#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.18.26 2:52 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 618 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.13 10:37 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.29.10 6:15 pm
Бичлэгүүд: 610
Байршил: no one is free until we all are
erdemtend hun sudlaach biologich matematikch al-kaide-g hulhidagch zuraaach barimalchin barilgachin balletchin osiris noyod hatagtai naraa huleen avna u :-D

_________________
fear the beard


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.30.13 1:31 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Айдас

Би айхгүй байна.............................................
..............айж байна.......................................
Хүнд ямар үед айдас төрдөг вэ? Өөртөө итгэлгүй байх үед.
Өөртөө итгэлгүй байдал хэзээ бий болдог юм? Өөртөө эргэлзэж байх үед.
Яагаад өөртөө эргэлзэнэ гэж? Яагаад гэвэл би бэлтгэлгүй байгаа учраас!!!
Би ирээдүйгээсээ айж байна. Ирээдүй маань надад юу бэлдсэн бол? Шинэ ямар өрсөлдөөн гарч ирэх бол? Ямар хүрээлэлд би ажиллах бол? Юу хийх вэ? Хаанаас нь эхлэх вэ? Яаж эхлэх вэ? гэх мэт зөндөөө олон бодлууд эргэлдээд тайван ч сууж чадахгүй юм. Өнгөрсөн үедээ би хэн байсан, ямар шатанд явж байсан, энэ нийгмийн хаана нь яваагаа тодорхойлчоод, өөртөө дүгнэлтээ хийчихсэн. Харин ирээдүйд хэн болох бол гэдгээ хараахан мэдээгүй байна. Магадгүй хүн бас мэдэхгүй зүйлээсээ айдаг юм болов уу?
Гэхдээ яах вэ дээ. Айж байна гэдэг чинь сайн хэрэг. Айж байна гэдэг чинь санаа зовж байна гэсэн үг. Ямар нэгэн юманд санаа зовж, айж, эрсдэлтэй нүүр тулгарахад өөрийгөө бэлдэж байна гэдэг чинь би АМЬДАРЧ байна гэсэн үг биз дээ.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.01.13 6:19 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Шал тэнэг юм.
Ер нь юундаа айдаг юм. Харин ч гоё л байна штэ. Сайхан байна. Шинэ эхлэл, шинэ хамт олон, шинэ амьдралын хэв маяг... Ёстой гоё доо.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.13 11:59 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүн бүрийн аз жаргалын зурлага өөр өөрөөр зурагдсан байдаг бололтой.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.03.13 12:29 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Эцсийн мөчид эмэгтэй хүн л сонголтыг хийдэг гэдэг үнэн байх аа.

Саяхан л би чамд л хайртай байсаар ирсэн, чамайг л харж явсаар ирсэн, чамтай хамт баймаар байна энээ тэрээ гээд гуйгаад байсан хүн найз охинтой болчихсон л давхиж явах юм. Яасан ч хурдан хувирдаг сэтгэл вэ дээ. Бас би чамайг л эхнэрээ болгомоор байна. Үнэхээр энэ монголын охидууд шоучин, завхай гээд л авах юм алга чамайг л эхнэрээ болгомоор байна гээд л тоглоом шоглоом хийгээд л тэгснээ нээрээ шүү гээд л яриад байсан чинь бас л нэг охинтой наалдчихсан явж байх юм.
Ер нь энэ эрэгтэй хүмүүс чинь цаанаа зэрэг олон охидууд руу ингэж бичдэг бололтой. Тэгээд аль нааштай хандаж, нүүр өгсөн хүн рүү нь очдог юм биш үү. Хэхэ. Инээдтэй ч юм даа. :wahaha:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.06.13 6:47 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ямар нэгэн юмыг төгс хийж чаддаг болмоор байна. Тэгээд нүүр бардам алхалмаар байна. Төгс биш юмаа гэхэд маш сайн хийж чаддаг байх.... Би юуг маш сайн хийж чаддагаа олох эрэлд гарлаа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.07.13 1:03 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Дурсамж гэж юу юм бэ?

Энэ үг биднийг өнгөрсөн үе рүү маань хөтөлдөг... Сайхан дурсамж ч бай, үгүй ч бай, ямар ч дурсамж одоо болон ирээдүйд огтын хамаагүй зүйл. Гэтэл хэзээ ч арчигдаж болдоггүй дурлалын дурсамж байна гэж үү? Байж болно. Гэхдээ тэр чинь дурсамж байна уу, дурдатгал ч байна уу, дурлалын шарх ч байна уу өнгөрснийг өнгөрсөнтэй нь үлдээж, өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж, одоодоо ирэхгүй бол өөр хэн нэгэн чамайг өнгөрснөөс чинь ирэхийг хүлээсээр одоодоо эргэлзэж, ирээдүйгээ харахгүй байна.

Надтай хамт байхдаа түүний талаар боддог байсан уу?
Хамт алхалсан гудамж
Хамт үзсэн кино
Хөтлөлцөн алхах тэр мөч
Хэний тухай өгүүлсэн юм бэ?
Дурсамжийг чинь давтаа юу...?

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.13 12:38 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Be beautiful as possible as you can. :f02: Яадаг юм бэээ ганц л амьдрах нас, ганц л олдох залуу нас. Гоо сайхнаа бусдад гайхуулж амьдрах хэрэгтэй штэ. Нөгөө уруулаа буд бүсгүй минь гэж эхэлдэг шүлэг санаанд орж байна.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.13 1:45 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Өглөө ажилдаа явах гэж, орой гэртээ харих гэж яардаг хүн хамгийн аз жаргалтай гэдэг.
Та бүгдийн гэртээ харих зам "шулуун" байгаасай гэсэндээ бичиж сууна би.
Амьдралын хамгийн үнэн бөгөөд үүрдийн аз жаргал бол гэр бүлийн хайр юм шүү. Та эхнэртэй. Үр чинь гэртээ өөрийг тань ирэхийг хүлээгээд сууж байгааг ядам хуруун дахь бөгжний ором чинь хэлж байна. Чи найз бүсгүйтэй. Айлын хөөрхөн охины ганцаардал хайраа хаана байгаа юм бэ гэдэг ганцхан мсж-с мэдэгдэж байна.
Хүний охиныг жаргалтай амьдруулна гэсэн амлалт өгч, авч суучихаад, өнөөдөр чи цэнгээний газар эм эргүүлж явах ямар нофффш вэ чи!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 12:47 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Зүрх минь эзэнтэй болжээ. Өөр хэн ч орох зайгүй тийм л бардам зүрх болж. Ямар ч гунигт автдаггүй сэтгэлийн хаттай зүрх болжээ. Гомдсон, гайхсан, цөхөрсөн, гуньхарсан, бүтэлгүй зүрх биш зүгээр л дурласан зүрх болж.
Гэхдээ би найдлага, горьдлого тээсэн өнчин зүрх баймааргүй байна. Би зүгээр л шархлахгүйн тулд даруухан зүрх хэвээр үлдмээр байна. Магадгүй энэ зүрх хамгийн аймхай зүрх байх. Энэ зүрх шархлаад үлдэх вий дээ гэж дэндүү айгаад хөшигний цаана үлдэх зүрх аж.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 1:29 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Өгсөж уруудсан энэ олон дов толгодын цаана эрдэнэс хайн алхалсаар уулын цаана уул л байдгийг умартсан аж. Хөлгүй их далайн дундаас хуурай газар хайсаар давалгааны дараа давалгаа л байдгийг мартсан аж. Аяа амьдрал та зах хязгааргүй огторгуйд түгсэн олон оддын дундаас нар яагаад тод харагддагийг хэлж өгөөч? Нар яагаад ийм том атлаа буух нислэгийн зурвасгүй байдаг юм бэ? Тэгсэн атлаа хурсан түмэн үүл дундаас асгарсан их борооны дараа солонго яагаад татдаг юм бэ? Та надад хариулаач? Амьдралын олон өнгө дунд чинь төөрөөд салаа замын уулзвараас хаашаа эргэх эргэлтээ олохгүй бүтчин явна би.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 2:07 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Нээрээ би турж байгаа шт :laugh5: Маш урамтай байна аа. Тасархай гоё биетэй болоод бариу даашинзыг балай болтол нь өмсөнө дөө гайгүй.
Ингэж л өөрөөсөө эрч хүч авах юм даа. Эмэгтэй хүн ээ гэж... Эмзэг бөгөөд цайлган амьтан юм даа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.13 12:04 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Tomorrow is a big day! Feeling excited. :cheerleader:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.13 3:07 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Амьдарч байгаадаа, амьсгалж байгаадаа, зүрх минь цохилж байгаадаа, алхаж байгаадаа, гүйж байгаадаа, инээж байгаадаа, идэж байгаадаа баярлаж байна. Өшөө би юу хүснэ гэж? Хайр дурлалыг уу, ганган машин, гоёмсог цүнхийг үү? Үгүй ээ. Надад хэрэггүй. Зүгээр л зүгээр л амьд байгаадаа баярлаж байна. Цоо эрүүл саруул хүн бишээ. Хааяадаа өвдөж шаналгадаг зарим нэг зүйл энэ биед минь байдаг л даа. Гэхдээ энэ бол үхлийн хажууд юу ч биш. Мэдэхгүй ээ. Хүндэт бяцхан блог минь. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй ч үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрөөд болдоггүй ээ. Зүгээр л эрүүл байвал энэ ертөнцийн хамгийн том жаргалан юм шүү.
Өөрийгөө хайрлая. Өөрийгөө хайрлаж байж өрөөлийг хайрлана. Би өөрийгөө хайрладаггүй дээ юм уу, өөртөө арчаагүй дээ юм уу өөрийнхөө эрүүл мэндийг үнэхээр гаргуунд нь хаяжээ. Би зүгээр л үнэхэээр мааанаг хүн юм. Би бол новш. Би бол тэнэг амьтан юм байна.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.13 3:14 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Шуналгүй хүн гэж байх уу? Арай ч байхгүй байх. Шунал багатай хүн л гэж байдаг байх. Хүнд хааяа ч гэсэн шунал төрөлгүй л яахав. За байз ер нь "шунал төрөх" гэж их сонин ч үг юм уу? Хүүхэд төрөх, шунал төрөх....Ммм ер нь яагаад шунал гэдэг үгний ард төрөх гэдэг үг хамт явах болов? Угаасаа шунал хүнд байнга байдаг биш, шинээр бий болж байдаг болохоор тэгсэн байх. Нэг шунал нь байхгүй болоод дараа нь шинээр гарч ирдэг болохоор тэр юм болов уу...
Өөрийгөө хэр шуналтай эсэхийг тодорхойлж үзэхэд маш шунал багатай хүний тоонд орох юм шиг... Магадгүй өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг багаас минь ойлгуулж өгсөн болохоор тэр биз.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.23.13 11:53 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бүгд л өөр өөрийн дүртэй мэт.

Бүгд л мисс, од, олны танил, олон залуугийн сэтгэлийг эзэмдэгч, харц булаагч, хайр татам.
Бүгд л амжилттай, авьяаслаг, аймар мундаг, агуу.
Бүгд л хөөрхөн, гоё, ганган, донжтой, стилтэй, өвөрмөц, онцгой байхад ядаж би ч болтугай зүгээр л "энгийн" байя. Зүгээр л энгийн нэг хүн. Хажуугаар чинь өнөөдөр зөрөөд өнгөрсөн хэн нэг хүн ч байсан байж магад. Би зүгээр л нэг эгэл жирийн л хүн юм байна дөө. :?

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 11:08 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Харьцуулалт?

Хэн нэгнийг өөрөө өөртэйгээ харьцуулах завтай л байгаа бол чи өөрийнхөө бодож байгаагаас доогуур л үнэлэгдэж байгаа хүн гэсэн үг юм биш үү бодоод байсан чинь...

Ер нь харьцуулалт бол 2 талтай. Зарим нэг хэсэг нь бусадтай өөрийгөө харьцуулснаар эд баялгийн хувьд ч юм уу, эсвэл өөрийнхөө гадаад өнгө үзэмжийн хувьд ямар нэгэн дүгнэлт хийж хэн нэгний өмсөж зүүсэнтэй, эдэлж хэрэглэж байгаатай, хэн нэгэн өөрөөс нь илүү азтай, аз жаргалтай, амжилттай байгаад "атаархаж" өөрөө тийм болохыг нууцхан хүсэн, шунаж байдаг. Монголчууд чинь намайг энэ хүн шиг ийм гоё болгоод өгөөч гэж хүсэхийн оронд энэ муу хэзээ ийм болцын, энийг над шиг эсвэл надаас дор болгоод өг гэсэн зантай гэдэг. Тэр үг нь яг энэ хэсэг дээр биеллээ олж байгаа хэрэг юм.
Харин нөгөө нэг хэсэг нь бусадтай өөрийгөө харьцуулахдаа өөрийгөө тухайн нийгэмдээ ямар байр суурь эзэлж байгаа, өөрийнхөө хаана явж байгааг, өөрийгөө цаашид хэр хэмжээнд сайжруулах хэрэгтэй вэ гэдгийг мэдэхийг хүсч байдаг. Өөрөөс нь илүү мундаг хүмүүсээс жишээ авч, тэр хүмүүсээр бахархаж, тэднийг дэмжиж байдаг.

Өөрийгөө "зөвхөн" өөрийнхөө өчигдөртэй л харьцуул гэдэг шүү дээ. Бас ямар ч байсан бусадтай өөрийгөө харьцуулахдаа сайн сайхан хүмүүсээс жишээ авч, өөрийгөө хурцалж, өөрийнхөө аль шатанд явж байгаа, цаашид юу хийх хэрэгтэйгээ тодорхойлж байх л хэрэгтэй болов уу. Өөрийнхөө бусадтай хийж байгаа харьцуулалтаа хар атаа, хорсол болгоно уу гэгээн, цагаан, эерэг бодол болгоно уу эд бүгд бидний л санаа бодолд байгаа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 11:51 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Миний өсөлтийн муруй

Миний амжилтын график 0 цэгээс эхлэн эерэг налалттайгаар, тасралтгүй өсөлттэй зурагдаж байна. 21 дэх цэгээс эхлэн огцом өсөлттэй байх төлөвтэй байгаа юм. Графикийг илүү нарийвчлан харвал тодорхой интервалын хүрээнд урвуу муруй гарсан байх боловч төд удалгүй өссөн байгааг харж болох бөгөөд график ерөнхийдөө 0 цэгээс 21 цэг хүртэл өссөн хандлагатай байна.
Тус график нь миний өөртөө итгэх итгэл, хөдөлмөрч зан чанар, сайхан сэтгэлтэй шууд хамааралтай харин уур бухимдал, муу бодлууд, залхууралтай урвуу хамааралтай юм. :bowing:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.13 6:46 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Гэнэт баяжигсад

Хүмүүс яаж гэнэт баяжиж болдгыг би мэдэхгүй л дээ. Миний гэр бүлийнхэн худлаа хэлж, хулгай хийдэггүй, бусдаас тусламж дэмжлэг горьдолгүй, чин үнэнч хөдөлмөрөөрөө өөрсдийнхөө бор ходоодыг болгож яваа жирийн л нэг монгол айл. Гэтэл яагаад ч юм Монгол улсад маань гэнэт баяжигсад гэдэг бүлэг хүмүүс байх болсон нь сүүлийн жилүүдэд их мэдрэгдэх боллоо. Хүн ер нь яаж гэнэт баяжиж болох вэ? 1. Сугалаанд хожих 2.Сугалаанд хожих 3.Сугалаанд хожих. Миний мэдэх ийм л вариант байна. Гэтэл бусад хүмүүст зөндөө олон вариантууд байгаад байгаа юм шиг.
Зарим хүмүүс өндөр местэнд очингуутаа хүмүүсийг дарамталж, тэднээс авилга авч байна. Ингэж ард иргэдийг ил болон далд хэлбэрээр, шууд болон шууд бусаар шантаачлан, шахаанд оруулан их хэмжээгээр өөрсдөдөө хөрөнгө оруулалтыг хийж байна. Энийгээ тэд аргагүй эрхэнд, сайн сайхан амьдрахын тулд л ингэж байна гэж өөрсдийгөө өмөөрөх аж. Өөр нэг хэсэг бүлэг хүмүүс бол гайгүй баян хамаатан садан ч юм уу, танилынхаа дэмжлэг, тусламжтайгаар гэнэт хөлжиж байна. Ийм жишээ бол хаа сайгүй л байна. Нэг ах нь сонгуульд ялаад л хамаатнууд нь бүгд дээшлээстэй. Нөгөө нэг хэсэг бүлэг хүмүүс бол "ариун" хулгайчид. Тэд их хэмжээний хөрөнгө оруулалттай тендэрт шалгарсан төслөөс ч юм уу юм унагаж мөнгө олцгоодог. Эндээс бол хэдэн зуун саяар нь яригдах хэмжээгээр мөнгө унагааж, бүр амташсан нөхдүүд ч байна. Аргыг нь олчихсон гарууд гэх юм уу даа. За тэгээд ер нь гэнэт хөлжигсөд их болжээ.
Ер нь бол хүмүүс баяжиж болно. Тэрэнд бол хугацааны заагыг өгөөд яахав. Гэнэт байна уу, удаан байна уу хамаагүй л дээ уг нь бол. ГЭХДЭЭ хамгийн гол нь ариун шударга хөдөлмөрөөрөө мөнгө олоогүй л бол чин үнэнч хөдөлмөрөөр буюу хүнээс хулгай хийлгүй, худлаа ярилгүй, хууль, ёс журмынхаа дагуу ажиллаж амьдраад өөрийн хүч хөдөлмөрөөрөө өндөрлөгт хүрсэн хүмүүсийн хажууд тэд хэн ч биш юм. Наад зах нь өөрийн гараар баян хангалуун амьдралаа босгоогүй болохоор бусдыг хүндэлдэггүй, худлаа их зан гаргаж, бусдыг дорд үзэж, худлаа өөрийгөө рекламдаж нэг тиймэрхүү за юу ч гэмээр юм бэ дээ нэг тийм юмны үнэ цэнийг мэддэггүй ч гэх юм уу байдаг. Чин үнэнч хөдөлмөрөөр амьдарч, юм үзсэн хүмүүс амьдралд хайртай, бусдын амьдралыг ч хүндэлж байдаг бөгөөд хамгийн гол нь тэд маш энгийн хүмүүс байдаг. Энгийн төлөв даруу хүмүүс байдаг юм. Ер нь миний бодлоор хүнтэй 5 орчим минут ярилцаад л ямархуу боловсролтой, юу үзэж харсан хүн бэ гэдгийг нь дүгнэчих боломжтой юм шиг санагддаг юм. Тэр хүн гаднаасаа ямар гоё ганган байлаа гээд амнаас нь гарч байгаа тавхан үгнээс нь тэр хүний цаадахыг харж болдог. Үг үйлдэл 2 хүнийг маш ихээр бусдад хэн бэ гэдгийг нь харуулж байдаг.
Өнөөдөр нэг тийм гаднаас нь яаж ч харсан баян, боломжийн амьдралтай, алтан бөгжтэй, 570 унасан нэг айлыг харсан юмаа. Өөрсдийгөө бүр мэдэрчихсэн. Даанч тэр хүмүүсийн бусадтай харьцаж байгаа байдал, гаргаж байгаа үйлдэл нь ямаршуухан оюуны доройтолтой, зөв бус сэтгэлтэй хүмүүс вэ гэдгийг харуулж байсан л даа. :col:
Ер нь тэгээд эцсийн эцэст хүн ямар өндөрлөгт өнөөдөр хүрсэн нь чухал биш!!! Хамгийн гол нь тэр өнөөдрийн өндөрлөгт гарахын тулд ямар замыг туулж ирсэн нь хамгаас ЧУХАЛ!!!
Бүр хамгийн сүүлд нэмж хэлэхэд хүн даруу төлөв, хүлцэнгүй, энгийн байлаа гээд хэзээ ч бурууддаггүй юм шүү. Хүн дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг гэдэг дээ.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.30.13 6:41 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бие тааруу байна. Миний тэр ч муу байна, энэ ч өвдөөд байна, энд ч өвдөөд, тэгж ч зовоогоод......
Ажил бүтэхгүй байна. Цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Дарга уурлаад. Ажлынхантай таарахгүй. Надад ийм ч дарамттай, тийм ч дарамттай, ийм ч хэцүү байна.
Найз залуу маань намайг халамжлахгүй байна. Болзсон цагаасаа хоцордог. Сүүлийн үед дандаа ажил ихтэй гэх болсон. Дандаа тамхи татдаг. Тэр нь үнэхээр ядаргаатай. Найзуудтайгаа байнга уулзана гээд намайг ч тоохоо байлаа.... гэх мэт.

Hey hey. STOOOOP!!!!

Иймэрхүү төрлийн амьдрал нь дандаа бүтэлгүйтэж байдаг мэт ойлгогддог буюу зовлонгоо бусдад үргэлж тоочиж, юм бүхэнд гомдоллож явдаг хүмүүс бий. Тэгээд ямар нэгэн юм болохоо байсан бол дандаа л өөрөөсөө бус эргэн тойрноосоо бурууг хайж, байнга шалтаг тоочиж явдаг хүмүүсийн эгнээнд тэд багтана. Мэдээж бид бүгдийн амьдрал дандаа л дардан байхгүй шүү дээ. Хааяа сэтгэлээ онгойтол зовлонгоо ярих үе байлгүй л яахав. Гэхдээ үргэлж энэ үйлдлээ давтахаа боль л доо.
Эцсийн эцэст энэ чиний л сонгосон амьдрал, чиний л өөрийн чинь сонголт учраас өөрт тулгарсан бэрхшээлээ өөрөө л үүр л дээ. Тэгээд ч юм болгонд гомдоллож, гоншигонож амьдрахаа болиоч!!!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.13 6:12 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Today I am a very angry bird destroying everything in front of me. :m4: :m4: :m4:

Дэлхийд шинэ өглөө эхэлдэгт талархаж, маргааш гэхэд өөр сайхан зүйл тохиолдоно гэсэн итгэлээр өнөөдрийн бухимдлаа мартахыг хичээнэм би.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.13 10:38 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Шуурга

Өмнө нь би хүмүүс миний талаар ямар сэтгэгдэлтэй байна, юу бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог байжээ. Хэн нэгэн надад уурласан мэт санагдвал учрыг нь олох гэж толгойгоо гашилган, яагаад тэгсэн юм бол, юунаас болоод тэгсэн юм бол, би юуг буруу хийчихсэн юм бол гэж толгойгоо гашилгаж, өөрөө ч ямар их зовдог байсан юм. Ер нь хэн нэгний надад үзүүлж буй үйлдэлд маш их ач холбогдол өгдөг байждээ. Би хэн нэгэнд таалагдахгүй зүйл хийсэн бол гутарч, яагаад алдсан болох, юун дээр анхаарах байсан, юуг хийх ёсгүй байсан гэх мэтээр сэтгэлээ үнэхээр их зовоож байжээ.
Хэдэн жилийн өмнөх тэр эмзэг охинд одоо өөрчлөлт орсон байна. Магадгүй өмнөхөөсөө илүү зоригтой, туршлагатай, өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг, юу хүсч байгаа, юунд хүрэх гэж байгаагаа илүү тодорхой мэддэг болж эхэлж байгаатай холбоотой юм болов уу. Одоо эргээд нэг харахад амьдрал гэдэг шуурган дунд ямар их төөрч яваа вэ. Үнэхээр залуу бөгөөд туршлагагүй байна гэдэг ийм л байдаг байх. Одоо өөр ямар шуурга намайг хүлээж байгаа бөгөөд ямар манан, будан дунд өөрөө би төөрчихсөн яваагаа таашгүй...

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.04.13 11:39 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүмүүс надад хэрхэн нөлөөлж байгаа эсэхт анхаарал хандуулдаг байсан болохоос биш би хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа бол гэж цөөхөн удаа бодож үзэж байж...

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.13 12:20 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Зиа тэгэхээр өнөөдөр маш гоё гэгээлэг зүйлийн тухай бичмээр санагдлаа.
Надад шинэ бизнесийн төсөлд хамтран ажиллах санал орж ирсэн гэх үү дээ. Үнэхээр хийх ажлын жагсаалт ар араасаа цувраад л байна. Бүр яг хаанаасаа эхлэх вэ гээд л догдлоод л, хурдан л ханцуй шамлан ормоор санагдаад нойр ч хүрэхгүй байна. Маргаашнаас эхэлж төлөвлөгөөгөө гаргаж, энэ олон бодол, төлөвлөгөөнүүдээ дэс дараалалд оруулна аа.
Миний амьдралд ирээдүйн хувь заяанд минь маш чухал нөлөөтэй өөрчлөлтүүд бий болох гэж байна. Хийх юм маш их байна. Хоногийн 24 цаг ч багадах байх. :cheerleader: :laugh5:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.13 12:29 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ооооё харсан чинь шинэ бизнесийн төсөл гээд аягүү том юм бичсэн байна шт... :laugh5:
Аймар том мом төсөл биш л дээ. Гэхдээ л шинэ ажил нэг хүнтэй хамт эхлүүлж байгаа гэх үү дээ.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 618 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр