Яг Дуво сохорын удам бол биш. Дуво сохорын яг жинхэнэ удам угсаа бол дундат азийнхан дотор байгаа дурмен буюу дөрвөнүүд юм..Манай дөрвөдүүд бол 13 р зууны найман,татаар,ойрд,хонгирад,хиргис,хэрэйд,онгуд ,мэргэд мөн ойн аймгууд хожуу үеийн хасаг хотон чантуу гэх мэтийн улсуудын нийлмэл метис гибридүүд мөн бөлгөө гэж...Дуво сохор гэж донгодож донгосоод байгаа цохдуулах дуратай улс духаа нааш нь өгөөдөх...
Дөрвөд ястан 2011-12-02 17:47:05 Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой. Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) нь Торгуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1789 оноос өртөө харуулын алба үзэх болж, Алтай суман харуулд суух болжээ. Хүн ард нь эртнээс нааш тариа тарих хийгээд малын ажлыг хослуулан эрхэлж иржээ. Судалгаанаас үзвэл Дөрвөдийн дотор дараах овог (яс) олонтаа тохиолдож байна. Үүнд:
Чорос тайж, Ноёд тойд, Гардаг цагаан яс, Хойд, Хошууд, Шарад (Шарайд). Захчууд, Борлууд, Булгадар, Тонорууд, Торгууд, Харнууд, Хархойд, Салабур, Хэрүүд, Хяргас Шарнууд, Бүрүд, Бүгэр, Кэрйд, Хасгууд, Баргад, Шар хаших, Бөөгүүд (Бөхнүүд) Тайчууд, Таргад, Яргай, Гөлөгэд, Шаазган Зоод, Зуутраг, Бага тугтан, Их тугтан зэрэг болно. Үүнээс харахад, эртний Дөрвөн Ойрадын дотор багтаж явсан Барга, Буриадын дотор байдаг шарад (шарайд) цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд болон түрэг угсааны харгис хашах (хасгууд) зэрэг эрт хожуу үүссэн олон янзын яс овог Дөрвөдөд шингэжээ. Дөрвөдийн овгуудаас ноёлох нь болох цагаан яс буюу цорос омгийн ноёдын уг нь бичгийн сурвалж болон аман домгоор дараах болж буй. Дөрвөдийн ноёдын элэр балрын уг нь Бу хан, Олиндай Батаа тайш (Удунхай бида тайш) нараас угшил тай Өөлд Хутха Таюу буюу Махмудын удмын Тогоон тайшийн үр. Эсен ноёны (1418-1455) хүү Бор нагал (Бор Аялху)-ын удмын ноён гурван Цэрэн болдог. Тодруулан хэлбэл, дөрвөдийн ноёдын өвөг Бор нагалын угсааны Далай тайшийн 4-р хүү Омбын 4-р үеийн ая Дөрвөд Далай хан Цэрэн, Далай тайшийн 5-р хүү Дайчин хошуучийн мөн үеийн ая Чин ман Цэрэн уваш буюу Зоригт хан болно. Дөрвөд ястны овгийн нэрээс зарим нь яс удмын нэр болох авч дөрвөд хошуудын доторх сумдын нэр нь зарим үед тохиолдолд яс овгийн нэртэй давхцан, сүүлийн үед аль нь овгийн, ямар нь засаг захиргааны нэр гэдэг нь ялгахад төвөгтэй болжээ. Настангуудын яриагаар өмнө дурдсан нэрсийг их төлөв ясны нэр гэх боловч түүнд бас сумдын нэрс оролцжээ. Жишээлбэл: Дөрвөд Далай ханы хошуунд Бүчлэн, хүрээний захын шаазган, Дураал, Төлгөд-Ка нар, Жиснэр, Шавь нар, Таргад, Цоохор, Орцос, Шавгад, Борогчид зэрэг 12 сум багтаж байсан гэж ба Зоригт ханы хошуунд Зуутраг, Таргад, Их тугтан, Бага тугтан, Чээжиг, Шар хашига, Замба, Яргаа, Хайдаа (Болзон) Хондоо, Хотон отог, Жисээн суман зэрэг 12 сум байсан ажээ. Харин эдгээрийг нарийвчлан судлах нь чухал болно. Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна.
2010 оны хүн амын тооллогоор 72403 хүн бүртгэгджээ. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд сум, Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд ард түмэн суудаг. Мөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Тариалан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баяд, сартуул, хотон, хасаг нартай хамт аж төрөхөөс гадна социализмын үед хэрэгжүүлсэн атар газар эзэмших, аж үйлдвэр, сургууль соёлын нөлөөгөөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тархан суурьшжээ.
Монголчуудын дээд өвөг болох Дува сохор ноёны дөрвөн хүү Доной, Догшин, Эрх, Эмнэг нар эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авга ахаа гэж үзэхгүйгээр албатаа аван салж нүүн Дөрвөд овогтон болсон бөгөөд монголчууд цэргийн жагсаалд дөрвөлдөг байснаас үүдэн дөрвөд нэр үүссэн хэмээн домоглох нь ч бий. Добу мэргэний удам бол Чингис хаан бөгөөд дөрвөд боржигон хоёр бол маргаангүй Монгол угсаатнууд юм. Х зууны үед тэдгээр 4 хөвгүүний албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, XII зууны үед Халхгол, Байгаль нуур хавиар нутаглаж, 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтан төвийн болон баруун жигүүрийн түмэнд захирагджээ. XYI зууны эхэн үеэс Ойрадын гол дөрвөн аймгийн тоонд орж Алтай уулын хавиар нутаглаж, дотроо их бага дөрвөд, баруун зүүн дөрвөд хэмээн хуваагджээ.
XYII зуунд Дөрвөн Ойрадын дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлаган доор Хөх нуур руу нүүн одсоныг эдүгээ “сог Монгол” буюу Хөх нуурын Дээд монголчууд гэдэг. Харин их, бага дөрвөдүүд нь Далай тайшийн удирдлага доор баруун зүг нүүдэллэн баруун Сибирь, Или, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очин нутаглахдаа Халимаг монголчууд нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. Үлдсэн дөрвөдүүд нь Увс нуур, Хархираа уул, Хар-Ус нуурын хавьд нутаглан суужээ. Эдүгээ Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдардаг. Харин одоо ч хятадын Хар мөрөн мужийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд XI зуунд Енисей мөрнөөс Халх гол, Байгал нуур руу ирсэн дөрвөдүүд хожим баруун тийш нүүдэллэх үед тасран үлдсэн дөрвөдүүд хэмээн үздэг.
1753 онд Монгод үлдсэн 2000 гаруй дөрвөдийн дотроос Цэрэн тэргүүтэй ноёд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул тэдэнд тусгай газар заан нутаглуулан Дөрвөд далай ханы аймаг болгож, дараа нь 3 хошуу болгон Сайн заяатын чуулганд багтаан захируулжээ.
Дөрвөд хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөдүүд цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ “дэвэл”, өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг.
Дөрвөдүүд малгайг “махлай” гэх бөгөөд орой нь дөрвөлжин байдаг. Дөрвөн Ойрадын нэг байсан тул түүнийгээ дурсан дөрвөн өнцөгт орой бүхий малгай хэрэглэх болсон гэх ажээ. Зундаа эрчүүд нь эсгий цагаан тоорцог өмсдөг бол эмэгтэйчүүд нь хөх торгон гадартай дөрөв эсвэл зургаан талт тоорцог өмсөнө. Орой дээрээ улаан цацагтай байх агаад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн гоёл болно. Өвлийн цагт бүх насны хүмүүс өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх 4 янзын гутал хэрэглэж иржээ.
Алдартнууд
Монгол улсад амьдарч буй дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Р.Пүрвээ, Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан, партизан Т.Хөх (Баян-Өлгий, Ногооннуур), Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв, Ү.Янжив, МУ-ын гавьяат цолтон Х.Лэгрэв (Баян-Өлгий, Ногооннуур), М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан, Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг, Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн,Г.Мягмаржав, Б.Балган, П.Батаа,Байгалмаа,Б.Равсал(Ховд,Дөргөн),Ц.Түвшинтөгс (Ховд,Дөргөн), социализмын үеийн төрийн сайд Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал Ц.Нансалжав, Б.Дэжид, Р.Гүнсэн, М.Хүрлээ, төрийн шагналт Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, Б.Балган, Ц.Дорж, акедамич Х.Цэрэв, шинжлэх ухааны доктор Д.Лхагваа (Баян-Өлгий, Ногооннуур) З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, эрдэмтэн С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь, Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн,Э.Жанцан (Ховд, Дөргөн), Г.Нямдаваа(Ховдын засаг дарга), зохиолч Н.Батбаяр, А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, П.Бүрэнтөгс, улсын заан С.Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу,Л.Бандихүү(Ховд,Дөргөн), Нямжав, Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, дуучин МУГЖ С.Жавхлан, СТА Оюунбилэг, Нисванис хамтлагийн Л.Энх-Амгалан, СТА Бямбажаргал, СТА Бямбажав зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ. - See more at:
http://uvsnutag.mn/index.php?view=uvspe ... FPR25.dpuf