Яг одоо дөрвөн хананы дунд, дөрвөлжин дэлгэц ширтээд сууж буй та бол эцэг эхийнхээ бүхий л шинж чанар, зүс төрх дотроос
Random-аар бүтсэн дүр юм шүүдээ. Дэлхий бол асар том
Open World ертөнц юм. Харин бидний амьдарч буй энэ амьдрал бол
MMORPG билээ. Харин камерын байршлын хувьд, тэгэлгүй яахав
First Person гэхдээ
Shooter биш хэх. Бидэнд алхам тутамд сонголт гарч ирж байдаг, зарим сонголтыг дахин хийх боломжгүй бөгөөд эдгээр сонголтуудаас минь шалтгаалаад тоглоомыг төгсгөх бидний төгсгөл дагаад өөрчлөгдөж байдаг. Тоглоомын дүрмийг зөрчиж
cheat, hack хэрэглэх боломжтой, хэрэв администратор эсвэл операторуудад баригдаж орхивол бид
BAN-дуулах болно. Тоглоомын дүрмийг хэн сайн мөрдөж, үнэн шударгаар өрсөлдсөн нь ялалтанд илүү ойртдог. Манай серверт
Item Drop систем гэж бий. Тэр бол бидний хувьд аз завшаан, боломж мөн сонголт байдаг. Мэдээж хэрэг
Quest байхгүй бол тоглоом хэрхэн сонирхолтой байх билээ.
Quest гэдэг нь зорилго бөгөөд таны хувьд
Main Quest чинь юу вэ? Магадгүй хүнтэй гэрлэх, ажилд орох, байшин эсвэл машин худалдан авах байж болох юм. Харин
Mini-Quest-ийн хувьд өнөөдөр лекцендээ очиж суух, орой дэлгүүрээс хүнсний ногоо цуглуулах, хүүхдийнхээ эсвэл дүүгийнхээ эцэг эхийн хуралд суух зэрэг байж болно. Эдгээр
Quest-үүдийг та биелүүлсээр нэг л мэдэхэд
Achievement хүртэж чадна. Энэ бол шагнал, таны сурч, хөдөлмөрлөж, бусдад тус хүргэж байсны хариуд ирэх урамшуулал юм шүүдээ. Харин энэ эрчээрээ цааш тоглож чадвал тун удахгүй та
Achievement Milestone-уудыг алгассаар нэг л мэдэхэд
Lifetime Achievement буюу амьдралынхаа хамгийн том мөрөөдөлд хүрч чадна.
Нэгэнт
Overwrite хийгдсэн
Autosave-руу бид ухарч чадахгүй учраас
Screenshot авч дурсамж болгон альбом буюу
Profile дотроо хадгалдаг. Ердөө л энэ юм шүүдээ, амьдралын хамгийн гол утга учир нь дурсамжтай амьдрах. Нэг л өглөө орноосоо босч ирээд та өөрийгөө толинд харахад 70, 80 гарсан хөгшин эмээ эсвэл өвөө болсон байх болно. Тэр үед та өнгөрүүлсэн амьдралаа саналгалзаад харамсах болов уу? Эсвэл өөрөөрөө бахархах болов уу?
Бидний тоглоомын
difficulty нь
Survival горим дээр тохируулагдсан байдаг бөгөөд та амиа алдвал дахин төрөх боломжгүй. Харин хөл алдаж буруу замаар явсан бол эргээд
Load хийж
Checkpoint-оос эхлэх боломж танд хэзээд бий. Мөн боломж үргэлж байдаг.
Inventory чинь дүүрсэн бол хэрэггүй зүйлсийг нь хаяж, хэрэгтэй нэгнийг нь
Upgrade хийгээд үлдээ.
Friend List дотроо сайныг нь
add хийгээд муу нэгнийг нь
ignore хий. Newbie нарт тусла харин битгий доогло. Хэзээ нэгэн цагт та тэдний нэгэн адил шинэ тоглогч байсан шүүдээ. Сайн хүмүүстэй нөхөрлөж, мөн сайн хүмүүстэй гэрлэж
Co-Operation тоглолт хийх нь нэн чухал.
Эцэст нь хэлэхэд элдвийн
Glitch-үүдээс болгоомжилж яваарай ... Мөн үргэлж
Level ахиж, шинэ шинэ
Skill болоод Perk-үүдийг эзэмших ёстойгоо бүү мартаарай.