#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.11.26 5:48 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 5 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.13 10:41 am 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Зураг

Яг одоо дөрвөн хананы дунд, дөрвөлжин дэлгэц ширтээд сууж буй та бол эцэг эхийнхээ бүхий л шинж чанар, зүс төрх дотроос Random-аар бүтсэн дүр юм шүүдээ. Дэлхий бол асар том Open World ертөнц юм. Харин бидний амьдарч буй энэ амьдрал бол MMORPG билээ. Харин камерын байршлын хувьд, тэгэлгүй яахав First Person гэхдээ Shooter биш хэх. Бидэнд алхам тутамд сонголт гарч ирж байдаг, зарим сонголтыг дахин хийх боломжгүй бөгөөд эдгээр сонголтуудаас минь шалтгаалаад тоглоомыг төгсгөх бидний төгсгөл дагаад өөрчлөгдөж байдаг. Тоглоомын дүрмийг зөрчиж cheat, hack хэрэглэх боломжтой, хэрэв администратор эсвэл операторуудад баригдаж орхивол бид BAN-дуулах болно. Тоглоомын дүрмийг хэн сайн мөрдөж, үнэн шударгаар өрсөлдсөн нь ялалтанд илүү ойртдог. Манай серверт Item Drop систем гэж бий. Тэр бол бидний хувьд аз завшаан, боломж мөн сонголт байдаг. Мэдээж хэрэг Quest байхгүй бол тоглоом хэрхэн сонирхолтой байх билээ. Quest гэдэг нь зорилго бөгөөд таны хувьд Main Quest чинь юу вэ? Магадгүй хүнтэй гэрлэх, ажилд орох, байшин эсвэл машин худалдан авах байж болох юм. Харин Mini-Quest-ийн хувьд өнөөдөр лекцендээ очиж суух, орой дэлгүүрээс хүнсний ногоо цуглуулах, хүүхдийнхээ эсвэл дүүгийнхээ эцэг эхийн хуралд суух зэрэг байж болно. Эдгээр Quest-үүдийг та биелүүлсээр нэг л мэдэхэд Achievement хүртэж чадна. Энэ бол шагнал, таны сурч, хөдөлмөрлөж, бусдад тус хүргэж байсны хариуд ирэх урамшуулал юм шүүдээ. Харин энэ эрчээрээ цааш тоглож чадвал тун удахгүй та Achievement Milestone-уудыг алгассаар нэг л мэдэхэд Lifetime Achievement буюу амьдралынхаа хамгийн том мөрөөдөлд хүрч чадна.
Нэгэнт Overwrite хийгдсэн Autosave-руу бид ухарч чадахгүй учраас Screenshot авч дурсамж болгон альбом буюу Profile дотроо хадгалдаг. Ердөө л энэ юм шүүдээ, амьдралын хамгийн гол утга учир нь дурсамжтай амьдрах. Нэг л өглөө орноосоо босч ирээд та өөрийгөө толинд харахад 70, 80 гарсан хөгшин эмээ эсвэл өвөө болсон байх болно. Тэр үед та өнгөрүүлсэн амьдралаа саналгалзаад харамсах болов уу? Эсвэл өөрөөрөө бахархах болов уу?
Бидний тоглоомын difficulty нь Survival горим дээр тохируулагдсан байдаг бөгөөд та амиа алдвал дахин төрөх боломжгүй. Харин хөл алдаж буруу замаар явсан бол эргээд Load хийж Checkpoint-оос эхлэх боломж танд хэзээд бий. Мөн боломж үргэлж байдаг. Inventory чинь дүүрсэн бол хэрэггүй зүйлсийг нь хаяж, хэрэгтэй нэгнийг нь Upgrade хийгээд үлдээ. Friend List дотроо сайныг нь add хийгээд муу нэгнийг нь ignore хий. Newbie нарт тусла харин битгий доогло. Хэзээ нэгэн цагт та тэдний нэгэн адил шинэ тоглогч байсан шүүдээ. Сайн хүмүүстэй нөхөрлөж, мөн сайн хүмүүстэй гэрлэж Co-Operation тоглолт хийх нь нэн чухал.

Эцэст нь хэлэхэд элдвийн Glitch-үүдээс болгоомжилж яваарай ... Мөн үргэлж Level ахиж, шинэ шинэ Skill болоод Perk-үүдийг эзэмших ёстойгоо бүү мартаарай.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.13 7:34 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
Хэдэн сар СИМС тэнэг болтолоо тоглоцон чинь нэг хүн надаар тоглоод байгаа юм шиг санагддаг болсон шүү хаха

_________________
:guitarchin:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.13 7:41 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
LOL. Нээрэн, MineCraft их тоглоод байсан чинь, гадуур алхах үедээ дөрвөлжин дүрсүүдийг аймар сайн ялгаж хардаг болсон байналээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.13 9:47 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
Харин тийн

_________________
:guitarchin:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.04.13 11:18 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Бичлэгүүд: 327
Байршил: uyxan zambu tiviin naran dor
Glitch gej yu bdagiin


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 5 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр