Гэнэт баяжигсад
Хүмүүс яаж гэнэт баяжиж болдгыг би мэдэхгүй л дээ. Миний гэр бүлийнхэн худлаа хэлж, хулгай хийдэггүй, бусдаас тусламж дэмжлэг горьдолгүй, чин үнэнч хөдөлмөрөөрөө өөрсдийнхөө бор ходоодыг болгож яваа жирийн л нэг монгол айл. Гэтэл яагаад ч юм Монгол улсад маань гэнэт баяжигсад гэдэг бүлэг хүмүүс байх болсон нь сүүлийн жилүүдэд их мэдрэгдэх боллоо. Хүн ер нь яаж гэнэт баяжиж болох вэ? 1. Сугалаанд хожих 2.Сугалаанд хожих 3.Сугалаанд хожих. Миний мэдэх ийм л вариант байна. Гэтэл бусад хүмүүст зөндөө олон вариантууд байгаад байгаа юм шиг.
Зарим хүмүүс өндөр местэнд очингуутаа хүмүүсийг дарамталж, тэднээс авилга авч байна. Ингэж ард иргэдийг ил болон далд хэлбэрээр, шууд болон шууд бусаар шантаачлан, шахаанд оруулан их хэмжээгээр өөрсдөдөө хөрөнгө оруулалтыг хийж байна. Энийгээ тэд аргагүй эрхэнд, сайн сайхан амьдрахын тулд л ингэж байна гэж өөрсдийгөө өмөөрөх аж. Өөр нэг хэсэг бүлэг хүмүүс бол гайгүй баян хамаатан садан ч юм уу, танилынхаа дэмжлэг, тусламжтайгаар гэнэт хөлжиж байна. Ийм жишээ бол хаа сайгүй л байна. Нэг ах нь сонгуульд ялаад л хамаатнууд нь бүгд дээшлээстэй. Нөгөө нэг хэсэг бүлэг хүмүүс бол "ариун" хулгайчид. Тэд их хэмжээний хөрөнгө оруулалттай тендэрт шалгарсан төслөөс ч юм уу юм унагаж мөнгө олцгоодог. Эндээс бол хэдэн зуун саяар нь яригдах хэмжээгээр мөнгө унагааж, бүр амташсан нөхдүүд ч байна. Аргыг нь олчихсон гарууд гэх юм уу даа. За тэгээд ер нь гэнэт хөлжигсөд их болжээ.
Ер нь бол хүмүүс баяжиж болно. Тэрэнд бол хугацааны заагыг өгөөд яахав. Гэнэт байна уу, удаан байна уу хамаагүй л дээ уг нь бол. ГЭХДЭЭ хамгийн гол нь ариун шударга хөдөлмөрөөрөө мөнгө олоогүй л бол чин үнэнч хөдөлмөрөөр буюу хүнээс хулгай хийлгүй, худлаа ярилгүй, хууль, ёс журмынхаа дагуу ажиллаж амьдраад өөрийн хүч хөдөлмөрөөрөө өндөрлөгт хүрсэн хүмүүсийн хажууд тэд хэн ч биш юм. Наад зах нь өөрийн гараар баян хангалуун амьдралаа босгоогүй болохоор бусдыг хүндэлдэггүй, худлаа их зан гаргаж, бусдыг дорд үзэж, худлаа өөрийгөө рекламдаж нэг тиймэрхүү за юу ч гэмээр юм бэ дээ нэг тийм юмны үнэ цэнийг мэддэггүй ч гэх юм уу байдаг. Чин үнэнч хөдөлмөрөөр амьдарч, юм үзсэн хүмүүс амьдралд хайртай, бусдын амьдралыг ч хүндэлж байдаг бөгөөд хамгийн гол нь тэд маш энгийн хүмүүс байдаг. Энгийн төлөв даруу хүмүүс байдаг юм. Ер нь миний бодлоор хүнтэй 5 орчим минут ярилцаад л ямархуу боловсролтой, юу үзэж харсан хүн бэ гэдгийг нь дүгнэчих боломжтой юм шиг санагддаг юм. Тэр хүн гаднаасаа ямар гоё ганган байлаа гээд амнаас нь гарч байгаа тавхан үгнээс нь тэр хүний цаадахыг харж болдог. Үг үйлдэл 2 хүнийг маш ихээр бусдад хэн бэ гэдгийг нь харуулж байдаг.
Өнөөдөр нэг тийм гаднаас нь яаж ч харсан баян, боломжийн амьдралтай, алтан бөгжтэй, 570 унасан нэг айлыг харсан юмаа. Өөрсдийгөө бүр мэдэрчихсэн. Даанч тэр хүмүүсийн бусадтай харьцаж байгаа байдал, гаргаж байгаа үйлдэл нь ямаршуухан оюуны доройтолтой, зөв бус сэтгэлтэй хүмүүс вэ гэдгийг харуулж байсан л даа.
Ер нь тэгээд эцсийн эцэст хүн ямар өндөрлөгт өнөөдөр хүрсэн нь чухал биш!!! Хамгийн гол нь тэр өнөөдрийн өндөрлөгт гарахын тулд ямар замыг туулж ирсэн нь хамгаас ЧУХАЛ!!!
Бүр хамгийн сүүлд нэмж хэлэхэд хүн даруу төлөв, хүлцэнгүй, энгийн байлаа гээд хэзээ ч бурууддаггүй юм шүү. Хүн дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг гэдэг дээ.