэн янзын хүмүүс нэр дэвшихээ мэдэгдсэний хажуугаар Д.Бямбасүрэнгийн охин бас өрсөлдөхөөр болж эцгийнхээ үйл хэргийг залгамжилж, үргэлжлүүлэх юм гэнэ. Сайн ч, муу ч бүхэл бүтэн ардчилсан улсад төрийн албыг үе дамжин хашна гэсэн ойлголт байдаг юм уу? Ямар хэмжээгүй эрхт хаант засагтай улс байгаа биш дээ. Ер нь бусдад хорлогдсон ахынхаа ч үйл хэргийг үргэлжлүүлнэ, ослоор чадарсан тэрбумтан нөхрийнхөө ч ажил хэргийг залгамжилна гэж өрөвдүүлэх тактикаар УИХ-д орж ирсэн хүмүүс ямар ч хийж бүтээсэн юмгүй бор халзан хонь царайлсан хэрнээ сайд даргын сэтэр зүүж, он жилүүдийг ардаа үддэг түүх бэлээхэн бий.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Дээд талд
 Постын сэдэв: Re: Мянгуужин
БичлэгБичигдсэн: 3-р сар.06.16 5:32 pm 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Бичлэгүүд: 1684
Байршил: Холын хоооллл
"Алт дилерийн" гэх хэрэгт Мянгуужин гуайн оролцоо бий юу?

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Дээд талд
 Постын сэдэв: Re: Мянгуужин
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.16 5:02 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Энэ бол Ардчилал.

Чи яахын?

Урд чинь тавьсан хоёрын нэгийг сонгохоос өөр яахын чи?


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 3 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр