#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 10:16 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.11 8:52 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.30.10 3:13 pm
Бичлэгүүд: 388
Байршил: Mongolia
Май хүүхдээ аваарай! гэх дуунаар Хулан хүнд нойрноос сэрлээ.
Түвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нүд нүд рүүгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зүгээр л зүүд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн үрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бүтэлттэй төрсөн болохоор хүчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хүүхдээ удаан орилуулж болохгүй шүү, тархиндаа даралттай гээд эргэхдээ "Ээж нь гэж бас хүүхдээрээ амьтан шив дээ гэж чих дэлсэв" Хулан одоо дөнгөж арван наймтай. Одоог хүртэл Мики маусын зурагтай хөшиг, дэртэй, дүүрэн Барби хүүхэлдэй , зөөлөн тоглоомтой өрөөнд байдаг хүүхэд хэвээрээ ээж болсон нь энэ. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгүүрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа."Яг Ананд дүрээрээ.Ингээд ангиасаа хамгийн түрүүнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хүүхэд ямар царай муутай байдаг юм бэ? Үгүэ ээ хараад, байхад хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан гар утас нь жингэнэлээ. Анандаас мессэж иржээ. "Bagii bid hoior tsonhnii dor bna,Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu" гэжээ.Бүсгүй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгүйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байв. Харин Ананд Батхаан гэдэг найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нүцгэн гар даллан зогсоно. Тэгснээ гараа амандаа барьж байгаад:
-Хулаан, будаатай цай, унтлагын хувцас авчирсан шүү гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Xулан түүнд хайртай эсэхээ мэдэхгүй. Наймдугаар ангиас нь хойш түүнийг сүүдэр шиг дагаж, халамжлах болсон энэ хүү зүгээр л ангийн хүүхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хөвгүүд аль охинд бэлэг өгөхөө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар асуух нэрээр дандаа гэр рүү нь утасдан,шүүлэг шалгалтын болоход сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Түвшинд хайртай. Тэр Түвшин нь байрандаа бүү хэл хавийн гудамжаар зартай дүрсгүй амьтан.
Бүр өвөл цэцэрлэгт байхын л өвөлд цасаар нүүрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илүүтэй шоглоно.
Гэтэл есөд ордог жилийнхээ намар өнөө дүрсгүй гайхал чин тэдний сургуульд шилжээд ирчихсэн байв. Тааралдах бүртээ шоглуулдаг мөртөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ шоглуулдаг мөртөө Хулан бүр жаахан байхаасаа л гадаа гарах бүртээ Түвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Түвшинд л зориулж гоёдогсон . Хүссэн юм хүзүүгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгүүнтэйгээ үргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нүдээрээ инээсэн,өтгөн хөмсөгтэй, хэзээ ч ам хуурай байдаггүй хөгжилтэй энэ хүүд ангийн охид их талтай.
Харин Түвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангүй. Ай xөөрхий, задгай хүрэн үс намируулсан янзаган нүдтэй Хулан гэж хөвгүүдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн Валентины өдрөөр"Түвшингээс зүрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөөд алхахсан" гэж Хулан битүүхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс эргэлт ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хүү нь үнэгчлэн үрчигнэнэ.Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хүүгийнхээ хажууд хэвтэн зүүрмэглэв. "Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч үгүй, гэр ч үгүй тэр хоосон тал дундуур Хулан Түвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм/ тэр хоёр нэг ч үг дуугарахгүй хаашаа ч юм яваад,яваад л, цас чахран дуугарч байx юм." Хажуугийн орны бүсгүйн хүүхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хүү нь унтсаар. Тийнхүү тайван унтаж байгаад нь баярлан хүүгийнхээ бяцхан улаан нүүр рүү нь харж хэвттэл гэнэт үгээр илэрхийлэмгүй их хайр хүрч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав. Эхийн хайр гэж энэ буюу.
Амьсгалах, чөлөөтэйхэн хөдлөхөд ч тээр болдог байсан нөгөө том гэдэс нь алга болсон гэхээр итгэмээргүй санагдан хэд хэдэн удаа хэвлийгээ дарж үзээд сая сэтгэл амран санаа алдлаа. Одоо гэртээ гараад өмсөх дуртай гое жийнснүүд нь таарахгүй гэх зовлонгүй гэж бодохоор сэтгэл уужран,нярай, өрөвдөм арчаагүй, үрчгэр улаан хүүгээ харахаар айсуй амьдралын талаархи бүдэг бадаг таамаг , эх хүний жаргал зовлонг ухаарах зөн түгшүүр төрүүлнэ.

_________________
Time waits for no one !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.11 9:13 pm 
Оффлайн
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.30.10 3:13 pm
Бичлэгүүд: 388
Байршил: Mongolia
Аравдугаар ангид орсных нь өвөл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад өгчээ. Ангийхан нь Түвшинг гаргаж өгхөөр бөөнөөрөө нисэх рүү явахад Хулан "ханиадтай" гэж шалтаглаад очоогүй. Тэгээд нөгөө Микки хулганы зурагтай том дэрэндээ нүүрээ наагаад асгартал уйлж билээ. Нэг өдөр хайрын үг сонсоно доо гэж хүлээж явтал итгэл найдвар нь тасрав. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан эргэж иржээ.
Сарын дараа Хулан Гэгээн Валентины өдөр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч, хамт шоу үзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр үерхэж эхлэв.
Гэтэл хаврын шалгалт эхлэх үеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Түвшинг мартаг гэж л, горьдлого тасарсандаа зөрүүдэлсэн эрх сэтгэлээ дийлэлгүй Анандтай үерхсэн ни ямар том алдаа болсныг дэндүү хожуу ухаарчээ. Амьдрал хүлээлтээр дүүрэн байдгийг ухаарал ийм том төлөөс шаарддаг юм гэж үү?
Яанаа, аравдугаар ангиа ч төгсөөгүй байж. Би ямар тэнэг юм хийчихэв ээ! Аав, ээждээ юу гэж хэлнээ! Эмэгтэйчүүдийн эмнэлгээс гарахдаа Хулан ингэж бодон бөөн бөөн нулимс унаган явсан. Улиасны унгирал хийссэн тэр өдөр шиг их уйлсан удаа түүний амьдралд байсныг үл санана.
-Хүү төрснөөс хойш хэдэн цагийн турш Хулангийн хувьд хариулт олдохгүй байгаа нэг асуулт бол Ананд түүний хувьд хэн болж таарч байна вэ? Нөхөр сүйт залуу, хайртай хүн...... аль ни ч биш. Зүгээр л хүүхдийн эцэг.
Маргааш нь ээж болсны дараах анхны өглөө. Хүү нь шөнө их уйлсан тул өчигдрийнхөөсөө илүү ядарчээ. Орных нь хажууд шилэнд хийж тавьсан гурван ширхэг час улаан сарнай гундаж эхэлсэн нь нэг л уйтай.
Гэнэт утас нь дуугарав.
-Байна уу?Хулан уу?Сайн уу?Түвшин байнаа. Чамайг бэбитэй болсонд баяр хүргэе! Цаг үргэлж бодож явсан түүнийхээ дууг сонсоод балмагдсандаа эхлээд дуугарч чадсангүй. Эх болж амнаасаа нэгэн амь таслахын зовлонг амссан зүдэргээнт энэ хоёр хоногт сульдсан зүрх нь тогтож ядан булиглав. Нэг сайн амьсгаа аваад:
-Сайн....... баярлалаа. Ямар сонин хүн бэ? Чи намайг... үгүй энэ тухай хэнээс мэдээ вэ?
-Ангийнханаас и-мэйл аваад. Би......Хулаан би чамайг л гэж танай сургуульд шилжиж очсон юм ш дээ. Даанч хайртай гэж хэл амжаагүй юм. Тэгтэл чи ээж болчихдог. Уг нь....................

_________________
Time waits for no one !!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.11 12:50 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.05 8:37 am
Бичлэгүүд: 48
Байршил: Утаанбаатартаа
Энэ байгаа биз дээ. Нээх олон дахин оруулаад байх шаардлагагүй байх


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.19 10:12 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.10.17 11:58 am
Бичлэгүүд: 2
баярлалаа


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 4 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр