2004/2005
1,3 сарын башёд дараалан уналгүй түрүүлэв.
Асашёорюү - Котомицүки Гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=L1bunNefsKY
Асашёорюү - Чёотайкай Харү башё
http://www.youtube.com/watch?v=NaIYC08T8IE
5 сарын башёгын 6 дахь өдөр хүртэл уналгүй явсан Асашёорюү Хокүторикид унаснаар дараалсан ялалт нь 35 хүрээд зогссон. Энэ башёд Хакүхо асаг түрүүлэхэд нь замыг нь засаж өгч Хокүторикиг даван Асашёорюү нэмэлт барилдаанаар давж түрүүлж байлаа.
Хакүхо - Хокүторики
http://www.youtube.com/watch?v=0I1GaSMRH2M
Асашёорюү - Хокүторики эхний барилдаан
http://www.youtube.com/watch?v=2g2L7_b5UTU
Асашёорюү - Хокүторики нэмэлт барилдаан
http://www.youtube.com/watch?v=19-Q3nctXs0
7 сарын башёд 13.2 түрүүлснээр 1996 оноос хойших Таканохана аваргын 4 дараалан түрүүлсэн амжилттай зэрэгцэв.
Асашёорюү - Котоновака Гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=UnKZYZcFKzw
Асашёорюү - Кайо
http://www.youtube.com/watch?v=kGiuV8k8X0o
9 сарын башё. 9-6
11 сарын башёгоос - 2005.11 сарын башё хүртэл дараалан 7 түрүүлсэн амжилт нь түүхэнд нэгт.
Асашёорюү - Точиазүма Нагоя башё
http://www.youtube.com/watch?v=5Cy4XwSqCZc
Асашёорюү - Точиазүма Аки башё
http://www.youtube.com/watch?v=vuFuztIzego
Асашёорюү - Кёкшюүзан Аки башё
http://www.youtube.com/watch?v=E2ovGAcpYs4
2005 оны барилдаанууд
http://www.megavideo.com/?v=CAW6PEE3
2006/2007
8 дараалан түрүүлэх зорилго тависан байсан аварга маань
1-р сарын башёд 11.4 даваатайгаар дуусгав.
Асашёорюү - Хакүхо Хацү башё
http://www.youtube.com/watch?v=G4AFqN_gZog
3 сарын башёд 13.2 түрүүлэв.
Асашёорюү - Котоошюү
http://www.youtube.com/watch?v=KC1jl6hWFw4
Асашёорюү - Чёотайкай
http://www.youtube.com/watch?v=WxOjjv2ZMME
5 сарын башёгын 2 дахь өдөр Ваканосатод унаснаар баруун тохойгоо гэмтээж башёг өнжсөн. 1-2-12
Асашёорюү - Ваканосато
http://www.youtube.com/watch?v=pa_g1hE6VXY
7 сарын башё. 14-1 түрүү
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=pcAABExweJY
9 сарын башё. 13-2 түрүү
Асашёорюү Аки башё бүх барилдаан
http://www.youtube.com/watch?v=YrmFP1RQPwM
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=Pz1VaZ6JNHE
11 сарын башё. 15-0 түрүү.
Асашёорюү - Котомицүки
http://www.youtube.com/watch?v=my1zPwNtG98
2007
1 сарын башёд 14-1 түрүү. Ингэснээр 4 дараалан түрүүлж түүхэнд 5-д бичигдэх Гадаадаас анх удаа 20 дахь түрүүгээ авсан юм. Гэвч энэ үеэр мөнгө төлж даваа авдаг тухай цуу яриа газар авсан.
3 сарын башё.
13-2 Эхний 2 өдөр унасан боловч дараалан 13 давж Хакүхотой нэмэлт барилдаан хийх эрхтэй болсон боловч боломжыг алдаж түрүүлж чадаагүй юм.
Асашёорюү - Токитэнкү
http://www.youtube.com/watch?v=04LiU5tkhUg
Асашёорюү - Миябияма
http://www.youtube.com/watch?v=v2WWyIdew-Y
5 сарын башё.
Дараалан 9 даваад байсан аварга маань 10 дахь өдөр Аминишикид унаснаар дараалан 5 ялагдаж тэмцээнээ дуусгасан. 10-5
Асашёорюү - Чёотайкай
http://www.youtube.com/watch?v=6hLmKIXQHBc
Хакүхо энэ башёд түрүүлснээр Ёкозүна болсон
http://www.youtube.com/watch?v=aFNWK1ka82M
Энэ нь Ёкозүна болсноос хойш анх удаа 2 башё дараалан түрүүлээгүй ба үүнийг Хакүхо чадварлаг ашиглан 2 дараалан түрүүлж Ёкозүна болсон.
7 сарын башё.
Башё эхлэхийн өмнө Асашёорюү эхнэр Тамираагаасаа салж байгаагаа албан ёсоор зарласан юм. Өөрийнх нь албан ёсны блогоос нь үзхэд “Миний бие Асашёорюү Акинори энэ жил эхнэрээсээ албан ёсоор салж байна. Бид хоёр олон удаа ярилцсаны үндсэн дээр гаргасан шийдвэр” гэж бичсэн байв. (Үнэндээ 2 жилийн өмнөөс салах өргөдлөө гаргачихсан байсан юм)
Башёгын эхний өдөр унасан ч дараалан 14 давсанаар түрүүлсэн. 14-1
Асашёорюү - Аминишики
http://www.youtube.com/watch?v=35rf0VV7zDo
Башёгын дараа бэлтгэл дээр зүүн хөлнийхөө хурууг гэмтээж Сумогын холбооноос чөлөө авсан ч монгол яван хөл бөмбөг тоглож 2 башё барилдахгүй байхаар шийтгүүлсэн нь аваргад хүчтэй цохилт болсон.
бэлтгэл дээр зүүн хөлний хурууг гэмтээж 6-н долоо хоног эмчлүүлэв. Үүний дараа зуны Жюүнгёог(Рикишинүүдийн хамтарсан бэлтгэл, үзүүлэх тоглолт) өнжих хүсэлтээ Сумогын холбоонд гаргасан ч Монголруу явж хөл бөмбөгийн од Наката Хидетошитай хамт хөл бөмбөг тоглож байгаа бичлэг олон нийтэд түгж Япон даяар шуугиан тарив. Сумогын холбоо 8.1-нд хуралдан 2 башё барилдах эрхийг нь хасаж шийтгэсэн юм.
Түүний хамтаар Такасаго оякатаг ч мөн олон нийтийн арга хэмжээнд оролцохыг нь хориглож 4 сараар шийтгэсэн.
8.6-нд Хонда эмч үзээд “Сэтгэл санаагаар их унасан байна”гэсэн онош тогтоосон ч түүний дараа сумогын холбооны эмч нарын зөвлөлөөс “Оюун ухаан балартаж ой санамжаа алдах өвчин” гэсэн онош тогтоосон байгаа юм. Эмч нар эх оронд нь амраах нь зүйтэй гэсний үндсэн дээр Сумогын холбоо хуралдаж зөвшөөрсөн.
Улмаар 8.29-нд Асашёорюү эх оронлуугаа эмчлүүлхээр явсан.
9 сарын башё. Шийтгүүлсэн
11 сарын башё. Шийтгүүлсэн.
11.30-нд Монголоос 93 хоногын дараа Японд хөл тавив. Тэр оройноо хэвлэлийн бага хурал зарлаж хүлцэл өчсөн юм.
12.2-оос Ооита мужын Бүнго ооноши хотын Жүнгёод оролцож 7 сарын башёгоос хойш 133 хоногын дараа дохиод хөл тавив. Энэхүү Жёүнгёогын эхний барилдаанаа Ёкозүна Хакүхотой барилдаж ёрикири мэхээр давж байв.
2008
1 сарын Хацү башё.
Тухайн үед Япон даяар Асашёорюүгын талаар яриа өрнөж байлаа.
Анхаарал татаж байсан эхний өдөр Котошёогикүг илүүрхэн давж, мөн 2 дахь өдөр Кисэносатог окүритаоши мэхээр давж үзэгчдийг баясгаж байв. Гэвч 3 дахь өдрийн барилдааны дараа сумогын холбооны гишүүн Үчидатэ Макиког занасан байдлаар ширтсэн тухай шуугиан гарсан ч Аварга маань өөрөө үгүйсгэсэн байдаг.
Үүний дараа бүрэн төгс барилдаан үзүүлж чадахгүй байсан боловч даваагаа ахиулсаар 14 дахь өдөр хүртэл нэг унаатай Хакухотой адил болж түрүүлэх боломж гарч ирсэн ч үватэнагэ мэхээр унаж Хакүхо 6 дахиа түрүүлэв. 13-2
(2 аваргын барилдаан нь 2002.9 сарын Мүсашимарү – Таканохана аваргуудын барилдаанаас хойш 5 жилийн дараа болж байгаагаараа онцлог)
Асашёорюү - Хакүхо гайхамшигтай барилдаан
http://www.youtube.com/watch?v=Y-BPFcYLZQA
3 сарын Харү башё.
Мартагдашгүй барилдаан.
11 дахь өдөр хүртэл огт уналгүй явж байсан ч 12 дахь өдөр нь Котошёогикүд унаж 13 дахь өдөр нь аваргад 28 дараалан унаад байсан анти амжилтын эзэн (Энэ анти амжилтаараа сумогын түүхэнд 2-т ордог) Котомицүки аваргыг арай гэж нэг юм давж байлаа.
Асашёорюү - Котомицүки
http://www.youtube.com/watch?v=cVtSeR-VNyM
Сүүлийн өдөр 2 аварга тулж Асашёорюү котэнагэ мэхээр давж 22 дахиа түрүүлэв. 13-2
(1995.3 болон 5 сарын хооронд Акэбоно – Таканохана аваргуудын 2 башё дараалж аваргын төлөө барилдах тэмцээн болсноос хойш 13 жилийн дараа юм.)
Аваргын Харү башёгын бүх барилдаан
http://www.youtube.com/watch?v=xynNfe9ORU4
5-р сарын Нацү башё.
Эхний өдөр Кисэносатод унасан ч дараалан 10 давсаар 11 дэх өдөрКотоошюүд унав. 12 Кайо, 13 Чёотайкайд ч мөн унаж түрүүлэх боломжоо алдав. Дараагын өдөр нь Котомицүкиг давж сүүлийн өдөр Хакүхог мөн давсан ч энэ башёд Котоошюү 14-1 ээр анх удаагаа түрүүлж байв. 11-4
Энэ башёгын Асашёорюү – Хакүхогын зохисгүй үйлдэл нэг хэсэг бас шуугиулаад амжсан. Үүнд нь сумогын холбооны ерөнхийлөгч Китаноүми хатуу анхааруулсан.
http://www.youtube.com/watch?v=nc2unRLjtpo
7-р сарын Нагоя башё.
Башёгын өмнөөс хуучин өвчинөөс гадна баруун хөлийн шагайндаа гэмтэлтэй байсан нь барилдаанд нь нөлөөлсөн.
Эхний өдөр Тоёношиматай барилдаж үватэнагэ мэхээр унаж мөн 5 дахь өдөр Точинонадад ошитаоши мэхээр унаснаар бэртэл нь сэдэрч 6 дахь өдрөөс башёг өнжсөн билээ.
Асашёорюү - Точинонада
http://www.youtube.com/watch?v=VnM7k6MPS-w
3-3-9
9-р сарын Аки башё.
Миябияма, Аминишики, Тоёношимад унав.
Ялангуяа Тоёношимад унасан барилдаан нь будлиантай байсан.
Башё дундаас буюу 10 дахь өдрөөс өнжив. 5-5-5
Энэ үед сумогын холбооны зүгээс зодог тайлах талаар асуудал хөндөгдөж эхэлсэн. Асашёорюү ч өөрөө энэ талаар хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ.
Энэ талаар Тайхо их аварга: “Аварга зодог тайлна гэдэг бол дураараа шийдээд байх асуудал биш, ямар ч хүчтэй аваргыг сүүдэр дайрдаг юм. Асашёорюү дөнгөж 27-той байна. Цаашдаа 3 жил сайн барилдах ёстой бөх, сайн тунгаах хэрэгтэй” гэсэн бол Чёонофүжи их аварга: “Асашёорюү өөрийн хүч чадлаа гаргаж чадахгүй байна. Их аварга хүн элдэв хэл аманд өртөлгүй хийх ёстой юмаа ягштал хийх ёстой” гэж хэлж байж.
Их аварга Тайхо болон Чёонофүжи

11-р сарын Кюүшюү башё.
Гэмтлийн улмаас өнжив.
Өөрийнх нь блогоос авсан зураг. 2008.11.29
“Зул сарын баярт ингэж гоёвол ямар вэ?”
2009
1-р сарын Хацү башё.
Үнэхээр агуу башё.
Учир нь 130 сая хүн амтай Япон улсын дарамт, Сумогын холбооны шахалт, ТВ сонин хэвлэлүүдийн гүтгэж доромжилсон нэвтрүүлгүүд энэ бүхнийг аварга маань давж түрүүлж байв.
Башёгын өмнө 4 барилдааны 2-т нь давж 2-т нь унасан тохиолдолд, 7 барилдааны 4-т нь давж 3-т нь унах аваасзодог тайлуулах яриа их гарч байсан юм.
Сумогын холбооноос энэ башёд муу барилдвал аваргыг зодог тайлуулах талаар хөндөж эхэлсэн байсан.
Гэвч аварга маань эхний өдрийн хүнд хэцүү барилдааныг Кисэносатог давснаар даван туулж түүнээс хойш дараалан 14 уналгүй давж сүүлийн өдөр Хакүход унасан юм. Нэмэлт барилдаанд ёрикири мэхээр давж 23 дахиа түрүүлсэн билээ.
Энэ бичлэгийг бүрэн эхээр нь үзээрэй.
http://www.youtube.com/watch?v=jsAkxr-p-e4
3-р сарын Харү башё.
Эхний өдрөөс авхуулаад 9 дараалан түрүүлсэн боловч 10 дахь өдөр харүмафүжид өвдөг шороодон улмаар барилдаанд нь нөлөөлж 11-4 амжилтаар дуусгасан. Башёгын дараа Харүмафүжитэй барилдаж байхдаа хавиргаа гэмтээсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=x-uYxmJDZ_0
Асашёорюү - Харүмафүжи
http://www.youtube.com/watch?v=E1eMHM-1_yE
5-р сарын Нацү башё.
Башёгын өмнө аварга маань Япон улсад хүссэн хугацаагаараа амьдарч болох эрхийг авав. (Гадаад рикиши бүгд энгийн иргдэтэй адил виз сунгуулдаг) Ингэснээрээ ахиж 6 сард нэг удаа виз хөөцөлдөх шаардлагагүй болж байгаа юм.
12-5
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=9xiGZgoNfp0
7-р сарын Нагоя башё.
10-5
Асашёорюү - Хакүхо
http://www.youtube.com/watch?v=P4Q69psCD5Q
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=dmIiht8Opog
9-р сарын Аки башё.
Эхний өдрөөс ганц уналгүй 14 даван Хакүхотой барилдсан ч ёрикири мэхээр унав.
Нэмэлт барилдаанд Хакүхог сүкүйнагэ мэхээр давж 24 дэх түрүүгээ авсанаар Китаноүмитэй зэрэгцэж байна.
Бүх өдрийн барилдаан
http://www.youtube.com/watch?v=3VqA6vUj4wM
