Сайн байцгаана уу залуусаа. Сүрьеэ өвчий талаар мэдэж байгаа болон хэрхэн үр дүнтэй, хурдан эдгээх мөн хамгийн гол нь урьдчилан сэргийлэх гэх мэт бүхий л мэдээллийн талаар энд сэтгэгдлээ хуваалцацгаая. Миний хувьд энэ Сэдэвийг нээх болсон шалтгаан гэвэл манай аав одоо 60 гаран настай уушгины асуудалтай сүүлийн хэдэн жилийг үзэж байна. Саяхнаас дахин нэг уушги нь устсан байна гэсэн.

Сэдэвийн гол зорилго бол мэдээж хэрхэн хурдан Эрүүл болох.
Интернэт болон эмнэлэгүүдээр хангалттай л мэдээлэл байх шиг байна гэхдээ үүнээс илүүтэйгээр хувь хүний амьдарлын нөхцөл байдал дээр суурилсан хувийн туршлага мэдээлэл илүү хэрэгтэй байх гэж бодлоо. Тийм болохоор танд болон таны таньж мэддэг ойр дотны хүнд тань энэ асуудал, энэ өвчин тохиолдож байсан бол та үнэтэй зөвлөгөө, санал сэтгэгдэлээ харамгүй хайрлаж бусаддаа БУЯН болцгооё залуусаа
