|
[center]Гуравдугаар бүлэг[/center][/b]
Үдийн хоолны дараа дотоод хашаанд хоёр эзэгтэй лүгээ хамт тамхи татаж суув. Би Евагийн шүлэг найраглал гэж нэрлэоэн, чухамдаа тахир дутуугийн тэргэнцэрт хадагдсан хорин настай гоо үзасгэлэнт бүсгүйн цөхөрлийн дуу гэмээр дөрвөн жижиг эхийг уншиж хальсанд буулгав. Тэр хэдэн шүлгийг уншсаны дараа сэтгэл гутруу байлаа. Горь тасарсан гашуун гунигт шүлгийн дараа гэгээн нарны гэрэл ч бүдгэрэх шиг санагдана.
Энэ хоёр бүсгүйн байдлыг ажихад чамлахааргүй хөрөнгө зөөртэй ч гэсан энэ лут том байшинд амьдрах нь тийм ч хөгжил баясгалантай биш шиг. Танилцаад хэдэн цаг болсны дараа учир зовлонгоо цухас ярьсныг нь сонсоод би байдлыг ойлгов. Ева нь полиомиелит хэмээх нугасны бор эсийн үрэвслийн улмаас доод мөч нь эзэнгүй болжээ. Тахир дутуу хүн их аминчхан сэтгэл татам байдаг байна. Ева өөрийн эгч Эленээс нэгэн биеэ огоорон золихыг шаарджээ. Заяа тавилангийн эрхээр иим байдалд орсон Эленд тун амаргүй байдаг биз.
Би нүдээ анив. Ирээдүйг бодож сэтгэлээ зовоомооргүй санагдана! Одоо тохиогоод байгаа энэ жаргалант мөчийн цэнгэлд сэтгэл ханаж суувал барав. Энд юм бүхэн сайхан байна. Дотоод хашаанд амар тайван, ус усан санд шоржигнож, цэцэрлэгт шувуу жиргэн шивэгнэлдэнэ. Хамгийн гол нь эгч дүү хоёр бүсгүй! Би дутуу аньсан зовхины цаанаас эгч дүү хоёрыг ажиглаж байв. Элен нь эртний герегийн хөшөө барималтай адилхан юм. Ариун журамт хүний тайван дөлгөөн, үзэсгэлэн сайхан царайтайг нь би нэгэнт лавтай мэдэв. Нүүрийн тэг нь өчүүхэн ч өөгүй. Элен цэцэрлэгийн хөнгөн сандал дээр суугаад дотоод сэтгэлийнчээ ямар нэгэн дуу хоолойг чагнаж байна уу гэмээр. Элений бодлогоширсон байдал надад их таалагдав. Хэрэв би зураач байсан сан бол энэ бүсгүйн дүрийг зотон дээр мөнхлөхсөн. Ева хөлөө хучсан цагаан баавгайн арьсыг илбэн байна. Ийм халуун нартайд цагаан баавгайн арьсаар хучдаг байна шүү! Үүнд нэг л үл ойлгогдох юм байна. Магадгүй өвчтэй хөл нь халуун, хүйтний алийг ч мэдэрдэггүй биз. Тэгвэл энэ ёсноос гаж илүү маяг хэнд хэрэгтэй юм бэ?
Олноос онцгой жаргалтай сайхан амьдралын төлөө заяасан баймаар ийм гоо үзэсгэлэнт бүсгүйд ийм гай зовлон тохиосон нь бүр ч аймшигтай! Уг нь Ева гоо үзэсгэлэн төгс, оюун ухаан сэргэлэн бүсгүй юм. Бүсгүйн эрхтэн дутуу байдал нь.жигшин сэжиглэх сэтгэл төрүүлэх авч баавгайн арьснаас дээшхи бахдам сайхан бие цогцос нь өөрийн эрхгүй нүд булаана. Нэг ч эрийн гар хүрээгүй байж таарах хөөрхөн мээмийг нь би бахдан ширтэв.
— Ноён Менда та юу бодоо вэ? гэж Ева гэнэт асуулаа.
Би тамхиныхаа ёзоорыг сандлын тохойвчинд зоосон үнсний саванд нухаад
- Би юм бодоогүй, үүл хөлөглөн хөвж байна... гэв. Элен хий гөлийн бодлогоширсон байдлаас гарч, нүдэнд нь сүйрдэгийн даваан дээр очсон амьтны аврал эрэн дуудаж буйтай адил харц илэрч
— Ийм байдал давтагдах нь гагц танаас шалтгаална гэв.
— Та их эелдэг хүн байна. Баярлалаа...
- Үгүй, харин бид хоёр л танд баярлах ёстой, тийм үү Ева?
Бүсгүй хариу хэлсэнгүй. Юунд ч юм бэ, нэг зүйлд санаа зовсон байдалтай харагдав... Нилээд удаан дуугүй сууцгаасны эцэст Ева хуруугаа инчдэж
— Ингэхэд та ажил олтлоо манайд түр байвал яасан юм бэ? гэв.
Ийм санал сонсоод амьсгаа минь давхцав.
— Бодоорой! гэж Элен дүүгийнхээ саналыг дэмжлээ
— Миний хувьд хоёр цагийн турш дан үүнийг л бодож байна гэж Ева бүр үнэнээ дэлгэв.
Гэхдээ ямар журмаар? гэхэд
— Сайн нөхрийн журмаар. Бидэнд дотнын нөхөр байхгүй. Одоо ингээд дотнын сайн нөхөртэй боллоо. Тийм үү, эгч ээ?
Эгч дүү хоёрын ярианы нэг онцлог гэвэл нэг нь нөгөөгөөрөө зөвшөөрөл авахаас нааш ямар нэг санааг гаргаж хэлэхгүй юм. Хоёул нэг гэрт олон жил хамт байсан амьдрал нь бат нягт холбоотой байсан болохоор эцсийн бүлэгт хоёр биетэй нэгэн өвөрмөц бодгаль болсон юм уу гэмээр. Би нэгтэй нь ярьж байхдаа өөрийн эрхгүй нөгөө рүү нь харж байв.
— Тийм л дээ, дүү минь.
Би эрс татгалзаж
— Энэ огт болшгүй хэрэг, мадемуазель... гэж эхэлтэл Ева уурсан тэргэнцэрийнхээ дугуйг чанга цохив.
— Тэнгэрийг бодож намайг дахиад битгий мадемуазель гэж дуудаач. Намайг Ева таныг Виктор, эгчийг Элен гэдэг. Зүгээр нэр нэрээрээ дуудаж байя... За одоо үүнийг яагаад болшгүй хэрэг гэж байгаагийнхаа учрыг тайлбарлана уу. Та нүдэнд дулаахан залуу хүн байна. Энэ байшинд иймэрхүү нэг хүн байж байвал бидэнд хэрэгтэй... Би ганц Амелиягийн царайг харсаар бүр залхаж гүйцлээ! гэв.
— Үнэнийг хэлэхэд Ева... гэсэнд бүсгүй дал мөрөө хавчаад
— Би бодсоноо хэлж байна. Миний амьдрал дэндүү арчаагүй. Тэгж санагдахгүй байна уу? Би алтан торонд хийсэн хөлгүй шувуутай адил... Энэ байшингийн өнцөг булан бүр нүдний минь өмнүүр өнгөрдөг... Би энэ усан оргилуурыг нэгд нэгэнгүй мэднэ... Чимээ нь миний зүрхийг урж сэтгэлийг сэмлээд байдаг юм...
— Тайвшир, Ева!
Элен дахиад төв ихэмсэг дүртэй болж, ширүүн байдлаар ярив. Ева тэргэнцэрийнхээ дугуйг хэдэнтаа аяархан цохиж эргүүлэн буруу харж суулаа,
— Ноён Менда та сохор улаан мөнгөгзй үлдсэн байна... гэш Еваг эхлэн ярихад
-Ева! гэж Элен дургүйцэн зандрав. Бүсгүй түүнийг нь тоосонгүй
-Танд идэх юм олдохгүй. Энэ тийм ч хөгжилтэй биш санагдахгүй байна уу, аан? гэж бүр хашгирав.
Би цорын ганц шийдвэр гаргаж өндийгөөд зөвхөн Эленд хандан
— Сайхан хоолоор дайлсанд тань баярлалаа... гээд эр хүн шиг толгой дээгүүр том том алхлан үүд рүү явав.
Ингээд эв эвдэрч, эгч дүү хоёр Лекэнтэй миний харьцаа ингээд дуусах болжээ. Ева даанч хэтэрхий эвгүй зан гаргасан'болохоор Элен уучлал гуйхыг ч оролдсонгүй. Гагцхүү гэнэтийн тохиолдол энэ байдлаас аварч болох байв. Тэгтэл тэр даруй тийм нэг инээдэмтэй хөгийн юм болсон юм.
Усан санг тойруулсан нарийн хөвөө дээгүүр явж байсан би тахир дутуу бүсгүйн тэргэнцэрт ойр хүрэхгүй гэж энэ замыг сонгож авсан юм. Гэвч хөл минь хавтанг онгойлгодог цагирагт тээглэв. Тээглээд тэнцвэрээ олж ядан нөгөө хөл маань усан сангийн зүлгэмэл хүрээнд хальтирч би усанд уналаа. Эйэ бүхэн нүд ирмэхийн зуур болж өнгөрөв.
Дараа нь би гүн нь дөчин сантиметрээс үл хэтрэх усанд сууж байлаа. Дэлбэртлээ уурласан миний төрх байдал харваас инээдэмтэй байсан бизээ. Эгч дүү хоёр элгээ хөштөл инээлдэв. Босоход хувцсыг минь даган ус урсаж байлаа. Би өөртөө ч эгч дүү хоёрт ч уур хүрээд энэ хийх ажилгүй хоёр хүүхнийг нэг нэг сайн алгадаад авах юмсан гэхээс гар минь загатнаж байлаа.
Хүний сэрэл сэтгэлийн бүх илрэл дотроос инээд хэмээгч хамгийн халдвартай нь билээ. Миний уур төдөлгүй намдаж, би энэ насандаа хэзээ нэгэн цагт инээж байгаагүйгээрээ инээв. Би усан сангийн зах дээр сандайлж тэндээ эвхэрч нугаран хөл минь усан дотор санжигнаж байлаа.
Хамгийн эхлээд Элен инээхээ больж суудлаасаа босож, миний дэргэд ирээд надад гар сунган уснаас гарахад минь туслав.
Дотоод хашааны чулуун хавтан дээр биед наалдсан нойтон өмдтэй зогсож байгаа би инээдэмт жүжгийн жүжигчин шиг харагдаж байсан байх.
- Та хувцсаа солих хэрэгтэй. Халуун усны өөөнд очицгооё.., Танд гэрийн дээл өгье. Амелияг зочид буудал руу явуулж, таны хувцсыг авчруулья. Та хаана буусан бэ? гэж Элений асуухад
— «Цэнхэр долгион» зочид буудалд... гэв.
Би Эленийг даган хоёрдугаар давхарт буй халуун усны өрөө рүү очлоо. Нойтон костюмаа мушгиж байхдаа зарц эмгэнд Элений заавар тушаал өгч байгааг сонсоод байрны мөнгө төлөөгүйгээ даруй санав. Тэр эрхэм хүндэт буудлын эзэн миний юмыг зарц авгайд яасан ч өгөхгүй дээ! Би ичиж үхэх шахан хаалгыг дутуу онгойлгож
— Мадемуазель Лекэн! гэж дуудсанд Элен даруй хүрч ирэв.
Өргөн цээжийг минь яг барьсан гэрийн цагаан халадтай би яасан инээдтэй амьтан харагдаа бол?! Ханцуй нь миний тохойнд хүрэхтэй үгүйтэй юм.
— Би... Танай зарц авгайд төвөг удах хэрэггүй болов уу даа... Өмдийг минь индүүдээд өгвөл болоо. Тэгвэл би хот орж болох байна... гэсэнд Элен үгийг минь тоож сонссонгүй.
— Тэгж яриад яах вэ! Өмд чинь шал нойтон байна Маргааш ч гэсэн чийгтэй хэвээр байх болно гэв.
— Тэгсэн ч гэсэн.,. Би...
Элен бас. эсэргүүцэж үг хэлэх гэснээ гэнэт учрыг ойлгосон бололтой дуугүй болов. Би ичсэндээ нүүр минь халуу оргиод ирлээ. Элен цааш эргэж, зарц авгайг дуудан
— Амелия! гэв.
— Юу гээ вэ, мадемуазель аа?
-- Ноён Менда манай энд түр суух болно. Зочид буудлын эзэнтэй ярилцаж тохироод ноёнтны тээшийг хөлсний машинаар аваад ирнэ үү гэсэнд Амелия гайхан балмагдаж
— Энд суух гэнэ... гэж аман дотроо бөвтнөснөө даруй санаа авч: — За тэгье, мадемуазель гэв.
— Та Еваг ингэж баярлуулахаас татгалзахгүй юм байгаа биз гэж Элен хэлээд инээмсэглэв.
Энэ нь түрүүчийнхээс өөр инээмсэглэл байлаа. Инээмсэглэлийн нь цаанаас сэтгэл зовсон байдал нэвт харагдана.
Хэрэв би эгзэгтэй хүнд байдалд ороогүйсэн бол Элений саналыг дахин татгалзах байсансан. Гэтэл одоо би аягүй байдалд ороод хувцаслах хүртлээ хүний нүднээс далд байх юмсан гэхээс өөр бодол толгойд байхгүй болжээ....
-Энэ тухай сүүлд ярья гэж би шүүрс алдан өгүүллээ. Элен миний дэргэдүүр өнгөрч, гантиг дууриалган будсан модон шат тийш харсан нэг хаалгыг онгойлгож — Танд одоо өрөөг чинь зааж өгье гэв. Миний өрөө гэнэ шүү. Юу ч гэх вэ, гайхалтай сонин адал явдал болж байна!
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЛЭГ
Ямар ч атугай энэ шөнө би тавтай сайхан унтав, Үүрээр миний өрөөний хавьд аяархан шажигнах чимээ гарахад сэрээд орноос ухасхийн босож, цонхны дэргэд очив. Энэ бол байшингийн ар тал юм байна. Гимнастикийн цагираг дээр Элений дасгал хийж байгааг, хийх хийхдээ энгүй сайхан хийж байгааг би хараад гайхан мэлрэв. Хажууд нь татлага өлгөжээ. Элен бариу цэнхэр өмд сайхан мээмийг нь дурайтал тодруулсан хөх цагаан судалтай майк өмссөн байв, Бүр хараад байгууштай!
Би нүүр гараа бушуухан угааж, маалинган өмд, битүү цагаан цамц өмсөв, Би тоглоомын өргөөнд хэдэн цагаар суудаг байсан ч өнгөрсөн хэд хоногт бие минь аятайхан борлосон учир энэ цагаан хувцас миний зосон арьсыг улам тодруулах учиртай. Өргөөнд дуган доторхи шиг чимээ аниргүй байв. Шатаар чоно мэт сэмхэн гэтэн бууж үүдний өрөөнд очиход кофений үнэр ханхлана.
Цаг зургаа болж байна. Олон жил би ийм эрт босоогүй. Дотоод хашааг өнгөрөн байшингийи ард очлоо. Элен цагираг дээр дасгал хийсээр. Би Элений араас сэм очиж, тамхи асааж аваад том чулуун дээр суун түүнийг харж эхэллээ. Элен биеийн тамирын танхимд уралдаанд оролцож байгаа тамирчдын л хийдэг тийм дасгал хийж байв, Эцэст нь сум шиг суниаж, цагиргыг алгуурхан тэлэн урагш тонгойхдоо л намайг харав бололтой даруй үсрэн буулаа. Түүний нүүр улайж, цээж нь оволзон байв.
-Догь байна! Та их сайн тамирчин юмаа! гэсэнд хүүхэн хариу хэлэх гэснээ амьсгаа нь давхцаад чадсангүй.
— Та өглөө болгон ийм дасгал хийдэг үү? гэхэд хүүхэн толгой дохиод
Тийм. Бие чийрэгжүүлэх үүнээс өөр арга байхгүй гэв,
Би тамхиа хаяад эзэгтэйгээсээ нүд салгаж чадахгүй ширтэн байлаа. Урт хөл, нарийхан бэлхүүс, уяхан нуруу . Миний нуруугаар хүйт оргих шиг болов.
-Та биеийн тамирын дасгал хийх гэж өглөө бүр ийм эрт босдог юм уу?
— Тиймээ дүү бүсгүйгээс болоод, Дасгал хийж байгаагаа дүүд харуулахгүй гэж л.
Би гэж нэг тэнэг амьтан «яагаад?» гэж асуусан даруй учрыг ойлгож
— Өө тийм л дээ, таны зөв! гэж залруулан хэлэв.
Эгчийнхээ дасгал хийж байгааг дүү бүсгүй нь харвал сэтгэл нь эвдрэх биз.
Элен явж хувцсаа солих болов. Би түүнээс салалгүй, хараад л баймаар байлаа.
-Элөн танаас нэг даруу биш юм асууж болох уу
— Асуу л даа .
Та хэдтэй вэ? гэсэнд духныхаа хөлсийг гараараа арчаад
— Гучин хоёртой гэв.
-Намайг дэмий юм асуулаа гэж гомдоогүй биз?
— Өө хаанаас.
— Тэгвэл дахиад нэг юм асууж болох уу? гэ| хүүхэн инээмсэглэн
— Тэгсэн ч яах вэ гэлээ.
— Ер нь бол гучин хоёр настай, эрд очоогүй эмэгтэйг, уучлаарай, хөгшин хүүхэн гэж болно. Таныг хэлж байгаа юм биш шүү. Ер нь юу болж дуусах вэ?
Би арай дэндүүлснээ даруй ойлгов. Элений царай зэвхий дааж, нүдний нь харц хүртэл хүйтэн зэвүүн болоод
— Би хэвийн байдлаар төлөв төвшин амьдарч байна. Биеийн тамирын дасгал хийдгийг та өөрөө сая харлаа... гээд бүр ичиж сандарсан байхыг нь харж тэврээд авмаар дур хүрэв.
— Уучлаарай. Би гэж усан тэнэг... Элен та хөөрхөн гэж хэлэхэд багадахаар гоо үзэсгэлэн төгс юм гэсэнд хүүхэн үнэнээсээ уурлаж
— Намайг ингэж магтахад зэвүү хүрээд байдаг юм. Миний санаанд таардаггүй гээд гүйн одов.
Би ичингүйрэн байрандаа зогсоод үлдлээ. Тэгтэл тасхийтэл инээд алдахыг сонсоод тэр зүг харвал хоёрдугаар давхрын цонхоор Евагийн царай харагдав. Ева саяын бүх үзэгдлийг нүдээр харсан байж. Намайг гар даллан дохиход бүсгүй хариу өгөхийн оронд цонхноос холдлоо. Үүдний танхимын цаад захад Евагийн тэргэнцэрийг хоёрдугаар давхарт гаргах өвөрмөц маягийн өргүүр хийжээ. Тэр нь ачаа өргөдөг төхөөрөмжтэй ойролцоо агаад хаалганы оронд аюулаас хамгаалах сур бэхэлсэн байв. Намайг үүдний өрөөгөөр өнгөрч явахад Ева бууж ирлээ. Бүсгүйг сэтгэлийг угаас өрөвдөхийн сацуу эвлэг аятайхан хөдөлгөөнийг нь өөрийн эрхгүй, бахдав. Эрүүл бидний биеэ албадалгүй чөлөөтэй алхаж гишгэдгийн адил Ева тэргэнцэрээ чадамгай хөдөлгөх юм. Энэ тэргэнцэр түүний биеийн нэг хэсэг мэт болсон нь мэдэгдэж байлаа.
