#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.26.26 4:52 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 29 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.09 2:40 pm 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд.
Галаа ахлах мань надад итгэж энэ сэдэвийг хариуцуулж байгаад нь баяртай байнаа.
Ингээд та бүхэн хэн гэдэг гишүүний ажил мэргэжил, ажлын туршлагыг нь сонирхож байгаагаа хэлэхэд л болно :frog: . Тухайн сонгогдсон гишүүнд хүсэлтээ тавьж энэ хэсэгтээ урьж оролцуулах болноо.

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.09 3:04 pm 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
1.Эзэмшсэн мэргэжлээ яагаад сонгосон бэ ямар давуу талтай байна. Таны сонголтонд юу нөлөөлсөн бэ
2.Ажил хөдөлмөрийн гараагаа юунаас эхлэж байсан бэ
3.Энэ мэргэжлээрээ ямар хугацаанд хаана яаж ажиллаж байсан одоо ямар ажил эрхэлж байгаа вэ
4.Хэдэн төрлийн ажил сольж байсан түүнд тохиолдож байсан зүйлүүд хүндрэлүүд болон ололтууд нь юу байв
5.Өөрийн энэ мэргэжлээр суралцаж ажиллах гэж байгаа залууст юу гэж хэлмээр байна анхаарах зүйл нь юу вэ


Галаа гишүүний үүсгэсэн энэхүү асуултанд та бүхэн хариулан бичих болноо.

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:41 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Энэ сэдэвт асуултын эрхэм гишүүдийн мэргэжил, ажлын туршлага болон мэргэжлийн давуу болон сул тал, анхаарал зүйлийн талаар гишүүдийн өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн тухай бичиж байхыг хүсье.

Энэ сэдэвт хэнийг оруулах хүсэлтэй байгаа тэрийг хүлээж авна үү.

Хамгийн түрүүнд Suwon гишүүнийг оролцуулахаар уриад байна. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:43 am 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm
Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
Би Физикч мэргэжилтэй. Онолын физикч. Дунд сургуульд байхад багш нар маань бүх хичээлүүддээ жигд сайн сурагч гэдэг байсан ч би өөрөө "Физик", "Математик", "Гадаад хэл" гэсэн хичээлүүдэд илүү сонирхолтой, сайн байсан. Намайг 10 төгсөөд элсэлтийн шалгалт өгөх болоход хичээл ордог багш нар маань бүгдээрээ тус бүрдээ "Чи аль ч хичээлээр суурилсан шалгалт өгөхөд нэгдүгээр байранд орно. Миний заадаг хичээлээр ор л доо" гэдэг байв. Гэсэн ч би физикээр л орно гэж бодсоор байгаад орсон. Тэгээд энэ нь яг дуртай дээрх гурван хичээлээр шалгалт авсан. Сонгох болсон шалтгаан бол зүгээр л үнэхээр хамгийн сонирхолтой л хичээл санагдсан. Хувийн зан чанар бас нөлөөлсөн байх. Бүх юм нь учир логикоор холбогдсон, хатуу тогтсон, эмх замбараатай, хамгийн гоё юм нь бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үзэгдлүүдийг судалдаг нь.

Тухайн үедээ бол зөвхөн өөрийн сонирхлоор, хэн ч ятгаагүй байхад сонгож байсан. Тэр үед чинь манай үеийнхэн бүгд Хууль, Эдийн засаг гэдэг байв. Физик гэдэг хүнийг бараг тэнэг л гэж боддог, ярьдаг байсан үе. Тэгээд физикийн ангид ороод сурч байхад манай ангийн хүүхдүүдийн ихэнх нь бол Хууль, Эдийн засгаар ороод чадаагүй хүүхдүүд нь бараг физикийн илүү орон тоон дээр аргагүйдээд орсон байдаг байсан шүү. Тийм ч учраас манай физикийн ангийг хамт төгссөн хүүхдүүдээс үнэхээр физикээрээ цаашаа явсан хүн би ганцаараа байгаа.

Тэр үед хэрэггүй байсан мэргэжил тэгсэн чинь одоо бол хамгийн ховор сайхан мэргэжилд тооцогдож байна. Үүнийг бүгдээрээ мэдэрсэн одоо үед зурагтаар учир мэдэх, мэдэхгүй, огт физиктэй ямар ч холбоогүй, огт физикээр яваагүй янз бүрийн хүмүүс бүгд л "Физик", "Шинжлэх ухаан" гэсэн үгнүүдээр түрий барьж, ашиглаж энэ шинжлэх ухааны нэр хүндийг гутааж байна. Тэд нараас болоод энд тэндэхийн телевизүүдээс надад урилга ирдэг ч би тэд нартай зэрэгцэхээсээ ичээд үгүй ээ гээд зугатаагаад орохгүй байгаа. Тэд нарын л нэг гэж бодно шд. Ийм хүмүүсээс болоод жинхэнэ орох ёстой хүмүүс нь ингээд орж чадахгүй, биднээс юм сонсож таньж мэдэж авах ёстой ард түмэн оюун санаагаараа хохирч байна. Физикээр огт яваагүй (сэтгүүлч) хүн жишээ нь, дэлхийн физикчдийн ганц зорилго, бодлого болоод хэдэн мянгаараа нийлээд бодож чадахгүй байгаа зүйлийг нээчихлээ гээд улсаас мөнгө нэхээд байж байх жишээтэй. Тэгэхээр физикээр сурсан хүн бол улам л үнэд орно оо гэсэн үг юм аа.

Давуу тал гэвэл, хүний логик сэтгэлгээ хөгжинө, логик сэтгэлгээ бол тэгээл амьдралын минут секунд тутамд хэрэг болно шүү дээ, амьдралдаа алдаа хийх нь багасна гэсэн үг, мэргэжлээ дагаад хүний хувийн зохион байгуулалт өндөржинө, хамгийн гол нь өөрийн амьдарч байгаа орчлон, ертөнцөө таньж мэднэ. :wd:

Ажлын гараагаа бол эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн. Энэ мэргэжлээрээ 10-аад жил ажиллаж байна. Эхний 5 жилийг Монголдоо, дараагийн 4 жилийг ХБНГУ-д (Ph.D), ирээд 1 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийж байна. Төгсөнгүүтээ л дан ганц мэргэжлээрээ ажилласан, амьдралдаа өөр ажил хийж үзээгүй.

Энэ мэргэжлээр ажиллах гэж байгаа залууст хандаж хэлэхэд: Англи хэл сайн сур. Физикийн шинжлэх ухаан угаасаа гарал нь монголынх биш, гадаадынх учраас монгол хэлэн дээр нэг ширхэг ч олигтой ном байхгүй. Монголд байхдаа физикийг ойлгодоггүй байжээ гэж би одоо боддогийн. Номнууд нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хүний толгойг эргүүлж хаядаг байсан байгаа юм. Англи хэл дээр анх уншчихаад "яагаад ингээд хэлээд өгчөөгүй юм бол оо" гэж л их гайхдаг байсан. Орос ном ч уншиж хэрэггүй. Оросууд бол физикийг "Их хэцүү, чи бол чадахгүй шүү" гэсэн үзэл баримталж бичдэг хүмүүс. Албаар нуршиж, албаар хэцүү болгож, албаар тойруулж, миний мэдсэнийг энэ уншигч мэдчих вий гэсэн шиг хэцүүдүүлж бичдэг хүмүүс шүү. Тиймээс монгол дээр биш, орос дээр биш, англиар нь л уншаарай. Эргээд англиар илтгэж бас сураарай. Англиар нь уншаад сайхан ойлгосон юмаа монголоороо маш зөв хүмүүсд ярьж сураарай. Гол нь монгол хэлээ сайн мэддэггүйгээсээ болоод галзуу хүн шиг монголоор ном бичээд байна гэж боддог. Сууж сурах хэрэгтэй. Байсхийгээд л хавчиганаад босоод өрөө, өрөөгөөр хэсээд байдаг хүнээс юу ч гарахгүй шүү. Монголд ирсэн чинь тийм холхисон залуучууд миний ажлыг хүртэл тайван хийлгэхгүй, анхаарал сарниулаад хэцүү байна. Хувийн зохион байгуулалт өндөр, нямбай байх хэрэгтэй. Шантардаггүй, тууштай, тэвчээртэй чанар маш чухал. Шантармаар үе зөндөө гарна шүү. Эдгээр байхад л тэгээд амжилтанд хүрнэ дээ.

Та нартаа амжилт хүсье. ФИЗИК бол бүх шинжлэх ухаануудын ЭЦЭГ шинжлэх ухаан, мэргэжил.

_________________
You'll see.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:46 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
esbel ganbayar gishuuniig urij oroltsuulah bolomj bga bolob uu
Сайн байна уу?
Би оролцож болно.
Галаа урилгыг чинь хүлээж авсан бөлгөө.

Би Бизнесийн удирлага чиглэлээр сурсан.
Харин одоо МАА, ХАА, Газар тариалангын салбарт ажиллаж байна. Энэ салбарыг хөл дээр босгох гээд зүтгэж байна.
Дунд сургуульд байхдаа бол математиктаа сайн байж байгаад муудсан. Харин физикт бол suwon той адил. Гэхдээ мэргэшээгүй. Зүгээр л амьдралд яаж хэрэглэх вэ гэдэг талаас нь сонирхдог байлаа. ТВ-ээ хэдэн цаг асаавал цахилгааны мөнгө хэд гарах вэ гэх мэт. Үнэндээ манай боловсролын системийн гажиг бас үүн дээр гардаг шүү. Нэг их л онол заагаад л.
Оюутан болдог жилээ ТИС-ын КТМС-д шалгалт өгсөн боловч сайдын хүүхдэд хувиараа алдаад шарандаа өөр сургуульд Бизнесийн удирлага чиглэлээр элсвээ. Угаасаа компьютерт сонирхолтой байсныг хэлэх үү, дээд тооны шалгалтын материалаа бяцхан *хак* хийж олж аваад ангийнхандаа тараадаг байлаа. Амташсан хэрээ 13 нахьдаг гэдэг үнэн юм билээ. :razz: Оюутан болсон эхний семистертээ сургуулийнхаа оюутны эрдэм шинжилгээний хуралд ороод *Төслийн менежмент ба Монголд хэрэглэх оновчтой шийдэл* сэдвээр илтгэл тавьсан боловч дөнгөж 10н жилээ төгссөн жаал юугаа мэддэг юм гэсэн хандлагаас болоод 2р байранд орж билээ. 1р байранд тухайн үедээ сургуулийн овутны зөвлөлийн дарга нь орсон л доо. Сургуулиа төгсөөд мэргэжлээрэй ажиллах болтол дипломын дүн гологддог байна шд. Кредит нь 3,16л даа. Харин одоо бол цаг үе өөрчлөгдөж диплом биш мэдлэг чадвар хардаг болсон сайшаалтай. Номинд орох гээд бүтэхгүй болхоор нь Дэлхийн банкны санхүүжилттэй нэгэн төсөлд ажиллаж эхэлсэндээ.
Хотод төрж өссөн надад МАА, ХАА, Газар тариалан хол санагддаг байсан хэдий ч цусанд нь шингэсэн генийнхээ тусламжтайгаар 14хоногын дотор учраа олоод архаг ажилтан шиг аашилдаг болсон доо.
Одоо бол муухан газрын даамал, малын эмч, ххаахү түшмэлээс дээр мэдлэг туршлагатай болсон. Сая 8н сард эрчимжсэн ба хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай малчдад ухуулга хийж яваад ирсэн. Удахгүй 9н сард дахиад явна. Монголын газар нутгын талаарх мэдлэг, мэдээллийг хангалттай авсан гэж өөрийгөө үзээд байгаа шдээ :frog:
Өнөөдөр залуус нарийн мэргэжил эзэмших сонирхол нэмэгдэж байгаа нь сайн ч яг Монголын нөхцөлд аль нь нэн яаралтай хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй байна л даа.
За нэг иймэрхүү юм бичлээ. Дараа нэмж бичье.

Ер нэг асуулттай байгаад тэрэнд хариулаад бичвэл ямар вэ?

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:48 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
:wd: saihan sedev baina.

Ganbayar Nomin-d oroh geed buteegui ni boljee. Tiim ch husmeer gazar gej bodohgui baina.

Asuult:
1. hagas erchimjuulsen MAA gedgiig arai joohon tailbarlaj uguuch?
2. Mongold farm hugjuuleh bolomj, bololtsoo hir baidag ve?
3. Mongol uls hun amiinhaa toonoos heden 10 davsan olon tolgoi maliinhaa hergiig hezee gargaj ehleh bol?
1: 30 хүртэл хоног тэжээдэг, олон төрлийн малтай бол хагас эрчимжсэн МАА гэж үзээд байгаа. Гэхдээ энэ бол товчхон тоодорхойлолт.
2: Боломж байгаа. Бололцоо нь харин тийм байна. Авилгачдын авсан газар нь шавар хаагаад байгаа.
3: Хэргийг гаргах тухай ойлголт шинэ цагийн малчдад алга. Тэд зөвхөн тооны араас хөөцөлдөөд юун чанар. Монголд нийтдээ 27сая хонин толгойд шилжүүлсэн мал багтах боломжтой. Харин одоо бол бараг 8 дахин даац хэтэрцэн байгаа. Уг нь бол махны үнэн одоо байгаагаас 3 дахин хямд байх боломжтой. Гэвч малчдын сэтгэлгээний хоцрогдол+ченж+тэрбишдавга гэж нэг гай=Гажиг тогтолцоо үүсээд байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:50 am 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.05 11:46 pm
Бичлэгүүд: 1306
Байршил: солгой СИСТЕМ
Ene saihan sedevtee uur olon sonin saihan mergejiltei humuusees urduur namaig urij oroltsuulj baigaad Galaa gishuundee bayarllaa. Minii mergejil mun Fizikch tul Suwon gishuunii bichsentei er ni ih duhnu, gehdee Tsumiin Fizik bolon Onoliin Fizik 2 zuruutei tul bas jaahan yum bichij boloh yum. Gertee hariad bi uuriin tuhai, tsumiin fizik mergijiliin sonin hachin, goyo muuhai talaar bichij oruulya, odoo ajil deeree baina.


Surguuli tugsuud bichij baisan zuilee olloo, oruulchihya. Nemj asuuh zuil baival asuugaarai. Huvi huntei shuud holbootoi asuultuudad hariulahgui.
Ишлэл:
Нэгэнтээ Ленин ах Марксийн Материалист Философыг барьж байгаад “Ертөнцийг таньж мэдэж болно” гэж хэлсийм. Түүнчлэн “Ертөнцийн хамгийн эгэл хэсэг болох Атом өөрөө хуваагдаж барагдашгүй” гэж дүгнэлт гаргаж тавьсан гэдэг.

Шинжлэх Ухаанд өгсөн энэ 2 философи дүгнэлтээс үзвэл энэ төрлийн судалгаа шинжилгээ ихээхэн ирээдүйтэй болох нь харагдаж байна.

Үнэхээр ч шинжлэх ухаан Атомыг, цөм болон электроноос тогтсон гариган загвартай квант обьект гэдгийг, цөм нь протон-нетроны нийлмэл бүтэц, эдгээр нь тус бурдээ гурав гурван кваркуудаас тогтдог, кварк нь цааш задардаг зэргүүдийг нээгээд байна. Энэ чиглэлээр суулийн 50-н жилд үнэмлэхуй үр дүнд хүрээд байгаа юм. Атом болон түүнээс бичил түвшинд материйн бүтэцийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Цөмийн Физик гэдэг.

Та бидний сайн мэдэх Хирошима, Чернобылийн эмэгнэл, Иран-Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, олон улсын хамтын “Энергийн эрх чөлөө-ТоКаМаК” хөтөлбөр, антиматер, цөмийн цахилгаан станцууд, хорт хавдарыг зогсоох цацрагийн арга, олон арван Нобелтангууд, амьд организмын генийн инжэнерчлэл, е=мс², гэрлээс хурдан бөөмс, нэг нэгэнээ онилсон цөмийн хошуутай тив алагсагч пуужингууд энэ салбарын ололт бас эмэгнэл.

Эдгээр гайхамшигууд бол ерөөс шинжлэх ухааны хөгжилийн түүхэн инерцээр үсэрсэн хөгжлийн тусгал. Үүнд хэн нэгэн буруутан, аа бас гавъяатан байхгүй. Энэ үсрэлт бидэнд, хүн анх модноосоо бууж, гал олсонтой ижил их түүхэн хувьсал хийж байна. Өнөөдөр Европчууд Устөрөгчийн Цахилгаан Станц гэдгийг хүн төрөлхтөнд анх удаагаа барьж өгөхөөр ханцуй шамлан ажилдаа орлоо. Грекийн домогт гардаг Промотэй баатар хүмүүнд гал авчирсан түүх нэгэнтээ давтагдах цаг хаяанд тулж, хаалган дээр тань “энерги” үнэгүй хэвтэх цаг ирж байна.

Хүн төрөлхтөн Уран задалдаг технологиос татгалзаж, Устөрөгч нэгдүүлэх, улмаар антиматерууд “шатаах” технологуудыг эзэмшихээр туршицгааж байна. Цаашилбал “хар энерги” хэмээх нэн шинэ ойлголтыг судалгааны обьект болгон лабораторт гаргахаар зэхэж байгаа мэдээ бий. Энергийн эрх чөлөөг, хүн төрөлхтөн эдлэх цаг хаяанд иржээ. Энэ амжилтын ард байгаа цөмийн физикчид хүмүүний түүхэнд шинэ эрин нээж байна.

Түүнчлэн огторгуйн уудам гүнрүү нэвтрэн, түүний чинад дахь нууцыг тайлах ажил ид цэцэглэлтэн дээрээ явж буйг ертөнцийн хязгаараас ирж буй гэрлийн өчүүхэн багцыг бүртгэн боловсруулж, тухайн зугт орших ертөнцийн хязгаарт буй биетийг нээн илрүүлж байгаа “Хаабл” сансарын дурангаас харж болно. Хүн төрөлхтөн гайхамшигуудыг бүтээж, түүнийхээ үр шимийг амсцагааж байна.

Ерөөс мань ертөнцийг Мега-ертөнц, Макро-ертөнц, микро-ертөнц хэмээн орон зайн хэмжээсээр нь 3 хуваадаг. Одоогоор 1-н ард 26-н тэгтэй метрийн зайтай сансар огторгуйгаас таслалын ард 14-н тэгтэй бичил эгэл бөөмсийн хоорондох асар даялагатай ертөнцийн хэмжээсийг хүмүүн төрөлхтөн таньж мэдээд байгаа юм. Эдгээрээс, дээр дурдсан Мега-ертөнц буюу сансар огторгуй судлал болон микро-ертөнц буюу цөмийн физик судлал нь цаг хугацааны энэ мөчид хөгжлийн гараагаа асар хурдтай эхэлж байгаа шинжлэх ухааны салбарууд юм. Макро-ертөнц буюу бидний гарт баригдаж, нүдэнд харагдах энэ ертөнц судлал нь одоогоор үндсэн элемэнтүүдээ томъёолчихсон, судалгааны обьектуудаар бусад 2-оосоо цөөн, нээлт амжилт багатай салбар болоод байна.

Иймд залуу судлаач та бид дээрхи 2 чиглэлд хүч оюунаа чиглүүлбэл далайд дусалын үгтэй утга нийлж, хүн төрөлхтөнд хожим чамлахааргуй их хувь нэмэрийг оруулах барилдлагатай юм гэдэг. Эцэст нь дахиад хэлэхэд “ертөнцийг танин мэдэж болно”. Болохгүй зүйл үгүй.

_________________
[URL=https://matchnow.life]Verified Maidens[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:52 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
shan sedew bn.
orj irj unshij bna... ih sonirholtoi zuiluud bn.

GaNBaYaR gishuund handaj helehed
mongol gadnii suu tarag awch uudaggui zuwhun dotoodiin suugee l heregledeg
mun huneesee hed dahin ih maliinhaa mahiig hamgiih hyamd uneer awdag boloh tiim orchin burduulehiin tuluu hicheegeerei gej husii!
1: Сүү үйлдвэрлэлийн тогтолцоогоо сэргээх. /Одоо Сүү ХХК сэргээж байгаа/
2: Малын сүргийн бүтцийг сайжруулж, тооноос чанарт шилжих шаардлагтай.
3: Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ тухайд бол би байнга л хэлдэг, ялангуяа улс төр болон хууль эрх зүй хэсэгт.
3а 1: Импортын гаалийн татварт сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүний татварыг 30% болгох.
3а 2: ААН-ын орлогын албан татварын хуулинд сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг ААН-ын татварыг 68% болгох.
3а 3: Зар сурталчилгааны тухай хуулинд импортын сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилсан бол тухайн бараа бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэгт бүрээс борлуулалтын орлогын 68%-н татвар авдаг болох.
3а 4: Зар сурталчилгааны тухай хуулинд импортын сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилсан бол тухайн хэвлэл мэдээллийн /цахим хуудас, цахим шуудан давхар хамаарна./ байгууллагаас үндсэн ААНОАТ+нэмэлт ААНОАТ 50%-аар бодож татвар авдаг болох.
4: Үндсэн хуулинд заасан мал бол төрийн өмч гэсэн хэсгийг авч хаях. МОнгол хүн бол Монгол төрийн өмч мөн гэж тусгах. ингэснээр малаа дагаж мал бологсод багсана.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 12:54 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
За юуны өмнө энэ сайхан буландаа оролцуулж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Мөн санал гаргасан mendoukusaina гишүүнд талархаж байна.
Миний нэр bemgx хорвоод мэндлээд 50-ын талыг наслаад явж байгаа айлын том хүү нэртэй, ахлах ажилтан дэвтэй, бага балчирдаа оролдлого муутай, ой яах вэ бас :D, дуу цөөтэй хүүхэд байсан нь өдгөө дуу шуутай, ой муутай, оролдлого сайтай байх эрмэлзэлтэй болон хувирчээ. Залуусын л адил спортод дуртай, хэрэн хэсэх дуртай, сархад хааяа зооглох дуршилтай шивдээ, дурлаж хайрлах сайхан гэж боддог.

Статистикч давхар эдийн засагч гэж батламжлах бичиг дээр бичсэн байдаг ч ингэж нэршихээс эмээдэг. Анх 10 жилээ төгсөөд УБ-д хөл тавиж конкурс өгч улаан зураасны дээгүүр нэр цохисон хэдий ч өөрийн хариуцлагагүйгээс болж хуваарь сонголтоосоо хоцроод балрах шахсан. Конкурс дууссанаас хойш сар гаруйн дараа шахам сургууль дээрээ очиж 3-н ч өдөр деканаа хүлээж байгаад уулзан, загнуулаад шаралхахдаа (та бас хүний амьдрал шийдэж байж ингэж болохгүй шд) гэж хэлээд уйлан байж статистик хэмээх мэргэжлээр суралцах эрхийн бичгээ авч байсан хүн л дээ. Уйлсан шалтгаан нь декан "та нар энд тэнд давхар конкурсдаж давхар хуваарь авч зарж, хүн оруулж барьдаг. Манайд одоо хүн ам зүй, статистик гэсэн 2 анги байна аль нэгийг нь сонговол сонго үгүй бол яв" гэж хэлснээс болсон хэрэг :P. Угтаа бол Олон Улсын Худалдаа/харилцаа гэсэн мэргэжлээр суралцах сонирхолтой байсан юм.

За тэгээд энэ мэргэжлийн онцлог гэвэл яг тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтыг одоо ч хэлж мэдэхгүй юм байна. Аливаа үзэгдэл, үйл явц, төлөвийн учир шалтгаан, хамаарал, зүй тогтол, чиг хандлага зэргийг тодорхойлдог гэх юм уу даа.
Ишлэл:
Жишээ авахад: Сагсан бөмөг 2 баг тоглож байлаа. "А" багийн түлхүүр тоглогч тоглолтын турш 32 шидэж 10 нь амжилттай болж багийн нийт довтолгоо 55, "Б" багийн түлхүүр тоглогч 15 шидэж 10 нь амжилттай болсон багийн нийт довтолгоо 35. Гэсэн хэрнээ "Б" баг 100:105-аар хожжээ.
1. "Б" баг "А" багаас цөөн довтолсог боловч илүү оноо авсан байгаа нь 3 онооны шидэлт илүү оновчтой хийсэн байж болно мөн эсрэг багийн алдааны үзүүлэлтийг харж, торгуулийн шидэлтийн үр дүнг анхаарах хэрэгтэй.
2. "А" багийн түлхүүр тоглогч тоглолтын турш харахад идэвхитэй, санаачлагатай сайн тоглоод баахан шидээл баахан оноо аваад байсан мэт боловч үнэн хэрэгтээ дөнгөж 31 хувьтай шидсэн байхад, "Б" багийн түлхүүр тоглогч тоглолтын турш нээх шидэж харагдаагүй багийнхандаа дамжуулаад л, хааяа ганц нэг шидээд алдаж харагдаж байсан мэт боловч 66 хувьтай довтолсон байгаа нь анхаарал татна. Нэг зүйлийг ганц хүчин зүйлээр илэрхийлэх боломжгүй учир дамжуулалт, алдаа, торгуулийн шидэлт, холын зайн шидэлт, дундын зайн шидэлт, багийн нийт довтолгоо, хувь тоглогчийн довтолгоо, бөмбөг таслалт, бөмбөг алдалт гэх олон хүчин зүйлийг харьцуулж, хамааруулж үзэх хэрэгтэй юм. Энэ хамаарлыг математик загварт оруулан, тоон үр дүн гаргаж, харьцуулалт хийхэд статистик мэргэжил тус дөхөм болох юм.


Сургуулиа төгсөөд Голомт банк, Боса импекс гэсэн 2 газар ажилд орох хүсэлтээ илэрхийлж ярилцлаганд орж байсан ч бүтэлгүйтэж байсан. Хамгийн хэцүү нь 6 сар цалингүй туршилтын ажилтан хийлгэнэ гэхэд шал амьдралгүй санагддаг байлаа.

Одоогоор нэгэн судалгааны багийн хамт олны нэг болж ажиллаад 2 жил гаран хугацааг өнгөрөөгөөд байгаа. Маркетинг тэр дундаа хэрэглэгчийн зан төлөвтэй холбогдолтой түлхүү судалгаа хийдэг, bemgx бол яг мэдээлэл боловсруулалт, шинжилгээ хийх хэсэгт нь хамаарч ажилладаг.
Дан ганц статистик гээд байхаар учир дутагдалтай болчихоод юм. Тэгэхээр маркетинг тал дээрээ мэдлэг, туршлагаа зузаатгаж байвал судалсан судалгаа, гаргасан үр дүнг маань ажил хэрэгтээ тусгаж, ашиглаж ажиллаж байх боломжтой. Ингэж ярих болсон шалтгаан нь өнөөдөр олон ч газрын маркетерүүд таарч байсны зарим тохиолдолд хэдэн хүснэгт, график бүхий тайланг уншиж мэдэхгүй нь ч байхад харин судалгааны үр дүнг гайхалтай ашиглаж, амжилттай, эрсдэл багатай, үр дүнтэй ажиллаж байгаа хүмүүс ч байна.

Энэ мэргэжилээр суралцах гэж буй залуустаа хандаж хэлэхэд: Математик статистик, эдийн засгийн статистик гэж байгаа ЭЗ Стат-р суралцах бол мэдээж ЭЗО-той холбоотой суурь хичээлүүд, дээд мат, магадлалын онол зэрэг үндсэн хичээлүүддээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Заавал ч үгүй бусдаас тодорсон мундаг байх гэж хичээхийн оронд энэ бодоод байгаа тоо, үр дүнгүүд маань бидний амьдралд юутай холбогдож, юуг илэрхийлээд байгааг нь сайхан ойлгосон байхад тоо бодож чаддаггүй гэх зовлон байх биш болоод явчихана даа.
Хаана ч ажиллалаа гэсэн suwon гишүүний хэлдгээр тэвчээртэй, хичээнгүй ажиллах хэрэгтэй, баг хамт олонтой харилцах харилцаа, хамтаар ажиллах дадалд суралцах хэрэгтэй л гэх байна даа.

Товчхондоо ийм юмдаа. Их нуршуу, ядаргаатай яриатай мэт санагдах байх. Бичихдээ ингээд байдаг юм, ярихдаа бол товчхон, хошин гэж ойлгоорой :mrgreen:. Амжилт бүх залуустаа.

Ишлэл:
Чандаа - Утга зохиол судлаач
JAMBALDORJ - Нисгэгч
Ezekiel - Гэр бүл судлаач
Bohemian - Space Designer
дээрх гишүүдийг оролцуулбал сонирхолтой санагдаж байна. АЖИЛ МЭРГЭЖИЛ сэдвээс эх татав.
Хааяа нэг үзэгдэж харагддаг гишүүд байх шиг байгаа боловч юмыг яаж мэдэх вэ хүлээж авч магадгүй юм. :wd:

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 1:25 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Миний бие энэхүү ажлыг хүлээн авсанаар анхныхаа зочиныг урьж байнаа.
Galaa039
Энэ буланд маань оролцож байгаа гишүүн нь дараагийн оруулах гишүүнийхээ нэрийг үлдээнэ үү.

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 3:33 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өөрийнхөө ажил, мэргэжилтэйгээ учирсан түүхийг жаахан бичээдэхье.

За би гэж хүн юм болгоны чаддаг хэрнээ яг нарийн мэргэжисэн зүйл нь тун тааруухан хүн юм. Ер нь бол өөрийгөө би гүйцэтгэгч л гэж бодоод байдаг.

Анх өөрийгөө мэргэшүүлж байсан зүйл маань Чөлөөт бөхийн спорт байлаа. Анх 5 дугаар ангиасаа эхлээд энэ спортоор хичээллэж их сургуулийн 2 дугаар курс хүртлээ хөлс туслуулан бэлтгэл хийж билээ. Тамирчин гэж нэр зүүн цалин хүртэл авдаг байлаа.

10-н жилээ төгсөөд мэргэжил сонгох гэж бөөн юм болдог. Асууж мэдэх хүнгүй харанхуй бүдүүлэг л хүн явж байсан юм даг. За ямарч байсан конкурс өгнө дөө гэж бодож явж байтал. Аав зөвхөн ТИС-д л ор өөр сургууль орвол сургалтын төлбөрийг чинь төлөхгүй шүү гэж хэллээ. Сонголт байхгүй ТИС. Гэрийнхнээсээ нууж байгаа МИУС-т бас бүртгүүлээд авсан. Шалгалт болж ТИС-д өгөхөд шалгалтын оноо 50-аас 30 гэхэд нь бага авлаа шүү гэж бодож байсан. Шалгалтаа өгчөөд гарч ирэхэд хүмүүс гарч ирж байгаа хүүхдүүдээс хэнийг нь ч хамаагүй хэд авсан хэд авсан гэж асуугаад нарийн урт коридор гаргаад ТИС-ийн 2 дугаар байрны үүднээс зам хүртэл битүү хүн зогсож байсан. Нийлбэр оноогоо харахад нийт шалгалт өгсөн хүүхдүүдээс 102 орсон байсан. Хуваарь сонгох гэхэд найз нөхдийн хэлж зөвлөснөөр КТМС-д орлоо. Програм хангамжийн ангид орох гэтэл хуваарь дуусчээ. Олон улсын бизнесийн менежментийн ангид орлоо. /тэр үед 35 хүүхэд авдаг байсан юм одоо харин 150 шахуу хүүхэд авдаг гэж сонссон/
Их сургуулийн хичээл ороход миний мэдэх ертөнцөөс шал өөр зүйл байсан. Нэг л учраа олохгүй хэдэн нөхдүүд нааш цаашаа гүйлдээд л хэ хэ.
Хичээлээ шахаж үзээд 3,5 жилээр төгсөх боломжтой байсан болохоор сүүлийн нэг семистертэй хамт магистерт элсээд авлаа. Тэгээд 4 жилийн хугацаанд магистер, бакалавртай болсон. Тухайн үед онцлох диплохтой төгсөгч 14 хүн байснаас ганц эрэгтэй нь би байлаа.

Оюутан байх хугацаандаа бас зүгээр байсангүй ээ. Зуны амралтаараа Найрамдал зусланд багшлаад амжсан гэж байгаа. /Зарим нэг хүмүүсийн хөгжилтэй зураг, бэлэг одоо хүртэл байгаа. Одоо энэ тэнд хүүхдүүдтэйгээ тааралддаг л юм./

Төгсөж гараад БСБ сервис компанийн 4-н замын салбарт худалдагч хийж эхлэсэн дээ. Борлуулалтаараа урамшуулал авдаг борлуулагчийг би хийж чадахгүй юм байна лээ. Бусад хүмүүс борлуулалтаа өгчихдөг байлаа. Тэгсэн бараа шалгаж өгдөг бараа олгогч болсон нь дээр юм гэж хэлэхээр нь тийм ажил хийлээ. Ойролцоогоор 5 сар хийсэн. Дараа нь тушаал дэвшиж дэлгүүрийн борлуулалтын менежер боллоо. Үүнийг бас 5 сар хийсэн. Дараа нь төв оффист бараа захиалгын мэргэжилтэн болж суудлын ажилд шилжсэн. Төв оффистоо байдаг бүх л хэлтсүүдээр шилжсэн дээ. Орох газар нь олдохгүй байгаа ч юм шиг. :??:
2,5 жил ажилласны эцэст ажлаасаа гарч төрийн албан хаагч болохоор шийдээд одоо төрийн албанд сууж байна даа.
манай ангиас төгсөж гарсан 20 хүүхдээс яг мэргэжлийн ажил хийсэн нь би болж таарсан тийм болохоор энэ мэргэжлийн талаар мэдээллийг би
http://forum.asuultserver.com/viewtopic ... 7&t=145310 энд оруулсан байгаа. Бас зөвөлгөө ч өгсөн.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 3:47 pm 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Урилга хүлээн авч энэ буланд оролцсон таньд баярлалаа.
Сургуулийн минь ах байна ш дээ :frog:
Дараагийн зочны нэрээ үлдээнэ үү :mrgreen:

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 6:56 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
jarg_l
orny

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.09 7:02 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
bi gameriin tuuhee bichij boloh u?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.09 1:23 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Бололгүй яахав. Тэгэж байгаад чамайг урьнаа. Юуны өмнө дүрмийнхээ дагуу сонгогдсон гишүүн нь дараагын гишүүнээ сонгодог зарчмаар Galaa039 хүн сонгосон байгаа. Ингээд жарг_л, orny гишүүнд урилга явуулсан болно. Удахгүй тэдний ажил мэргэжлийн түүхийг сонсоно байх

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.09 8:45 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Энэ сэдэв бүүр үхлэлдээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.18.09 1:13 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
2 ISIA руу пм илгээсэн. Орни дараа 7 хоногт бичиж болохуу гээл таг...
Жаргал-с хариу алга л байна :(

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 3:20 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.24.05 8:11 pm
Бичлэгүүд: 642
За юуны өмнө урилга явуулж энэ буландаа оролцуулж байгаа явдалд маш их баярлалаа. Тодорхой шалтгааны улмаас нэлээд хэд хоног нэт орох завгүй явлаа. Гишүүдээсээ хүлцэл өчье.

За өөрийнхөө мэргэжлийн тухай бичвэл би санхүүгийн менежер гэсэн мэргэжлээр ШУТИС-ийн КтМС-ийг бакалавр, магистр зэрэгтэй төгссөн. Уг нь би өөрөө монгол хэл, уран зохиолын чиглэлээр сурах сонирхолтой байсан юм. Аав ээж хоёр маань хоёулаа утга зохиол судлаач, шүүмжлэгч хүмүүс л дээ. Тэгээд намайг тоогоор явуулна гэдэг байсан юм. Тэгээд санамсаргүй байдлаар инженерийн төрөлжүүлсэн сургалттай ангид суралцаж байгаад КтМС-ийн менежментийн ангид орсон. Тухайн үед бас яг хүссэн мэргэжлээ сонгоод суралцана гэхэд хүндрэлтэй байдаг байлаа шдээ. Конкурс өгөөд л тэнцэхгүй, тэнцсэн ангидаа суралцаж төгсдөг хүмүүс ихэвчлэн байдаг байлаа.

КтМС-ийн нэг давуу тал нь өмнөх холбоотой хичээлийг нь үзчихвэл дараа үзэх ёстой хичээлийг нь курс хамаарахгүй үзэж болдог байсан болохоор би 3-н жилээр бакалавраа төгсөөд 4-төө мастерт суралцаж төгссөн. Гэхдээ нээх мундаг сайндаа ч бишээ, надад мастерын сургалт бакалаврын сургалтнаас муу санагдсан. Зүгээр л нэр төдий юм даа гэж бодогдсон.

За тэгээд оюутан байхдаа өөрийнхөө мэргэжлийн давуу талыг одоо ёстой зах зээлийн эдийн засагтай үед үнэн хэрэгтэй, ёстой юм болгоны орж гарч байгаа мөнгөний урсгалыг тооцоолоод л чухам хэрэгтэй зүйлдээ гэж боддог байлаа. Оюутан байхдаа Голомт банкны Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож тусгай байр эзэлж байсан. 3-р курсээ төгсөөд Хас банкинд ажилд орох анкет бөглөөд шалгалтандаа тэнцсэн боловч ярилцлаган дээрээ оюутан болохоор яаж ажиллах вэ дээ гэдэг шалтгаанаар тэнцээгүй. Одоо бодоод байхад би оюутан байсан байж юугаа бодож ажилд орно гэж явсан байнаа гэж гайхдаг юм.

Тэгээд сургуулиа төгсөнгүүтээ банкинд эдийн засагчаар ажиллах болсон. Яг ажил дээр гарах болохоор санхүүгийн менежер гэдэг мэргэжлээр ня-бо хийж болохгүй болчихоод бас хачин л юм байлээ. Гэхдээ суралцаж байх сүүлийн жилдээ эдийн засагч болноо гэж боддог байсан, төгсөнгүүтээ банкинд шалгалт өгч тэнцээд эдийн засагч болсондоо аймар их баярласан. Өөр ажил сольж байгаагүй. Яг анх орсон банкиндаа эдийн засагчаараа ажиллаад бараг л 5 жил болох гэж байна. Манай банк намайг орсны дараахан өөр ажил санал болгож байсан ч би эдийн засагчаараа удаан ажиллавал зүгээр гэж бодоод өөр местэнд очоогүй. Эдийн засагчаараа удаан ажиллачихаар угаасаа өөр местэнд шилжүүлэх дургүй болчихдог юм билээ. Ажилд ороод авсан хамгийн том шагнал гэвэл өнгөрсөн жилд Монголын Банкны холбооноос "банкны салбарын шилдэг эдийн засагч" гэсэн цом, өргөмжлөл авсан. Мангар баярлаж байсан шүү.
Ажил дээр гараад их юм сурсан. Янз бүрийн зан харилцаатай хүмүүстэй яаж харьцах вэ, яаж дүгнэлт гаргах вэ, яавал зөв шийдэх вэ этр гээд л. Ер нь сайн талаасаа илүү мууг харсан сэжигч л болдог юм шиг байна шдээ кккк. Тэгээд ажиллах хугацаандаа үнэхээр зээл хэрэгтэй байгаа хүмүүст зээлийг нь олгож баярлуулж ч үзлээ, худлаа хэлж зээл авсан хүмүүст хулхидуулж ч үзлээ. Зээлээ төлөхгүй айл хунараар орой үдэш явж, шүүх хурлаар ч орж үзлээ.

Тэгээд эцэст нь хэлэхэд санхүүгийн менежментийн чиглэлээр суралцаж байгаа гишүүддээ хажуугаар нь ня-бо бүртгэлээ сайн үзэж байгаарай гэж хэлье даа. Би өөрөө бүртгэл талдаа тийм ч сайнгүй, осолдохгүй л тайлан уншиж, харьцааны шинжилгээ хийхээс цаашгүй. Тийм болохоор ня-бо бүртгэлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй санагдсан.

За өөрийнхөө ажил мэргэжлийн талаар товчхон танилцуулахад ийм л байна даа. Урилга явуулсан гишүүндээ баярлалаа.

_________________
u r ma hero


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.27.09 5:40 pm 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Урилга хүлээн авч оролцсонд баярлалаа.
Galaa039, orny 2той 1 сургууль юм байна шүү. Жаргал бас КтМС байхаа
Дараагийн гишүүнийхээ нэрийг үлдээнэ үү :-D

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.09 12:52 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.24.05 8:11 pm
Бичлэгүүд: 642
masgu
croft
essey
nemo hsum

эдгээр гишүүдийн ажил мэргэжлийг сонирхоё :oops:

_________________
u r ma hero


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.09 11:26 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
За намайг урьж, ажил мэргэжлийнхээ талаар ярих, сурталчлах :mrgreen: боломж олгож байгаа Orny гишүүндээ баярлалаа.
Яг одоо бичих гэхээр цаг зав жаахан хомс байгаа тул юу ч гэсэн зайгаа авчихъя гэж бодлоо. Маргааш нөгөөдрөөс бичье.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.09 7:01 pm 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.23.06 6:58 pm
Бичлэгүүд: 305
Байршил: Ministry of Health
Ишлэл:
masgu
croft
essey
nemo hsum

эдгээр гишүүдийн ажил мэргэжлийг сонирхоё :oops:
найзынхаа талаар юу мэдэх гээв :col:

_________________
Ministry of Health


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.10 5:44 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Миний бичсэн зүйл алга болжээ. Хайгаад олоогүй л юм байна л даа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.10 10:45 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өмнө нь глобал байхад устаад олон бичлэг алга болсон.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.10 2:09 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
За намайг урьж, ажил мэргэжлийнхээ талаар ярих, сурталчлах боломж олгож байгаа Orny гишүүндээ баярлалаа.
Яг одоо бичих гэхээр цаг зав жаахан хомс байгаа тул юу ч гэсэн зайгаа авчихъя гэж бодлоо. Маргааш нөгөөдрөөс бичье.
Masgu-ийн түүхэн замналыг сонсмоор байна аа :imhappy: .

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.10 2:23 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Poster-uudiig ni solichihloo shuu

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 29 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр