#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.21.26 11:17 pm байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.09 10:09 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 11-р сар.23.09 12:35 am
Бичлэгүүд: 81
ХҮН АМ, УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэж Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байлыг хэлнэ.

Хүн амын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ агаар, ус болон газрын хөрсөөр дамжин цацраг идэвхт бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэх;

2/ олон улсын хөдөлмөрийн хуваарьт байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй үйлдвэрлэл явуулдаг болж орох;

3/ гадаад худалдааны бодлого, импортын барааны чанарт тавих хяналт суларч алдагдсаны улмаас хүн амын эрүүл мэнд, удамшилд сөргөөр нөлөөлөх хоол хүнс, хими болон өргөн хэрэглээний бараа орж ирэх.

Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох хүчин зүйлүүд:

1/ хүн, амьтны гоц халдварт өвчин гарах;
2/ цус ойртож монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх, нэн ялангуяа оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний тооны зохистой харьцаа алдагдах, дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлтээс илүү гарах;

3/ архидан согтуурах явдал газар авч хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх;

4/ хүн амын нас хүйсний бүтцийн харьцаа алдагдах;
5/ хүн амын дунд өлсгөлөн, тураал газар авах, ундны болон цэвэр усны хангамж хомсдох, бохирдох;

6/ дотоодын үйлдвэрлэгчид эрүүл ахуйн болон бусад тогтсон стандартыг зөрчих, хүн амын эрүүл мэндэд хөнөөлтэй хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж аливаа хяналтгүй худалдаалах;

7/ химийн бодистой харьцах заавар журмыг зөрчсөнөөс хүн амын эрүүл мэнд, удмын санд сөрөг нөлөө үзүүлэх.

Хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ монгол хүний удмын сан, эрүүл мэнд, хүн амын тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн төрийн иж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох;

2/ урьдчилан, сэргийлэлтийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, үйл ажиллагааны үндэс болгох;

3/ цус ойртох, архидан согтуурах, мансуурах зэрэг монгол хүний удмын санд сөрөг нөлөөлөх бүхнээс сэргийлэх, монгол хүн, хүн амыг цогцолбороор судлах асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тавих.

Оюун ухааны хомсдол болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан оношлох, сэргийлэх бодлого явуулах, хүн амын сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах;

4/ хөрш зэргэлдээ орны хил залгаа нутагт байрлаж буй цацраг идэвхжлийн болон химийн бохирдол, биологийн хорт нянгийн бохирдол, тэдгээрээс гаралтай өвчин тахлаас сэргийлэх хяналтын тогтолцоо бүрдүүлэх;

5/ хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох;

6/ хүн амын дотор удамшлын өвчин, согог, оюун ухааны хомсдолын тархалт, илрэлтийн давтамжинд байнгын хяналт тавих;

7/ хүний удмын санд сөрөг нөлөөлөх химийн бодис хүрээлэн буй орчинд хуримтлагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх;

8/ хүнсний аюулгүй байдлыг төрийн онцгой анхааралд байлгаж, хүнсний бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, удашлын бүтцэд нөлөөлөх элдэв хорт бодисын хольц байгаа эсэхэд хяналт тавих, үндэсний нэгдсэн лаборатори байгуулах;

9/ хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нийгэм, биологи, орчны хүчин зүйлд хатуу хяналт тавих, эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технолгийг хөгжүүлж, үндэсний зайлшгүй чухал эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, юуны өмнө эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээр эм бэлтгэх бодлого явуулах;

10/ хүн амын эрүүл мэнд, эх хүүхдийн өвчлөл, нас баралтын гол үзүүлэлтүүдийг дэлхийн дундаж түвшинд хүргэн бууруулах. Эх хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудлыг зөв зохистой шийдвэрлэх зорилгоор хүн амын төрөлтийг зохицуулах бодлого явуулах.


Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалаас


Дээд талд
 Постын сэдэв: made in china
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.09 10:44 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 11-р сар.23.09 12:35 am
Бичлэгүүд: 81
“Made in China”-д золиослогдсон миний Монголчууд

Монголчууд биднийг Оюутолгой, Тавантолгой, Эх орны хишиг, Эрдэнийн хувь гэж амаа үдүүлж, ангайж байх зуур алаг үрсэд маань ч аюул заналхийлсэн аймшигт явдлууд гарсаар байна. Чанаргүй хүнс, хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж Монголын ирээдүй хордож, устгагдаж дуусахад бэлэн болсныг шил шилээ даран гарах эмгэнэлт хэргүүд нотлосоор.

Өмнөд хөршийнхөө бараа, бүтээгдэхүүний “хаягдал цех” болон хувирсан Монгол улс маань хүн ардынхаа эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьсаар олон хавартай золгож байна. Монгол удмын сан, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлэхэд бэлэн “Made in China”-г хянах систем, төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэх боллоо.

Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, эрүүл мэндэд учруулж буй хор хөнөөлийг дэл¬хийн улс орнууд ч өөр өөрсдийнхөөрөө хэлэлцэн дүгнэж, хэрхэн сэргийлэх талаар тусгайлсан хууль, эрх зүйн орчныг бий болгожээ. Тэд “Made in Сhina” гэдэг үг “Анхаар, эрүүл мэндэд аюултай” гэсэн шошго болж хувирах вий дээ” гэдгийг асуудал дэвшүүлэн хөндөж байгаа энэ үед монголчууд ч бас дуугарч, тэмцэж, нэгдэх хэрэгтэй байгааг энд тодруулан хэлэх гэсэн юм.

Хордлоготой монгол
Хүний биед халтайг нь мэдсээр байж хүн амын маань дийлэнх хэсэг ядуугийн эрхэнд хувцасны муу, хоолны тэжээлгүйг хэрэглэсээр ардчилсан хувьсгалын 20 жилийн ойтой золголоо. Яг л Африк тив шиг асар их баялагтай ч ард түмэн маань өлөн, зэлмүүн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөсөөр хоёр арваныг үдэх нь. Ардчилал, шударга ёсны гэх хачин гоё тодотголтой он жилүүд ард түмний амьдралд баян, хоосны зааг гаргачихаад бас цаашаа амьдарвал амьдар гэчихсэн “даажигнаж” байна.

Гэвч яг одоо тунирхаж суух цаг биш. Нөгөө “улсын наадам үзэхийн тулд” эрүүл амьдрах хэрэгтэй. Бид чухам юунаас болж хордож, эрүүл мэндээрээ хохирч байна вэ. Нийтлэлийн¬хээ эхэнд олон хүний аминд хүрсэн санаатай, санамсаргүй үйлдлүүдийг эргэн саная гэж бодлоо. Энэ бидний сэдвээс хол ч монголчууд бидний мартаж болохгүй, хариуцлагатай байхыг сануулсан үйл явдлууд юм.

Өнгөрөгч жилүүд бидэнд олон бараан дурсамж үлдээсэн. Үүний нэг бол 15 хүний амь авч одсон “Азийн Чоно”-ын хэрэг. Захирал Ш.Мөнхбат нь хэрэг гарах үед “Гүн галуут” компанийг удирдаж, эхнэр Ц.Сэлэнгэ нь “Азийн чоно”-ийн захирал байв. Ц.Сэлэнгийн ах, тус компанид жолооч, менежер ажилтай Ц.Энхээ гэгч нь хүний амь насанд аюултайг мэдсээр байж банкин дахь өр зээлээ дарахын тулд шинэ оны босгон дээр хямд спиртээр архи үйлдвэрлэсэн байдаг.

Техникийн спиртээр найруулсан архийг уусан хүмүүс 24 цагийн дараанаас толгой нь эргэж, улмаар нүд нь юм харахгүй болж, бөөлжин, тархи, уушги, бөөрний хавагнашил үүсч, нойр булчирхай нь үхэжсэн байж. Хараагүй, бас итгэл найдваргүй болж хоцорсон иргэд “Азийн чоно”-ын шүүх хуралдаан дээр эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ч “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх үед хамтруулан шийдвэрлэх боломжгүй, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэв. Хөрөнгө мөнгөгүй, хөөцөлдөөд өгчих ах дүүгүй хөөрхий иргэд тэгсхийгээд хүсэлтээ өвөртлөөд нам жим болсон юм.

Метилийн спиртээр найруулсан архинд нь 15 хүн амь насаа алдчихаад байхад “Азийн чоно” ХХК-ийн ерөнхий захирал Д.Мөнхбатад хариуцлага тооцохгүй үлдээсэн нь ойлгомжгүй байдаг. Өдгөө тэр төрийн өмчит компанид томоохон алба хашиж яваа сурагтай.

Бас нэг ойрын жишээ. Энэ бол бусдаасаа аюултай, эмзэг явдал. Нэг ёсондоо монголын ирээдүй болсон бяцхан үрсийг “Азийн чоно”-дох дөхсөн юм. Цэцэрлэгийн насны 400-аад хүүхэд бөөлжих, шингэн алдах зэрэг ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэв. Өндөр хэмтэй халуурч, гэдэс нь гүйлгэсэн хүүхдүүд халдварт цусан суулгаар өвчилсөн нь “Жонон сүү” компанийн тарагнаас хордсон нь тодорхой болсон. Цэцэрлэгүүд хүнсний бүтээгдэхүүн болон ажлын байрны дүгнэлтгүй “Жонон сүү”-гээс бүтээгдэхүүн авч байсан нь өөрөө асуудал болов. Энэ явдал монголд сүү, сүүн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэх ямар ч стандарт, хяналт байдаггүйг харуулсан.

Үндэсний үйлдвэрлэл гэдэг ч угтаа Хятад хуурай сүүгээр найруулсан пакеттай сүүг бид хэрэглэдэг. Үйлдвэрлэгчид өдөрт хэдэн арван тонн сүү савлаж зах зээлд гаргадаг тул эрдэс баялаг, тэжээллэг зүйлгүй хятад хуурай сүүгээр найруулахаас аргагүй болдог гэх.

Хамгийн муухай нь монголын бүхий л сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Шингэн сүүгээр хийсэн” гэх хуурамч рекламаар хэрэглэгчдийг хуурдаг. Дөчин сая малтай монголчууд хятад хуурай сүүгээр найруулсан тарагнаас болж хүүхдүүдээ хордууллаа гэвэл хүн үнэмших болов уу. Монголчууд бид хямд үнэ, чанаргүй бүтээгдэхүүний золиос болоод зогсохгүй алаг үрсийнхээ эрүүл мэндээр дэнчин тавиад эхэлжээ.

Үүнээс илүү гутамшиг гэж байхгүй байх. Хэрвээ тарагны үнэртэй хэхэрч, бие засч, өндөр хэмээр халуурсан хүүхдүүдэд ямар нэг муу зүйл тохиолдсон бол яах вэ. Хүүхдийн ходоодоор тоглоно гэдэг өөрсдийнхөө ирээдүйгээр тоглож байгаагаас ялгаагүй мэт. Цэцэрлэгүүдэд хоол биш хор нийлүүлсэн “Жонон сүү” зөвхөн ашиг олохын тулд хууль дүрэм, аюулгүй байдлыг уландаа гишгэсэн нь яг л “Азийн чоно”-ын хэргийг санагдуулдаг. Уг нь тэднийг хариуцлагад татаж, хордсон хүүхдүүдийн эцэг эх нөхөн төлбөр авах ёстой байсан ч ийм зүйл болсонгүй.

Угаасаа монголчууд идэж байсан хоолноос нь жоом гарвал “Өө” гээд өнгөрчихдөг хариуцлагагүй зуршил, хэнэггүй байдлаасаа салж чадахгүй яваа. Олон улсад бол хэрэглэгчдийг доромжилсон, эрүүл мэндэд нь халдсан үйлдлийг хамгийн аюултай гэмт хэрэг гэж үздэг. АНУ-аас гаралтай олон улсын түргэн хоолны McDonald’s ресторан эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гаргаж, 100 хувийн сэтгэл ханамж үзүүлээгүй гэх шалтгаанаар 300-аад сая долларын нөхөн төлбөрт унаж байсан.

Нэгэн америк хүүхэн тэжээвэр муураа шарах шүүгээндээ санамсаргүйгээр хийж алсны дараа “Энд муур шарж болохгүй гэсэн заавар байгаагүй” хэмээн шарах шүүгээ үйлдвэрлэсэн компанийг шүүхэд өгч, заргаа авч байв. Тэд ийм л хүмүүс. Өөрсдийн эрхийг мэднэ, бас хүнээс эрх, үүргийг нь нэхнэ. За, энэ ч яахав. Бидний асуудлаас хол. Харин бид хүн ардаа хордсоны дараа шалгадаг, үхсэний дараа аюултайг нь мэддэг хариуцлагагүй байдлаасаа хэзээ ангижрах бол.

Чанаргүй хүнсийг авахгүй байх эрх бидэнд бий. Гэвч хэрэглэгчдийн боловсрол тэр бүр хангалттай байдаггүй учраас хүнсний бүтээгдэхүүнд хордох, бие эрхтэнээрээ хохирох яв¬дал гардаг. Хэрэглэгч өөрийгөө хүндэлдэг бол сонгосон бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он сар өдөр, найрлага, компанийх нь нэр хаягийг хяначихад нэг их цаг орохгүй. Жишээлбэл сүүлийн үед хөлдсөн, усыг нь сольсон чанар муу, хямд үнэтэй огурцыг Эрээнээс их хэмжээтэй оруулж ирэх болсон. Харин бид огурцы сонгохдоо өнгөө алдаж, үрчийсэн эсэх, шил¬ний доторх ус нь сааралтаж, булингартсан байгааг хянахгүйгээр авдаг муу зуршилтай. Вьетнамд зарахыг хориглоод удаж байгаа бидний эртнээс мэдэх цагаан самар, улаан ягаан өнгөтэй бохь, жүүс, ундаанаас эхлээд жимс, ногоо, арван төгрөгний хар чавга, зажлахад шүдэнд наалдаад салж өгдөггүй модон чихрүүд манай хар зах, гэр хорооллын дэлгүүрүүдийн хамгийн гүйлгээтэй бараа гэж байгаа.