[center]ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ[/center]
Энэ өглөө Ева шотланд цамц өмсөж, энгэрээ хөхний цагаан даруулга нь харагдахуйцаар яржээ. Өчигдөр Евагийн өөгүй сайхан бие цогцсыг хараад сэтгэл догдолсон шиг одоо бас зүрх минь булгилав. Би дэргэд нь очиж нээмсэглэх аядан
— Сайхан нойрсов уу Ева? гэсэнд бүсгүй жуумалзан
— Та тоглож байна уу даа? Би нойр муутай болсоор хэдэн жил болж байна гэв.
— Таны насан дээр үү дээ?
— Энд миний нас ямар ч хамаагүй. Та ойлгомоор юм даа...
— Та шөнө шүлэг зохиодог уу?
-Тийм.
— Тийм болоод таны шүлэг найраг хар бараан байдаг юм уу? Хэвтээ үзэл санаа шиг дэмий юм байхгүй.
Бүсгүй өөдөөс минь нүд бүлтийн ширтэх нь өнөөдөр өчигдөрийнхөөс илүү өнгөтэй харагдаж байна.
— Би эгц босоо үзэл санаа гаргахыг хүсдэг юм. Даанч энэ болшгүй хэрэг.
Бүсгүйн сэтгэлийг засаж юу хэлмээр юм бэ?
— Та миний насыг асуухгүй юм байна гэж бүсгүйн шивэгнэх төдий өгүүлэхэд миний нүүр халуу оргиж
— Таны царайг хараад насыг чинь мэдэж болох байна. Та хорьтой гэсэнд
— Таачихлаа. Та өөрөө хэдтэй вэ? гэв.
— Хорин наймтай.
Бүсгүй намайг ичиж эрээлхэлгүй бахдан харах нь хэтрээд тэргэнцэрээрээ намайг тойрон хараад Элөнд миний хэлснийг дууриан элэглэж байгаа юм шиг
— Та цэвэрхэн сайхан эр юм... гэхэд нь миний уур хүрч
— Та миний гадаад төрх байдлыг шоолж сонжих гэж намайг энд үлд гэсэн юм уу? гэсэнд
— Өө хаанаас. Таныг зүгээр харж байх гэсэн юм. Би чинь сүүлдээ энэ дэлхий дээр эр хүн байдаг болов уу гэж өөрөөсөө асуух болсон хүн гэв.
Амелия орж ирэв. Энэ авгай намайг нэг нүдээрээ ч үздэггүй.
— Цай бэлэн.
Би Евагийн тэргэнцэртэй зэрэгцэн зочлох өрөөнд оров, Элен тэнд биднийг хүлээж байлаа. Тариачны банзал, цагаан цамц өмсчээ. Бүр харсаар байтал залуужиж байх шиг.
Би нэг аяга аагтай кофе уугаад сандлаа ширээнээс холдуулж
— Одоо би та нарыг орхин явахаар хатуу шийдсэн гэв.
Эгч дүү хоёрын царайд ав адилхан гайхан мэгдэх байдал илэрч, бие нь хөших мэт болов.
— За дахиад эхэллээ гэж Ева санаа алдан өгүүлэв
Би босож өрөөн дотуур сэтгэл тогтож ядан хөлхөн
— Миний энд байх нь утгагүй хэрэг гэдгийг хэлэхийн хэрэг алга. Би чинь угаадас долоодог мууртай адилгүй. Хүүхнүүд намайг шоолж инээлдэхийг яасан ч хүлцэхгүй.
— Та эвгүй үг хэлж байна гэж Элен шивэгнэв.
— Би тухайн байдалд тохирох үг хэлж байна гэхэд тэр
— Жаахан бодоод үзээч! Өвөртөө сохор улаан мөнгөгүй, толгойдоо ядаж хэдэн улаан мөнгө яаж олох өчүүхэн ч бодол санаагүй би танай гэрт толгой хоргодож танай хоолыг хороож байна. Энэ чинь хэвийн байдал уу?
Ева сонин хачин зураг үзэж байгаа юм шиг намайг харавв Арай л гараа дугуйлан дурандсангүй.
— Энэ хүн уурлахаараа сүртэй сайхан харагдах юм. Тийм үү, эгч ээ? гэхэд нь
— Дуугүй байгаач! гэж Элен зандарлаа.
Энэ хүүхний сэтгэл ингэтлээ хөөрөн догдолсон байгааг би урьд үзээгүй. Хацар нь бүр минчийн улайжээ.
— Виктор та ямар улстай харилцаж байгаагаа ойлгоогүй юм шиг байна.. Тоогүй дээ. Хэдийгээр бид жаахан хөрөнгө мвнгөтэй ч гэсэн чухамдаа ядарсан хоёр бүсгүй шүү дээ. Бид энд хоригдол юм шиг сууж байдаг гэж Элөннй хэлэхэд
— Энэ хэеий буруу юм бэ? Та нарыг энд хэн хорьсон юм бэ? гэв.
—- Танаас бусад нь бүгдээр, Та мэддэг ч болоосой. Тодорхой нөхцөл байдал бий. Манай эцэг гэрийн мухар сахисан хүн байсан. Багагүй зовлон амссаныг хэлэх хэрэгтэй. Ээж маань намайг төрүүлээд нас барсан юм. Манай эцэг хойноос нь арван жил гашуудан уйлаад дараа нь дахин гэрлэсэн. Хоёрдахь эхнэр нь манай эцгийн охин байж болохоор залуу хүүхэн. Еваг төрүүлсний дараа аавтай хамт байж байгаад... дараа нь нэг хархүн дагаад алга болсон. Тэгэхэд нь аав бид хоёртой хамт энд ирж төвхвөсөн юм. Эцэг маань өвчтэй араатан шиг хүн байлаа. Тэгээд ийм нэг лут том нүх ухаж биднийг гадаад ертөнцөөс тусгаарласан юм гэж Элөн яриад дуугүй болов.
Минчийн улайсан хацар дээгүүр нь нулимс урсан байлаа. Нулимс урсаж байгааг өөрөө мэдэхгүй байх шиг. Би хамаг учрыг даруй ойлгов. Энэ хоёр бүсгүй гадаад ертөнцийн хөл үймээнт жинхэнэ амьдралыг огт үзээгүй юм байна. Тийм болоод намайг ингэж хоргоог оод байгаа бололтой. Эдний нүдэнд би бусад бүх ертөнцийг төлөөлсон хүн болж харагдаа юу даа.
— Дараа нь Ева өвдсөн юм гэж Элен нэмж хэлэв.
— Намайг ийм болоогүй бол танд амьдралын аятайхан боломж байх байсан даа. Үүнийг би үргэлж боддог Та мэднэ... Мйний тэргэнцэр хүзүүнээс чинь зүүгдэж, таныг амьдралаа золиход хүргэсэн юм гэж Ева аяархан өгүүлэв.
Би хоёр бүсгүйн гашуу.н гунигт үгийг даасангүй, доош харан суулаа.
— За тэгвэл ийм байна...- гэсэнд хоёул дуугүй боллоо:
— Яах вэ, би нэг хэсэгтээ энд үлдье... Нэг л болзол бий. Би ажил олмогц... гэсэнд
— Баярлалаа гэж Элен шивэгнэв.
— Ажил олоход амархан. Нндад санал байна гэж Еваг эхлэн хэлэхэд би үгийг нь таслан
— Цэцэрлэгчийн ажил уу? гэсэнд
— Үгүй, бичээчийн ажил... Бид хамтарч ном хэвлэнэ. Та хэдийг авах вэ? гэв.
Элений царайд тэсэхүйеэ бэрх энэлэн шаналсан байдал ил. Дүү бүсгүйнхээ үгийг арга буюу дагах нь олон тохиолддог учир номхон хүлцэнгүй байдлаар харцаа буулгалаа.
— Ева та хэдийгээр баян чинээлэг ч гэсэн би үнэрхүү хүн шүү. Хөрөнгө бэл чинь намайг хөлсөлж хүрэхгүй. За би гадагшаа гарья. Орой болтол баяртай гэж хэлчихээд би гадагш гарлаа.
Би гудамжны амьсгалыг дахин мэдэрч, тэнгэсийн усанд шумбан наранд шарж цэнгэн буй алаг цоог олны дунд ороод сэтгэл жаал сэргэв. Эгч дүүсийн гэр орны нөхцөл байдал надад зохисгүй нөлөөлж, бяр тэнхээг сулруулан бүр санаа сэтгэл алдагдуулсан байна. Тэнд би удаан байж тэсэхгүйгээ мэдрэв,
Миний халаасанд сохор улаан мөнгө ч байхгүй л дээ үүнээс нэг их айхгүй байлаа. Эгч дүү хоёр Леканы нэг хэвийн уйтгарт амьдралыг бодвол миний өл хоосон амьдрал ирээдүйн хүсэл найдлагаар дүүрэн байгаа. Тэгээд би урждар яах гэж амиа хорлохоор завдсанаа гайхав.
Би нарийхан гудамжаар явж байлаа. Замын цаана байшингийн хана, дээвэр улайстлаа халаад ядахдаа өчүүхэн төдий сөвэлзэх салхигүй, тэнгэр цайвар өнөгтэй харагдана. Би хий алмайран алхалж явсаар асга хадны завсар хүнгүй зэлүүд газар олж, гараа дэрлэн тэнгэр харж хэвтээд тэнгисийн долгион намайг аажмаар бүүвэйлэхийг сонсож байв,
Үдийн хэрд гэдэс өлсөж эхлэхийг мэдэрлээ. Эгч дүү хоёрын гэрт эргэж очмоор санагдавч эр хүний наад захын омог бардам сэтгэл саад болов. Би өөрийн байдлыг эрэгцүүлэн бодож үзлээ. «Эндээс ажил олох хэрэгтэй» гэж хэлсэн минь сайхан хүсэл төдий байлаа. Надад ямар ажил олдохыг бүү мэд. Нэр нүүрээ мартаад цагаар хөлслүүлэх юм уу, зоогийн танхимд туслах ажил хийлтэй биш дээ, Би чинь эрхбиш жаахан боловсролтой, англиар бага сага ярьдаг хүн. Нийслэлийг орхиж гарсан нь гэнэн болчимгүй хэрэг болсныг одоо л ойлгож байна, Парист ямар ч хүн «Нүхээ олж» чадна. Сэтгэлээ чангалж байгаад үзэлцэх хэрэгтэй юм. Харин энэ амралт зугаалгын нутагт бол...
Гэнэт зам дээр нэг машин зогсоод чагнаалдаж байгаа сонсдов. Америк машин байна. Би нүд гялбам хурц нарнаас гараараа саравчлан яарвал жолооны нь ард Элен суусан байлаа. Түүнтэй уулзах боломж таарсанд баярлан босов. Бас хажууд өөр хүнгүй байхад... Элен цэнхэр костюм өмсчээ. Энэ өнгө түүнд их зохих юм. Нүдний нь харц сэтгэл ханасан байдалтай.
- Таныг энд байгаа гэж мэдсэн юмаа хэмээн аяархан өгүүлэв,
— Яагаад?
— Мөнгөгүй хүн тэнгисййн хөвөөнд ирж хэвтэхгүй өөр хаачих вэ дээ?
— Учир зүйтэй үг байна, мисс Шерлок Холмс оо! Намайг ямар ч ажилгүй ингээд хэвтэж байхад Элен таны олж ирсэн нь таатай байв. Одоо намайг ажил эрж байгаа гэдэг чинь яалаа гэж ам асуун зэмлэх бололтой.
— Харав уу даа, би элсэн дээр сууж байка. Нарийндаа бол шаварт суучихаад байгаа хэрэг! гэж бөвтнөв.
Тэгснээ энэ хүүхнийг хараад энэ чинь цаад шөнийн солиотой банзал биш байгаа даа хэмээн сэжиглэж зэвүүрхэв. Бүр ар нуруу руу хүйт оргиод ирлээ.
— Та юунд намайг ингэж муухай харна вэ? хэмээн Элен гайхан асуув.
— Би... юм бодож байна.
— Юу бодоо вэ?
Би «ухаан санаа руу нь өнгийж харъя» гэсэн мэт өөдөөс нь эгцлэн харж
— Таныг тэр шөнийн хүүхэн байсан юм биш биз дээ гэж бодож байна... гэсэнд
— Таныг дайрсан хүүхэн үү? гэв.
— Тийм... Намайг... дайрах шахсан хүүхэн!
Элен огт жишимгүй байна. Нүүрнийх нь нэг ч булчин хөдөлсөнгүй. Нүд нь цэвэрхэн, гунигтай хэвээр байлаа.
Өө та их зөрүүд хүн юм байна... Би шөнө гадагшаа явдаггүй гэдгээ танд хэлсэн шүү дээ. Түүнээс гадна та намайг хүн дайрчихаад зугтах хүн гэж үнэнээсээ бодож байна уу? Виктор та миний тухай их муу юм боддог хүн юмаа!
— Уучлаарай... Толгойд хий бодол ороод... Ингэхэд та энд юу хийж яваа вэ?
— Таныг эрээд...
— Намайг эрээ юу?
— Тийм. Таныг эрсэн!
— Үгүй, юу болж байгааг ойлгохгүй байна. учрыг хэлнэ үү, Элен.
Хүүхэн хариу хэлэлгүй машинаасаа буун ирэв. Савхан өсгийтэй хөх туфли өмсчээ. Элсэн дээгүүр хэдэн алхам ойртож суугаад
— Манай дүү бүсгүй үе үе санаа сэтгэлээо их гуньж гутардаг. Ингэж гуньж гутрах нь цөөнгүй байдаг ч гэсэн энэ удаагийнх шиг ингэтлээ унаж байгаагүй. Тантай уулзсан нь Евад ингэж их нөлөөлсөн юм шиг санагдаад байна гэв.
— Надтай уулзсанаас уу? гэсэнд Элен толгой дохив. Би гар дэлгэн гайхширч
— За харж байгаа биз дээ. Би алга болох хэрэгтэй. Ер нь би байлаа гээд дүү бүсгүйд чинь ямар хэрэгтэй юм бэ?!
— Виктор та даанч ойлгохгүй байна гэж үү Манай Ева таныг харсан дороо дурлачихсан байна. Миний хоолой өөд нэг муухай юм огшоод ирэхийг мэдрэв. Өрөөл татанхай бүсгүйтэй ойртоно гэж бодох нь цус нийлүүлсэнтэй адил санагдаж байлаа.
— Тэгвэл надад эргэлзэх юм огт алга. Би нэгдүгээр араа залгаад алга болъё... гэсэнд Элен миний өөдөөс жигшин зэвүүцсэн байдалтай хялам хийж
— Ноён Менда та сүрхий өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн юмаа! гэж егөөдөв.
— Өрөвдөх сэтгэл үл зохих тийм тохиолдол бий шүү дээ, мадемуазель Лекэн! гэсэнд Элен нэг л бодлогоширон байснаа дараа нь гэнэт инээмсэглэн
— Та бидний уулзсан нь гайхалтай сонин юм. Учир нь та бид хоёр арван үг солих бүрдээ бие биеэ гомдоох юм даа. Таныг манай гэрийн босго алхсан цагаас л хатуу үг хэлж байна гэв.
— Нээрээ тийм. Еидний харилцаа төдий л таарамжтай биш байна...
Бид дуугүй болов. Элен байрандаа суусаар. Гэхдээ би түүний эрхэмсэг дүр төрх, ариун журамт төлөв байдлыг хараад бахдах сэтгэл төрлөө. Энэ хүүхнээс ихэс язгууртны эрхэмсэг намба төрх туяаран байх шиг санагдана.. Олон хүүхэнд байдаггүй нэг тийм онцгой шинж түүнд байна.
— За тэгээд та алга болох юм уу? гэж хүүхэн асуув.
— Би алга болох хэрэгтэй байна. Дүү бүсгүй чинь чинь 20 настай гэвч жаахан охин хэвээрээ юм. Түүний насанд иймэрхүү сэтгэл газар авахуулах нь аюултай. Таны саяын хэлсэн анх харангуут дурлалаа гэдэг чинь өсвөр насны жаал охины хийрхүү хоосон санаа. Хүн санаанд таарсан номоо сонирхдог шиг Ева намайг сонирхсон хэрэг.
— Та түүний занг мэдэхгүй байна. Нэгэнт оройтжээ, Виктор оо! гэхэд нь би элс атгаж
— Евагийн дурлал гэдэг нь үүнтэй адил... гээд алгаа тэнийлгэв.
Хэдэн элс миний алганд шигдэн үлджээ. Элен гэнэт гараа сунган алгаа минийх дээр тавьсанд элсэн ширхэг миний алганд үлдсэн элсний ширхэг түүний арьсыг жаахан урав. Гэнэт миний зүрх цээжиндээ багтаж ядан дуугүй байж тэсэхгүй боллоо. Энэ нэгэн сэрэл миний ухаан санааг бүрэн эзэмдлээ. Хүүхний өөдөөс болгоомжтой харвал тунгалаг хөх нүд нь алс тэртээх тэнгисийн мандлыг ширтжээ.
— Элен!
— Өөв?
— Би алга болох хэрэгтэй нь Евагаас болж байгаа юм биш...
— Аан?
— Танаас болж байгаа юм...
Хүүхнийг шүүрс алдах юм уу, миний өөдөөс нэг онцгой харсан гэж бүү бодоорой. Элен хэсэгхэн зуур түдгэлзээд дараа нь миний гараас гараа татаж авахад мөчир дээр сууж байсан шувуухай нисэн одох мэт болав.
— Элей та намайг ойлгож байна уу?
— За яах вэ, мэдэж байгаа гэж бодъё. Тэгээд юу гэж?
Энэ хүүхэн миний тэртэй тэргүй бэрхшээлтэй байдлыг улам хүндрүүлэх гээд байна уу даа? Эсвэл намайг өөрийн сэтгэл зүрхний гүнд удирдан аваачих гэж байгаа юм уу?
— Тэгвэл үү? Тэгвэл зүгээр... Хэрэв би адал балмад явдалтай хүн байсан бол арга заль гаргаж болох сансан. Би энгийн нэг мөрөөрөө шудрага хүн... Энэ цагийн байдалд зохицох чадваргүй дэндүү цэвэр, нэр нүүрээ дэндүү их боддог хүн. Миний юу гэж байгааг та ойлгож байна уу?
— Дүгнэлт нь?
— Дүгнэж ядах юм алга. Нэгэнт эхэлсэн энэ явдлыг үргэлжлүүлэх нь та бидний хэн хэнд ашиг болохгүй. Ямар ч гэсэн би та нарт тус болж чадна бодохгүй байна гээд би өндийв.
- Юм бүхэн таны хүссэнээр болно, Виктор таныг хоёр, гуравхан хоног л хүлээгээч гэж хүсэх байна. Энэ завсар Евагийн урмыг хугалж болох байдлыг олж чадвал, Хогийн ургамлыг устгахын тулд хор цацдаг шиг Евагийн мөрөөдөнгүй хөөрүү сэтгэл дээр ус асгаж, урмыг нь хугалах хэрэгтэй байна. Та очино биз дээ гэлээ.
Би хойноос нь дагав. Машинд нь суусан даруй шөнийн адал явдал эрдэг хүүхэнтэй зууралдан ноцолдсоноо даруй санаж, бүр одоо болж байгаа юм шиг дурслаа. Үгүй дээ, янхны газраас хүүхэн урхидсан цэрэг аятай, гудамжнаас намайг урхидаж суулгасан хүүхэн энэ Элен байх ёсгүй... Эсвэл эргүүлээд хэлэхэд Элен тэр хүүхэн байх ёсгүй!
_________________ Аз жаргал дэргэд байдаг,,,
|