#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.08.26 5:54 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 467 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 111 12 13 14 1518 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 3:19 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 3-р сар.01.05 1:43 pm
Бичлэгүүд: 159
Байршил: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Гуатмараг гайхамшиг үйлдэж байсан гэж би сонслоо. Энэ үнэн юмуу тийм бол ямар гайхамшиг үйлдсэн юм бэ?

Есүс библи дээр маш сайхан хүн итгэхийн аргагүй гайхалтай зүйлсүүдийг хийсэн байдаг. Тэрэнтэй харьцуулахад яг ямар вэ?
Bible er ni uran zohiol talruugaa sh dee. Er ni Buddiin shashnii gaixamshigtai tal ni ali neg gaixamshigtai xun ch yumuu neg yumiig shutex bus ooriigoo neej ooriigoo burxan shig augaa chadvartai bolxiig surgadagt baigaa yum. Augaa gaixamshigiig buteej delgeruulj surgaj baisan GEGEENTEN, BODISADVA, XUTAGT nar bidnees omno olon olonooroo amidarch baijee. Ted nisej chadna. Xunii nudend xaragdaxgui bolj chadna, xunii yanz buriin ovchiniig uleexiin todii edgeruulj chadna gex met. Gexdee ted iim tiim yum chaddag gej tuuxend ch amidraldaa ch surtalchilj olond medegddeggui baiv. Yagaad gedgiig bi oilgoj baigaach ened bi talbarlaj chadahgui ni. Xervee burxan bagchiin tuxai medxiig xusvel nomiin sangaas Gegeentenuudiin tuxai nomuud uzeerei. Burxan bol burxan shuu dee. Burxan xezee ch "Bi gaixamshigiig uildsen, nadad xumuus itgex estoi, bi xumuust zunduu tusalsan" gej xeldeggui, xelexiig xusdegguid lxamag uchir baigaa yum 8) :wd: ANXAARAL TAVISAN BOL THANKS :col: :-)

миний эцэг эх надад ер нь ямар нэгэн юм зөвлөөд ингэ тэг гээд байдаггүй. Учир нь би өөрийн замаар явж тэдний сэтгэлийг зовоогоод байдаггүй. Ерөнхийдөө сайн хүү гэхүү дээ.../хальт өөрийгөө магтав :lol: / Харин надад муу үр дүн өгөх зүйлс үйл явдал байвал битий хийгээрэй гэж зөвлөж байдаг. Тэрний дунд 4 сарын 5-ний жагсаалд болвол битий очоорой гэж байсан.

Бурхан гэхээр нэг их дээгүүр сэтгээд хүмүүсээс дэндүү хол оршдог зүйл гэж бодоод байдаг нь хамгийн том алдаа юм болвуу гэж боддог. Мэдээж энэ асуудал ямар нэгэн бурхан байдаг гэж итгэдэг хүмүүст л хамаатай л даа.

Тэгээд бурхан Есүс гэхүү тэр хүмүүст анхааруулж хэлдэг гэж хэн нэгэн хэлж байсныг санаад байгаам. Тэр нь библи...

Гэхдээ миний хувьд бурхан байдаг гэж боддог итгэдэг гэхдээ би түүнийг үзэн яддаг.
Буддын шашин гэхээрээ л нэг толгой дээрээ гэрэл царуулаад захиран дарангуйлаад явдаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Буддын шашинд бурхан өөрөөс нь хол гэж сургаал номлол бичсэнийг би лав олж харж байгаагүй юм байна. Анхааруулж хэлхээс илүү замаар нь явбал анхааруулж хэлж байснаас дээр юм биш байгаа гэх бодол төрөх юм. Би есүс-г муулах гэсэндээ бус зүгээр л чиний яриад байгаа зүйлийг буруу тал руугаа бодож ээ гэж зөвлөх гэсэн юм шүү. Монгол хаалттай үе буюу Манжийн дарангуйллын үед шашнаар эзлэх бодлогын улмаас олон шашны номлол монгол түмний уламжлал руу нэвтэрч санаа аван туйлширсан нь үнэн боловч жинхэнэ чэйнж хийлгүй орж ирсэн номнуудыг уншвал арай л өөр сэтгэгдэл төрөх болов уу. БИбли хүний амьдралд шууд нөлөөтэй зүйлийг номлож даган мөрдөхийг санал болгож. Гэтэл буддын шашны ном зохиолд шууд бусаар хүн болгон өөр бодолтойг бодолцон ойлгох нэг нь нэгэн нь ойлгож мөрдөх, мөрдүүлэх үүднээс гаргасан болж таарлаа. Лам нар одоог хүртэл уул овоон дээр очиж бөө хүний хийх ёстойг хийж байгаа нь хаалттай үеийн үлдээсэн нэгэн соёлын хэлбэр гэх үү дээ. Говийн лха гэдэг нь бөөгийн шашинд буй уул ус болгон савдаг эзэнтэй гэж үздэг учраас монголчуудын амьдралд нэвтрэн шингэхийн тулд шинээр бий болгож үүсгэсэн ном, уншлага билээ. Түүнээс буддын шашинд аливаа нэгэн уул савдагт харъяадагдан явах бус өөрийн хүчинд найдах. Гэтэл энэ үзэл баримтлал, улс төрийн алхамаас болж олон төөрөгдөлд орох нь элбэг болж, урдах хойдохоо ялгахаа больсонд л учир бий. Шашныг бүрэн ойлгож таньж мэдээгүй үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн том хагарлыг үүсгэдэг нь илт бөгөөд энгийн жишээ нь Загалмайтны аян дайн буюу Лал ВС Христ. Энэ нь бас л улс төр эдийн засгийн шуналаас болсон хэрэг. Аливаа юманд авах гээхийн ухаан хэрэгтэй гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн нь зүгээр ч нэг зүйл биш л байх гэж боддог юм. Битгий аливаа нэг талийг шүүмжил, бас үгүйсгээрэй. Бид бүх зүйлийг бүрэн мэдэж таниагүй. Тиймээс санал бодлоо уншиж илүү дутуугаа нөхөхөд л учир бий.

_________________
0 хязгаар мөн үү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Эхлэл болон төгсгөл
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 3:07 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Бас Бурхан багш: Хорвоо ертөнц эхлэлгүй бөгөөд төгсгөлтэй байж болно гэж хэлсэн.
Тэхээр төгсгөлтэй байх, тэр нь ямар байх нь биднээс хамаарах байх.

Би хувьдаа бэкс зэкс-н бичсэн тэрийг болхоор нь орчлонгийн хүрдний дотор байгаа бүх л амьтад гэгээрэлд хүрч дуусна гэсэн санааг хэлэх гэсэн юм болов уу гэж ОДООХОНДОО ойлгоод байгаа шд... Тэгээд энэ нь өнөөх хэзээ нэгэн цагт гарах зайлшгүй үр дүн юм болов уу гэж...?

Яахав харин сүнсий насны хувьд гэвэл Хутагт Равжаагийн намтараас үндэсалэж нэг тайлбарлаж болох байх. Равжаа Хутагт оргүй хоосонд уусан алга болох тухайгаа хэлсэн байдаг. Тэхээр гэгээрэлд хүрсэн хүн сүнс гэгдэх тэр зүйлээ захирч (бүдүүлгээр хэлбэл) чаддаг болдог юм болов уу л гэж... Угаас буддизм-ын зарим сургааль, номлол дээр тэгж ойлгогдохоор зүйлс мэр сэр гардаг шд, юу вэ гэхээр гэгээрлийн түвшинд хүрхээр гэгээрч бурханы оронд очих, аль эсвэл оргүй хоосонд уусах гэх мэт замуудын алиныг ч сонгож болох юм шиг...


Намтар түүхүүдийг нь сайн уншвал Богд, Далай лам гэх зэрэг дахин төрөл авч бидэндээ тус буян болж буй хувилгаад, гэгээнтнүүд маань урьд бусдын тусын тулд ерөөл тавьсан ЖАНЧ ХАЛСАН гэгээнтнүүд байдаг шүү дээ.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 10:58 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.04.04 2:48 pm
Бичлэгүүд: 2190
Ишлэл:
Буддын шашин гэхээрээ л нэг толгой дээрээ гэрэл царуулаад захиран дарангуйлаад явдаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Буддын шашинд бурхан өөрөөс нь хол гэж сургаал номлол бичсэнийг би лав олж харж байгаагүй юм байна. Анхааруулж хэлхээс илүү замаар нь явбал анхааруулж хэлж байснаас дээр юм биш байгаа гэх бодол төрөх юм. Би есүс-г муулах гэсэндээ бус зүгээр л чиний яриад байгаа зүйлийг буруу тал руугаа бодож ээ гэж зөвлөх гэсэн юм шүү. Монгол хаалттай үе буюу Манжийн дарангуйллын үед шашнаар эзлэх бодлогын улмаас олон шашны номлол монгол түмний уламжлал руу нэвтэрч санаа аван туйлширсан нь үнэн боловч жинхэнэ чэйнж хийлгүй орж ирсэн номнуудыг уншвал арай л өөр сэтгэгдэл төрөх болов уу. БИбли хүний амьдралд шууд нөлөөтэй зүйлийг номлож даган мөрдөхийг санал болгож. Гэтэл буддын шашны ном зохиолд шууд бусаар хүн болгон өөр бодолтойг бодолцон ойлгох нэг нь нэгэн нь ойлгож мөрдөх, мөрдүүлэх үүднээс гаргасан болж таарлаа. Лам нар одоог хүртэл уул овоон дээр очиж бөө хүний хийх ёстойг хийж байгаа нь хаалттай үеийн үлдээсэн нэгэн соёлын хэлбэр гэх үү дээ. Говийн лха гэдэг нь бөөгийн шашинд буй уул ус болгон савдаг эзэнтэй гэж үздэг учраас монголчуудын амьдралд нэвтрэн шингэхийн тулд шинээр бий болгож үүсгэсэн ном, уншлага билээ. Түүнээс буддын шашинд аливаа нэгэн уул савдагт харъяадагдан явах бус өөрийн хүчинд найдах. Гэтэл энэ үзэл баримтлал, улс төрийн алхамаас болж олон төөрөгдөлд орох нь элбэг болж, урдах хойдохоо ялгахаа больсонд л учир бий. Шашныг бүрэн ойлгож таньж мэдээгүй үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн том хагарлыг үүсгэдэг нь илт бөгөөд энгийн жишээ нь Загалмайтны аян дайн буюу Лал ВС Христ. Энэ нь бас л улс төр эдийн засгийн шуналаас болсон хэрэг. Аливаа юманд авах гээхийн ухаан хэрэгтэй гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн нь зүгээр ч нэг зүйл биш л байх гэж боддог юм. Битгий аливаа нэг талийг шүүмжил, бас үгүйсгээрэй. Бид бүх зүйлийг бүрэн мэдэж таниагүй. Тиймээс санал бодлоо уншиж илүү дутуугаа нөхөхөд л учир бий.
Буддын шашиныг би сайн мэдэхгүй гэж олон ч удаа хэлсэн дээ угаас тийм ч сайн уншиж судалж байсангүй бодь мөрийн зэргийг халит харж л байсан болохоос...

Би бодохдоо буддын шашин бол хүн чи өөрөө бурхан болж болно гэж номлодог гэж ойлгодог эсвэл буруу юм болуу... сайн хэлж мэдэхгүй юм.
Ер нь шашин гэдэг зүйл бол их болгоомжтой хандах зүйл гэж боддог.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.10 12:33 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.06.10 12:35 pm
Бичлэгүүд: 91
Байршил: ажил гэрийн хооронд
миний бодлоор буддын шашин христийн шашны сургаалийн үзэл санаа нь тодорхой хэмжээгээр төстэй ч зарим нэг зарчмын ялгаа бий.

_________________
чавхны холбооны тэргүүн


Дээд талд
 Постын сэдэв: Re: ***Мэдээ, мэдээлэл***
БичлэгБичигдсэн: 6-р сар.04.10 1:51 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Бичлэгүүд: 438
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Лүйжин тавих гэж юу вэ? Тайлбарлаж өгвөл гүнээ талархана. Болж өгвөл Англи хэл дээр орчуулсан үгийг нь тавибал цаашид бие даан судлахад тустай.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ***Мэдээ, мэдээлэл***
БичлэгБичигдсэн: 6-р сар.05.10 2:27 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.23.10 6:58 pm
Бичлэгүүд: 39
лүйжин гэдэг Төвд үг л дээ. лүй гэдэг нь бие гэсэн үг, жин гэдэг нь өгөх гэсэн нийлээд бие өгөх. Ер нь бидний нүдэнд харагдах, харагдахгүй элдвйн амьтан олон байдаг бололтой тэдний хүслийг хангах маягтай юм уу да. лүйжингийн талаар ном байдаг байх сайн мэдэхгүй байна. Номын дэлгүүрээр байна уу гэж л зөлхөх байна. амжилт хүсье.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.10 7:44 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.13.10 12:44 am
Бичлэгүүд: 15
ер энэ шашнаар хоорондоо маргалдвал хэзээ ч дуусахгүй маргаан үүснэ хүн болгон л өөриин шашин гагц үнэн гэж л дайрах болов уу яг үнэн гэвэл харьцангуй ойлголт тэр хүний итгэж буй зүйл нь тэр хүндээ л үнэн


Дээд талд
 Постын сэдэв: Re: ***Мэдээ, мэдээлэл***
БичлэгБичигдсэн: 6-р сар.21.10 9:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Бичлэгүүд: 438
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Зад, зөд тавих гэдэгтэй холбоотой юу? Chod гэж хайж үзсэн боловч лүүжин тавихтай нэг л холбоо багатай санагдааг байх юм.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ***Мэдээ, мэдээлэл***
БичлэгБичигдсэн: 6-р сар.21.10 9:41 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Үгүй үгүй, тэгвэл "Cutting through the Ego - Chod" гээд хайгаад үз. Wiki дээр лав гарч ирж байна даа. Чод нь түвд үгийг нь галигласан хувилбар. Каттин трү дэ Эго нь яг Англи Орчуулга нь байгаамаа.

Гишүүд болвол энд мэдээллийн чанартай зүйлээс өөр бичлэг хийхгүй байвал зүгээр байна. Асуулт асуух, болоод хэлэлцүүлэгийн сэдвүүд байгаа шүү дээ
:hi:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Дээд талд
 Постын сэдэв: Re: ***Мэдээ, мэдээлэл***
БичлэгБичигдсэн: 6-р сар.21.10 9:42 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.06 10:38 pm
Бичлэгүүд: 438
Байршил: Дэлхи хэмээх гарагт
Өө уучлаарай. PM-ээр зарим нэг зүйлсийг өөрөөс тань тодруулъя.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.10 1:40 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.13.10 12:44 am
Бичлэгүүд: 15
эхний тэр гаутама буддхаг гайхамшиг үйлдэж байсан уу гэдэг асуултанд хариулахад буддагийн дэлгэрэнгүй цадиг түүхтэй номонд рид хувилгаан буюу ертөнцөд гайхамшигт зүйлс олныг үйлдэж байсан тухай олон гардаг бясалгалаар төгс гэгээрч чадсан хүн ийм гайхамшиг бүтээх чадвартай болдог цухасхан бичвэл усан дээр алхах агаараар нисэх газрыг товчлох өвчнийг эдгээх өөр гараглуу нисэх гэх мэт гайхамшиг-г олдог манай монголд ч ийм зүйл дээр үед их байсан гэвч буддха сургахдаа бясалгаж гэгээрлийн замд орсон хүнд ийм чадвар бие болох боловч энэ нь гэгээрэл хийгээд буддха болоход чухал биш энэ нь эцсийн зорилго бус буддхисмд ийм зүйлсийг чухалд үздэггүй хэдий хүн ийм чадалтай байлаач гэгээрээгүй бол буцаад сансрын хүрдэндээ эргэлдэж чадвараа алддаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.10 1:45 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.13.10 12:44 am
Бичлэгүүд: 15
зарим хүмүүс үлгэр домог гэж магадгүй итгэхгүй бол тэр л биз одоо ч чадалтай хүмүүс байгаа буриадын хамба мөн хоолноос гарсан цагаан хоол ч иддэггүй зөвхөн агаар салхиар эрч хүчээ нөхдөг мөн вьетнамд бил үү бие нь гэрэлттдэг хүн одоо ч байгаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.10 10:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Би аль ч шашныг шүтдэггүй л дээ тэхдээ библийг уншиж үзэж байсан шашных нь гол үзэл санааг ойлгох гэж гэхиймуу даа. Тэгээд яг Буддын шашны талаар иймэрхүү ном унших боломж олдож байсангүй. Тэгээд нэг зүйл асуух гэсийн Буддын шашин бусад шашинг үгүйсгэдэг үү? Библид бол миний санаж байгаагаар Христээс өөр бусад шашинд итгэгчид үхэж үнэн мөнөө шүүлгэх үедээ Христэд итгээгүй учраас тамд очно гэсэн байдаг санагджийна. Лалын шашинтай улс орнуудыг харж байхад Лалаас өөр шашин шүтдэг хүмүүсийг буруу номтон гэх зэргээр бас үгүйсгэдэг юм шиг. Харин Буддын шашинд ийм зүйл ажиглаж байсангүй. Тиймээс үгүйсгэдэг эсэх ер нь бусад шашны талаар ямар номлол байдаг вэ?

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.10 2:16 am 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.03.06 4:44 pm
Бичлэгүүд: 234
Байршил: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Яг ямар өнцгөөс асууж буй тань бага зэрэг тодорхой бус байна миний хувьд, юутай ч энэ болов уу гэж бодоод хариулье.

Томоор авч үзвэл Буддизм мэдээж бусад шашиныг үгүйсгэдэг. Жишээ нь Буддизмаар бол Христ, Исламын шашинд үздэг шиг бүхнийг бүтээгч, цор ганц бурхан байхгүй гэж үгүйсгэдэг эсрэгээр Брахаманд үзэж ирсэн шиг мөнхийн оршдог сүнс ч гэж байхгүй гэдэг товчхондоо бол онолын түвшинд бол үгүйсгэдэг.

Буддын шашинд надад итгэхгүй бол тамд очно эсвэл итгэвэл диваажинд очно гэсэн тухай зүйл яридаггүй, итгэхгүй ээ гэвэл өөрөө мэддээ таны л хэрэг шүү дээ гэдэг эсрэгээр нь итгэнээ гэвэл хүүе хүлээгээрээ итгэхээсээ өмнө сайтар судла харицуул асуу эргэлз яг Бурхан багшын өөрийнх нь хэлснээр бол миний шашинд орохдоо алт худалдаж авч буй хүн мэт сайтар нягталж шинжилж үзсэний эцэст сая л дагах эсэхээ шийдээрэй гэсэн байдаг (алт авахдаа яаж шалгадаг билээ, хайлуулж үзнэ, зүсэж үзнэ, яана яана гэдэг билээ?)

Ер нь бол өөр шашинттай хүмүүсийг буруу номтон гээд байдаггүй. Буддагийн янзан бүрийн үед айлдсан сургаальд тулгуурлан үүссэн Буддизмын маш олон урсгалууд байдаг. Буддизм үүнийг үзэхдээ ийм олон урсгал чиглэл, шашин байх нь гарцаагүй зүйл учир нь хүн өөрөө янзан бүр, хүн хүний юмыг ойлгох хүлээж авах түвшин өөр өөр ерөнхийдөө л нэг иймэрхүү л юм.

_________________
Аялал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.10 1:10 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Аан за баярлалаа ямар ч байсан тодорхой ойлголт авлаа. Миний бодлоор шашин бол ууланд гарах олон зам байдаг шиг бурхан гэхиймуу гэгээрэл гэхиймуу тийм дээд юманд хүрэх олон янзын зам гэж ойлгодийн. Тэгээд ер нь шашингууд бие биенээ үгүйсгэдэг тэхээр миний хувьд тэр шашин жоохон үзэл санаа таарахгүй байгаан тэгээд бурханы шашны талаар сонссон юмаа бодоод үзэхээр бурханы шашин нь бусад шашинг үгүйсгэдэг тухай сонсож байгаагүй болохоор миний үзэл бодолтой тохирох юм шиг санагдаад. Буддагийн түүхийг сонсож байхад их бодит тэр хүн шууд төрөхөөсөө бурхан бүхнийг чадагч байгаагүй өөрийн дотоод сэтгэлийг дээд түвшинд аваачиж чадсанаараа бурхан болсон болохоор бусад хүн ч тэрэнд нь хүрэх боломжийг олгосон тэгээд хамгийн гол нь ууланд хүрэх нөгөө замуудаа үгйүсгээгүй бол илүү бодит бас мөн чанар гэхиймуу философи нь гэхиймуу их зөв юм шиг санагдсийн.

Эндээс нэг үлгэр уншсан л даа ер нь бол Буддагийн түүх байх л даа тэрэнд Будда 25н жил бясалгал хийсэн хүнтэй уулзаад та 25н жил бясалгаад юу сурав гсн нөгөө хүн нь усан дээгүүр явж чаддаг боллоо гсн байсан тэгсэн Будда усан дээгүүр завиар явахад 1 зоос төлөөд явж болдог байхад та үүний төлөө 25н жилээ дэмий зарцуулсан байна гэсэн гэсэн. Энэ нь надаа их таалагдсан хүн яг юуны төлөө ямар зорилгоор тэр гэгээрлийг олохыг тайлбарласан юм шиг зүгээр л нэг шидийг олохын тулд биш минийхээр гэгээрэл гэдэг нь эсвэл тэр дээд зүйлд хүрэхээр хүн амьдралд зүгээр нэг сайхан хоол идэж сайхан хувцас өмсөж нэр хүнд олох нь чухал биш бодитоор амьдрах хүнийг жаргалтай болгосноор өөрийгөө бас жаргалыг мэдрэх ч юмуу энэ дэлхий дээрх ихэнх хүмүүсийн хүсч байдаг эд баялаг нэр хүнд зэрэг үүрд хүнд үлдэхгүй бодит боловч цаг хугацааны хувьд бодит бус зүйлийг хайхрахаа болихыг хэлдэг байх гэж боддийн. Ер нь бол төгсрөнө гсн үг л дээ уур уцаар гомдох гэхиймуу тийм сэтгэлдээ ч муу зүйлгүй болох л байхдаа кк зүгээр миний бодол л доо

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.10 2:47 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.03.06 4:44 pm
Бичлэгүүд: 234
Байршил: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Пөөх мэддэггүй гэсэн биш билүү? :-D Мундаг сайн мэддэг юм байна ш дээ, бараг гэгээрэл гэдгийг бол тодорхойлоод өгцөн байна ш дээ

Ер нь зүгээр таны бодол тань миний хэлэх гэснийг урдчилаад хэлчихсэн юм шиг байна ш дээ.

Тийм л дээ шашин гэдэг бол олон арга зам л гэсэн үг яг л хүн бүр өөр өөр шиг Буддизм яг л таны хэлсэн шиг бусад шашиныг ингэж үзээд байдагын (яахав онолын түвшинд үгүйсгэдэг ч гэсэн) буруу номтон муу ерын сүнс гэж үзэхээсээ илүү.

Яг мөн л доо, Буддагын сургаалын гол цөм бол өөрийн дотоод муу зан чанар, мунхаг харанхуй байдлыг ялж дийлэх төрөхөөсөө угаасаа бүхнийг чадагч мэдэгч байгаагүй аажмаар хөгжин дэвшиж чинад хязгаарт хүрж болно гэж ер нь бол Буддын шашинд орох хамгийн суурь итгэл бол таны дээр дурдсанчлан хүн өөрийн дотоод муу зан чанар, харанхуй мунхаг байдалтайгаа тэмцэж, сайжирч хөгжиж болноо л гэдэгт итгэх итгэл байдаг урьдаар Будда надад өөртөө итгэ гэхээсээ илүү.

ер нь маш сайн ойлгосон байна, хүмүүс гэгээрэл, бясалгал хийнэ гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг ямар нэгэн шид, үл мэдэгдэх юмтай холбоод байдаг яг үүнийг нь ашиглаад янзан бүрийн хурдан эсвэл бусдаас илүү гэсэн нэртэй их олон сайхан бясалгал юмнууд яваад байдаг. Гэтэл бясалгал хийхийн гол зарчим нь бол Буддагын уулзсан амьдралынхаа 25н жилийг зүгээр л усан дээгүүр явж сурахад зарцууласан хүний хийж буй шиг биш зүгээр ямар нэг шид олохоос илүүтэйгээр энгийн мөртлөө гүн гүнзгий зорилготой өөрөөр хэлбэл өөрийн муу зан чанар, харанхуй мэдэхгүй байдлыг л арилгах юм шүү дээ. Тэгээд гэгээрлийг тодорхойлохдоо ашиглаж буй жишээ гэж мундаг байна оо, тэр чигээрээ л Буддагын сургаал явж байна ш дээ.

_________________
Аялал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.10 3:17 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Яг библи шиг эсвэл тэр коран судар шиг гэхиймуу тийм буддын шашны сургааль номлолыг энгийнээр бичсэн байдаг номыг нь уншиж байгаагүй болохоор яг бас сайн мэдэхгүй ээ хүмүүсээс сонссон энд тэндээс уншсанаа нийлүүлээл өөрийнхөөрөө ойлгосийн. Би харин тийм ном монгол хэлээр байдаг бол олж уншмаар л байгаан. Гэхдээ манай монгол дахь бурхны шашин шал буруу замаар л яваад байх шиг анх лам нарыг хараад шал худлаа юм байна гэж боддог байсийн тэгээд жоохон томроод сонирхоод энд тэндээс уншаад эхэлсэн чинь шал ондоо зүйл болж таараад тэгээд уул нь сонирхдог болсон гэхдээ монгол хэлээр энэ тухай их бага байдийм шигээ тэр төвдөөр ном мом уншдагийг огт ойлгодоггүй болохоороо сүсэг бишрэл байхгүй ээ кк. Нээрээ библи шиг тийм ном монгол хэлээр байдаг уу? Эсвэл энэ Буддагийн түүхүүдийг нэгтгэсэн ном?

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.10 3:26 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.03.06 4:44 pm
Бичлэгүүд: 234
Байршил: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Яг библи шиг ном гэвэл хэцүү л дээ, гэхдээ ерөнхийдөө чухал чухал ойлголтуудыг өгсөн номнууд бол мэр сэр байгаа байгаа, мөн бурхан багшын сургаалиуд гээд эмхтгэл номнууд ч байгаа ном шастираа солилцож уншицгаая гээд сэдэв руу ороод гишүүдэд ямар ном байгааг жичдээ асууна биз дээ, тэнд байгаа гишүүд дуртайяа ямар ном зүгээр вэ гэдгийг зөвлөх байх гэж найдаж байна.

_________________
Аялал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.10 10:23 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.13.08 1:25 pm
Бичлэгүүд: 81
Uuchlaarai bi gadaadad baidag tegeed umsuj baisan huvtsasaa shuud haychih geheer bas setgeld sevtei bgaad bdag, ingeh yostoi edr gsn nom bdag boluu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.10 12:25 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.23.10 6:58 pm
Бичлэгүүд: 39
Гадаадад байгаа хүнд. Сэтгэл тань ямар байгаагаас тэр зүйл тань шалтгаалдаг тал бий. Хуучин хувцасаа буяны газар ч юм уу эсвэл ядарсан нэгэн хүнд өгвөл болно шүү дээ. Бүүр үнэхээр өгч чадахгүй авч ч чадахгүй байвал шатаа. Харин номонд хуучин хувцсыг ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юм байхгүй байхаа. Их ном үзээгүй ч Бурхан багш ертөнцийг ухаанаараа орхи гэсэн болохоос ертөнцийн ажлыг зааж номлоогүй бөлгөө. Амжилт хүсье.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.10 12:44 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
Ишлэл:
Uuchlaarai bi gadaadad baidag tegeed umsuj baisan huvtsasaa shuud haychih geheer bas setgeld sevtei bgaad bdag, ingeh yostoi edr gsn nom bdag boluu?
шатааж чадахгүй бол яахав дээ. шашны гэхээсээ илүү ардын зан үйлийн гэмээр ёс байдаг юм аа. тухайн хувцсаа хувцас биш болгож хаяна. ингэхдээ яах вэ гэхээр цамц, өмд зэргийн зах, манжат маягийн зүйлсийг нь салгаад хаявал зохилтой. харин малгайг бол хамаагүй хаяж болохгүй байх аа. шатаасан нь дээр биз.

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.13.10 4:36 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Ишлэл:
Ишлэл:
Uuchlaarai bi gadaadad baidag tegeed umsuj baisan huvtsasaa shuud haychih geheer bas setgeld sevtei bgaad bdag, ingeh yostoi edr gsn nom bdag boluu?
шатааж чадахгүй бол яахав дээ. шашны гэхээсээ илүү ардын зан үйлийн гэмээр ёс байдаг юм аа. тухайн хувцсаа хувцас биш болгож хаяна. ингэхдээ яах вэ гэхээр цамц, өмд зэргийн зах, манжат маягийн зүйлсийг нь салгаад хаявал зохилтой. харин малгайг бол хамаагүй хаяж болохгүй байх аа. шатаасан нь дээр биз.


tehh, harin shataahaar bol baga zereg arts ch yumuu esuul huj hugalaad shataachihaj bolno. :wd: shashinii talaas ene talaar yamar negen yum helsen talaar sanahgui bn
:|

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.14.10 1:18 am 
Оффлайн
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг

Нэгдсэн: 5-р сар.26.06 11:56 pm
Бичлэгүүд: 265
http://mobile.gogo.mn/index.jsp?code=10210000000
энд бурхдын хөрөг дэлгэцэн дээр тавихаар байгаа, нарийвчлал сайтай сайн зурагнууд байна лээ :wd: ,

_________________
http://telemax.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.10 8:14 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.23.08 1:13 pm
Бичлэгүүд: 11
Хувь тавилангийн сонголт- таны гарт байдаг

Дэлхийн 2-р дайны дараах энх тайван цаг эхэлж ,нялхас багачууд олноороо хорвоод мэндэлж байсан үе.
Америкийн хар арьстан голдуу амьдрах,эрдэнэ шиш вандуй тарьж амиа зогоох нэгэн тосгонд багахан цэргийн анги , жижигхэн католиг сүмд л амьдрал өрнөнө . Өсвөр насны нэгэн охин залуу цэргийн оффицерүүдтэй үерхэн найзалж байгаад охин төрүүлжээ. Нэгэнт нас бага охин өөрийнхөө ээж дээрээ үлдээгээд хойд мужийн хүн ихтэй хот бараадаад яваад өгөх нь тэр. Эмээ дээрээ үлдсэн бяцхан охин ядуу тосгон дотроо хамгийн ядуу үргэлж бусдын тохуу доог болно..Ном уншихы г хэнээр ч заалгалгүйгээр сурсан түүнд сүмийн үлгэрийн хэдэн ном, тоглоомон хүүхэлдэй л баяр баясгаланг хоромхон зуур ч гэсэн авчирдаг байлаа . Охин сургуульд орж суралцаж чадах тэр насанд нь ээж нь өөр дээрээ авснаар жинхэнэ тамын амьдрал эхлэх нь тэр. Ээжийгээ өдрийн бор хоногтоо хааяа харах бяцхан охин энэ үейинхээ тухай хэдэн арван жилийн дараа Чикаго дахь өөрийн студээссээ << Би жинхэнэ секс машин болсон байлаа>>гэж уулгалж байв. 9 наснаасаа эхлэн
авга , үеэл ах дүү нар ирсэн зочин гийчидэд хучирхийлүүлнэ.14 насандаа хүүтэй болсон ч тогтсонгүй. Ингээд амьдралаа өөрчлөхөөр урд мужид амьдрах төрсөн ааваа гэж бодож байсан нэгнийг бараадан очсоноор зөв тийш нь эргүүлж чадсан юм.
Сэтгэл шимшрэм бага насны гашуун амьдралыг туулсан энэ чухам хэн байв?
Улиг болсон 80 аад оны шоунуудыг естой арчиж ,цахиур болон хагалан гарч ирэхдээ хүний дотоод ертөнцийн хувьсгалыг гардан хийсэн дэлхийн хамгийн баян эмэгтэй Унпри Опра.

Мэдээж хүчирхийлэлийн сэдэв ялангуяа бага насны хүүхдийнх нэн тэргүүнд .Амьдралын эрээн барааныг, Дох,хавдар, сэтгэцийн эмгэг болоод шинээр гарч ирж байгаа янз бүрийн өвчний золиос болж байгаа хүмүүс,тэдний гэр бүлийн ертөнцөд зүгээр л алхаад орно,зовлон нэгтэнгүүдийг уулзуулна,сэтгэлийг нь хуваалцуулна.Ямар сайхан сэтгэлтэн байгаад өөрт ирээгүй зовлонг хүн ойлгодоггүй гэж ярина. Хүнд туслах тусам мөнгө орж ирдэг,хэрвээ би сайхан харагдаж байвал хүнд их тусалж байна гэж бодоорой гэж ярих энгийн болоод эрхэмсэг хатагтай 2005 онд өөрийн шоунд ирсэн бүх зочдоо машины түлхүүрээр цочроож байсан түүхтэй.

Түүний олон сайхан хүмүүстэй уулзаж сая сая хүнийг сэрээж байсан зуу зуун нэвтрүүлгээс нэгхэнийг нь таны оюун бодолд нэмэр болох болов уу гэж товчлон толилуулмаар санагдлаа.



Одоо 71 настай , 3 хүүхэдтэй айлын отгон охин дундаж Америк
католиг шашинтай гэр бүлд төрж өссөн, 26 жилийн турш Хойд Америкийн анхны түвд хийдийн захирлаар ажиллахдаа шашны <<Үнэний гэгээ>> буюу Пэма Чодрон гэдэг алдрыг авч , <<Бүгд нуран унахад>> <<Эндээс эхэлl>><<Дайны цагийн чөлөөний дасгалууд>>номоороо олон хүнийг сэтгэлийн зовлонгоос ангижруулах буян хийж яваа нэгэн .


2 хүүхдийн эх,бага сургуулийн багш 36 настайдаа хоер дохь нөхрийнхөө салахаар шийдсэн шийдвэрт цочирдон байшингийхаа бүх цонхыг хагалж байсан гэдэг. Найз нөхөдтэйгээ гадуур явж ном сонин унших ,кино үзвэр үзэх өчүүхэнч нэг тус болсонгүй,бүх зүйл өнгөрсөн хөгшин хүн шиг болсон байлаа. Санамсаргүйгээр номын дэлгүүрт явж байгаад << Ямар ч хэцүү зүйлээс зугатаахын оронд зүрхэндээ хүлээж ав,энэ л үнэнд ойрхон >> гэсэнийг уншсаныхаа хэдхэн сарын дараа
Чогяам Трунгпа-д шавилан суухаар Лондонг зорьжээ.

Бидэнд тохиолдож байгаа хүнд цаг үе гэдэг бол нэг есны бэлэг , алдаж болохгүй алтан хором байдаг.Сөрөг муу зүйлтэй бид учрахад махан бие хямарч, зүрх ,ходоод гэдэс татаж эхэлдэг.Яг энэ хоромд гадны эвлэрэхэд хэцүү шаналал зовлонтой юмаа хулээж ав!Битгий зугт!Яг энэ таагүй мэдрэмжээ ганц надад биш олон сая хүнд үүнээс ч дор зүйл олон хүнд тохилдож байгаа гэж бод.Ингэснээр та энэрэнгүй сэтгэлийг үүсгэж бусдыг хайрлах болно. үүнийг орхигдуулбал та өөрийгөө хохироож бусдыг гомдоож хүндлэл сэтгэл төрөхгүй болж орхидог.Энэ их чухал шүү,ялангүяа орчин үед.Хүлээн авах үедээ гүн амьсгаа авч гарга. Би нигүүлсэнгүй сэтгэлийн урсгал гэж нэрлэдэг.Амтал,үнэрлэ,үз гэчээр яриагаа эхэллээ.

Опра: Таны яриа << Би өнөөдрөөс эхлэн миний амийг авах байсан ч бусдыг гомдоохгүй >>гэж хэлж байсан цаазын ял авсан Жарвис Мастэрсийн түүхийг санууллаа.Хүн өөрийнхөө зам мөрийг өөрөө хийдэг гэдэг?

Пема: Тэгэлгүй яахав.Чи өглөө босоод би өнөөдөр хүмүүсийн үгийг сонсоно,хичнээн миний дургүй зүйлийн тухай ярьж байсан ч гэсэн гэж өөртөө хэлсэн бас бодсон байх

Опра: Тийм би хүнийг гомдоохгүй, хов жив ярихгүй урам хайрлана шүү гэж хэлсэн.

Пема:Энэ л чи өөрийнхөө зам мөрийг гаргасан байна шүү дээ. Бидний бодол зүрхэнд чинь ойрхон бие сэтгэл рүү чинь урсан орохоор урд чинь дандаа зогсож байдаг

Опра:Буддистууд ягаад тайван амгалан байдаг вэ?

Пема:Миний бодлоор сэтгэл зүрхээ нээсэн,байгалиас заяасан энгийн байдалд ойр байхын тулд дасгал бясалгалыг хийж байдагт байдаг болов уу?Тэгснээрээ зохиомол гох дэгээ болсон шаналлаасаа салж чаддагт байдаг болов уу?

Опра: Буддист, Кристиан 2-г зэрэг шүтэж болох уу?

Пема: Үнэхээр сайн кристиан болье гэвэл буддын онол сургаал ,бясалгалтай холбогдохоос өөр аргагүй. Оюуны чөлөөт байдалд татагдаад ийм байдалд орсон хүн олон байгаа.

Опра:Оюуны эрх чөлөөний сувдан эрдэнэ гэж юу вэ?

Пема: Би үүнийг Кристийн сургаалиас ишэлж болно.Бусдыг эзэмдье гэвэл, өөрийгөө бусдад нээ.

Опра: Миний найз Тина Турнэр ном уншдаг дуулан. Та чадах уу?

Пема: Буддийн агуу арвин ном сургаалиудын нэг хэсэг болох уншлагыг хамгийн бага мэддэгтээ би зовчихлоо,Би зүрх сэтгэлээ нээх бясалгалаар мөн ижилхэн зовлон жаргалтай хүмүүсийг холбож өгдөг дасгал Тонглин-д суралцдаг.
Бүх хүнд цаг тутамд энэ чадвар байдаг. Цэх суугаад бодлоо мэдэр! Таны бодол эмх замбараагүй, элдэв галзуу бодлууд эргэлдэнэ.Дараагийнхаа амьсгалыг хүлээ. Энэ боломжгүй зуйл байна,гэхдээ хэцүү гэдгийг мэднэ гэж өөртөө хэл.Дараа нь та өөрт тохирсон аз жаргалтай амьдралын амтыг мэдрэх болно.

Опра:Ид,мөргө,дүрла номын зохиолч Елизабет Гилберт бясалгал хийж нирванд ордог гэсэн.Та бас ордог уу?

Пема:Тийм. гэгээрэлд ороход миний хувьд амидралыг маш өргөн утгаар нь харж цаг хязгааргүйг мэдэрдэг.Одоо гэдэг бол цаг хугацааны өчүүхэн хэсэг мөнхийн байна.Өөрийнхөө бодож байгаагаас өндөр түвшинтэй холбогдож чаддаг.Бясалгах тусам та гэгээрнэ. Гэгээрэх тусам хязгааргүй орчлонгийн зүйлсийг үзнэ ,Зүрх чинь нээгдэж бусдаас үл хамаарах орон зайгаар аялна,хязгааргүй эрх чөлөөг мэдрэнэ.Харин бусадтай нинжин сэтгэл хайраар л холбогдоно

Зарим үед хүмүүс өөрийн өндөр түвшинд хүрсний дараа хүмүүсийн эсрэг ашиглах тохиолдол байдаг.Энэ фундаментализм бол маш хортой,тэд хүмүүсийн дотоод сэтгэлийн мэдрэмжийг сайн мэддэг,тэр бүх зовлонг хуваалцахьн оронд өөрөө өвч байна гэсэн үг.

Опра: Бид өөрт тохиолдох юмнаас зугтаавал яах вэ?

Пема: Тэгвэл бид энэлэл шаналалаасаа зугатааж амьдарна гэвэл зовлонгоосоо хэзээ ч салахгүй. Тэд дахин дахин эргэлдсээр байх болно. Бүх зүйлс өөрийн хүрдээрээ эргэнэ. Гэгээрэх тусам энэ бүгдийг хүлээн авах чадвар чинь нэмэгдэнэ.
Хүрд чинь томроно. Зовлонгоос хагацаж ,жаргалыг мэдрэнэ дээ. Бясалгал гэдгийг бүх зүйлсийг эсэргүүцэлгүйгээр ижил тэгш хүлээж авахад зориулагдсан дасгал гэж ойлгож болно. Хүнд зүйлийг хүлээн авах тусам та зоригжиж чадна.

Опра:Шашин гүйгээр бид өөрсдөө одоогийн цагт зовлон багатай амидарч болох уу?

ПЕма:Болноо.Энгийн дасгал хий!3-5 удаа гүн амьсгаа аваад гарга.Энэ болгонд хаалга нээгдэн онгойж шинэ агаар сэтгэлд чинь орж байгааг мэдрэх болно


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.10 4:29 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.05 12:11 am
Бичлэгүүд: 152
Байршил: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хүмүүс дээр оруулсан нийтлэлийг уншаасай
Таньд баярллаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.10 10:47 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.23.08 1:13 pm
Бичлэгүүд: 11
Olni tanil gishuun chamd ch bas bayarlalaa.Bas meddegee oruulaad baigaarai!Saihan baina shyy


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 467 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 111 12 13 14 1518 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр