#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 7:30 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 562 Дараагийн

Асашёорюүг хэрхэн үнэлдэг вэ?
Түүнгүйгээр сумо бөхийг төсөөлшгүй, нэгэн үеийн түүхийг бүтээсэн монголын домог 54%  54%  [ 265 ]
Хайрлаж хүндэлж явдаг 18%  18%  [ 90 ]
Барилдаан н гарч байвал үздэг 8%  8%  [ 41 ]
Нээх ойшоогоод байдаггүй 3%  3%  [ 14 ]
Зан чанар нь таалагддаггүй 13%  13%  [ 66 ]
Ер нь дургүй 4%  4%  [ 19 ]
Нийт санал: 495
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Асашёорюү Дагвадорж
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 1:46 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Асашёорюүгын талаар сэдэв байхад гэмгүй гэж бодлоо.
Анх сумод орсон цагаас авхуулаад хэрхэн амжилтанд хүрсэн түүхээс гадна, сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд оруулж байх болно.

Гишүүд маань бас сонирхолтой мэдээ оруулж байхыг хүсэе.

Зураг


Сүүлийн удаа Гэрэлт Од 9-р сар.28.12 1:55 pm-д засварласан, нийт 12 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 1:59 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Зураг
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 2:17 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Намтар

Нэрний үүсэл
Асашёорюү Акинори

Ахлах ангид сурдаг байхдаа Коочи мужын Тосаши хэмээх хотод байх Шёорюүжи сүмийн нэрнээс үүсэлтэй. (810-824 оны үед баригдсан гэж үздэг)

Шёорюүжи сүм
Зураг
Зураг

Акинори нэрний тухайд ахлах ангид сурж байсан сургуулийнх (Мейдокү) нь нэрнээс үүсэлтэй.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 2:21 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Сумод элсэн орсон түүх

15 настайдаа үндэсний бөхөөр хичээллэж наадамд хүүхдийн барилдаанд түрүүлж байсан.
1997 онд Мейдокү дунд сургуульд сумо барилдахаар элсэн орж улмаар 2 жилийн дараа Такасаго оякатагын хараанд өртөж дэвжээнд нь элсэн орсон байна.

1999 он
1999 оны 1 сард хамгийн доод зиндаа Жонокүчид элсэн орж улмаар 3 сарын башёд Жонокүчигийн 85-аас босон барилдаж 6-1 амжилт үзүүлсэн.

5 сарын нацү башёд Жонидан зиндаанд дэвшин орж (Жониданы 85-аас босон барилдсан) тэр башёдоо түрүүлжээ. 7-0

7 сарын Нагоя башёд Сандаме зиндааны 75-аас босон барилдаж түрүүлсэн байна. 7-0

9 сарын Аки башёд Макүшитагын 53-т эрэмблэгдэн 6-1 ээр дуусгасан.
11 сарын Кюүшюү башёд 27-д бичигдэж мөн 6-1

2000 он
2000 оны 1 сарын Хацү башёд Макүшитагын 12-оос босож 3-4 гэсэн амжилтаар анх удаа макекоши болж байв.
3 сар Харү башё. Макүшита-#19 5-2
5 сар Нацү башё. Макүшита-#9 6-1
7 сар Нагоя башё. Макүшита #2 7-0 түрүүлсэн.

9 сар Аки башё. Жюүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болж цалин авдаг болсон. (Макүчи, Жюүрёогоос дооших зиндаанд цалин авдаггүй)
Жюүрёо#7 9-6

11 сар Кюүшюү башё. Жюүрёо#3 11-4

2001 он
Дээд зиндаанд дэвшив.
1 сар Хацү башё. Барүүн жигүүрийн Маэгаширагын#12-т эрэмблэгдэн 9-6

3 сар. Харү башё. Зүүн жигүүрийн Маэгашира#6 9-6
5 сар. Нацү башё. Баруун жигүүрийн Комосүбид дэвшин барилдан Шюүкүншёо (Ёкозүна, Озеки нарыг давхад олгодог) шагналыг хүртсэн.
8-7
7 сар. Нагоя башё. Зүүнжигүүрийн Комосүби. 7-8
9 сар. Аки башё. Баруун жигүүрийн Маегашира#1 10-5
Кантошёо буюу дайчин барилдааны шагнал. ()
11 сар Кюүшюү башё. Зүүн жигүүрийн Комосүби. 10-5
Кантошёо буюу дайчин барилдааны шагнал.

2002 он
1 сар. Хацү башё. Баруун жигүүрийн Секивакэ 8-7
3 сар. Харү башё. Баруун жигүүрийн Секивакэ 11-4
Шюүкүншёо (Ёкозүна, Озеки нарыг давхад олгодог)
5 сар. Нацү башё. Баруун жигүүрийн Секивакэ 11-4
Кантошёо буюу дайчин барилдааны шагнал.
7 сар Нагоя башё. Зүүн жигүүрийн Секивакэ 12-3
Шюүкүншёо (Ёкозүна, Озеки нарыг давхад олгодог)

9 сар. Аки башё. Озэки цолонд хүрж 10-5
11 сар. Кюүшюү башё. Зүүн жигүүрийн Озэки 14-1
Анх удаа дээд зиндаанд түрүүлэв. Ваканосатогоор давж түрүүлж байлаа.

2003 он
1 сар. Хацү башё. Зүүн жигүүрийн озэки 14-1 дараалан түрүүлснээр Ёкозүна цолны болзол хангав.

3 сар. Харү башё. Баруун жигүүрийн Ёкозүна 10-5
5 сар. Нацү башё. 13-2 түрүү

Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 9:22 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
юун мэдээж юм асуудаг юм бэ?
Япончуудаас асуувал бас өөр ш дээ. Монголчууд ганц ICON-оо муулав л гэж дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 9:24 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.08 3:37 pm
Бичлэгүүд: 774
Байршил: Allianz arena
Манай хүн чинь Жонокучигаас бусдад нь түрүүлцэн юм бна шд. Одоо энэ 24 ч 30-руу явж өгнө дөө. Гоё аварга шүү :wd:

_________________
хэзээ ч битгий согт& шогт


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.09 9:29 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Миний энэ насны шүтээн.... Удахгүй шүтээнийхээ ховор нандин гоё зургуудыг оруулна аа.... :-D

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.09 2:01 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
2004/2005

1,3 сарын башёд дараалан уналгүй түрүүлэв.
Асашёорюү - Котомицүки Гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=L1bunNefsKY
Асашёорюү - Чёотайкай Харү башё
http://www.youtube.com/watch?v=NaIYC08T8IE
5 сарын башёгын 6 дахь өдөр хүртэл уналгүй явсан Асашёорюү Хокүторикид унаснаар дараалсан ялалт нь 35 хүрээд зогссон. Энэ башёд Хакүхо асаг түрүүлэхэд нь замыг нь засаж өгч Хокүторикиг даван Асашёорюү нэмэлт барилдаанаар давж түрүүлж байлаа.
Хакүхо - Хокүторики
http://www.youtube.com/watch?v=0I1GaSMRH2M
Асашёорюү - Хокүторики эхний барилдаан
http://www.youtube.com/watch?v=2g2L7_b5UTU
Асашёорюү - Хокүторики нэмэлт барилдаан
http://www.youtube.com/watch?v=19-Q3nctXs0
7 сарын башёд 13.2 түрүүлснээр 1996 оноос хойших Таканохана аваргын 4 дараалан түрүүлсэн амжилттай зэрэгцэв.
Асашёорюү - Котоновака Гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=UnKZYZcFKzw
Асашёорюү - Кайо
http://www.youtube.com/watch?v=kGiuV8k8X0o
9 сарын башё. 9-6
11 сарын башёгоос - 2005.11 сарын башё хүртэл дараалан 7 түрүүлсэн амжилт нь түүхэнд нэгт.
Асашёорюү - Точиазүма Нагоя башё
http://www.youtube.com/watch?v=5Cy4XwSqCZc
Асашёорюү - Точиазүма Аки башё
http://www.youtube.com/watch?v=vuFuztIzego
Асашёорюү - Кёкшюүзан Аки башё
http://www.youtube.com/watch?v=E2ovGAcpYs4
2005 оны барилдаанууд
http://www.megavideo.com/?v=CAW6PEE3

2006/2007

8 дараалан түрүүлэх зорилго тависан байсан аварга маань 1-р сарын башёд 11.4 даваатайгаар дуусгав.
Асашёорюү - Хакүхо Хацү башё
http://www.youtube.com/watch?v=G4AFqN_gZog
3 сарын башёд 13.2 түрүүлэв.
Асашёорюү - Котоошюү
http://www.youtube.com/watch?v=KC1jl6hWFw4
Асашёорюү - Чёотайкай
http://www.youtube.com/watch?v=WxOjjv2ZMME
5 сарын башёгын 2 дахь өдөр Ваканосатод унаснаар баруун тохойгоо гэмтээж башёг өнжсөн. 1-2-12
Асашёорюү - Ваканосато
http://www.youtube.com/watch?v=pa_g1hE6VXY
7 сарын башё. 14-1 түрүү
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=pcAABExweJY
9 сарын башё. 13-2 түрүү
Асашёорюү Аки башё бүх барилдаан
http://www.youtube.com/watch?v=YrmFP1RQPwM
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=Pz1VaZ6JNHE
11 сарын башё. 15-0 түрүү.
Асашёорюү - Котомицүки
http://www.youtube.com/watch?v=my1zPwNtG98

2007

1 сарын башёд 14-1 түрүү. Ингэснээр 4 дараалан түрүүлж түүхэнд 5-д бичигдэх Гадаадаас анх удаа 20 дахь түрүүгээ авсан юм. Гэвч энэ үеэр мөнгө төлж даваа авдаг тухай цуу яриа газар авсан.
3 сарын башё.
13-2 Эхний 2 өдөр унасан боловч дараалан 13 давж Хакүхотой нэмэлт барилдаан хийх эрхтэй болсон боловч боломжыг алдаж түрүүлж чадаагүй юм.
Асашёорюү - Токитэнкү
http://www.youtube.com/watch?v=04LiU5tkhUg
Асашёорюү - Миябияма
http://www.youtube.com/watch?v=v2WWyIdew-Y
5 сарын башё.
Дараалан 9 даваад байсан аварга маань 10 дахь өдөр Аминишикид унаснаар дараалан 5 ялагдаж тэмцээнээ дуусгасан. 10-5
Асашёорюү - Чёотайкай
http://www.youtube.com/watch?v=6hLmKIXQHBc
Хакүхо энэ башёд түрүүлснээр Ёкозүна болсон
http://www.youtube.com/watch?v=aFNWK1ka82M
Энэ нь Ёкозүна болсноос хойш анх удаа 2 башё дараалан түрүүлээгүй ба үүнийг Хакүхо чадварлаг ашиглан 2 дараалан түрүүлж Ёкозүна болсон.
7 сарын башё.
Башё эхлэхийн өмнө Асашёорюү эхнэр Тамираагаасаа салж байгаагаа албан ёсоор зарласан юм. Өөрийнх нь албан ёсны блогоос нь үзхэд “Миний бие Асашёорюү Акинори энэ жил эхнэрээсээ албан ёсоор салж байна. Бид хоёр олон удаа ярилцсаны үндсэн дээр гаргасан шийдвэр” гэж бичсэн байв. (Үнэндээ 2 жилийн өмнөөс салах өргөдлөө гаргачихсан байсан юм)
Башёгын эхний өдөр унасан ч дараалан 14 давсанаар түрүүлсэн. 14-1
Асашёорюү - Аминишики
http://www.youtube.com/watch?v=35rf0VV7zDo
Башёгын дараа бэлтгэл дээр зүүн хөлнийхөө хурууг гэмтээж Сумогын холбооноос чөлөө авсан ч монгол яван хөл бөмбөг тоглож 2 башё барилдахгүй байхаар шийтгүүлсэн нь аваргад хүчтэй цохилт болсон.
бэлтгэл дээр зүүн хөлний хурууг гэмтээж 6-н долоо хоног эмчлүүлэв. Үүний дараа зуны Жюүнгёог(Рикишинүүдийн хамтарсан бэлтгэл, үзүүлэх тоглолт) өнжих хүсэлтээ Сумогын холбоонд гаргасан ч Монголруу явж хөл бөмбөгийн од Наката Хидетошитай хамт хөл бөмбөг тоглож байгаа бичлэг олон нийтэд түгж Япон даяар шуугиан тарив. Сумогын холбоо 8.1-нд хуралдан 2 башё барилдах эрхийг нь хасаж шийтгэсэн юм.
Түүний хамтаар Такасаго оякатаг ч мөн олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хориглож 4 сараар шийтгэсэн.
8.6-нд Хонда эмч үзээд “Сэтгэл санаагаар их унасан байна”гэсэн онош тогтоосон ч түүний дараа сумогын холбооны эмч нарын зөвлөлөөс “Оюун ухаан балартаж ой санамжаа алдах өвчин” гэсэн онош тогтоосон байгаа юм. Эмч нар эх оронд нь амраах нь зүйтэй гэсний үндсэн дээр Сумогын холбоо хуралдаж зөвшөөрсөн.
Улмаар 8.29-нд Асашёорюү эх оронлуугаа эмчлүүлхээр явсан.
9 сарын башё. Шийтгүүлсэн
11 сарын башё. Шийтгүүлсэн.
11.30-нд Монголоос 93 хоногын дараа Японд хөл тавив. Тэр оройноо хэвлэлийн бага хурал зарлаж хүлцэл өчсөн юм.
Зураг

12.2-оос Ооита мужын Бүнго ооноши хотын Жүнгёод оролцож 7 сарын башёгоос хойш 133 хоногын дараа дохиод хөл тавив. Энэхүү Жёүнгёогын эхний барилдаанаа Ёкозүна Хакүхотой барилдаж ёрикири мэхээр давж байв.
Зураг

2008

1 сарын Хацү башё.
Тухайн үед Япон даяар Асашёорюүгын талаар яриа өрнөж байлаа.
Анхаарал татаж байсан эхний өдөр Котошёогикүг илүүрхэн давж, мөн 2 дахь өдөр Кисэносатог окүритаоши мэхээр давж үзэгчдийг баясгаж байв. Гэвч 3 дахь өдрийн барилдааны дараа сумогын холбооны гишүүн Үчидатэ Макиког занасан байдлаар ширтсэн тухай шуугиан гарсан ч Аварга маань өөрөө үгүйсгэсэн байдаг.
Үүний дараа бүрэн төгс барилдаан үзүүлж чадахгүй байсан боловч даваагаа ахиулсаар 14 дахь өдөр хүртэл нэг унаатай Хакухотой адил болж түрүүлэх боломж гарч ирсэн ч үватэнагэ мэхээр унаж Хакүхо 6 дахиа түрүүлэв. 13-2
(2 аваргын барилдаан нь 2002.9 сарын Мүсашимарү – Таканохана аваргуудын барилдаанаас хойш 5 жилийн дараа болж байгаагаараа онцлог)
Асашёорюү - Хакүхо гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=Y-BPFcYLZQA

3 сарын Харү башё.
Мартагдашгүй барилдаан.
11 дахь өдөр хүртэл огт уналгүй явж байсан ч 12 дахь өдөр нь Котошёогикүд унаж 13 дахь өдөр нь аваргад 28 дараалан унаад байсан анти амжилтын эзэн (Энэ анти амжилтаараа сумогын түүхэнд 2-т ордог) Котомицүки аваргыг арай гэж нэг юм давж байлаа.
Асашёорюү - Котомицүки
http://www.youtube.com/watch?v=cVtSeR-VNyM
Сүүлийн өдөр 2 аварга тулж Асашёорюү котэнагэ мэхээр давж 22 дахиа түрүүлэв. 13-2
(1995.3 болон 5 сарын хооронд Акэбоно – Таканохана аваргуудын 2 башё дараалж аваргын төлөө барилдах тэмцээн болсноос хойш 13 жилийн дараа юм.)
Аваргын Харү башёгын бүх барилдаан
http://www.youtube.com/watch?v=xynNfe9ORU4

5-р сарын Нацү башё.
Эхний өдөр Кисэносатод унасан ч дараалан 10 давсаар 11 дэх өдөрКотоошюүд унав. 12 Кайо, 13 Чёотайкайд ч мөн унаж түрүүлэх боломжоо алдав. Дараагын өдөр нь Котомицүкиг давж сүүлийн өдөр Хакүхог мөн давсан ч энэ башёд Котоошюү 14-1 ээр анх удаагаа түрүүлж байв. 11-4
Энэ башёгын Асашёорюү – Хакүхогын зохисгүй үйлдэл нэг хэсэг бас шуугиулаад амжсан. Үүнд нь сумогын холбооны ерөнхийлөгч Китаноүми хатуу анхааруулсан.
http://www.youtube.com/watch?v=nc2unRLjtpo

Зураг

7-р сарын Нагоя башё.
Башёгын өмнөөс хуучин өвчинөөс гадна баруун хөлийн шагайндаа гэмтэлтэй байсан нь барилдаанд нь нөлөөлсөн.
Эхний өдөр Тоёношиматай барилдаж үватэнагэ мэхээр унаж мөн 5 дахь өдөр Точинонадад ошитаоши мэхээр унаснаар бэртэл нь сэдэрч 6 дахь өдрөөс башёг өнжсөн билээ.
Асашёорюү - Точинонада
http://www.youtube.com/watch?v=VnM7k6MPS-w
3-3-9

9-р сарын Аки башё.
Миябияма, Аминишики, Тоёношимад унав.
Ялангуяа Тоёношимад унасан барилдаан нь будлиантай байсан.
Зураг

Башё дундаас буюу 10 дахь өдрөөс өнжив. 5-5-5
Энэ үед сумогын холбооны зүгээс зодог тайлах талаар асуудал хөндөгдөж эхэлсэн. Асашёорюү ч өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ.
Энэ талаар Тайхо их аварга: “Аварга зодог тайлна гэдэг бол дураараа шийдээд байх асуудал биш, ямар ч хүчтэй аваргыг сүүдэр дайрдаг юм. Асашёорюү дөнгөж 27-той байна. Цаашдаа 3 жил сайн барилдах ёстой бөх, сайн тунгаах хэрэгтэй” гэсэн бол Чёонофүжи их аварга: “Асашёорюү өөрийн хүч чадлаа гаргаж чадахгүй байна. Их аварга хүн элдэв хэл аманд өртөлгүй хийх ёстой юмаа ягштал хийх ёстой” гэж хэлж байж.
Их аварга Тайхо болон Чёонофүжи
ЗурагЗураг


11-р сарын Кюүшюү башё.
Гэмтлийн улмаас өнжив.
Өөрийнх нь блогоос авсан зураг. 2008.11.29
“Зул сарын баярт ингэж гоёвол ямар вэ?”
Зураг

2009

1-р сарын Хацү башё.
Үнэхээр агуу башё.
Учир нь 130 сая хүн амтай Япон улсын дарамт, Сумогын холбооны шахалт, ТВ сонин хэвлэлүүдийн гүтгэж доромжилсон нэвтрүүлгүүд энэ бүхнийг аварга маань давж түрүүлж байв.
Башёгын өмнө 4 барилдааны 2-т нь давж 2-т нь унасан тохиолдолд, 7 барилдааны 4-т нь давж 3-т нь унах аваасзодог тайлуулах яриа их гарч байсан юм.
Сумогын холбооноос энэ башёд муу барилдвал аваргыг зодог тайлуулах талаар хөндөж эхэлсэн байсан.
Гэвч аварга маань эхний өдрийн хүнд хэцүү барилдааныг Кисэносатог давснаар даван туулж түүнээс хойш дараалан 14 уналгүй давж сүүлийн өдөр Хакүход унасан юм. Нэмэлт барилдаанд ёрикири мэхээр давж 23 дахиа түрүүлсэн билээ.
Энэ бичлэгийг бүрэн эхээр нь үзээрэй.
http://www.youtube.com/watch?v=jsAkxr-p-e4

3-р сарын Харү башё.
Эхний өдрөөс авхуулаад 9 дараалан түрүүлсэн боловч 10 дахь өдөр харүмафүжид өвдөг шороодон улмаар барилдаанд нь нөлөөлж 11-4 амжилтаар дуусгасан. Башёгын дараа Харүмафүжитэй барилдаж байхдаа хавиргаа гэмтээсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=x-uYxmJDZ_0
Асашёорюү - Харүмафүжи
http://www.youtube.com/watch?v=E1eMHM-1_yE

5-р сарын Нацү башё.
Башёгын өмнө аварга маань Япон улсад хүссэн хугацаагаараа амьдарч болох эрхийг авав. (Гадаад рикиши бүгд энгийн иргдэтэй адил виз сунгуулдаг) Ингэснээрээ ахиж 6 сард нэг удаа виз хөөцөлдөх шаардлагагүй болж байгаа юм.
12-5
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=9xiGZgoNfp0

7-р сарын Нагоя башё.
10-5
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=P4Q69psCD5Q
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=dmIiht8Opog

9-р сарын Аки башё.
Эхний өдрөөс ганц уналгүй 14 даван Хакүхотой барилдсан ч ёрикири мэхээр унав.
Нэмэлт барилдаанд Хакүхог сүкүйнагэ мэхээр давж 24 дэх түрүүгээ авсанаар Китаноүмитэй зэрэгцэж байна.
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=3VqA6vUj4wM
Зураг


Сүүлийн удаа Гэрэлт Од 10-р сар.12.09 2:38 pm-д засварласан, нийт 4 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.09 2:08 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Бичлэгүүд: 2124
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо
сайхан сэдэв байна шүүдээ энэ сайхан байна :wd:

_________________
30000 coming soon


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.09 2:10 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Аваргын талаар баримтат кино. Маш сонирхолтой.

2004 онд нэвтрүүлгээр цацагдсан.

1-р хэсэг http://www.youtube.com/watch?v=kjhp1OypUNQ
2-р хэсэг http://www.youtube.com/watch?v=-EO9tmsJNMI
3-р хэсэг http://www.youtube.com/watch?v=IqcGP1DxeG4



2009.09 сарын цоо шинэ Аваргын баримтат кино. Энийг үзээд уйллаа. Гол нь ярилцлага авсан бүсгүй нь 2 жил хамтад нь явж энэ баримтат киног хийсэн байгаа юм. Маш гоё нэвтрүүлэг болжээ.

1-р хэсэг http://www.youtube.com/watch?v=Njdn49kzbpA
2-р хэсэг http://www.youtube.com/watch?v=C5okoNnZJFQ
3-р хэсэг http://www.youtube.com/watch?v=uzjxcV4jyzo
4-р хэсэг http://www.youtube.com/watch?v=k4xNbMF6bDw


Сүүлийн удаа Гэрэлт Од 10-р сар.08.09 6:27 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.09 2:25 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.27.04 10:03 pm
Бичлэгүүд: 903
Байршил: EU
Нөхдөө аваргын бичлэгүүд файлаараа байвал олж тус болооч...

_________________
Foruming


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 6:30 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Аваргын сонирхолтой барилдаан, бичлэгүүдээс орууллаа.

1998 он. 17 настай Асашёорюү Такасаго дэвжээнд анх оров.
http://www.youtube.com/watch?v=GqhFDxN6-aQ

2000 оны 7-р сарын башё. Аварга Макүшитад түрүүлэв.
http://www.youtube.com/watch?v=7QLzdJsXyXk

Аваргын 1-20 хүртэлх бүх түрүүг харуулсан 2007 оны бичлэг байна.
http://www.youtube.com/watch?v=2A3iMU1SJwA

Аварга Фүжикюү тоглоомын газарт "галзуу хулгана" дээр
http://www.youtube.com/watch?v=Qk-WYh3uD6A

2002 оны 1-р сарын башё. Асашёорюү - Точиазүма
Цус гартал нь цүппариддаг барилдаан. Зодчихсон гэхэд болно.
http://www.youtube.com/watch?v=Xh6-yV8k0xg

2002 он. Асашёорюү - Мүсашимарү
Үлэмж биет ёкозүнаг тэр үед давна гэдэг их хэцүү байсан.
http://www.youtube.com/watch?v=4OmFsudxbnU

2004 оны 1-р сарын Хацү башё. Асашёорюү - Котомицүки.
Цүридаши мэхээр өндөрт өргөж ирээд давдаг барилдаан.
http://www.youtube.com/watch?v=L1bunNefsKY

2004 оны 7-р сарын башё. Асашёорюү - Котоновака
Бүгд аваргыг унасан гэж бодсон. Аварга уул нь эхний барилдаанд давсан юм.
http://www.youtube.com/watch?v=UnKZYZcFKzw

2007.6-р сар. Хавайн Жюүнгёод Асашёорюү - Хакүхо. Бас л сонирхолтой барилдаан болсон. (Сонирхогчын камер)
http://www.youtube.com/watch?v=X0waXHgJjmw

2009 оны 1-р сар. Аварга Кока Кола компаний Фантатай гэрээ байгуулав. 1958 оноос хойш Японд үйл ажиллагаагаа явуулж байгаа Фантад олон алдартнууд тоглож байв. Энэ рекламанд аварга маань Монголоос ирсэн 13 настай сурагчын дүрд хувирсан юм.
Хөгжилтэй хөөрхөн реклам.
http://www.youtube.com/watch?v=dA0jWxeu6_0
http://www.youtube.com/watch?v=6bX9ckI2enw
http://www.youtube.com/watch?v=oRLPSxoaUPQ
http://www.youtube.com/watch?v=QOnWFbsRIBM
http://www.wat.tv/video/coca-cola-fanta ... rbc6_.html
http://www.wat.tv/video/coca-cola-fanta ... rbc6_.html

2009.3 сар. Аварга Токиогын загварын шоунд оролцов. Өнөөх Фантагаа рекламдсан юм.
http://www.youtube.com/watch?v=-Yng3_CfW_Q


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 6:43 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Тайлбаргүй.

ЗурагЗураг
ЗурагЗураг
Зураг
Зураг

Скаут Доржоо.
Зураг


Сүүлийн удаа Гэрэлт Од 10-р сар.09.09 6:56 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 6:53 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Зураг
ЗурагЗураг

Зураг

Маэгашира байхдаа
Зураг
Такасаго ояката

Зураг
Зураг

ЗурагЗураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 7:13 pm 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.01.04 9:35 pm
Бичлэгүүд: 317
Байршил: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Агуу Дайчидын удам Дайчин Монгол хүү шүү. Жинхэнэ Дайчин хүн дээ. Биширтүгэй аюутугай :mrgreen:

_________________
Амьдрал ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 7:19 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Хакүхотой уралдаж байгаа нь. Хакүхо энэ үед дөнгөж Жюүрёод ороод байв.
Зураг
Сумод дөнгөж хөл тавиад байх үедээ.
ЗурагЗураг
Зиндаа өгсөх эрхийн бичиг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Барилдахын өмнө камерлуу хардаг хэсэг
Зураг
Зураг



Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 7:44 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Ишлэл:
Манай хүн чинь Жонокучигаас бусдад нь түрүүлцэн юм бна шд. Одоо энэ 24 ч 30-руу явж өгнө дөө. Гоё аварга шүү :wd:
Жюүрёод бас түрүүлж чадаагүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 8:37 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
ёстой гоё сэдэв бна... аваргаараа үнэхээр их бахархах сэтгэл төрлөө, өшөө олон гоё сонирхолтой юм оруулаарай....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
 Постын сэдэв: Yu
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.09 11:27 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.12.02 10:54 pm
Бичлэгүүд: 1036
Байршил: Insulin shock therapy
goy sedev baina. temdgelchii


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.09 9:38 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.26.05 4:27 pm
Бичлэгүүд: 416
Накататай хөлбөмбөг тоглочоод ирэхэд ёстой өглөө болгон Асашоорюүг ярьдаг байж билээ. Сүүлдээ нэг сахилгагүй боксчинг ч мань эртэй зүйрлээд авсан. Тэгээд л залуу үеийнхэнд буруу үлгэр болж байна гээд л...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 8:07 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Наката Хидэтоши Асашёорюүд хандаж хувийн блогтоо бичсэн тэмдэглэл
"2007 оны 7-р сарын башё дуусгаад аварга маань бэртлийн улмаас Зуны Жюүнгёог өнжих хүсэлтээ сумогын холбоонд тавиж эмчлүүлэхээр монгол явсан билээ. Дотны анд Японы хөл бөмбөгийн од Наката Хидэтошитой хамт 7.25-нд хөл бөмбөг тоглож байгаа нь Японы сонин хэвлэлүүдээр гарч шуугиан тарисан юм. 8.1-нд сумогын холбоо хуралдаж аваргыг 2 башё барилдахгүй байх хатуу шийтгэл оноож байсан.
Япон даяар энэ талаар олон байр суурьтай байсан. 39 дахь ёкозүна Маэдаяма башёг өнжсөний дараа бейсбол тоглож сумогын холбооноос зодог тайлуулах шийтгэл амсаж байсан билээ. Аваргыг олон хүн зодог тайл гэж байсан бол зарим япончууд Наката аваргыг ашигласан мэтээр яриж байв."

Тэмдэглэлийг товчлон хүргэв.

Монголд надтай хөл бөмбөг тоглосноос болж Сумогын холбооноос хүнд шийтгэл амссан тухай японы хэвлэлүүдээр шуугиж байгаа гэж сонслоо.

... товчлов ...

Үнэндээ хөндлөнгөөс харсан миний хувьд аль нь зөв аль нь буруу болхыг мэдэхгүй юм. Асашёорюү үнэхээр өвчтэй гэж баашилсан юм болов уу? Аварга өөрөө энийг өчүүхэн ч атугай хүлээн зөвшөөрөөгүй байхад нь худлаа өвдсөн нь батлагдсан мэтээр ТВ, сонин, радиогоор шуугиж байгаа юм шиг санагдлаа. Түрүүлэх хэмжээнд барилдаж амжилт гаргаж байгаа ёкозүнад алхахад ч бэрх хүнд гэмтэл авсан гэдэг нь төсөөлөхөд ч бэрх. (хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алхаж ч чадахгүй байсан хүн бөмбөг өшиглөлөө ухааны юм бичсэнд нь хариулсан бололтой) Хэрвээ яаж ийгээд өвчнөө тэсээд барилдаанаа дуусгаж чадсан ч гэлээ дараагын башёд ёкозүнагын түвшинд барилдахын тулд өвчнөө бүрэн илааршуулахын тулд Жюүнгёод оролцоогүй байж болно.

...

Хэрвээ хүнд өвчтэй нь үнэн бөгөөд өвчнөө эдгээхийн тулд башёгын дараа монголруу хариж эмчлүүлхээр явсан байвал яах вэ? Монгол улсын засгийн газараас хөл бөмбөг тоглооч гэсэн хүсэлт ирсэн, түүнчлэн надтай хамт оролцох нь батлагдаад хүүхдүүдийн төлөө тэр арга хэмжээнд оролцсон, мөн Япон-Монголын найрсаг харилцааны төлөө хэмээн бодоод тоглосон байвал яах вэ.

Жюүнгёог өнжих болсон талаар огт мэдээгүй ч башё өндөрлөсний дараа миний бие өөрөө Асашёорюү аваргын цээжээр өвдөж байгаа тухай өөрөөс нь сонссон юм. Хоолны таваг барих үед хүртэл өвтгөж байсан. Монголд тэрхүү өвчнөө эмчлүүлэхээр ирсэн, эмчилгээнд сайн рашаан байдаг тухай ч хэлж байсан.

...

Буруу ойлголт газар авсанд мэдээж учир шалтгаан, проблем байсан л байх. Энэ удаагын шуугианыг хөндлөнгөөс харахад ТВ сонин радио Асашёорюүг хяхаж хавчин гадуурхсан нь илт. Асашёорюү сумогын нарийн дэг жаягыг бүрэн дүүрэн ямар мэдэх биш, япон бөхчүүд ч бүрэн дүүрэн сайн мэдэхгүй шүү дээ. Ёкозүна хүчтэй л байвал сайн гэдэг нь буруу байх.

Түүнчлэн Монгол хүнийхээ хувьд 21 башёд түрүүлж, цор ганцаараа ёкозүна цолыг нэр хүндтэй авч яван сумогын ертөнцийг ганцаар нуруундаа үүрч ирсэн шүү дээ. Үнэхээр агуу амжилтуудыг үлдээж чадсан тамирчин гэдэг нь бол яахын аргагүй үнэн.

Хүмүүс бүгд тэр талыг нь эргэн нэг хараасай гэж бодох юм. ТВ сонин радиогын эргэн тойрон дахь санал шүүмжлэлд амархан битгий бууж өгөөсэй гэж бас хүсэж байна.

Эцэст нь анд найзын хувьд хэлэхэд Асашёорюү энэ дуулиан шуугианд бүү шантар битгий бууж өг. Нэг өдрийн ч өмнө байсан хамаагүй аль болох эрт өвчнөө эмчлэн эдгээж улам хүчтэй аварга болон дохиёд эргэж ирээрэй гэж хүсэн ерөөё.

Асашёорюү хичээгээрэй.

2007.08.10 Хидэгийн захидал
албан ёсны сайтаас нь авсан болно. http://nakata.net/jp/hidesmail/hml290.htm

2009.1 сарын Хацү башёгын өмнө Наката аваргатай ирж уулзав.

ЗурагЗураг
Зураг

Монголд хөл бөмбөг тоглож байх үеэр нь японы тв мөн дагалдаж явсан бөгөөд энэхүү дүрстэй хэдхэн минутын мэдээ нь япон даяар шуугиан тарисан билээ.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 9:43 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
[center]Аваргын тоглож байсан рекламууд[/center]


Японы шуудан харилцаа холбооний компани Japan Post
Зураг

Procter & Gamble компаний угаалгын шингэн
Зураг Зураг

Fujitsu FMV-BIBLO LOOX T70M/T загварын лаптопний рекламанд
Зураг
Зураг

Асахи компаний кофе
ЗурагЗурагЗураг

Suntory компаний спорт ундааны реклам
ЗурагЗураг

Бичлэг нь
http://www.youtube.com/watch?v=UHMok_YjxIg

Shaddy компаний гоймонгын нэг төрөл болох нагаши соомэний реклам
Зураг

NTT Docomo гар утасны компаний реклам
Зураг
Зураг

Кока Кола компаний Фантагын реклам
Зураг


Сүүлийн удаа Гэрэлт Од 10-р сар.12.09 8:52 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 9:47 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.08 1:50 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: Mongolia
"Түүнгүйгээр сумо бөхийг төсөөлшгүй, нэгэн үеийн түүхийг бүтээсэн монголын домог".
Аймар Кибиши хүн л байдаг гэсэн тэ. 1 ч удаа уулзаж байгаагүй азгүй хүн юмаа би.
Тэр фантагийн бүр гар утасны янз бүрийн тоглоомнууд гарцан байна лээ шд. :razz:

_________________
Imagine | Nevermind


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 10:22 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
би уулзаж үзжийсэн шд.... манай 54т суржийсан гээд 2005 онд манай сургуульд иржийсэн, бөөн л юм болжийсымдаг.... ангийн багш, захирал, хичээлийн эрхлэгч, зарим багш этр нь худлаа нээх долигнож гүйгээл бсан, зарим нь бол таних ч гүйм бж таньдаг юм шиг л яриад бсандаг.... за энэ ч яахав.... зурагтаар харахад их жижигхэн харагдаад бдаг, яг хажуунаас нь ойроос харахад их том биетэйм бнлээшд, сайхан сүртэй ч харагдаж бсан.... ямар ч бсан би гар бариад үзцээн....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 1:37 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.27.04 10:03 pm
Бичлэгүүд: 903
Байршил: EU
Ишлэл:
би уулзаж үзжийсэн шд.... манай 54т суржийсан гээд 2005 онд манай сургуульд иржийсэн, бөөн л юм болжийсымдаг.... ангийн багш, захирал, хичээлийн эрхлэгч, зарим багш этр нь худлаа нээх долигнож гүйгээл бсан, зарим нь бол таних ч гүйм бж таньдаг юм шиг л яриад бсандаг.... за энэ ч яахав.... зурагтаар харахад их жижигхэн харагдаад бдаг, яг хажуунаас нь ойроос харахад их том биетэйм бнлээшд, сайхан сүртэй ч харагдаж бсан.... ямар ч бсан би гар бариад үзцээн....
хэхэ...аяришт зөөгч байхад 2 3 удаа үйлчилж байсан шүү аваргад...сүрдмээр хүн шүү манай аварга...ийш тийшээ гүйлгэчинэ,ууна гэж жигтэйхэн.Өндөр ойролцоо ч хамаагүй том харагдаж байгаамаа.Цуг явдаг япон залуучууд нь бас л сайхан залуучууд харагддаг шүү.

_________________
Foruming


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.11.09 4:32 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
[center]Аваргын талаар зарим нэг сонирхолтой барилдаан нэвтрүүлгүүд[/center][/color]

2009 оны 6 сарын нэвтрүүлэг. Аваргын талаар товчхон намтар болон гудамжинд явж байгаа иргэдээс аваргын талаарх сэтгэгдлүүд гарна.
http://www.youtube.com/watch?v=Q4AoWLYjagY

2007 оны нэвтрүүлэг. Спортын тамирчид оролцсон бөгөөд хэн хамгийн хүчтэй вэ гэсэн шалгуураар өрсөлджээ.
http://www.youtube.com/watch?v=EYfII5t2RQ0

Аваргын 7 дараалан түрүүлсэн бичлэг
http://www.youtube.com/watch?v=fCKHiRRGrrA

фанта рекламанд хэрхэн тоглож байгаа тухай нэвтрүүлэг.
http://www.youtube.com/watch?v=oA-unH0vwKQ

Аварга маань Япончуудын хамгийн ихээр хайрлан хүндэлдэг байсан домогт аварга Таканоханатай 2 удаа барилдаж байсан бөгөөд тэр үедээ озэки цолтой байсан юм.
Асашёорюү – Таканохана
http://www.youtube.com/watch?v=cHcR4_JouaM
http://www.youtube.com/watch?v=9o2Fl1lWNCs

Асашёорюү – Мүсашимарү
2002 оны 9-р сарын башё
http://www.youtube.com/watch?v=C4CSEYR-cs4
Асашёорюү – Мүсашимарү
2002 он
http://www.youtube.com/watch?v=4OmFsudxbnU
Асашёорюү – Мүсашимарү
2001 оны Нацү башё
http://www.youtube.com/watch?v=No_BYqDCViI

Асашёорюү Хавайд
http://www.youtube.com/watch?v=hfKz0tE1DXU

Аваргаас CNN ярилцлага авсан авчээ. (Англи хэл дээр)
http://www.youtube.com/watch?v=RZQ48-25TyI
http://www.youtube.com/watch?v=jLfACQPO7G4
http://www.youtube.com/watch?v=4jbpGWt6FJU


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 562 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр