#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 7:35 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.14.14 12:37 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.07.09 9:21 am
Бичлэгүүд: 14
Aмерикт Их Хямралын болон Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа Нью Иорк хотод орон сууцны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсний улмаас байрны түрээсний үнэ маш ихээр өсчээ.Энэхүү түрээсийн өндөр өсөлтийг тогтоон барьж түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрчид түрээсийн үнийг хязгаарласан хууль баталсан байна.Гэвч харамсалтай нь эрх баригчид түрээслэгчид буюу байрны эздийг түрээсийнх нь орлого буурвал үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс мөнгөө дайжуулаад өөр илүү ашигтай юманд хөрөнгө оруулна гэдгийг тооцоолоогүй байна.Ингээд шинээр барилгууд баригдах нь ховордож хөлслүүлж байгаа байрнууддаа эздүүд нь засвар хийхдээ хойрго болсноор түрээсний байрнууд хүн амьдрахад бэрх навсархай оромжнууд болж хувирчээ.

Энэ байдлыг засахын тулд эрх мэдэлтнүүд дахин арга сэдэж байрны түрээсийн чанарын стандарт гэгчийг түрээслэгчдэд тулгажээ.Энэ нь зарим нэгэн түрээслэгчид тус болсон боловч байдлыг шал дордуулсан арга хэмжээ болсон байна.Учир нь байрны эзэд бага үнээр түрээслүүлээд байраа засаж сэлбэх нь тэдний хувьд алдагдалтай байв.Харин түрээслэгчдэд засгаас заасан үнээр байраа түрээслүүлэх капиталистууд ховордож эцсийн дүндээ бүх талууд хохирчээ.Ингээд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон эрх баригчид арга нь барагдаж хашраад шинээр баригдаж байгаа орон сууц, барилгуудын түрээсийн үнийг зохицуулахгүй зөвхөн өсөлтөнд нь хяналт тавихаар шийдвэрлэжээ.


Гэхдээ олон хуучин барилгуудын түрээсийн зохицуулалтыг хэвээр үлдээсэн юм.Үүний ачаар байшингийн эзэд биш мөртлөө давхар түрээслүүлэх маягаар ёстой жинхнээсээ юу ч хийхгүй зүгээр сууж байгаад мөнгө олдог түрээслэгчид бий болсон бөгөөд хоёр өвгөний сонин дээр гарсан доорх жишээ тод харуулна.

Нью Иорк хотын Манхаттан дүүрэгт одоогийн байдлаар 1 унтлагын өрөөтөй байрны сарын түрээсийн хамгийн хямд үнэ 2000$ байна.Харин SoHo -гийн оршин суугч Thomas Lombardi ердөө л 55$ -ын түрээс сардаа төлдөг аж.Энэ мөнгөөр байрны чөлөөт зах зээлд хос гутал тавих зайг л түрээсэлж болох бөгөөд эсвэл гайгүй шиг ресторанд нэг стэйк авч идэх юмуу үгүй бол сарын турш өдөрт нэг аяга кофе л авч болох юм.Thomas Lombardi Spring Street дэх түрээснийхээ байранд хүүхэд ахуй наснаасаа амьдарч байгаа бөгөөд түүний эцэг эх нь өнгөрсөн зууны 40-өөд онд АНУ-д Италаас цагаачилж ирээд Манхаттанд суурьшжээ. Өдгөө түүний төлдөг сарын түрээс яг 55,01$ ба хорин жилийн турш энэ хэвээрээ байгаа аж.
Гэхдээ Lombardi бол 15 айл оршин суудаг байшиндаа ганцаараа инээд хүрмээр бага түрээс төлдөг оршин суугч биш бөгөөд түүний хөрш 87 настай Tom Combs өвгөн 1967 оноос хойш амьдарч байгаа нэг унтлагын өрөөтөй байрныхаа түрээсэнд 71.23 $ төлдөг байна.
Чөлөөт зах зээл дээр дээрх хоёр өвгөний амьдарч байгаа байрыг түрээслүүлээд багаар бодоход 7000$ олж болох ба байрны эзэн тэр хоёрыг бушуухан чадраасай гэж бодож байж магадгүй юм.