Иймд монголын хилээр эрх дураараа нэвтэрч байдаг шинжилгээгүй, шошгогүй, үйлдвэрлэсэн он сар нь тодорхой бус хүнсний бүтээгдэхүүн, элдэв төрлийн өвчин анагаах “ид шид”-тэй гэх эмүүдэд тавих хяналтыг сайжруулах цаг болжээ. БНСУ гэхэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний байх ёстой хувь хэмжээг ЭМЯ-ндаа тогтоож өгдөг байна. Энэ жишгээр хил нэвтрэх тусгай сертификат олгож, байхгүй нэгийх нь бүтээгдэхүүнийг буцаах хүртэл арга хэмжээ авч байвал зүгээрсэн.

Тэд ч бас хорддог
Хүнсний аюулгүй байдал хүн төрөлхтөний тулгамдсан асуудал болоод байна. Дэлхий дээрх хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг Японд гэхэд хятадын бараа, бүтээгдэхүүнээс болж олон мянган иргэд эрүүл мэндээрээ хохирч байж. Хэдэн жилийн өмнө хөлдөөсөн банш, могой загаснаас 175 хүн хордсоноор “Dumpling” баншийг тэр даруй Хятад руу буцаажээ.

Үйлдвэрлэгчид ажилчиддаа тэрхүү банш идүүлэхэд бие нь муудсан байна. Мөн 700 гаруй япон бүсгүй хятадад үйлдвэрлэсэн тураах эм ууснаас болж элэгний хавдраар өвчилсөн эмгэнэлт явдалд хүргэжээ. Хүнсний бус хэрэглээний цагаан будааг Вьетнам, Хятад улсуудаас их хэмжээгээр автал бордоотой, хөгцөрсөн будаанаас нь олон хүн хордож япон даяар шуугиан тарив. Японы Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ота Сеийчи тэр даруй огцорч, ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Меламинтай тахианы тэжээл, ногооноос нь хүнсний ногоонд хэрэглэхийг хориглосон их хэмжээний бордоог илрүүлсэн Япончууд хүнсний экспортдоо чанга дэглэм тогтоохын зэрэгцээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг Хятадаас дахин оруулахыг хоригложээ.

Хөгжингүй орнууд “Made in Сhina” гэдэг үг “Анхаар, эрүүл мэндэд аюултай” гэсэн шошго болох вий дээ гэдгийг анхааруулан, асуудал дэвшүүлж байна. Хятад бүтээгдэхүүн зөвхөн гадныханд халтай биш өөрсдийг нь ч хордуулж байдаг. 2007 онд л гэхэд хоолны хордлогоос болж Хятадад 258 хүн нас барж, 13.280 хүн өвчилжээ. Түүний дараахан 6200 гаруй хүүхэд меламинтай сүүнд хордож, олон эцэг эх өнчирч үлдсэн гашуун түүх бий.

Хэрхэн сэргийлдэг вэ?
Монголын баячууд хүнсний хэрэглээгээ найдвартай нь дээр гээд гуравдагч улсаас авчирдаг юм билээ. Ядарсан ард ингэж тансаглах нь байтугай хөл залгах унааны мөнгөө ч хүчрэхгүй яваа. Дийлэнх монголчууд ямар ч баталгаагүй, орц найрлага нь тодорхойгүй Эрээний барааг нүдээ аниад хэрэглэдэг нь бодит үнэн. Меламин, тугалга, бордоотой хамгийн гологдмол, хаягдмал зүйлсээ манайх руу илгээдэг хятад худалдаачид хөрөнгөжиж, тэр мөнгөөрөө манай охид бүсгүйчүүдийг зулгаасан шигээ сууж байдаг.

Дэлхийн хүн ам, санхүүгийн томоохон төвлөрөл гэж болох АНУ, Европын холбоо, Япон улс экспортын барааны чанар, аюулгүй байдлыг тэргүүн ээлжинд шаарддаг байна. Европын холбоонд “Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах газар” байдаг. Экспортын бүтээгдэхүүн бүрийг сайтар судалж, нарийн шинжилгээнд оруулах нь энэ байгууллагын үүрэг. Тэд ямар амт, үнэр орлуулагчтай бүтээгдэхүүн гэдгийг сайтар судлахын зэрэгцээ Европын холбоонд нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүний стандарт Европын стандартын дагуу байх ёстойг анхааруулдаг, шаардлага хангаагүйд нь Европын холбооны улсуудад бүтээгдэхүүн нийлүүлэх эрх олгодоггүй хараат бус байгууллага юм. Жишээлэхэд, Хятадаас ямар нэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр болбол аль муж, ямар үйлдвэрт хийснийг судалж хэрэв ямар нэг асуудал гарвал ард түмэндээ анхааруулдаг байна. Япон мөн адил хүнсний аюулгүй байдлыг тэргүүн ээлжинд анхаарч, хязгаарлалт хийж, хориг тавьдаг. Иймд экспортлогчид томоохон зах зээлээ алдахгүйн тулд хамгийн шинэ, чанартай гэснээ нийлүүлдэг байна. Япон улсын мэргэжлийн хяналтын газар тухайн бүтээгдэхүүнийг орж ирэхээс нь өмнө дээжийг нь авч, лабораторийн шинжилгээнд хамруулдаг гэнэ. Зарим тохиолдолд экспортлогч орон руу мэргэжлийн баг илгээж, газар дээр нь үзэж танилцах үе ч гарна. Европын орнуудад сард нэг удаа, Японд улиралд нэг удаа хүний биед хор хөнөөлтэй хүнс болон хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мэдээлсэн хэрэглэгчдэд зориулсан тусгай ном гаргадаг байна. Хэрэв Япон улсын экспортын найдвартай түнш байхыг хүсвэл эхнээсээ хариуцлагатай байх ёстойг тэд шаарддаг. Япончууд экспортлогч нарт өөрийн орны стандартыг хангах үзүүлэлтүүдийг нарийвчлан заасан тусгай текст бөглүүлдэг. Хэрэв тэр бүх хяналт, шалгалтыг дийлэхгүй гэвэл Европын холбоо шиг бүтээгдэхүүнд нь хориг тавьж, хилээр нэвтрэх эрх олгодоггүй аж.

Харин АНУ өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Нэг үгээр хэлэхэд Америкийн хүнсний аюулгүй байдалд хийх хяналтын систем Европын орнууд болон Японоос харьцангуй сул бай¬даг. Дэлхийн номер нэг гүрэн гэдэг утгаараа Америкчууд хилээр нэвтэрч байгаа бүтээгдэхүүн бүрт онцгой ач холбогдол өгдөггүй байна. Ингэх таван шалтгаантай. Нэгдүгээрт, хэрэглэгчдээ алдахгүйн тулд муу юм хийхгүй. Чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхгүй бол үйлдвэрлэгч өөрөө дампуурна гэж үздэг. Үнэндээ Америкийн зах зээлийг алдана гэдэг ямар ч үйлдвэрлэгчдэд хохиролтой нь ойлгомжтой. Хоёрдугаарт, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах хууль нь хүчтэй. Хэрэглэсэн бүтээгдэхүүндээ сэтгэл дундуур байвал шүүхэд гомдол гаргаж орхидог гэсэн үг. Жишээлэхэд, нэгэн тамхи татдаг эмэгтэй “Тэд энэ там¬хийг үйлдвэрлээгүй бол би татахгүй байсан. Тэгэхээр миний тамхи татаж байгаа нь энэ компанийн буруу” гэх зарга үүсгэж шүүхийн шийдвэрийг өөртөө ашигтай гаргасан сонирхолтой баримт бий. Гуравдугаарт, АНУ-ын шүүхийн байгууллага хараат бус байдаг. Энэ бол америк хэрэглэгчдийн хувьд хамгийн том давуу тал нь юм. Хөрөнгө мөнгөтэй томоохон компаниуд шүүгчдэд хахууль өгч, өөрсдийн талд худалдаж авна гэсэн ойлголт тэнд байхгүй. Хэрэглэгч хаан гэдэг үг жинхэнэ утгаараа Америкт биелэлээ олдог учраас үйлдвэрлэгчид асуудалд унахаас үнэндээ болгоомжилдог байна. Дөрөвдүгээрт, дөрөвдэх засаглал нь хараат бус. Чанаргүй хятад хүнс хүн төрөлхтөнийг хордуулж байгаа нийтлэлийг дахин гаргахгүй байх хүсэлтийг, их хэмжээний мөнгөний чехийн хамт илгээвэл тэд шууд л шүүхэд хандана. Мөнгөөр амаа таглуулна гэсэн ойлголт сэтгүүлчдэд, хэвлэлийн компанид нь байдаггүй. “Хятадын коммунист намын үзэл суртал эрхэлсэн дарга нар бидэн рүү энэ сэдвээр нийтлэл битгий бичээрэй гэж сүрдүүлсэн” талаар нэр бүхий сонины эрхлэгчид цагдаа, олон нийтдээ шууд л дэлгэж орхиж байх жишээтэй. Тавдугаарт, иргэдийнхээ эрх ашгийн төлөөх Иргэний хөдөлгөөн, ТББ-уудын байр суурь тууштай байдаг. Хүний эрх зөрчигдсөн үйлдэл бүрийн төлөө иргэний хөдөлгөөнүүд дуу хоолойгоо хүргэж, асуудалд орсон хэн нэгэнд хуулийн зөвлөгөө өгөх зэргээр бодит туслалцаа үзүүлдэг байна.

Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ байдаг нь харамсалтай. Монголын шүүх төрийн өндөрлөг, нам эвсэл, бизнесийн бүлэглэлийн атганд явдаг. Иймд шударга шүүх гэх ойлголт би¬дэнд байдаггүй. Хоёрдугаарт, эрх мэдэлтнийг аялдан дагаж, бялдуучлагч телевиз, сонины эзэд, сэтгүүлчид олширсон. Гуравдугаарт, иргэний хөдөлгөөнүүд нь өөрсдөдөө албан тушаал, эрх мэдэл, нэр алдар олохын тулд улс төржиж, жинхэнэ утгаараа иргэдээ төлөөлж чаддаггүй.

Чимээгүй алуурчин msg

MSG гэдэг үг өнөөдөртөө монголчуудад танил бус. Хэзээ нэгэн цагт магадгүй тун удахгүй MSG-ийн аюулаас манайхан сэрэмжилдэг болох байх. Өнөөдрийн байдлаар хөгшин европчууд болон Америкийн иргэд MSG-тэй бүтээгдэхүүнээс татгалзаад эхэлчихжээ. Бидний өдөр бүр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд MSG хаа сайгүй байгааг монголчууд мэдэхэд илүүдэхгүй. Хожимдож биш урьтаж сэрэмжилж чадвал эрүүл явах нэг алхам болох болно. Сүүлийн үед манай иргэд цаг, заваа хэмнэх бас амттайг нь бодож түргэн хоолыг илүүтэй таашаах болсон. Харамсалтай нь хүн бүхний амтархдаг McDonald’s, Burger King, KFC-д MSG гэгч нь хам¬гийн их хэмжээгээр агуулагддаг. Эрдэс, тэжээл ихтэй MSG-тэй эдгээр бүтээгдэхүүн Америкийн ард түмэнд замбараагүй таргалалт, цадиггүй их өвчлөлтийг авчирсан. MSG гэдэг нь давсны нэгэн төрлийн хоол амтлагч, амт үнэр орлуулагч гэж болно. Үүнийг химийн аргаар гаргаж авсан давс ч гэх нь бий.

Үхрийн шөл, тахианы бульон, раминаас эхлээд хиам, лаазалсан бүтээгдэхүүн, бүх төрлийн цуу, жан, холимог хоол амтлагчид MSG-д байдаг. Гамбургер, чизбургер, пиццагүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй дийлэнх Америкчууд гоё амтнаас татгалзахаас аргагүй болоод байна. Нэг ёсондоо хөгжингүй орнууд MSG-г хэдийнээ “Чи¬мээгүй алуурчин” гэж нэрлэжээ. Хамгийн аюултай нь MSG аlzheimers discase буюу ой санамжаа алдах өвчний гол шалтгаан болдог аж. Америкийн эрдэмтэн, их эмч Russell Blaylock “Маш гоё амт бол алуурчин юм” нийтлэлдээ энэ тухай дурьджээ. “MGS гэж юу вэ? Энэ муу гэж үү. Хэдийгээр MSG-тэй бүтээгдэхүүн хоргүй гэдэг ч үр дүн нь хортой байдаг. Америкчууд үүнийг их хэрэглэснээр таргалж, өвчилж байна. Мэдээж нэг ширхэг гамбургер идээд өвчлөхгүй, удаан хугацаанд өвчлөл бий болдог учраас хүмүүс өнөөдөртөө нэг их асуудал болгохгүй байгаа. MSG нь химийн гаралтай, хуурамч зүйлсийн нэг юм. Химийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг мэдрэлийн систем, тархинд асар хор хөнөөлтэй.

Мөн гармоны дутагдалд оруулж, тархины зөөлөн эдийн хавдрыг бий болгон, салга өвчин тусгадаг. Амт, үнэрээс гадна MSG-гийн бас нэг төрөл нь сироп, ундаанд чихрийн амт оруулах явдал. Химийн аргаар гаргасан сахар гэдэг маш хортой нь мэдээж” гэж бичжээ. “The slow poisoning of America” нийтлэлд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох MSG нь “Америкийг удаанаар хордуулж байгаа хор” болох тухай хөнджээ. Үүнд бичсэнээр “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АНУ-ын холбоо MSG-г муу биш гэх лоббиг сайтар хийдэг. Бид тэдний золиос болж байна. Манай улсын иргэд яагаад бүдүүрээд байна вэ. Дан талх идээд таргалж байна уу, гэвэл үгүй. MSG их байдаг бэлэн хоол, түргэн хоол их идсэнээс л болж байна. MSG нь донтуулдаг, идмээр санагдуулдаг, амттай байдаг. Яг л никотин шиг. Бүтээгдэхүүнээ зарахын тулд MSG хийхээс аргагүй, амттай учраас идэхээс аргагүй. Ийм л хэлхээ холбооны дунд бидний эрүүл мэнд хохирсоор байна. Сүүлийн таван жилд MSG-г пакеталсан мах, шөл, түргэн хоолонд илүүтэй оруулах болсон” гэдгийг дурьджээ.

MSG нь нэг төрлийн хор юм. Хөгжингүй орнуудын татгалзсан зүйл харин манайд мода болчихдог. Гамбургер, пиццаны улаан фэн болсон монголчуудад энэ нийтлэл хамаатай. Америк, Япончууд монголд ирэхээрээ аль дээхнэ бидний хэрэглээнээсээ хассан жамц давс, адуу, үхрийн махыг хамгийн ихээр авдаг. Тэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй, амтлаг хоолыг бус байгалийн гаралтай, натураль хүнсийг сонгож байгаа нь энэ юм.

Хар тугалгатай сая гаруй тоглоом устгажээ
Та хүүхдэдээ тоглоом авч өгдөг үү. Хаанаас, ямар төрлийн тоглоом авч өгдөг вэ. Мэдээж бяцхан үрдээ тоглоом бариулдаггүй эцэг, эх байхгүй. Гэвч тоглоом бүхэн тоглож наргиж байдаг зүйл биш бололтой. Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомд хар тугалга хэтэрхий их хэмжээтэй байсан тул 2008 онд Америк даяар эсэргүүцлийн үйл ажиллагаа энд тэндгүй өрнөж байв. Энэ явдлын дараа дэлгүүрүүдээс сая гаруй тоглоом эргүүлэн татаж, устгалд оруулжээ. Америкийн эрх мэдэлтнүүд “Бид экспортын чанарыг сайжруулна” гэдэг боловч дорвитой зүйл харагдахгүй байгааг иргэд нь шүүмжилдэг. Хоёр жилийн өмнө Германы гудамжинд олон мянган тоглоомыг шатаажээ. Тэд “”Made in China”-г сонгохгүй байхыг уриалж байлаа. Америк, Европ руу “Хар тугалгатай тоглоом дахин нийлүүлэхгүй” гэх амлалт, үүргийг авч байж хятадууд зах зээлээ барьж үлджээ. Гэсэн хэдий ч хятадын тоглоом үйлдвэрлэгч компаниуд алдагдалд орж, зарим нь үүдээ барьсан байна. Хожим хар тугалгатай тоглоомыг үйлдвэрлэгчид хятад хүүхдүүд дээр туршихад тэдний цуснаас хар тугалга өндөр хэмжээтэй илэрчээ.

Хятад оронд одоогоор хар тугалганы аюул нүүрлэсэн цаг үе ирсэн гэхэд болно. Хятад дэлхийн хамгийн том хар тугалганы үйлдвэрлэлтэй газар. 1970 оноос хойш дэлхий даяар будганд хар тугалга хийж болохгүй хэмээн хорьчихсон байтал энэ дүрмийг дагалгүй өнөөдрийг хүрэв. Үр дүнд нь олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхааруулаад авчээ. Тугалгатай будаг нь хурдан хатах, удаан хугацаагаар өнгө барих, чийгэнд автуулдаггүй учраас хятадууд амархан боловч хүний эрүүл мэндэд хортой аргыг хэрэглэж байгаа нь энэ юм. Гэтэл Америк, Европ тивд хар тугалгатай будгийг хэрэглээнээс хэдийнэ хасч, цагаан титаниумтай будаг хэрэглэж байна. Баруунд хар тугалгатай будгийг зөвхөн төмөр замын өнгөлгөө, зам дээрх гарц, цагаан зурвасыг будахад зориулж мөн гэр ахуйн хэрэглээ, аж үйлдвэр, цэргийн зориулалтаар ашигладаг байна. Тэр бүү хэл 2010 oны 4 сараас эхлэн Америкт 1978 оноос өмнө баригдсан бүх орон сууц, сургууль, цэцэрлэгүүдийг хар тугалгатай будгаар будсан эсэхийг сайтар шалгаж, сертификатлахаар болжээ. Хэрэв хар тугалгатай будгаар будсан бол тэр байшингийн өнгөлгөөг солих, нураах хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Ийм байтал Хятадууд хүүхдийн тоглоомыг тугалгатай будгаар буддаг нь дэлхийн хүн амын эсрэг террорист үйл ажиллагаа гэж нэрлэхэд буруудахгүй. Тугалгатай тоглоом нь хүүхдийн нервны систем, чих дүлийрэлт, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг бол том хүнийг бөөрний өвчлөлд хүргэж, үр тогтоох чадваргүй болгодог байна. Зургаа буюу түүнээс доош насны хүүхдэд хар тугалгатай тоглоом ойртуулж ч болохгүй.

Монголоороо үлдэх юмсан
Хятадад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанар, хөгжингүй орнуудын хэрэглээний бодит байдлыг хөндөхөөр бидэнд хийх зүйл олон байгаа нь харагдана. Сүүлийн үед гаж хүүхэд ихээр төрж, ураг гэдсэндээ үхэж, нэг бол дутуу хөгжилтэй, түнхний мултралтай хүүхдүүд нэмэгдсэнийг эмч мэргэжилтнүүд сануулах болсон. Энэ бүхэн явж явж өнөөх чанаргүй хүнстэй холбогддог. Иймд манай улс хүнсний ногооны экспортын стандартыг мөрдөж, хяналтын системтэй болох цаг иржээ. Стандарт сайжирна гэдэг Монгол руу чиглэсэн чанаргүй барааны их урсгал багасана гэсэн үг. Хүн ам маань мөнгөн устай гурил, хачигтай алим, хавдрын нянтай хүнсний ногоо хэрэглэсээр, өвчин, зовлонд нэрвэгдсээр байхад манай улс төрчид том том ярихаасаа ичих хэрэгтэй. Монголын ирээдүй сэт¬гэхүйн гажигтай, бие бялдрын хөгжил дорой болчихвол бидэнд хичнээн мянган Оюутолгойтой, Тавантолгой байгаад ч хэрэггүй. Эрүүл монгол удмын төлөө өнөөдөр л нэгдэж, тэмцэхгүй бол оройтно. Монгол эх орондоо эрүүл энх, амар тайван аж төрж, монголоороо үлдэх юмсан.

"Зууны мэдээ"
Д.Ариунаа


Дээд талд
 Постын сэдэв: Re: made in china
БичлэгБичигдсэн: 12-р сар.16.09 10:02 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.08.06 4:37 pm
Бичлэгүүд: 2664
Байршил: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
hugjij bui yaduu ornuudad huytadiin muu buteegdehuunuud irdeg
uur ulsuudiinch hugatsaan ni duussan buteegdehuunuud irdeg
tiimees undesnii buteegdehuunee songoh heregtei


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.10 11:09 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.16.09 2:55 pm
Бичлэгүүд: 10
Байршил: com.iinhoo ard
ene hotiin utaanaas bolood hun amiin udmiin sand asar ih ayul tulgaraad bgaa gsn shu. jiremsen ehchuud dutuu turuh esvel zulbah gd bdag boltson, turj bga huuhduud turulhiin uvchtei, sogogtoi, mutats maygtai bolj bga gsn. aimshigtai bgaa bz

_________________
bi bol bi. chi bish


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 3:36 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.02.04 6:36 pm
Бичлэгүүд: 328
cus oirtood l bh ymdaa

_________________
Ийм нэгэн амьдрал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 3:41 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
том гүрнүүд цус сэлбэлт гэж нэг юм хийдэг гэсэн. 1964 оны Токиогийн олимпийн үед зохион байгуулалттайгаар гадаад тамирчдын өвөрт 2000 орчим охид оруулсан гэдэг. бас чадаж байгаам шүү. хамаг шилдэг залуусын цусаар сэлбээд авна гэдэг чинь.

харин бидний хувьд бол угаасаа хүчтэй гентэй учир сэлбэх бус харин хамгаалах, уусгачихгүй байх хэрэгтэй. энэ ургийн бичиг, энэ тэр гэсэн зүйлсийг коминтерний тушаалаар устгасан нь Монголчууд удмын хувьд доройтох, цус ойртор гол үндэс болсон.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 3:50 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.17.06 7:20 pm
Бичлэгүүд: 642
Байршил: ...
Эмлэгт төрж байгаа эхчүүд ихэнх нь бэлгийн замын халдварт өвчинтэй байна
гэсэн мэдээ өнөөдөр үзлээ. :wtf:

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.10 4:07 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.02.04 6:36 pm
Бичлэгүүд: 328
Ишлэл:
цус ойртсон хамаг монголын удам халх хүн бдаггүй юмаа хөвсгөлийн цаатангууд биш шүүдээ! мангар юм ярихын!!!
Oilgochih ymsan daa oguulberig chin

_________________
Ийм нэгэн амьдрал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.19.14 1:39 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.22.10 12:58 pm
Бичлэгүүд: 1248
Байршил: in binge.
ene neg orhigdson sedew bnaa, ug n ih chuhal heregtseet sedew bga yumsan.
udmin sangin ayulgui baidlig emegteichud nuruun deeree uurch ywdg , mun manaihnas incest/inbreeding gh zuil oirin heden jil nileen ih nemegdsen suragtai. too barimt olood medchih ymsan, J.Batsuuri gedeg hunii nom towhimol olj unshmaar baina, baigaa humus baiwal huwaltsarai.

_________________
don't know, don't care.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр