|
Энэ буланд нөхөр Чимэддоржийн тухай мэдээ оруулж байнауу.
1691 онд Долооннуурт болсон Халхыг Манжид нэгтгэх ёслолын үеэр Манжийн Энхамгалан хаан Халхын түшээт хан Чахундоржид ял хэлэлцжээ.
Энэ тухай..." Чахундоржийг урьд зоригоор явж Засагт хан Шар таныг албай хэмээн харъяат яаманд зарлиг буулгаж нөхөж ял хэлэлцүүлбэй. Урьтан хаан хүрэхийн урьд дотоод сайд Сонготыг зарж Чахундоржид үнэнийг барьж гарган айлтгагтун хэмээн ухуулбай. Үүнд хүрч ирээд түүний айлтгасан бичигт түүний бие ер ял хүлээж авсангүй. Түлэд Шар, Дэгдээхэй нарт ял түлхэсний учирт Журганаас Чахундоржийн ханы цолыг эвдсүгэй хэмээн хэлэлцэн айлтгасанд хаан бээр түүний олоныг авч чин үнэн санаагаар дагасныг санаж зарлигаар уучилан хэлтрүүлж мөнхүү Түшээт ханы цолыг агуулуулбай.
Дагалдаагаар буудаллах ордонд дуудан оруулж бараалхуулаад өршөөх зарлиг буулгаж ,тохинуулан ухуулсан бөгөөд түүнд 7 хөвүүн буйг асууж мэдээд зарлигаар цөмийг хэргэм өргөмжилвэй.
Үүнд Чахундоржийн айлтгасан үг:..." Боол маны үхэх шахсан бие,нэр Богд эзний хишигийг олж дахин тэнхэрвэй. Гагцхүү үүнээс ерөнхий энх түвшинээр үүрд жарган цэнгэлдэж ,амараар аж төрөхийг хүсмой. Гүн хүнд хишигийг сүслэж дагаар ирсэн маань хожимдмой хэмээн биеэ зүхэх бөлгөө.
Энхамгалан хаан чуулганы газраас Бээжин дэх ордондоо гэдрэг буцсан тухай 5 сарын шинийн 7 өдрийн байдлыг бичсэн тэмдэглэлд Халхын түшээт хан Чахундорж хаан лугаа салж ядан газарт хэвтэж нусаа гоожуулан, нулмисаа цувуулан шогшин уйлж , эрмэлзэн байн чадахгүй байв"... гэжээ.
Түшээт хан Чахундорж түүний дүү Занабазар нарыг Халхыг Манжид нэгтгэхэд асар их гавъяа байгуулсаны тул Гадаад Монголын Төрийг Засах Яамнаас өргөсөн бичигт ..."12 сарын шинийн 3нд зарлиг гуйж айлтгах нь: Халхын Жавзандамба хутагт , Түшээт хан Чахундорж нар энэ сарын шинийн 4нд мордмой хэмээмой. Байцааваас Хорчины вангууд ирвэл өдөр бүр ширээ ,цай хүргэдэг билээ.Эдүгээ Халхын Түшээт хан нарыг Хорчины ван нарыг угтах хууль ёсоор угтах учираас ирсэний дараа ширээ,цай хүргүүлэх эс хүргүүлэхийн тул зарлиг гуймой хэмээсэнд хаан бээр : Түшээт хан Чахундорж , Жавзандамба хутагт нарт Хорчины ван, гүнгүүдийг угтах ёсоор ширээ , цай хүргүүл бусадад байтугай хэмээн зарлиг буулгажээ"...
Уг зарлиг ёсоор Түшээт хан Чахундорж , Жавзандамба хутагт нарт тутрага нижгээд хин дфу, бал хольсон Муси таван аяга, Давс нижгээд дөү, буурцаг нижгээд хуурцаг, Хар чавга, Туулайн бөөр, Хушга нижгээд дөү, Алмурад, Хаш, Алим 200 ширхэгийг илгээж байх болжээ.
|