Гэвч Combs өвгөний бие тэнхээ тун сайн бөгөөд тэрээр ярихдаа "Энэ байрнаасаа бурхны оронд очих байх гэж найдаж байна.Гэхдээ тийшээ яарахгүй байгаа.Удахгүй Непаль улсаас гаралтай 44 настай найз залуутайгаа хуримаа хийх төлөвлөгөөтөй байна.Найз маань улс төрийн шалтгаанаар АНУ-д суурьших санаатай байгаа" гэжээ.Хэрэв тэр найз залуутайгаа хуримаа батлуулаад тэр нь хуримаа хийснээс хойш түүнтэй түрээсийнх нь байранд цуг амьдрах юм бол мань эрийг чадарсан хойно байрны түрээслэлийг зохицуулах хуулийн дагуу байрандаа 71.23$ түрээс төлөөд цаашид амьдарч болох эрхийг өвлөж авах эрхтэй болно.

Thomas Lombardi өвгөний хувьд бас байдал төстөй бөгөөд түүний залуу эхнэр нөхрийгөө бурхны оронд очвол мөн адил сардаа 55$-ын төлөөд амьдрах эрхтэй юм.

Нью Иорк хотод нийт орон сууцны барилгын 1.8% буюу 38374 байранд түрээслэлийг зохицуулах хуучин хууль үйлчилдэг .Тэдгээр байрыг түрээслэгчид дунджаар 800$ сардаа төлдөг байна.Энэ төрлийн зохицуулалтанд хамрагдах хүмүүс нь 1971 оны 7 сарын нэгнээс өмнө оршин суусан байх ёстой ба байр хэрэв түрээслүүлэгчид мужийн захиргаанд зохих өргөдөл өгсөн бол түрээсийг жилд 7.5 % -иар мужийн захиргааны хоёр жилд нэг удаа тогтоодог дээд хэмжээнд хүртэл өсгөж болох ажээ.Үүнээс гадна нийт орон сууцны байшингийн 45.4 % -д түрээсийн үнийн өсөлтийг тогтворжуулах зохицуулалт үйлчилдэг ба энэ ангилалд багтсан түрээслэгчид дунджаар 1050$ сардаа төлдөг тэдний түрээсийг жилийн 3.75%-иар өндөрсгөж болно. Эдгээр түрээслэгчид голцуу байраа хууль бусаар бусдад давхар түрээсэлдэг болно.Тэднийг хянахад маш хэцүү бараг боломжгүй.

Combs , Lombardi хоёрын түрээс хуучин хуулиар зохицуулагдах ба тэдний байшингийн хуучин эзэн мужийн захиргаанд нэг ч удаа өргөдөл өгж түрээсийг нь нэмэгдүүлээгүй байж байгаад байшингаа зарсан байна.Ингээд Spring Street дэх байшингийн одоогийн шинэ эзэн хоёр өвгөн түрээслэгчидээс болоод ашиггүй ажиллаж байгаа ажээ.15 байрныхаа хоёрыг нь насан туршдаа бусдад үнэгүй шахуу түрээслээд дээрээс нь засаж сэлбэж байх үүрэгтэй тул байшингийн эзэн сэтгэл хангалуун байхгүй нь лавтай.Ер нь байшингийн эзэд Манхаттан дүүрэгт нэг унтлагын өрөөтөй байрыг 1000$-оос доош хөлслүүлвэл үл хөдлөх хөрөнгийн татвар, цахилгаан, дулаан , засвар зэрэг элдэв зардлыг төлдөг учир алдагдалд ордог байна.

Монголын нэгэн хууль тогтоогчын амнаас гарч байгаа " Түрээс бол хөдөлмөр биш. Зүгээр шахуу суугаад бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болно" гэдэг өгүүлбэр бол хамгийн зөөлнөөр тодорхойлоход эдийн засгийн наад захын мэдлэггүйгээ харуулж байгаа хэрэг бөгөөд цаашилбал эдийн засагийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл юм.Урд нь явж байсан нүхэнд унахаар ард нь явж байсан хүн сохор л биш бол дууриаж нүхэнд ойчдоггүйтэй адил бусдын алдсан бэлээхэн жишээ байхад тэдний алдааг давтах шаардлаггүй юм.Манай хууль тогтоогчид бусдын алдаанаас суралцана гэж найднам.

http://kwantun.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.14 12:43 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Бичлэгүүд: 327
Байршил: uyxan zambu tiviin naran dor
ter tureesluuleed baigaa bair n tengerees buugaad irexgui ter bairiig chin avaad tureeseldeg ym avaxiin tuld mash ix xodolmor orno ordog.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.14 1:32 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am
Бичлэгүүд: 2006
Tegeed??

_________________
She suits Harvey


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.14 2:21 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Бичлэгүүд: 327
Байршил: uyxan zambu tiviin naran dor
ooriinxoo capitaliig zax zeeld ergelduulex n nugel bish ugaasaa bux l xun ix baga xurunguu ergelduuldeg yagaad tureesluulegchidruu onilood bga ym ene setguulch


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.14 2:42 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm
Бичлэгүүд: 77
Ишлэл:
ooriinxoo capitaliig zax zeeld ergelduulex n nugel bish ugaasaa bux l xun ix baga xurunguu ergelduuldeg yagaad tureesluulegchidruu onilood bga ym ene setguulch
Энэ засаг төр удахгүй өөрчлөгдөнө. Тэр үед зүгээр суугаад хүний хөлс цусыг сорогч эрлийз хурлийз луухаанууд та нар ч зайлна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.14 4:41 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm
Бичлэгүүд: 77
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
ooriinxoo capitaliig zax zeeld ergelduulex n nugel bish ugaasaa bux l xun ix baga xurunguu ergelduuldeg yagaad tureesluulegchidruu onilood bga ym ene setguulch
Энэ засаг төр удахгүй өөрчлөгдөнө. Тэр үед зүгээр суугаад хүний хөлс цусыг сорогч эрлийз хурлийз луухаанууд та нар ч зайлна.
Huvisgal hh gj bgamu?

Yg ardiin huvisgalyn uyiin kinon deer gardag shig yum yrij bh chine ee~!
Za muu erguu alia salbadai batsaan chi bol uuchlaarai~~ shuu, zugeer l dut


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.14 12:00 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm
Бичлэгүүд: 77
Ишлэл:
Ишлэл:
Za muu erguu alia salbadai batsaan chi bol uuchlaarai~~ shuu, zugeer l dut
Golog chi dutna bgaa~!
Hodolmorooroo yum buteej chadahgui busdiin hiisen buteesend ataarhaj, shulsee goojuulj yvdag humuusyg huny yrtuntsiin ILUUDEL gedeg yum!
Yasan olon yum hutsdag nohoi ve, m*dr*l muutai alialagch erguu dagz zugeer l zail


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.14 4:35 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.14 2:08 pm
Бичлэгүүд: 77
Ишлэл:
archaagui amitan1
null buhimdal, nill ataarhal

naad setgel sanaagaa joohon zasch, eruuleer setgemeer yumdaa.
Cham shig "eruul"eer uu? Bitgii ineed hurge alialagch aa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.24.14 11:18 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Бичлэгүүд: 327
Байршил: uyxan zambu tiviin naran dor
aldax ymgui nutsgen porelatary xaxa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.14 10:38 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.07.09 9:21 am
Бичлэгүүд: 14
Маркс биет капиталыг өөрөөр машин техник , байшин савыг хуримтлагдсан хөдөлмөр гэж тодорхойлсон байдаг юм билээ.Тэгхлээр хуримтлагдсан хөдөлмөрөө түрээслүүлж байгаа хүн зүгээр сууж байгаад бусдыг мөлжиж байгаа биш болж таарч бгааздээ!? ЛОЛ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.11.14 4:18 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
марксын капиталыг уншаагүй хүмүүс монголд их шүү дээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 11 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр