#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 1:49 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 224 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн

сэдэвийн талаар?
таалагдаж байна 53%  53%  [ 57 ]
дэмий хог байна 15%  15%  [ 16 ]
дахиад өөр зүйлс нэмж тавь 21%  21%  [ 22 ]
наах хэрэгтэй сэдэв байна 11%  11%  [ 12 ]
Нийт санал: 107
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.09 4:14 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
НЕССИ ГЭГЧ УСНЫ АМЬТАН

Шотландын зүүн хойд талд орших Иверес гүний нутагт Гленмор гэдэг өргөн тал нам дор газар оршдог.Түүний дунд энэ ширүүн нутагт хамгийн том Лохнес гэдэг нуур байдаг.Түүний талбай нь ойролцоогоор ам дөрвөлжин км,хамгийн гүн нь метрт хүрдэг.Каледонийский нэвт гардаг суваг нь Лохнессийг зүүн хойд хэсгээрээ хойд тэнгистэй баруун өмнөд хэсгээрээ ирландын тэнгистэй холбодог.Сонирхолтой нь гэвэл ямар ч хүйтэн болж байсан нуурын ус хөлддөггүй.Түүний гүн усанд амьдардаг амьтад нь гайхалтай олон бөгөөд маш олон төрлийн байдаг.Энд байхгүй амьтан бараг байхгүй.Тэгээд эцэст нь мэдээж усны савдаг...Тэр нь аль эрт үед тэнд амьдрах болсон.Ямар ч л гэсэн ингэж Шотландын хуучины домог өгүүлдэг.
Зураг

Эртний шотландчуудад олон цуу болон хууч домог байдаг.Тэдний зарим нь цаг хугацааны явцад мартагджээ.Зарим нь мартагдалтаас гаран хэдэн зуун жилийн дараа эргэн сэргэж өнөө цагт хүржээ.Ийм домгийн нэгэнд нь Келпийн тухай сонирхолтойгоор өгүүлдэг бөгөөд тэр нь өнөөдөр ч гэсэн хүмүүсийн өмнө түүхийн өмнөх мангас болон гарч ирдэг.
Келпи яг хэзээ Лохнессийн нууранд ирж суурьшсаныг хэн ч мэдэхгүй бөгөөд түүний эрэг дээр анхны хүмүүс ирэхээс бүр өмнө л байх.Мэдээж хэрэг Келпи түүний нутаг дэсвсгэр дээр нь гаднаас хүмүүс ирэхэд баярлаагүй нь ойлгомжтой.тийм болоод л тэр урилгагүй зочдыг тэр нэг нэгээр нь он цагын туршид алга болгосоор л....одоо ч гэсэн Лохнессийн эрэг нь урьдын адил бүх бүс нутагтаа хамгийн бага хүн амтай гэж тооцогддог.Шотландууд түүнийг барьж хөнөөхөр маш их оролджээ.Гэвч мангас баригдашгүй.Гэнэт тэр нуурийн гүн рү ороод гэнэт алга болжээ.
Хагас зуун жилийн дараа 1933 оны зуны халуун өдөр Маккэй эхнэртэйгээ хамт машинаар явж байв.
Тэдний зам нуурийн хажуугаар өнгөрдөг байв.Гэнэт Хатагтай Маккэй уулга алдав.Нөхөр нь хартал нуураас аварга загас мэт амьтан цухуйж байв.Энэ явдалаа тэрээр сэтгүүлчид ярисанаар мартагдаад байсан усны Келпийн тухай сануулсан юм.

Үүнээс хойш нессийг харуулсан фото зураг гэх мэт баримт маш их гарч иржээ
Тэгээд л ав эхлэв....
Харин энэ удаад хүмүүс фото аппаратаар зэвсэглэжээ.Хамгийн анхны Нессигийн зургийг Хью Грей гэдэг хүн авсан. Үүнээс цаш олон ураг гарсан ч хожим дийлэнхи нь хуурамч гэдэг нь ил болжээ.
Зарим нэг эрдэмтэд нууранд судалгаа хийж мангасыг хайсан боловч олдоогүй.Зарим нэг эрдэмтэд мангасыг эртний үлэг гүрвэл гэж дүгнэжээ.Харамсалтай нь дээр дурьдсан зүйлс баталгаа олж чадаагүй билээ.
Гэвч одоог хүртэл эрдэмтэд цөхрөлтгүй нуурыг амьтаныг хайсаар л...учир нь
Английн нисгэгч Динсдейл гэгч эр энэ амьтанийг хайх хорин долоон жилийн уйггүй хөдөлмөрийнхө үр дүнд уг амьтаны усны мандал дээр явж буй зургийг авч чаджээ
Энэ зургийг цэргийн нисэх хүчний баазад шинжилж жинхэнэ амьтан байна гэж дүгнэлт гаргасан аж.
Тиймээс чухам энэ амьтаныг олох л үлджээ...


Зураг

_________________
Love is the beauty of the soul


Сүүлийн удаа Alphonse 7-р сар.05.10 2:27 pm-д засварласан, нийт 5 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.09 4:24 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
ямар нууцын тухай мэдмээр байна...боломжоороо мэдээлэл тавья

жишээ нь

атлантида
вампир
болор гавлын нууц
чөтгөрийн гурвалжин
гурав дахь рейхийн нисдэг таваг гэх мэтчилэн

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.09 5:33 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
ГУРАВ ДАХЬ РЕЙХИЙН НИСДЭГ ТАВАГ
Зураг
Парагвай улсын нийслэл Монтевидео хотод хойд Германы Пенемюндийн ойролцоо хоёрдугаар дайны үеийн пуужингийн болон нэн нууц байгууламжийн туршилт явуулдаг газрын КП-А4 шоронгийн хоригдол байсан хүнтэй танилцсан хүний гар бичмэл олджээ.
Туршилтын тэрхүү талбайд ажиллуулахаар захирагч хошууч генерал Дернбергер хоригдлуудыг авч ажиллуулдаг байж.1943 оны 9 дүгээр сард тэрхүү хоригдол нэгэн сонин юм үзжээ.
Түүний тэмдэглэл дээр манай бригад үдийн хоолонд явцгаасан би хөлөө гэмтээсэн учир хоцорч очсон хоолноос хоцорсон сууж байтал дээрээ кабинтай хийлсэн дугуйтай аппарат гарч ирсэн.Намхан нуруутай хүний өгсөн хүний коммандаар тэр аппарат агаар хөөрсөн.Тогтворгүй ганхаж явснаа балтийн тэнгисийн зүгээс хүчтэй салхи гарахад унаж хөх гал гарч байсан тийрэлтэт хөдөлгүүр дуугарч дэлбэрсэн гэжээ.
Энэ бол германы инжинер Шривер, Гамербал нарын бүтээсэн эгц дээшээ хөөрөх аппаратын анхны туршилт байжээ.
Түүнийг сайжруулан цагт 1200 км хурдтай болгоХ зорилт тавьсан гэдэг.Австрийн зохион бүтээгч Виктор Шаубергер ''диск белонце''1945 оны 2 дугаар сард эхний ба эцсийн нислэг үйлдэж гурван минутанд 15км өндөрт хөөрч цагт 2200км хурдтай нисч чадсан ба бууж нисэхдээ эгц доошилж дээшилж агаарт эргэхгүйгээр аль нь ч чиглэлд нисэх боломжтой хөлөг бүтээжээ.
Дайн дуусах дөхөж уг аппарат устгагдсан.Зохион бүтээгч нь Америкт эсэн мэнд зугтаж гарсан.Зохион бүтээгч Шаубергер 1958 онд бичсэн захидалд дайны дараа нисэх аппарат олон зохиогдсоныг сонслоо.Миний зохион бүтээсэн загвартай Германы аппарат төстэй ч болж чадаагүй гэжээ.Америкчууд уг зохион бүтээгчид өндөр үнэтэй санал дэвшүүлсэн боловч Шаубергер бүх нийтээр зэвсэглэлийг хураах гэрээнд гарын үсэг зураагүй цагт би зөвшөөрөхгүй миний нээлт ирээдүйд үлдэг гэсэн байна.Үнэн худал нь бүү мэд
Ямартай ч Вернерфон Брауны бүтээсэн пуужингаар америкчууп саранд буусан шүү дээ
Шаубергер шавь хамтран зүтгэгч олон хүн германы концлагерьт өнгөрсөн аж.Орос улсад анхны хөөрч буух аппаратыг анх алдарт Гарнаев туршсан.Пол Мелерийн бүтээсэн Волонтер м200 аппарат зургаан хөдөлгүүртэй хэд хэдэн километр өндөрт цагт км хурдтай ниснэ үүнээс хойш эпик гэх мэт олон аппарат бүтээгджээ
Одоо цагийн нисдэг аппаратын аэродинамикын үзүүлэлтүүд уламжлалт аппаратаас хоцронгүй учир иймэрхүү туршилтуудыг Зогсоосон гэдэг.
гэхдээ нууцлаг тавгууд тэнгэрт эзэгнэсээр л...

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.09 11:29 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
УРАЛЫН ПОЛИТЕХНИКИЙН ОТРЯДЫН ОЮУТНУУДЫН ҮХЭЛ
Зураг
1959 оны уралын политехникийн институтийн хэсэг оюутан туйлын орчмын уралын оргилд гарахаар явжээ.холбоо барих товлосон хугацаа өнгөрсөн тул ивдел хотоос эрлийн хэсэг гаргасан.бүх хүмүүс үхсэн,тавыг нь хоёр сард малтан гаргаж,дөрвийг нь таван сард малтаж гагасан.энд уулын цаг уур тогтворгүй аюултай байх боловч энэ удаа мөрдөн шалгалтаар өөр дүр зураг тодорсон.юу гэвэл хагас өмсгөлтэй хүмүүсийн цогцос км-н цаана олдсон нь тэднийг ямар учир шалтгаан гуталгүйгээр гарч гүйхэд хүргэв,гурьынхан толгой гэмтэж,энд тэнд хугарсан гал түлэх модны мөчир,майхныг иртэй зүйлээр сийчсэн зэрэгт мөрдөн шалгалт хариу өгөөгүй.ийм байдалд нутгын удирдлага хачирхалтай хандсан,мөрдөн шалгалт мужийн намын хорооны удирлага дор явагдсан.
хөвгүүдын оршуулгад төрөл төрөгсдийг нь оолцуулаагүй,оршуулгын ажлыг прокуроро удирдсан.орон утгын сонинд нийтлэхэд намын байууллагад ноён хрушевын зөвшөрөл хэрэгтэй байсан гэх мэт зүйлс нууцлаг үлджээ.ямартай ч хэвлэлд юу ч гараагүй.хотоор янз бүрийн цуурхал гарч хөвгүүд хант мансын ариун газарт очсон тул нүдийг нь ухаж баримжаа алдуулсан гэх.....олон жил улирсан боловч эмгэнэлт үйл явдал мартагдаагүй,цаг үе өөр болж хандах хандлага өөрчлөгдсөн,харь гаригийн гийчид хөнөөсөн л гэнэ.өөр нэг таамаг бол оюутнууд явахын өмнө геологийн удирдах газраас газрын зураг аваыг хүссэн боловч тэнд хайгуул хийхийг зөвшөөрөөгүй гэж татгалзсан.хожим мэдвээс уралд цөмийн зэвсэг туршдаг байжээ.үүнээс үүдээд тэнд нүдгүй болж галзуурсан гэх таамаг гарсан.
үүнийг сэжиглэн эрүү үүсгэж шалгасан боловч цацраг идэвхитэй холбоотой мэдээлэл алга болж мөрдөн шалгалтыг зогсоожээ.хожимтэрхүү тогтоолд гарын үсэг зурсан прокурор иванавтой уулзаж хэний тушаалаар нууцалсан бэ гэхэд"бүгдийг би өөрөө нууцалсан өөрөө дүнгэлтэнд байсан мэдээлэлүүдийг устгасан" гэжээ.бидний өнгрсөн нууц илэрч байгаа өнөө үед энэ нууц илрэх ёстой
плотехникийн оюутнуудын үхлийн тухай мөрдлөгийн бүхий л ул мөр арилсан гагцхүү дятлов ууланд нөхдийн дурсгалд зориулсан самбар үлдсэн.отрядын сүйрлийн нууц илрэх ойртсоор л

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хүн мичнээс үүсээгүй.

Хэрвээ шашин болон Гэгээрсэн хvмvvсийн нотолж байгаагаар хvн нь сvнс нягтарших замаар vvсчээ. Эхний иргэншлийн хvмvvс сvнс хэлбэртэй байсан.

Тэд аажмаар нягтарсаар гурав дахь иргэншлийн vед хангалттай нягттай болж, дєрєв дэх иргэншлийн vед бvр нягт болж, хамгийн нягт нь манай иргэншлийн хvмvvс буюу тав дахь иргэншлийн хvмvvс болсон байна. Бодит ертєнцєд сvнс нягтрах замаар хvний бие махбод vvсэх нь байгалийн тvvхэн хувьслын урт удаан хугацаа шаардсан тєвєгтэй явц байлаа. Гэвч дэлхийн гадаргуу дээр амьдарч буй хvн тєрєлхтєн газар зvйн болон сансрын гай гамшгаас, мєн шинжлэх ухаан техник хангалттай хєгжсєн нєхцєлд хvн тєрєлхтнийг сєнєєж ч болзошгvй бvлэглэл хоорондын мєргєлдєєнєєс болж галав юvлэх зэрэг аюул гамшгаас баталгаатай ангижраагvй байна. Дэлхий дээрх хvн тєрєлхтєн бvрэн устсан тохиолдолд дахин байгалийн тvvхэн хувьслын нєр их ажиллагааны дvнд сvнс нягтран хvн бий болох шаардлагатай болно.
Тийм ч учраас баталгаажуулагч бvтэц болох Генийн санг бvтээх нь хvн тєрєлхтнийг устсан тохиолдолд нvсэр их хvчээр дахин хvний биеийг сvнсний нягтралын замаар vvсэх байгалийн vйл явцнаас хамаагvй тєсєр юм. Ном зохиолуудад дурьдагдсанаас vзэхэд хvн тєрєлхтєн устаж болзошгvйн анхны шинж нь лемурын соёл иргэншлийн vед илэрч эхэлсэн байна. Хvн тєрєлхтний Генийн сан чухам энэ vед vvссэн юм гэж vv? Энэ талаар шууд заасан зvйлсийг бид ном зохиол дээрээс олсонгvй. Гэвч Хvн тєрєлхтний Генийн санд лемурчууд ч мєн байдаг тухай багагvй мэдээ баримт буй учир чухам энэ vед л уг Хvн тєрєлхтний Генийн сан vvссэн гэсэн тєсєєлєл тєрж байна. Гэгээрсэн хvмvvсийн бичсэнээр эдгээр аварга биетэй хvмvvс самадийн байдалд агуйд оршсоор байдаг бєгєєд нууцлаг Шамбалын орны vндэс нь болж буй юм. Атлантчуудын соёл иргэншлийн vед Хvн тєрєлхтний Генийн сан атлантчуудаар дvvрч эхэлсэн бєгєєд манай соёл иргэншлийн хvмvvс хєгжлийнхєє эхэн vед л Генийн сангийн бvрэлдэхvvнд ордог байсан байна. Учир нь самадид ороход зайлшгvй шаардлагатай "билгийн нvд"-ний хєгжил нь сvvлчийн илгээлт болох "SoHm''-ын зарчим хэрэгжихтэй зэрэгцэн буурч эхэлжээ.

Vvнээс vзэхэд хvн тєрєлхтний Генийн сан нь сvvлчийн гурван vндэстнийг багтааснаараа дэлхий дээрх хэдэн сая жилийг эзэлсэн нэлээд эрт vеийн vзэгдэл аж. Хvмvvсийг ийм урт удаан хугацааны туршид хадгалж байгаагаараа самади нь байгалийн гайхам тєгс тєгєлдєр бvтээл мєн. Бидэнд самадийн талаар ярьсан Дорнын шашны зvтгэлтнvvдийн хэн нь ч самадийг цаг хугацааны хязгаартай гэж хэлээгvй билээ. Судар номуудад Хvн тєрєлхтний Генийн сангийн vvслийг шууд заасан ба¬римт мэдээ цєєнгvй байдаг. Е.П.Блаватсаягийнхаар бол vvнийг Ахура Мазда буюу бодит ертєнцийг vvсгэгчийн тушаалаар бvтээжээ. Ахура Мазда гурван иргэншлийг бэлгэдэгч Ийма буюу газрын сvнсэнд Вараг(хаалттай хаалга эсвэл оромж эсвэл Арчха) бvтээхийг тушаасан байна. Е.П.Блаватская "Бара" гэдэг vгээр самадийн байрыг, єєрєєр хэлбэл Хvн тєрєлхтний Генийн сангийн байрыг заажээ. Ахура Мазда хvний хамгийн агуу сайн тєрлєєс шилсэн эрэгтэй эмэгтэй хvмvvсийн vрййг болон энэ хvмvvс Варад байх хугацаанд тэнд хадгалагдах янз бvрийн мал адгуусны vрийг Варад авчирахыг тушаасан гэж зохиогч бичжээ.

"Хvн тєрєлхтний Гений сан" гэсэн ойлголтыг бид дэвшvvлсэн юм. Хаана ч хэзээ ч бид ийм хэллэгийг сонсож байсангvй. Гэсэн ч бидний уулзаж ярилцсан Гэгээрсэн гэж vзэж болох лам, гуру, свами зэрэг хvмvvс бид чухам юуг Генийн сан гэж нэрлээд байгааг маш сайн ойлгож байсан. Тэд энэ хэллэгййг мэдээд зогсохгvй мєн байнга хэрэглэдэг мэт сэтгэгдэл тєрж байлаа. "Хvн тєрєлхтний Генийн сан гэж байдаг уу?" гэсэн шууд асуултанд тэд ихэнхдээ баталсан хариулт єгч байлаа. Эдгээр хvмvvсийн хувьд Хvн тєрєлхтний Генийн сан оршдог нь ойлгомжтой мэдээжийн vзэгдэл мэт сэтгэгдэл тєрж байлаа. Гэвч энэ vзэгдлийн гайхам нууцлаг байдал, ариун дагшин байдал нь байнга ажиглагдаж байсан. Хэлсэн зvйлийнхээ баталгаа болгон дээр дурьдсан мэдлэгийн эх сурвалжаа "сургаал" хэмээн нэрлэсэн (Эросын шашны зvтгэлтэн-гэлэнтэй хийсэн ярилцлагынхаа удаах хэсгийг толилуулъя.

-Эрхэм гэлэн минь, бид дэлхий дээр Хvн тєрєлхтний Генийн сан байдаг гэсэн дvгнэлтэнд хvрсэн юм. Та энэ талаар юу бодож байна гэж би асуув
-Тийм ээ, Хvн тєрєлхтний Генийн сан гэж vнэхээр байдаг. Энэ бол объектив бодит байдал бєгєєд зайлшгvй шаардлагатай зvйл юм гэж гэлэн хариулав.
-Vvнийг та хаанаас мэддэг юм бэ?
-Надаа энэ талаарх сургаал бий.
-Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнд Хvн тєрєлхтний Генийн сангийн тухай ярьж байсан уу?
-Vгvй
-Яагаад?
-Хvмvvс vvнийг мэдэж яах юм бэ? Энэ бол хэтэрхий ариун зvйл. Хvмvvс Хvн тєрєлхтний Генийн сангийн vvргийг ойлгодог болтол багагvй цаг хугацаа єнгєрнє.
-Хvн тєрєлхтний Генийн сангийн vvрэг нь юу юм бэ? гэж намайг асуухад
-Дэлхий дээрх хvний амьдралыг хадгалан баталгаажуулах гэж гэлэн хариулав
-Хvн Тєрєлхтний Генийн сангийн бvтэц нь ямар вэ?
-Тvvний vндэс нь лемурчууд байдаг.

Атланчууд ч мєн их байдаг. Хэдийгээр атлантчууд олон байдаг ч тэдний vvрэг нь лемурчуудынхаас хамаагvй бага. Хэрвээ Хvн тєрєлхтний Генийн сан хэрэг болох юм бол чухам лемурчууд л хvн тєрєлхтнийг аврах болно. Учир нь тэд дэлхий дээрх хамгийн хєгжилтэй хvмvvс байсан.
-Манай иргэншлийн хvмvvс тэгээд яах билээ?
-Тэд ч гэсэн Хvн тєрєлхтний Генийн сангийн бvтцэд ордог боловч тэдний vvрэг нь тун бага. Манай иргэншил гэдэг бол хvний хєгжлийн мухардалд орсон зэрлэг vе шат юм. Манай иргэншлийн хvмvvс сэтгэлийн хvчгvй, муу санаатай, тэд Генийн санд тохирохгvй.
-Єєрєєр хэлбэл ийм хvмvvсийг Генийн санд авдаггvй. Манай иргэншлийн эхэн vеийн тєлєєлєгчид л Генийн сангийн бvтцэд орсон бол уу гэж таамаглаж байна. Учир нь тэр эрт vед сэтгэл оюуны єндєр хєгжлєє алдаагvй байсан юм. Гvн самадид орох гол шалгуур нь нигvvлсэхvй, єрєвдєхvйн хvчээр сэтгэлээ сєрєг энергиэс чєлєєлєх явдал биз дээ. Жишээ нь гол барааныхаа vндсэн vнэн дээр 100-200 хувийг зуучилсны хєлс болгон нэмж мєнгє саадаг "шинэ Opoc''-уудаас нигvvлсэхvйн сэтгэл ундран гарч тэднийг ариусгана гэж
тєсєєлєгдєхгvй л байна гэж би хэлэв.

-Манай иргэншил бол-гээд гэлэн vргэлжлvvлэн-бvтэлгvй туршилт болсон юм. Эртний мэдлэгээс тусгаарлагдан єєрєє боловсрох ёстой хvн маань атаа жєтєє уур хилэн шунал тачаалийнхаа ємнє хvчин мєхєдсєн юм. Манай иргэншил азгvйгээр сєнєх ёстой...
-Тийм ээ, дэлхий дахинд ялангуяа Орос орны дээр сєрєг энергэн бvрхvvл vvссээр байгаа нь эрvvгийн хэргvvдийг бах болгон, дайн дажинтай киногоор хvчирхийллийг сурталчлан шvтэн биширч хууран мэхлэлт, луйвардалт амьдралын хэм хэмнэл болсноос vvдэлтэй. Сєрєг бvрхvvл нь сансрын болон газар зvйн гай гамшигийг урин далладаг гэж лам нар ярьж байсан нь vнэн vv? гэж намайг асуухад
-Ийм жишээ маш олон байдаг. Жишээ нь Армян-Азербайджаны хямралын vед Армянд газар хєдлєлт болсныг эргэн сана даа. Газар дэлхий дээр сєрєг энергийн vvл хуримтлагдсанаар хvн тєрєлхтнийг мєхлийн гамшигт эсвэл хэн нэгнийг цємийн бємбєгийн товчлуураар тоглоход хvргэнэ.

Мулдашевийн *хүн мичнээс үүсээгүй* зохиолоос авав.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:11 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Соёл иргэншлийн мөхөл

Зураг

саяхан Лондон, Вашингтон, Токио, Бразили, Каир, Бээжин, Дели, Найробие "Мянган жилийн босгон дээрхи экосистемийн vнэлэлтийн тухай чєлєєт илтгэл" нийтлэгдсэн юм.
НVБ-ын ивээл дор болж єнгєрсєн энэ баримт бичгийн таалаархи ажиллагаанд 95 орны 1360 ориы мэргэжилтнvvд оролцов.Энэ илтгэл хамгийн нэртэй єєдрєг vзэлтнvvдийн урмыг ихэд хугалж болзошгvй. Манай гариг дээрхи амьдралыг дэмжихэд чухал шаардлагатай "экосистемийн vйлчилгээний" 60 орчим %-ийг нэг бол доройтуулдаг, эсвэл тэдгээрийн биелэлт нь тиймэрхvv доройтлыг бий болгохоор хэрэгждэгийг мэдэхэд тийм ч таатай биш. ("Экосистемийн vйлчилгээ"-ний нэр томъёо нь нэлээд дадаж дасаагvй мэт санагдаж магадгvй ч тvvний утга санаа энгийн бєгєєд энэ нь агаар, ус, ой мод, загасны нєєцийг хамгаалж хадгалах, цаг уурын єєрчлєлтєд хяналт тавих, гамшигтай болон хєдєє аж ахуйн хортонгуудтай тэмцэхэд оршино). Энэ бvхэн нь байгалийн шинэ шинэ аюул сvйрлээр заналхийлж байгаа хэрэг бєгєєд усны чанар муудаж, далай, тэнгисийн эргийн дагуу "vхлийн бvсvvд" vvсч, агнуурын загасны нєєц хомсдон, цаг уурын тогтворгvй байдал нэмэгдэнэ. Ийм vйл явцууд ойрын 50 жилд ихээхэн даамжирч магадгvйг эрдэмтэд цохон тэмдэглэж байна. Хvн тєрєлхтєн байгальд хариуцлагагvй хандахаас аль болох тvргэн татгалзах vvрэгтэй бєгєєд чухам vvнд л илтгэл зохиогчдын vндсэн дvгнэлт оршиж байгаа юм.

АНУ-ын одоогийн засаг захиргаа ийм уриалгыг тєдийлєн сонсохгvй байгаа боловч сая сая америкчууд энэ асуудалд маш ул суурьтай хандаж байна. Давын ємнє Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн профессор Жаред Даймондын шинээр бичсэн нэг сэдэвт бvтээл уншигчдад онцгой их сонирхогдож байгаа нь чухамхvv vvгээр тайлбарлагдаж байгаа ажээ. Энэ ном нь "Коллапс" гэсэн нэртэй бєгєєд энэ нь "Єєр єєр нийгэм нэг бол сvйрэлд, эсвэл амжилтад хvргэх замыг хэрхэн сонгож байна вэ" гэдэг давхар гарчигтай юм.


Тэрээр байгалийн нєєц баялгийг ямарч бодлогогvйгээр ашигласан, энэхvv тvгшvvрийн харангыг сонсож чадаагvй юмуу эсвэл сонсохыг угаасаа хvсээгvй хvмvvст учирсан эрт галавын болон тун саяханы аюул сvйрлvvдийг нарийвчлан шинжлэн дvгнэжээ. 600 нvvр "Коллапс" нь цаг нєхцєєх зугаа цэнгэлийн бvтээл огт биш хэдий ч утга зохиолын номууд дотор гурван сарын турш хамгийн их гvйлгээтэй номуудын жагсаалтыг тэргvvлжээ.

Жаред Даймонд бол нэвтэрхий толь зохиогчдын бараг мєхсєн vеийн гэмээр тєлєєлєгч. Тэрээр урьд нь биохими, физиологи, орнитологийн (шувуу судлалын) чиглэлээр ажиллаж байсан бол одоо физик-газарзvй, био-газарзvй, тvvх, археологи, эдийн засаг, экологийн аль алинаар нь ажиллаж байна. Тэр "Коллапс¬ын зэрэгцээгээр шинжлэх ухааны хялбаршуулсан гурван ном бас туурвисан нь асар их амжилтад хvрсэн юм. Тэдгээрийн нэг болох "Их буу, нян, ган" (1998 он) гэдэг ном нь Америкийн сэтгvvлзvйн хамгийн нэр хvндтэй шагнал болох Пультцерын шагнал хvртжээ.

Даймонд єєрийнхєє шинэ нэг сэдэвт бvтээлд оршин амьдрах орчныг хєнєєх vндэс болсон популяцын коллапсын тухай бичжээ. Vvний шалтгаан нь байгалийн тааламжгvй єєрчлєлтvvдэд (тухайлбал, цаг уур муудахад), харийн дайсан бий болоход, бvрэлдэн тогтсон худалдааны солилцооны бvтцийн єєрчлєлт зэрэгт оршино. Эдгээр гурван хvчин зvйлийн аль нь ч коллапсын харвах товчлуур дээр дарсан ч, дараагvй ч аюул учирна. Гэвч Даймонд экологийн єєрчлєлтийг нийгэм яаж хvлээн авч, хэрхэн хариу vйлдэл хийхийг хамгаас чухал гэж vзжээ.

Ган гачгийн тухай онолыг тодорхой жишээн дээр єгvvлбэл дээр байх. Тийм жишээ Даймондын номонд цєєнгvй бий. Гэхдээ тэдгээрээс ердєє гурвыг нь л авч vзье.

Нураасан хvн хєшєєнvvдийн арал
Мэдээж, энэ нь Рапа-Нуи. Энэ арал бол Полинезийн арлуудын хамгийн зvvн хэсгийн Пасхи арал юм. Энэ арлыг 1722 оны яг улаан єндєгний баяраар Голландын иргэн Якоб Роггевен нээсэн тул Пасхи гэж нэрлэжээ. Тэрээр єєрийнхєє замын тэмдэглэлдээ далайгаас буруу харсан асар том чулуун хvн хєшєєнvvд байсныг бичээд тэдгээрийн гарал vvслийг тайлбарлах ямар ч арга байхгvй гэдгийг тэмдэглэжээ. Євс ургамал бараг байхгvй алгын чинээхэн энэ арлын цєєхєн хэдэн оршин суугч чухам юугаар галт уулыг огтлон хоёр гурван давхар байшингийн дайтай єндєр, хэдэн зуун дэлдэн чихтэй хvн хєшєєг урлаж, ямар
нэг хvнд ачааны малгvйгээр эргийн янз бvрийн цэгvvдэд хvргэж, хvчирхэг чулуун хавтангуудыг єргєж чадсан юм бол? Энэ арал дээр бут, намхан моднууд ургасан боловч хєшvvрєг, булуу, бєх татлага бэлтгэж болох єндєр моднууд огт байсангvй. Харь гаригийнхны айлчлалын тухай таамаглалын тусламжтайгаар хvртэл тайлбарлахыг оролдсон "Пасхи арлын хvн чулуун хєшєєнvvдийн тухай цуутай оньсго" тийнхvv vvссэн юм.
Зураг

Урьд энэ арлыг дэлхийд хамгийн єндєрт тооцогддог дал мод, бат бєхєєрєє алдартай элекокарпус гэдэг нэгэн зvйл мод олонтой єргєн уудам ой бvрхэж байсныг эдvгээ эрдэмтэд тогтоогоод байна. Полинейзчvvд эрт дээр vеэс хальсаар нь маш бєх татлага бэлтгэдэг байсан гурван хvрзэн навчит триумфетта мод мєн энд ургадаг байжээ. Арлынхан тэр vед 15000 гаруй байжээ. Тийм болохоор ажиллах хvч бас хангалттай байсан аж. Хvн чулуун хєшєєнvvдийг чулууны vйлдвэрт сийлбэрлэж, доор нь дэр мод дэвссэн модон чаргаар зєєвєрлєн, дараа нь модон хєшvvргийн тусламжтайгаар єргєдєг байжээ. Энэ технологи полинезчvvдэд єєрсдєд нь одод хоорондын ямар ч аялагчийн зааваргvйгээр бvрнээ хэрэглэх боломжтой байжээ. Гэтэл хvмvvс нь ч, ой нь ч хаашаа алга болоо вэ?

Зураг

Пасхи аралд харьцангуй саяхнаас буюу манай эриний 90-ээд онд Шинэ Гвинейн Бисмарк шvрэн арлын оршин суугчдын vр сад суурьших болжээ. Рапа-Нуи арал нь Полинезийн бусад арлаас маш алслагдсан тул тvvний хvн ам нь европчуудын анх айлчлан очих хvртэл бvрэн тусгаарлагдсан байжээ. Клануудын тэн хагасын нь мэдэлд эргийн тодорхой хэсэг хамаарч байсан бєгєєд хэсэг тус бvр дээр нь нэгээс таван томоохон аху-тавцан байсан ба тэдгээрийн жин нь хэдэн мянган тоннд хvрдэг байжээ (тийм тавцан ердєє 25 байжээ). Мєн арлынхны чандрыг хормойд нь оршуулдаг байсан хэдэн арван дунд ба жижиг тавцан байсан аж. Аху-тавцан байгуулах, хvн хєшєє босгох ажлыг мянган жилийн ємнєєс эхэлсэн бєгєєд 1200-1500 онуудад хамгийн эрчимтэй vедээ хvрч, 1600 оны орчимд дууссан гэж мэргэжилтнvvд vзэж байна. Барагцаалбал тэр vед буюу тvvнээс арай хожуухан арлын хvн ам эрс цєєрч, Роггевенийн эскадрын ирэх vед хоёр мянган жилээс хэтэрсэн нь юу л бол. Депопуляцийг нийгмийн бvрэлдэн тогтсон байгууллын задрал, клан хоорондын дайнууд, зэрлэг хэрцгий хэрэг явдлууд дагалджээ.

Шалтгаан нь ойлгомжтой. Арлынхан зуу зуун жилээр хvн чулуун хєшєє тээвэрлэх, орон байр барих, дарвуулт завь бvтээх, талийгаачдыг усанд живvvлэх ба цогцсыг нь чандарлах зэрэгт хvч хєдєлмєрєє хайр найргvй зарцуулан, эцсийн бvлэгтээ бvх гайхамшигтай ой модоо юу ч vгvй болгожээ. Рапа-Нуи аралд эрт ирсэн оршин суугчид нальхан хорхой, загас, тэнгисийн мэлхий зэргийг иддэг байжээ. Гэвч тэдгээрийг олох, ангуучлахын тулд далайд гарах хэрэгтэй болдог байжээ. Vvний тулд томоохон дарвуулт завь шаардагддаг болж, ингэхлээр чанартай модны хэрэгцээ бас гарчээ. Мод багасвал дарвуулт завь, далайн уурагт хvнс хоол хомсдоно. Тvvнчлэн самар, жимсгэнэ зэрэг витаминуудын эх vvсвэрvvд аажимдаа устжээ. Уг арал дээр хэзээ нэг цагт асар олон шувуу vvрлэдэг байсан боловч хvмvvс хийгээд тэнд vржсэн хархууд идээд бvрмєсєн дуусгажээ. Уугуул нутгийнхан амтлаг тємс, таро зэрэг ургамал, чихрийн нишингэ, банан зэргийг тарин vржvvлж чаджээ. Гэвч хєрсний элэгдэл эхэлж, модыг салхи, борооноос хамгаалаагvй учир хамгаас vржил шимтэй хєрсний дээд давхраа байхгvй болжээ. Цэнгэг ус улам бvр хvрэлцэхээ больж, тvvний оронд зарим талаар хэрэглэх болсон нишингийн шvvс буйлны vрэвсэл, чихрийн шижин авчирчээ. Пасхи арал дээр євлийн шєнє хvйтэн бєгєєд халаалтад зєвхєн євс, нишингийн хаягдал л vлдсэн ба ханиадны євчний халдварлал євгєд хєгшид, хvvхдvvдийг бусдаас илvv нэрмэжээ. Энэ хvмvvс байшингаасаа арай амархан халаах боломжтой агуйнуудад шилжин байрлажээ. Vр дvн нь биеийн хvчний хувьд доройтох явдал байв. Далайд аялагч алдарт Жеймс Кук 1774 онд арлынхныг "жижигхэн биетэй, туранхай, бvрэг дорой, золгvй хvмvvс" байхыг олжээ. Хvмvvс бєє, удирдагч нарт итгэх итгэлээ алдаж, газар, хоол хvнсний тєлєє єрсєлдєєнєєр хурцадсан клан хоорондын дайны зурвас vе эхэлсэн.

Энэ бол тvгээмэл тохиолддог экологийн коллапс.

Энд дайн ч, гадаад худалдааны хямрал ч байгаагvй. Яагаад гэвэл ганцаардсан арлынханд байлдах буюу худалдаа хийх хэн ч байгаагvй. Эрс тэс цаг уурын єєрчлєлт мєн л байгаагvй бололтой. Энд ердєє хоёр хvчин зvйл л vлдэж байна. Эхнийх нь экологийн хvчин зvйл бєгєєд энэ нь юуны ємнє ой модоо барах, жигvvртэн шувуудыг устгах, эрх баригч дээд хэсгийнхний аху-тавцан болон хvн чулуун хєшєє барихаас татгалзах явдал байв. Гэтэл vvний эсрэгээр арлын кланууд аварга том хvн хєшєє босгох талаар єрсєлдєєнєє vргэлжлvvлжээ. Харин хожим нь тvрvvчийн нийгмийн дэг журам дампууран унах vед эсэргvvцэгч-кланууд харийн бєє онгодыг хайр найргvй унаган, устгаж эхэлсэн аж. Аралд Кукийн очсоноос хойш 60 жилийн дараа ганц ч бєє онгон vлдээгvй. Эдvгээ жуулчдад дэлгэн vзvvлж буй ихэмсэг хvн чулуун хєшєєнvvд нь зєвхєн хорьдугаар зуунд л дахин сvндэрлэжээ.

Ширингэ ой дахь пирамидууд

Зураг
Мексик, Белиза, Гондурас, Гватемалын районуудад хэзээ нэгэн цагт майя нарын соёл иргэншил цэцэглэж байсан бол дараа нь сvйрч мєхсєн. Майяа соёл наймдугаар зуунд буюу сонгодог vе гэгчийн тєгсгєлєєр хамгийн их цэцэглэлтдээ хvрсэн юм. Тэр vед Юкотанд болон тvvний ойролцоо таван саяас цєєнгvй хvн амьдарч байсан нь гурваас дєрєв дахин илvv байсан байж магадгvй. Испаничуудыг тэнд ирэх vед тэр хvмvvсээс таван мянга нь л vлдсэн байжээ.

Даймондын бодлоор бол майяа соёл иргэншил сvйрсэн н ь коллапсын дєрвєн хvчин зvйлийн хамтарсан vйлдлээр нєхцєлджээ.

Эртний майячууд Рапа-Нуигийн оршин суугчдын нэгэн адилаар ой модыг устгаж, хєрсийг эвдлэн сvйтгэжээ. Vvнээс болоод цаг уурын талаар золгvй явдал тохиолдож, энэ хойгт ган гачиг цєєнгvй болжээ. Майягын касикууд єєр хоорондоо туйлын харгис хэрцгийгээр олонтаа байлджээ.

Эцсийн бvлэгтээ майя индианууд Рапа-Нуин арлуудынхны нэгэн адилаар нємєрсєн аюул сvйрлийн ємнє тєрх байдлынхаа стратегийг тухайн цагт нь єєрчилж чадаагvй ажээ. Энд зєвхєн гадаад худалдааны хямрал байсангvй. Тэрээр майячуудад багаж хэрэгсэл, буу зэвсэг бэлтгэдэг галт уулын шил хэмээгдэх обсидианыг импортлох шаардлагатай болоод байжээ. Ингээд обсидианыг нь Юкатианаас тасалдалгvйгээр нийлvvлдэг болсон байна.

Майячууд олон юм чаддаг байжээ. Тухайлбал, тэнгэрийн биетvvдийн хєдєлгєєнийг хянаж, ховор нандин хуанли зохиож, хот балгад, гайхамшигтай зураг чимэглэл бvхий сvндэрлэг сvм дуганууд байгуулжээ. Гэвч тэдгээрийн газар тариалан нь Америк хоорондын болон Ємнєд Америкийн бусад аугаа их соёл иргэншилтэй харьцуулбал туйлын бvдvvлэг байв.





Тэдэнд ачаа хєсєгний болон махны чиглэлийн мал байсангvй, гэрийн тэжээмэл амьтдаас зєвхєн нохой, цацагт хяруул, нугаv, зєгий л байв. Хvн амын дийлэнхи олонхи болсон тариачид нь vндсэндээ хvнсний бvтээгдэхvvний нэн хомсхон эх vvсвэр болох эрдэнэ шишээр хооллож байжээ. Хvн ам єсєх хэрээр тариалангийн талбайгаа уулын бэл, ой мод байсан газруудаар єргєтгєх болсон байна. Газрын хєрс сvйтгэгдэн, салхинд элэгдэн хийсч, ургац муудан, хvнсний хямрал улам лавширчээ. 810-910 оны хоорондох 100 жилд 20 удаа ган тохиолдсон бєгєєд vvний дотор 900 оны аюумшигт ган майячуудын усны нєєцийг ч шавхан хоосолжээ. Бєє удган, хаан эздийн бvхнийг ялан дийлэх ид шидэд хvмvvсийн итгэх итгэл нь алдагджээ. Ямагт дайтах гэсэн олон хаанархуу юмнууд аж ахуйгаа цєлмєн, хєршийгєє хохироон сvйтгэх замаар дотоодынхоо асуудлыг шийдвэрлэх гэж цєхєртлєє оролдох болжээ. Ингэхийнхээ зэрэгцээ тэд тэнгэр бурхны авралд багтахыг найдан, нємєрч ирсэн золгvй явдлыг зайлуулахыг хичээн аугаа том сvм хийд, орд харшуудыг барьж байгуулахыг урьтал болгосоор байжээ. Ийнхvv тєгсгєл нь тодорхой болж, дан ганц экологийн vндэстэй коллапс гарцаагvй иржээ.
Зураг
Зураг

_________________
Love is the beauty of the soul


Сүүлийн удаа Alphonse 6-р сар.06.09 5:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:13 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Зураг

"Агуйтай сум" пирамид. Єндєр-18 м, бурхны баримал
бvхий 365 агуйтай. Мексик, Х зуун.

Ийм эмгэнэлтэй тєгсгєлийг сэрэмжлэн зайлуулж болох байсан уу? Зарчмын хувьд болно. Vvний жишээ ч бий. Жаран жил орчмын ємнє инкуудын эзэнт гvрний богд ноёд хєвч ой устаж байгаатай холбогдон аюул нvvрлэж буйг тааж мэдэж чаджээ. Ийнхvv тэдний тушаалаар индианууд Андид мод огтолж сvйтгэхээ багасгаж, уулын бэлvvдийг хамгаалан, зулзган мод суулгах ажилд оржээ. Энэ нь хєрс элэгдэхийг зогсоох, тариачдын аж ахуйн vр ашгийг хэвээр байлгах, хvнсний хямралын аюул заналыг зайлуулахад тус болжээ. 16-р зууны дундуур инкуудын эзэнт улс оршин тогтнохоо больжээ. Гэвч энэ нь экологиор нєхцєлдсєн коллапсаас огтхон ч болоогvй ажээ. Индиануудын хамгийн дэвшилттэй олон соёл иргэншлийг єєрийнх нь дотоодын зєрчил, Испаний конкистаторууд (байлдан дагуулгачид гэсэн испани vг) хєнєєн устгажээ.

Майя индианууд чухам яагаад єєрийнхєє байгалийг цаг алдалгvйгээр аврах гээгvй юм бол? Єєр шалтгаануудын дотроос нэгийг дурдахад инкуудын эзэнт улс нь дан ганцхан хаандаа захирагддаг тєвлєрсєн улс байжээ.Майячууд газрыг жижиг улс- хотуудаар хуваасан бєгєєд эдгээр нь орчин vеийн хэллэгээр байгаль хамгаалах нэгдмэл бодлого хэрэгжvvлэх илэрхий боломжгvй байсны улмаас нэг нэгэнтэйгээ дайтсаар иржээ. Тийнхvv майячууд соёл иргэншлээ єєрєє єєрийнхєє гараар европын анхны колончлогчид бий болохоос бvvр ємнє хєнєєн устгажээ.

Туйлын хvрээний цаадах аюул сvйрэл
Гренландыг норвегичууд колончилсон тvvх хамгийн нууцлаг, хамгийн эмгэнэлтэй. 986 онд энэ арал дээр норвсгиас гаралтай исландын хэдэн зуун викингийг Эйрик Рыжий авчирчээ. Энэ викингууд тvvний эрэг дээр хоёр колони буюу Зvvн болон Баруун (Эстсрбюгген, Вестербюгген) гэсэн хоёр суурин байгуулжээ.

Эдгээр суурин 500 орчим жил оршин тогтножээ. Энд 13-р зуунд 250 орчим тосгонд 5000 орчим хvн (Баруунд нь 1000, Зvvнд нь 4000) оршин суудаг байжээ. XIV зууны дундуур Баруун суурин нь бvрэн орхигдож, vvнээс хожуухан Эстербюген ч бас хоосорчээ.

Норвегийн суурингийнхан цаг уурын эрхээр vгvй болсон хэмээн олон хvн vздэг байна. 800-13 00 онуудад Атлантикийн умард нутагт цаг уур нэн зєєлєн, Дундад зууны дулаан vе гэгч ноёлж байжээ. Дараа нь XIX зууны эхэн хvртэл Бага мєсдлєгийн vе vргэлжилсэн аж. Викингууд vхэр, хонь, ямаа маллаж амьдардаг байсан ба ган зуд болоход тэжээл нь ямагт дутагддаг байжээ.

Тэдэнд таараагvй, хамгийн чухал биш гэхэд хамгийн санаанд оромгvй нэг зvйл гэвэл грендандын викингууд исландын болон европын ах дvvсээсээ ялгаатай нь тэд загасанд хvрдэггvй байсныг радиоустєрєгчийн шинжилгээ нотолжээ. Юуны ємнє энэ нь хуучин загас идшиндээ хэрэглэдэг байсан анхны сууршигчдын vед тавьсан эртний хорио цээртэй холбоотой байжээ. Викингууд ийнхvv хvнд хэцvv vед тус болж чадах байсан хvнсний нэн баялаг эх vvсвэрээс єєрсдийгєє хагацаажээ.

Гэвч энэ нь гагцхvv энд сууршигчдын онцгой хуучинсаг vзэл, шинэ дэг журамд дайсагнан ханддаг, эцгийн эрхт ёсонд vнэнч байсны зєвхєн нэг илрэл мєн. Гэхдээ хренландьш викингуудын нийгэм нь хvчтэй vзэн ядалтаас айх айдсаараа ялгаатай байв. Европоос ирсэн суурьшигчид тэнгисийн амьтдыг ангуучлахдаа гарамгай, Арктикийн уугуул оршин суугчид болох эскимосуудтай ямарваа харилцаа холбоо тогтоохыг хvсдэггvй байв. Викингууд тэднээс олон зvйлийг сурч болох байсан боловч ингэхийг хэзээ ч эрмэлздэггvй байжээ.

Тэд сvм хийдийг идэвхийлэн байгуулж, чимэглэж, хамгийн алдартай хvмvvс нь европын чам н тансаг байдлыг илvvд vздэг байв. Викингvvдэд экспортын бараа тийм ч олон байсангvй. Тэд ноолуур, далайн морины яс, арьс, нарвал загасны соёо, цагаан баавгай (амьд ба чихмэл), гренландын кречет загас, Европт болон Арабын дорно дахинд асар их vнэ хvрдэг анч шувуунууд экспортолдог байжээ. Харин тэд алтан зvvлт чимэглэл, сvм хийдийн хонх, лааны хvрэл суурь, дарс, торго сэлтийг худалдан авдаг байжээ. Тvvнчлэн тємєр эдлэл, барилгын хийгээд хєлєг онгоцны мод, єчvvхэн хэмжээний vр тариа худалдан авдаг байсан аж. Гренландын дээдсvvд Бага мєсдлєгийн эхэн vед ч цєлмєн хоослох зуршлаа орхисонгvй.

Гэвч гол нь экологийн хямрал. Викингууд бэлчээрийн болон барилгын зориулалтаар, орон байраа дулаацуулах зорилгоор ой модыг огтлон сvйтгэж, "намгийн тємрийг" (чанар муутай боловч єєр арга байсангvй) модны нvvрсээр хайлуулдаг байжээ. Умард нутгийн ургамал маш хэврэг бєгєєд нєхєн сэргээгдэхдээ удаан. Эндхийн хус, уд мод устах гэсэн малын хєлд талхлагдан сvйтгэгджээ.

Хєрсний vржил шимтэй давхраа нимгэрч, доорхи элс нь ил гарч, улмаар борооны усаар угаагдан салхиар туугдан нvvдэллэх болжээ. Ийнхvv цаг улирах тусам суурингуудын ойролцоох хєрс шороо бараг устжээ. Гэтэл оршин суугчид нь эдгээр эвдрэл сvйдлийг таслан зогсоох талаар юу ч хийсэнгvй.

Хэрвээ викингууд малаа нядалж, загасаар хооллох болсон бол тийм аймшигтай байдалд орохгvй байсан байж магадгvй. Гэвч тэдний толгойд тийм юм бодогдсонгvй. Vvний зэрэгцээгээр нутгийн баячууд унгас ноосны наймаанаас муугvй орлого олдог байсан тул энэ мєнгєнєєсєє хагацахыг хvссэнгvй. Энд суурьшигчид тvлш, барилгын зориулалтаар хvлрийг хvртэл ашиглах болжээ. Vvний уршгаар хєрс аймшигтайгаар сvйтгэгдэн, тvлш хийгээд барилгын материал асар их ховорджээ.

Vvний хажуугаар гаднын дайсан - инуитууд бий болжээ. 800 жилийн тэртэйгээс эдгээр омог Канадаас Гренландын баруун хойт нутгуудад нэвтрэн орж арлын ємнєд хэсэг рvv аажмаар шилжин суурьшиж эхэлсэн байна. Тэд 1300 он гэхэд Баруун суурин руу, 100 жилийн дараа Зvvн суурин руу тус тус суурьших болжээ. Викингчууд эскимосуудыг єєдгvй новш, адгийн амьтад гэж нэрлэн vзэн ядах болжээ. Гэтэл XIV зууны эхэн гэхэд викингvvдэд єєрсдийгєє хамгаалах ган сэлэм ч тємєр зэр зэвсэг ч vлдсэнгvй. Эскимосууд тэднийг алж талж ,эхнэр хvvхдvvдийг нь боол болгон доромжлон дарлах болжээ.

Улам бvр хvйтэрсээр 15-р зууны эхээр Гренландын цорын ганц худалдааны тvнш Норвегитай холбогддог тэнгисийн худалдааны зам нь мєсєнд хаагджээ. Норвегийн сvvлчийн хєлєг онгоц аралд 1406 онд ирсэн бєгєєд vvнээс хойш 170 жил энд европчууд хєлєє тавиагvй аж. Ингэж тасалдсаны дараа анхны хєлєг онгоц энд ирэхэд Вестербюгген аль хэдийнээ сєнєж, харин Экстербюгген амьдралынхаа тєлєє тэмцсээр байсан ажээ. Гэвч Зvvн суурингийн нєєц баялаг шавхагдсан байжээ. Оршин суугчид нь євдєж зовон, vхэх нь vхээд ганц ч лам хувраг vлдээгvй учир хvмvvсийг тайтгаруулж тайвшруулах, ухаалаг бус vйлдлээс нь сэрэмжлvvлэх хэн ч байсангvй. Нэг туйлын хахир хатуу євєл жижиг гацаадын єлсєж туйлдсан тариачид Зvvн суурингийн хамгийн баян чинээлэг тосгодыг хvчээр булаан авсан гэж Даймонд vздэг байна. Хавар тэд сvvлчийн малаа нядалж хvнсний бусад нєєцєє шавхаж дуусгаад єлсгєлєнд нэрвэгдэн хvйтэнг даалгvй ар араасаа vхэцгээсэн хэмээн тэрээр vздэг ажээ.

Норвегийн суурингуудын ийнхvv сvйрэн сєнєсєн нь бас коллапсын бvх таван хvчин зvйлтэй холбоотой аж. Гэвч эцэс тєгсгєл нь тийм ч муу тавилантай байхгvй байж болох байж. Учир нь исландын викингvvд тийм хахир хатуу биш ч гэсэн тєстэй нєхцєлд тэсэн давж чадсан тvvхтэй юм.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:15 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Цаашдаа яах ёстой вэ?

Орчин vеийн хvн тєрєлхтєн байгалийн нєєц баялгийг єнєєгийн даяаршлын цар хэмжээнд vрэн таран хийсээр байна. Жишээ нь хэрвээ чийглэг халуун орны ойг авран хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авахгvй бол 25 жилийн дараа
хєвч ой зєвхєн дархан цаазат газруудад л, хэрэв аз дайрвал сайндаа л Амазонкийн болон Конго мєрний сав газруудад л хадгалагдан vлдэнэ байх. Бvр энэ зуунд нефть хийн нєєц сvйрлийн байдлаар хорогдож, дэлхий дээрхи болон далай тэнгисийн амьтан, ургамлын олон тєрєл устана. Тухайлбал, аж vйлдвэрийн зориулалтаар агнадаг загасны нєєц бараг vлдэхгvй.

Гэвч Жаред Даймонд єєрийгєє болгоомжлонгуй єєдрєг vзэлтэн хэмээн нэрлэжээ. Тэрээр: "Манай эрин vе ємнєх бvх vеийнхнээс яриангvй давуу талтай. Бид єєрсдийнхєє асуудлыг хангалттай сайн ойлгодог бєгєєд тэдгээрийг зарчмын хувьд шийдвэрлэх боломж олгохуйц технологи эзэмшиж байгаа" гэж бичжээ. Гэтэл юуны ємнє гуравдахь ертєнцийн орнуудыг хэлэлтгvйгээр аж vйлдвэр хєгжсєн орнуудад тийм ч алс холгvйгээр амьдралын стандартын урьдын тvвшинг хадгалж vлдэх боломжгvй болох тэр бодит vнэнийг анхаарах нь зайлшгvй чухал. Дэлхий нийтийг хамарсан коллапсыг сэрэмжлэн зайлуулахын тулд хvн тєрєлхтєнд цэцэн ухаан, хашир болгоомжлол, хvчиндээ итгэх итгэл, шийдмэг чанар хурэлцэх болов уу? Vvнийг хойч ирээдvй тун удахгvй харуулах болно.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:16 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Соёл иргэншил мєхєж болзошгvй

Зураг

Лос - Анжелес дахь Калифорнийн их сургуулийн газар-зvйн профессор, Дэлхийн онгон байгалийн сангийн захиргааны гишvvн, "Коллапс" номыг зохиогч Жаред Даймондын "Frankhfurter Allgemeine Zeitung " сонинд єгсєн ярилцлагаас.

- Таны бичсэн "Коллапс"гэдэг ном АНУ-д ихээхэн сонирхол татаж байгаа. Америкчууд яагаад гэнэт соёл иргэншлийн уналтын тухай бодох болж, тэр байтугай єєрийнхєє нийгмийн хувь заяаны талаар сэтгэл зовинох болоо вэ?
- Даймонд: Юуны ємнє Дэлхийн худалдааны тєвийг довтолсон явдал ямар нэг зааг нь болсон юм. Гэвч хэргийн учир нь зєвхєн алан хядагчдад байгаа юм биш. Биднийг одоо цаг уурын єєрчлєлт ч сэтгэл тvгшvvлж байна. Манай ерєнхийлєгч, Австралийн ерєнхийлєгч хоёр л цаг уур єєрчлєгдєнє гэдэгт vл итгэдэг цорын ганц хvмvvс. Зєвхєн энэ хоёр л. Энэ явдал сэтгэл тvгшээж байна.

- Таны ном сонгомол тvvх зvйн vvднээс бичигдсэн, жишээ их цуглуулсан юм билээ. Та азтай учрал болон азгvйдлийн тухай, амжилт болон ялагдлын тухай єгvvлжээ. Хэрвээ та зєвхєн ганц жишээг нь сонгож авах байсан бол алиныг нь шилэх байсан бэ?
-Даймонд: Пасхи арлын жишээ олон нийтэд ямагт таалагддаг байсан. Учир нь уг жишээ маш vнэмшилтэй, зvйрлэл ихтэй. Арлын оршин суугчид єєрсєд рvvгээ нvvрлэсэн аюул сvйрлээс хаашаа ч зугатаан гарах арга байсангvй. Бид нар "Газар" нэртэй сансрын хєлєг дээр байрлаж байна. Бидэнд хоргодох гараг нєєцєнд бас байхгvй. Єєр нэг жишээ бол Гренланд дахь викини. Энд мєн аль нэг тэнгэрийн мухарт амьдардаг полинезуудын тухайд юмуу, "хар арьст бvдvvлэг зэрлэг хvмvvсийн" тухайд ярьж байна. Викингчvvд зарим талаараа бидний эрхэлдэг аж ахуйг л эрхэлж ирсэн. Тухайлбал : мал аж ахуй хєгжvvлэх талаар гэвэл. хонь, ямаа vржvvлсэн, тэгээд асар том сvм хийд байгуулсан, тансаг хэрэгцээний зvйлс худалдаж авсан.

-Та эерэг талын жишээ нэрлэж болохуу?
Даймонд: Исланд. Энэ орон бол дотоодынхоо аюул сvйрлийн асуудлыг гаргуун сайн шийдвэрлэсэн бєгєєд эдvгээ Европдоо Люксембург юмуу Нидерландын дараа орох хамгийн баян орон байж магадгvй.

-Яагаад тэр вэ?
-Даймонд: Ой мод огтчин устгах, хєрсийг эвдэж элээх зэргээр хvрээлэн байгаа орчинд ямар хор хохирол учруулж байгааг исландчууд ойлгосон. Исланд галт уулын гаралтай хєрстэй. Энэ хєрс нь салхинд хєєгдєєд vгvй болдог фосфорыг агуулдаг. Хэрвээ ой модыг огтолж хєрєєдєх юм бол хєрсний бvх єнгєн давхрааг салхи хийсгэн одож мэднэ. Исландид норвегичvvд суурьшсанаас хойшхи зуун жилийн дараа анх удаа салхи, бороо туе орны нийт хєрсний бараг тэн хагасыг угаан хийсгэжээ. Исландчууд энэ асуудалтай бvvр дундад зууны vед тэмцэж эхэлсэн аж. Тухайлбал, тэд бэлчээрт хариулдаг хониныхоо тоо толгойг хорогдуулжээ.

- Цаг уурын єєрчлєлт хvлэмжийн хийн агаарт цацагдах vйлдвэрийн хаягдалтай холбоогvй гэж зарим хvн ярьдаг. Та энэ хvмvvст юу гэж хариулах вэ?
-Даймонд: Би тэдэнд хоёрхон зvйлийг л хэлэх байна. Цаг уур єнєєдєр урьдынхаас ихээхэн тvргэн єєрчлєгдєж байна. Гэвч бид аюул сvйрлийг давж сурчээ. Мэдээж жишээлэхэд, бид газар хєдлєлтийг сэрэмжлэн зайлуулж чадахгvй. Гэвч бид єєрсдийнхєє гараар vйлдсэн нvглийг, тухайлбал цаг уурын дулааралд хvргэсэн гэм нvглээ хазаарлан зогсооход хамаг хvчээ зориулах хэрэгтэй.

- Одоо манай гарагийн экологид Хятад нэлээд нєлєєлж байна. Энэ нь ямар ур дагаварт хvргэж болох вэ?
-Даймонд: Энд сайн, саар аль аль тал нь бий. Тодорхой тохиолдолд Хятад улс маш ухаалаг, зоримог бодлого, vvний дотор экологийн бодлого явуулж байна. Тус орон удтал ой модоо огтолсон. Vvнээс болоод хєрс нь элэгдэж, гулсалт ихээр vvссэн. Эцсийн бvлэгтээ Хятадын хvн амын дєрєвний нэгд буюу 250 сая хvнд vерийн аюул нvvрлэсэн. Ингэмэгц Хятадын эрх баригчид ой модоо огтолж сvйтгэхийг хориглосон (Ингээд Сибириэс мод худалдаж авах болсон бєгєєд одоо эндхийн єргєн уудам нутагт ой модыг хайр найргvй огтчин сvйтгэж байна. - Редакцийн тайлбар). Энэ нь одоо Хятад модоор ч, цаасаар ч гачигдаж буй хэрэг биш. Тус орон Африк, Ємнєд Америк, Австралиас мод импортлох замаар асуудлаа шийдвэрлэж байна. Австраль хэдийгээр модоо Хятадад, тvvнчлэн ой модоо нарийн нягт хамгаалдаг. Японд экспортолдог ч гэсэн єєрєє ой модоор маш ядмаг орон шvv дээ. Япон улс Австралиас єєрийнхєє колониос авч байгаа юм шиг л мод зєєвєрлєсєєр байгаа.

-Одоо экологийн асуудал аль хэр тулгамдсан асуудал болоод байна?
- Даймонд: Бид ерєєсєє л хожимдож байна. Одоо ямар нэг Пасх арал л сєнєх гээд байгаа биш, бvхий л соёл иргэншил мєхєж болзоштvй болоод байна. Жишээлэхэд, соёл иргэншлийг дvрвэгсдийн урсгал хамчихаж магадгvй байна. Бид гурав дахь ертєнцийн орнуудыг хаа нэгтэй хол байгаа юм шиг vзэж дасчихжээ. Гэтэл, жишээ нь, хэрвээ Нигерт иргэний хэрцгий дайн дэгдвэл яах вэ? Хvн ард нь нутгаасаа бєєнєєрєє гарч явж эхэлнэ. Гэтэл Нигерт 130 сая хvн оршин суудаг щvv дээ. Дvрвэгсдийн ийм урсгалыг Европ дааж давна гэж vv? Тэгвэл Индонезид (200 сая гаруй хvн амтай) юмуу 80 сая хvн амьдардаг Филиппинд тийм аюул сvйрэл тохиолдвол юу болох вэ?

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:19 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хурхын бригадыг сүйтгэсэн Аймшигт их шуурга


Зураг

1974 оны 7-р сарын 21-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх буюу Цагаан усны бригадыг дайрч өнгөрсөн догшин хуй салхи эвдлэн сүйтгэх их хүчтэй байжээ.

Энэ хуй уртаараа 130 км, өргөнөөрөө 175-230 метр газрыг хамарч, замдаа дайралдсан бүхнийг сүйтгэж, тэр ч байтугай шонгийн моднуудыг эргүүлэг маягаар газар зоож, 18 гэр, байшин хийсгэж, 10 гаруй хүний амь насыг авч оджээ.

Үүгээр зогсохгүй бригадын төвийн урдхан талд зогсч байсан ЗИЛ-130 маркийн машиныг бүрмөсөн эвдэж, их биеийг нь найман метр, хөдөлгүүрийг нь 600 метр хол газарт авч одсон гэдэг.

Энэхүү машинд авъяаслаг яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо сууж байгаад амь насаа алдсан нь дээрхи хүчит шуурганы тухай яриа хожим байн байн дурсагдах эх үндсийг тавьсан гэлтэй. Хэрвээ уг машинд жирийн нэг иргэн сууж байгаад амь насаа алдсан бол тэгсхийгээд мартагдаад өнгөрөх байлаа.

Тухайн үед Ш.Цэндгомбо агсантай найзалж нөхөрлөж байсан хэд хэдэн яруу кайрагч эдүгээ амьд сэрүүн байгаа бөгөөд тэд сайн найзаа дурсах бүрийд 1974 оны хүчит шуурганд хийссэн ЗИЛ-130 машины тухай яриа өрнүүлдэг юм.

Тухайлбал яруу найрагч Ломбын Нямаа гуай ярихдаа "Цэндгомбо гэж яруу найрагч, орчуулагч хүн байсан. Амьдралынх нь сүүлчийн жилүүдийг би сайн мэднэ. Намайг 1976 онд Өмнөдэлгэр суманд сургуулийн захирлаар очиход тэнд Хэнтий сум гээд 20-иод км-т жаахан сум байсан юм.

Тэр суманд Цэндгомбо худалдаа бэлтгэл ангийн нярав хийж байлаа. Авгай авчихсан, хүүхдүүдтэй болчихсон, сайхан тохитой амьдарч байсан.

Тэнд байхдаа Есениний шүлгийн бүрэн түүврийг орчуулсан, тэр орчуулгын ном нь хэзээ мөдгүй гарна.
Цэндгомбын амьдралын төгсгөл бол их гунигтай. Хэнтий аймгийн Батширээт сумын Цагаан усны бригадад болсон айхтар ширүүн салхинаар мань эр хүүхэдтэйгээ хамт нас барсан юм шүү дээ.

Энэ аймшигт явдлаас гурав хоногийн өмнө манай нэг багш Дорнод руу шилжих гээд яг тэр үед нь архи тасарчихсан байсан. Тэр багшийгаа гаргаж өгнө гээд би Цэдэнжав гэдэг багштай Цэндгомбо дээр давхиад ирэхгүй юу.

Тэгээд "Чи складны нярав юм чинь арван шил архи өг" гэхэд Цэндгомбо "Энд ч гэсэн архи тасарчихаад байна. Харин Цагаан усны бригадад манай Батсүх хүргэнийх байгаа.

Тэднийх агенттай. Хоёулаа тэндээс авчихъя, би мотоцикль олоод гурвуулаа явъя" гэлээ. Гэвч би баахан багш нар хүлээлгэчихсэн болохоор"Найз нь амжихгүй нь" гээд буцаад явчихсан юм. Тэгээд би сүүлд нь харамсдаг байхгүй юу. Тэр үед би Цэндгомботой цуг Цагаан усны бригад руу явчихсан бол дараа нь мань хүн тийшээ явахгүй байсан даа гэж бодсон.

Үүний дараахан Цагаан усны бригад дээр арван хэдэн хүн нас барсан аймшигтай явдал болсон юм. Эрдэмтэд бол цахилгаан салхи л гэдэг юм билээ.

Тэр айхтар салхи газрын хөрсийг жараад метр хуулаад хаячихсан юм шүү дээ. Ямарсайндаа л ЗИЛ-130 машин хийссэн гээд бодчих.

Цэндгомбо хүргэн Батсүхийндээ очоод байж байтал "Шуурга боллоо. Ах та хүүхэдтэйгээ машинд ороод суучих" гэсэн байгаа юм. Тэгээд хүүгээ аваад машинд ороод суутал цахилгаан салхи машиныг нь хийсгээд аваад явчихсан байгаа юм.

Тэр ч байтугай байшин хийсгээд, байшингийн том дүнз мод адууны нуруу руу нэвт шаагаад, нэвт ****** дүнз нь газар зоогдоход адууны дөрвөн хөл нь хөдлөөд амьд байсан гэдэг.

Кино найруулагч Балжинням онцгой комиссын гишүүн болж тэнд анхны зургийг нь авсан байхгүй юу. Одоо тэр зураг улсын архивт байгаа. Ийм аймшигтай явдал болсон юм. Тухайн үеийн арван нэг хорийн чихэр тугалын арьс руу цөм цохиод орчихсон байсан гээд бод.

Үнэхээр Монголын түүхэнд гараагүй байгалийн гамшиг болсон л доо. Тэгээд би Цэндгомбын үхэлд их харамсдаг юм. Түүний цогцос олдоогүй. Эрхий хуруу муруу л олдсон байх.

Тэр үед Чойном шоронд байсан. Төдөлгүй тэр шоронгоос гарч ирээд "Тэрслүү шүлэгч Цэндгомбыг тэнгэр л дийлнэ" гэж бичиж байлаа" гэсэн юм.

1974 онд Хэнтий аймгийн Батширээт суманд эх эмчээр ажиллаж байсан Б.Дарийм өгүүлэхдээ "Батширээтэд хүчтэй шороон шуурга болоход би газар дээр нь хамгийн түрүүнд очиж бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж байлаа.

Үнэхээр аймшигтай явдал болсон шүү. Анх очиход нүд халтирмаар байсан. Зуун метрийн зурвас газраар дайрч өнгөрсөн хүчтэй шуурганд Хурх бригадын төв өртөж юу ч үгүй болсон.

Би урлагийн бригадынхантай хамт бригадаар явж тоглолтын далимаар үзлэг хийж байсан юм.

Бид Хурх бригадын төвөөс үд хэрд хөдөлцгөөлөө. Тэгтэл Биндэрийн овоон дээр нэг их хар үүл хуралдаад л доошоо унжиж босоо цагаан хуй явж өнгөрсөн.

Би цуг явсан хүмүүстээ "Луу унжина гэгч болж байна" гэж хэлж байлаа. Гэтэл нэг морьтой хүн араас ирээд "Айхтар шороон шуурга болж Хурх бригадын төвийг сүйд хийчихлээ. Эмч очих хэрэгтэй байна" гэсэн. Яваад очсон чинь аймшигтай юм угтсан.

Бидний хоноглосон бригадын улаан булангийн шал нь үлдээд байшин нь юу ч үгүй зомгол болсон байв. Уяан дээр байсан морь, гэрийн гадаах нохой хүртэл шуурганд өртөж эндсэн байсан.

Зарим хүн энд тэнд хол шидэгдсэн, зарим нь суугаагаараа өнгөрчихсөн, дайны үед бөмбөгөнд өртөгдсөн газар л ийм байдаг болов уу гэмээр байв. Зарим хүн цочролд ороод ухаан санаа нь дэмийрчихсэн байсан.

Би эхнээсээ хүмүүсийг үзээд л, амьдад нь анхны тусламж үзүүлж эхэлсэн. Одоогийн Боловсролын их сургуулийн Орос хэлний багш Цэвэлмаа тэгэхэд нутагтаа очоод байсан юм билээ.

Тэр шуурганд өртөөд нуруу, хөл нь хугарч хүнд гэмтсэн.

Цэвэлмаа сүүлд ярихдаа "Шуурга болохын өмнө нэг хүн орон доогуур ор гэх шиг болсон. Тэгээд орон доор ороод хэвтсэн чинь хөл, нуруу руу хүн цохиод байгаа юм шиг л нүдээд байсан" гэж байв. Тийм хэцүү зүйл үзсэн хүмүүс айж цэрвээд бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүс рүү ойртдоггүй юм билээ.

Би улсын аварга малчин Дорж гэдэг өвгөнтэй хамт гэмтэж шархадсан арав гаруй хүнийг морин тэргээр зөөж, шархыг нь боож цэвэрлэсэн. Хүний нүүрэнд шороо шигдчихсэн, арчиж цэвэрлэх гэхээр элс шаржигнаад л байсан санагддаг. Нас барсан 13 хүнийг цуглуулж нэг байшинд оруулсан.

Зэргэлдээ Биндэр сум руу хэл явуулж эмч явуулаач гэсэн чинь *Юун сүртэй юу бэ?* гээд ирээгүй.

Шөнө нь би ганцаараа тэнд өвчтөнүүдээ сахиж хоноод маргааш нь манай сумын бага эмч трактораар ирж байлаа. Яруу найрагч, орчуулагч Ш.Цэндгомбо агсан тэр үед Хурхын бригадын төв дээр Батсүх гэдэг жолоочийнд байсан юм билээ.

Шуурга эхлэхээр нь Батсүх өөрөө гэрийнхээ тоононоос бариад, гэрт байсан эхнэр, хүүхдүүдээ Ш.Цэндгомбын хамт гадаа байсан ачааны Зил 130 маркийн машины кабинд суулгасан гэсэн. Тэгтэл шуурга машиныг нь аваад шидчихсэн. Дотор нь байсан бүх хүн өөд болсон. Харин Батсүх өөрөө гэртэйгээ шидэгдээд амьд үлдсэн.

Шуурга үнэхээр аймшигтай хүчтэй байсан нь мэдрэгдэж байв. Байшингийн модыг юу ч үгүй хэмхчээд жижиг зомгол шиг болгоод газар зоочихсон байх жишээтэй. Агентад байсан шинэ гуталнуудын улыг ханз татаад ойролцоох нуурын усанд хаясан байсан.

Мөн 70 кг гуриланд хүн дарагдаж нас барсан. Хүний биеийг ясгүй юм шиг болтол нь нугалж хугалаад хаясан байв" хэмээжээ.

Уг шуурга болсоноос хойш 24 цагийн дараа Хэнтий аймгийн удирдлагад мэдээ очжээ. Тэгээд л аймгийн дарга Баатар, Аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга Дамдинсүрэн, Улсын онцгой комиссын дарга Гүррагчаа нарын хүмүүс Хурх бригад дээр ирсэн байна.

Энэхүү шороон шуургыг байгалийн ямар үзэгдэл байсаныг янз бүрээр тодорхойлсон байдап Зарим судлаач "Зуун жилд нэг удаа тохиодог догшин хуй" гэсэн байхад зарим нь "Оросууд ззвсэг туршиж байгаад алдчихсан" гэж үздэг ажээ.

Мөн нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай "Биндэрийн овоог хамаагүй ухаад лус хилэгнүүлсэнээс болж догшин хуй нүүрлэсэн" гэж үздэг байж.

Мэдээллийн эх сурвалж: Ноцтой мэдээ сонин: 2009 он дугаар 11

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 5:26 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ерөнхийлөгчийн үхлийн эргэн тойронд

Зураг

Умард Өрнөдийн иргэний цуст дайн дөнгөж дууссаны дараа ерөнхийлөгч Абрахам Линкольнийг хэн буудаж алсан бэ? Ж. Вилкес Бут vнэхээр алуурчин байсан гэж vv? Тэгвэл дараа нь тvvнд юу тохиолдсон бэ? Шашны туйлшрагч, ахлагч Бостон Корбет тvvнийг алсан гэж vv? Ийм хулчгар vйлдэл хийхэд хэн тvvнд тусалсан бэ? Ер нь яагаад ийм явдал болсон хэрэг вэ? Хам хэрэгтнvvдийг бvгдийг нь барьж хуулийн арга хэмжээ авч чадсан уу? Хэрэв бvгд шийтгvvлээгvй юм бол хэн тэднийг хамгаалсан байх вэ?
Хадгалагдан vлдсэн баримтуудыг сөхөн харцгаая.
1865 оны 4 сарын 14- нд Фордын жvжгийн театрын бvдэг гэрэлтэй танхимд дуугарсан буун дуу АНУ- ын тvvхэнд байгаагvй олон тооны худал vг, бодит баримтын vгvйсгэл, болсон явдлыг гуйвуулан ярьсан яриа, тэр ч байтугай vнэнд эргэлзсэн эргэлзээний эхлэл болжээ.

Vндсэн баримтыг нэгтгэн харах амархан. Фордын театрт ерөнхийлөгчийн хамт жvжиг vзэн суух маш олон хvн буун дуу сонсоод ерөнхийлөгч сандал дээрээ алгуурхан унахыг харцгаажээ. Ерөнхийлөгчийн сууж байсан доод давхрын ложийг тvшин зогсож байсан хvн буун дууны дараа гартаа буу барьсан чигтээ, бvдэрч унан барин гvйсээр зугатан одохыг зуу зуун vзэгчид харсан байна.


АНУ-ын ерөнхийлөгч агсан А.Линкольн

Зураг

Баримт vvгээр дуусаж зөвхөн төсөөлөл төдий яриа л vлджээ. Олон сараар явагдсан хатуу байцаалт, янз бvрийн ам дамжсан худал vнэн ярианууд, гэрчийн этгээдvvдийн мянга мянган vг байсан ч АНУ-ын тvvхэнд гарч байгаагvй аймшигт явдал vл хариулагдах асуултаар дvvрэн байлаа. Линкольны батлан хамгаалах яамны сайд, нугаршгvй бардам зоригтой улс төрч Эдвин М. Стантон энэ нууцад том vvрэг гvйцэтгэжээ. Тvvний гvйцэтгэсэн vvрэг хамгийн нууцлаг, хамгийн хачирхалтай нь юм.

/Батлан хамгаалахын сайд Эдвин Стантон/

Зураг

Гэвч 1865 оны дөрвөн сард болсон тэрхvv vйл явдалд эргэн орцгооё. Иргэний дайн дөнгөж дуусаад байлаа. Улс оронд замбараагvй байдал ноёрхож, бvх талаар ядууралд оржээ. Линкольний бvлгийнхэн хамгийн тvрvvнд аль салбараа өөд нь татах талаар бодож эхэлж байсан vе. Бvгд Найрамдах намын радикалууд сөрөг vзэлд хөөрцөглөн, дэд ерөнхийлөгч Эндрю Жонсонд найдацгааж байв.

/Дэд ерөнхийлөгч Эндрю Жонсон/

Зураг

Тэд Өрнөдийг дайны дараах хямралаас хэзээ ч босохооргvй, Умардын vйлдвэрлэлийн хөгжлийг эсэргvvцэн босох чадваргvй эдийн засгийн уналтанд барьж байх бодлого боловсруулжээ. Гэвч Линкольн Өрнөдийг ядууруулах бодлогыг эрс эсэргvvцэж байлаа. Тэрээр Өрнөдийг цэцэглэн хөгжvvлэхийг хvсэж байв.

Эндрю Жонсон мэдээжийн хэрэг ерөнхийлөгчийн сандалд санаархаж байсан боловч Линкольнийг амьд яваа цагт тэр сандалд хэзээ ч суухгvйгээ мэдэж байв. Тэгээд ч Линкольнийг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр согтуу ирж тангараг өргөснөөр тvvний улс төрийн ирээдvй бvрэн сvйрчээ.

Гэвч хувь заяа иймэрхvv асуудлыг хялбархан зохицуулж чаддаг учир ганц буун дуу бvр мөсөн баларсан дэд ерөнхийлөгчийг ерөнхийлөгчийн албанд буцаан авчирах нь тэр. Хэдхэн өдрийн дараа Фредрикбургийн ойролцоо Гарретийн саравчинд гарсан буун дуу аллагын нууцыг тайлж чадах байсан цорын ганц гэрчийн амыг бvр мөсөн таглажээ.

Линкольний vхлээс cap орчмын өмнө батлан хамгаалах яамны ажилтан Луис Вайхманн хамт ажиллагсаддаа ерөнхнйлөгчийн амийг хороох зорилготой бvлэг этгээдvvд Мэри Сюрратын гэрт цугласан тухай ярьжээ. Яагаад ийм баримтыг хэрэгсээгvй өнгөрсөн юм бол? Нэр гарсан хатагтай, тvvний байшин vнэхээр байдаг байснаас гадна тэр байранд Вайхманн өөрөө амьдардаг байсан байна. Тэр vеийн улс төрийн байдал хуйвалдаан, заналхийлэл, аллагаар дvvрэн байсан учир Вайхманны анхааруулга анзаарагдалгvй өнгөрсөн байж болох. Юутай ч Вайхманн бол сайд Стантоны удирддаг байгууллагын маш сайн ажилтны нэг байжээ. Тvvний анхааруулга Стантоны чихэнд хvрсэн эсэх талаар ямар ч баримт байдаггvй байна. Харин Вайхманныг ийм чухал мэдээлэл хаанаас олж авсан талаар хэзээ ч байцаагдаж байгаагvйг нотолж болох ажээ. Өөрөөр хэлбэл Вайхманн ажлаа vргэлжлvvлэн хийсээр, хуйвалдагсад ямар ч саадгvй аллагын төлөвлөгөөгөө боловсруулан бэлдсээр байсан байна.


Зураг

Нууц албаны дарга Лафает С. Бэйкер Вашингтон хотод хоёр мянга илvv тагнуул мөрдөгчидтэй гэж гайхуулдаг байж. Вайхманны ярьсан хуйвалдааны бvлгийн талаар Бейкер мэдсэн байж болох авч энэ тухай ямар ч тэмдэглэл vлдээгvй байна. Вайхманны анхааруулгын талаар Бейкер, Стантон хоёр мэдэж байсан бол ямар ч арга хэмжээ аваагvй нь хачирхалтай санагдаж байна. Стантон, Бейкер хоёр гар нийлсэн хоёр байжээ. Стантон бол зальжин, ухаантай, хvссэндээ хvрэхийн тулд юу ч хийхээс буцахгvй, нэр хvнд бvхий өмгөөлөгч хvн байсан байна. Маш хатуу, заримдаа бур харгис, эзэрхэг хvн байсан бөгөөд ер бишийн сэтгэлийн хөөрлөөрөө алдартай байжээ. Бейкер тvvний хувьд хамгийн хvлцэнгvй, эзнийхээ амжилтын төлөө бvхнээ зориулах vнэнч зарц нь байлаа. Зарц хэдийгээр эзэнтэйгээ олон талаар адил байсан ч Стантон хар муу санаагаа бvрэн нууж чаддагаараа тvvнээс хамаагvй илvv байжээ. Гэвч Линкольн тvvнийг нэвт харж чадсан ч юм уу, дургvй байдаг байсан байна. Бейкер нууц албаны дарга байсны хувьд Стантонд нууц мэдээлэл дамжуулж, сайд тvvнийг нь хувийн болон албаны хэрэгт ашигладаг байв.

Иргэний дайны vед болон 1865 оны 4 сарын 14- ний аймшигт аллага болсон өдрvvдэд, мөн ерөнхийлөгчийн амь насанд халдсанаас хойш тэд удаан хугацаагаар хамтран ажилласан байна. Гэвч харьцаа дайны vеийнх шиг дотны биш болсон байлаа. Энэ нь итгэл алдсанаас vvдэлтэй байж болох. Аллагын өмнө vл мэдэгдэх шалтгаанаар Стантон Бейкерийг Нью-Йорк явуулсанаар батлан хамгаалах яамны сайдын шууд тушаалаар нууц албаны дарга хамгийн чухал vед хэргийн газраас хэт хол байсан байна.

Олон нийтийн vзэж байгаа шиг Стантон генерал Грантыг ерөнхийлөгчтэй цуг театр явахыг нь болиулан ятгаагvй ажээ. Генерал театр явахаас өөрөө татгалзсан бөгөөд хатагтай Линкольнтой хатагтай Грант огт таардагтvй байснаас аль алиныг нь зовоохгvйн тулд генерал ийм шийдвэр гаргажээ. Грант vдээс хойш болсон хуралд оролцсон бөгөөд ерөнхийлөгчийн театр явах урилгад талархсанаа илэрхийлээд очиж чадахгvйдээ уучлалт гуйжээ. Vvнийгээ Нью- Жерсид амьдарч байгаа хvvхдvvдээ эргэхээр эхнэртээ амласан гэж тайлбарласан байна.

Vvний дараа Линкольн Стантоны ажлын өрөөнд орж ерөнхийлөгчид бараа болох хvнээр цахилгаан холбооны дарга, хошууч Томас Экертийг томилон явуулах талаар ярьжээ.

Стантон ерөнхийлөгчийн энэхvv гуйлтанд татгалзаж, хошууч Экерт энэ vдэш маш чухал даалгавар биелvvлж байгаа гэсэн аж. Баримтаас vзвэл Стантон ажил тартал ямар ч чухал ажлын тухай дурсаагvй, хошууч Экерт ерөнхийлөгчийн хvсэлтийн талаар огт мэдэлгvй гэртээ vдшийг өнгөрөөсөн явдлыг ч хангалттай тайлбарлаж чадаагvй байна.

Линкольн амьдралынхаа сvvлчийн vдшийг театрт өнгөрөөхөөр явсан vеэр Стантон автын осолд ороод гэртээ хэвтэж буй хууль зvйн яамны сайд Сювардын гэрт зочилжээ. Өвчтөний гэрээс хорин нэгэн цагийн vед гарч явсан нь ердийн vед аль хэдийн орондоо орчихсон байдаг vе байлаа. Тvvнд аллагын талаар мэдээ ирэх vед хорин хоёр цаг болчихсон байсан ч Стантон унтаагvйгээр барахгvй зарим нэгэн нvдээр харсан гэрчvvдийн мэдvvлсэнээр зочин хvлээн авах танхимд сэтгэл тавгvй байдалтай холхиж байсан байна. Муу мэдээ ирэх vед vнэхээр орондоо ороогvй байсныг эхнэр нь ч бас гэрчилжээ. Аллага болсон тухай сонссоныхоо дараа л унтлагын өрөөндөө очиж, орондоо орсон байна!

Гэвч хэдхэн минутын дараа босч хувцаслан аллагын талаар тодорхой мэдээлэхээр ирсэн хэдэн хvнийг хvлээн авч уулзжээ. Сvйх тэргээ дуудан, амьсгаа хурааж буй ерөнхийлөгчийнд очихоор явсан байна.

Стантоны ойлгомжгvй зан аашны талаар мэдээлэл цуглуулахад хэцvv бөгөөд гэнэтийн vйлдэл цочмог занг ойлгоход бvр ч хvндрэлтэй ажээ. Тvvний шударга занд эргэлзэн сэжиглэж байсан хvмvvс янз бvрийн гэнэтийн аашийг амархан тайлбарлаж байв. Гайхамшигтай тохитой томоотой хvн яагаад гэнэт өөрчлөгдөн ааштай авгай шиг загнан, маш их айсан байдалтай байх болсон бэ?

Ерөнхийлөгчийн сууж байсан ложийг тvшин зогсож байсан хvнийг Жон Вилкес Бут байсныг олон vзэгчид таньжээ. Стантонд хэргийн газар аллага болсноос хойш цагийн дараа ирсэн дор нь энэ тухай хэлжээ. Тvгшvvр зарлахын оронд алуурчныг мөрдөх тушаал өгсөнөөр хэрэг мөрдөх комисс байгуулах vнэт цагийг алдсан байна. Шөнийн харанхуйд Бутыг зугтаж явах vед Петерсоны байшинд театраас хvргэж ирсэн ерөнхийлөгч амьсгаа хурааж байлаа. Стантон тэр vед шvvгчийн дvрд тоглож байв.

Хавтаст хэргээс vзвэл Бут Вашингтон хотыг ямар ч бэрхшээлгvй орхин гарч, Потомак голыг цорын ганц онгорхой гvvр болох Далайчдын гvvрээр гаталжээ. Гэтэл энэ гvvр дайны жилvvдийн турш vдэш есөн цагт тогтмол хаадаг байжээ. Энэхvv итгэмээргvй тохиолдлын ачаар Бут голын эсрэг талд хорин хоёр цаг хагас гэхэд гарч амжжээ. Тэр vед харуулууд яагаад Бутын зугтсан зам болох өмнөд Мэриланд болон Вашингтоноос гарсан бусад замуудыг самнах тушаал аваагvй байсан бэ?

Цэргийн болон цагдаагийн ангиудад алуурчныг мөрдөн хөөх тушаал өгөхийн оронд Стантон Петерсоны байшинд алдарт мөрдөгчийн дvрд тоглож байлаа.

Аллага болсоноос нэг цаг хагасын дараа Стантон ерөнхийлөгчийг буудсан алуурчин буюу алуурчдыг барих анхны тушаал өгчээ. Нийтээрээ алуурчны нэрийг мэдэж байсан энэ vед Стантон тушаалдаа Бутын нэрийг огт дурсаагvй байна. Тvvнээс гадна Бутын гэрийн хаягийг эрж олох тушаал өгөх оролдлого ч хийгээгvй ажээ.

Дөрвөн сарын арван тавны шөнө дундаас хагас цагийн дараа Стантон цэргийн болон цагдаагийн дарга нарыг цуглуулан шуурхай хурал хийжээ. Царайгаа vрчийлгэн байж алуурчны нэр Жон Вилкес Бут болохыг хэлээд одоохондоо энэ тухай гадагш нь ямар ч мэдээлэл тараахгvй байхыг анхааруулжээ. Хожим нь өөрийнхөө өгсөн ийм утгагvй тушаалаа тайлбарлаж чадаагvй нь бас л дараагийн хариултгvй асуултын нэг болжээ. Стантон генерал Грантад цахилгаан явуулсан нь тvvнийг бvр Балтиморт хvрсэний дараа очсон байна. Цахилгааны төгсгөлд генералыг Вашингтонд яаралтай буцаж ирэхийг хvссэн байв. Гэвч генерал цахилгааныг халаасандаа хийн Нью- Жерси рvv хvvхдvvдээ эргэхээр явжээ.

Туршлагатай мөрдөгчид явуулахыг хvссэн утгатай дараагийн цахилгааныг Нью- Йоркийн цагдаагийн албаны даргад явуулжээ. Харин цагдаагийн албаны хамгийн том дарга болох Лафает Бейкерт ганц ч цахилгаан явуулаагvй байна. Ж. В. Бут мөрдөгчдөөс таван цагаар тvрvvлэн баруун хөлний тавхайд бяцхан яс цуурсанаас өөр ямарч саадгvй явж байлаа.

Аллага гарсанаас гурван цагийн дараа Стантон байдлыг арай гэж гартаа авч эхлэв. Хуйвалдаанд оролцсон байж болох өөр гурван хvний нэрийг олж мэджээ. Херольд, Пейн, Атзеродт. Стантон нэрсийг нууцалж байсан тул албаны бичиг баримтанд огт бичигдэлгvй өнгөрчээ.

Линкольний амь насанд халдсан тухай 4 сарын 15- ны өглөө гарсан сонины анхны мэдээнд Бутын тухай огт дурдагдаагvй байжээ. Сонины эрхлэгч аллагын тухай маш богино мэдээ л нийтлэх эрхтэй байсан бөгөөд алуурчны нэрийг бичихийг тvvнд хоригложээ. Дахин нэг цагийн дараа Петерсоны байшинд өндэр туранхай хvн сэмээрхэн орсон нь Эндрю Жонсон байлаа. Амьсгаа хурааж буй ерөнхийлөгчийн дэргэд хэдхэн мөч болсны дараа оршуулган дээр хэлэх vгээ бэлдэхээр бичгийн өрөөнд оржээ. Стантон буун дуу гарсанаас таван цагийн дараа Нью Иоркод байсан хушууч генерал Жон А. Диксд бичсэн цахилгаанд алуурчны нэрийг анх гаргаж иржээ.
. . . Мөрдөлтийн явцаас vзвэл алуурчин нь Ж.Вилкес Бут гэгч бөгөөд зугтаалгахгvй байх бvх арга хэмжээг авсан

Vvр цайхын өмнөхөн Стантон алуурчны зураг бvхий баривчлах бичгийг тараах зөвшөөрөл сая нэг юм өгчээ. Гэвч баривчлах ажиллагаа бvтээгvйгээр барахгvй байдлыг улам хvндрvvлж, мөрдөлтийн хачирхмаар арга барилд улам нууцлаг байдал vvсгэжээ. Баривчлах бичгэн дээр алуурчин Жон Вилкес Бут биш харин тvvний ах Эдвин Бутын зураг дvрлийж байлаа.

Нууц албаны дарга Бейкер ерөнхийлөгч алагдсан мэдээг бvр 4 сарын 15- ны vд дунд авчээ. Стантоны тvvнд бичсэн цахилгаанд : . . . Яаралтай ирнэ vv. Та ерөнхийлөгчийг хөнөөсөн алуурчныг олох хэрэгтэй байна. . . . гэжээ. Бейкер хамгийн эхний галт тэргэнд суун, тvvний ажилласан хугацаан дахь хамгийн учир битvvлэг хэргийг мөрдөхөөр яарчээ. Тvvнийг Вашингтон дахь албан өрөөндөө орох vед алуурчин Бут гучин зургаан цаг хожиж явав. Энд тэндгvй замбараагvй байдал газар авчээ. Линкольн vхчихсэн, Жонсон автоматаар ерөнхийлөгч болчихсон, Стантон сайн дураараа улсын хамгийн чухал хvн болчихсон байж байлаа. Хамгийн муугаар эргэсэн зvйл нь цэргиин ангиуд цагдаа болон нууц албаныхантай хамтарч ажиллах дургvй байсан явдал байв. Сювард сайд алуурчныг амьдаар нь барих тушаал өгсөн боловч Стантон Бутыг хайж буй цэргийн ангиудад тушаалыг дамжуулахаас татгалзжээ. Ийм нөхцөлд Бейкер авч болох бvх арга хэмжээг авсан байна. Даргынхаа зальжин занг мэдэх тул салхи хаанаас эргэж, байдал хаашаа эргэхийг таамаглахыг хичээж байв. Тиймээс Стантоны зохион байгуулж буй эхлэл төгсгөлгvй хуралд сууж цаг алдахыг хvссэнгvй. Сайд хvртэл Бутын хөлний гэмтлийн тухай Бейкерээс нуугаад байгаа нь ойлгомжгvй санагдаад байв. Мөн тvvний дараа хуйвалдагчдын нэгийг баривчилсанаа тvvнээс нуусан нь бvр ч сонин санагджээ.

Бейкерт байдлыг ажиглан хvлээхээс өөр зам vлдсэнгvй. Улс орны өнцөг булан бvрээс ирж буй мэдээллvvдийг шалгахад бага биш цаг алджээ. Бейкерийн vеэл ах, дэслэгч Лютер Бейкер дөрөвдvгээр сарын хорин дөрөвний vд дунд нууц албаны даргын өрөөнд очжээ. ЯГ vд дунд байсан учир Бейкер хамгийн ойрын шадар туслахуудтайгаа ярилцаж байв. Хэдхэн мөчийн дараа Лафает Бейкер Стантоны өрөөнд гvйхээрээ орон " Олчихлоо" гэж хашгирав. Хэдхэн хормын дотор дэслэгч Бейкер хорин таван цэргийн хамт усан онгоцоор Мэриландын арал хvрч очоод хамт явсан цэргvvдэд " Бут энд байх естой" гэж хэлсэн байна.

Хууль зvйн яамны сайд Сювард энэ ажиллагаанаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Линкольнийг алсан алуурчныг заавал амьд барих тушаал дахин өгчээ. Гэвч нууц албаны дарга Бейкер энэ тухай огт сонсоогvйгээр барахгvй бvх мөрдөх бvлгийнхнийг удирдаж буй Бейкерт Стантон тушаалыг энэ удаад ч дамжуулаагvй байна. Дэслэгч Бейкер Стантоноос алуурчныг олох даадгавар авсан хэдий ч сайд амьд барь гэсэн тухай дурсаагvй ажээ. Бичгээр тэмдэглэгдэн vлдсэн гэрчvvдийн мэдvvлгийг vзвэл алуурчны хойноос явсан хорин таван цэрэгтэй самнах анги эрэн сурвалжилж байсан хоёр хvнийг олсон байна. Тэд саравчинд нуугдаж байв. Цэргvvд бууж өгөн гарч ирэхийг шаардан дууджээ. Оргодлууд шаардлага биелvvлээгvй тул цэргvvд нимгэн хана нэвт буудаж эхэлсэн байна. Нуугдаж байсан хоёрын нэг Дэвид Херольд гэгч эхний буун дуунаар гvйж гаран амь гуйж, Линкольнийг анхнаасаа л дэмждэг хайрладаг байснаа ярьж гарчээ. Нэг цэрэг тvvнийг өшиглөн амаа татахыг тушаав. Бусад цэргvvд Дэвидийг барин модонд хvлсэн байна. Саравчинд vлдсэн хvн хөл нь доголсон байх нь харагдав. Тэрээр зvvн гараараа буугаа тулан, баруун гартаа гар буу барьжээ. Бvсэлсэн цэргvvд рvv
". . . Ноёд оо, надад дамнуурга бэлдэж болно шvv. Цэргийн хуучин дамнуурга байхад л хангалттай. . . " гэж хашгирсан байна. Тvvний vгийг буун дуу таслав. Тэрээр нуруугаа нэг эгцэлсэнээ цавчуулсан мэт унажээ.

Бостон Корбет гэдэг аманцар цэрэг тэр дороо ерөнхийлөгчийн алуурчныг буудан алсанаараа гайхуулж эхлэв. Гэвч тvvний vгийг нотлох баримт байсангvй. Сум алуурчны хvзvvнд ар талаас нь маш ойрхон зайнаас тулгаж буудсан байдалтай орсон байв. Гэтэл Корбет тvvний зогсож байсан газраас гучаад алхам хол зогсож байсан байна. Буун дуу гарах vед саравчинд орж чадсан хvн нь дэслэгч Лютер Бейкер байжээ. Жон Вилкес Бут амьд байхдаа л ширvvн маргаан, vл ойлголцсон ярианы сэдэв болдог байсан нь тvvнийг нас эцэслэсний дараа ч зогссонгvй. Саравчинд буудуулсан хvн Бут мөн байсан эсэхэд эргэлзсэн яриа гарч эхлэв. Энэ яриа гарахад саравчин дахь vхдэлд vзлэг хийсэн Жон Мейс эмчийн гэрчилсэн мэдvvлэг нөлөөлжээ. Тэрээр " Би энэ хvнийг Бут гэдэгт итгэхгvй байна. Тvvнтэй ямар ч төс алга" гэсэн байна. Гэвч энэ эмч тийм ч эрvvл ухаантай хvн биш байсныг олон хvн мэддэг байжээ.

Дэслэгч Лютер Бейкер буудуулсан хvний цогцсыг даавуунд боон, сэлvvрт завиар хөвсөөр гол дээр зангуугаа хаян зогсож буй MONTAUK нэртэй байлдааны онгоцонд хvргvvлжээ. Буудуулсан хvний цогцсыг Стантоны тушаалаар Вашингтоны хуучин шоронд зөвхөн Стантоны мэдэх газар оршуулсан байна. Vvнээс хойш олон жилийн дараа засгийн эрх баригчид шийдвэрээ зөөллөн, алуурчны гэр бvлийнхэнд цогцсыг авч, задлан шинжилгээ хийсний дараа оршуулах зөвшөөрөл өгчээ.

Саравчинд буудуулсан хvн ямар ч эргэлзээгvй ерөнхийлөгч Абрахам Линкольнийг буудаж алсан алуурчин мөн байв. Нууц албаны дарга Бейкер Бутын vхлийн талаар Стантонд хэлэхдээ эхлээд " Бутыг олсон" гэжээ. Стантон vvнийг сонсоод сандал дээрээ суун тусан, гараараа нvvрээ дарсан байна. Харин " Бут vхсэн" гэж хэлсэний дараа л сая нэг нvvрнээсээ гараа авч, олон хоногийн дараа анх удаа инээжээ.
Буудуулсан vхдэлээс олдсон өдрийн тэмдэглэлийг нууц албаны дарга Бейкер батлан хамгаалах яамны сайд Стантонд дамжуулжээ. Тэрээр өдрийн тэмдэглэлийг хэн нэгэнд vзvvлэхээс татгалзаж, шvvхээс тvvнийг vзvvлэхийг шаардтал хадгалжээ. Гэвч шvvх хурал дээр авчирсан өдрийн тэмдэглэлд тангараг өргөсөн өдрөөс аллага болсон өдрvvдийн хоорондох хорин дөрвөн хуудас тэмдэглэл дутаж байв. Зөвхөн дөрөвдvгээр сарын арван тавнаас хорин тавны хоорондох өдрvvдийн тэмдэглэл vлджээ.

Өдрийн тэмдэглэлийг Стантонд хvлээлгэн өгөхөд бvрэн бvтэн байсныг Бейкер шvvхийн өмнө гэрчилжээ. Гэтэл тэмдэглэлийг ямар байдалтай авчирч өгсөн тэр чигээрээ байгаа гэдэг Стантоны хэлсэн vгийг шvvх хvлээн авсан байна.

Ерөнхийлөгчийн аллагыг бэлдэж зохион баигуулсан хvмvvс нь Мэри Сюрратын бvлэг гэгддэг байж. Энэ бvлэгт Жорж Атзеродт, Луис Пэйн, Ж. В. Бут, мөн Дэвид Херольд нар багтдаг байсан байна. Долоон сарын нэгэн халуун өдөр дөрвөн сэжигтэн шvvхээр таслагдан дvvжлvvлжээ. Цусанд шунасан олон нийт өшөө авсандаа санаа амран, сая нэг гvнзгий амьсгалжээ. Сэжигтнvvдийн амыг дэндvv хурдан маш сайн хаасан нь хувь тавилангийн алдаа байсныг хэн ч бодохыг хvссэнгvй.

Аллага болоогvй байхад хоёр ч сонин ерөнхийлөгч Линкольний амь насанд халдах гэж буй тухай бичсэнийг vл мэдэгдэх шалтгаанаар тэр vед нь ч тайлбарлаагvй байна. Миннесот хотын ГЭГЭЭН ИОСЕФ ба Нью- Йорк хотын MIDDLETOWN сонинуудад яг нэг хоногийн өмнө найдвартай эх сурвалжаас мэдээлсэний vндсэн дээр аллагын тухай тодорхой бичжээ. Өнөөдөр эргэн харахад, тийм айхтар хянамгай няхуур хvн болох Стантон энэ хоёр сонин хаанаас ийм мэдээлэл олж авсаныг тогтоохыг яагаад оролдоогvй юм бол?

Шvvх хурлын протоколд яллагчийн зvгээс гэрчээр татсан Луис Вайхманн, Жон Ллоид нарын мэдvvлэг хавсрагдан vлджээ. Батлан хамгаалах яамны ажилтан Вайхман аллагаас олон хоногийн өмнө Мэри Сюрратын байранд ерөнхийлөгчийн амь насны эсрэг хэсэг бvлэг этгээд хуйвалдан байгааг мэдэгдсэн анхны гэрч юм. Вайхманны мэдэгдлийг огт хэрэгсээгvйг бид мэдэх билээ. Харин Жон Ллоид гэгч нь чухал гэрчийн дvрд тоглох аюултай тоглоом таалагдсан өчvvхэн нэгэн байжээ. Тvvний мэдvvлсэнээр Ллоид архи ууж байсан жvнзээ тавиад эргэх мөчид Мэри Сюррат ирж, холын дуран бэлэглээд зэвсэг бэлэн байлгахыг сануулсан аж. " Миний хамсаатнууд өнөө орой ирж авна " гэсэн vгийг сайн санаж байгаагаа шvvх хурал дээр хэлжээ. Ллоид тэр vед тийм ч эрvvл биш байснаа өөрөө хvлээн зөвшөөрсөнөөс гадна бvр архины донтой болсон байсныг эмнэлгийн шинжээчид нотолсон байжээ. Гэсэн хэдий ч шvvх тvvний Фордын театрт ерөнхийлөгч Линкольний амь насанд халдах ажиллагаа амжилттай болох ганц нөхцөл нь ерөнхийлөгчийн бие хамгаалагч алуурчинд саад хийхгvй байх явдал байв. Бие хамгаалагчийн нэрийг Жон Ф. Паркер гэдэг байжээ. Гэвч тэрээр эгзэгтэй мөчид ерөнхийлөгчийн ойр байсангvй. Ерөнхийлөгчийн хамгаалагч Ж. Паркерийн сонин зан байдлын талаар тодорхой мэдвэл бидний нуруугаар хvйт оргих болно. Вашингтон хотын цагдаагийн албаны гишvvнээр 1861 онд элсжээ. 1862 онд дээд тушаалын удирдах ажилтанд захирагдаагvй тул шийтгvvлжээ. Хэдэн сарын дараа харуулын байранд унтсан болон хэдэн долоо хоногоор хөлслөн амьдарч байсан байрныхаа цонхоор шалтгаангvйгээр хий буудсан хэргээр ял сонсож байжээ. Тvvн дээр нь ажлын цагаар согтуу явсан, гудамжинд эмэгтэй хvн оролдсон хэрэг нэмэгдсэн байна.

Ийм хvн 1863 оны 4 сарын 3-нд хатагтай Линкольний өвөрмөц хvсэлтээр ерөнхийлөгчийн бие хамгаалагч болсон байна. Яагаад АНУ-ын тэргvvн хатагтай нөхрийнхөө дэргэд ийм найдваргvй хvн байлгахаар зvтгэсэн нь бидний хувьд нууц хэвээр vлдэх байх. Хэрэв Стантон эсвэл Бейкерийн аль нэг нь Паркерийг ийм албанд шургуулсан бол гайхаад байх зvйл vгvй, мэдээж хариуд нь vнэлшгvй чухал мэдээлэл олж авч байсан биз ээ. Хатагтай Линкольн ч гэсэн ийм бодол агуулан, Паркер тvvнд нөхрийнх нь хийсэн алхам хэлсэн vг бvрийг мэдээлж байдаг байсан байж болох юм. Линкольн Паркерийг хэн болохыг эрт мэдсэн хэдий ч тэргvvн хатагтайн ивээлд багтсан бие хамгаалагчаа холдуулж чадаагvй байна.

Ерөнхийлөгчийн бие хамгаалагч яриангvй хуйвалдагсадын төлөвлөгөөнд чухал хvн байсан байх ёстой. Хэрэв ерөнхийлөгчийн ложид зэрэгцэн сууж байсан бол алуурчинд тайван хараалж буудах боломж маш бага байх байв. Хамгийн тохиромжтой нөхцөл нь Паркер ерөнхийлөгчийн дэргэдээс холдон явах явдал байсан ба vнэхээр ч тэр vед бие хамгаалагч нь байх ёстой газраа байгаагvй байлаа. Мөнхийн цангаж явдаг Паркер цангаагаа тайлахаар Талтувалын зоогийн газар явсан байв. Бутыг энд орж ирэхэд тэр архи уун сууж байлаа. Бутыг гарч явахад ч суусаар vлджээ. Тэгэхээр Бут, аллагад саад хийх ганц хvн нь зоогийн газар жvнзний ёроол ширтэн сууж байгааг өөрийн биеээр шалгасан байна. Иймд ерөнхийлөгчийг буудахад хэн нэгэн саад хийнэ гэж айлтгvй болжээ.

Аллага болсоны маргааш өглөө нь шөнөжингөө бороон дунд гудамжаар тэнэсэн ухаангvй согтуу бие хамгаалагчийг биеэ vнэлэгч эмэгтэй цагдаагийн хэлтэст хvргэж иржээ. Сонирхолтой нь тэрээр ерөнхийлөгчийн хамгаалалтын ажлыг хийдvvлснийхээ төлөө шийтгvvлэх байтугай зэмлэл ч сонсоогvй байна. Тэр ч байтугай дахин гурван жил цагдаагийн албаны гишvvн хэвээр байсан байжээ.
Энэхvv хачин тохиолдлуудыг арай өөр өнцгөөс харж vзье. Стантон төрийн албаа хvлээлгэн өгөх vед Паркер цагдаагийн албанаас халагджээ. Зөвхөн цаг хугацааны санамсаргvй тохиолдол уу? Магадгvй л юм.

Ерөнхийлөгч Линкольний аллагатай холбогдсон хэрэг албан ёсоор Бутын vхэл, тvvний дөрвөн хамсаатныг дvvжилсэнээр хаагджээ. Гэвч аллагын эргэн тойронд ойлгомжгvй олон зvйл тайлбарлагдалгvй vлдсэн байна. Бут яаж тэр шөнө цорьгн ганц нээлттэй байсан гvvрний тухай мэдэж байв? Ингэхэд гvvр яагаад нээлттэй байсан бэ? Алуурчныг эрэн хайж байсан цэргvvдийг яагаад Бутын нуугдаж байсан өмнөд Мэриландыг самнахаар явуулаагvй вэ? Стантон яагаад аллага болсоноос хойш бvтэн таван цаг Бутын нэрийг олон нийтээс нуусан бэ? Стантон яагаад Буттэй ямар ч төсгvй ахынх нь зургийг хэвлэсэн баривчлах тушаалыг тараахыг зөвшөөрөв? Стантон яагаад бvтэн арван дөрвөн цагийн дараа нууц албаны дарга Бейкерийг Вашингтонд ирvvлэхээр дуудав? Алуурчныг эрэн самналт хийж байсан цэргиин ангийнханд өгсөн алуурчныг амьд барь гэсэн Сювард сайдын тушаалыг Стантон яагаад дамжуулсангvй вэ? Бутыг яг хэн буудаж алсан бэ? Бутын өдрийн тэмдэглэлийн хамгийн чухал хуудаснууд яасан бэ? Ажлын байраа орхин явсан Паркер яагаад огт шийтгvvлсэнгvй вэ?
Ерөнхийлөгч Линкольний амь насанд халдсан хэргийг өнөөдөр эргэн харахад хачирхалтай учир битvvлэг зvйлээр дvvрэн байна. Энэхvv уул овоо шиг их нууцаас хамгийн тайлагдашгvй оньсого нь тэр vеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд асан Стантон гэж хэн байв гэдэг асуулт юм. Энэ асуултанд зуу гаран жилийн дараа ч хэн ч хариулж чадаагvй байна.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:43 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Наска цөл дундах нууцлаг зураг

Зураг


Єчнєєн жил оршин тогтносон боловч нууцаа дэлгээгvй єч тєчнєєн газрууд манай гараг дээр байдаг. Тэдний нэг нь Наска цєл. Ємнєд Америкийн нутагт орших Наска цєл дунд єнєєг хvртэл нууцаа нээгээгvй нэгэн зураг бий.Эрдэмтэд олон жилийн турш энэхvv нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгvй гэдэг. Цєл дундах 500 кв км хэмжээтэй газарт хvн амьтныг дvрсэл¬сэн элдэв зураас, геометрийн дvрсээс бvтсэн агуу том зураг энэ цагийнхныг гайхшруулсаар, сэтгэлийг нь соронзон мэт татсаар удаж байна. Тэндэх хамгийн том зураг нь 300 метр урттай. Тэр гайхамшгийг орчин vеийн хvмvvс ХХ зууны эхээр л анх олж мэджээ. Перугийн тэнгэрээр онгоц дvvлж эхэлсэн тэр vеэс л Наска цєлд хvмvvсийн хэзээ ч ємнє нь дуулж сонсож байгаагvй нууцлаг зураг илэрсэн байна. Yнэндээ уг зураг дээрх бvх дvрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгvй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах vед л илvv тод харагддаг бєгєєд сонин мэдрэмж тєрvvлдэг гэнэ. Єнгєрсєн зун Ємнєд Америкт олон улсын хамтарсан экспедици Наскагийн нууцыг тайлахаар ажилласан нь тvvхэнд байгаагvй том эрэл хайгуул болжээ. Эл зургийн талаар судлаачид янз бvрийн таамаглал дэвшvvлсэн байдаг. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цєл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд vнэнд ойртох эсэхийг энэ зун нэг бvрчлэн шалгаж vзжээ.


Зураг

Оддын газрын зураг уу, эсвэл хуанли уу…

1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цєлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр vед уг цєлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе vзсэн байна. Тухайлбал, тэд єєрсдийнхєє хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетvvдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж vлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн тvvний санааг эрдэмтэд vгvйсгэж. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргvй тохиолдлоос єєрцгvй гэв.


Мєнхийн рашааны vлдэгдэл байв уу…

Яг ийм санаа оноо бас л хvчтэй тархаж байв. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг нэжгээд хvн гаргажээ. Єдгєє Наска цєл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн vеийн овог аймгуудын усны шvтээн байсан бєгєєд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мєнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшvvлсэн байна. Цєл дэх уран зургийг МЭЄ 200-МЭ 700 оны хооронд бий болсон гэж vздэг. Тухайн vед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд vржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгvй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нэг л итгэл vнэмшил тєрvvлэхгvй байна.

Цэнгэлдэх хvрээлэн vv…

Гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж vлдсэн дvрсvvд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж vздэг. Нэлээд судлаачид хvмvvсийн байнга л холхих, явах, гишгэх хєдєлгєєний улмаас газрын хєрсний дээд давхаргад дээрх дvрсvvд vvссэн бєгєєд тухайн vеийн асфальтан бус замд зєрєг зам, жимvvд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшvvлсэн санааг зураглаад vзвэл их л сонин дvр тєрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дvрсийг санагдуулам тусгай чиглэл гаргаж гvйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дvрснvvдийн ихэнхийнх нь дээгvvр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нvvрстєрєгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.

Эцсийн хувилбар энэ бол мєргєлийн газар...

Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа ажил энэ зун л нааштай болжээ. Єєрєєр хэлбэл, цєлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хvрээлэн ч биш байж. “Бид жижгээс нь эхлээд том хvртэлх бvх хувилбарыг нарийвчлан нягталсан. Таамаглал бvрт дутагдал байсан. Тиймээс бид энэ дvрс нь шашны зан vйлд ашиглагдаж байсан гэсэн дvгнэлтэд хvрсэн” гэж ярьжээ. Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрvvлжээ. Олон тооны дvрсийн хажууд бага зэрэг єндєрлєг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мєрийг олсон байна. Мєн тэндээс христосын vеэс ємнє Ємнєд Америкт vржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн vеийнхний гол тахил байсан бололтой. Тvvнчлэн эрдэмтэд Наска цєл дэх эртний хотын археологийн малтлагын vр дvнд тухайн vеийн соёл иргэншлийн дvр тєрхийг сэргээн босгохыг оролджээ.

Гайхмаар нь, эртний перучууд халуун агаараар дvvргэсэн, тэнгэрт хагас цагаас илvvгvй хєєрдєг, нэг их томгvй агаарын бємбєлєг бvтээж чаддаг байжээ.
1709 онд Португалийн хаан ширээний тєлєє єрсєлдєж байсан Бартоломеу ди Гушман гэгч Лиссабоны тэнгэрт агаарын бємбєлгєєр аялж байсныг эргээд саная. Гушман Бразильд католик шашны сургуульд суралцсан бєгєєд тvvний багш нар нь Ємнєд Америкаар хєндлєн гулд хэрсэн шашны номлогчид байж. Магадгvй, тэд шавьдаа Наскагийн эртний оршин суугчид агаарын бємбєлгєєр аялдаг байсан тухай домгийг ярьсан ч байж болох юм. Гэхдээ энэ нь таамаглал тєдий зvйл. Наскад эрт дээр vед амьдарч байсан хvмvvс хvн тєрєлхтний соёл иргэншилд vл тайлагдах зураг vлдээсэн шигээ агаарын бємбєлгийн тухай бас л нэгэн оньсого vлдээсэн ч байж мэднэ.


Манай гарагийн хамгийн гайхалтай газрууд

1939 онд Америкийн археологич Пол Косок цєлийн дээгvvр 60 метрийн єндєрт онгоцоор нисч байхдаа уг зургийг анзаарчээ. Тэрбээр эл гайхамшигтай дvрсvvд нь эртний хvмvvсийн оддын зурхайд зориулсан ариун дагшин газар гэж vзсэн байна. Оросын алдарт физикч Леонид Ксанфомалити Наска цєлийн зургийг маш єндрєєс лазер шиг тєхєєрємжийн тусламжтайгаар хийсэн гэсэн санааг дэвшvvлжээ. Гэвч МЭЄ III зуунд хаанаас тийм лазер олдох билээ дээ? Энэ мэтээр зургийн талаархи таамаглалууд vргэлжилнэ.

Зураг

Харь гарагийнханд зориулж хэн сансрын зам бvтээв?

1955 онд Их Британийн сонин содон vзэгдлийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр vед харь гарагийнхны хєл дvvжилдэг газар байсан гэж vзжээ. Yнэндээ тэдний хєлгийн нисч буух талбай гэсэн vг л дээ. Тvvний энэ таамаглал нэлээд тvгээмэл бєгєєд єнєєг хvртэл vvнийг дэмждэг хvмvvс цєєнгvй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч vнэмшилтэй тайлбар хийж чадаагvй юм. Харь гарагийнхан хєлгєєрєє нисэхэд тийм их зай талбайд тонгочих хэрэг байгаа юм уу. Ингэж нисч буухын тєлєє уг газар дээр ургамал, амьтны зураг сараачих шаардлага байсан гэж vv, зєвхєн уугуул нутгийнхныг зугаацуулахын тєлєє ийм зураг зурсан гэж vv гэсэн сонин асуулт цуварна.

Ямар ч сансрын хєлєг газардлаа гэхэд тэндэх бvх зургийг баллаж сохлох аюул гарах нь зайлшгvй. Тэгэхээр харь гарагийнхны сансрын буудал гэж барин тавин хэлэх нь бас л учир дутагдалтай байгаа биз. Харь гарагийнхан л vvнийг хийсэн гэж гvрийдэг нєхдийн хэлснээр бол эртний индианчууд техник технологийн тухай ойлголтгvй, газарт ч тийм хэцvv тєвєгтэй зураг зурах ч чадваргvй байсан гэнэ. Харь гарагийнхны санаачилгаар л ийм сансрын зам бий болсон гэж vздэг энэ онолыг єнгєрсєн зууны наяад оны сvvлээр л Америкийн археологичид vгvйсгэжээ. Тэр vед модон хvрзээр “зэвсэглэсэн” багш, оюутнуудын баг Наскад зочилж, харь гарагаас єєр юм санаж сэтгэхээ байсан судлаачдын дvгнэлтэд няцаалт єгсєн байна. Тэдний судалснаар Наскагийн эртний оршин суугчид 14 хоногийн дотор ан амьтан, хvнийг дvрсэлсэн дvрсийг ядах юмгvй зурж чаддаг байсан аж. Энэ нь эртний бусад хvмvvсийн бvтээлтэй агаар нэг бєгєєд тэднээс ялгагдаж дутах зvйлгvй байсан гэнэ. Тиймээс учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагvй зvйлээ юм л бол харь гарагийнхантай холбож тайлбарлах оролдлого Наскагийн энэхvv эрхэм шvтээний хувьд хаалттай болох нь тэр ээ.

Н.ХАЖИДСYРЭН

Мэдээллийн эх сурвалж: Үнэн сонин

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:44 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ертөнц аврагдсан тvvх


1983 оны есдvгээр сарын 26-ны єдєр тvvхэнд онцгойлон тэмдэглэгдээгvй. Агуу нээлт юм уу шинжлэх ухаан, соёл урлагийн ямар ч vйл явдал энэ єдєр болоогvй. Олон жилийн турш энэ єдрийг австраличууд Америкийн цомын тэмцээнд америкчуудыг ялсан єдєр гэж л тэмдэглэсээр иржээ.

Харин vнэн хэрэгтээ эл єдєр хvн тєрєлхтєн тvvхэнд байж болох хамгийн аюулт дайнаас аврагдсан юм. 1983 он хvйтэн дайны оргил vеvдийн нэг байв.

Коммунист оросууд, капиталист америкчууд далайн хоёр эрэгт бие биеийнхээ эсрэг юу ч хийхэд бэлэн зогсож байлаа.

Олон арван жил дайсагналцсан хоёр их гvрний харилцаа Солонгосын 007 дугаарын зорчигч тээврийн онгоцны сvйрлийн дараа улам хурцдаад байв.

1983 оны есдvгээр сарын 1-нд оросууд 269 хvнтэй явсан дээрх онгоцыг устгажээ. Тэдний дунд Америкийн сенатын гишvvн хvртэл байв.

Ихэвчлэн америк тагнуулчдын хяналтад байдаг бvсэд нисч явсан онгоц агаарын зурвас ялимгvй нэвтэрмэгцээ эргэн нисчээ. Цэргийн vйл ажиллагаа байж магадгvй гэж сэжиглэсэн оросууд шуудхан пуужин харваж уг онгоцыг 55 км-ийн єндрєєс тэнгист унагасан байна.

Дэлхий нийт цочирдож, АНУ уг vйлдлийг аллага, харгислал гэж нэрлэв. Улстєрийн уур амьсгал ширvvсч, Америкийн агаарын хvчин дайнд бэлтгэж эхэллээ. Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров АНУ Орос руу халдвал дайсандаа барих хариу бvхий л ажиллагааг хянаж байв.

Тvvний урд бvх цаг vеийн хамгийн аюултай цємийн зэвсгийн удирдлага байлаа. Гэнэтхэн дэлгэцэн дээрх “Эхэл” гэсэн том улаан гэрэл асч эхлэв. Энэ нь Америк Орос руу халдлаа, хариу цохилт єг гэсэн дохио боловч хурандаа хvлээхээр шийджээ.

Тусгай албаныхан бvгд цочирдож хурандаагийн шийдвэрийг хvлээв. Эхний дохиоллын дараа дахин дєрвєн ч улаан гэрэл асчээ. Хурандаа С.Петровын тооцоолон бодох машин дээр Орос орныг чиглэн Америкийн цємийн таван ч пуужин ирж яваа гэх ослын гэрэл анивчив. Тvvнд шийдвэр гаргах 2-3-хан минутын л хугацаа байжээ.

С.Петров гол товчлуурыг дарсан бол зєвлєлт засгийн тэргvvн болсон КГБ-ийн тэргvvн асан Юрий Андропов олон зуун сая хvнийг хэдхэн хормын дотор хєнєєх цємийн пуужинг харвах тушаалыг vг дуугvй буулгах байлаа.

Харин туршлагатай хурандаа мэдлэгтээ бус мэдрэмждээ найдав. Юуны ємнє тэрбээр цємийн пуужингууд нэг баазаас бус харин дайсны бvхий л хvчнээс зэрэг ирэхийг тооцоолсон байна. Мєн тооцоолох тєхєєрємж ташаа мэдээлэл дамжуулсан байж мэднэ гэж таамаглажээ.

Удаан тээнэгэлзсэний эцэст хурандаа С.Петров сурсан бvхнийхээ эсрэг, єєрийн хєтєлсєн протоколынхоо эсрэг шийдвэр гаргаж гол товчлуурыг дарсангvй.

Уг явдлын дараа хэргийг шалгах хороо мэдээлэл дамжуулагч сансрын хиймэл дагуул бvрэн чадлаараа ажиллаагvйг тогтоожээ. Ердєє цаг уурын тогтворгvй байдал цємийн пуужин мэдрэгчийг хэлбэлзvvлсэн аж. Хэргийг шалгах хороо С.Петровыг ялласангvй, шагнасан ч vгvй.

Хожим хурандаагийн хэлснээр тvvнийг гавъяа байгуулсан хэмээн єргємжилсєн бол цємийн асуудал хариуцсан мэргэжилтнvvдийг vл хvндэтгэсэн хэрэг болох байсан гэнэ.

Ертєнцийг санаандгvй шахам аварснаасаа хэдхэн сарын дараа С.Петров цэргийн албаа орхиж мод бэлтгэгч болов. Зарим хvн тvvнийг халагдсан гэдэг ч тэрбээр єєрєє цэргийн амьдралаас залхсан гэж даруухан єгvvлж байв.

Гэхдээ нууц албаныхан тvvнийг байцааж, vvргээ умартсан хэмээн яллаж хэсэг хугацаанд хорьсон гэх баримт бий. Дээрх хэргийн дараа сэтгэцийн хямралд хvртэл орсон тэрбээр єдгєє Москва хотын захад орших Фрязино сууринд аж тєрдєг.

1990-ээд оны эхэн хvртэл улсын нууцад тооцогдож байсан хурандаа С.Петровын тvvхийг тvvнтэй мєр зэрэгцэн алба хаасан хурандаа генерал Юрий Вотинцев анх нийтэд дэлгэсэн юм.

Тэтгэврийн хэдхэн рублиэр амь зуудаг ч тvvний гэрт талархагчдын хєл тасардаггvй. Тvvнд єєрийг нь зорьж ирсэн олон зуун сэтгvvлчийн нэрийн хуудас хайрцаг дvvрэн бий.

Тэдгээрийн ердєє гурав нь л орос сэтгvvлчийнх. Тvvнийг 2004 оны тавдугаар сарын 21-нд Сан Франциско хотод тєвтэй Дэлхийн иргэдийн холбооноос дэлхийн хvндэт иргэн цомоор шагнажээ.

С.Петров 2006 оны нэгдvгээр сард уг шагналыг 1000 ам.долларын хамт Нью-Йорк хотноо гардаж авсан юм. Хvн тєрєлхтнийг аварсан энэхvv эгэл хvний амьдралаас сэдэвлэсэн “Ертєнцийг аварсан хvн” нэртэй баримтат кино энэ оны намар олны хvртээл болох аж.

Хурандаа С.Петровыг барууны сэхээтнvvд баатар гэдэг. Харин євгєн хурандаа “Би зvгээр л зєв газраа, зєв vедээ vvргээ гvйцэтгэсэн” гэдэг юм.

Мэдээллийн эх сурвалж:

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:52 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Эртний Атлантидийн домог


Эртний Грекийн vеэс эхлэлтэй энэ таамаг нь нууц зvйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ.
Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн тvvхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж тvvнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхvv живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон "Критий", "Тимей" хэмээх бvтээлд єгvvлсэн байдаг аж. Тэдгээр бvтээлд Платоны євєг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Салон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна.

Энэ яриа манай эрэн vеийн 6-р зуунд болж аварга том бєєгнєрєлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сvйрлийн уршгаар vгvй болсон тухай Египетийн ариун єгvvлэмжид тулгуурлан нэгэн Египет хvн ярьсан ажээ. "Тимей" бvтээлд дурьдахдаа "... Танай хэлээр бол Геракловын бєєгнєрєл гэх далайн нэгэн хоолойн ємнє арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хvртэл, Пиррен хvртэлх Европийг эзлэн байгаад хожим нь их газар хєдлєлт, уул усны vерээр далайд живэн vгvй болсон. Тvvнээс хойш тэрхvv арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертєнц бий болсноос далайн хєлєг онгоц єнєєг хvртэл явдаггvй байна" гэжээ. Мєн "Критий" хэмээх бvтээлд "Есєн мянган жилийн тэртээ Геракловын бєєгнєрєлийн нэг талд дээр дурьдсан Ливи, Азитай тэнцэх хэмжээтэй хожим нь газар хєдлєлтийн уршгаар сєнєж єнєєг хvртэл хєлєг онгоц явах боломжгvй болсон.

Атлантида арлын хаадын хvмvvс нєгєє талд манай улс /Єнєєгийн Афин/-ын хооронд их дайн болсон байна" гэсэн байна. Бvр эрт дээр vеэс Атлантида байсан эсэх талаар хvмvvс маргаантай явж ирсэн. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар vзэж байхад Аристотель газар зvйч Страбон нар vгvйсгэдэг байна.

Зураг

Энэ тухай маргаан єнєєг хvртэл vргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал арав гарчээ. Уг асуудлаар судлаач нэр зvvсэн ашиг хонжоо хайгчид олширч жинхэнэ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ алдагдахад хvрснийг эрдэмтэн А. Горесловский тэмдэглэж энэ нь эртний соёл иргэншлийн тухай нэн сонирхолтой судалгааны ажилд уршиг тарьж мэдэхийг сануулсан байна. "Атлантидыг судлагч мэргэжилтнvvд "Атлантуудын vvсэл нь хосгvй мэргэн, гайхамшигтай мэдрэмж бvхии сансрын гийчид байсныг дэлхийн бvх ард тvмэнд сонордуулжээ. Платон Атлантидыг бvхэл бvтэн тив бус арал байсныг тэмдэглэсэн.

Атлантидын соёл иргэншил сvvлийн зууны vеийнх бєгєєд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай тєстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шvтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хєлєг бvтээж, зэс, хар тугалга, хvрэл, алт, мєнгє, металл боловсруулдаг байж. Харин тємєр боловсруулдаг тухай Платон дурсаагvй єнгєрсєн байна. Атлантид манай эриний ємнєх 9000 онд оршин тогтнож "Египетчvvд уг vйл явдлын тухай бичиж vлдээсэн", "Грекчvvд гавьяа байгуулсан" гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египед соёлын мєр гарсан vе бол манай эриний ємнєх 5000 орчим жилийн ємнє, Грекэд грек хэлээр яригч хvмvvс манай эриний ємнєх 2000 жилийн тэртээ бий болсон гэж vздэг билээ. Иймд Атлантууд манай эриний ємнє 9600 онд тэр vед байхгvй байсан Грекvvдтэй байлдсан байж таарахгvй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны єгvvлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний ємнєх 2000 жилээс цааш байх боломжгvй юм. Платон єгvvлсэнчлэн Атлантид аварга том бєєгнєрєл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын vлдэгдэл гэж vздэг.

1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх vед Азорын арлаас хойш 560 мильд францын хєлєг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дvнгээр галт уулын шилэн тєрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бvрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устєрєгчийн аргаар судалж vзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн ємнєх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд Зєвлєлтийн эрдэм шинжилгээ судалгааны "Москвагийн Их Сургууль" хэмээх усан онгоц Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн vлдэгдэл байгаа мэт байсан боловч тvvний нууцыг тайлаагvй харин ч зурагт гарсан зvйл далайн ёроолын гvдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нєгєєх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшvvлсэн.


Зураг

1922 онд X. Шультен Испанийн нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бєгєєд тэр хот манай эриний ємнєх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол єнєє vеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахарын цєл болсон гэсэн таамаглал дэвшvvлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн vйл явдалтай холбон vзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын газар зvйн нийгэмлэгийн гишvvн, эрдэмтэн В.Кудрявцев хєгжvvлж Франц, Ємнєд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хvзvvвчийг Атлантид холбон vзсэн байна. Энэ хvзvvвч их гvнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, тєвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хvрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагvй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд "газар", " арал" гэж ялгах хэллэг байгаагvй юм байна

Мєсєн эрин дуусч далайн тvвшин дээшлэхэд тэр vеийн єндєр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европийн баруун хэсэг усанд автсан байна. Далайн тvвшин дээшилснээр Атлантид сєнєсєн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн тvвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бvрийн хурдтай дээшилсэн. Далайн тvвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны "Атлантид нэг аймшигт єдєр, нэг аймшигт шєнє сєнєсєн" гэсэнтэй зєрчилдєж байдаг байна. Платон цааш єгvvлэхдээ "Дараа нь аймшигт газар хєдлєлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг єдєр, нэг шєнє Атлантид далайд живэн алга болсон" гэсэн байна. Гэхдээ тэр сvйрэл ганц єдєр, шєнє болоод єнгєрєєгvй бололтой. 1988 онд Америкийн эрдэмтэн X. Хайнрихын мєсєн эриний сvvлийн vед одоогийн Канадын
нутгаас аварга мєсєн уул хойт Атлант хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхvv олон сая куб метр мєс далайн тvвшинг дээшлvvлсэн нь мэдээж.

Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гvнд усан доор байрлах Штейнгрунд єндєрлєгт сєнєсєн байгууламжийн vлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшvvлж Плантоны єгvvлсэн "Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нєгєє талд Гибралтарын нарийн хоолой байна" гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил тєстэй болохыг харьцуулан єгvvлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мєсєєр хучигдмал гэж vзсэн. 1990 онд геологчид Антарктидын мєсєн дороос 2-3 сая жилийн настай мод илрvvлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктикийг мєсгvйгээр дvрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнея-гийн газрын зурагт Антарктикийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хvн тєрєлхтний дурсамжид Антарктик мєсгvй байснаар тєсєєлєгдєн vлдсэн ба харин Атлантид-Антарктикт тохиолдсон аугаа их сvйрэл болж газрын туйлын бvс шилжин єєрчлєгдсєн байж болох талтай гэж vздэг байна. Єнєє vед арай илvv vндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс тvvх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг.

1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зvvн хэсэгт байсан гэдэг. 19-р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дvнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын тєв хэсэг олон жилийн ємнє усанд живсэн ба vлдэгдэл нь єнєєгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос vзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дvрс сийлсэн ул мєр байдаг. Хєдєє аж ахуй хєгжсєн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн тєв байсан бололтой. Манай эриний ємнєх 1500-аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европийн хамгийн анхны металл боловсруулах тєв байсан гэж vздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил тєстэй зvйл олон байдаг байна.


Зураг

Крито-Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар "Аугаа их хот" байжээ. Критийн флот ноёрхож, єргєн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хvчирхэгжvvлж байжээ. Манай эриний ємнєх 1580-1500 оны vед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд тєлбєр тєлєх болсон байна. Харин тєдєлгvй Критийн соёл иргэншил гэнэт vгvй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платановын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сvйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба тvvний нэг хэсэг нь далайд живж нєгєє хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1-р сарын 19-нд Лондонгийн "Таймс" сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платановын єгvvлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мєхлийн тухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил манай эриний ємнєх 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын тєв хэсэг усанд живж, дэлбэрэлт бvх газрын дундад тэнгист аймшигт сvйрэл авчирсан байна.

Хамгийн их сvйрэл Минойн улсад тохиолдож хєдєє аж ахуй, газар галт уулын vнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живvvлжээ. Солоны Египетийн удгантай ярилцсан Атлантид 9000 жилийн тэртээ мєхсєн тухайд хэрхэх вэ? Хэрэв их сvйрэл манай эриний ємнєх 1500 жилийн тэртээ болсон бол Атлантидын мєхєл 9000 бус 900 жилийн ємнє болсон байж таарах. Ийм алдаа нь судлаачдын vзэж байгаагаар Египет, Грект хэрэглэгдэж байсан цаг тоо тодорхойлох системийн ялгаатай холбоотой аж. Ингээд нєгєє Атлантидын нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгvй. Гэхдээ " Крито-Минойн" таамаглал Платоны єгvvлснийг бvхэлд нь тайлсан боловч асуулт vлдсэн хэвээр, тэдгээрийн хамт таавар, таамаглал хамтдаа байсаар…

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:54 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Египетийн пирамидууд

Жуулчид Египетийн Гизе дэх цац суваргуудыг хараад гайхаж бишрэхгүй байх аргагүй тийм байдалд ордог. Пирамидууд хэдэн мянган жил энэ л хэвээрээ байж, өөрийн түүхээ өгүүлэн зогссоор байна. 19-р зууны эхээр цац суварга дотор орсон археологчидийн сэтгэл хэчнээн их догдолж байсныг өнөөгийн жуулчидтай зүйрлэхийн аргагүй бизээ. Тэдний өмнө хэдэн мянган жилийн түүх сөхөгдөн, ирээдүйд олдох олдвор, ухаж гаргах булш бунхан, эртний Мисир орны бичээсийг тайлж унших гээд олон ажлууд эдгээр цац суваргууд харагдаж байгаагаасаа илүү гайхалтайг дэлгэх байв. Бусад хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байхад Нил мөрний эргийн энэ нутагт соёл иргэншил соёолж эхэлжээ. Бидний үед уламжлагдан ирсэн эдгээр цац суваргууд тэр үеийн амьдралын гайхалтай түүхийг хүүрнэж байдаг.

Өнөө үед Египетэд 100 орчим том жижиг цац суварга бий. Эртний Египетийн тухай сонирхдоггүй хүмүүс эдгээрийн ихэнхийг мэддэггүй. Цац суваргуудын олонхыг “дунд хаадын” гэж нэрлэгддэг үед барьж босгожээ. Шинэ хаадын үеийн хамгийн эхний хаанд цац суварга бариулсны дараа энэ уламжлалаасаа татгалзсан байна. Ахсоме фараоны дараагийн фараонууд цац суварган бунхан бариулах ажлыг зогсоожээ. Үүнд олон зүйл нөлөөлсөн гэдэг. Цац суварга барих нь маш удаан үргэлжилдэг хүнд хэцүү ажил бөгөөд их хэмжээний хөрөнгө баялаг шаардлагатай ажээ. Үүнээс гадна тэр үед ч булш ухан тоногчид байсан бөгөөд хэчнээн их хамгаалж байсан ч боломж олдсон даруйд фараоны эрдэнэсийн санг тонож дээрэмддэг байлаа. Фараонууд цац суварга бариулахаа больсон ч зарим нэг баян, дээд тушаалын хүмүүс өөрсдөдөө зориулан багахан хэмжээний цац суварга босгуулсаар байв. Египетийн өмнө талд орших Нубид ч цац суварга бариулах уламжлал дэлгэрсэн байна. Тэд Египетийнх шиг том биш ч маш олон тооны цац суварга барьжээ.

Мастаба-гаас зөв цац суварга хүртэл
Цац суварга бол улс орноо бурхны хүч чадлаар харж хамгаалж байдаг фараонууд үхэшгүй мөнх байдаг гэдэгт ард түмнийг итгүүлэх нэг арга байсан гэж үздэг. Түүнээс өмнө Зосер фараоны мастаба (том хэмжээтэй бунхан) шиг зүйлийг босгодог байв. Мастаба нь тоосго буюу чулуугаар барьсан, шаталсан товцгууд юм. Фараон Зосер мастаба бариулснаараа хиймэл уул буюу хүний гараар бүтээсэн бас нэгэн гайхамшиг босгосон юм. Эдгээр мастаба-г цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болгосоор өнөөгийн цац суваргын хэлбэртэй болжээ. Эцэст нь Гизе дэх аварга том байгууламжуудыг барьсан нь Египет дэх хамгийн алдартай Пирамиä болжээ. Эдгээрийг бариулахын тулд маш олон хүн хөдөлмөрлөжээ. Кеопс, Кефрен, Микеринос гэдэг фараонуудад зориулан босгосон цац суваргуудын өмнө аварга том Сфинкс баримал байдаг. Хүний нүүртэй, арслан толгойтой Сфинксүүд цац суваргуудыг хамгаалдаг гэж үздэг ажээ. Мөн домгоос үзвэл Сфинксийн царайг Микеринос фараоны нүүрийг дуурайлган хийсэн гэдэг.

Гуфу фараоны буюу Грекчүүдийн Кеопс гэж нэрлэдэг цац суваргын суурь нь 5 гектар талбайг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 150м өндөр юм. Энэ бол тухайн нутаг дахь хамгийн том цац суварга. Алдарт түүхч Геродотын тэмдэглэн үлдээснээр уг цац суваргыг байгуулах бэлтгэл ажлыг 10 жил хийж, хэдэн мянган тонн жинтэй чулуун хавтангуудыг байрлуулахын тулд 20 жилийг зарцуулжээ. Ажилчид том, чулуун хавтангуудыг олсоор оосорлон модон дээгүүр өнхрүүлэн, налуу хавтгайгаар дээш зөөдөг байв. Чулуун хавтангуудыг холоос голоор хөлөг онгоцоор эсвэл газраар чаргаар зөөж авчирчээ.

Эдгээр том чулуунуудыг холоос авчраагүй. Эдгээр байгууламжийг бүтээх ажил хүний хүчнээс хэтэрсэн гэж үздэг хүмүүс ч байдаг. Мөн цац суваргуудыг харь гаригийн оюун ухаантнууд барьж босгосон гэж үздэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн судалгаагаар цац суваргуудын ойролцоо газраас олдсон эртний чулуу бэлтгэх газрууд аварга том чулуун хавтангуудын их холоос авчраагүйг баталж байгаа юм. Цац суваргуудад фараоны нас барсны дараа хэрэг болох эд зүйлс хийдэг байжээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлс нь нөгөө ертөнцөд ч өмнөх шигээ амьдрахад нь тус болно гэж итгэдэг тулд хийдэг байжээ.

Зарим фараонд ганцхан цац суварга хангалтгүй байжээ. Хаадын угсааны дөрөв дэх гэр бүлийн анхны фараон Снефру өөртөө 3 цац суварга бариулжээ. Снефру фараон маш чадварлаг инженер байсан ажээ. Шаталсан цац суваргаас зөв хэлбэртэй цац суваргад шилжихэд түүний оролцоо их байсан бөгөөд түүний хаанчлалын үед цац суваргууд өнөөгийнхөө хэлбэрт орсон юм.

Цац суваргын эрин үеийн төгсгөл
Цац суваргын өөр нэг зорилго нь нөгөө ертөнц рүү явсан фараоныг хүндэтгэхийг үл мэдэгч булш ухагчдаас хамгаалах байв. Булш ухагчид фараонуудын үеэс өнөөг хүртэл байсаар байна. Археологчид цац суваргад ороод тамга тэмдэг нь хөндөгдөн, үнэтэй эд зүйлсийг нь тонож цөлмөсөн байсныг харжээ. Зарим бунханд хэдэн зууны туршид хэд хэдэн удаа орж байжээ. Авирахын аргагүй ханатай, дотроо толгой эргүүлэм бүтэцтэй, хамгаалалтын систем нь цац суваргыг хамгаалж байсан ч нөгөө талаас “Миний дотор тайлах шаардлагатай нууц, үнэт баялаг байна” хэмээн даллан дуудаж байлаа.

Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ. Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөíдөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ. Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанкамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна. Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.

Дэлхий дээр өөр өөр газар байгуулсан янз бүрийн цац суваргууд байдаг. Хятад болон Өмнөд Америкт цац суварга бий. Эдгээр цац суваргуудын гаднах байдал нь Египетийнхтэй төстэй боловч барьж байгуулсан ажиллагаа нь огт өөр юм. “Хүмүүс эдгээр цац суваргыг яагаад барьсан юм бол?” гэж та асууж байгаа бол маш амархан. Хүн төрөлхтөн тэнгэр бурхантай ойр байхын тулд тэнгэр баганадсан барилга байгуулахыг хүсэж байв. Тэр үеийн инженерийн ухаан өнөөгийнхийг гүйцэхгүй. Барилга байгууламжинд нь өнөөгийнх шиг хайлш металл байсангүй. Тиймээс ч Даацын баганы оронд өндөр барилгыг хүндийн жинг даахуйц өргөн суурь барих шаардлагатай болжээ. Цац суваргууд нь тухайн үеийнхээ тэнгэр баганадсан байгууламж байлаа. “Хүн цаг хугацаанаас, харин цаг хугацаа цац суваргаас айдаг” гэсэн ардын үг байдаг байжээ. Хэдэн мянган жилийн турш элсэн цөлийн дунд байсаар ирсэн эдгээр аварга том барилгууд бидэнд өнгөрсөн түүхийн гайхамшгийг өгүүлсээр байна.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:55 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Стоунхенж


Английн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертєнцийн 8 дахь гайхамшиг эртний ертєнцийн томоохон таавар гэж vздэг. Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хєгжсєн vетэй хугацааны хувьд давхацна.

Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний ємнєх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Єсгийний чулуу ("холдон гvйж буй ламын гутлын єсгий"), дотор талд нь єргєл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр єнгийн бараг 8 метр єндєр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ.

Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг тєрєл бvрийн мэргэжлийн хvмvvс єнєє vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна.

ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна.

Стоунхенж нь дєрвєн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дєрєвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.

Чулуун зуунд амьдарч байсан хvн тєрєлхтєний євєг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мєн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг тєрvvлсээр байна.

Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зєєхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, єргєгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь єнєє хэр таамаг хэвээр байна.

Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын тєв єєрєєр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна.

Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах тєсєл хийжээ. Тэрхvv тєсєлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй тєрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ.

Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.

Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ.

Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 6:57 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Бермудын гурвалжин /чєтгєрийн гурвалжин/


Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн омнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хvрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун єргєрєгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бєгєєд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /тvvн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хvн ор сураггvй алга болсон юм Алга болсон тухай мэдээллvvд

1909 онд тэр vедээ хамгийн алдартай бєгєєд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн тvvхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хvн юм. 1909 оны 11-р сарын 14- нд Мартас-Виньярд арлаас Ємнєд Америк руу чиглэн яваад тэр єдрєєс хойш, тvvнээс ямар нэг сураг ажиг гараагvй ажээ.

Хvн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зєндєє олон болжээ.

Тэдгээрийн дотор: газар хєдлєлтєєс vvсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, єєр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг тєєрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хvч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдvйн хvмvvсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын тєрєл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын vл мэдэх нисдэг биетvvд байж болох юм.

Мэдээж хэрэг жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц нисэн гарч, мєн тєдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бvтэн байгаа билээ.

Vvн дээр дэлхий дээрх бvх далай тэнгисvvдэд янз бvрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сvйрч л байдаг билээ. / Энд нэг зvйлийг ялгаж салгахыг хvсч байна: сvйрэх болон оргvй алга болох бол хоёр єєр ойлголт юм шvv. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгvvд болон хvvр цогцос vлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч vлддэггvй/. Гэхдээ ийм тайлбарлашгvй, гэнэт оргvй сураггvй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр vvнээс єєр байдаггvй.

Аризоны номын санч Лоуренс Д. Куше єєрийн " Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал" номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр vvнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж vздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагvй жигтэй хачин учир битvvлэг ор сураггvй алга бололтоос бусдыг нь vгvйсгэдэг.

Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггvй алга болсон бvх тохиолдлуудыг "энгийн" шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хvнгvй болсон, маш хачин хий vзэгдэлт усан онгоцыг оруулахгvй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг.
British south American airways" компанийн эзэмшлийн Тюдор- 4 загварын "Star tiger" онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны єглєє эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад єєрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мєн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сvvлд "Star tiger'- ийн тухай сонссон зvйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагvй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангvй. Эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мєрдєлтєнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ.

"Энэ 6ол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм" гэж Л.Куше хvлээн зєвшєєрсєн юм.

Нисэгчид болон далайчдын дунд "Ийм байнгын хєдєлгєєнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нєхцєл байдлаас болоод алга болж болно" гэсэн бодолтой хvмvvс цєєнгvй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггvй, энэ нэр бол хэтрvvлгийг дэндvv сонирхдог уншигчдын бодож олсон зvйл гэж vздэг. Тэдний бодлыг энэ бvс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мєн тvvний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггvй. Тvvний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бvрэлдхvvний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их тvгээмэл болохоор дурын тайлбарлаагvй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? Vvний шалтгаан нь байгаа юм биш биз?

Энэ районд нисэж явсан гэрчvvдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтvvлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дvнд эцэс сvvлдээ: "гурвалжингаар олон удаа нисэж байсан бєгєєд юу ч тохиолдож байгаагvй. Ямар ч аюул байхгvй гэсэн хариу гардаг байв". Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хvмvvст: "Бермудын гурвалжингаар нисэх vv" гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгvй болохоор vvндээ vгvйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор тvvнийгээ зєвтгєхийн тулд зорчигчдод: "Бермудын гурвалжинг тойрохоос аргагvй боллоо" гэсэн тайлбарыг єгдєг.

Хэдий тийм ч гурвалжин болон тvvний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг vргэлжилсээр байна. 1970-аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогvй хэд хэдэн сvйрэл болсон. Тvvний нэг нь Истон руу ниссэн 401-р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12-р сарын 29-нд оргvй алга болсон. 401-р нислэгийн онгоц алга болсон нєхцєл байдлыг мєрдєлт нь урьд ємнє далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого тєрvvлж байгаа юм.

Энэ онгоц нислэгийнхээ сvvлийн 7-8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгvйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. Єндєр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зvгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зєвхєн ганц дvрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон тєдийгvй, усанд ч уначихсан байж магадгvй.

Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагvйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгvй байгаа юм. Vvнийг тайлбарлахын тулд яриангvй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагvй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10- р сарын 11- нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хєврєн гарахдаа гэзэг шиг хєвєрсєн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг.

Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бєгєєд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа тєдийгvй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9- р сарын 5- нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб єєрийн багийн нєхєдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

Хэдэн єдрийн дараа тэдний компас ойлгомжгvйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хєдєлгєєнд нєлєє vзvvлж байж болох юм.

Бас нэг єєр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргvй алга болохыг єєр vзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг “ агаарын орчны гажилт", "огторгуйн нvх", "vл танигдах хvчний vйлчлэл", "хурмастйн занга", "таталцлын цооног", амьд биетvvд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бvрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгvй юмыг ойлгомжгvйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгvй байгаа юм.

Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно. Гэхдээ сvvлийн жилvvдэд зарим нисэгчид болон далайчид єдгєє болтол vргэлжилсээр байгаа нам гvм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хvчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

Бермудын гурвалжингийн хийрхэлийн мєн чанарын талаарх маргаанд ийм ишлэл vндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сvйрэл дэлхий дээр хаа саагvй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хєдєлгєєнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого vvнд алга байна?

Дээр нь нэмэхэд, далай бол их том зvйл, усан онгоц болон нисэх онгоц бол єчvvхэн жижиг зvйл, усны гадаргуу болон гvнд тєрєл бvрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул vр дvн єгєхгvй байгаа нь гайхаад байх зvйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сvйрэлд єртсєн усан онгоц болон нисэх онгоц сvvлчийн холбоо барилтаас хойш огт єєр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зvйн хэрэг.

Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бєгєєд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг "шилжих-мєр" зурваст хийдэг, єєрєєр хэлбэл обьектын хєдєлгєєний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

Vvн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгvvд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бєгєєд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр vедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гvехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгvvд идэвхтэй vйл ажиллагаа явуулж эхлэх тэр vед тэр ёроолд бас єєр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг тvvнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь тvvнийт мартжээ. Ийм vнэт металлын бєєгнєрєл нь голдуу усан доорхи бєєгнєрєлийг мэдэрдэг компасаас мянга дахин илvv мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга єєр зvйлvvдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сєнєєгч онгоц, хувийн онгоцууд, янз бvрийн усан онгоцыг олдог байв.

Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер тvvнийг тvvхчид болон далай судлалынханд оролдохгvй тэр чигээр нь vлдээсэн.

Тvvний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хvчний сургуулилтын vеэр хаясан дэлбэрээгvй бємбєг, тэрчлэн орчин vеийн сургуулилтанд ашиглагддаг хєвєгч минь мєн гэж vздэг.

Фишер юуных нь vл мэдэх зєндєє олон эвдэрхий тасархай хэсгvvдийг олсон. Тэрээр дvгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы vеэр ургаа хад мєргєж, тэдний ихэнх нь лаг лайгаар дvvрсэн байдаг. Vнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн тєгєсгєл хавьд урсгал нь их лагийг зєєж явдаг бєгєєд тvvнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

Сvйрсэн усан онгоц болон нисэх онгоцны vр дvнгvй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гvехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан “ Цэнхэр хєх” гэж нэрлэгддэг агуй бєгєєд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгvй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн ємнє эдгээр агуй нь бєєгнєрєн єсєх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бєгєєд 12- 15 мянган жилийн ємнєх ээлжит мєсєн vеийн дараа тэнгисийн тvвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гvехэн газрын зааг хvртэл vргэлжлэх бєгєєд шохойн чулуун vеийг бvхэлд нь єнгєрдєг ба зарим нь 450 метрийн гvнд хvрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хvрдэг бєгєєд нуурууд болон намагтай холбогддог.

“Цэнхэр агуй" нь тэнгисийн гадаргуунаас янз бvрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцvv давчуу байсныг ажигласан. Vvнээс гадна зарим " Цэнхэр агуйд" урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Тvрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргvvлэгийг vvсгэдэг. Ийм усны эргvvлэг багавтар усан онгоцыг хvнтэй нь хамт сорж авахгvй гэх баталгаа байхгvй. Энэ таамаглалыг 25 метрийн гvнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Тvvнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрvvлжээ. 20 метр орчмын гvнд єєр жижгэвтэр онгоц завь олдсон.

Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд vvсдэг агуу хvчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш єргєн нvх vvсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хvмvvсийг агаарт хєєргєдєг эх газарт болдог тоо томшгvй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бvрэн сvйрvvлдэг. Єдєр торнадо харагддаг учир тvvнээс зайлж болно, харин шєнє эсвэл муу харагдаж байгаа vед тvvнээс зайлах нь маш хэцvv юм.

Усан доорхи энгийн газар хєдлєлтєєс vvссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живvvлдэг гол сэжигтэн мєн юм. Цунами 60 метрийн єндєртэй байж болдог. Тэд гэнэт vvсдэг ба тvvнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. Vvнтэй адил туйлын их сvйрvvлэх хvчтэй зvйл бол "гулгадаг" гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бєєгнєрєл vечлэгдэн салсанаас болж бєєн шороо шилжсэний vр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг єндєрт хvрдэггvй, гэхдээ их хvчтэй ба маш хvчтэй тvрлэгийн урсгалыг vvсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нvдээр харахад анзаарагддаггvй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгvvд их хол шидэгдлэг.

Яг vvнтэй адил зvйл агаарт болж болох уу?

Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт vvсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа vед голдуу гардаг. Єндєрт салхи єєрчлєгддєг, єндєр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж єгсєн чиглэлээс огт єєр зvгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хvчтэй байвал тэр онгоцонд таагvй нєлєє vзvvлдэг.

"Єєрчлєгдсєн салхи" гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хvчин зvйл, харин тvvний их хvчирхэгжсэн нь "Цэвэр агаарын хуйлралт" гэдэг vзэгдэл болдог бєгєєд тvvнийг тайван тэнгист vvссэн гулгадаг долгион давалгаатай зvйрлэж болох юм. Их хурдтайгаар єсєж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход тvvнтэй онгоц мєргєлдєхєд чулуун ханатай мєргєлдєж байгаатай адил зvйл юм.

Иймэрхvv vзэгдэл нь ихэнхдээ таамаглашгvй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сvйрэлд ордог. Энэ vзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хєнгєн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хєнгєн онгоц эгэлгvй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт vvссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рvv чулууддаг.

Бас єєр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон vзэгдлийн нєлєєллєєр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: " Эдгээр vзэгдлvvд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна". Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай єєрчлєлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит єєрчлєлт ойртож байгаа ба тvvний дохио нь соронзон. "газар хєдлєлт болж байгаа нь юм".

Соронзон хvчний гажуудлаас vvдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зvйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгvй юм.

1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хvчийг судлах хєтєлбєрт оролцож байсан Уильберт Смит агуу том єндєрт vргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бєєгнєрсєн Холбоосны район гэж нэрлэсэн. " Эдгээр районуудад соронзон болон таталцлын хvч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг". Иймд эдгээр vзэгддэггvй бєгєєд картан дээр тэмдэглэгдээгvй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сvйрэлд єртдєг". Тэгээд цаашилбал: "соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зvгээр л алга болдог уу - мэдэгдээгvй байгаа... 3- 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мєр байгаагvй".

Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илvv тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Тvvний дvнд тэр "Дэлхий дээрх арван хоёр чєтгєрийн хєндий" гэдэг таамаглалыг дэвшvvлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон тvvний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд тєвлєрсєнийг эхлээд анзаарчээ. Тэд бvгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40- р єргєрєгийн хооронд оршиж байжээ.

Сандерсоны таамагаар бол " Хачирхалтай районууд' уртрагийн 72- р градусыг даган байрласан ба тэдний тєвvvд нь нэг нэгнээсээ єргє-рєгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, ємнє талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бvхэлд нь тойрсон хэлхээг бvрдvvлж байгаа юм. Энд илvv идэвхтэй хєдєлгєєн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зvvн хэсэгт хойд зvгийн дулаан ба ємнє зvгийн хvйтэн урсгалын мєргєлдєх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гvний болон гадаргуугийн тvрлэгийн урсгалын чиглэл єєр єєр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хvчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нєлєєгєєр радио холбоог сарниулдаг соронзон, магадгvй тодорхой нєхцєл байдалд тэнгист обьектыг шилжvvлдэг таталцлын хvч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг єєр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

Эдгээр район дахь иймэрхvv процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгvй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нєхцєлд хэрэв хvчтэй салхи байхгvй vед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгvй нь ойлгомжтой. Хvчтэй салхи болоогvй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бєгєєд эдгээр онгоц тэр нvгэлт хар нvхийг дайран гарч ирж байжээ.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:01 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Алмас болон алмасны зурагнууд

Нууцлагдмал амьдралаар түүнийг амьдардаг түүнийг харна гэдэг маш ховор зүйл. Уугуул нутаг нь Памир, Кавказ, Гималай, Тянь-Шань хэмээн эрдэмтэд үздэг ч энэ залуу дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ тун цөөхөн бөгөөд ховор.

Хойд Америкт түүнийг “Бигфүүт” буюу “том хөлт гэдэг. Харин Индианчууд “Сасквич” гэж нэрийддэг. Түүнийг судалдаг маш олон эрдэмтэд байдаг ч тэд ихэнхи дээ хүмүүсийн аман яриан дээр үндэслэн судалгаагаа үргэлжлүүлдэг. харин тэрхүү Сасквичтэй нүүр тулсан хүн бол Поулизник.
“Хоёр метрээс өндөр биетэй, мөр нь хүнийхээс өргөн, түндгэр дух, цаана суусан нүд, яльгүй сартгар өргөн хамартай. Түүний хацар нь хонхойсон, чих нь хүнийх шиг мөртлөө том, дугаргий нүд гэхдээ хүнийхээс илүү том. Доод эрүү нь урагшаа илүү гарсан бөгөөд уруул товойсон. Урд талын шүд нь адууны шүд шиг. Нүд нь хар, үс нь хар хүрэн, 30орчим см урттай, мөрөн дээгүүрээ сэрвийсэн. Хамар болон чихнээс бусад нүүр хэсэг нь богино үсээр хучигдсан. Гар нь өвдөгнөөс доош. Гарын сарвуу нь том хуруу нь 14см орчим урттай. Хуруунуудын үе нь яльгүй товойсон, сүүлгүй. Тэрээр мөн бүдүүн дунд чөмөгтэй ба шилбэнээсээ богинохон аж. Тэр хөлөө хол тавин чигээрээ явдаг. Хөлийн тавхайн урт нь 30 гаруй см урт, өргөн нь 15 см орчим. Хумс тэгшхэн. Эрэгчин байсан” Поулизник тэмдэглэжээ. Хувцас гэх юм өмсдөггүй энэ хүнийг урдаас нь хараад эр эм-г мэдэх нь тодорхой. Хэ хэ хэ. Түүний талаарх хамгийн тодорхой мэдээлэл энэ аж.

Далайн нохойг нэг гартаа хөнгөхөн өргөчих чадалтай энэ аврага биет нь хэзээч олуулаа явж харагдаагүй байх аж. Дандаа ганцаараа явдаг байна. Мөн Быков хэмээх эрэлчин нэгэн алс зэлүүд газарт цасны хүний урцыг олсон байдаг. Тэрээр ч мөн адил тэрхүү амьтантай нүүр тулсан хүн. Тэрээр түүнийг дагаж байж амьдардаг урцыг олсон нь Криптозоологчидод (цасны хүн-г судлаач) түүний талаарх судалгааны ажилд маш том баримт болох газар юм. Харин саваагүй аялагчид болоод жуулчидын буруутай үйл ажиллагаанаас энэхүү баримт устаж үгүй болох магадлал маш өндөр байна.

Эрдэмтэд түүнийг хоёр сая жилийн өмнө амьдарч байсан Гигантопитек-н нэг гэж үзэж байгаач тэрхүү хүн дүрст эртний сармагчингууд мянган жилийн өмнө сөнөсөн шүү дээ. Гэхдээ тэрхүү сармагчингуудтай хамт амьдарч байсан агуу том панда нь хятадын зарим нутагт одоо ч амьдарсаар байгаа тул зарим нэг агуу том сармагчингууд амьд үлдсэн байж болох юм хэмээн үзэж байна.

Бигфүүт, Сасквич, Тунижук хэмээн газар газар өөрөөр нэрлэгдэх энэхүү “цасны хүн”-тэй манай АЛМАС холбоотой болов уу? эсвэл үгүй юу?

Мэр сэр тайлагдаад байгаа түүний талаарх таавар таамаглал нь түүнийг мэдэхэд тус төхөм болох ч гэсэн түүнд тайлагдашгүй маш олон нууц байна.



eh uusver: http://baaska.blog.banjig.net/ Angelic Universe gedeg hun bichjee

Зураг

Зураг

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:09 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Болор хохимойн нууц

Өнөөдөр » Танин мэдэхүй
Болор хохимойн нууц
Д.Баасанжаргал (2009-01-06)


Дэлхийн төгсгөл ойртож байгааг үзмэрч, зурхайчид нотолж, эрдэмтэн мэргэд үгүйсгэхгүй байгаа ч сүйрэл нь дөхсөн гэх энэ цэнхэр гариг дээр хүн төрөлхтний тайлж амжаагүй зүйл олон байна.
Жишээ татахад, эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд Үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор хохимой энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эрдэмтэд одоогоор эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн Үхлийн бурхад Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий. Гэхдээ бас яг ч 13 биш, түүнээс олон хохимой олдсон гэх аж.

1927 онд Төв Америкийн “Болор“ хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын өвс ургамлыг шатаан цэвэрлэсэн байдаг юм. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагүй дүр зураг тодорчээ.

Хуучин хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч ирлээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо. Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод бяцхан охин Аннагаа авч явахаар шийдсэн байна. Энэ бол 1927 оны дөрөвдүгээр сар буюу Анна яг 17 нас хүрсэн жил байлаа.
Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хүний толгойн хэмжээтэй, цэвэр уулын болроор хийсэн хохимой байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв.

Гурван сарын дараа Анна хохимой олсон газрын ойролцоогоос гавлын доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжээ. Энэ бол Үхлийн бурхдын анхны олдвор байлаа.


v v v

Анна энэхүү гайхамшигт олдвороо шөнө унтахдаа орныхоо толгой дээр тавиад нойрсдог байв. Гэтэл тэр үеэс эхлэн охин шөнөжингөө зүүдэлдэг болж, олон мянган жилийн өмнө амьдарч асан индиан омгийнхний аж төрөл, дайн тулааныг яг кино үзэж байгаа шиг харах болсон аж.
Анна өглөө босоод аав болон бусад хүмүүст зүүдэндээ юу харсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Мөн охины зүүд юутай холбоотой болохыг эхлээд хэн ч тааварласангүй. Таахыг ч оролдох хүн байсангүй. Охин зарим өглөө юу ч зүүдэлсэнгүй гэж хэлнэ. Харин Аннагийн аав охиноо ийнхүү эртний индиан омгийнхний амьдралыг дахин дахин үргэлжлүүлэн зүүдлэх болсонд нэлээд гайхаж байлаа. Гайхаад зогссонгүй Аннагийн зүүд тэрхүү болор хохимойтой холбоотой юм биш биз гэх хардлага яагаад ч юм төрж эхэлсэн байна. Учир нь Анна болор хохимойг орныхоо толгой дээр тавиад хоноход зүүд үргэлжилдэг, өөр газар тавиад хонохоор огт зүүдэлдэггүй тайван амгалан нойрсдог болохыг тогтоожээ.
v v v

Аннагийн зүүд яг л олон ангит кино шиг байдаг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна үйл явдал хоорондоо маш нарийн уялдаа холбоотой өрнөнө.Түүний зүүдэнд одоогоос 1000 жилийн өмнө амьдарч асан индианчуудын нэгэн зэрлэг омгийн түүхэнд тэмдэглэгдэж, эрдэмтдийн хараанд өртсөн амьдралаас гадна урьд өмнө огт дуулдаж, сонсогдож байгаагүй үйл явдлууд орж ирдэг болжээ. Энэ үеэс эрдэмтэд охинд анхаарлаа хандуулж, Аннагийн зүүдийг хамт манах болсон аж. Хачирхалтай нь нойрсож байгаа Аннагийн толгойд хохимойг ойртуулахад тэрбээр гэнэт зүүдэлж, холдуулмагц жигд амьсгалан тайвнаар унтаж байжээ.
1960 онд Анна аавыгаа нас барсны дараа болор хохимойг шинжлэх ухааны эрдэмтдийн гарт өгөхөөр шийдэв. Энэ нь оновчтой шийдвэр болсон төдийгүй хохимойг судлах ажилд хамгийн түрүүнд урлаг судлаач Фрэнк Дортланд гэдэг хүн ханцуй шамлан орсон байна. Тэрбээр удалгүй орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор хохимой нь хүний гараар бүтээгдээгүй гэдгийг нотолсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг батлаад өгч. Ингээд эрдэмтэд дахин нарийн судалгаа хийхийн тулд тухайн үед кварц судлалаараа тэргүүлж байсан “Хьюлетт-Паккарт” пүүсийн шинжээчдэд хохимойг хүлээлгэн өгсөн байна.
v v v

Гэтэл эрдэмтдийг урьд өмнөхөөсөө илүү цочоосон гэж хэлж болохоор гайхмаар үр дүн гарч эхэлсэн байна. “Хьюлетт-Паккарт” пүүс энэхүү болор хохимой нь Америк тивд анхны хүн суурьшихаас өмнө бүтээгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Мөн болор хохимой олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй гэдгийг батлав. Хамгийн сонирхолтой нь энэхүү хохимой нь 5,13 кг жинтэй,125,4х203.4 мм байсан нь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагүй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ. Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай өгүүлцгээжээ.
Болор хохимойг гэрэлд тавиад харахад цаад талынх нь юмс яг цонхны шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг үзэгддэг гэнэ. Түүнээс гадна энэхүү хамгийн хатуу болроор хийсэн гавлыг чухам ямар багажаар, яаж урлан бүтээснийг “Хьюлетт-Паккарт” пүүсийнхэн тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ энэ гавлыг механик аргаар хийгээгүй, ийм аргаар урлан бүтээхэд лав л 100 орчим жилийн хугацаа шаардах болно гэдгийг судалгаанд оролцсон бүх эрдэмтэн баталсан байна.

Эдүгээ уг хохимой нь Америкийн индианчуудын музейд хадгалагдаж байгаа бөгөөд сонирхсон хэн ч очиж үзэх боломжтой гэнэ. Гэхдээ болор гавал хүн төрөлхтөнд олдсон цорын ганц олдвор биш юм. Тухайлбал эдүгээ эрдэмтэд энэ олдворыг дээр өгүүлсэн эртний индианчуудын үлдээсэн Үхлийн бурхдын хамгийн эхний олдвор гэж үздэг. Харин энэ үеэс хойш олдсон болор хохимойн дийлэнх нь хийц чанараараа Аннагийн олсонтой дүйцсэнгүй.

Гэтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий нэлээд олон эрдэмтэнд гэнэт сонин бодол төрсөн байна. Тэд энэхүү болор хохимойг ямар хүнээс загвар болгон авсан байна вэ гэдгийг тогтоохоор шийджээ. Тэгээд юуны өмнө Аннагийн олсон хохимойг Нью-Йоркийн цагдаагийн газрын криминалистикийн лабораторид өглөө. Гэтэл уг хохимойг эмэгтэй хүний толгойноос загвар болгон авсан байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн үүний дараа бусад улс орнууд ч өөрсдийн олсон болор хохимойнуудаа ээлж дараалан шинжилгээнд хамруулж, эрэгтэй, эмэгтэй аль хүний толгойноос эх авсныг нь тогтоосон байна. Харин зарим эрдэмтэд эдгээр хохимой нь эрт дээр үед манай дэлхийд амьдарч асан харь гаригийн хүний гавал биш биз гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг.

v v v

Хамгийн сүүлд 1994 оны өвөл АНУ-ын Колорадо мужийн Крестано хотын ойролцоох эдлэн газраас болор хохимой олдсон байна. Уг эдлэнгийн эзний эхнэр мориор зугаалж яваад гялгар зүйл наранд солонгорохыг харсан аж. Тэрбээр сониуч зандаа хөтлөгдөн уг зүйлийг аваад үзтэл шил хайлуулан хүний хохимой толгой цутгаж байгаад дараа нь түүнийгээ базаад эв хавгүй болгосон гэмээр дүрстэй байв гэнэ.
Түүнийг нь хожим эрдэмтэд судлаад үзтэл Аннагийн олсонтой ижил болор хохимой байх нь тэр. Харин яагаад ингэж базаад хаячихсан мэт мушгиж орхисныг өнөөг хүртэл хэн ч тогтоож чадсангүй. Харин эдгээр хохимой олдсон газарт хэдэн зууны турш хар гаригийн хөлөг үзэгдсэн гэх яриа амнаас ам дамжин ирсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тэрчлэн бусад мужаас ялгаатай нь энэ хотын мал сүрэг чухам юунаас гэмтсэн нь тодорхойгүй айхтар бэртэх нь элбэг тохиолддог гэнэ.

v v v

Эдүгээ харь гаригийнхны оюуны санааны хүрээнд манай дэлхийтэй харьцах радио дамжуулагчийн үүргийг эдгээр болор хохимой гүйцэтгэдэг байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглал нэлээд шуугиан тарих боллоо. Франц, Их Британи, Америкт олдсон хохимойг гартаа атган унтсан хүн хар гаригийн гэмээр ч юм шиг, эсвэл өвөг дээдэс маань гэмээр хүмүүстэй уулзан ярилцаж, тэр ч бүү хэл хүсэл мөрөөдлөө хэлэхэд хожим биелж байсан тухай яриа сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа эдгээр хохимойг хувьдаа эзэмшигч нас барсны дараа тэр нь ор сураггүй алга болдог явдал таагдашгүй оньсого болон үлдсэн юм. Мөн хүслийг биелүүлэгч гэж хэлж болохоор нэгэн болор хохимойн эзэн Хосе Индикез 1993 онд нас барахад эрдэмтэд гэрээс нь хохимойг хайгаад олоогүй гэдэг.

Ерөнхийдөө ийм маягаар болор хохимойн нууцыг тайлах ажил ид өрнөж байна. Ингэхэд болор хохимойг эртний өвөг дээдэс чухам юунд, ямар зорилгоор ашиглаж байсан нь сонин. Энэ талаар мөн л янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Төвдийн нэгэн ламаас олдсон “Макс” нэртэй хохимойг зөвхөн өвчин анагаах зорилгоор ашигладаг байсан хэмээн түүнийг худалдаж авсан шинэ эзэн Жон Паркс хэмээх эрдэмтэн ярьсан байх аж.

Болор хохимой хүний сэтгэхүйд нөлөө үзүүлдэг гэж ярьсан хүн ч олон байх юм. Мөн болор хохимойтой харьцаад өвчин нь эдгэрсэн, эсвэл бүр эсрэгээр дордсон хүн ч цөөнгүй бололтой. Харин хамгийн хачирхалтай нь эдгээр болор хохимойг дэргэдээ тавьж унтсан хэн боловч Анна шиг эртний хүмүүс ёс заншлаа хэрхэн гүйцэтгэж байгааг яг л кино шиг зүүдэлдэг нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татсан хэвээр. Мөн бүх болор хохимойг шилэн дээр тавиад эгц доороос нь гэрэл тусгахад хоёр ухархайгаас нь яг л машины урд гэрэл асч байгаа мэт хурц гэрэл цацардаг нь гэрлийн хугарал судалдаг эрдэмтдийн толгойн өвчин болж байна. Тэгээд ч эдгээр болор хохимойнууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон гэж бодохоор бүүр ч сонин.

Үхлийн бурхны 13 болор хохимой бие биеэ байнга харж байдаг тухай эртний индианчуудын домог бас нэгийг хэлдэг аж. Тэдгээр болор хохимойг гэртээ хонуулсан нэлээд олон хүн шөнө янз бүрийн араатан амьтан архирах мэт чимээ гарсан гэлцдэг нь эрдэмтдийн сонирхлыг татдаг байна. Сүүлийн үед болор хохимойн араас зөвхөн эрдэмтэд ч биш үл мэдэгдэх хүмүүс ангуучлах болсныг хууль хяналтынхан илрүүллээ гэх мэдээ ч мэр сэр гарах болсон. Гондураст гэхэд Аннагийн олсноос дутахааргүй үнэ хүнд бүхий нэгэн болор хохимой олдсоныг үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан тухай мэдээ байдаг.

1943 онд Бразилийн нэгэн музейд бүлэг хулгайч нэвтрээд баригдсан бөгөөд тэд болор хохимойг хулгайлахаар Германы ’’Аненербе’’ хэмээх байгууллагаас илгээсэн хүмүүс болохыг нь тогтоосон. Германы тусгай албад болор хохимойг сонирхсон нь тухайн үед тус улсын хууль хяналтынхны сонирхлыг татаж байсан ч тэгсхийгээд мартагдсан гэдэг юм. Харин нэлээд хожим германчууд зөвхөн Бразилд ч биш Азийн бусад олон оронд болор хохимойн эрэлд элч төлөөлөгчөө илгээж байсан баримт бий гэлцдэг. Мөн Монголд ийм болор хохимой бий гэсэн гадаадын эрдэмтдийн мэдэгдэл бидний сонирхлыг татахгүй байхын арга алга аа.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:20 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Марз ууланд сүйрсэн онгоцыг нэг ч зурхайч зөв таагаагүй
2006.03.25 81-р суваг

Зурхайч Тэрбиш, Намсрай, хамба Чойжамцаас өгсүүлээд гэзэгт бариач, Мэргэн бөөдий хүртэл…

Гал үлээх, газар гишгэхээс бусад нь худал хүмүүс бол зурхайч, мэргэч төлөгч, үздэг хардаг гэх хүмүүс юм. Ингээд “Марз” ууланд сүйрсэн онгоцны талаар үзмэрч зурхайч нар хэрхэн айлдсан талаар өгүүлье. Цагдаагийнхан 200 гаруй үзмэрч зурхайч нарын төлөгдсөн, мэргэлсэнийг нь бичиж авсан байдаг юм. Заримынх нь мэргэлсэн түргэлсэн талаархийг үзээд эрүүл саруул гэдэгт нь эргэлзмээр… Чингэлтэй дүүргийн зурхайч Ч.Баяраа “Тэр онгоцыг харь гаригийн таван хүн барьцаалсан байна. Зорчигчид бүгд амьд, хойшоо харсан агуйд байна. Говь-Алтай аймгийн Хүйтэн уул хавьцаа онгоц унасан харагдлаа. Цас шуурганд сайн харагдахгүй байна” гэжээ. Баянхошууны “лам авгай” гэгддэг Пагмажав Цагдаагийн ерөнхий газар уйлсаар иржээ. Тэрбээр “Намайг урьд шөнөжингөө бурхан зодлоо. Чи тэр онгоцыг хаана сүйрснийг мэдсээр байж олон түмнээс нууцаллаа гээд байна. Одоохон нисмээр байна” гэжээ. Тэгэнгүүт ЦЕГ-ын удирдлага мань авгайд нисдэг тэрэг өгөөд нисгэсэн байна. Пагмажав авгай Дундговь аймгийн Тэнгэлэг, Авдрант уул хавиар баахан ниссэний эцэст “Бөөлжих гээд байна. Хот руугаа буцъя” гэжээ. Тэрбээр хотод ирүүтээ “Тэр нисдэг тэрэгний жолооч миний буу гэсэн газар буугаагүй” гэж сэтгүүлч нарт ярьжээ. Тухайн үед олон зорчигчтой онгоц алга болчихоод дээр доргүй сандарч байлаа. “Аргаа барсан хүн аавынхаа толгойг илнэ” гэгчээр Ерөнхийлөгч П.Очирбат хүртэл зурхайч төлөгч нарт хандсан юм. Зурхайч “шар” Сүхээ “Тэр
онгоц сүйрээгүй бүрэн бүтэн байна. Тун удахгүй барьцаалагчид Ерөнхийлөгчөөс ихээхэн хэмжээний газар нэхэмжилнэ. Тэр барьцаалагчид бүгдээрээ казак үндэстэн бололтойдог. Одоохондоо агуй дотор байгаа юм байна. Онгоцоо цагаан өнгөтэй даавуугаар бүтээжээ” гэжээ. Гандангийн төлөгч Мэдрээ “Тэр онгоцыг гадаадынхан аваад явчихаж. Зорчигчид дунд нэг шар царайтай хүн сууж явжээ. Түүнээс хамаг зүйл эхэлсэн бололтой. Тэр шар нөхөр онгоцны нисэгч нарыг барьцаанд аван хил даван ниссэн бололтой юм. Манай зорчигч нараас нэг нь ч амьд ирэхгүй байх. Яагаад гэвэл тэр шар царайтай нөхөр хүний эд эрхтэн наймаалдаг бололтой юм” гэж айлдсан байна. Өмнөговь аймгийн зурхайч С.Нацагдорж “Бүх зорчигчид нь үхчихсэн харагдаж байна. Тэднийг буудаж алжээ. Тэд нарын өшөөг би номын хүчээр авна. Онгоц Хөвсгөл нуурын хүн мэдэхгүй газар унасан байна” гэжээ. Архангай аймгийн мэргэч Шаалуу “Зорчигчид бүгд мэнд сайн явна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай гэдэг газар онгоц унажээ. Зорчигчид их даарч байгаа бололтой. Ойд самар түүж явна” гэжээ. Зурхайч нарын дийлэнх нь онгоцыг Хятадын хил даваад явчихсан гэж үзэж байжээ. Мөн цөөнгүй хүмүүс Отгонтэнгэр уулыг онгоц мөргөсөн гэж эрлийн хүмүүсийг будилуулж байлаа. Төр засгаас “Үнэн зөв таавар ирүүлсэн зурхайч, үзмэрч төлөгчид сая төгрөг өгнө” гэж зарласан нь олон хүнийг ийнхүү мэргэлэхэд хүргэсэн юм. Тухайн үед зурхайч Л.Тэрбиш, Намсрай, Жаргалсайхан, Дашцэрэнгээс өгсүүлээд Чойжамц, Санждорж, Дамбажав хүртэл мэргэлжээ. Мөн Мэргэн бөөдий, Гэзэгт бариач, бөө Зоригтбаатар гээд олон хүн мэргэлсэн байдаг юм. Хэн ч онгоц Марз ууланд осолдсоныг таасангүй. Гэтэл дараа нь зарим нэг зурхайч нар “Би зөв таасан” энэ тэр гэнгүүт цагдаагийнхан тэдний тааврыг сонинд нийтэлж “шараа” болгосон нь өдгөө баримт болон үлдсэн юм. Ийнхүү “Зурхайч, төлөгч, ид шидтэнгүүд эрүүл саруул хүмүүс мөн үү” гэсэн олны эргэлзээг бий болгосон билээ.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:25 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хариултаа олоогүй асуудал

Зураг

Дэлхийн бvх шинжлэх ухаан хvрээлэн буй орчин тойрон, байгалийн зvй тогтлыг логик vндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоход оршдог. Тэд хэдийгээр дэлхий ертєнц, гариг дээрх бvхий л юмс үзэгдлийг шинжилдэг боловч одоо болтол тайлж чадалгүй үлдээсэн зүйл олон ажээ.

10. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна.

9. ДАЛДЫГ ХАРАХ
Манай телевизvvдээр гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна.

8. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна.

7. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ.

6. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ
"Дэжа вv" буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна.

5. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна.

4. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна.

3. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна.

2. ЦАСАН ХVН
Цасан хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн.

1. ТАОС-ИЙН ДУУ
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:37 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хүн мичнээс үүсээгүй.

Хэрвээ шашин болон Гэгээрсэн хvмvvсийн нотолж байгаагаар хvн нь сvнс нягтарших замаар vvсчээ. Эхний иргэншлийн хvмvvс сvнс хэлбэртэй байсан.

Тэд аажмаар нягтарсаар гурав дахь иргэншлийн vед хангалттай нягттай болж, дєрєв дэх иргэншлийн vед бvр нягт болж, хамгийн нягт нь манай иргэншлийн хvмvvс буюу тав дахь иргэншлийн хvмvvс болсон байна. Бодит ертєнцєд сvнс нягтрах замаар хvний бие махбод vvсэх нь байгалийн тvvхэн хувьслын урт удаан хугацаа шаардсан тєвєгтэй явц байлаа. Гэвч дэлхийн гадаргуу дээр амьдарч буй хvн тєрєлхтєн газар зvйн болон сансрын гай гамшгаас, мєн шинжлэх ухаан техник хангалттай хєгжсєн нєхцєлд хvн тєрєлхтнийг сєнєєж ч болзошгvй бvлэглэл хоорондын мєргєлдєєнєєс болж галав юvлэх зэрэг аюул гамшгаас баталгаатай ангижраагvй байна. Дэлхий дээрх хvн тєрєлхтєн бvрэн устсан тохиолдолд дахин байгалийн тvvхэн хувьслын нєр их ажиллагааны дvнд сvнс нягтран хvн бий болох шаардлагатай болно.
Тийм ч учраас баталгаажуулагч бvтэц болох Генийн санг бvтээх нь хvн тєрєлхтнийг устсан тохиолдолд нvсэр их хvчээр дахин хvний биеийг сvнсний нягтралын замаар vvсэх байгалийн vйл явцнаас хамаагvй тєсєр юм. Ном зохиолуудад дурьдагдсанаас vзэхэд хvн тєрєлхтєн устаж болзошгvйн анхны шинж нь лемурын соёл иргэншлийн vед илэрч эхэлсэн байна. Хvн тєрєлхтний Генийн сан чухам энэ vед vvссэн юм гэж vv? Энэ талаар шууд заасан зvйлсийг бид ном зохиол дээрээс олсонгvй. Гэвч Хvн тєрєлхтний Генийн санд лемурчууд ч мєн байдаг тухай багагvй мэдээ баримт буй учир чухам энэ vед л уг Хvн тєрєлхтний Генийн сан vvссэн гэсэн тєсєєлєл тєрж байна. Гэгээрсэн хvмvvсийн бичсэнээр эдгээр аварга биетэй хvмvvс самадийн байдалд агуйд оршсоор байдаг бєгєєд нууцлаг Шамбалын орны vндэс нь болж буй юм. Атлантчуудын соёл иргэншлийн vед Хvн тєрєлхтний Генийн сан атлантчуудаар дvvрч эхэлсэн бєгєєд манай соёл иргэншлийн хvмvvс хєгжлийнхєє эхэн vед л Генийн сангийн бvрэлдэхvvнд ордог байсан байна. Учир нь самадид ороход зайлшгvй шаардлагатай "билгийн нvд"-ний хєгжил нь сvvлчийн илгээлт болох "SoHm''-ын зарчим хэрэгжихтэй зэрэгцэн буурч эхэлжээ.

Vvнээс vзэхэд хvн тєрєлхтний Генийн сан нь сvvлчийн гурван vндэстнийг багтааснаараа дэлхий дээрх хэдэн сая жилийг эзэлсэн нэлээд эрт vеийн vзэгдэл аж. Хvмvvсийг ийм урт удаан хугацааны туршид хадгалж байгаагаараа самади нь байгалийн гайхам тєгс тєгєлдєр бvтээл мєн. Бидэнд самадийн талаар ярьсан Дорнын шашны зvтгэлтнvvдийн хэн нь ч самадийг цаг хугацааны хязгаартай гэж хэлээгvй билээ. Судар номуудад Хvн тєрєлхтний Генийн сангийн vvслийг шууд заасан ба¬римт мэдээ цєєнгvй байдаг. Е.П.Блаватсаягийнхаар бол vvнийг Ахура Мазда буюу бодит ертєнцийг vvсгэгчийн тушаалаар бvтээжээ. Ахура Мазда гурван иргэншлийг бэлгэдэгч Ийма буюу газрын сvнсэнд Вараг(хаалттай хаалга эсвэл оромж эсвэл Арчха) бvтээхийг тушаасан байна. Е.П.Блаватская "Бара" гэдэг vгээр самадийн байрыг, єєрєєр хэлбэл Хvн тєрєлхтний Генийн сангийн байрыг заажээ. Ахура Мазда хvний хамгийн агуу сайн тєрлєєс шилсэн эрэгтэй эмэгтэй хvмvvсийн vрййг болон энэ хvмvvс Варад байх хугацаанд тэнд хадгалагдах янз бvрийн мал адгуусны vрийг Варад авчирахыг тушаасан гэж зохиогч бичжээ.

"Хvн тєрєлхтний Гений сан" гэсэн ойлголтыг бид дэвшvvлсэн юм. Хаана ч хэзээ ч бид ийм хэллэгийг сонсож байсангvй. Гэсэн ч бидний уулзаж ярилцсан Гэгээрсэн гэж vзэж болох лам, гуру, свами зэрэг хvмvvс бид чухам юуг Генийн сан гэж нэрлээд байгааг маш сайн ойлгож байсан. Тэд энэ хэллэгййг мэдээд зогсохгvй мєн байнга хэрэглэдэг мэт сэтгэгдэл тєрж байлаа. "Хvн тєрєлхтний Генийн сан гэж байдаг уу?" гэсэн шууд асуултанд тэд ихэнхдээ баталсан хариулт єгч байлаа. Эдгээр хvмvvсийн хувьд Хvн тєрєлхтний Генийн сан оршдог нь ойлгомжтой мэдээжийн vзэгдэл мэт сэтгэгдэл тєрж байлаа. Гэвч энэ vзэгдлийн гайхам нууцлаг байдал, ариун дагшин байдал нь байнга ажиглагдаж байсан. Хэлсэн зvйлийнхээ баталгаа болгон дээр дурьдсан мэдлэгийн эх сурвалжаа "сургаал" хэмээн нэрлэсэн (Эросын шашны зvтгэлтэн-гэлэнтэй хийсэн ярилцлагынхаа удаах хэсгийг толилуулъя.

-Эрхэм гэлэн минь, бид дэлхий дээр Хvн тєрєлхтний Генийн сан байдаг гэсэн дvгнэлтэнд хvрсэн юм. Та энэ талаар юу бодож байна гэж би асуув
-Тийм ээ, Хvн тєрєлхтний Генийн сан гэж vнэхээр байдаг. Энэ бол объектив бодит байдал бєгєєд зайлшгvй шаардлагатай зvйл юм гэж гэлэн хариулав.
-Vvнийг та хаанаас мэддэг юм бэ?
-Надаа энэ талаарх сургаал бий.
-Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнд Хvн тєрєлхтний Генийн сангийн тухай ярьж байсан уу?
-Vгvй
-Яагаад?
-Хvмvvс vvнийг мэдэж яах юм бэ? Энэ бол хэтэрхий ариун зvйл. Хvмvvс Хvн тєрєлхтний Генийн сангийн vvргийг ойлгодог болтол багагvй цаг хугацаа єнгєрнє.
-Хvн тєрєлхтний Генийн сангийн vvрэг нь юу юм бэ? гэж намайг асуухад
-Дэлхий дээрх хvний амьдралыг хадгалан баталгаажуулах гэж гэлэн хариулав
-Хvн Тєрєлхтний Генийн сангийн бvтэц нь ямар вэ?
-Тvvний vндэс нь лемурчууд байдаг.

Атланчууд ч мєн их байдаг. Хэдийгээр атлантчууд олон байдаг ч тэдний vvрэг нь лемурчуудынхаас хамаагvй бага. Хэрвээ Хvн тєрєлхтний Генийн сан хэрэг болох юм бол чухам лемурчууд л хvн тєрєлхтнийг аврах болно. Учир нь тэд дэлхий дээрх хамгийн хєгжилтэй хvмvvс байсан.
-Манай иргэншлийн хvмvvс тэгээд яах билээ?
-Тэд ч гэсэн Хvн тєрєлхтний Генийн сангийн бvтцэд ордог боловч тэдний vvрэг нь тун бага. Манай иргэншил гэдэг бол хvний хєгжлийн мухардалд орсон зэрлэг vе шат юм. Манай иргэншлийн хvмvvс сэтгэлийн хvчгvй, муу санаатай, тэд Генийн санд тохирохгvй.
-Єєрєєр хэлбэл ийм хvмvvсийг Генийн санд авдаггvй. Манай иргэншлийн эхэн vеийн тєлєєлєгчид л Генийн сангийн бvтцэд орсон бол уу гэж таамаглаж байна. Учир нь тэр эрт vед сэтгэл оюуны єндєр хєгжлєє алдаагvй байсан юм. Гvн самадид орох гол шалгуур нь нигvvлсэхvй, єрєвдєхvйн хvчээр сэтгэлээ сєрєг энергиэс чєлєєлєх явдал биз дээ. Жишээ нь гол барааныхаа vндсэн vнэн дээр 100-200 хувийг зуучилсны хєлс болгон нэмж мєнгє саадаг "шинэ Opoc''-уудаас нигvvлсэхvйн сэтгэл ундран гарч тэднийг ариусгана гэж
тєсєєлєгдєхгvй л байна гэж би хэлэв.

-Манай иргэншил бол-гээд гэлэн vргэлжлvvлэн-бvтэлгvй туршилт болсон юм. Эртний мэдлэгээс тусгаарлагдан єєрєє боловсрох ёстой хvн маань атаа жєтєє уур хилэн шунал тачаалийнхаа ємнє хvчин мєхєдсєн юм. Манай иргэншил азгvйгээр сєнєх ёстой...
-Тийм ээ, дэлхий дахинд ялангуяа Орос орны дээр сєрєг энергэн бvрхvvл vvссээр байгаа нь эрvvгийн хэргvvдийг бах болгон, дайн дажинтай киногоор хvчирхийллийг сурталчлан шvтэн биширч хууран мэхлэлт, луйвардалт амьдралын хэм хэмнэл болсноос vvдэлтэй. Сєрєг бvрхvvл нь сансрын болон газар зvйн гай гамшигийг урин далладаг гэж лам нар ярьж байсан нь vнэн vv? гэж намайг асуухад
-Ийм жишээ маш олон байдаг. Жишээ нь Армян-Азербайджаны хямралын vед Армянд газар хєдлєлт болсныг эргэн сана даа. Газар дэлхий дээр сєрєг энергийн vvл хуримтлагдсанаар хvн тєрєлхтнийг мєхлийн гамшигт эсвэл хэн нэгнийг цємийн бємбєгийн товчлуураар тоглоход хvргэнэ.


Мулдашевийн *хүн мичнээс үүсээгүй* номноос....

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:52 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Ад чөтгөрийн Библи

Ламтан нэгэн номд бvхэл бvтэн ертєнцийн талаархи эрдмийг багтаахыг амлажээ. Амласан амандаа хvрч чадахгvй болохоор ад чєтгєрийн тусламжийг хvсчээ.

Зураг

Ийнхvv дэлхий дээрх Вельзевулын талаар хамгийн том гap бичмэл vvссэн тvvхтэй. Далан таван кг-ийн жинтэй 312 пергаментан хуудас бvхий уг номонд хамгийн муу муухай ертєнцийн талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зєвхєн тэр vеийн эрдэмтэн мэргэд мэддэг хэлээр ном бvтжээ. Тэр vед сvм дуганууд эрдэм номын цорын ганц єргєє байлаа. Тэнд л эрт дээр vеийн гар бичмэлvvдийг судлаж, дараачийн vедээ vлдээх захиасаа туурвидаг байлаа. Codex Gigas буюу латин хэлнээс орчуулбал зvгээр л "аварга том" ном гэсэн утгатай ном Чехийн Богемид байдаг. Уг номны єндєр нь 89,5 см, єргєн нь 49 см, зузаан нь 22 см гэнэ. Vсэг бvрийг шувууны єд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгvй vнэт єв болгодог юм.

Шинэ гэрээнээс гадна уг номонд 14 латин текст, «Этимология» Исидора Севильскийн«Этимология», Иосиф Флавиян « Antiquitates Judaica » болон дундад зууны Косьмы Пражскийн Chronica Boemorum » байдаг гэнэ. Эртний бичмэлийн зєвхєн єчvvхэн хэсгийг нь хэвлэсэн бєгєєд бусдыг нь гараар бичсэн нь тvvнийг "Ад чєтгєрийн Библи" гэж нэрлэхэд хvргэсэн. Хуудас бvрийг нь эргvvлэхэд гайхан уулага алдах нь энvvхэнд, яагаад гэвэл номны vсэг vг бvр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр ,
бичигдсэн гэнэ.

Ном бvтсэн домгоо ярьвал сvм дуганы дvрэм зєрчсєн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шєнийн дотор ном бичиж сvмийнхээ нэр алдрыг мєнхєлнє гэж амлажээ. Шєнє дунд єнгєрсний дараа тэрбээр єєрєє явж чадахгvй гэдгийг ойлгож Ад чєтгєрийг дууджээ.

Тэр нь ч нvд ирмэхийн зуур гарч ирж, тусынхаа хариу болгож ламын сvнсийг авахаар болжээ. Гэрээгээ тэд тамгалан баталж, тэр л шєнєдєє нvгэлт лам номоо дуусгаж талархан Ад чєтгєрийн хєргийг хавтсан дээр нь зурж єгчээ. Хэрэв энэ тvvх домог бол ад чєтгєрийн хєрєг бол vнэн баримт юм.


Зураг

Номны 209 дvгээр хуудсан дээр Люциферийн хєрєг бий. Уг хуудасны ємнєх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байна. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан байжээ. Хэн ийм зvйл vvлдсэн талаар хэн ч мэддэггvй. Энэ бол энэ номтой холбоотой аймшигт нууцын нэг. Єнєєдєр Сатаны хєрєг бvхий уг номыг Прага хотын Klementinum галлерейд сум нэвтэрдэггvй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведууд номыг авсан бєгєєд удахгvй номыг Стокгольм руу буцаана. Зєвхєн Шведийн хааны номын мэргэжилтнvvд уг номыг унших эрхтэй бєгєєд vvнийхээ ємнє заавал бээлий ємсдєг гэнэ.

Мэдээллийн эх сурвалж: Olloo.mn

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.09 7:54 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Адольф Гитлер, Ева Браун нарын vхлийн дараах нууц материал

Адольф Гитлер, тvvний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ.
Оросын цэргvvд Берлинийг эзлэн авсан 1945 оны тавдугаар сард нацистын гол гол толгойлогчид єєрсдийнхєє хувь заяаг хэдийнэ шийдчихсэн байв. Гитлерийн vхлийн нууц тvvх 1945 оны тавдугаар сарын хоёрноос эхэлдэг.

Тэр єдрийн 17 цагт ЗХУ-ын армийн буудлагын 79 дvгээр корпусын сєрєг тагнуулын тасгийн дарга хошууч Клименко Германы хоёр гэрчийг байлцуулан Геббельс болон эхнэрийнх нь шатсан цогцосыг олсон тухай баримт vйлдсэн байдаг юм.

Ингээд тэд Гитлерийн эрэлд гарчээ. Гэхдээ тэд Гитлер хэдийнэ амиа хорлосон талаар мэдээлэлтэй байсан болохоор тvvний цогцосыг л хайж байсан хэрэг.

Хангалттай хvчээр хоёр хоног хайгаад олсонгvй. Харин тавдугаар сарын дєрвєнд Гитлерийн нуугдаж байсан бємбєгнєєс хоргодох байрны нууцлаг мухраас эрэгтэй эмэгтэй хоёр хvний цогцос олжээ. Цогцоснуудыг шатаасан байсан учир Гитлер болон тvvний эхнэрийнх гэж танихад бэрхтэй байв. Иймээс шинжилгээнд явуулах шаардлага гарчээ.

Оросын цохилтын гуравдугаар армийн сєрєг тагнуулын хэлтэст цогцоснуудыг даруй хvргvvлсэн байна. Тэнд тэдгээрийг таниулах ажиллагааг явуулсан гэх. Шvvх эмнэлгийн шинжилгээ нотолгоог хийсний дараа шарилыг Германы Бух хотын ойролцоо оршуулжээ. Гэвч тэнд удаан байлгасангvй. Энэ нь нууцлалтай холбоотой байсан байж болох.

Адольф Гитлерийг эрэн хайх ажиллагааны нууц материалд дурдсанаар бол тэднийг Бух хотын ойролцоох булшнаас нь дахин ухан авч Финов хотын орчимд, дараа нь тэндээс дахин зєєж Ратенов хотын ойролцоо 1945 оны зургадугаар сарын гурванд оршуулжээ.

Харин тvvнээс хойш булшийг нэг хэсэгтээ хєндєєгvй бололтой юм. Шарилнуудыг модон хайрцагт хийж 1.7 м-ийн гvн нуханд булсан бєгєєд фюрерийн нохойг нь бас зэрэгцvvлэн оршуулсан тухай Холбооны аюулгvй байдлын албаны тэмдэглэлд бичин vлдээжээ.

Дээрх бичиг баримтад Гитлер болон тvvний эхнэрийг оршуулсан газрыг шинж тэмдгээр нь маш тодорхой бичсэн аж. "Тємєр замын гvvрээс 325 м-ийн зайд 111 тоот чулуун баганаас зvvхэн хойно.... дараагийн багана хvртэл 55 м.

Энэ баганаас зvvн тийш 26-м-т гэхчлэн зай хэмжээнvvдийг нэг бvрчлэн дурджээ.

Булш газрын гадаргатай тэгшхэн бєгєєд дээр нь жижигхэн нарсан мод суулгасан. Модон дээр 111 гэсэн тоо буй" гэж шинж тэмдгийг нь мєн протоколд тэмдэглэжээ.

Гитлерийн шарил хэрхсэн талаар дэлхий нийт ихэд сонирхдог байсан ч ЗХУ энэ нууцаа хагас зууны турш хадгалсаар ирсэн юм.

Нууцлаг бvхэн элдэв цуу яриа, таамаг дагуулдаг жамтай. Тэгээд ч тэр vv, энэ хооронд янз бvрийн цуу яриа гарсаар байлаа. Тухайлбал Гитлер амьд байгаа гэсэн таамаглал маш их яригддаг байлаа. Тvvнийг Ємнєд Америкт байгаа тухай хэвлэлvvд нэг хэсэгтээ л шуугисан.

Тухайн цагт нацистуудын толгойлогчдыг дурвэх ажиллагааг зохион байгуулж байсан "Одесса" сvлжээний талаар ч янз бvрийн таамаг яригддаг байлаа. Харин энэ бvхэнд Москва таг дуугvй л байв. Ямар ч тайлбар, ямар ч няцаалт єгєлгvй дvлий царайлсаар суусан.

Энэ нь тэдний гарт хєдєлшгvй баримт нотолгоо байсных байх. Хэрэгцээ шаардлага гарвал очоод vзvvлчих шарил тэмдэгт газартайгаа тэдний мэдэлд байв. Гэвч тухайн vед Улсыг Аюулаас хамгаалах газрын тэргvvн байсан Юрий Андропов энэ бvхнийг нэгмєсєн зvйл дуусгахаар шийдвэрлжээ. Тэр Улс тєрийн товчоотойгоо зєвлєлдсєний vндсэн дээр 1970 оны гуравдугаар сарын 20-нд ЗХУ-ын Сайд нарын Зєвлєл "Архив" гэж нэрлэсэн нууц ажиллагаа явуулах тєлєвлєгєєг дэмжжээ.

Ажиллагааг маш нууцалж байв. Хурандаа Коваленкогоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг 15 хоногийн дараа Германы Магдебург хотын Вестендштрассийн районы 36 дугаар байранд хvрэлцэн иржээ. Гитлер, Браун нарын шарилыг тэмдэгт газраас дахин ухан энд авчирсан байна.

Хурандаа єєрийн гараар vйл ажиллагааны протоколыг хєтєлжээ.

"Тэмдэгт газар очиж газрыг ухахад авсны таг байв" гэхчлэн vйл явдлын процессийг дараалан тэмдэглэсэн энэ ажиллагааг 1970 оны дєрєвдvгээр сарын дєрєвний шєнийн турш гvйцэтгэжээ.

Шарилын vлдэгдэлтэй хайрцагийг тавны єглєє хатуу чанга хяналтын дор устгалд оруулсан байна. Дараа нь Магдебург хотоос 11 км-ийн зайд Шенбеккийн районд аваачин дахин чандарлажээ.

Vvнээс vлдсэн багахан хэмжээний vнсийг голын усанд цацсан тухай протоколд дурджээ. Харин ямар голд гэдгийг нь бичсэнгvй. Гэхдээ тэр хавиар ганцхан Эльба мєрєн л урсдаг. Гитлер, Браун нарын сvнс ингэж хагас зууны дараа сая нэг мєнхийн амарлингуйг олжээ.

Энэ талаарх Холбооны аюулгvй байдлын маш нууцын зэрэглэлд багтаж байсан зарим нэг баримтууд ийн эхнээсээ ил болж байна.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.09 12:17 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хараал дагуулсан эд зүйлс

Зураг

Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.
Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.


1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон “Порше” машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг.



Жэймс Дин Порш машинтайгаа
Зураг


Жэймс Диний Машины ослын зураг
Зураг


Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-аас гадна бас зугаацдаг гэхэд болно.

Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ.
1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар “хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг “амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

эх сурвалж: Улаанбаатар таймс

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.07.09 12:19 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.09 6:35 pm
Бичлэгүүд: 835
Байршил: The mind is everything. What you think you become.
Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?


Монголчууд бид Буддын шашин сургаалийг илүү их хүлээн авч бишрэн шүтдэг билээ. Тиймдээ ч хүн нас барахад Буддын шашны ёсоор 49 хоног зул асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хүн үхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судараас Бурхны шашныг шүтдэг хүмүүстээ зориуллаа. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.

“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.
Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”–оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн аьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл аьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.

Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.

ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.

Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.

Хоёр дахь өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.

Гурав дахь өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.

Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.

Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.

Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй.
Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.

Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.

3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ үэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тад чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.

Төрөх дөрвөн арга зам бий.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.

Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:
Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.

Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.

Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.

_________________
Love is the beauty of the soul


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 224 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр